Наадах чинь шууд татахаар хаяг шдээ.huuhed11 написал:энэ татаж авах линкийг нь gogo.share дээр тавиад өгөөч плс.monmail написал:Программын шинэ хувилбарыг татаж авахаар байрлууллаа.
Энэ хувилбар нь нэлээд сайжруулсан, олон функцтай, тусламжийн help файл нь товч боловч хангалттай мэдээлэл агуулсан. Монгол бичгийн товч дүрэм, тод бичгийн цагаан толгой гэсэн PDF файл дагалдсан болно.
Программтай ажиллаж байх үедээ F1 товч дарж тусламжийн файлыг нээж харж болно. Мөн "Тусламж" гэсэн цэсээр ороод хоёр PDF файлыг нээж харж болно.
Readme.txtТатаж авах линк: Монгол бичгийн программЭнэ программыг суулгахаас өмнө үүнээс өмнөх хувилбарыг суулгасан бол түүнийг Uninstall хийж арилгах буюу устгасны дараа шинэ хувилбарыг суулгавал зохино. Ялангуяа Control Panel -> Fonts дотор "Mongol Usug" font байгаа эсэхийг шалгаад байгаа бол Delete хийж устгачихвал сайн.
Хэрвээ ямар нэгэн байдлаар "Mongol Usug" font зөв суугаагүй бол программ ажиллах үед монгол үсэг огт гарахгүй байх, зарим үсгүүд нь хоосон дөрвөлжин байх зэрэг гажиг гарч болно.
Тэгсэн тохиолдолд нэгэнт программаа шинээр суулгачихсан бол Control Panel -> Fonts дотор байгаа "Mongol Usug" font-ыг устгаад "File -> Install New Font..." цэсээр ороод "C:\monusug\mongolusug.ttf" (C: дискний "\monusug" folder дотор байгаа) фонтыг суулгана.
Энэ суулгах файл нь Windows XP, Windows Vista үйлдлийн системүүдийн аль алинд тохирно.
Mirror хаяг: Монгол бичгийн программ
gogo дээр тавихаар яадгийн?





