5 хуудас 16
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.13.11 11:24 am
Бичсэн CHELSEA[FC]_MN
Suuliin 5.6 sec-iig uzlee, Stephen Jackson buzzer beater!
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.13.11 11:03 pm
Бичсэн Sw4T
Аймар BUZZER
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.14.11 12:45 am
Бичсэн Nation
Бэлтгэл дээр байгаа юм шиг харж харж байгаад тайван гэгч нь хийдэг айн
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.25.11 3:29 pm
Бичсэн BadBoyz
Баярлаллаа Жералд Уаллас, Портланд дахь өөрийн чинь кареерт амжилт хүсьеэ......
Бобкетс -ийн түүхэнд цорын ганц бүх од тоглогч болж байсан түүнийг Портланд руу төвийн тоглогч Жоёл Призбилла залуу довтлогч Данте Каннигам, болон ахмад төв Шин Маркс болон бэлэн мөнгөөр зарж орхилоо..... Мөн Портландын 2011 оны эхний бүсийн драфт эрх болон Нью Орлений амжилтаас шалтгаалах 2013 оны эхний бүсийн эрх зэргийг авах боломжтой болсон байна.... 2013 оны драфтын эхний бүсийн эрх миний сонирхолыг илүү татаж буй.... Тэднийг өнгөтөй байлгаж байгаа холбогч Крис Пол наймааны их зах руу далайн давалгаан түрлэгээр орж 2012 оноос шинэ багт очих магадлал их байгаа.... Үүнийг дагаад Нью Орлен тэр жилээ муу тоглож плэй -оффоос хасагдвал бидэнд 14 -ын дотор хүн авах боломж гарч ирэх юм.....
Жералд Уаллас зардаг шалтгаан нь ирээдүйгээ бодсон мөн цалингын цэсээ суллах зорилготой байсан болов уу?.... Жордан ахын баг санхүүгийн хувьд чадвартай баг биш.... Гэхдээ Портландаас Руди Фернандез аваад ирж болоогүй юм байх даа...
Мөн ахмад төв Назр Мохамедыг Тундер луу Д.Ж Уайт болон Моррис Петерсон хоёроор сольсон байна.... Шинээр ирсэн төв Жоёл Призбилла энэ жил 7 сая ногоон авна.... Үүний үлдсэн мөнгийг л бид төлнө..... Тэгээд ирэх жил сулрана... Мөн Моррис Петерсон 6 сая аваад ирэх жил дуусна..... Харин Жералд Уаллас энэ жил 9 сая 800 мянга ирэх жил 10 сая 600 мянга гэрээний сүүлийн жил 11 сая өвөртлөх юм байна.....
Харин довтлогч Д.Ж Уайт гэж залуу өөрийгөө харуулж чадах эсэхийг цаг хугацаа л мэдэж дээ......
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.26.11 12:09 am
Бичсэн Sw4T
Энэ аймшигтай залуугийн Портлэнд дэхв амьдрал нь сайхан байгаасай. Өнөөдрөөс эхлэн Портлэндийн фэн боллоо :D
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.26.11 12:22 am
Бичсэн bibuune
henderson odoo garaand garax yum biz de
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.26.11 8:51 pm
Бичсэн BadBoyz
Жералд Уаллас -гүй хийсэн хамгийн анхны тоглолтоо ялалтаар эхлүүлжээ..... Лидер Тайрек Еванс нь эзгүй байгаа Сакраметогын Хаадыг 98-110 - аар хожсон байна.... Ахмад Жак 30 оноо авч Жералд Хендерсон гараанаас 21 оноо авчээ...... Манайх наймаа хийсэнээс 8 л хүнтэй тоглосон..... Ялангуяа төв Куйэм Браун 45 минут талбайд тоглож.....
Одоогоор баг 26-32 амжилттай Индианагын яг ард 9 -д явж байна.......
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 2-р сар.26.11 9:03 pm
Бичсэн bibuune
livingston neg aimar orolt xiisen bnle
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 3-р сар.10.11 12:58 pm
Бичсэн alizee_3
Дасгалжуулагч Пол Силас Капитан Жакийг өнөөдрийн чикаготой хийх тоглолтонд оролцуулах гэсэн боловч Жак түүнрүү утасдаж тоглох нь эрсдэлтэй хэмээгээд тоглоогүй байна. Мөн Довтлогч Тайрус Томасын хагалгаа нь гайгүй болсон бололтой өнөөдрийн тоглолтыг хажуугийн шугамнаас үзсиймшиг байна. Тэд 5 дарааллан ялагдаад байна.
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 3-р сар.10.11 9:28 pm
Бичсэн auth
Diaw iig haraad baidag sain tsoorch uguhgui uym. Ug n stat bol dundaj l yavaad bna.
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 3-р сар.10.11 10:35 pm
Бичсэн ChiTownSwag
Jackson gui bas hetsuuhen bh shig bna le
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 3-р сар.24.11 12:41 pm
Бичсэн alizee_3
Багийн онооны лидер Капитан Жаксон өвдөгний шөрмөсний бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцоогүй байна. Тэрээр энэ улиралд 18,9 оноо дунджилж байгаа бөгөөд энэ сард 3 тоглолтыг бэртлээс болж өнжөөд байгаам байна.
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 4-р сар.02.11 11:53 am
Бичсэн SkyzTheLimit
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 4-р сар.16.11 10:55 am
Бичсэн BadBoyz
За манайхан энэ жил арай л тааруу оролцлоо..... Дээрээс нь ирээдүй ч нилээн бүрхэг боллоо доо..... Ирэх зуны хөдөлгөөнүүдийг л харья даа.......
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.15.11 12:46 am
Бичсэн DeFenSe
Blazers ex GM Rich Cho Bobcatsiin shine GM boljee. Ene zaluud shine ajil oloh tim ch hetsuu bsangui ee
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.18.11 4:20 am
Бичсэн BadBoyz
За баахан финал Даллас гэж явсаар одоо л нэг амьсгаа авахтайгаа болж байх шиг байна....... Ирэх жилийн эхний өнгө болох шинэ тоглогчдын сонгох хугацаа ойртсоор байна..... Манайханы хувьд энэ жил 9, 19, 39 гээд Монгол хүний хувьд билэгдэл болсон тоогоор төгссөн сонголт хийх нь байна......
Түүх ярьвал бидний драфтын түүх бол тийм ч сайн юм байхгүй.......
2004 оноос хойш драфтад оролцож тэр жилийн нэгдүгээр бүсийн хоёроор хамгаалалтын мастер Эмэка Окафор гэх төвийг сонгож авч байсан.... Мөн хоёрдугаар бүсийн 43 - аар Бернард Робинсон гэж гарыг сонгож авч байсан..... Окафор Дуэйт Ховард -тай харьцуулахад тийм ч сайхан тоглоогүй..... Тэгээд Нью Орленд очсон одоо тэндээ гараанд гараад байдаг л нэг хэрэгтэй тоглогч болсон бол Бернард Робинсон манайд нэг жил тоглоод өөр нэг багтай гэрээ байгуулаад тэгээд таг болсон......
2005 оны драфтын нэгдүгээр бүсийн 5 -д Рэймонд Фелтон, 13 -аар Шен Мэй нарыг авсан...... Фелтон гараанд хэсэг гарч анхны плэй офф -ын түүхийн хуудсанд том нэрээ үлдээсэн ч гэсэн манайхаас голоод үнэтэй гэрээ хийгээгүй.... Бүдүүн Шен Мэй бол их авьястай гэгдэж байсан ч тэгээд одоо худлаа болсон.......
2006 онд Брендон Рой, Руди Гэй, Ражон Рондо, Пол Миллсап гэх мэт шилдэгүүдийн оронд Адам Моррисон гэж цагаан коллеж -ын одыг гурваар сонгоно авч байсан...... Манай бараг хамгийн муу сонголт байх.... Мөн хоёрдугаар бүсийн 50 -д Рьян Холлинс -ыг сонгосон ашиглаагүй болохоос муу сонголт байгаагүй.....
2007 онд 8 -аар сонгох эрхээ каптайн Жак -ын наймаанд өгч Алтан Муж -ын өмнөөс Брэндан Врайт гэж баагийг сонгож өгсөн... Харин 22 -оор Жаред Дадли гэж одоо Финиксийн сайн сэлгээ болсон гар манайх болж байсан...... Жаред манайд хоёр жил тоглоод Финикст очсон.....
2008 онд 9 -өөр Брүк Лопез -ыг өнгөрөөгөөд Д.Ж Айгустин авч байсан.... Д.Ж бүр яг шилдэг тоглолт үзүүлээгүй л байна.... Яахав сайн сэлгээний тоглогч болох магадлал илүү өндөртөй л яваад байна..... Мөн 38 -аар Кайл Виевер гэж бас нэг холбогч авч байж....
2009 онд 12 -өөр Жералд Хендерсоныг авч байж..... Одоогоор дүгнэхэд арай эрт байна..... Энэ жил бол түүний өөрийгөө харуулах томоохон боломж.... Нямбай тоглолт сайтай хамгаалагч билээ... Мөн 40 -өөр Деррик Броун авсан....
2010 онд драфт сонгоогүй......
2011 онд 9 - өөр хүн сонгох эрхтэй байгаа..... Урьдчилсан драфтын дүгнэлтээр бол манайх Жералд Уаллас -ын орыг залгах нэг шинэ тоглогч авахаар шинжтэй байгаа...... Гэхдээ зарим шинжээчид төвийн байрлалд ч санаа зовоод байгаа..... Тристан Томпсон, Кэйви Леонард нарын жижиг довтлогч ирээдүйн Бобкетс болох магадлал өндөр гэнэ.... Кэйви Леонард -ыг аваасай гэж хүсч байна......
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.18.11 3:27 pm
Бичсэн BadBoyz
За ирэх улиралын цалингын цэс харлаа.....
Манайхаас хамгийн их цалинтай баян тоглогч бол Ахмад Жак 9,260,000 сая авдаг бол Борис Диау 9 сая, Тайрус Томас 7 сая, ДиСагана Диоп бараг 7 саяын цалин авах нь дээ......
Гэрээ дуусгавар болж байгаа нь гэвэл Портландаас ирсэн цагаан төв Жоёл Призбилла -гын 7 сая, Мо. Петерсоны 6 сая, Шен Маркс, Куэйм Броун нарын нийлээд хоёр сая, Доминик МкКүйр, Деррик Броун, Шеррон Коллинс, Данте Каннингхэм нарын гэрээ дуусч байгаа бол Жералд Хендерсон, Д.Ж Айгустин нарт 4 сая ногооны цалинг өгөх эсэхээ баг шийдэх эрхтэй юм байна......
Ахмад Жак -тай юу ярьхав дээ..... Манай гол хүн.... Гэхдээ одоо нас 33 хүрсэн.... Бүр ч муудчихгүй тоглоосой л гэж хүсэх юм..... Борис Диау -г наймаанд явуулчих сайхан боломж гарч ирж байгаа юм байна..... Манай Франц баагий гэрээгээ хүсвэл цуцлах эрхтэй ч дахин ийм цалин авч чадахгүй хүн гэрээгээ цуцлана гэж юу байхав дээ.... Тиймээс ирэх жил дуусгах гэрээг нь ашиглаж наймаанд явуулж илүү залуу хүмүүс авчирсан нь дээр биз......
Диоп -д тийм их мөнгө өгч байж ашигламаар юмаа..... Броун, Призбилла -гын гэрээ тус тус дуусч байгаа учир манайх төвийн байрлал дээр угаасаа асуудалтай болж байх шиг байна..... Энэ хоёртой бол нэг их гэрээ хиймээргүй л байна.... Гурван драфтын хоёр нь ямар ч байсан төвийн тоглогчид байх болов уу?......
Данте Каннигхэм гэх Портландаас ирсэн гайгүй довтлогч бий..... Давид Уэйст маягын шиддэг доор тоглодог залуу....... Гайгүй гэрээ хийгээд багтаа байлгаж байвал аштай хэрэг шүү...... Тэрнээс өөрийгөө бүрэн харуулаагүй хүнд их цалин өгнө гэдэг байж болшгүй зүйл.... За бусад нь бол тэгээд хэрэггүй тоглогчид байна.... Ер нь манайд бол яг гараанд найдвартай тоглочих хүн гарын таван хуруунаас ч цөөхөн байна даа.... Баахан жижиг дүрийн тоглогчид л байна....
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.18.11 4:48 pm
Бичсэн waterboy
Капитан Жек ирэх улиралд шаргуу бэлдэж жингээ хасаж байгаа гэсэн байхаа....
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.18.11 7:58 pm
Бичсэн BadBoyz

БишМак Бияамбо гэж Конго гарыг авч магадгүй гэнэ дээ...... Хамгаалалт сайн юм байх...... Тэгэхдээ төв гэхэд жижиг биетэй хүчний довтлогч бололтой....
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.19.11 8:33 pm
Бичсэн amar_nba13
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.20.11 4:32 am
Бичсэн BadBoyz
Танилц.... Рич Чо......
Энэ жилээс манайд ерөнхий менежерийн албан тушаалд ороод байгаа.... Энэ нөхрийн ажлаа хэр хийхээс ирэх улиралын өнгө шалтгаална гэж байгаа..... Одоо гол нь драфтын талаар судалгаа хийж зөв сонголт хийгээд наймаануудаа зөв хийх ажилтай байгаа.....
Ричард Рич Чо бол 1965 оны 8 сарын 10нд Бурма -д төрж 1968 онд гэр бүлийн хамтаар Америкийн нэгдсэн улсад цагаачлалж ирсэн байна.... Чо Вашингтон Стэйтийн их сургуулийг инженерийн ажлаар төгссөн бөгөөд 1990-1995 онд Боанг онгоцны инженер хийж байжээ....
Чо -гын сагсан бөмбөгтөй холбогдсон түүх нь 1995 оноос Сеатл Суперсоникс буюу одоогын Оклахома Сити Тундер багтай холбогдсоноор эхэлдэг юм..... Тэрвээр 2000 онд Суперсониксын туслах менежер болон томилогдож байжээ....
Улмаар Оклахома Сити Тундер болон баг нэрээ өөрчилсөн ч тэр ажилсаар 2010 онд Портланд Трейлблазерс багийн 9 дахь ерөнхий менежереер томилогдсон ч удаан ажлаагүй юм..... Харин энэ жилээс Шарлотт Бобкетс багтай холбогдож өмнөх ерөнхий менежер Род Хиггинс -ийн оронд ажилахаар энэ жил гэрээ байгуулжээ.......
Рич Чо Америкийн сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн нэг зүйлтэй..... Учир нь тэр ерөнхий менежер болсон явдал нь Америкийн сагсан бөмбөгийн лиг НБА -д менежер болсон анхны Ази Американ гаралтай хүн болжээ.....
Тэрвээр эхнэр Жулиа болон хоёр залуухан охины хамт амьдардаг юм.....
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.24.11 2:25 am
Бичсэн BadBoyz
Манайх урдуур л алдчихгүй бас төлөвлөөгүй хүн л буучихгүй бол Тристан Томпсоныг сонгох хүсэлтэй гэнэ дээ........
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.24.11 3:17 pm
Бичсэн killer_T
Kemba Walker гэж 90 онд төрсөн холбогч залууг 9 дүгээр сонголтоор авлаа

Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.24.11 4:33 pm
Бичсэн gatutumur
Баяртай Жаксон
Сайн байцгаана уу Маггете Биомбо
Биомбо гэгч нөхөрийг араас нь хөөж тууж байж л авлаа даа
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.24.11 4:41 pm
Бичсэн waterboy
Ахмад Жек буга болон одов уу? Яг энэ наймаа хийгдчихсэн үү?
Re: • • Charlotte Bobcats - 10/11 - Шинэ зорилго • •
Бичигдсэн: 6-р сар.24.11 7:04 pm
Бичсэн gatutumur
болж л орхиж