YГИЙН ЄВГЄН УТГЫН ТАЯГАНД ДУЛДУЙДМОЙ
Ph.D. Мягмарын Саруул-Эрдэнэ (
msaruule@indiana.edu)
Interpreting is not everybody’s art (1) Luther
Академич Ринчен гуайн хөөрсөн нэг хөгтэй явдал бий. 80-аад оны эхээр ЗХУ-аас манай улст сууж байсан нэр бїхий элчин сайд амралтаараа хөдөөгїїр аялж, нутгийн хөгшидтэй уулзахаар орос хэлэнд ус цас нэгэн Монгол залууг дагуулан гарчээ. Харамсалтай нь багаасаа орос сургууль дамжсан мань орчуулагч эх хэлэндээ базаахгїй нэгэн байж. Хөдөөний нэгэн өвгөн элчин сайдаас "Нас сїїдэр хэд хїрч байна даа?" хэмээн асуухад "нас сїїдэр" хэмээх хоршоо їгийг їл мэдэх залуу балмагдаад "Таны сїїдэр хир урт вэ?" гэсэн маягтай орчуулж өгчээ. Элчин сайд энэ хачин асуултыг эртний дорнын гїн ухааны шалгуур хэмээн ойлгоод ухаанаа нэлээд дайчилсны эцэст "Миний сїїдэр өглөө оройдоо урт, өдөртөө богино байдаг даа" хэмээн хариулсан байна. Гайхсан өвгөн дуугїй л явж. Голын эрэг дээр модны ур хараад сайд "Что это?" хэмээн сонирхон асуухад өвгөн "модны яр байна аа" хэмээв. "Боловсролтой" орчуулагч залуу "Это сифилис" хэмээн хэлмэрчлэв. Сифилис хэмээгч нь бэлгээр(2) халддаг нэрийг нь ч хэлэхэд цээрлэм нэгэн өвчний яр юм. Тїрїїнээс хойш орчуулга буруу яваад байсныг гэнэт ойлгосон сайд ихэд уцаарлаж нөгөө залууд "Ты сам сифилис" (Чи өөрөө т*****) гэсэн гэдэг(3).
Төгс орчуулга гэж їгїй
Эх хэлээ умартсан хөөрхий тэр залуу байтугай, эрдмийн далай болсон гїїш нар ч аливаа хэлний өгїїлэх бїх ил далд санаа, нарийн нандин мэдрэмж зэргийг өөр хэлэнд төгс буулгах боломжгїй билээ. Тухайн эх өөр хэлэнд буухдаа їндсэн утгаасаа хир гаждагийг мэдэхээр Францын хэл шинжээчид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэд дугуй ширээ тойруулан өөр өөр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бїр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. "Шар айраг исгэх нь ерөөс хїн төрөлхтөн їїссэн тїїхтэй чацуу нэн эртний урлаг билээ" хэмээсэн өгїїлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нөхөртөө дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн їргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд өөрөөс нь эхэлсэн өгїїлбэрээ уншаад мань эр мөрөө хавчин, уртаар санаа алдсан гэнэ. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мөнөөх өгїїлбэр "Нэн эртнээс шар айраг нь хїн төрөлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ" болчихсон байж.
Орчуулгын алдаа дайнд хїргэж мэднэ
Төгс орчуулга гэж їгїй ч "тун дөхсөн" орчуулга хийх эрдмийг авьяас хийгээд сургуулиар эзэмшиж болно. Єнөөгийн Монголд орчуулагчийн ангигїй дээд сургууль гэж бараг їгїй болсон нь энэ мэргэжлийн нэр хїндийг унагаж, орчуулга амархан гэдэг сэтгэгдэл төрїїлэх болжээ. Гэтэл барагтайхан орчуулагчийн тарьж болох балаг дэндїї их ээ. Хїйтэн дайныг төгсгөл болгохоор АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нар олон уулзсан. Нэг удаагийн уулзалтын їеэр Горбачевын їгийг орчуулагч нь дамжуултал Рейган хийгээд дагалдан явсан хїмїїс, ялангуяа Батлан хамгаалахын сайдынх нь царай эрс барайгаад явчихжээ. Буруу орчуулснаа мэдсэн хэлмэрч хурдхан засч хэлтэл Рейган жаахан уужраад "Та сая дэлхийн гуравдугаар дайн өдөөчих дөхсөнөө мэдэж байна уу?" хэмээн нухацтайхан асуусан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны їед орчуулгын алдаанаас болж Германчууд маш чухал боломжоо алдсан байна. Испанийн нэгэн нууц байгууллага Рузвельт, Черчилль хоёрыг Касабланкад яаралтай уулзах гэж байгаа талаар мэдээлснийг Германы тагнуулын албаныхан сонсож дөнгөсөн гэнэ. Харамсалтай нь (азаар!!!) Касабланка гэсэн їгийг їгчлэн орчуулснаар "Цагаан ордон" (casa – байшин, blanca-цагаан = White House) гэж буулгасан бөгөөд тагнуулын удирдлагууд Их Британийн ерөнхий сайдыг Вашингтонд очих гэж байна хэмээн ухаарчээ. Гэтэл тэр хоёр хажууханд нь, Мароккогийн нийслэл Касабланка хотод уулзсан аж(4). Алдарт Марк Твений "Ханхїї гуйлгачин хоёр" (англиараа The Prince and the Pauper, оросоор Принц и нищий) хэмээх зохиолыг монголчлохдоо "Жонон гуйлгачин хоёр" хэмээн алдсанаас болж одоо олон хїнд хааны хїїг "жонон" хэмээдэг гэсэн буруу ойлголт нэгэнт тогтжээ(5). Гэтэл "жонон" гэж Баруун Монголыг захирагч ноёдод олгодог байсан огт өөр цол билээ. Ринчен авгай їїнд ихэд бухимдаж "Марк Твений минь махыг идэж дээ" гэж санаа алдсан сан. Ингээд бодохоор заримдаа "Traduttore – traditore" гэсэн итали зїйр їг голыг нь олоод хэлчихсэн мэт санагддаг юм. Їгчилбэл "орчуулагч бол урвагч", манайхаар бол "орчуулна гэж оршуулжээ" хавьцаа буух санаа.
Хургыг янзага, ахыг найз болгон орчуулж болох уу?
Алдаж орчуулах ийм уршигтай атал албаар буруу орчуулж болно гэж її? Тухайлбал харь хэлнээ "хурга" гэсэн байхыг эх хэлэндээ "янзага" болгон хөрвїїлж болох уу? "Хонь хурга нийлэв" гэснийг "янзага"-тай нийлсэн болгож орчуулахгїй нь лав. Тэгвэл хэзээ санаатайгаар "буруу" орчуулж болох вэ? Нэрт гїїш Бямбын Ринчен "Тарас Бульба" романыг хөрвїїлжээ. Уг зохиолын оргил хэсэгт гардаг Тарас төрсөн хїїгээ дайсанд урвасны учир буудан хөнөөх болдог эмзэг хэсэгт Гоголь "зїрхэнд нь сум туссан хурга адил" хэмээх зїйрлэл хэрэглэжээ. Ри доктор монголчууд хургыг хэзээ ч бууддаггїй учир энэхїї зїйрлэлийг уншигчид хїлээн авахгїй хэмээн "зїрхэнд нь сум туссан янзага адил" болгон буулгасан байна.
Хоёр хэлний ялгаанаас болж нэг хїн хэрэгт орохоо шахаж билээ. АНУ-ын гааль дээр ирсэн нэгэн Монгол залуу байцаагчид шалгуулж, миний бие тэр хоёрын яриаг утасаар хэлмэрчилж өгсөн юм. "Та АНУ-д хэн дээр ирж байна вэ?" гэхэд "Нэг ахындаа ирж байгаа" гэв. "Older brother – ындаа айлчилж явна аа" хэмээн дамжууллаа. Байцаагч гэтэл залуугийн Монгол дахь ЭСЯ-д өгсөн мэдїїлгийг ухаад гаргаад ирэв бололтой, "Та анх АНУ-д ойрын хамаатан садан байхгїй гэж худал мэдїїлсэн байна" хэмээн дуугаа өндөрсгөв. Тэгтэл мань эр "Төрсөн ах биш ээ, олон жил хамт ажилласан нэг ах хїї маань ногоон кард хожоод ирсэн юм" гэдэг байгаа. Америкт хамаатан садан биш агаад ойр дотнын харилцаатай бол хэдэн насаар ч зөрїїтэй бай "ах дїї" гэдэггїй "найз" л хэмээнэ(6). Байцаагчид "Older brother биш old friend гэснийг нь би буруу орчуулсан байна, миний буруу, уучлаарай" гэж байж зөөлрїїлэв. Дараа нь "Та АНУ-д хир удаан байх вэ?" гэтэл өөдөөс харин нөгөөх чинь "Харин хэд гэвэл зїгээр юм бол оо?" гэж байна. Хошин шогийнхны хэлээр бол "ёстой том тэнэгтдэг гэжээшд". Зїй нь мань эр энэ улст хир хугацаагаар, ямар зорилгоор орж ирэхээ бїр виза мэдїїлэхээсээ өмнө яв цав тогтоосон баймаар. Мэдїїлэг өгөгчийн амнаас унасан їг бїрийг махчлан орчуулж өгөх їїрэгтэй миний бие хэцїїхэн байдалд оров. "Энэ хїн ингэж асууж байна аа" гээд орхивол нэг хїний амьдрал нурж унах гээд байдаг. "6 сар юм їзэж, сайхан амарч аваад харина аа" гээд хөрвїїлчихлээ. Энэ мэтчилэнгээр мань эр дан буруу хариулсаар, цагаандаа гарсан би бээр дан буруу орчуулсаар, эцэстээ хоёр хасах цэнэг нийлээд нэмэх болдог шиг хөөрхий минь зөвдөж аваад хил нэвтрэх болж билээ. Америкийн энэ уудам нутгийн альхан хэсэгт нь манаргаж явдаг бол доо. Ажил олж хийгээд аав ээждээ хэд гурвыг илгээж байгаа бол ч яамай. Алдаж орчуулаад дайн гаргах шахдаг байхад албаар буруу орчуулаад амьдрал залгуулах тохиолдол бас байдаг байна шїї.
Орчуулга эхнэр хоёр юугаараа адил вэ?
Тухайн ард тїмний ахуй, сэтгэхїйн өвөрмөц онцлогийг тусгасан їг, өгїїлбэр, ялангуяа хэвшмэл хэлц, хэллэгїїд, мөн толгой сїїл холбосон уран хэллэгт найраг шїлэг зэрэг нь орчуулагчдын толгойны өвчин болдог. "Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн, би" гэсэн сайхан шїлгийг "аргал", "гэр" гэж огт мэдэхгїй харийн хїнд орчуулж өгөхөөр боллоо хэмээн бодъё. Алтангэрэлийн "Орчин цагийн Монгол-Англи толь"-ийг сөхөн харваас аргал: dry dung or droppings of cattle which are used for fuel, гэр: the Mongolian nomad’s tent; a house or dwelling place хэмээн тайлбарлан орчуулжээ. Їїгээр баримжаалбал өнөөх уран яруу найраг маань гадаад андын чихэнд "Тїлшинд хэрэглэхэд зориулж хатаасан малын ялгадасны утаа бїхий Монголын нїїдэлчний оромж - майханд би төрсөн юм" гэсэншїї л сонстоно. "Сайхан бөгөөд їнэнч эхнэр яруу найргийн оновчтой орчуулга шиг ховор. Яруу найргийн орчуулга хэрэв їнэн зөв бол уран биш, уран сайхан бол зөв биш байдаг" хэмээн Германы зохиолч Моисей Сафирын хэлсэн їг ортой дог шїї. Дээрх шїлгийг харийнханд сайхан сонстуулах гээд гэрийг нь кондо хаус, аргалыг нь шахмал тїлш болгочихвол "худлаа" болчихно, їнэн байхаараа "муухай" байгаад байдаг.
"Нар хиртсэн жил" кино хуучны ЗХУ-ын театруудад гарчээ. Дайнд явсан хїї нь ирэхгїй болохоор найдвар тасарсан хоёр хөгшин гэртээ байж байгаа зураглал. Эмгэн гал дээрээ сїї тавиад хажуулж, өвгөн ганс нэрээд сууж байна. Гэнэт гаднаас хїї нь ороод ирнэ. Євгөн " ХЇЇ ! " гэж дуу алдтал зїїрмэглэж хэвтсэн эмгэн нь "СЇЇ?" гээд гал руугаа ухасхийдэг. Орос хөрвїїлэг дээрээ өвгөн нь " СЫН ! " хэмээн хашгирахад эмгэн нь "Что? МОЛОКО?" гээд босоод ирнэ. Чих нь хатуу хатуу гэхэд даанч дээ. Хөрвїїлэгч нь "їнэн" орчуулсан учраас ийм хачин болчихсон хэрэг. .
Сайхан эхнэр дээр її, їнэнч гэргий илїї юї? (Зохиогчоо хїндлэх її, уншигчаа хайрлах уу?)
Ри багш Гоголийн "хурга"-ыг "янзага" болгон буулгахдаа зохиогчийн "эрх"-энд халдаж, "їнэн"-ээс баахан гажсан ч, монгол уншигчдынхаа таалалд нийцїїлж, "сайхан" болгосон байна. Орчуулгын онолд орчуулагч хїн тухайн зохиогч, тухайн хэлийг хїндлэн яг байгаагаар нь аль болох їнэн, їгчлэн орчуулах хэрэгтэй гэсэн чиглэл байхад орчуулж байгаа хэлтэндээ зориулан чөлөөтэй, уран яруу, сайхан буулгах нь зөв гэж їзэх онолчид бас байдаг. Америк эхэд "Ширээгээ тойрон суугаад цацагт хяруулынхаа махнаас хїртлээ" гэж байвал хэрхэн орчуулбал зохистой вэ? Америк заншлыг гадарладаг уншигчид чухам ямар баяр болж байгааг нь шууд ойлгоно. Уншигчаа хайрладаг орчуулагч бол монголчууд цацагт хяруул гэж мэдэхгїй хэмээн сайхан баяр болж, тансаг ширээ зассаныг нь ойлгуулахын тулд "тарган ууцаа задаллаа" гэж орчуулж магадгїй. Зохиогч хийгээд цаад хэл соёлоо хїндэлдэг орчуулагч харин "цацагт хяруул"-ыг гээх аваас америк соёлд нэн чухал Талархлын баяр болж байгаа нь мэдэгдэхгїй хэмээн їгчлэн хөрвїїлнэ. "As black as a coal" (нїїрс шиг хар) гэсэн хэлцийг англи хэлтнїїд харыг нїїрстэй зїйрлэдэг, тэдний амьдралд хамгийн ойр хар зїйл нь эртнээс нїїрс байсан гэдгийг мэдрїїлэхийн тулд махчлан орчуулсан нь дээр її, "хөө шиг хар" хэмээн монголчилсон нь дээр її? Їнэнч эхнэр дээр її, сайхан эхнэр дээр її? Ямар зорилгоор орчуулж байгаагаасаа шалтгаалаад, давс хужрыг нь тааруулсхийгээд л хөрвїїлэх хэрэгтэй болов уу? Їлгэрлэвэл "їнэнч эхнэрээ жаахан будаад гоодчих" нь л шилдэг сонголт бололтой. "Солдатами не рождаются" буюу "Цэрэг цэргээрээ төрдөггїй" хэмээх бїтээлийг "Хал їзэж цэрэг болдог" гэж буулгасан нь "оо энгэсэг нь" нь таараад аятайхан болж. Гэтэл сайхан Монгол їг олж оноох гэж байж "будгийг нь ихдїїлээд" бїр танихын аргагїй юм болгочих гэм бий. Виктор Хюгогийн(7) "Notre Dame de Paris" хэмээх суут бїтээлийг хэн хїнгїй мэднэ. Нотр Дам нь Парис хотноо орших гэгээн Мари эхэд зориулсан Готийн сїм бөгөөд бїр 12-р зуунд Пап 3-р Александр анхны чулуугий нь тавьж босгожээ. Манайхан энэ зохиолыг орчуулахдаа "Парисийн Дарь Эхийн Сїм" хэмээсэн нь арай л дэндїїлчихсэн байна. Ийм маягаар Исїсын ээжийг Дарь эх болгон орчуулах дээрээ тулбал "Буш, Чэйни хоёр халуун коффе, хар тїрс зооглон, гольф тоглож амарлаа" гэсэн өгїїлбэрийг "Энхбаяр, Элбэгдорж хоёр сїїтэй цай, сїїлний өөх хїртэн, чоно тарвагацаж өнжив" гэж хөрвїїлэхдээ хїрэх байлгїй.
Чөлөөт орчуулга, хэт чөлөөт орчуулга, өнгөн орчуулга
Єөрийн санааг оруулж, їг нэмж хасч, чөлөөт орчуулга хийхдээ манай ардын уран зохиолч Цэндийн Дамдинсїрэн гарамгай нэгэн билээ. "Сказка о рыбе и рыбаке" (Загас загасчин хоёрын їлгэр) зохиолыг "Алтан загасны їлгэр" хэмээн нэрнээс нь эхлэн өөриймсїїлээд цааш нь "Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт, Хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт..." хэмээн урсгадаг нь уг эхдээ огт байхгїй мөрїїд. Тэгээд ч Да багш энэ орчуулгаа Пушкиний уг їлгэрээс илїї болсон гэж ярьдаг байж. Монголын нууц товчооны жинхэнэ эх "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажуу. Гэргий ину Хоо Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний эх Бурхан Халдунд нунтаглаж ахуд төрсөн Батачи хан ажуу" хэмээн дөрвөн өгїїлбэрээр эхэлдэг. Да багшийн "Нууц товчоо" харин "Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгїїнийг төрїїлжээ" хэмээн ганц урт өгїїлбэрээр "бөөндсөн" байна. Ингэхдээ "хамт", "далай", "уул", "гэдэг", "хөвгїїн" гэсэн таван їгийг нэмснээс гадна Хоо буюу ухаа хэмээх зїсмийг Гуа їзэсгэлэн, Батачи хан нэрийг Батцагаан болгон хөрвїїлжээ. Мэдээгїйдээ бус эртний хэлээ умартсан биднийгээ л болгоож, өдгөөчлөн орчуулсан нь энэ юм даа. Да багшийн орчуулга чөлөөтэй чөлөөтэй гэхэд Дантегийнхтай эгнэх ч їгїй. Суут Данте Алигиери орчуулга хийхдээ эхлээд уг номоо нэг мөсөн уншиж дуусгадаг байж. Тэгээд холоо шидчихээд дахин нэг ч нээж їзэлгїйгээр орчуулдаг байсан гэнэ. Ийм орчуулгыг чөлөөт гэхээсээ хэт чөлөөт, бараг хамтын бїтээл гэвэл онох байх. Їїнээс гадна өнгөн орчуулга (surface translation) гээч жигтэй орчуулгыг Австрийн яруу найрагч Эрнст Жандл (1925-2000) гаргажээ. Жандлынхаар бол яруу найрагт авиа хамгийн чухал учир өөр хэлэнд орчуулахдаа яг тийм авианаас бїтсэн өөр їгийг олж орлуулах ёстой гэнэ. Яруу найрагч Рилкегийн бїтээлээс Жандл хэрхэн өнгөн орчуулга хийснийг жишээлж їзье.
Герман найраг нь Єнгөн орчуулга Їгчилсэн орчуулга
Der Tod ist gross Dare toadies gross The death is big
Wir sind die Seinen Vere sinned designing We are their
Lachenden Munds Laugh in the moons Laughing mouths
Крис Норман, Сюзи Куатро хоёрын "Our love is alive..." гэж эхэлдэг дууг манай эгч "Аавын минь зулай" хавьцаа туугаад байдаг байсан нь, мөн "Happy Birthday to You" дууг "Хавийн бөөсөө тїїе її?" болгож дуулаад байдаг нь Жандлынхаар бол "өнгөн орчуулга" байж гээч. Анхлан жишээлсэн "Аргалын утаа бургилсан Mалчны гэрт төрсөн, би..." шїлгээ дээрх маягаар орчуулбал "Are gal Utah bore gill sane Mall chin girth tore sane, bee" гэж буух нь ээ. Нїїдэлчний оромжинд малын юу їнэртээд гэдгээс арай дээр ч юм уу?
Їгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой
Єнгөн орчуулга хэмээх жир бусын хөрвїїлгийг эс тооцвоос аль ч їеийн ямар ч онолчид орчуулга гээчийг їг-утгын харьцааг хэрхэн зөв оноосноор нь тодорхойлсон байна. Манай дорнын ард тїмэн эртнээс нааш хоёр хэл, хоёр соёлыг хэлхэж өгдөг дуун хөрвїїлэгч нарыг їлэмж хїндэтгэн "лозава" (энэдхэгт), "жигдэм миг" (төвдөөр "ертөнцийн нїд" гэсэн їг), "гїїш" гэх мэт нэр цол хайрладаг байсан ажгуу. Гїїш нар нь ч цолондоо таарсан тансаг яруу орчуулга хийхдээ їг хийгээд утгын харьцааг чанд баримталдаг байж. 19-р зууны Амдо Төвдийн гїн ухаантан Гїнтан гэгээн сургуулийг їйлдэгчдэд зориулан бичсэн нэгэн зохиолдоо төвд хэлээр "Донжий гамбуу цэгийн харваа ла" хэмээн айлдсан нь монголоор "їгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой" гэсэн їг болно (8). 1975 онд Гандан хийдийн гавж ламтан Данзан-Одсэр өөрийн шавь, өдгөө мөн гавжийн зэрэгт хїрсэн Сонинбаяр багштанд "Цэгий намба машир вар – Донжий намба гала шар" (төвд: Їгийнх нь байдал эс ургаваас Утгынх нь байдал яахин ургах вэ?) хэмээн Чойрын номоос айлджээ. Төвд, Монгол гїїш нар орчуулгыг гурван шатанд ангилан їздэг байж. Їїнд, анх нь "тажїр" (мөн цэгжїр ч хэмээнэ) буюу їгчлэн орчуулах, удаад нь "ложїр" буюу оюун ухаанаар орчуулах, эцэст нь "донжїр" буюу утгачлан орчуулах, эдгээр болно. Їлгэрлэвээс, "When you are in Rome, Do as Romans do" гэсэн өгїїлбэрийг "Чи Ромд байхдаа Ромчуудын хийдгээр л хий" хэмээн орчуулбаас тажїр, "Хїн ер нь аливаа газар тухайн нутгийн ёс жаягаар явбаас зохилтой" гэж буулгавал ложїр, "усыг нь уувал ёсыг нь дага", "сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор" хэмээн хөрвїїлбээс донжїр болох мэт.
Ертөнцийг харагч цонх болсон ном дор мөргөдгийнхөө адилаар ертөнцийг їзїїлэгч нїд болж, оюуныг маань тэлсэн мэргэн гїїш танаа мөргөмїї.
(Endnotes)
(1) "Хэлмэрчилнэ гэдэг хэн бїхний хийдэг ажил биш"
(2) Бэлгээр халдах гэхийг бэлгийн замаар, амьсгалаар халдахыг амьсгалын замаар хэмээн махчлан орчуулж, илїї їг хэрэглэх шаардлагагїй.
(3) Энэ тїїхийг арай богино хувилбараар Ж.Лхагва зохиолчийн номоос уншиж байв. Яг энэ хувилбарыг Хар Дорж багш Ри багшаас сонссоноо надад хуучилсан юм.
(4) За рубежом сэтгїїлээс авсан мэдээ
(5) Нарийн яривал рauper нь "гуйлгачин" ч биш " їгээгїй, ядуу" гэсэн їг. Їгээгїй болгон гуйлгачин байх албагїй баймаар
(6) Ардчилсан хэл гэж байдаг уу? хэсгээс энэ талаар дэлгэрїїлэн уншина уу?
(7) Гюго биш Хюго юм.
(8) Саяхныг болтол миний бие энэ їгийг Монгол зохиолчийн хэлсэн їг гэж боддог байв.
http://www.tsahimurtuu.mn-ээс