Би галакси 2-той, жил хагас хэрэглэж байна.
Саяхнаас өөрөө унтардаг болчихоод байсын. Дэлгэц нь нэг жирэлзээд л өөрөө унтарчихна. Буцаагаад асаахаар сүлжээ байхгүй, батери аймаар уначихсан байна. Цэнэглэгч залгасан үед бол унтрахгүй.
Би ч Software талдаа асуудал гарсан байна гэж бодоод, эхлээд Kies-р update хийлээ, нэмэргүй. Тэхлээр нь CyanogenMod-н Jelly Bean rom суулгалаа, нэмэргүй байна.
За ямар ч байсан hardware асуудал юм байна гээд, бараг шинэ утас авах гэж байтал нэг юм анзаарлаа.
Утасны батери нээх хөөчихсөн байна шүү. Тэхээр нь battery bulge гээд google-дээд үзсэн чинь яг миний унтардагийг бичсэн байна шүү.
Тэгээд л шинэ батери захиалж аваад одоо зүв зүгээр ажиллаж байна. Далимаар нь Jelly Bean-тэй ч болоод амжлаа










