"• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"


Олимп NEW
Сагсан бөмбөг - NBA

Хөл бөмбөг
Бөхийн төрлүүд
Bodybuilding / Fitness

Зохицуулагч: Sport_mods

Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн Саруул »

Нялх хүүхдээр морь унуулж уралдуулж дэлхийд тэнэгээ гайхуулсаар... Аргагүй л үхэр монголчууд
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Таван аймгийн баячуул
евлийн наадам хийж бн
зургаан настай хvvxдvvдээр
зугаа цэнгэл хийж бн

Хүүхэд бүрийн нүүрэнд хөлийн шавар наалдсан байна
Хэдэн айлын хүүхэд хэзээ ч ирэхгүй явсан байна :(

Хүслийн цэнхэр тэнгэртээ
Хүний дэлхий инээж байна
Хүүхэд бүрийн ширээн дээр
Зураг бүхэн нартай байна

Хүсэл ихтэй баячууд нь
Хүний хүүхдээр тоглож байна
Зурж байгаад орхисон
Зургийн цаас нь эзгүй байна

уяач болсон баяныг унаач болгож зурсан бна

гэж жиргэсэн байна хүмүүс.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Нулимсаар зөөллөж хэлэх үг


Зураг

Өвлийн цас мөс цайлалзсан жихүүн өдөр нүдэнд нь аархал бахархал гэрэлтэж, авах мөрий бай шагналаа сэтгэлдээ төсөөлсөн эрчүүд энд тэнд хэсэг бөөнөөрөө цуглаж түрүүлэх, айрагдах морины тухай цэц булаалдана.


Тэдний гарт хэдэн зуун саяар үнэлэгдэх алтан нуухтай данх шиг Хөөрөг эргэлдэж, амнаас нь харь орны үнэтэй сархдын үнэр нилхийн үнэртэнэ. Эдний дунд олны танил болоогүй шаавай банди нэг ч үгүй, цөм л дарга сайд, саятан эрхмүүд аж.


Эрхэмсэг хатагтай нар нь байшин шиг данхар жийпэнд өмнө зүгийн тансаг торго, өрнө зүгийн үнэтэй гоёлоо солонгоруулан намжирдаж сууна. Морьдын хамраас савсах уур Улаанбаатарын утаа шиг суунаглан харанхуйлж, нуруун дээр нь домбо шиг жаалхан жаалууд болжмор шиг бээвийн, бээрсэн гараараа хөлдүү суран жолоог арай чүү барьж бөөвийлдөнө.


Тэднийг машинтай эрхмүүд шахан хөөж гарааны зурхай хүргэхэд морьд эргэлээ. Түмэн агтын туурай нижигнэн хутга шиг хурц ирмэгтэй чулуу мөсний хэлтэрхий үүгээр түүгээр сум шиг исгэрнэ.Чухамдаа Чингисийн их цэргийн морин дайралт юмуу гэлтэй санагдана.


Хөөрхий унаач хүүхдүүд үүнийг үл тоон гагцхүү хурдан морины эзэн ахын ууртай, баяртай царай, гэрт үлдсэн ходоод хоосон дүү нар, хүүгээ эсэн мэнд ирж амьдралд хэдэн төгрөг нэмэрлэх болуу? гэж горьдсон ээжийн өрөвдөм дүр нүдэнд нь эрээлжлэн, мөс цас холилдсон хөлдүү газар нижигнэх олон морьдын төвөргөөнд дөжрөн арай ядан амь тээж хурдална. Морьд давхисаар амины үнэтэй өрсөлдөөн үргэлжилсээр...

Ай тэнгэр...

Ээжийн элэг махны тасархай, аавын амин эрдэнэ энэ ертөнцийн нэгэн амь хүлгийн нуруунаас эрдэм ном хураах дээд тэргүүнээрээ энэрэл үгүй хорвоогийн хөлдүү газар хатуу жамыг мөргөн уналаа.


Морьдын туурай нүүрэн дээр нь гялалзаж, авах мөрий хор шарандаа буцалсан хэн нь ч түүнийг анзаарсангүй. хүүгийн амь амьсгаа давчдан ахаа над гоё чихэр авчраарай гээд хоцорсон сөөсгөр дүүгий нь царай бүрэлзэн холдсоор...


Аяа бурхан минь ижий нь хүүгээ тэврэн сууж байна. Хүүгийн нь ам хэдэнтээ ангалзаж урсах улаан цус нь чандган цагаан цасан дээр толбо татуулан ягаарна. Хүү сүүлийн амьсгалаа татлаа. Ай юутай их аймшиг харуусал вэ?


Хөөрхий ижий үр минь чамайгаа би арван cap тээж, ангир уургаа шимүүлэн нартай өдөр нарнаас хамгаалж, сартай шөнө сүүдрээс чинь харамлаж өсгөсөн биш үү. Чи минь юунд ижийгээ орхивоо хэмээн цурхиран уйлж сэтгэлдээ хашгирна.


Алтан дэлхийд хоног хоногоор өндийх цэцэг шиг эмзэгхэн хүний нялх үр, алсдаа хил манах нэгэн эр хүн цаг бусаар та биднээс хагацлаа. Энэ хагацал эхнийх нь ч биш эцсийнх нь ч бас биш. 2 он өнгөрч 20 амь нисэн оджээ. Энэ тоо цаашид хэд хүрэхийг бурхан ч үл мэднэ.


Үүнээс гадна гэмтэж бэртсэн хүүхдийн өвчиндөө шаналсан нулимстай нүд намайг ээрүүлдэж өчүүхэн миний ядруухан зүрх тасалдаж эхэлсэн тул цааш нь бичих чадал хүрсэнгүй. Ижий тэнгэрүүд минь эгэл олон минь энэхүү зэрлэг цэнгэлийг зогсоож хайрла!.


Түмний буянд эрх мэдэл элбэг хангалуун амьдралд хүрсэн дээдэс минь хүүхдийн амиар бүү наад! Энэ үгийг үрээсээ хагацаж элгээ эгшээсэн ээжийн нулимсаар зөөллөж хэлье. Сонсогтун! Уралдааны замд амь үрэгдсэн бүх хүүхдэд зориулав.

http://www.sonin.mn/news/sport/14830
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн Жавхлан »

ЕР НЬ ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛЖ ӨВӨЛ МОРЬ УРАЛДУЛЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ БАЙДАГ ЮМ БОЛ
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

морь уралдуулахыг хуулиар хориглох хэрэгтэй.
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
MaN-GaS
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2124
Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн MaN-GaS »

хүүхдийн чанар муудаад морь унаж чадахаа байсантай шууд холбоотой
30000 coming soon
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн SA »

Бэртсэн хүүхдүүдийн нэг нас баржээ

Нийтэлсэн: 2013-08-14 10:15:23


Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Гиннесийн номонд бүртгүүлэх 10000 морины жагсаал, 3000 морины уралдаанд 26 хүүхэд мориноос унасан гэх мэдээллийг холбогдох байгууллагуудын зүгээс өгч байсан.

Мориноос унасан хүүхдүүд хөнгөн гэмтэл авсан. зүгээр хэмээн Хүний эрхийн үндэсний коммисс болон Монголын морин спорт уяачдын холбооноос хэлж байсан юм. Гэтэл ГССҮТ-д зургаан унаач хүүхэд мориноос унан, бэртэж иржээ. Эдгээр хүүхдүүд бүгд эрэгтэй бөгөөд 8-12 насны хүүхдүүд байсан аж.

Гурван хүүхэд нь Улаанбаатар хотын харъяалалтай, үлдсэн гурав нь хөдөө орон нутгийн харъяалалтай байж. Мориноос унасан хүүхдүүдийн нэг нь тархины бэртэлтэй, үлдсэн тав нь дээд мөчний гэмтэлтэйгаар ГССҮТ-д ирсэн аж.

Дөрвөн хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж ар гэрт нь буцаасан бол үлдсэн хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байжээ. Харамсалтай нь хэвтсэн хоёр хүүхдийн нэг нь 8-р сарын 12-ны өглөө нас барсан байна.

Талийгаач хүүхэд Дорноговь аймгийн харъяат 12 настай М гэгч хүүхэд байсан бөгөөд анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ л ухаангүй ирсэн аж. Тархи ажиллагаагүй болсон, тархины хүнд гэмтэлтэй байсан гэнэ. Гиннесийн номонд бүртгүүлэх гэсэн биш ийнхүү дахин нэг хүүхэд энджээ.


Б.Оргил

Эх сурвалж: "new.mn"
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Guy
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 7435
Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн Guy »

Сөнөж мөхөж буй үхэр монголчууд аа гэж...

Энэ малын уралдааныг нь хэн ч үзэхгүй, тоохгүй байхад л уг нь болохийм бгаам ш д. Даанч үхэр монголчууд өөрсдөө "соёолонгийн тоосонд дарагдана" гэж бөөн бөөнөөрөө, гэр бүлээрээ очиж үздэгээ мэдэхгүй, хүүхэд эндлээ гэхэд бас мартын нулимс унагацгаана...
АСАШЁОРЮ ҮҮРД!!!
Хэрэглэгчийн аватар
MaN-GaS
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2124
Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн MaN-GaS »

хурдан морь хүүхэд хэдээр унаж байгааг яг мэдэж байгаа хүн энд байна уу???
30000 coming soon
Хэрэглэгчийн аватар
Cowboy Marlboro
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Бичлэгүүд: 346
Нэгдсэн: 5-р сар.06.04 12:08 pm

Re: "• Хурдан морь, уяачдын тухай бvгдийг... •"

Бичлэг Бичсэн Cowboy Marlboro »

Mongol Derby: World's Longest, Toughest Horse Race

http://news.yahoo.com/video/nightline-1 ... 57521.html
hazahaas busdiig hiine...
Сэтгэгдэл хариулах

“Sports :: Спортын Ертөнц” руу буцах