.:.Хvvхэд өсгөн хvмvvжvvлэх бvхий л асуудлаар.:.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол
Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав.
Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувууч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ.
Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав.
Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л
- Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед ч гэсэн
- Раам-Раам хэмээн дахин дахин давтаж, ном уншиж байх болов.
Харин, нөгөө хулгайч дээрэмчдийн авсан тоть нь дээрэмчид ба тэдний гэр бүлийнхний этгээд яриаг сонсоод, бүгдийг цээжлэн сурч байв. Тэд бол тосгоны дээрэмчид бөгөөд тэд нэгэн зүйл этгээд үг хэллэгээр ярилцдаг байсан юмсанж. Тоть ч мөн тийм үг яриагаар,
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй гүйгээрэй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн хэлж үглэдэг болов. Хэн нэгэн танихгүй, мэдэхгүй хүнийг харангуутаа л тэр тоть тиймэрхүү заналхийлсэн үгсээр ярьж эхэлдэг байжээ.
Нэг удаа тосгонд нэгэн жуулчин хүрч иржээ. Жуулчин тосгоны гудмаар хөл тавимагц л мөнөөх хулгайч дээрэмчдийн тоть түүнийг олж харжээ. Тоть түүнийг харсан даруй
- Барь-барь, битгий явуул, гүйгээрэй, гүй гүй, бүсэлж авъя, зод занч, дээрэмд! хэмээн үглэж эхлэв. Түүнийг жуулчин сонсоод хиртхийн цочиж, даруй сэрэмжлэн, халааснаасаа гар буу гаргаж ирэв. Ойр орчиноо анхааран хартал харин нэгэн тоть шувуу тийнхүү үглэн хэлж байсан ажээ. Жуулчин түүнийг хараад сэтгэл тайвшран, гар буугаа халаасруугаа буцааж хийгээд цааш явав.
Тотийн ярихыг сонссон дээрэмчид өөр өөрийнхөө гэр дотроос шагайж харваас нэгэн үзэгдээгүй хүн явж байж гэнэ. Гэвч жуулчины буу гаргахыг хараад, түүнд гар хүрэлгүй өнгөрүүлжээ.
Жуулчин цааш аялан явсаар нэгэн ламын аашрамын ойролцоо хүрч очив. Тэр аашрам бол шувууч анчины зарсан хоёр тотийн нэгийг худалдаж авсан лам багшийн аашрам байжээ.
Энэ үед ламтаны тэжээсэн тоть жуулчиныг хараад,
- Раам бурхан минь ирэгтүн, морилогтун, Сийда Раам, Раатэшяам!
Адис хишиг, тахил идээ хүртээрэй, амар амгалан байгтун, Сийда Раам, Раатэшяам! хэмээн аялгуулан хэлж гарчээ. Жуулчин тэдгээр урин залсан үгсийг сонсоод, их л баярлан аашрамд хүрч ирж, тотийг өхөөрдөн хайрлаж байтал, тоть аялгуут сайхан дуугаар,
- Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол хэмээн хэлэв.
Жуулчин урьд тосгоноор дайрч өнгөрөх үед нэгэн тотийн хэлж үглэж байсан үгсийг гэнэт санав. Тэр тотийн дуу хоолой нь ч хахир муухай байсан. Харин энэ ламтаны тотийн дуу хоолой нь юутай сайхан аж.
Энэ явдлаас жуулчин, алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр сайн хүмүүстэй хамт байхад сайн сайхан зүйлийг сурдаг, мөн муу хүмүүстэй хамт байвал муу муухай юм сурдаг болохыг бодитоор ухаарч авчээ.
Энэтхэг үлгэр Хинди хэлнээс орчуулсан Бямбахорол МУИС МСТ
Эх сурвалж: banjig.net

Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин
Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ.
Шаахайныхаа өрөөсөнг эрээд цөхөөд олсонгүй. Нөгөөхийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болов. Хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ. Хуучин хормогчны халаасанд хэдэн хайрцаг чүдэнз хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж, бүх л өдөржин яваад ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ.
Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ. Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ. Тэнд хөлөө атиран суулаа. Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь бүр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа бүлээцүүлье гэж зоригложээ. Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав. Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо. Өнөөх галуу нуруу руугаа ****** хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа. Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа. Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад "Од харвахад нэг хүн бурхан болдог" гэж хэлсэн болохоор "Хэн нэгэн үхлээ дээ" гэж бодов. Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, "Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач" гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр...
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрбээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.
-Охин дулаацах л гэж дээ гэлцэнэ. Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.
Эх сурвалж Biirbeh.com
За жоохон копи паст хийлээ. өөрсдөө хайгаад үзээрэй хэд хэдэн үлгэрүүд байна

Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
Humuusee nadru hariu bicheech. ene talaar meddeg hun baiwal ? Pls :??:
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
Каспер юу гэсийн?
Жингийн цуваа явж л байдаг...
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Эрэгтэй хүүхдийг бол өөр шигээ хүмүүжүүлнэ.Манай ваа жээгын хүмүүжүүлдэг арга нь надаа их таалагдаад байгаа сүүлд нь бодсон чинь
Anger is a bad advisor
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
тодруулаачJesteR_mn написал:Эрэгтэй хүүхдийг бол өөр шигээ хүмүүжүүлнэ.Манай ваа жээгын хүмүүжүүлдэг арга нь надаа их таалагдаад байгаа сүүлд нь бодсон чинь
Би Монгол Эр Хүн.
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
aurora ene talaar medeh baih gj naidaj bn.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Ерөнхийдөө бол багаас нь бие даалгаж. Бусдын хэлчүүл нууцаа алдчинааGaNBaYaR написал:тодруулаачJesteR_mn написал:Эрэгтэй хүүхдийг бол өөр шигээ хүмүүжүүлнэ.Манай ваа жээгын хүмүүжүүлдэг арга нь надаа их таалагдаад байгаа сүүлд нь бодсон чинь
Anger is a bad advisor
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Хүүхдээ муу үг хэлж сургахгүй гэж бодож байсан чинь цэцэрлэгээс их муу үг сурч ирж байна. Яах вэ? Туслах багш нь 1 удаа хүүхдүүдийг та нарыг алаад хаячих юмсан гэж загнасан байх юм. Бас хүүхдүүд нь их муухай муухай үг хэлэх юм.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Сонсож байгаагүй үг нь болхоор содон санагдаад тэгээд цээжилдэг байхааHar Nuden написал:Хүүхдээ муу үг хэлж сургахгүй гэж бодож байсан чинь цэцэрлэгээс их муу үг сурч ирж байна. Яах вэ? Туслах багш нь 1 удаа хүүхдүүдийг та нарыг алаад хаячих юмсан гэж загнасан байх юм. Бас хүүхдүүд нь их муухай муухай үг хэлэх юм.
Anger is a bad advisor
- GaNBaYaR
- • Moderator

- Бичлэгүүд: 8638
- Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
- Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Монголын үрс ухаантай болоход яачаад байгаан?JesteR_mn написал:Бусдын хэлчүүл нууцаа алдчинаа
Би Монгол Эр Хүн.
- Aurora
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1053
- Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
- Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
sorry, anh asuuhad ni unshij baisan ch ogt medehgui baisan bolohoor... odoo bol ali hediin uzuulj haruulaad, zugeer bolson baih gej naidaj bainaMagnolia8 написал:aurora ene talaar medeh baih gj naidaj bn.
Алга ташуулах гэж бүү яар
-
zoloko.angel
Гишvvн - Бичлэгүүд: 276
- Нэгдсэн: 2-р сар.20.06 3:14 pm
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Хонь
Хүүхдийг бусдын төлөө санаа тавьж сурахад нь анхаар.
Таны хүүхэд хонины ордных бол эелдэг боловч хатуу байр суурьтай хүмүүжүүлэх нь зүйтэй. Зодож загнан, хүч хэрэглэж болохгүй. Үүний оронд аливааг ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Дэг журамтай, зорилгодоо тууштай, саад бэрхшээлийг даван туулдаг хүн болох нь гарцаагүй. Энэ ордны хүүхдийн асар их эрчмийг ашигтай зүйл рүү чиглүүл. Үүнээс гадна мөнгөнд хямгатай хандаж сургахад илүүдэхгүй.
Үхэр
Хүүхдээ бүү дарамтал.
Аливаад битгий яаруул. Хүүхдийн хувьд гэр нь амгалан, найдвартай орчин байх ёстой. Хүүхэддээ сайн боловсролыг олгохыг хичээ. Өөрөөс нь ямар учраас юу шаардагдаад байгааг нь асуулгүйгээр бүү тушааж зааварлаарай. Дэмий тэнэж, айл хэсэж сурахаас сэрэмжлэх нь зүйтэй.
Ихэр
Хүүхдэдээ итгэл хүлээлгэ.
Ямар нэгэн дарамт, шахалт үзүүлбэл хүүхэд чинь худал ярьдаг болно. Анхаарлаа зорилгодоо төвлөрүүлэн түүндээ заавал хүрдэг болгож хүмүүжүүлээрэй. Аливааг хийлгэхдээ урьд нь хийж байсан юмыг нь дуусгаж байж хийлгэ. Хүүхэдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа мэт буурьтай харьцаж, итгэл хүлээлгэж байх хэрэгтэй. Биеийг нь чийрэгжүүлэхэд анхаар.
Мэлхий
Хүүхдэдээ байнга бэлэг өг.
Мэлхийн ордны хүүхдийг бүү айлга, битгий шийтгэ. Доог тохуу хийж, зандарснаар сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг юу л бол. Түүний хажууд битгий уурла, танд итгэж хэлсэн нууцыг чандлан хадгал. Хоолны тодорхой дэглэм бариулж сургах. Түүнд хайраа илэрхийлж, урам хайрла. Тодорхой даалгавар өгч, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуул. Байнга бэлэг өгвөл сэтгэл нь сэргэнэ.
Арслан
Тэднийг хэзээ ч бүү зод.
Энэ ордонд төрсөн хүүхдийг хэзээ ч битгий зод. Бусдыг захиран тушааж, санаснаараа байлгах гэсэн эрмэлзлэлийг нь бүү дэмж. Найз нөхөд болон гадны хүмүүсийн дэргэд харааж зүхэх, элдвээр хэлэхийг цээрлэвэл зохино. Амжилт гаргасан үед нь магтаж урамшуулж бай. Энэ ордны хүүхдийг хүч хэрэглэн хүмүүжүүлснээс илүүтэй итгэл үнэмшилд нь тулгуурлан хүмүүжүүлэх нь үр дүнтэй.
Охин
Тэднийг олны хөлийн газраас хол байлга.
Түүнийг аливааг эрүүл саруулаар сэтгэх чадварт тулгуурлан хүмүүжүүлэх хэрэгтэй. Өдрийн дэглэм бариулж, олны хөлийн газраас хол байлга. Үүрэг даалгавар өгөхдөө юу хийх ёстойг нь сайтар тайлбарлаж өг. Хүндэлдэг хүмүүсээр нь үлгэрлэн хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй. Охины ордонд төрсөн хүүхдийг болж өгвөл зэмлэхгүй, шийтгэхгүй байсан нь дээр.
Жинлүүр
Зоримог зантай болго.
Энэ ордонд төрсөн хүүхдийн хажууд хэрүүл маргаан бүү гарга. Сэтгэлзүйн болоод бие махбодын дарамт шахалт үзүүлж болохгүй. Хурц өнгийн эдлэл, дуу чимээнээс холхон байлгахгүй бол сэтгэхүйд нь муугаар нөлөөлнө. Түүнд анхаарал халамж тавьж, байнга ярилцаж бай. Эхэлсэн ажлаа дуусгах тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонголт хийх чадвартай, шийдвэр гаргах зоримог зантай болго.
Хилэнц
Тэдний сэтгэлийн нууцад бүү нэвтэр.
Энэ ордонд төрсөн хүүхдийг эв зүйгээр хүмүүжүүл. Хүч хэрэглэвэл хүүхэд тань хатуу, цэвдэг сэтгэлтэй хүн болж төлөвшинө. Идэх дургүй хоолыг нь идүүлэх гэж бүү зүтгэ. Хичээл номдоо сайн биш бол шинжлэх ухаанд сонирхолтой болгосон нь дээр. Ингэсэн цагт тэр өөрөө л санасандаа хүрэх болно. Мөн бусдад тэвчээртэй хандуулж сургах хэрэгтэй.
Нум
Тэд хэтэрхий хөдөлгөөнтэй.
Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур. Түүнтэй байнга нөхөрсөг харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй.
Матар
Тэдэнд нөхдийнх нь амжилтыг бүү магт.
Матрын ордонд төрсөн хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэ. Тэд өөрт нь том хүн шиг хандахад таатай хүлээн авдаг. Таны хүүхэд хэтэрхий даруухан тул багаас нь хөгжилтэй байлга. Таны хүүхдийн хүмүүжил үеийнхнээсээ хоцроод байх шиг санагдвал битгий бухимд. Найз нөхдийнх нь амжилт бүтээлийг хажууд нь ярьж, магтахаас зайлсхий. Энэ нь хүүхдээ өөртөө итгэлгүй болохоос сэргийлнэ.
Хумх
Хүүхдийг хэрүүл маргаанаас хол байлга.
Хумхын ордонд төрсөн хүүхдээ хэрүүл маргаан, зодоон цохион, муу хүмүүсээс хол байлга. Тэр зөрүүдлэх, уцаарлах ааш гаргавал муудалцаад хэрэггүй. Чимээгүй орхичихвол хэсэг хугацааны дараа хүүхэд чинь тайвшрах болно. Түүнд ганцаараа байх боломж, орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ бүхэн нь түүний бусдаас өөр байхыг хүсэх эрмэлзлэлтэй холбоотой юм. Аажмаар бусдаас өөр байхын тулд хэрхэхээ ойлгодог болно.
Загас
Тэднийг мөнгөтэй зөв харьцаж сурга.
Уг ордонд төрсөн хүүхдэд уйтгартай дуу хөгжим сонсгох, аймшгийн кино үзүүлэхээс татгалзах хэрэгтэй. Хүүхдийнхээ авъяасыг урлагийн талбарт хөгжих боломжоор ханга. Түүний урлагт элэгтэйг мэдсэн та бүхий л чадлаараа түүнд туслах нь зүйтэй. Бодит байдал хүсэл мөрөөдлөөс ангид болохыг ойлгуул. Үүнээс гадна мөнгөтэй зөв харьцаж сургахад анхаараарай.

Би өчигдөр нэг хүнд уурласан уурандаа охиныгоо ирээд наалдаад эрхлэхэд нь уурлачихсан. Охин минь их гомдох шиг болсон. Тэр дороо охиноо ямар их өрөвдөв өө. Уйлахаар нь хамт уйлчихсан.
- Finalmatch
Гишvvн - Бичлэгүүд: 802
- Нэгдсэн: 11-р сар.15.05 7:28 pm
- Байршил: I will not let anyone walk through my mind with their dirty feet
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж буй зүйлүүд Энэ бол өчигдрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм. Хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь дагаж явах ёсгүй.
Хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн яльгүй туслалцаатай хийж чадах зүйлүүд. /Ерөнхий загвар өгөх, санаа авахуулах, загнах, дэмжин урамшуулах гэх мэт/
Энэ нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.
Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялигүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэх явах ёстой.
“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм” гэж Л.С.Выготский бичиж байжээ.
Хүүхдийн хараахан хийж чадахгүй байгаа зүйлийг нь ялигүй туслан дөхүүлснээр хүүхдийн хөгжлийг эрчимтэй явуулах боломжтой юм.

Keernel
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
heviin uzegdel. zugeer bolno. buu sanaa zovMagnolia8 написал:Minii ohin odoo 3 sartai. emegtei huuhdiin oojoonoos ni ym gardag yumuu? ter ni hezee bolih ve. anh torood l gardag bsn. zugeer bolow uu
-
Keernel
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
ter ch tiim. angid ni yanzan buriin amidraltai huuhduud bgaa. etseg eh ni gertee yu gej ch haraaliin ug ursgadag humuus bj bolno. hamgiin zuv arga bol huuhdedee ene muuhai ug, bitgii dahij hel gej l sain heleh heregtei. huuhed muu ug surahgui bn gej hezee ch baihgui. harin ter muu ugnuudiig heluulehgui bh l arga hemjee avah heregtei.Har Nuden написал:Хүүхдээ муу үг хэлж сургахгүй гэж бодож байсан чинь цэцэрлэгээс их муу үг сурч ирж байна. Яах вэ? Туслах багш нь 1 удаа хүүхдүүдийг та нарыг алаад хаячих юмсан гэж загнасан байх юм. Бас хүүхдүүд нь их муухай муухай үг хэлэх юм.
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*

Их хөөрхөн зураг байхаар нь зарим нэг мэддэг үгээ монголчлоод хийчлээ
Моляр гэдгийг араа гээд сүүн шүд дээр хийцэн чинь моляр, премоляр гэдгээ монголоор мэддэггүй. Мэддэг нэг нь хэлээд өгнө биз. Ер нь бол араа гээд л ойлгоод харна биз. Хүмүүст нэр нь нэг их чухал биш биз ээ
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Энэ сэдэвт чатлахгүй байхыг хүсье
Миний сэдвийн наалтыг яагаад авчив
Миний сэдвийн наалтыг яагаад авчив
- Aurora
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1053
- Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
- Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Oros huuhduud iim hojuu shudeldeg yum bhdaa
Dood uuden shud bol 5-6 nastaid garchihdag. 1-2 jiliin hojuu bichigdej...
моляр = ih araa
премоляр = baga araa
моляр = ih araa
премоляр = baga araa
Алга ташуулах гэж бүү яар
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
энэ болохгүй бна. дахиад тавиад өгөөчirk написал:нэг хүүхдийн массажны тухай ном асуугаад байсан хүн үүнийг сонирхоорой
Орйд зав муутай байгаа болохоор зүгээр зураг энэ тэргүй тавьлаа.
Детский массаж нэртэй орос хэл дээрх ном байна лээ
http://share.gogo.mn/13809701232498993
Re: Хvvхдээ хегжvvлэх нь*(^O^)*
Manai xuugiin shud xorxoidood haysoon. Ugaalgahguin um. Uurlaad say harin neg arga olood ugaach bgaa. Emchid uzuulsen dendu jaaxan bna heden saraas utastaj bgd
taria hiij untuulj bgd neg door bugdiin yanzalchdag geh um. Teed sain uzcheed abah shud bbal abaad yanzlah shud baibal yanzlan geh um? iim jaaxan xuuxdiin shudiig
teed yaj yabzaldin boldo?

- haker7
- Задрах Бодлын Зангилаа Гишvvн
- Бичлэгүүд: 1929
- Нэгдсэн: 3-р сар.04.06 3:11 pm
- Байршил: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
- Contact:
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
Амьдралд хамгийн сайхан зүйл бол өглөө хүүхэд чинь чиний нүүр амаар тоглож чамайг сэрээх шүү дээ 
:P
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
Манай охин бүр горьтоотой, миний суга руу гараа хийж сэрээдэг шд. Ээжийнхээ үснээс нь зулгааж сэрээдэг 6 сартай юм байжhaker7 написал:Амьдралд хамгийн сайхан зүйл бол өглөө хүүхэд чинь чиний нүүр амаар тоглож чамайг сэрээх шүү дээ
- pcd
- MadeMoiselle
- Бичлэгүүд: 5103
- Нэгдсэн: 6-р сар.17.06 12:54 am
- Байршил: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Re: Parent Center: Хvvхэд есген хvмvvжvvлэх бvхий л асуудлаар..
энэ үнэн үг шүүCasper. написал:Манай охин бүр горьтоотой, миний суга руу гараа хийж сэрээдэг шд. Ээжийнхээ үснээс нь зулгааж сэрээдэг 6 сартай юм байжhaker7 написал:Амьдралд хамгийн сайхан зүйл бол өглөө хүүхэд чинь чиний нүүр амаар тоглож чамайг сэрээх шүү дээ
нүд мүд нээх гээд манай дүү бол ухаад алаад хаяжийгаам чинь
Хүлцэнгүй зүрх