Казахстан
Зохицуулагч: Улс төрч mods
Re: Казахстан
Монголчууд тэр номыг нь сөхөж ч харалгүй гарчигнаас л шуугисан бхдаа
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Эзэн хичээнэ
Re: Казахстан
казахстанд томоохон зохиолчид ерөнхийдөө чинээлэгдүү амьдардаг. төрсөн сум нь /аудан/ гэхэд шилмэл үүлдэрийн хурдан морь, аймаг нь /муж буюу облыс/ шинэ машин тэрэг бэлэглэдэг. заримдаа байр ч бэлэглэж харагддаг. ийм маягаар оюуны хөдөлмөр эрхлэгчид муугүй л амьдарч байгаа.
гэтэл манайд жилийн жилд нэг махан бөмбөг түрүүлэхээр байдгаа цуглуулж өгдөг. бас болоогүй улсын хамгийн доод цол болох начины нөхдүүд ч гэсэн сум орон нутгаасаа чамгүй бэлэг авч цулайдаг. цол авах гэж байна гэж нутгийн зөвлөлөө шаналгаж мөнгө нэг авдаг бол цолонд хүрчихлээ, одоо цолыг нь минь мялаа гэж давхар шатаана. ийм маягаар нэг найрааны начин төрүүлэхэд сум орон нутаг нь 400 сая гаруй төгрөгөөр шатдаг. мөнөөх начин энэ шархаа нөхөхийн тулд дараа жил нь найраанд оролцож монгол бөхийг үзэхийн аргагүй болгодог. ийм найраа улсын наадам бүү хэл аймгуудын наадамд хүртэл хээв нэг жишиг болсон.
казахстанд ч үндэсний бөх бий. түрүүлсэн нөхөрт бас л машин тэрэг, жийп бэлэглэдэг. гэхдээ манайх шиг утгаа алдаагүй. ядаж хөгширсөн, өвгөрсөн зохиолчдоо шагнах нэрээр оюуны хөдөлмөрийг биеийн хөдөлмөрөөс дээгүүр тавьж байна.
энэ жил БӨн нэг нөхөр улсын начин хүртээдэхлээ. маань нөхрийг шагнаж хараахан амжаагүй байсан үе. гэтэл нутгийн урианхайчууд энэ хасагууд манай бөхийг шагнаж өгөхгүй байна гэж жиг жуг гэлцээд. удалгүй мөнөөх бөхөд аймгаас үл хөдлөхийн гэрчилгээ нь хүртэл нэр дээр нь гарсан хоер өрөө байр бэлэглэв ээ. за яамай даа. гэтэл нөхөр допингийн шинжилгээнд бүлт үсэрдэг байна шүү. энэ нөхрийг тавлах гэсэнгүй. магадгүй, допингийн хариуг аргалах мөнгөгүй байж ийн гэрэлд цохиулсан байж болох.
аймгаас гучин жилийн дараа төрсөн ганц начин гэнэ, аймаг орон нутгийн нэрийг гаргаж байна л гэнэ. ха ха. угийн гуравхан сая хүнтэй улсад нэг аймгийн нэр гарсан ч яалаа, байсан ч яалаа. угаасаа монгол 21 аймагтай, 300 хэдэн сумтай гэдгийг яслийн жаал ч мэднэ. нэрийг ийм маягаар гаргадаггүй юм гэдгийг хэзээ ойлгох бол доо.
нэлээн дээр нэг нөхрийг улсын заан цол хүртэхэд төрсөн сум нь мянган цагаан хонь, гэр гэхчлэн зөндөө юм бэлэглэж харагдсан. сонсох нь ээ, нэг хүнд ийм хэмжээний мөнгө гаргаж чадаж байгаа мөртлөө сумандаа гучхан саяар босдог халуун ус ч үгүй байсан гэжүгаа. яахав яахав, жилд хоероос илүү усанд орчуул угийн буян хишиг нь арилчдаг юм чинь халуун усгүй байсан нь дээр.
миний бие БӨн тэр нөхрийг цолонд хүрэхэд бүр шагнах ч хэрэггүй гэж бодож байсан юм/ингэж нэг жишиг тогтоовол монгол бөхөд байгаа энэ бузар булай арилж ч магадгүй шдээ/. тэгтэл арван сая өгөх гэнэ. дараа нь байр.
манай бөхчүүд амьтнаар жишвэл бордооны гахай. өдөрт 2-3 удаа хоол иднэ, идэх идэхдээ хэд хэдэн хүний иддэгийг нэг дор иднэ, улс нийгэмд нэг ч төгрөгийн тустай юм хийхгүй. ийм улсууд хэдэн мянга байна. бөөн паразитууд. болоогүй, баахан цагдаа цэргийн цолтой, хэд хэдэн байгууллага, дэвжээ, компанийн нэр зүүгээстэй.
дээр үед хамгийн хүнд жинтэй бөх гэхэд ердөө л зуу гаран хийл жинтэй байж. ийм жинтэй санжаа зааныг том санжаа гэдэг байж. алдарт баянаа аварга гэхэд бас л зуу гаран л хийл байжээ. одоо захын сумын заан, аймгийн начин 110, 120кг татна. яг байгалиас заяасан биеэрээ барилдаж байгаа нэг ч бөх байхгүй. цагтаа тулгаа, долгорсүрэн заан гээд зөндөө олон бөхчүүд машин тэргээ барьж тээврээ хийж явангаа улсын наадамдаа ирээд барилдчихдаг байж.
аса-c хойш сумо үздэггүй гэдэг шиг залуу зургаан заанаас хойш бөх үзэх утгагүй болсон.

Италийн бизнесмен, аялагч Реналью Гаспирин:
“Би дэлхийн 141 орноор аялсан хүн. Тэдгээр улсын дунд өөрийнхөө эх орондоо төрөлх хэлээрээ ярьдаггүй өрөвдөлтэй нэг л ард түмнийг үзлээ. Тэд бол хасагууд”.
Өөрийнхөө эх хэлийг мэддэггүй мөртлөө Гадаад харилцааны сайдын өндөр албыг ичих ч үгүй хашдаг хүн Казахстанд л байдаг. Эх хэлээ нулимасан энэ хүн англи, франц битгий хэл хаа хамаагүй урду /энэтхэгийн хинду хэлийн исламжсан хувилбар, пакистаны албан есны хэл/ хэлийг ч сайн мэддэг. Гэсэн ч энэ хүнд төрөлх хасаг хэлээ сурах зав гарсангүй
, угаас суръя гэсэн эрмэлзэл ч байхгүй юм чинь. Мартсанаас энэ хүний эцэг нэртэй зохиолч байжээ. Яг л манай Бямбын Ренчиний ихэнх үртэсүүд гадаадтай сууж монголоо алдсан шиг. Толгой дипломат нь ийнхүү дээд зэргийн космополит нөхөр байхад түүний орон орон дахь цэргүүд /ЭСЯ/ нь угаас ойлгомжтой. Жишээ нь, Монгол дахь Каз ЭСЯ Улаанбаатарт хэвлэлийн бага хурал явууллаа гэхэд мөнөөх агуу эздийн "великий и могучий" хэлээр л явуулна.
Тэд ийнхүү тусгаар тогтносон Казахстаны биш бараг л оросын эрх ашгийг хамгаалж харь орны хэлээр ярьж байдаг юм. Казахстаны элитүүд /үхсэн ацандаа элит байдаг юм!/ ийм байхыг гагцхүү Кремль л хүсдэг бөгөөд 25 жилийн турш хасаг хэлийг төрийн хэлний байр сууринд нь тавилгүй, улдан татааж чангааж, аль болох саад тотгор учруулж ирлээ. Хасаг хэлийг жаахан өөд нь татвал орос хэлийг хавчлаа, улс орныг хасагжуулж байна гэж орилолдоод эхэлнэ. Казахстаны хойд мужуудаар Октябрьский, Комсомольский, первомайский, Дзержинский, Ленинский, советский гэх мэтийн нэр устай хот суурин балгас, гудамж захаас аван байх бөгөөд нэрийг солье гэвэл мөн л Кремлийн зөвшөөрөл хэрэгтэй. Гэтэл оросын өөрт нь хүртэл ийм соц үеийн хийрхүү нэршил бараг байдаггүй билээ. Үгүйдээ л октябрьский гэхийг хаант оросын өөр нэрээр сольсон л байх жишээний.
Гаалийн холбоонцор-ЕвЭЗХ-д анхлан Орос, Казахстан, Беларусь элссэн ба нэгдсэн гаалиас орсон татварыг 85-7,5-7,5% гэсэн харьцаагаар оросын эрх ашигт илтэд хожоотойгоор хуваадаг байв. Дараа нь Армени, Киргиз нэгдэн орсон ба тэдний хувь гэсээр Беларусь, Казахстаны ноогдол хувь улам л багассан байдаг. Гаалийн татварын хамаг орлого орост ордог тул монголын нэг хасаг Казахстанд нүүнгээ нэг муу со сэг авч яваа бол зам зуур оросууд үхчих гэж тэчъядан хааж боож, машинаас үнэтэй татвар нэхэж эсвэл мөнөөх машиныг буцааж ирүүлэх баталгаа гаргуулах зэргээр жинхэнэ иван дурачок зангаа гаргадаг. Аль ч логикоор харсан хаа хамаагүй нэг баагий гуравдагч орноос оросоор дамжуулж Казахстанд реэкспорт хийх нь энэ ватникуудад огт хамааралгүй баймаар. Даанч нэг хонины хороо хашаанд цуг хашигдсан болохоор одоо жирлангийн цаас оруулсан ч оросын зөвшөөрөл хэрэгтэй. Үгүйдээ тэдний ноогдуулсан татварын дараа л та сая мөнөөх цаасаар бөгсөө арчих эрхтэй болно. Энэ хашаа хороог Путлер л босгосон юм.
Узбекууд ярих нь: орос болое гэвэл эхлээд хасаг бол. Гашуун ч гэсэн үнэн. Казахстанаас бусад станууд хэлний асуудал байхгүй. Бүгд Казахстан гэсэн буфертэй учир дор дорхноо хэлний асуудлаа шийдэж авсан. Арай ядуугаараа киргиз л оросд жаахан долигнох жишээний. Бусад узбек, туркмен гэх улсууд энэ асуудлаа аль хэдийн шийдээд одоо санаа амар бусад юмаар занималдсан шигээ сууж байна. Гэтэл манай хасагууд одоо хүртэл оросын зуун хувь нөлөөнд, эх хэлний асуудал шийдэгдээгүй, доторхи "хар оросууд" нь Кремль тийшээ ульсан шигээ, СССРээ санагалзсан шигээ, оросууд байхгүй бол дэлхий улмаар манай нарны аймаг, цаашлаад Сүүн зам галактик ч сөнөнө, тиймээс энэ насандаа байтугай хойд насандаа ч оростой л цуг байхгүй бол горьгүй гээд бодсон хэвээр. Нэгэнт тархи нь нэвширтлээ угаагдсан юм чинь энэ хар оросуудын буруу гэж юу байхав дээ. Хоер зуун тавь гаруй жил /оросын харъяанд анхлан орсон Бага зуутын зарим аймагаар тооцвол тэр лдээ, түүнээс Казахстанд бүрэн бүтнээрээ 1847 онд сүүлчийн хаан Кенесары үхсэнээр сая нэг оросын харьяанд орсон юм/ колончилж, 70 жил тархийг нь угааж, тусгаар нэртэй ч оросын губерни шиг байлгасан cүүлийн 25 жил. Яасан ч бусдын зовлонд цаддаггүй булайнууд вэ. Иймээс ч би оросын төрийг үзэн ядаж жигшдэг билээ.
“Би дэлхийн 141 орноор аялсан хүн. Тэдгээр улсын дунд өөрийнхөө эх орондоо төрөлх хэлээрээ ярьдаггүй өрөвдөлтэй нэг л ард түмнийг үзлээ. Тэд бол хасагууд”.
Өөрийнхөө эх хэлийг мэддэггүй мөртлөө Гадаад харилцааны сайдын өндөр албыг ичих ч үгүй хашдаг хүн Казахстанд л байдаг. Эх хэлээ нулимасан энэ хүн англи, франц битгий хэл хаа хамаагүй урду /энэтхэгийн хинду хэлийн исламжсан хувилбар, пакистаны албан есны хэл/ хэлийг ч сайн мэддэг. Гэсэн ч энэ хүнд төрөлх хасаг хэлээ сурах зав гарсангүй
Тэд ийнхүү тусгаар тогтносон Казахстаны биш бараг л оросын эрх ашгийг хамгаалж харь орны хэлээр ярьж байдаг юм. Казахстаны элитүүд /үхсэн ацандаа элит байдаг юм!/ ийм байхыг гагцхүү Кремль л хүсдэг бөгөөд 25 жилийн турш хасаг хэлийг төрийн хэлний байр сууринд нь тавилгүй, улдан татааж чангааж, аль болох саад тотгор учруулж ирлээ. Хасаг хэлийг жаахан өөд нь татвал орос хэлийг хавчлаа, улс орныг хасагжуулж байна гэж орилолдоод эхэлнэ. Казахстаны хойд мужуудаар Октябрьский, Комсомольский, первомайский, Дзержинский, Ленинский, советский гэх мэтийн нэр устай хот суурин балгас, гудамж захаас аван байх бөгөөд нэрийг солье гэвэл мөн л Кремлийн зөвшөөрөл хэрэгтэй. Гэтэл оросын өөрт нь хүртэл ийм соц үеийн хийрхүү нэршил бараг байдаггүй билээ. Үгүйдээ л октябрьский гэхийг хаант оросын өөр нэрээр сольсон л байх жишээний.
Гаалийн холбоонцор-ЕвЭЗХ-д анхлан Орос, Казахстан, Беларусь элссэн ба нэгдсэн гаалиас орсон татварыг 85-7,5-7,5% гэсэн харьцаагаар оросын эрх ашигт илтэд хожоотойгоор хуваадаг байв. Дараа нь Армени, Киргиз нэгдэн орсон ба тэдний хувь гэсээр Беларусь, Казахстаны ноогдол хувь улам л багассан байдаг. Гаалийн татварын хамаг орлого орост ордог тул монголын нэг хасаг Казахстанд нүүнгээ нэг муу со сэг авч яваа бол зам зуур оросууд үхчих гэж тэчъядан хааж боож, машинаас үнэтэй татвар нэхэж эсвэл мөнөөх машиныг буцааж ирүүлэх баталгаа гаргуулах зэргээр жинхэнэ иван дурачок зангаа гаргадаг. Аль ч логикоор харсан хаа хамаагүй нэг баагий гуравдагч орноос оросоор дамжуулж Казахстанд реэкспорт хийх нь энэ ватникуудад огт хамааралгүй баймаар. Даанч нэг хонины хороо хашаанд цуг хашигдсан болохоор одоо жирлангийн цаас оруулсан ч оросын зөвшөөрөл хэрэгтэй. Үгүйдээ тэдний ноогдуулсан татварын дараа л та сая мөнөөх цаасаар бөгсөө арчих эрхтэй болно. Энэ хашаа хороог Путлер л босгосон юм.
Узбекууд ярих нь: орос болое гэвэл эхлээд хасаг бол. Гашуун ч гэсэн үнэн. Казахстанаас бусад станууд хэлний асуудал байхгүй. Бүгд Казахстан гэсэн буфертэй учир дор дорхноо хэлний асуудлаа шийдэж авсан. Арай ядуугаараа киргиз л оросд жаахан долигнох жишээний. Бусад узбек, туркмен гэх улсууд энэ асуудлаа аль хэдийн шийдээд одоо санаа амар бусад юмаар занималдсан шигээ сууж байна. Гэтэл манай хасагууд одоо хүртэл оросын зуун хувь нөлөөнд, эх хэлний асуудал шийдэгдээгүй, доторхи "хар оросууд" нь Кремль тийшээ ульсан шигээ, СССРээ санагалзсан шигээ, оросууд байхгүй бол дэлхий улмаар манай нарны аймаг, цаашлаад Сүүн зам галактик ч сөнөнө, тиймээс энэ насандаа байтугай хойд насандаа ч оростой л цуг байхгүй бол горьгүй гээд бодсон хэвээр. Нэгэнт тархи нь нэвширтлээ угаагдсан юм чинь энэ хар оросуудын буруу гэж юу байхав дээ. Хоер зуун тавь гаруй жил /оросын харъяанд анхлан орсон Бага зуутын зарим аймагаар тооцвол тэр лдээ, түүнээс Казахстанд бүрэн бүтнээрээ 1847 онд сүүлчийн хаан Кенесары үхсэнээр сая нэг оросын харьяанд орсон юм/ колончилж, 70 жил тархийг нь угааж, тусгаар нэртэй ч оросын губерни шиг байлгасан cүүлийн 25 жил. Яасан ч бусдын зовлонд цаддаггүй булайнууд вэ. Иймээс ч би оросын төрийг үзэн ядаж жигшдэг билээ.
Сүүлийн удаа көктүрік 11-р сар.29.16 11:09 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: Казахстан
tegeed kazak sedev deer bichdeg ni yaj bgaan?space написал:Ene Buriaduud gej Orosoor yaridag , eh helee medehgui nuhduud bas baina
Re: Казахстан
хасгуудын өөрсдийнх нь л арчаагүйгээс болж бйагаам бишүү.көктүрік написал:Италийн бизнесмен, аялагч Реналью Гаспирин:
“Би дэлхийн 141 орноор аялсан хүн. Тэдгээр улсын дунд өөрийнхөө эх орондоо төрөлх хэлээрээ ярьдаггүй өрөвдөлтэй нэг л ард түмнийг үзлээ. Тэд бол хасагууд”.
Өөрийнхөө эх хэлийг мэддэггүй мөртлөө Гадаад харилцааны сайдын өндөр албыг ичих ч үгүй хашдаг хүн Казахстанд л байдаг. Эх хэлээ нулимасан энэ хүн англи, франц битгий хэл хаа хамаагүй урду /энэтхэгийн хинду хэлийн исламжсан хувилбар, пакистаны албан есны хэл/ хэлийг ч сайн мэддэг. Гэсэн ч энэ хүнд төрөлх хасаг хэлээ сурах зав гарсангүй, угаас суръя гэсэн эрмэлзэл ч байхгүй юм чинь. Мартсанаас энэ хүний эцэг нэртэй зохиолч байжээ. Яг л манай Бямбын Ренчиний ихэнх үртэсүүд гадаадтай сууж монголоо алдсан шиг. Толгой дипломат нь ийнхүү дээд зэргийн космополит нөхөр байхад түүний орон орон дахь цэргүүд /ЭСЯ/ нь угаас ойлгомжтой. Жишээ нь, Монгол дахь Каз ЭСЯ Улаанбаатарт хэвлэлийн бага хурал явууллаа гэхэд мөнөөх агуу эздийн "великий и могучий" хэлээр л явуулна.
Тэд ийнхүү тусгаар тогтносон Казахстаны биш бараг л оросын эрх ашгийг хамгаалж харь орны хэлээр ярьж байдаг юм. Казахстаны элитүүд /үхсэн ацандаа элит байдаг юм!/ ийм байхыг гагцхүү Кремль л хүсдэг бөгөөд 25 жилийн турш хасаг хэлийг төрийн хэлний байр сууринд нь тавилгүй, улдан татааж чангааж, аль болох саад тотгор учруулж ирлээ. Хасаг хэлийг жаахан өөд нь татвал орос хэлийг хавчлаа, улс орныг хасагжуулж байна гэж орилолдоод эхэлнэ. Казахстаны хойд мужуудаар Октябрьский, Комсомольский, первомайский, Дзержинский, Ленинский, советский гэх мэтийн нэр устай хот суурин балгас, гудамж захаас аван байх бөгөөд нэрийг солье гэвэл мөн л Кремлийн зөвшөөрөл хэрэгтэй. Гэтэл оросын өөрт нь хүртэл ийм соц үеийн хийрхүү нэршил бараг байдаггүй билээ. Үгүйдээ л октябрьский гэхийг хаант оросын өөр нэрээр сольсон л байх жишээний.
Гаалийн холбоонцор-ЕвЭЗХ-д анхлан Орос, Казахстан, Беларусь элссэн ба нэгдсэн гаалиас орсон татварыг 85-7,5-7,5% гэсэн харьцаагаар оросын эрх ашигт илтэд хожоотойгоор хуваадаг байв. Дараа нь Армени, Киргиз нэгдэн орсон ба тэдний хувь гэсээр Беларусь, Казахстаны ноогдол хувь улам л багассан байдаг. Гаалийн татварын хамаг орлого орост ордог тул монголын нэг хасаг Казахстанд нүүнгээ нэг муу со сэг авч яваа бол зам зуур оросууд үхчих гэж тэчъядан хааж боож, машинаас үнэтэй татвар нэхэж эсвэл мөнөөх машиныг буцааж ирүүлэх баталгаа гаргуулах зэргээр жинхэнэ иван дурачок зангаа гаргадаг. Аль ч логикоор харсан хаа хамаагүй нэг баагий гуравдагч орноос оросоор дамжуулж Казахстанд реэкспорт хийх нь энэ ватникуудад огт хамааралгүй баймаар. Даанч нэг хонины хороо хашаанд цуг хашигдсан болохоор одоо жирлангийн цаас оруулсан ч оросын зөвшөөрөл хэрэгтэй. Үгүйдээ тэдний ноогдуулсан татварын дараа л та сая мөнөөх цаасаар бөгсөө арчих эрхтэй болно. Энэ хашаа хороог Путлер л босгосон юм.
Узбекууд ярих нь: орос болое гэвэл эхлээд хасаг бол. Гашуун ч гэсэн үнэн. Казахстанаас бусад станууд хэлний асуудал байхгүй. Бүгд Казахстан гэсэн буфертэй учир дор дорхноо хэлний асуудлаа шийдэж авсан. Арай ядуугаараа киргиз л оросд жаахан долигнох жишээний. Бусад узбек, туркмен гэх улсууд энэ асуудлаа аль хэдийн шийдээд одоо санаа амар бусад юмаар занималдсан шигээ сууж байна. Гэтэл манай хасагууд одоо хүртэл оросын зуун хувь нөлөөнд, эх хэлний асуудал шийдэгдээгүй, доторхи "хар оросууд" нь Кремль тийшээ ульсан шигээ, СССРээ санагалзсан шигээ, оросууд байхгүй бол дэлхий улмаар манай нарны аймаг, цаашлаад Сүүн зам галактик ч сөнөнө, тиймээс энэ насандаа байтугай хойд насандаа ч оростой л цуг байхгүй бол горьгүй гээд бодсон хэвээр. Нэгэнт тархи нь нэвширтлээ угаагдсан юм чинь энэ хар оросуудын буруу гэж юу байхав дээ. Хоер зуун тавь гаруй жил /оросын харъяанд анхлан орсон Бага зуутын зарим аймагаар тооцвол тэр лдээ, түүнээс Казахстанд бүрэн бүтнээрээ 1847 онд сүүлчийн хаан Кенесары үхсэнээр сая нэг оросын харьяанд орсон юм/ колончилж, 70 жил тархийг нь угааж, тусгаар нэртэй ч оросын губерни шиг байлгасан cүүлийн 25 жил. Яасан ч бусдын зовлонд цаддаггүй булайнууд вэ. Иймээс ч би оросын төрийг үзэн ядаж жигшдэг билээ.
Үнэн үг уран гоё байдаггүй.
Re: Казахстан
“Халхын заяа их” гэдэг л айхтар үнэн үг.
Богд хаант Монгол улсын хүн амыг 1918 онд тоолоход 650 мянга орчим байжээ. 1935 онд 740 мянга болж сүрхий өссөн ч, хэлмэгдлийн хар шуурга дайрсны дараа 1944 оны тооллогоор ердөө 20-иодхон мянгаар нэмэгдсэн байв. Харин Өвөрмонгол 1911 онд Манжаас салахад 1.5 сая хүнтэй, 1948 онд Өвөрмонголыг байгуулахад 6 сая хүнтэй, 2 сая шахам нь монгол үндэстэн байж. Хөхнуур, Шинжааны ойрдуудыг нэмбэл Монгол улсын хүн амаас 3 дахин олон монголчууд Хятадын захиргаанд байсан гэсэн үг. Чан Кайши ч, Мао ч “Монголчуудын ихэнх нь манай харьяанд үлдэх учир Ар Монголын тусгаар тогтнол явуургүй” гэж хатуу итгэж байв. Хэрэв Сталин л “Гадаад Монголын статус-кво хэмээн Ялтад тохиролцсон зүйл бол БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж ганцаараа зүтгээгүй бол, бидний тусгаар улс болох ч лөөлөө шүү дээ. Ялтаас харимагцаа Рузвелт үхчихсэн тул, Черчилл ганцаараа “гурван том удирдагчийн” тохиролцсон Гадаад Монголын статус-кво гээч нь яг тусгаар тогтнол байсан уу, тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөвлөлт-Хятадын гэрээнд заасан автономийн статус байсан уу гэдэг дээр маргалдах нь ямар ч утгагүй болчихсон юм. Тэгээд л Сталиныхаар шийдсэн, энэ гайхамшгийг бүтээсэн гавьяаг нь үүрд дурсахын тулд Улаанбаатарт тэр хүний хөшөөг ч босгосон түүх бий.
Энүүхэндээ хэлэхэд, 1945-1948 оны хооронд өвөрлөгч хүн амаа бүрэн татаад авчих боломж байсан тухай нэрт манжич, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг тэр чигээр нь дагуулж Монголд авчирсан Я.Шаарийбуу хэмээх аугаа хүн ярьж байсан сан. Тэр үед 2 сая өвөрмонголчуудаа авчихсан бол, 760 мянгаас 3 саяд хүрсэн жишгээрээ тооцвол, бид өнөөдөр 12-13 сая хүн амтай улс байхгүй юу.
Г.Аюурзана
Энэ үгийг орос сэдэвт НКАД Гунаажавын Аюурзанаас эшлэн тавьжээ. Уншаад нэг ард түмэн санаанд оров.
Узбекстаны харъяанд Каракалпак гэж нэг автоном улс байх. 1936 он хүртэл Казахстаны харъяанд байжаагаад узбекийн харъяанд оржээ. Тэр үедээ одооны хиргистэй ойролцоо хүнтэй буюу 400 мянга орчим каракалпак байж. Хиргисүүд одоо бараг 5 сая болжээ. Гэтэл хөөрхий муу халпаахууд одоо их л өсгөөд өсгөөд 660 мянга орчим юм уу даа. Энэ тоо их эргэлзээтэй.
1992 онд ЗХУ задрахад Москвагаас каракалпакийн томчууд руу утасдаж тусгаар тогтнох, оросын харъяанд орох, казахстаны харъяанд орох эсвэл одооных шигээ узбекийн эрхшээлд үлдэх гэсэн санал тавихад мөнөөх элитэнцэрүүд нь эв нэгдэлгүй байж, бүр зарим нь узбекийн талийгч сарт ерөнхийлөгч каримовт эд нар узбекээс гарах гэнэ гэж алтан хошуу өргөснөөр асуудал хамгийн муу хувилбараар төгсчээ. мөнөөх каракалпакийн ҮХд аль соц ба одоо ч гэсэн бүх нийтийн санал асуулгаар узбекстанаас тусгаарлаж болно гэсэн заалт бичээстэй. зху үед ч гэсэн доторхи республикуудад ийм эрх байсан юм.
ерэн оноос хойш арал тэнгис маш хурдан ширгэж өмнөд арал бараг л хуурай давстай газар болж хувирав. ядаж байхад каракалпакууд яг энэ эпицентрт амьдардагийг хэлэх үү. ширгэсэн нуурын ероолд 10 тэрбум тонн давс бий болж тэр нь 500км газарт хүрдэг болов. экологи будаа. хүн тогтох аргагүй. дээр нь мөнөөх каримов сарт нь аралын ероолоос асар их хий, газрын тос олдох төлөвтэйг мэдэнгүүт арал тэнгисийг аврах талаар юу ч хийсэнгүй. узбек талаас урсаж очдог амударъя мөрнөөс дусал ч ус очихоо байв. казахстаны талаас сырдаръя мөрний илүүдэл ус бага арал тэнгисийн даланг давсан үедээ бага сага хэмжээгээр очно. өөр ямар ч тэжээл үгүй.
аралыг байх үедээ загас агнуураар амиа тэжээж байсан калпакууд арга ядаад хэл ус дэндүү ойрхон казахстан руу нүүж тэнд өөрийгөө хасаг гэж бүртгүүлэн уусан шингэж эхлэв. хэл яриа нь манай халх ойрд аялгуунаас ч ойрхон ард түмнүүд учир ядах юмгүй уусаж эхлэх нь тэр. сартууд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг калпакууд нүүвэл байрыг авахгүй, авлаа ч маш хямдаар авна. нүүнгүүт оронд нь нэг узбекийг аваачиж квот олгоно гээч. ийм байдлаар 21 зууны анхны том золиос бол каракалпакууд болох нь. 2050 гэхэд каракалпакстан узбекээс тусгаарлаж гарахгүй л юм бол үндэстний хувьд устах нь тодорхой болж байна. энэ бол тусгаар тогтнол бол хичнээн агуу гэдгийн илэрхийлэл юм. европт турк гэсэн хужаа, азид жинхэнэ хужаа байдаг бол дунд азид узбек-сарт гэсэн хужаа бий. харьцангуй жижиг улс мөртлөө доторхи жижиг үндэстэндээ тун дээрэлхүү. уг нь каракалпакстан бол калпакуудын нутаг юм сан. ядаж байхад энэ автоном улс нь узбекийн газар нутгийн дөчөөд хувийг дангаар эзэлдэг тул узбекууд энэ насандаа лав каракапакстанаас салахгүй бололтой. одоо каракалпакстанд 300 мянга гаруй л калпакууд үлдсэн ба энэ тоо цаг хугацаа явах тусам багасан хорогдож байна. казахстанд гэхэд албан есоор бүртгэлтэй 60 мянган калпакууд байдаг ба өөрийгөө хасаг гэж бүртгүүлэн уусан шингэж байгаа каракалпакийн тоог хэн ч мэдэхгүй.

чи уншаад юм ойлгодоггүй ээ. аргагүй л адууч гэсэн нэр хүндсэн гахайч хүн мөн юм даа.aduuch написал:хасгуудын өөрсдийнх нь л арчаагүйгээс болж бйагаам бишүү.көктүрік написал:...оросууд биш хасагстануудаа үзэн ядах ёстой юм бишүү
- Red Cloud
- Самбарын Хvндэт Тугчин
- Бичлэгүүд: 2236
- Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
- Байршил: Musée du Louvre, Paris, France
Re: Казахстан
nca halhiin zaya ih gej galzuuraad yukevee zugeer tusgaar mongol, halh, amerik 3 bol nca-d chine oros hytadiin havchlaga door amidarch bgaa jijig yastan undestenuudiin amidralaas door, uzen ydagddag zuil sh de 2 laa muruuruu Orosoon magtaad buuz huushuur shigee yvjiye 
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Re: Казахстан
көктүрік написал:“Халхын заяа их” гэдэг л айхтар үнэн үг.
Богд хаант Монгол улсын хүн амыг 1918 онд тоолоход 650 мянга орчим байжээ. 1935 онд 740 мянга болж сүрхий өссөн ч, хэлмэгдлийн хар шуурга дайрсны дараа 1944 оны тооллогоор ердөө 20-иодхон мянгаар нэмэгдсэн байв. Харин Өвөрмонгол 1911 онд Манжаас салахад 1.5 сая хүнтэй, 1948 онд Өвөрмонголыг байгуулахад 6 сая хүнтэй, 2 сая шахам нь монгол үндэстэн байж. Хөхнуур, Шинжааны ойрдуудыг нэмбэл Монгол улсын хүн амаас 3 дахин олон монголчууд Хятадын захиргаанд байсан гэсэн үг. Чан Кайши ч, Мао ч “Монголчуудын ихэнх нь манай харьяанд үлдэх учир Ар Монголын тусгаар тогтнол явуургүй” гэж хатуу итгэж байв. Хэрэв Сталин л “Гадаад Монголын статус-кво хэмээн Ялтад тохиролцсон зүйл бол БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж ганцаараа зүтгээгүй бол, бидний тусгаар улс болох ч лөөлөө шүү дээ. Ялтаас харимагцаа Рузвелт үхчихсэн тул, Черчилл ганцаараа “гурван том удирдагчийн” тохиролцсон Гадаад Монголын статус-кво гээч нь яг тусгаар тогтнол байсан уу, тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөвлөлт-Хятадын гэрээнд заасан автономийн статус байсан уу гэдэг дээр маргалдах нь ямар ч утгагүй болчихсон юм. Тэгээд л Сталиныхаар шийдсэн, энэ гайхамшгийг бүтээсэн гавьяаг нь үүрд дурсахын тулд Улаанбаатарт тэр хүний хөшөөг ч босгосон түүх бий.
Энүүхэндээ хэлэхэд, 1945-1948 оны хооронд өвөрлөгч хүн амаа бүрэн татаад авчих боломж байсан тухай нэрт манжич, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг тэр чигээр нь дагуулж Монголд авчирсан Я.Шаарийбуу хэмээх аугаа хүн ярьж байсан сан. Тэр үед 2 сая өвөрмонголчуудаа авчихсан бол, 760 мянгаас 3 саяд хүрсэн жишгээрээ тооцвол, бид өнөөдөр 12-13 сая хүн амтай улс байхгүй юу.
Г.Аюурзана
Энэ үгийг орос сэдэвт НКАД Гунаажавын Аюурзанаас эшлэн тавьжээ. Уншаад нэг ард түмэн санаанд оров.
Узбекстаны харъяанд Каракалпак гэж нэг автоном улс байх. 1936 он хүртэл Казахстаны харъяанд байжаагаад узбекийн харъяанд оржээ. Тэр үедээ одооны хиргистэй ойролцоо хүнтэй буюу 400 мянга орчим каракалпак байж. Хиргисүүд одоо бараг 5 сая болжээ. Гэтэл хөөрхий муу халпаахууд одоо их л өсгөөд өсгөөд 660 мянга орчим юм уу даа. Энэ тоо их эргэлзээтэй.
1992 онд ЗХУ задрахад Москвагаас каракалпакийн томчууд руу утасдаж тусгаар тогтнох, оросын харъяанд орох, казахстаны харъяанд орох эсвэл одооных шигээ узбекийн эрхшээлд үлдэх гэсэн санал тавихад мөнөөх элитэнцэрүүд нь эв нэгдэлгүй байж, бүр зарим нь узбекийн талийгч сарт ерөнхийлөгч каримовт эд нар узбекээс гарах гэнэ гэж алтан хошуу өргөснөөр асуудал хамгийн муу хувилбараар төгсчээ. мөнөөх каракалпакийн ҮХд аль соц ба одоо ч гэсэн бүх нийтийн санал асуулгаар узбекстанаас тусгаарлаж болно гэсэн заалт бичээстэй. зху үед ч гэсэн доторхи республикуудад ийм эрх байсан юм.
ерэн оноос хойш арал тэнгис маш хурдан ширгэж өмнөд арал бараг л хуурай давстай газар болж хувирав. ядаж байхад каракалпакууд яг энэ эпицентрт амьдардагийг хэлэх үү. ширгэсэн нуурын ероолд 10 тэрбум тонн давс бий болж тэр нь 500км газарт хүрдэг болов. экологи будаа. хүн тогтох аргагүй. дээр нь мөнөөх каримов сарт нь аралын ероолоос асар их хий, газрын тос олдох төлөвтэйг мэдэнгүүт арал тэнгисийг аврах талаар юу ч хийсэнгүй. узбек талаас урсаж очдог амударъя мөрнөөс дусал ч ус очихоо байв. казахстаны талаас сырдаръя мөрний илүүдэл ус бага арал тэнгисийн даланг давсан үедээ бага сага хэмжээгээр очно. өөр ямар ч тэжээл үгүй.
аралыг байх үедээ загас агнуураар амиа тэжээж байсан калпакууд арга ядаад хэл ус дэндүү ойрхон казахстан руу нүүж тэнд өөрийгөө хасаг гэж бүртгүүлэн уусан шингэж эхлэв. хэл яриа нь манай халх ойрд аялгуунаас ч ойрхон ард түмнүүд учир ядах юмгүй уусаж эхлэх нь тэр. сартууд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг калпакууд нүүвэл байрыг авахгүй, авлаа ч маш хямдаар авна. нүүнгүүт оронд нь нэг узбекийг аваачиж квот олгоно гээч. ийм байдлаар 21 зууны анхны том золиос бол каракалпакууд болох нь. 2050 гэхэд каракалпакстан узбекээс тусгаарлаж гарахгүй л юм бол үндэстний хувьд устах нь тодорхой болж байна. энэ бол тусгаар тогтнол бол хичнээн агуу гэдгийн илэрхийлэл юм. европт турк гэсэн хужаа, азид жинхэнэ хужаа байдаг бол дунд азид узбек-сарт гэсэн хужаа бий. харьцангуй жижиг улс мөртлөө доторхи жижиг үндэстэндээ тун дээрэлхүү. уг нь каракалпакстан бол калпакуудын нутаг юм сан. ядаж байхад энэ автоном улс нь узбекийн газар нутгийн дөчөөд хувийг дангаар эзэлдэг тул узбекууд энэ насандаа лав каракапакстанаас салахгүй бололтой. одоо каракалпакстанд 300 мянга гаруй л калпакууд үлдсэн ба энэ тоо цаг хугацаа явах тусам багасан хорогдож байна. казахстанд гэхэд албан есоор бүртгэлтэй 60 мянган калпакууд байдаг ба өөрийгөө хасаг гэж бүртгүүлэн уусан шингэж байгаа каракалпакийн тоог хэн ч мэдэхгүй.
Re: Казахстан
Казахстан өнөөдөр тусгаар тогтнолын 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Балтийн гурваас ч өмнө аль 1990 оны 10 сарын 25нд төрийн суверенитетээ /монголоор яг юу гэж хэлэх бол оо?!/ зарласан боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй явсаар 1991 оны 12 сарын 16нд ЗХУын улсуудаас хамгийн сүүлд сая нэг тусгаар тогтнолоо тунхаглажээ. Үүнд хасагууд уугуул нутагтаа цөөнх болсон, үүнийгээ дагаад КазССРийн Дээд Зөвлөлд мөн адил цөөнх учир Тусгаар тогтнолын тухай Үндсэн хуулийн хүчинтэй Хууль баталж чадахгүй байж магадгүй гэж болгоомжлон харзнасантай холбоотой.
ЗХУын залгамжлагч гэгдсэн ОХУ ч Казахстанаас өмнө тусгаар тогтнолоо зарласан байдаг юм. Тэгэхээр ОХУ ч яг нарийн яривал Казахстанаас (ЗХУын суурин дээр ганцаараа үлдсэн) салж тусгаар тогтносон гэж хэлж болно.
Беловежийн ойд орос ССРийн ерөнхийлөгч Ельцин, украин ССРийн ерөнхийлөгч Кравчук, белорус ССРийн Дээд Зөвлөлийн дарга Шушкевич нар Горбачевд хэлэлгүй сэм тохиролцож ЗХУыг чөтгөр лүүгээ тонилгосныг ЗХУ задарсанд тооцсон байдаг юм.

- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Казахстан
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг үгийг та мэднэ үү? Ухо гуа 
Модун хааны алтан ураг-R1a
Re: Казахстан
tergvel CCCP-iin hiisen buh gemt hergiin hariutslagiig Kazakstan hariutsana gesen ug uu? hahaкөктүрік написал:Казахстан өнөөдөр тусгаар тогтнолын 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Балтийн гурваас ч өмнө аль 1990 оны 10 сарын 25нд төрийн суверенитетээ /монголоор яг юу гэж хэлэх бол оо?!/ зарласан боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй явсаар 1991 оны 12 сарын 16нд ЗХУын улсуудаас хамгийн сүүлд сая нэг тусгаар тогтнолоо тунхаглажээ. Үүнд хасагууд уугуул нутагтаа цөөнх болсон, үүнийгээ дагаад КазССРийн Дээд Зөвлөлд мөн адил цөөнх учир Тусгаар тогтнолын тухай Үндсэн хуулийн хүчинтэй Хууль баталж чадахгүй байж магадгүй гэж болгоомжлон харзнасантай холбоотой.
ЗХУын залгамжлагч гэгдсэн ОХУ ч Казахстанаас өмнө тусгаар тогтнолоо зарласан байдаг юм. Тэгэхээр ОХУ ч яг нарийн яривал Казахстанаас (ЗХУын суурин дээр ганцаараа үлдсэн) салж тусгаар тогтносон гэж хэлж болно.![]()
Беловежийн ойд орос ССРийн ерөнхийлөгч Ельцин, украин ССРийн ерөнхийлөгч Кравчук, белорус ССРийн Дээд Зөвлөлийн дарга Шушкевич нар Горбачевд хэлэлгүй сэм тохиролцож ЗХУыг чөтгөр лүүгээ тонилгосныг ЗХУ задарсанд тооцсон байдаг юм.
Re: Казахстан
бодит байдал ингэж өрнөсөн нь түүхэн үнэн юм. харин зху-ын залгамжлагчын хувьд оросууд аль ерээд онд хууль гаргаж оху-г зху-ын цорын ганц залгамжлагч гэж тунхагласан байдаг юм.cellat написал:tergvel CCCP-iin hiisen buh gemt hergiin hariutslagiig Kazakstan hariutsana gesen ug uu? haha
наз сүүлийн хэдэн хоногт хоер ч удаа ард түмэндээ хандаж илгээлт хийсэн юм.
казахстан хуулиараа парламентийн хэлбэр бүхий ерөнхийлөгчийн засаглалтай улс боловч бодит байдал дээр супер ерөнхийлөгчийн засаглалтай байж ирсэн. наз илгээлтдээ өөрөө энэ бүхнээс татгалзаж, парламент болон засгийн газрын эрхийг ихээхэн өргөжүүлж, ерөнхийлөгч зөвхөн дээд арбитрын үүргийг гүйцэтгэнэ гэж зарлаад байгаа юм. ингэснээр сая нэг супер ерөнхийлөгчийн засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм шиг байна. энэ бүхэн нөгөө л "икс" цагийн бэлтгэл юм даа. нэг л өдөр эрлэгийн элчээс урилга авбал бэлэн байхгүй бол горьгүй гэсэн болгоомжлол юм даа.
Re: Казахстан
Наз харин ч гавьяатай юм биш үү? Нөгөө синга өвөө шиг. Хүнүүс заавал тэр ардчилал нтрээр явах ёстой гэсэн хууль байхгүйшд
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
- space
- Асуулт Самбарын Ахлах Манаач
- Бичлэгүүд: 4293
- Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
- Байршил: universe
- Contact:
Re: Казахстан
Ediin zasag hugjih gol undes bol capitalism . Ardchilal ulsiig bayan bolgodog gej buruu oilgolttoi humuus ih baidag .
Ene bol esregeeree baidag . Uls ayandaa hugjuud dundaj davharga huchtei bolohoor ardchilalruu aajimaar ordog . Manaih bol Zuvlultiin tuuhii ediin baaz baij baigaad ardchilalruu orchihson . Odoo goriig ni amsaj baina .

i am no1
-
Chiledu
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1081
- Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
- Байршил: Хавтгай дэлхий
Re: Казахстан
Эдийн засаг гэдэг ойлголт капитализмаас тусгаарлаад бараг 100 гаруй жилийн нүүр үзэж байна уу даа.space написал:Ediin zasag hugjih gol undes bol capitalism . Ardchilal ulsiig bayan bolgodog gej buruu oilgolttoi humuus ih baidag .
Ene bol esregeeree baidag . Uls ayandaa hugjuud dundaj davharga huchtei bolohoor ardchilalruu aajimaar ordog . Manaih bol Zuvlultiin tuuhii ediin baaz baij baigaad ardchilalruu orchihson . Odoo goriig ni amsaj baina .
Ардчилал хөгжил дэвшил бол хамт явдаг ойлголт. Жишээ нь:
- Улс төрийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө ба амьдралын чанар
- Арилжаа, зах зээл ба эдийн засгийн чөлөөт байдал
- Ядуурал ба тэгш бус байдал
- Эдийн засгийн өсөлтөөр бий болох нийгмийн дэвшил
- Эрх чөлөөний дэвшлээр бий болох эдийн засгийн өсөлтүүд гэх мэт.
Заавал ардчилал юм уу эсвэл адилтгаж болох өөр нэгэн замаар эрх чөлөөний олон боломжууд нээгдэж байж эдийн засаг нь эрүүл хөгжинө. Гэхдээ эдийн засаг бол гол зүйл нь биш. Хөгжил дэвшлийг үнэлэх төдий хоосон тоо. Эдийн засгийн үзүүлэлт сайн байлаа ч хөгжил дэвшлийг үнэлээд байгаа нийгмийн олон үзүүлэлтүүдийг эдийн засаг илэрхийлж чадахгүй. Энийг бид хэдэн жилийн өмнө дайраад өнгөрсөн. Эдийн засаг сайжирсаар улс орны нийгмийн үзүүлэлтүүд сайжирч байна уу? Нөгөө л дорой буурай ард иргэд, улс орон хэвэндээ л байж байна. Эдийн засгийн өсөлтийг заавал эрх чөлөө, эдийн засгийн боломжийг нээх замаар хөгжүүлбэл тэр жинхэнэ бодитой хөгжил болно.
-
Chiledu
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1081
- Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
- Байршил: Хавтгай дэлхий
Re: Казахстан
Ерөнхийлөгчийн засаглалтай байхаараа заавал диктатур байна гэж байхгүй л дээ. Е засаглалтай байсан ч ардчилсан зарчимтай бол ардчилсан улс л гэнэ.
Re: Казахстан
eronhiilogchidoo her zereg ih erh medel ogch bna gedgeesee hamaaraad dictator boloh uu ugui gedeg ni shiidegdene. manaih odoo neg l 2-iin hoorond zasaglaltai bgaa. jaahan ambiztai nohor garch ireheeree zasaglal ni ter talruugaa helbiichihdeg. Ebe gehed huuliin baiguulgad bgaa erh medleeree damjuulaad suuliin 8 jil barag l eronhiilogchiin zasaglal shig udirdlaa. omno Enkhbayar eronhii said bhdaa UIH-aa nulimaad l gantsaaraa dictator bolohoo shahsan.Chiledu написал:Ерөнхийлөгчийн засаглалтай байхаараа заавал диктатур байна гэж байхгүй л дээ. Е засаглалтай байсан ч ардчилсан зарчимтай бол ардчилсан улс л гэнэ.
-
Chiledu
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1081
- Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
- Байршил: Хавтгай дэлхий
Re: Казахстан
Ерөнхийлөгчийн засаглалтай байхаар л диктатор болчихдог гэсэн юм ерөөсөө байхгүй. Дэлхий дээр байгаа ихэнх ардчилсан улс ерөнхийлөгчийн засаглалтай. Тэгээд тэд нар диктатор уу?cellat написал:eronhiilogchidoo her zereg ih erh medel ogch bna gedgeesee hamaaraad dictator boloh uu ugui gedeg ni shiidegdene. manaih odoo neg l 2-iin hoorond zasaglaltai bgaa. jaahan ambiztai nohor garch ireheeree zasaglal ni ter talruugaa helbiichihdeg. Ebe gehed huuliin baiguulgad bgaa erh medleeree damjuulaad suuliin 8 jil barag l eronhiilogchiin zasaglal shig udirdlaa. omno Enkhbayar eronhii said bhdaa UIH-aa nulimaad l gantsaaraa dictator bolohoo shahsan.Chiledu написал:Ерөнхийлөгчийн засаглалтай байхаараа заавал диктатур байна гэж байхгүй л дээ. Е засаглалтай байсан ч ардчилсан зарчимтай бол ардчилсан улс л гэнэ.
-
Chiledu
- Ноёлон Ноёрхогч Гишvvн

- Бичлэгүүд: 1081
- Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
- Байршил: Хавтгай дэлхий
Re: Казахстан
Хэр их эрх мэдэл өгч байгаагаасаа ч болохгүй.
Re: Казахстан
hyanalt bhgui bol dictator bolno.Chiledu написал:Хэр их эрх мэдэл өгч байгаагаасаа ч болохгүй.
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Казахстан
Ухо гуай хасгийн согым гэдэг үг нь хасгууд адуу мал алахдаа цохддог байсны баталгаа мөн үү үгүй юу? айн.көктүрік написал:бодит байдал ингэж өрнөсөн нь түүхэн үнэн юм. харин зху-ын залгамжлагчын хувьд оросууд аль ерээд онд хууль гаргаж оху-г зху-ын цорын ганц залгамжлагч гэж тунхагласан байдаг юм.cellat написал:tergvel CCCP-iin hiisen buh gemt hergiin hariutslagiig Kazakstan hariutsana gesen ug uu? haha
наз сүүлийн хэдэн хоногт хоер ч удаа ард түмэндээ хандаж илгээлт хийсэн юм.
казахстан хуулиараа парламентийн хэлбэр бүхий ерөнхийлөгчийн засаглалтай улс боловч бодит байдал дээр супер ерөнхийлөгчийн засаглалтай байж ирсэн. наз илгээлтдээ өөрөө энэ бүхнээс татгалзаж, парламент болон засгийн газрын эрхийг ихээхэн өргөжүүлж, ерөнхийлөгч зөвхөн дээд арбитрын үүргийг гүйцэтгэнэ гэж зарлаад байгаа юм. ингэснээр сая нэг супер ерөнхийлөгчийн засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм шиг байна. энэ бүхэн нөгөө л "икс" цагийн бэлтгэл юм даа. нэг л өдөр эрлэгийн элчээс урилга авбал бэлэн байхгүй бол горьгүй гэсэн болгоомжлол юм даа.
Модун хааны алтан ураг-R1a
Re: Казахстан
ted chin hyanalt saitai l daa. Trumpiig har l daa. baahan l zarliga gargalaa. tegsen neg mujiin shuuh l zarliggiig ni zogsooj bna shd. manaihaar bol neg aimgiin shuuh yumuudaa.Chiledu написал:Ерөнхийлөгчийн засаглалтай байхаар л диктатор болчихдог гэсэн юм ерөөсөө байхгүй. Дэлхий дээр байгаа ихэнх ардчилсан улс ерөнхийлөгчийн засаглалтай. Тэгээд тэд нар диктатор уу?cellat написал:eronhiilogchidoo her zereg ih erh medel ogch bna gedgeesee hamaaraad dictator boloh uu ugui gedeg ni shiidegdene. manaih odoo neg l 2-iin hoorond zasaglaltai bgaa. jaahan ambiztai nohor garch ireheeree zasaglal ni ter talruugaa helbiichihdeg. Ebe gehed huuliin baiguulgad bgaa erh medleeree damjuulaad suuliin 8 jil barag l eronhiilogchiin zasaglal shig udirdlaa. omno Enkhbayar eronhii said bhdaa UIH-aa nulimaad l gantsaaraa dictator bolohoo shahsan.Chiledu написал:Ерөнхийлөгчийн засаглалтай байхаараа заавал диктатур байна гэж байхгүй л дээ. Е засаглалтай байсан ч ардчилсан зарчимтай бол ардчилсан улс л гэнэ.
Re: Казахстан
Энэ яадаг холбоо бэ хахахахахахаххаха.
Казахстаны Мусульманчуудын холбоо /The Union of Muslims of Kazakhstan/-ноос тун хачирхалтай нэгэн зөвлөмжийг гаргасан нь мусульман шашинтай дэлхийн орнууд төдийгүй Казахстан Улсад хүртэл шүүмжлэл дагуулж, хүмүүсийг талцахад хүргээд байна.
Тодруулбал, дээр нэр дурдсан Казахстаны Мусульманчуудын холбооноос эхнэр, нөхрүүдийг зөвхөн нэг байрлалаар хурьцах ёстой гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харьцааны үеэрх хөдөлгөөний хурдыг хүртэл тодорхойлсон байна. Тухайлбал, хэрвээ хосууд тосгонд амьдардаг бол 3 метр/ секундын хурдыг хэтрүүлэлгүйгээр хурьцах ёстой аж. Харин шаардлагатай тохиолдолд 5 метр/секунд хүртэл хурдлуулж болох аж. Гэхдээ энэ хурдыг хэтрүүлж болохгүй гэж Казахстаны Мусульманчуудын холбооноос мэдэгджээ.
http://www.ugluu.mn/254468.html