World War II. Eastern front

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

Герман А-А шугам хүрж чадах юм бол ЗХУ дахиж босохгүй байсан байхаа. Угаасаа ч Германы стратегичид тэр уудам нутгаар байлдаж эзлэх боломжгүй хянах ч чадваргүйгээ ойлгоод А-А шугам гэгчийг сэдсэн хэрэг.
Tukana12
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 4-р сар.20.15 1:19 am

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Tukana12 »

Carrot написал:
DaKid написал:Герман, хамаг хүчээ хэдэн тийш нь хаясан мөртлөө л тийм аймаар байгаа юм чинь, хэрэв дангаараа ЗХУ-ын өмнөөс зогссон бол ЗХУ-г ч унагах чадалтай байсан байх,
Энэ талаар ярьхад маш хэцүү. Хэрэв гэж түүхэнд байдаггүй ч энэ тохиолдолд хийсвэрээр хэрэв Герман ганц зүүн фронтд байлдсан бол яах вэ гэе л дээ. 9 сая цэргээр 30 сая цэрэгтэй тулна гэдэг өөрөө тоглоом биш. Магадгүй 30-аас ч дээш сая болох боломжтой. Өөр фронт нээгдээгүй ч ийм нөхцөлд ЗХУ-г барахгүй л байсан болвуу. ЗХУ-н өөрөө маш том эдийн засагтай хүн ам, түүхий эд, газар нутгаар маш баялаг үүний дээр дэлхийн хамгийн том эдийн засаг үйлдвэрлэлийн чадвартай АНУ, шинжлэх ухаанаар тэргүүлэгч бас Германы нууц мэдээг тайлж унших чадвартай Англи тасралтгүй тусалж байгааг бодолцох хэрэгтэй. Нэмж фронт нээхгүй ч энэ нөхцлүүд байхад дайн жаахан сунжрахаас өөрөөр үрд үн өөрчлөгдөхгүй байсан болвуу.
Чи бүүр тархиа угаалгачихжээ. Яг үнэндээ тэр Германы мэдээг уншиж байсан гэдэг чин худлаа, Ер нь тийм мэдээ авч байсан бол дайн бүүр хамаагүй хурдан дуусчихсан баймаар. Мөн Сталинградад бүслэгдсэн ямар ч итгэл найдваргүй болчихсон даарчихсан Герман цэргүүд Оросуудаас бага хохирол амссан юм шүү.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

Заа ном завсардах хооронд жаахан юм оруулаад авнаа. Германы дээгүүр юу болж байв гэдэг талаар.

Гитлер бүүр анх дээшээ гарж ирсэн цагаасаа бүх зүйлийг цор ганц өөрийн гарт атгахыг хүсэж байлаа. Эртний хаад ноёдын хоцрогдсон цаг мэт бүхнийг өөрөө удирдаж чиглүүлж, салбар бүрт оролцож чадна гэж бат итгэсэн байв. Гитлер хэдийгээр дарангуйлагч мөн байсан ч Сталин ба ЗХУ-н Коммунистууд шиг бүхнийг атгаж чадахгүй байлаа. Үүний учир нь уламлжлалт Германы нийгэм, харьцангүй өндөр хөгжсөн боловсролтой ард түмэн саад болж байв. Бусад салбарыг хэрхэн дарсан болхыг мэдэхгүй ямар ч байсан бидний сонирхдог армийг иймэрхүү байдлаар идэж эхэлсэн байна.

Уламжлалт ёсоо даган Германы зэвсэгт хүчин гурван том бүлэгт хуваагдсан ба үүнд Heer, Kriegsmarine, Luftwaffe тус тус өөр өөрсдийн дээд командлал болох ерөнхий командлалуудад захирагдах ба үүнээс хамгийн том цар хүрээтэйгээрээ O.K.H буюу Oberkommando des Heeres армийн ерөнхий команд хамгийн голлох роль гүйцэтгэнэ. Гэсэн хэдий ч O.K.H, O.K.L, O.K.M (арми, агаар, тэнгисийн хүчний жанжин штабууд) тус тусдаа адил дэв зэрэгтэй гэх юм уу аль нь ч алийгаа захирдаггүй. Ингээд армийн ерөнхий команд болон түүний жанжин штабынхан цэрэг армийн талыг барьж байлаа. Жанжин штабын ерөнхий командлагч ерөнхийдөө нэгдсэн толгой нь болдог. Гэтэл энэ бүхэн Гитлерт таалагдсангүй, уламжлалт пруссын генералууд, фельдмаршалууд бүх дэлхийн эсрэг зогсохоос жийрхэн илүү болгоомжтой аажим, няхуур хөдлөхийг илүүд үзнэ. Тэднийг нэг нэгээр нь түүж замаасаа зайлуулж эхэлсэн ба энэ нь ирээдүйд Германыг чадварлаг цэргийн удирдагчдаас нь салгаж орхив. Гэсэн ч энэ нь Гитлерийн гарт бүх хүчийг удаан атгуулж байсан тул түргэвчилхээр O.K.W буюу Oberkommando der Wehrmacht гэгчийг байгуулав. Энэ нь бүх ерөнхий командлалын дээр орчих бүх Германы зэвсэгт хүчний командлал болох ёстой.

Энэ бүх саад армийн шилдэг удирдагчдын гар хөлийг тушиж эхэлсэн ч яаж ийгээд хүчийг нэг хүнд төвлөрхөөс сэргийлээд болоод байлаа. Өөрөөр хэлбэл тэнцвэртэй балансыг нь бариад байв. Гитлер улс төрийн, олон улсын тавцанд амжилт олох тусам цэргийн удирдагчдын нэр хүнд унаж байв. Ар араасаа дарааллсан цахилгааны дайны амжилтууд армийн болгоомжлол шал худлаа байсан мэт харагдаж үүнийг далимдуулан голлох хүмүүсийг замаасаа цэвэрлэж гарав. Ингсээр нэг л мэдхэд Гитлер хэлж барахгуй урт цол гуншин дээрээ нэмээд O.K.H-н ерөнхий командлагч болоодхов. Эргээд хартал O.K.W өөрөө Гитлерийн утсан хүүхэлдэй байсан ба бусад бүх эрхийг Гитлер дангаар атган үлдэж түүнд зөвлөж чадах зүрхлэх хүн үлдсэнгүй. Хэрэв Гитлер суут улс төрч дээрээ давхар суут цэргийн удирдагч, алсыг харагч байсан бол ийм загвар ажиллаж болох л байсан байх. Гэтэл хэрэг дээрээ шал эсэргээрээ эргэсэн болхыг бид бүгд мэднэ.

Хэрхэн цэргийн чадварлаг удирдагчдыг замаасаа зайлуулсан талаар Манштейны номонд нилээн тодорхой байдаг. Би нэр зааж тэр тэрийг тэгж халсан энэ тэр гэж яс санадаггүй.

Үргэлжлэл бий...
Хэрэглэгчийн аватар
Buffon
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 12-р сар.16.10 12:48 pm

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Buffon »

Сайн байцгаана уу. Ихэнх хуудсыг уншиж үзлээ. Сайхан сайхан юм их бичжээ. Би бас өөрийн үзэл бодлоо хуваалцаж байнаа. Саяхан оросуудын хийсэн "Цагаан барс" гэдэг киног үзлээ. Төгсгөлд нь Гитлерийн хэлдэг үгс их үнэнийн ортой санагдлаа. Тэр хэлэхдээ би улс орон бүрийн хийе гэж битүүхэн дотроо бодон далд санаа өвөртөлдөг хоёр л зүйлийг хийснээс цаашгүй, тэр нь 1-рт еврей нараас ангижрах 2-рт өргөн уудам нутаг, баялаг нөөц ихтэй, хүн ард нь хоцрогдож ядуурсан, харанхуй бүдүүлэг Орос гэдэг улсыг эзлэх гэсэн байгаа юм. Та нарт юу гэж бодогдож байна.
Бас тэр кинон дээр гараад байгаа экипажгүй цагаан барс танк үнэхээр байсан юм болов уу. Энд тэнд юм уншиж судлаж байхад чинь гараагүй биз. Сонин л юм.
За тэгээд одоогоор би Рокосовскийн дурдатгалыг уншиж байгаа, удахгүй Жуковынхыг уншина. Дараа Рокосовскийн номноос сонирхолтой хэсгийг оруулнаа. Мөн бас удахгүй 2-р дайны домог болсон нисгэгчдийн талаар оруулья гэж бодож байна.
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

1942.12.15 Миний сэтгэл санаа ихэд унажээ. Ойр хавьд бидэнд туслах цэрэг машин техник юу ч үл харагдана. Манайханд 3 их буу 2 чирэгч машин үлдсэн байсан юм. Энд биднийг ирэхээс өмнө манай торгуулийнхан байрлаж байсан байж. Шуумууд ниссээр л ...
Бид өмнө зүг чиглэн яваад л байхад ямар нэгэн байдлаар фронтыг тэгшлэхээр хөдөллөө. Цасан шуурга тасралтгүй нүдэж эргэн тойрон ганцхан цагаан өнгөнөөс өөр юу ч үл харагдана. Үе үехэн ганц нэг бут таарна. Хэрвээ бидний явж байгаа зүгт хэн ч байхгүй бол яана. Цасан хөшигнөөс өөр юу ч харагдахгүй энэ хаягдмал газар санагдаж байлаа. Бидний даргалж явсан нэг бага дарга жалганд орж хэсэг амсхийх шийдвэр гаргав. Яг энэ үед бидний чихэнд винтовны дуу бас өөр янз бүрийн чимээнүүд сонсогдож эхлэв. Цасан шуурган дундаас биднийг чиглэн гүйх хүмүүс харагдав. Тэдгээр хүмүүс дайснаас зугтаж байгаа манай цэргүүд байлаа. Тэдний бүлэг өчигдөр дайсантай тулалдаж ялагдал хүлээгээд ухарч байгаа нь энэ аж. Тэд итгэл найдврааа бараг л алдаад байсан тухайгаа ярьлаа хаашаа л харна Оросууд аврагдах найдлагаа хэдийнээ алдаад явж байгаа нь. Дайсны танк явган цэргүүд тэдний бүлгийг ухарч явахад нь бут цохиод хөөсөн байна. Бут цохигдож сарнисан тэдгээр цэргүүд энэ эзгүй хоосон талаар нэг тарж тэнүүчлэж амьд үлдэхийн төлөөх тэмцэлд оржээ. Нэг цэрэг шөнө унтаж байхдаа өөрөө ч мэдэлгүй хөлөө хөлдөөсөн явах тэнхэлгүй болсон тул өглөө явахдаа буудчихаад ирсэн гэв. Манай бага дарга яахаа мэдэхгүй мунгинаж байх үед тэдний араас хөөж байсан дайснууд миномётоо суурилуулан бид хэдийг хараалж буудахдаа бэлдэж байлаа. Бид маш хурдан цас ухаж өөрслийгөө хамгаалах нүх ухах шаардлага гарлаа. Салхи улам хувцас нэвт үлээж бид ч ясандаа тултал даарч байсан. Warias-н хувцас жижигдэж үхсэн цэргээс эсгий гутлыг нь тайлж авахдаа урсан бололтой ангайж тэр мөш их даарч чичирч байгаа нь илт мэдэгдэнэ. Grommel бүр хэцүү харагдана. Зүүн хөлийн гутал 2 хөлөндөө өмссөн цэрэг хувцас нь урагдаж ноорчээ. Түүнд хэд хоногийн өмнө дулаан байранд байхад дайсны цэргийн хурганы арьсан дотуур хувцсыг ав гэхэд тэр бөөстэй гэж сэжиглээд аваагүй юм. Тэр толгойдоо Оросуудын өмсдөг саравчтай малгай өмссөн их бууны багийн гишүүн болсон явна. Тэр одоо хүртэл хэнийг ч алаагүй бололтой. Түүний өмссөн малгайнаас нь болоод цуг байгаа хүмүүс нь Иван гээд хоч өгсөн байлаа. Миний өмссөн цагаан нөмрөг энэ алс холын хүйтэн цуст оронд амьд үлдэхэд тйим их хэрэг болохгүй дунд сургуульд түүхийн хичээл дээр үздэг байсан Наполеоны арми яг л бидэн шиг болсон байх даа. Би энд шархдаад газар унах бол хэсэгхэн чичирч хэвтэж байгаа л нэг хөлдүү овоолго болоод үлдэх байх.
Их буунууд яагаад одоо хүртэл араас ирэхгүй байна. Бид хүлээсээр байгаад тэднийг ирэхэд хэдийнээ дуусчих юм шиг. Дайсны миномётын гал хол ойр янз бүрийн зайнаас бууна./холоос буудсан ойроос буудсан нь мэдэгддэг бололтой./ Дайсны галын хүч зүүн зүгээс бидэн лүү яг бороо шиг шилжиж ирж байна. Сум ширэмний хэлтэрхий цас лугаа адил гялтганан ойж байгаа нь нүдэнд маш тод харагдаж байлаа. Манайхнаас эхнээсээ шархдаж орилолдож байлаа. Сувилагч дундуур нь гүйж эхнээс нь тусламж үзүүлнэ. Миний хөл доор Люфтваффегийн цэнхэр хувцастай нэг цэрэг хамаг чадлаараа орилох нь сэтгэлд үнэхээр дарамттай. Өчигдөр манайханд ийм хувцастай 3 хүн нийлсэн юм. Нөгөөхийг үзэж боож байсан сувилагч маш хүнд шархдаж яаралтай ар тийш нь татаж гэрт буцаах шаардлагатай гэж бувтнасаар боолт хийж байв. Энэ үед би яг өвдөгнийхөө нүдэн цохилт авлаа. Вандуйн дайтай жижигхэн нүх гарч доош нь урсах нь мэдэгдэв. Гэсэн ч хөл маань чөлөөтэй хөдлөж алхаж гишгэхэд өвдөлт бага мэдрэгдэж байв. Сувилагч миний шархыг бараг зүгээр гэж хэлээд яваад өглөө. Хэдхэн хоногийн өмнө байлдаж алдах нэрээ гаргах хүсэлтэй байсан би өөрийгөө ч танихаа байсан байлаа. Би хулчийгаагүй гэссэн ч нөхцөл байдал ийм л байсан. Алс холын тасралтгүй цус урсах цасан цөл үнэхээр айдас хүрэм байлаа. Өчигдөр шархтай гээд унтсан хүн өглөө нь бөндийтөл хөлдсөн байх нь хэвийн үзэгдэл. Амьд үлдсэн хэд тэднийг өглөө овоолж байхдаа бурхан тэднийг дайсны сумнаас хамгаалж авч явлаа гэж өөрсдийгөө тайтгаруулан ярьж суух. Би өөр бодолтой байлаа. Би энэ их цасан дунд хөлдүү махан овоолгонд ясаа тавихыг хүсэхгүй байсан юм. Өөрийгөө буудах шархдуулах нь зэрэг нв мэдэгдэх учраас дайсантай байлдаж шархдаж аваад эндээс зугтахын хүсэл хүн болгонд байгаа байх. Гэхдээ тэгж шархдаж гэртээ харина гэдэг бол бараг л боломжтгүй зүйл бүр хүнд шархдаад үхэж ч магадгүй учраас энэ санаанаас хүн болгон татгалзана.
Бид хэдийн байрласан цасан хунгар тасралтгүй шуурах цасан шуурганд газартай тэгширтлээ цасаар дүүрч эхэллээ. Би оногдсон хөлөө хөдөлгөж шархаа харахад ялимгүй хавдсаныг эс тооцвол зүгээр байв. Үдийн алдад өнөөх 3 их буу маань ирлээ. Замаар битүү хунгарласан цас маш их саад болж удаан явсан нь тэр байж. Гэтэл дайснууд биднээс түрүүлээд тэднийг харсан байлаа. Дайсан яг л сүнс мэт хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Биднйиг даргалж явсан ахлах цэрэг эргэн тойрноо тагнах тушаал өгч бид ч эргэн тойрон хайсан хэдийч өчигдөр үхсэн хэдэн хүнээс өөр юу ч харсангүй.
Бидний дээгүүр сөнөөгч нисэх нь сонсогдож төдөлгүй их буунуудаа өнөөх хамтралын хэдэн байшинг хамгаалуулахаар буцаагаад татчихлаа. Бид харин өөр өөрсдийн ухсан цасан нүхэндээ хэвтсээр хамаг бие мод шиг хөшсөн чигээр хэвтээд үлдлээ. Миний зүүн өвдөг бүр таг хөшчихөж хэрвээ дайсан дайраад бид ухрах бол би гүйж чадахгүй гэдгээ мэдэрлээ. Миний сэтгэл зовж тэссэнгүй сувилагчийг дуудлаа. Хөл маань хөшөөд яг пэмбийтэл хавдчихсан байв. Тэр миний хөлийг хөдөлгөх зэргээр хэсэг оролдож байгаад хар хөх өнгийн зүйлийг маш нямбай түрхэж боолоо. Цус алдахаас сэргийлж хийж байгаа гэж хэлээд шархны нүхийг гипс шиг зүйлээр таглав. Цус тогтохоос нааш хөдлөхгүй байхыг сануулав. тэр яг минийх шиг шархадсан хөлийн зөндөө харсан эмчилж байсан ноцтой биш гэж надад ойлгуусан юм. Яг одоо сумыг авах гэж оролдох нь тйим ч зөв арга биш. Тэр хэдий намайг дэмижх гэж ярьж байсан ч би алхаж чадахгүй байгаадаа санаа зовох минь арилсангүй. Эмнэлгийн хүн намайг хойш нв авч явах тэнд эмчлүүлэх талаар манай даргад хэлээд амжилт олсонгүй. Угаасаа тэнд хүн эмчлэх боломж өрөө дамнуурга юу ч байхгүй.
Би өөрийнхөө азгүйг зүхэж суухаас өөр аргагүй байдалд үлдсэн юм. Дайсан бүү дайраасай сувилагч бушуухан ирээсэй мөн өнөөдөртөө нөхцөхл бүү өөрчлөгдөөсэй гэж бодсоор сууж байхдаа тосгоны зүгээс бидэнд ямар нэгэн хангамжийн машин яагаад ирэхгүй байна. Ирэхгүй байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй бидэнд хүлээхээс өөр ямар ч арга байсангүй. Бид тэднийг хэр удаан хүлээх ёстой гэж 2 магадгүй 3 цаг хүлээх ёстой гэж үү. Бид сүүлийн 2 цаг энэ цасан дунд түүнээс өөрийг горьдохгүй хичнээн хүлээсэн билээ. Хүлээх үнэхээр хэцүү түмэн бодол тасралтгүй толгойд эргэлдэж нойр хүрэхгүй зовооно. Миний залбирлыг сонссон мэт оройхон хэрд машин ирлээ. Grommel Warias намайг дамжилж суулгаж өгөв. Надтай цуг 3 шархтан явах ёстой байж. Жолооч маш хурдан буцах ёстойгоо сануулсаар. Тэндээс явах үед үлдсэн хэдйиг бид яг л ах дүү шигээ санаж тэдэнд маш их санаа зовсоор хөдөлсөн юм. Би нөхдөө хараад бараг л хүчээр инээмсэглэж билээ.
Машин битүү бүхээгтэй тул эргэн тойрноо харах ямар ч боломж байсангүй. Хажууд хэвтэх Obergefreiter тасралтгүй ёолж надад одоо хэн чтуслаж чадахгүй гэж үглэнэ. Нэгнийх нь халааснаас тамхи гарсан нь ёстой аз болж бид хэсэгхэн тайвширч тамхиа сорон явцгаалаа. манай машиныг тосгонд очих үед тэнд байсан хүмүүс машиныг тэсч ядаж хүлээж байж. Биднийг бушуухан буулгаад баруун зүгт дуулдаж байгаа тулааны чимээ гарсан зүгт яаралтай явах ёстой болсон нь тэр байж. Шархтнууд дунд биднийг суулгаад машин ч алга боллоо. Тэнд нэгэн танил дуу сонсов. Толгойдоо боолттой нэг цэргийг би шууд л хараад танилаа Kurt Seidel. Хамгийн сүүлд түүнийг Доны цаад эрэгт байрлалаа хаяж дайсны танкнаас зугтах үед л түүнийг сүүлийн удаа харсан билээ. Гэтэл тэр энд толгойдоо боолттой шархтай сууж байдаг. Түүнтэй уулзах нь үнэхээр том аз байлаа.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Buffon
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 12-р сар.16.10 12:48 pm

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Buffon »

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн шилдэг нэгэн нисгэгчийн талаар намтар, түүхийг орууллаа. Энэ хүнийг эсрэг талынхаа олон мянган хүний аминд хүрсэн гэм буруутан биш өөрийн үнэт зүйл, нэр хүнд эх орныхоо төлөө тулалдан тушаал гүйцэтгэж явсан жинхэнэ цэрэг эр гэдэг утгаар нь орууллаа. Энэхүү орчуулга болон Editor нь миний хэмжээнд хамгийн томоохон анхных тул буруу зөрүү зүйл байвал хэлээрэй.

Зураг

Нэр: Hans-Ulrich Rudel
Хоч: Зүүн фронтын бүргэд
Үүрэг: Шумбагч, бөмбөгдөгч онгоцны нисгэгч
Цол: Колонил (хурандаа гэж орчуулагдах болов уу)
Анги нэгтгэл: StG. 168, StG. 2 /Лювтваффе нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны нэгтгэлүүд/
Дайны талбар: Зүүн фронт
Үүрэг гүйцэтгэж эхэлсэн хугацаа: 1939
Устгасан дайсны зэвсгүүд:
 519 танк
 70 дайрагч усан онгоц / завь
 150 өөрөө явагч буу
 4 хуягласан галт тэрэг
 800 бусад цэргийн машин, техник
 9 байлдааны онгоц /7 ширхэг ИЛ-2, 7 дайрагч/
 1 байлдааны хөлөг онгоц, 2 крузер, бас сөнөөгч хөлөг онгоц
Шилэгдэн оролцсон байлдааны нийт даалгавар: 2530 /Бүх цаг үеийн рекорд /
Алдар, гавьяа: Алтан Царс Модны Навч, Илд ба Алмазтай Хүлэг Баатрын Загалмай /Германы армийн дээд цол/
Товч намтар:
Ханс Рудель нь 1916 оны 7-р сарын 2-ны өдөр Konradswaldau-д сайд Лютераны хүү болон мэндэлсэн байна. Боловсролын зэргээ эзэмшсэний дараа 1936 онд Лювтаффед офицерын сургуульд сонсогчоор элсэж мөн оны 4-р сардаа Берлины “Агаарын цэргийн сургууль”-д бэлтгэгдэж эхэлжээ. Эхэндээ байлдааны онгоцны нисгэгчээр бэлтгэгдэж байсан болов ч т тохиромжгүй гэж тооцогдсоны улмаас 1939 оны эхээр түүнийг тагнуулын нисэх хүчин рүү шилжүүлсэн байна. Дэлхийн 2-р дайн эхлэхэд Польшийн ажиллагааны үеэр анхны холын зайн тагнуулын нислэгээ хийжээ. Ингээд тэрээр өөрийн хүсэлтээр 1940 оны 5-р сараас бөмбөгдөгч онгоцны нисгэгчийн сургалтанд хамрагдаж дүүргэснээр Франц дахь ажиллагааны StG 3 нэгтгэлд хуваарилагджээ. Тэрээр Британ болон Кретийн тулалдаануудыг байлдааны үүрэг ролгүйгээр өнгөрөөжээ.
Үүний дараа StG 2 нэгтгэлд багтан 1941 оны 6-р сарын 23-нд ЗХУ-д довтлох үед байлдааны анхны 4 даалгавартаа ниссэн байна. Түүний ур чадвар маш богино хугацаанд гялтганаж 41 оны 7 сарын 18-нд төмөр загалмай одонгоор шагнууллаа. 1941 оны 9-р сарын 23-ны өдөр тухайн үедээ ЗХУ-д гуравхан байсан байлдааны усан онгоцны нэг 24,800 тоннын багтаамжтай Маратыг оновчтой ганцхан бөмбөгөөр живүүлсэн байна. 1943 оны Курскийн тулалдааны үеэр Ju-87 бөмбөгдөгчөөрөө дайсны 100 гаруй танкийг устгав.
1944 оны 3-р сарын 13-ны өдөр Рудель агаарт нэгэн алдартай тулаан хийсэн нь ЗХУ-н шилдэг АСЕ нисгэгч Lev Shestakov хийсэн дуэль байлаа. Испаны дайн болон 2-р дайны ЗХУ-н тэргүүлэх АСЕ Шештаков Руделтай хийх хувийн дайнаа 1944 оны эхнээс л эхлүүлж ижил операцид тулгарах болгондоо онгоцныхоо их биен дээр хорт могой зурсан Руделыг ангуучлахыг хичээдэг байжээ. Дээрх өдөр аргагүй хоёр шилдэг нисгэгч тулгарч Шештаков хөөж Рудель чадварлаг маневрлан зугтаж бүр газраас дөнгөж 10 фит өндөрт сүлжилдэж яваад маш огцом зугтах маневр хийн арын автомат буугаараа багийн хамтрагч нь галлах үед Шештаковын онгоц сүйрч амь үрэгджээ. Хожим Рудель энэ тухай дурсахдаа: Миний онгоцны огцом эргэлтээс шалтгаалсан агаарын долгионд өртсөн үү эсвэл буучын маань суманд оногдсон уу ямар ч байсан орос нисгэгчийн онгоц унасан. Тэгэж байтал оросын радиогоор нэгэн дуулиантай мэдээлэл яригдаж алдартай АСЕ нисгэгч нь унасан талаар би мэдсэн юм. Тэр Орос нисгэгч миний тулгарч байсан хамгийн чадварлаг сайн нисгэгч байсан гэжээ.
Ингээд 1944 оны 3-р сар гэхэд тэрээр нийт 1800 байлдааны ажиллагаагаар 202 танкыг устгасан ба мөн StG 2 нэгтгэлийнхээ командлагч болжээ. 1944 оны 11-р сард гуя, ташааныхаа орчимд хүнд шархдсан хэдий болов ч гипстэй хөлтэйгөөр дараачийн даалгаварууддаа явсаар байлаа. 1945 оны 2-р сарын 8-нд түүний онгоц 40мм-н артилерт оногдож баруун хөлөндөө маш хүнд шархадсан хэдий ч түүний туслах нисгэгчийн ачаар амьд гарчээ. Гэвч түүний шарх нь өвдөгнөөс доош хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүргэв. Хамгийн гайхамшигтай нь тэрээр 1945 оны 3-р сарын 25-нд дахин даалгавараа гүйцэтгэхээр эргэн ирэв. Дайн дуусах хүртэл дахин 26 танкийг устган үр ашигтай байлдсаар 5-р сарын 8 боллоо. Тэр өдөртөө оросуудын гарт орохгүйн тулд анги нэгтгэлдээ үлдээд байсан 3 Ju-87, 4 ширхэг FW 190 онгоцуудаа тэргүүлэн2 цаг тулалдаж Кицингер дэх бааздаа газардсаны дараа АНУ-н хүчнийхэнд олзлогджээ. 11 сар эмнэлэгт хэвсэний дараа АНУ-с суллагдаж 1948 онд Аргентинд гарчээ.
Дүгнэж үзвэл Рудель 2530 байлдааны даалгавар биелүүлж /одоо болтол дэлхийн рекорд хэвээрээ буй/ газар болон усны 2000 байг устгасан /519 танк, 70 байлдааны завь, 150 өөрөө явагч, 4 хуягласан галт тэрэг, 9 байлдааны онгоц, 1 байлдааны хөлөг онгоц, 2 крузер, сөнөөгч/. Тэрээр байлдааны явцад хэзээ ч бусад нисгэгчдийн суманд өртөж онгоцоо унагааж байгаагүй ба зөвхөн агаараас эсэргүүцэх газрын артиллерт л оногддог байсан. Нийт 32 удаа онгоцтойгоо унаж (цөөнгүй удаад дайсны нутагт) тэр болгонд баригдалгүй зугтан гарч өөрийнхөн дээрээ очиж чадсан байдаг. Аргаа барсан Сталин түүний толгойг авчирсан хүнд 100,000 рублийн шагнал амлаж байв. Мөн тэрээр нийт 5 удаа хүнд шархдаж 6 удаа дайсны нутагт түлш шатахуунгүй болон онгоц нь эвдэрч, сүйрч хаягдсан ч багийнхантайгаа хамт амжилттай өөрийнхөн дээрээ ирсэн байна. Ихэнх даалгавараа бөмбөгдөгч Ju 87 болон газрын дайрагч FW 190 онгоцуудаар гүйцэтгэжээ.
Рудель Германы армид оруулсан хувь нэмрээрээ хамгийн өндөрт эрэмбэлэгдэх бөгөөд ганцхан Hermann Goering /рейхстагийн ерөнхийлөгч/ л түүний дээр эрэмбэлэгдэж байсан гэжээ. Тэрээр лювтваффегийн түүхэнд Алтан Царс Модны Навч, Илд ба Алмазтай Хүлэг Баатрын Загалмай алдарыг хүртсэн цорын ганц нисгэгч (Хамгийн шилдэг АСЕ Хартман хүртэл алтан шагналыг хүртээгүй) юм. Мөн тэрээр унгарын түүхэн “Алтан эр зориг”-г шагналыг хүртсэн анхны гадаад хүн болсон байна.
Дайны дараа
Дайны дараа тэрээр Аргентины ерөнхийлөгч Хуан Перонтой хамгийн ойрын найзууд байв. Мөн тэрээр Spite of Everything (Бүх зүйлийн өшөө хорсол) ном бичсэн ба энэ номондоо ЗХУ-д довтолсон нисгэгчдийн талаар бичсэн байна. Хэдий нэг хөлгүй болов ч спортоор хичээллэн теннис, гулгалт, уулын оргилд авирах зэргээр идэвхитэй амьдарч байв. Тэрээр Америк тивийн хамгийн өндөр оргил 6962 метр, дэлхийн хоёр дахь өндөр галт уулын оргил 6732 метрүүдэд авирч тус тус эзлэж байжээ.
Мөн тэрээр өөрийн туршлагадаа тулгуурлсан А-10 газрын дайрагч онгоцыг хөгжүүлэхэд гар бие оролцжээ. 1953 онд эх орондоо буцан ирж баруун германы рейх намд нэгдсэн байна. Мөн дайны дараа амжилттай бизнесмэн болжээ. Рудель огт архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд үүний эсрэг үзлээрээ алдартай нэгэн байв. Тэрээр 1982 онд Росенхимд насан эцэслэжээ.

”Зөвхөн өөртөө ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хүн л ялагддаг” Ханс Ульрих Рудель

Эх сурвалж: http://www.warbirdsresourcegroup.org/LRG/rudel.html

http://www.warbirdsresourcegroup.org Сайтан дээр дэлхийн 2-р дайны байлдагч талуудын нисэх хүчин, онгоцнууд болон шилдэг нисгэгчдийн намтар түүхийг нэг дор агуулжээ. Та бүхэн сонирхвол их гоё сайт байна лээ шүү.

Үүрэг гүйцэтгэдэг байсан онгоцнууд:
Зураг

Руделийн байгуулсан ялалтыг бичсэн онооны самбар байх шиг байна

Зураг
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

Сайхаан сайхан. Энэ сэдэв маань маш өргөн хүрээг хамарсан их урт болжээ. Зарим сонирхсон хүн мэдээлэл авхад бүгдийг нь уншхад төвөгтэй байх шиг. Зарим нэг хүний бичлэгийг хархад сүүлийн ганц хоёр бичлэг хараад бичсэн байх юм.
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Morpheus M »

Delxiin xoyodugaar dainii uyeiin zuvlultiin bolon germanii tsereg dainii nuxtsul baidal bolon zevseg texnikiin xujiliin talaar uuriin bodol dugneltiig neg tuxtaixan suugaad bichne gej bodoj baigaa. Nyatsaax, shuumjlex zuils ix l garch irex baix. Gexdee zuvxun minii bodol sanaa shuu. Zuvxun minii xuviin bodol.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Хэрэглэгчийн аватар
Ankhaa_Gatsby
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
Бичлэгүүд: 267
Нэгдсэн: 9-р сар.22.13 2:47 pm

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Ankhaa_Gatsby »

Saihan zuils bichijee. Bayarlalaa.
Hey Old sport!
Ophiophagus Hannah
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
Бичлэгүүд: 422
Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Ophiophagus Hannah »

Морфиус гэхдээ кириллээр бичвэл сайн байна.Галигласан юм унших давсгүй хоол гүвэхтэй адил хэцүү эд дээ.
Х Ү С
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

1942.12.16 Намайг 2 хүн дамнуурга дээр дамжилсаар хэвтэж байсан өрөөнөөс авч гараад их хурц тод гэрэлтэй мэс заслын ширээ бүхий орон дээр гаргаж тавьлаа. Нэг нь хайж гаргаж ирээд шууд өмдийг маань өвдөгнөөс дээгүүр хайчлана. Миний хөл тэр чигээрээ хар хөх болж пэмбийтэл хавдсанн байлаа. Хамгийн аймаар нь шалан дээр битүү цус тэр дунд хүний тасалсан гар хөл мах зэргийг шууд шалан дээрээ хаясан байв. Аз болоход эмч миний хөлийг тайрах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дараагийн Морозовксая эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргав. Энд бас тухтай л байлаа. Хүнд шархтай явж чадахгүй улсууд дотор байх бол арай хөнгөн шархтай хүмүүсийг гадаад байрлуулж байсан юм.

Энэ бүлэг ингээд дууслаа. Хурдан хийх гэж хичээх тусам ажил их гарах юм.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

6-р бүлэг
Эгшин зуурын нам гүм.
1942.12.17 Эмнэлгийн цуваа Морозовская руу тойруу замаар нэлээн удаан явна. Замд таарсан Итали цэргүүдийн ярьснаар бол Оросууд өмнө зүгээс довтолгоонд орж фронтын шугамыг сэтэлсэн аж. Алсад их бууны болон тулааны чимээ дуулдана. Ямар нэгэ ноцтой чимээ дуулдахгүй хүн саад болохгүй л бол би унтсаар явлаа. Орой болохын алдад Морозовскаяд ирлээ. Сүүлийн хэдэн 7 хоногийн байдалтай зүйрлэхийн аргагүй сайхан тухлаг орчин байлаа. Миний хөлд боолт хийхээс өөр ямар нэгэн эмчилгээ байхгүй тул хангалттай унтаж амраад байж болохоор байсан юм.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

За энд уншиж байгаа хүмүүс анзаарсан уу?

Мань хүний бүлэг бүслэгдээгүй байсан бөгөөд хангамжаасаа таслагдаж нэлээдгүй өлсөж зовсон байгаа юм. 12 сарын 12-13 ны тэр их тулаан бол бүслэлтийг сэтлэхээр гаднаас дайрсан Манштейны цэргийн давшилт байсан бөгөөд энэ цэргийн байлдаж байсан газар нь Оросуудад хэтэрхий гүн тулж орсон хэсэг байж таарсан юм. Ийм учраас Оросууд тэднийг ховх цохиж фронтоо тэгшлэхээр дайралт хийсэн нь нөхдүүдээс олныг нь амиа алдахад хүргэсэн ширүүн байлдаанууд болсон байх юм.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

Он сарыг яг таг цээжээр мэдэхгүй болхоор барагцаалаад л явж байна. Миний багцаалдсанаар бол тэгж хангамжгүй зовсныг хархад аль хэдийнэ бүслэгдчихээд хангамжын онгоц хүрэлцэхгүй байсан үе бололтой. Оросууд харин Сталинградад байгаа Германуудын эсрэг хэдэн зуун мянгаар илүү хүн тойруулж тавьчихаад тэрнээсээ илүү хүн гадагшаа харсан хориглолтод тавьж басчгүй энд тэнд довтолж Манштейний довтолгооны цэргүүдийг өөр газар дуудагдхад тулгаж итгэлтэй болчихоод хүүдийг хумих ажиллгаануудын нэгд мань хүний нэгтгэл өртөж айхтар хядуулж гэж бодоод байгаа.
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

Тэр үеийн байдлыг гаргахдаа бол хойш урагш түрсэн яг л 2 гарын хуруунуудаа сөөлжилсөн юм шиг тйим их холилдож нэг түрж нэг ухарсан байсан гэх юм билээ. Тэгээд нэг бол Оросууд бүслэгдэж таслагдаад үгүй бол Германууд бүслэгдэж таслагдаад яг тйим шулуун фронтын шугам байгаагүй байсан үе.

Үүнээс жаахан халиад том түвшинд яриад үзий. Өөрөө энэ зурганд эдит хйичхлээ.
Зураг
Анхаарлын тэмдэг бол манай хүний байгаа Морозовская.
Хар дугуй бол миний багцаалж байгаа Грознын нефть
Улаан дугуй бол Азовын тэнгисийн эрэг.
Уг номын баатар дахин баруун зүгт хөөгдөнө тэр тухай бичнэ. Тэгээд яг одоо байгаа гэгдэх Морозовскоос баруун тийш хэд хоног ухрахад улаан дугүй хүрлээ гэж бодоход Грознын нефть руу зүтгэж байсан саяар тоологдох хүнтэй бүлгийг таслах аюул байсан гэж юм билээ. Яг номын үйл явдалд болж байгаа цаг үе давхцаж байсан гэх. Энэ оролдлогыг Оросууд хийж үзэх санаархаж хальт оролдоод хүчрээгүй гэж Манштейн дурссан. Готын армийн тал нь уутанд байсан бол үлдсэн тал нь өмнө зүгт байж таарсан байх юм. Хэрвээ Оросууд тэгж оролдоод бүтсэн бол Германчууд бүр их хүчээ бүслүүлж хүнд байдалд орох байсан. Тэнгисээр л хангамж авна уу гэхээс хуурай газраар таслагдах аюул нүүрлэсэн энэ тал дээр Германы генералууд ч нэлээн байр суурь зөрөлдсөн байх юм.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

Би өчигдрөөс эхлэн BBC-с гаргасан цуврал болох Generation war гээчийг үзэж байна. Татаж аваад үзээрэй. Маш их таалагдав.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Hundaga
°Site Admin°
Бичлэгүүд: 2332
Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Hundaga »

1945 onii 7 sariin berlin, goe bichleg documentary bna..
https://www.facebook.com/hromadsketv/vi ... 497393047/
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

Hundaga написал:1945 onii 7 sariin berlin, goe bichleg documentary bna..
https://www.facebook.com/hromadsketv/vi ... 497393047/
Хундагаас нэг асуулт. Манай энэ сэдэв заавал логин хийж харагдах юм. Үүнийг өөрчлөж болохгүй юу?
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Hundaga
°Site Admin°
Бичлэгүүд: 2332
Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Hundaga »

ok guests unshdag bolgow..
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

Hundaga написал:ok guests unshdag bolgow..
:wd:
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

battulga512 написал:
Hundaga написал:ok guests unshdag bolgow..
:wd:
:wd:



Бүслэлтийнхээ нөгөө талд байгаа юм уу хэхэ таг буруу боджээ.
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Morpheus M »

Busleltiin ali tald baix ni xaritsangui oilgolt yum.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Хэрэглэгчийн аватар
battulga512
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 750
Нэгдсэн: 1-р сар.16.10 4:53 pm
Байршил: canon 60d
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн battulga512 »

Анх бол яг Оросууд дайрдаг өдөр бол бүслэлтэнд орсон байсан л даа. Тэгээд баруун тйиш тушаал авч хөдөлж байх үедээ Оросуудын цагариг нийлэхээс өмнө манан дунд зөрсөн байгаа юм. Хэдийгээр Оросууд цагирагаа нийлүүлсэн байсан хэдий ч үргэлжилсэн тасралтгүй битүү ханыг үүсгэх гэж нэлээд хэдэн өдөр шаардсан. Энэ хооронд зарим нь гарч амжсан бол зарим нь өөрсдөө дотогшоо яваад орсон тал бий. Маш том газар нутаг өргөн уудам зайд болсон үйл явдлыг бага тушаалын хэд хэдхэн хүн захирч яваа офицерууд сайн мэдэрч чадахгүй л дэ. Тэгээд сүүлд танканд хөөгдөх хүртлээ өөрсдийгөө бүслэлтэнд байгаа гээд төсөөлсөн байх юм. Онгоцоор шүхрээр тусламж авах зэргээр хангамжаасаа салсан байсан. Ойролцоох хүнсний агуулахаас ирж байгаа хүнс нь ч удаж муудсан байсан учраас бүслэгдсэн гэдэгтээ бат итгэсэн байж. Би хүртэл анх эхлээд уншиж байхдаа яг бүслэлтэнд орсон тэгээд л онгоцоор зөөгдөж гарсан байх гэж бодож байсан юм.
[URL=https://datesnow.life]Authentic Ladies[/URL]
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Carrot »

Би ч бас бүслэлтийн баруун захад байна гэж бодож байлаа.

Сталинградад Паулюс яаж аашилсан талаар хархад хичнээн шийдвэргүй хулчгар хүн байсан нь тод харагддаг. Мэдээж бүх үйл явдалд Нацист намынхан толгойлох буруу хүлээх ч үүнд бас Манштейн ч буруутай. Фронтыг сэргээх гэж оролдхын оронд шууд бүслэлтийг сэтэлж гаргах санал тавих байсан. Манштейн довтолсон ч тэр олон цэрэгтэй Орос Сталинград дахь цэргүүдийг бүслээд барахгүй гадагш харсан хүнд хориглолт тавиад дахиад илүү цэргүүдээрээ өөр газруудаар довтолж эхэлсэн тул Манштейн эргэж эдгээр довтолгоог зогсоохоос аргагүйд хүрсэн байдаг. Backhand blow гэх гялалзсан ялалт Харьковт Манштейн хийж чадсан ч Сталинградтай яаж харьцуулхав.

Паулюс хэрэв үнэхээр л Австрийн бага даргын өмнөөс амиа өгөхгүй байсан юм бол Манштейн довтолгоо нь бүтэлгүйтээд ирмэгц хоёр талаасаа довтолж сэтлэх шаардлага тавьхад дагаж тэр олон цэргийн амийг аврах байсан. Офицерүүд нь хүртэл шаардаад байхад нүсэр ажлаас цааргалж хаалгаа хаачихаад суугаад байвал болох л байлгүй гэсэн байдлаар хандаж Гитлерийн тушаалыг дагаж байгаа нэрээр тэндээ үлдчихээд аминдаа тулмагц тушаал дагадаггүй хүн болсон.

Ахиад нэг зүйл. Хүүдийнд байгаа тэр олон эрчүүдэд бүгдэд нь бууж өгөх дэлхийн түүхэнд байгаагүй өргөн цар хэмжээтэй, энэрэнгүй санал Оросын талаас тавьсан байдаг. Тийм л үхлээс аймхай юм бол тэр саналыг хүлээж аваад гуравдагч оронлуу тэр олон цэргүүдээ аваад гарах боломж байсан. Оросууд ч тэр том армийг хэдхэн зуун мянгын зөрүүтэй дийлнэ гэж яаж санахав.
Хэрэглэгчийн аватар
Hundaga
°Site Admin°
Бичлэгүүд: 2332
Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Contact:

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Hundaga »

Carrot написал:
battulga512 написал:
Hundaga написал:ok guests unshdag bolgow..
:wd:
:wd:
Бүслэлтийнхээ нөгөө талд байгаа юм уу хэхэ таг буруу боджээ.
za bas oros hujaa nar mongolchuud ene ter bulgeljiina geed buruu har suuh wii geed, ene sedew-g guest unshdaggui bolgoson baisan bolno.. anh heden jiliin omno ehnii bichleguud dandaa l hujaag alj hyadsan yum bicheed baisan tul..
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: World War II. Eastern front

Бичлэг Бичсэн Morpheus M »

Aguu ix ex ornii dainii yalaltiin 70 jiliin oin bayariin mendiig yalalt baiguulsan bux uls undestnuudiin umnuus devshuulye!
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах