7 хуудас 597

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.12.11 11:56 pm
Бичсэн Guy
Энэ дуулж байгаа охин үнэндээ л тасарчихжээ.... Ямар гоё мэдрэмж вээ.... :wd: :wd: :wd: Би сая энэ бичлэгийг лав наснаасаа олон давтаж үзлээ...

Электрон жаал дээр энэ охины хоолойг ашигласан байна... :mrgreen:


Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.13.11 2:24 pm
Бичсэн kill zone
далавчтай савлуур

Зураг
Зураг
Зураг
Гусь :) ангийн атаман хэхэ
Зураг
Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.13.11 4:24 pm
Бичсэн Адонис


Sepultura - Нүүдэлч

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.14.11 8:24 pm
Бичсэн ochki


ene ih gunigtai ter uedee uzeed gaihdag uzhere uilchih shahdag bsan duu
90eed onoos huni naima huuhed alga boldog l bsan odoo ch heveerei bga ni gunigtai ...

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 9:50 am
Бичсэн FemmeFatale
10 төгрөгний модтой чихэр. Янз бүрийн амьтны хэлбэр дүрстэй. Манай сургуулийн гадаа хүмүүс ирээд зардаг байсан. Ээж цалингаа буухаар Орос дэлгүүрээс авч ирдэг гоё амттай эклер. Дотроо тас хөлдүү кремтэй. Доналд, Микки гээд зурагтай үлээдэг бохь. Love is бохийг бас яаж мартах билээ. Тэрнээс өмнө бас Үндэсний ТВ-р гардаг байсан Монгол бичгийн хичээлд их дуртай байж билээ. Нээх танил нөгөө ая нь яваал, тэгээд нөгөө монгол хэлний мундаг багш гарч ирээд л нээх гоёоор монгол бичгээр бичээл самбар дээр. Бас маззи, корвакс, стелла гээл баатруудтай англи хэлний хчиээл... Брюс Литэй, зодоонтой кинонууд. VHS кассет, Приставк ккк. Жаахан дараа нь 50 төгрөгний мортал гээд нэг бөөрөнхий картон цааснууд гарч ирсэн. тэргүүгээр одоо яаж тоглодог байсныг ч мартчиж. Хятад компьютер, Сега тоглоом. Бас сургуулийн гуанзны муудсан хиамтай ороомог. Яаж тэрнээс нь хордлого авчихдаггүй байсын бүү мэд. Нэг удаа шалгалт гаднаас ирсэн чинь ороомогт хийдэг байсан хиам нь муудцан байсан гэсэн. Тэгсэн хирнээ л тоохгүй авч идээд л байсан юм даа. Дараа нь байнгын худалдан авалт түцнээс 5 төгрөгний гаа, 20 төгрөгний хятад хар чавга, Интоорын ундаа, норт стар ч билүү 20 төгрөгний гаатай тамхи, 100-н маруужин, балтика гээд 17 граудстай пиво, гадаадын баахан хамтлагийн дуутай кассет болсын.Spice Girls, Backstreet Boys, Aqua, 2pac, Nana гээд хамтлагууд моододнд ороол. Тэгээд жаахан томроод Сангриа гээд жимсний амттай дарс, Шим гэдэг 1000 төгрөгний архи,Очаковский ч гээд пиво авдаг болсын. Бас зуслангууд. Зуслангийн диско. Оройн тойрог...Тавтай нойрсоорой алсын одооооооод гэээл дуулаал дараа нь хажуу хажуудахаа үнсээл. Би бол аймар дуртай 2 бандийн дунд ороод зогсчихдог байлаа шүү дээ.
Жаахан байсан үеээ санахаар заримдаа тэнэг ч юм шиг, заримдаа бодох санах зүйлгүй сайхан үе байсан юм шиг санагддаг. Заримдаа дахиад ирэхгүй болсон нас, тэр үед идэж байсан чихэр, бохь, зайрмагны амт, идэхэд төрөх мэдрэмж дахиад хэзээ ч төрөхгүй гэж бодохоор бүх зүйл гунигтай санагдаад байдгийн.

PS: мэдээж паркийг яаж мартах билээ. Аймар гоё том. Яваад барагдахгүй. 50 төгрөгөөр ороод л өдөржин 300-400 төгрөгөөр сюрприз, эргэдэг сандал, алсыг харагч, галзуу хулгана, агаарын дугуй, аймшгийн агуй руу ордог байлаа. Саяхан парк орлоо. Тоглоом нь хэдхээн ширхэг юм. Газар нутаг нь хааш хаашаа 50 метр юмуу хаашаайн. Хуучирч, үеэ өнгөрөөсөн тоглоомтой ч миний мэддэг хуучин парк нь л сайхан байсан юм шиг санагдаад байлаа.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 9:56 am
Бичсэн 3dMGL
Юу гэж алга болохын. Килл зоны оруулсан юмнууд тас байна дөө.


Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 12:18 pm
Бичсэн Guy
:bigthumpup:

Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 12:26 pm
Бичсэн ЭГЭЛ_
Guy написал::bigthumpup:

Зураг
omgaaad, ene yu bilee aimar tanil yu bileee!!1

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 1:00 pm
Бичсэн cooltuvshin

(All 4 One) I Swear

:::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 1:47 pm
Бичсэн bemgx
Өөө яасан гоё гоё юм бичсийнмбэээ. Амралтнаасаа ирж байгаа хүмүүс айраг цагаа барьж ирэхийн, ажил дээр ганц айрагддаг bemgx шахуу юм. Сайхан халамцөөл гөхрөөл байжийдаг болсон, дээр ийшээ орж ирж хуучнаа дурссан бичлэгүүд уншихаар уянгын халил хэтэрчих гээд балмад байна даа бас ч гэж :mrgreen: .

Энэ маззи дээр тэр гүнжийг арай л гуалиг, арай л царайлаг хийснээс болж гол хэллэг, хичээлд нь биш өөр зүйлд сатаарч үздэг байлаа гэхгүй юу хаха :wahaha: . Дээр байгаа тэр орос киноны одноос ирсэн охин ч зүүдэнд орох нь холгүй байждээ.

24-ын цэцэрлэгт явдаг байсан хүн байна уу? чанга байсан байгаам шүү. 24-ын чихэр бас нэг үнээтэй чихэр михэр гээд байдаг байсан.

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.15.11 3:05 pm
Бичсэн Guy
Норманыг санаж байна уу? :mrgreen:

Зураг

Re: :::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.16.11 3:03 pm
Бичсэн Guy
3dMGL написал: Хоол - паб гээд үргэлжлүүлээд халуурвал караоке гэсэн нь зөв байх .
Энэ ер нь хамгийн оптимальный хувилбар байна...

:::1980-1984 оныхон танилцъя !!! :::

Бичигдсэн: 8-р сар.17.11 9:35 am
Бичсэн bemgx
:hihi:
Sunrise Festival - https://www.facebook.com/event.php?eid=124374577656297
Salsa Cocktail Night - http://www.facebook.com/event.php?eid=237866722919136
dundgolinVenting @xanadu Art Gallery - https://www.facebook.com/event.php?eid=233948269981521 гэсэн юмнууд зүгээр хэрэг болж юуны магад гээж биччихэе :col: .

Жич: Ирэх бодолтой, бололцоотой байгаа хүмүүс нь Тодко руу утасныхаа дугаарыг явуулцгаагаарай.

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.19.11 3:49 pm
Бичсэн Guy
Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг /Р.Чойномын шүлгийн хэсгээс/ гэнээ... :mrgreen:

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.20.11 7:45 am
Бичсэн Guy
Хамт бсан Астриддаа гялайлаа....
Хамгийн их сэтгэл гаргасан Очкидаа баярлалаа...Бас Сүзүмэд...
Шөнө ирж бидэнтэй нэгдсэн Гал гишүүндээ талархлаа....
Үзэгдээд өнгөрсөн come2me-д талархсан.... :mrgreen:
bemgx-дараа зав гаргаарай....
Ноён О, цоглог бсан шүү... :bigthumpup:
Комисс-той дараа тухтай уулзанаа...
Муриач....Тодко.... :mrgreen:

Энэ өдрийн looser-Дондгоо.... Идэвхтэй байж бгаад яг шийдвэрлэх өдөр мурих бсйимуу тээ? :mrgreen:

1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам дээр

Бичигдсэн: 8-р сар.20.11 6:09 pm
Бичсэн bemgx
Зиа зиа өдөржин л пижигнэж гүйлээ ядарч үхэх нь хог гэж.

Өчигдөр уулзалт сэтгэлд нийцсэн. Огт уулзалдаж байгаагүй хүмүүс тэгээд гэв гэнэт нэг өдөр уулзалдлаа сонирхолтой байлаа, зарим нэг нь амьдрал дээр таньж мэддэг, эртний, ойрын танил хүмүүс ч байлаа хэхэ.
Хоол унд, идэш уушны асуудал шийдэлцэлд хүрэх гэж нэлээн юм болсоныг хойшдоо анхаарна биздээ хаха.
Ингэхэд сүүлийн хэд хэд хүргээд тарцгаасан бэ?

Дурсамж ярьхаар нэг хэвэнд цутгасан мат шахуу бүгд дуу дуу авалцаад тийм тийм тэгдэг байсан, ингэдэг байсан гээд яриа ширүүсээд байдаг сайхан. Ажил төрөл, амьдрал ахуйн хувьд бүгд л боломжийн улс орны хөгжлийг хойш татахгүй, дээш нь ахиулахад нэмэртэй л яваа улсууд санагдсан.
Дараа уулзахад унаагүй, бэлтгэл энэ тэр элдэв шалтгаангүй уулзаж гэмээ нь гайхамшигтай ууж байгаад, гайхалтай юмнууд ярьнаа хаха

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.20.11 6:28 pm
Бичсэн Commissioner
Цаг их хурдан өнгөрсөн, нэг мэдсэн 12 болсон байлаа,

Би ч нилээн сүүлд харилаа гэж бодсон эхлүүлээд л харьсан бололтой.

Эхэнд явсан хүмүүстэй сайн танилцаж чадсангүй, хамгийн их догдолсон, сэтгэлээр байсан хүнээр эрэгтэйгээс Гаая, Эмэгтэйгээс Очки.

Дүгнэж хэлэхэд сайхан уулзалт болсон, Гаая-ын хэлдгээр дуу чимээ багатай газар байвал зүгээр юм билээ.

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.20.11 6:50 pm
Бичсэн Astrid_Maderly
muuhaim bee hamgiin setgeleer bsan ni gээд бусад гь яацын :whip:

bi :bawling: mi bugd l setgeleeree bsii shd... :razz:

gehdee ochki hamgiin iheer taalagdsan :)))))
haha bemgx estoi tusuulsnuus tes uur hun bna lee :P buduun santa shig bish etr xD


daraa solongos hool idne :) :]

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.20.11 10:05 pm
Бичсэн ochki
hehe .. Astrid neeh hoorhon hool hool hool geel .. Tnx cake goy amttai bsan shuu
Bi Bemgx ee chamaig bi ter gej bodoogui shuu ntr ... delguurt taarad helku kk oor id heleed bsan dag
Todko muuhaildaa ...
Come2me irnee gel orj garaal nisj buugaal butsaad ireegui gehdee irsend bayrlsaa 2 laa goy tsuivan huvaaj idsee kk
bas Suzume neeh hoorhon butsaj ireed
bas suuld irsen Gal gishuun bas boon setgel gargasan, bgaagui bol yah bsin buu medee Guy - aaaaaaa
Mr-O bas ih setgel shuu taalagdsan
commisioner - yor ni bol ehluuleel yavsiim bishu galnaas hol yavjee ...hehe
..tegseer bgal bi gertee nartaid ajil amidral ehelsen hoinio harisan doo
..baga nasni dursamj yariltsah saihan bsan shuu ... Amidraliin maani hamgiin nandin dursamj mini ym, hamgiin az jargaltai bsan ueuud mini bsan bjee .. bodoh bur...
Todko ter plitka, razetka bas l sahillagui gar aa (ter Flopy goyoo kk)
bi ch geree usand jivuulcheed ooroo gadaa togoljeesen tal bii
...
daraa iluu oluulaa agaart garaad zurag horgoo daruulaad saihan yavtsgaana shu
gesnees Guy aa chini zurag bichleg bgaa shuu medeed l avchih kk

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.20.11 10:14 pm
Бичсэн Jintana
Хэлсэндээ байя гэж бодоод би цагтаа очсон. Хэсэг хэсгээрээ энд тэнд суусан дүүрэн хүмүүс байна лээ. Нийт дунд нь асуултынхан байна уу гэж хашгиралтай нь биш. Ичмээр юм билээ. Энэ л бол уу гээд нэг бөөн хүн лүү чиглэсэн хүүхдийн тэрэг энэ тэр байхаар нь арай ч хүүхдээ дагуулаад, уулзах гээд явдаг цоглог мама, папа байхгүй биз гээд цааш алхсан дандаа жаахан хүүхдүүд байгаам шиг санагдахаар нь шууд гэр лүүгээ алхцан. Замдаа төв номын сангийн дэргэдүүр гарахдаа энд уулзая гэсэн бол өөр элдэв хүнгүй чиглэсэн бүхэн AS гэж шууд танигдах байж гэсэн шүү юм бас бодсон. Утас энэ тэр солилцохгүйгээр уулзана гэж байхгүйм байна лээ.

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.21.11 2:24 pm
Бичсэн Commissioner
Би ч Дондгоог л их харсан, даанч ирсэнгүй, Гаая-ын зургыг харахыг хүссэн хүмүүс авах боломжтой болжээ(Дондгоод).

Хамгийн сэтгэлээрээ байсан нь Очки, Мадерли, Гаая 3(Цаашид дуустал нь явсан хүмүүсийг л сэтгэлээрээ гэж үзэж байя).

Манай Сувдаа бол цоглог охин байна лээ. :brows:

1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам дээр

Бичигдсэн: 8-р сар.21.11 4:11 pm
Бичсэн bemgx
Ажаад байсан эрчүүдээс илүү бүсгүйчүүд ирсэн юм байна даа.
bemgx - нүдэн дулаахан, санта өвөө шиг бумбагар хацартай биш, айди-гаа худлаа хэлсэн, муриачдын нэг нь болсон гээд бас шинж тэмдэгтэй болчихсон дөө.

Jintana: нээрээ ирсэн юм уу?
Adonis: нээрээ Дондогдсон юм уу?
Dondgoo: нээрээ Адонисдсон юм уу?

bemgx хувьдаа Дондогоо гэж нөхрийг хэн нэгэн нөхрийн наадгай айди л гэж бодоод байгаа. Харин бусад хүмүүс арай өөр бодолтой байх шиг байсан. Чиний талаар ч багагүй ярилцсан байхаа.

Guy - ч асуулт гэдэг энэ форумыг хүүрнэн өгүүлэх шахсан даа хаха. Ер нь бол их архив сайтай, санамж сайтай нөхөр байна лэ. Хүмүүс уулзвал уйдаахгүй л хуучлах юм билээ хаха.

Comissioner - нэг л их нүдээрээ инээсэн хүн хаха. Галан хүн гэдиймуу яадагын. Шатаж үхэхээргүй л санагдсан хаха.

ochki - ер нь бол мэдэж байсан гэх юм уу даа. хаха харин bemgx өөрөө жаахан гэнэтийн хүн байсан байж магад хаха.

Astrid_Maderly - хоол ярьсан нь ч үнэн дээ. Хоол гэлтгүй ер нь нэлээн яриа хөөрөөтэй бүсгүй байна лэ. Хүмүүсийг хараагүй байж битгийн бас ихээр төсөөлж бай хаха.

Suzume - цоглог нь дэндсэн бүсгүй байна лэ дээ. Хаалга онгойлгож барьж байгаа нь хүртээл цаанаа л өөр хаха.

come2me - нэр хэн билээ гэхээр урдаас come2me гээд л тормолзоод байсан бас сонин болох гэж байна лэ шүү гсн хаха.

Mr.O - урьдын танилууд болж таарсан. Мань эр энэ Асуултын тухай яриаг хэсэг ойлгох гэж оролдоод болж өгөлгүй явчихсан байхаа хаха.

todko - бас сахилгагүй нөхөр байсын билээ. Одоо ч тэгтлээ томоожсон гэж бодохгүй л байна хаха.

Заримынх нь төгсгөлд шал утгагүй хаха нэмчихлээ сүүл холбох гээд. Хэрвээ салхинд гардаг юм бол заавалчгүй баавгайн чих эсвэл гүүдэг маадаг тоглоно гэж бодном.

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.21.11 4:30 pm
Бичсэн todko
би тэр чигтээ явсаар байгаад сая тэрэлжээс орж ирлээ...
за яг тэр өдөр яасан гэхээр үеэл маань Лагерын байшин бариулж байгаан тэгсэн барилгачид нь баасан гариг тэмдэглээд муриад алга болцийн бн лээ ... тэгээд намайг яаралтай ирээч гээд , би тэгээд задгай дуусаагүй байшинд та нар дээр буцаад очих юмсан гээл бодоод унтсан шт ... ер нь бол яалтачгүй тохиолдол болсон маргааш үеэлдээ баахан үг хаяаад мань хүн намайг баахан хоол нтр- оруулж гэмээ цайруулсан

тэгээд өчигдөр үдээс хойш хуучин ажлыхан тэрэлжид байна гээд дуудаад орой араас нь очоод ганцаараа халти жаахан төөрөөд тэгээд хоночоод ирлээ

ер нь бол би лагерлуу дуртайдаа яваагүй шүү, утасаа нээдэггүй байж гээл харамсаад байгаа

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.22.11 11:02 am
Бичсэн mr.O
Зиаг нөхөдтэй уулзаж танилцахад таатай байлаа гэж.
За тэгээ ажил тараад явжээсэн болохоор пижаактай, хүнүүс энгийн хувцастай эвгүй л байлаа.
Хамгийн гол нь нэр асуухаар л өөдөөс нь хэлэх үггүй болчоод байсан :P. Жинкэн нэрээ хэлэх үү эсвэл Ай Ди-гаа хэлэх үү гээд хэсэг зуур бодожгаан, за тэгээ жинкэн нэрээ хэлэхээр Ай Ди чин юуий гэжгаан, mr.O гэхээр мэддэг хүн байхгүй :D
Тэхээр нь бантсандаа утсан дээрээсээ аватараа харуулж, энэ нөгөө сумотой аватар энэ тэр гэж байж хүчээр таниулжгаам чин кк.
Миний нэрийг хамгийн гоё дуудсан хүн бол Suzume. Мистэ Өүү гээ л, би бол өөрөө майр гатуу хэлжгаа шд нэрээ. Мийстэррр Оо гэх мэт. Сэргэлэн охин бнлээ, ochki-giin лийнз их таалагдсан, гоё харагдаж байсан, биднийг уулзалдахад их сэтгэл гаргасан, энэ сэдвийг нээсэн эрхэм тодкотой цэцэрлэгт хамт байсан, ер нь ч их ойрхон байсан болж таарсан. Тэхдээ тэр үед тодког тоохгүй, ирээдүйн одуудыг харж явсан юм шиг байгаан ;)
ПМ явуулсан Bemgx-ийг танидаг байж таарна гэж ёстой бодоогүй шүү, тэгэж байгаад нутагтаа ажиллаж байгаа нөгөө нөхөр маань ирээд уулзуул ярьжгаа хэдүүлээ жоохон суунаа хө. Astrid_Maderly ажил дээрээсээ ирсэн гээд байсан, би бол дотроо харьчаад ирсэн байх гэж бодсон, үгүй ч байж магад, за тэр ч яахав кк. яриа хөөрөөтэй, нүдэнд дулаахан, дажгүй бүсгүй байна лээ.
Миний таньдаг бүсгүй come2me гэдэг нэр авчихсан тэнд явжээнэ гэж ёстоо бодоогүй шд кк. Тэгээ нээх өөдгүй эхнээсээ л түлхүүр мүлхүүр нтр гэж юм ярьжгаа л нэг сиймхий гаргаад муриад алга болсон доо.
За тэгээ Guy, commisioner мэргэжил нэгт 2 залуу орж ирсэн, сүүлд бодоход Guy-ийг нээрээ сургууль дээр харж байсан сангдаад байсан, асуултыг болоод гишүүдийг нь, бичлэгүүдийг нь хүртэл мэддэг, тархидаа нилээн хэдэн TB мэдээлэл хадгалсан залуу байнлээ дээ харин ч нэг, commisioner манай нэг найзтай их төстэй санагдсан. хамаатан байж магадгүй гэж бодсийшд сүүлдээ , бас ижилхэн нэг зүйл байсан бид 2-т.

За тэгээ яг үнэндээ асуултын талаар мэдлэг жоохон муутай, дээрээс нь гэрээс залгаад байсан тул яаалтчгүй явсан.
Дараа таарах болуул уулзах гэж байгаа хүмүүсийнхээ бичлэгүүдийг сайн уншиж мэдмээр юм байлээ. Юу нь оройтхов гэж,
уулзсан хэдийнхээ бичлэгийг өнөөдрөөс уншиж эхэлдиймуу гэж боджгаа шд ;)

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.22.11 11:22 am
Бичсэн todko
Манай үеийн залуус цаанаа л ондоо шүү... уулзалтын дараах сэтгэгдэл уулзах үеийн яриа хөөрөө гээд л үлгэр жишээ байна шүү.
үнэхээр л хүсэж байгаад уулзсан, уулзалт нь сайхан санагдсан нь эндээс ажиглагдаж байна ...
гагцхүү уулзах уриалга л дутагдаж байсан бололтой ...

тэгэж байгаад би гадагшаа нэг явхаасаа өмнө нэг уулзалтын уриалга бас зарланаа...
гэхдээ Зохион байгуулагч бол биш , зүгээр л уриалга гаргана шүү

Re: 1980-1984 оныхон танилцъя! : 2011-08-19 19:39-д Фантам д

Бичигдсэн: 8-р сар.22.11 11:53 am
Бичсэн Suzume
Commissioner

Харин ч даруухан дээрээ байсан шүү :embarassed:
Анх хүмүүстэй уулзаж байгаа гээд биеэ бариад :haha:

bemgx

Хаха дэндсэн гэж юу гэж байгаа юм? :brows:

mr.O

Би тэгээд ахиад дуудах гээд ирсэн чинь чи яваад өгчихсөн байсан ш дээ. :??: