Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Таны орд?

Матар
6
9%
Хумх
3
5%
Хонь
9
14%
Үхэр
4
6%
Ихэр
4
6%
Мэлхий
4
6%
Арслан
9
14%
Охин
4
6%
Хилэнц
5
8%
Жинлүүр
7
11%
Нум
7
11%
Загас
3
5%
 
Нийт санал: 65

Хэрэглэгчийн аватар
Tsenguun
°Site Admin°
Бичлэгүүд: 1014
Нэгдсэн: 5-р сар.17.07 4:59 pm
Байршил: Түүнтэйгээ хамт
Contact:

Re: • • Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэ

Бичлэг Бичсэн Tsenguun »

Ice-Cube :wd: :wd: :wd:

өөрөө ер нь асуулт самбарт хэр их орж ирж байна.. дундажаар... өдөр болгон орж чадаж байна уу?
\_o_/
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

2011 оны 02-р сар

Хонь
(3/21-4/19)


2-р сар таны хувьд их зүйлийг тунгаан бодсон, ухаан зарсан сар байх болно. Тиймээс хурдан үр дүн авчрахгүй ажилд шууд орох хэрэггүй. Гэхдээ бодож, төлөвлөсөн ажил тань ойрын хугацаанд биелэх боломж бүрдэнэ. Санаачлагыг гартаа авч ажиллахдаа итгэлтэй хүмүүсийн зөвлөгөө, тусламж дэмжлэгийг хүртэж, нөлөө бүхий хүмүүстэй дипломат харилцаа тогтоо. Хайр сэтгэл гэнэтийн учрал, сэтгэл догдлуулсан мөч, аз жаргалаар дүүрэн байх болно. Та сэтгэл зүрхээ дагаж чадвал гайхалтай хайртайгаа учирна. Амьдралд ямар ч алдаа мадаг гарч болно. Алдааг засахад амархан байдаг тул сайхан амьдралынхаа төлөө зоригтойгоор давш. Нас тогтож яваа хониныхон худалдааны салбарт хөдөлмөр эрхлэхэд амжилт гаргана. Энэ сард татвар, даатгал, зээл зэрэгтэй холбоотой санхүүгийн асуудал гарч магадгүй тул болгоомжил. Төлөвлөсөн ажлаа амжуулахын тулд ажил, амьдралаа зөв зохицуулаарай.


Үхэр
(4/20-5/20)


Ер бусын бүтээлч санаа нь гайхалтай үр дүн авчирна. Энэ сард таны хийсэн ухаалаг үйлдэл нь амжилтанд хүрэх ихээхэн боломж олгоно. Хувийн амьдрал болон гадаад байдалдаа анхаар. Үхэрийнхэн өөрийн боломжийг ухаалаг үнэлэх хэрэгтэй. Эрүүл санаа бодлыг сонсолгүй зөрүүдэлж болохгүй. Өөрийн чадварыг харуулж, шинэ амьдралын нөхцөлийг тодорхойл. Ямар ч тохиолдолд эрсдэлтэй, аз сорьсон зүйлд оролцох хэрэггүй, тохиолдлын гэнэтийн амжилтанд бүү итгэ. Амжилт зөвхөн бодлоготой, хяналттай үйл ажиллагаанаас ирнэ. Та амьдралынхаа хань, мэргэжил, үйл ажиллагааны зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ер бусын бүтээлч санаа нь гайхалтай үр дүн авчирна. Гэхдээ үр дүн олох гэж бүү яар. Таны хянамгай, тэвчээртэй байдал нөхцөл байдлыг өөрчилж, байр сууриа тодорхойлоход тусална. Нийтийг хамарсан арга хэмжээнээс хол бай. Сонгосон зорилго, зарчмаа дотоод хүчиндээ төвлөрүүлж чадвал эрч хүч, урам зоригтойгоор ажилдаа орно. Эмэгтэйчүүд өндөр түвшинд байна.


Хамтатгах
(5/21-6/21)


Гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магадгүй. Удирдлага хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Таныг тойрсон хэл ам хов жив явж байгаа тул сэрэмжтэй бай. Мөн гэнэтийн асуудлууд үүсч танд найз нөхдийн материаллаг тусламж шаардагдах бололтой. Та хэн нэгнээс айж ичилгүй тусламж гуйж чадвал таны өмнө байгаа саад танд юу ч биш гэдгийг мэдрэх болно. Та өөрийгөө азтай хүн гэдгийг дахин мэдрэх болно. Анхаарал болгоомжтой ажиллаж чадвал бүх зүйл сайн сайхан болно.


Мэлхий
(6/22-7/22)


Хувь заяандаа гэмшин “яах гэж тэгвээ?” гэсэн асуултыг бүү тавь. Тантай тохиолдож байгаа бүхэн урьд хийсэн үйлдлийн ул мөр болно. Ажил хэрэг болон материаллаг байдалд сайнаар нөлөөлөх зүйл тохиож болзошгүй. Залуучууд уулзалт болон зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг хүсье. Ихэнх нь маргаашдаа итгэх итгэлээ алдах болно. Бүх зүйлд биеэ барихыг бод. Хэн нэгэнд найдах хэрэггүй. Өөрийнхөө байдлыг бататгах дорвитой алхам хий. Осол гарах өндөр магадлалтай байна. Унаагаар явахдаа болгоомжтой байгаарай. Гэнэн цайлган мэлхийнүүд зальтай, хувиа бодсон хүмүүсийн торонд орж болзошгүй. Одоо байдал таагүй байгаа тул аян замд гарахаа хойш тавьсан нь дээр. Эмэгтэйчүүдийн дур булаах, нийтэч зан нь хүрээлэн буй хүмүүсээ татахад хүргэнэ.


Арслан
(7/23-8/22)


Арслангийнхан хүч чадлаар бялхаж урам зоригтойгоор ажилдаа орно. Мэргэжлийн асуудлыг хөнгөхөн шийдвэрлэх, материаллаг байдлыг бататгах, хэрэгтэй танилуудаа цэгцлэх боломж олдоно. Амжилт, нэр хүнд, нийгмийн дунд байр сууриа олохыг эрхэм болгоно. Ярилцагч хүнийхээ үгийг хүлээцтэй сонсох нь бусадтай харилцах харьцааг сайжруулж өгнө. “Хоёр шинэ найзаас нэг хуучин найз нь дээр” гэсэн үгийг санаж яваарай. Ихэнх арслангынхан хямгач нарийн байж өөрөөсөө болон ойр дотны хүнээсээ мөнгөө харамлан тансаг эдээс энэ удаа татгалзах болно. Хэтэрхий харамч байх нь бага ашгийг авчирдаг. Мөн хэт үрэлгэн байх нь ч гэсэн багахан ашгийг авчирдаг. Таны үг биш хийсэн үйлдлийг чинь ойлгодог хүүхдүүдийн сахилга батанд анхаарлаа хандуулаарай.


Охин
(8/23-9/22)


Үйл явдлын хурданд алхаагаа тааруулахыг хичээ. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Зөвхөн өөрийгөө бодож өөрийн хүч чадал боломж бололцоонд эрдэх хэрэггүй. Тэд чинь хязгаарлагдмал зүйл. Алсын хараатай, шударга, зорилго тэмүүлэлтэй байх нь бусадтай харьцах харьцааг бэхжүүлж гэр бүлдээ нэр хүндтэй байх болно. Ойр дотны хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрүүл маргаан нь хүрээгээ тэлж болзошгүй. Хэтэрхий ичимхий дотуур тамиртай байх хэрэггүй. Хамгийн гол юманд тууштай хандах явдал юм. Таны ажлыг гойд сонирхож буй хүмүүст эелдгээр татгалзахыг хичээгээрэй. Үйл явдлын хурданд алхаагаа тааруулахыг хичээ.


Жинлүүр
(9/23-10/22)


Алдаа гаргах, үл ойлголцол гарч болзошгүй. жинлүүрийнхэний ихэмсэг байдал нь санаа амраахгүй байх болно. Улс төрийн шинжлэх ухаан, эрх зүй, археологи, эдийн засаг зэрэг шинжлэх ухаанд авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай. Эмх цэгцтэй, ажил хэрэгч байдал нь ихэнх хүмүүсийн итгэлийг олоход хүргэнэ. Мөнгөн шагнал болон бэлэг авч бозошгүй. Аялал, амралтанд их мөнгө зарж магадгүй. Мөнгөндөө маш арвич хямгач байх шаардлагатай. Ойр дотны хүний эрүүл мэндээс болж та сэтгэл зовниж болзошгүй. Хэрэв танд мөнгө байгаа бол тэр мөнгийг ажилдаа нэмэрлэх, томоохон худалдаа хийх, хүнд зээлэх зэрэг гадагшлуулахад таагүй байна


Хилэнц
(10/23-11/21)


Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Ямар ч төлөвлөгөө, нийгмийн холбоо, хувийн танил урт хугацааны шинжтэй байх бөгөөд албан тушаал ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурийг тавьж өгнө. Таны ажиллах чадвар их байгаа нь богино хугацаанд төлөвлөснөө хамгийн ихээр гүйцэтгэхэд хүргэнэ. Гараг. эрхэс таны замд шинэчлэл авчирна. Эмэгтэйчүүд хувийн болон нийгмийн сонирхлын дунд сонголт хийх болно. Та хэт хуучинсаг байвал эргэн тойрныхон тантай харилцахдаа уйтгарлах болно. Гэхдээ аливааг олон талаас нь анхааралтай ажигла. Сарын сүүлээр мөнгө, үнэт зүйлээ алдаж, хоосон оролдлого хийх бололтой. гэр бүлийн төсөвт гэнэтийн зарлага гарна. Бага зэрэг ядарч, бие чилээрхэнэ. Бүх зүйлийг зөнгөөр нь орхихыг хүснэ.


Нум
(11/22-12/21)


Дунд насны хүмүүс нэмэлт орлого олж, шинэ ажиллагаа хийж амжилт олно. Харилцаандаа хянамгай бай, найдваргүй хүмүүсийг өөртөө ойртуулах хэрэггүй, хялбар зүйлээр хөөцөлдөхөө боль. Таны бүтээлч эрч хүч ихээхэн нэмэгдэж, төлөвлөгөө чинь шинэ санаа, эргэн тойрныхны зөвлөгөөгөөр баяжигдана. Дотно харилцаа тогтвортой байж, хардалт, сэжиг арилна. Үндсэн чиг шугамдаа анхаарлаа чиглүүлж, шаргуу ажилла. Дотны хүмүүст ямар нэг муу зүйл хийсэн бол уучлалт гуй. Таны тэвчээр гэр бүлийн тайван, ая тухтай байдлыг хадгалахад тусална. Дунд насны хүмүүс нэмэлт орлого олж, шинэ ажиллагаа хийж амжилт олно. Амжилт нь хамтын ажиллагаа, уулзалт, холбоо, арга хэмжээнд илэрнэ. Та боломжоо амжилттай хэрэгжүүлж чадахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй.


Матар
(12/22-1/19)


Зоригтой төсөлд оролцох, ер бусын зүйл хийх санал авч болзошгүй. Сэтгэлд тодхон хоногших сайхан үйл явдал тохиож болзошгүй. Бизнэс эрхлэгчдийг хөрөнгө оруулалт яаран бүү хийхийг одод зөвлөж байна. Ажлаар аян замд гарч магадгүй бөгөөд үүний үр дүнд жилийн эцэст ажлаа амжилттай дуусгах болно. Архаг өвчиндөө шаналж буй хүмүүст эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ихэнх нь хайртай хүнтэйгээ харьцахад бэрх байх бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийн зөвөлгөө анхаарахгүй болно.


Хумх
(1/20-2/18)


Энэ сард хумхынханд хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарахыг одод анхааруулж байна. Итгэлтэй, найдвартай амьдралын сайн ханиа олж магадгүй. Өөрийн ажилдаа итгэлтэй, тэсвэр, тэвчээртэй бай. Аливаа асуудлыг сайтар бодсоны эцэст амьдралдаа хэрэгжүүл. Ирээдүйд хэрэгжүүлэх төлөвлөгөө, гэрээ зэргийн эхлэлийг зав тавьж чадвал үр дүн нь хурдан гарах болно. Гэхдээ та олж авсан байр сууриа бэхжүүлэхэд анхаар. Хэт өөртөө итгэлтэй байх нь эсэргүүцэл авчирна. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Ялангуяа эцэг эх юм уу, хүүхдээ анхаарлын гадна орхигдуулбал тэд өвчин тусах магадлалтай байна.


Загас
(2/19-3/20)


Ажил, үйл ажиллагаагаа өөрчлөх санал авна. Худалдааны ажил, эрсдэлтэй саадыг амжилттай давна. Та хувийн бүтээлч байдлаараа амжилтад хүрч чадна. Өөрийн хүндэтгэдэг хүнд өөрийгөө ойлгуулж, санхүүгийн дэмжлэг авна. санаачилгыг гартаа авахаас айх хэрэггүй. Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарахгүй бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Эрчүүд ихээхэн ажилтай байна, учир нь өөрийн хүч, боломждоо хэт их итгэлтэй байна. Гэвч ажлын амжилт нэмэгдсэн материаллаг эрэлтээ хангах хүсэлтэй холбогдоно. Өөрийн хувь заяагаар тоглох хэрэггүй. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Хувийн амьдралд шинэчлэл гарна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Weather forecast



Бaруун зүгийн нутаг. The western region. Энэ сарын агaaрын дундаж температур нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28, бусад нутгаар 13-18 градус хүйтэн буюу Увсын нутаг, Ховд, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 26-31, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37, өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд, Ховдын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орно. Энэ үеэр ихэнх нутгаар салхи баруунаас 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын эцсээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн нутаг. The central region. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 22-27, бусад нутгаар 13-18 градус хүйтэн буюу Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 31-36, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч харьцангуй суларч Дархадын хотгороор шөнөдөө 24-29, өдөртөө 9-14 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36, өдөртөө 16-21 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн зарим нутаг, Архангай, Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (4 дүгээр зураг).

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи баруун хойноос 7-12 м/с байх ба ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.



Зүүн зүгийн нутаг. The eastern region. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 19-24, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим дулаан байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 20-25, өдөртөө ихэнх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Говийн нутаг The gobian region. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 17-22, бусад нутгаар 11-16 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дундговийн нутаг, Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 26-31, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Сарын сүүлчээр хүйтний эрч харьцангуй суларч ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй (4 дүгээр зураг).

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 16-18 м/с, зарим газраар 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

02foretemo02forepreco

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН

НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Weather impact on agricultural activities.



2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндий, Орхон-Сэлэнгийн бэлчир, Дарьгангын тэгш өндөрлөгөөр олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, харин нутгийн баруун хойд болон хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орохоор байна.

Одоогийн байдлаар цас ихтэй байгаа нутгуудад цасны зузаан нэмэгдэж, ихэнх нутагт жиндүү хүйтэн, зарим үед хүчтэй цасан шуурга шуурч малын хариулга маллагаанд хүндрэл учруулж, мал өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгааг анхаарна уу.



2011 оны 3 дугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Weather outlook in March, 2011



Баруун зүгийн нутаг. The western region. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увсын ихэнх, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 9-14, Баян-Өлгийн баруун, Хөвсгөл, Завханы өмнөд хэсгээр 12-17, Алтайн өвөр говиор 0-5, бусад нутгаар 5-10 градус хүйтэн буюу Баян-Өлгийн баруун, Увс, Ховдын зүүн хойд, Ховд, Завхан, Баянхонгорын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Завханы зүүн, Говь-Алтайн төв хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу байна.



Төвийн нутаг. The central region. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Архангайн баруун хэсгээр 10-15, Өвөрхангайн баруун хэсгээр 3-8, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Хөвсгөл, Өвөрхангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өвөрхангайн төв хэсэг, Сэлэнгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу байна.



Зүүн зүгийн нутаг. The eastern region. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Дорнодын өмнөд, сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу байна.



Говийн нутаг. The gobian region. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу байна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Өчигдрийн байдлаар Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгийн нутгийн зарим газар, Улаанбаатар хот орчмоор цас орсон. Энэ сарын 13-ны өдрийг хүртэлх байдлаар есөнд говийн нутгаар, 10-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун
болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах аж. Салхины хурд 10-11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна хэмээн ус, цаг уурын хүрээлэнгийнхэн анхааруулж байна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан байна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
***Deemee***
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 694
Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн ***Deemee*** »

Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Хэвлэх


2011 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос , бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баян бүрд орчимоор 3-8 градус дулаан, говийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.

7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Хайрлаад харамлаад л хамтдаа
Хэрэглэгчийн аватар
k1ra
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Бичлэгүүд: 446
Нэгдсэн: 11-р сар.12.09 8:23 pm
Байршил: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн k1ra »

mark.. mark..
Did u smile 2day?
Хэрэглэгчийн аватар
sanaa2016
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Бичлэгүүд: 82
Нэгдсэн: 11-р сар.10.10 6:43 pm
Байршил: Korea
Contact:

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн sanaa2016 »

odor odriin zurhaigaa ymar siteaas harj boldog bile?
Хэрэглэгчийн аватар
hatnaa
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 32
Нэгдсэн: 10-р сар.12.02 3:09 am

Re: Цаг агаар & Зурхай • •►Эхний хуудасыг уншихад илүүдэхгүй

Бичлэг Бичсэн hatnaa »

За хонины ордныхон ийшээ нэгдээрэй.
http://www.facebook.com/groups/Honinii.Ord/
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах