7 хуудас 7

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 9-р сар.15.16 11:24 pm
Бичсэн ss7
Тэрнээс хойш нэмж шальсан зvйлгvй шахам ее, хэн хэндээ цэвэр хардаа бариад хvрээд ирцгээ :)

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 9-р сар.16.16 12:01 am
Бичсэн cellat
Mongold bsan bol avmaar l bna.

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 9-р сар.20.16 12:07 pm
Бичсэн GaNBaYaR
utasnii dugaar chin heveerei yu? pd deerei

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 10-р сар.02.16 6:56 am
Бичсэн Wing
pm deeeree bi ch bas ochinoo

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 11-р сар.01.16 7:44 pm
Бичсэн ss7
Wing написал:pm deeeree bi ch bas ochinoo
pm bichsen shoo!

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 11-р сар.10.16 7:32 pm
Бичсэн ss7
Мендря

Халимаг ардын дуу болох Мендря дууны талаар хэдэн учиг өгүүлээд үгийг чадлаар сийрүүлэн буулгав.

Уг явдал болон дууны түүх дайны өмнөх жилүүдэд болж өнгөрсан үйл явдалтай холбогдоно. Дууны эзэн Мендря хүүхний ач охин нь өдгөө ч Цаган-Аман хошуундаа аж төрөн суугаа агаад өдгөө 61 настай Вера Марановна Цурюмова гуайгаас эл түүхийг тэмдэглэж авсан байх юм.

Мендря бол Халимагийн Цагаанаманы тогууд хүн агаад түүний эцэг нь зайсан-гэлэн удамтай, нутаг усандаа нэр нөлөөтэй хүн байв. Мендря шаргал үс, гэгээн царайтай, товшуур сайн тоглодог хүн байж. Мендря нутгийн нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон (энэ харилцаа нэлээн ээдрээтэй харилцаа байсан бололтойм хэхэ) байсан ч түүнээсээ 7 насаар дүү байж, хоёр гэрийнхэн ийм насны зөрөө муу гэж үзсэн тул салгах арга зам хайж залууг зургаан жилийн нягтлан бодохын сургуульд явуулж, Мендряг өөр хүнтэй хуримласан хэмээн мэдүүлсэн тул тэрбээр ийн дуулсан гэх. Залуу ч тэндээ амьдрал зохиож, эсрэгээр нь Мендряд мөн ийм мэдээ дуулгаснаарөөр залуутай хуримлажээ. Мендря гэр бүлтэй болж Мариа, Арашу хэмээх хоёр охинтой болсон ч харамсалтай нь нөхөр нь залуугаараа нас барж, дараад нь Халимагийн цөллөгөөр тэрээр Сибирьт цөлөгдөж тэндээ амьдарч бгаад цөллөг дуусахад харьж ирсэн ажээ.

Дууны хувьд тийнхүү дуулсан нь ардын дунд дамжин дуулагдаж, басхүү нэмж баяжуулсаар энэ хүрсэн байна. Залуус та нар угий нь сайн ухаж дуулаарай.

Мендрә

Сармта мөңгн гинә билцгнь, билцгнь
Сарин сарул сөөһәр белглләв, белглләв
Сарин сарул сөөһәр белглләв, белглләв
Сәәхн гинәлә күүкн гинә Мендрәһән болхгов
Санаһарн дахна болһлав, болһлав
Хаҗудан сууна болһлав, болһлав

Давтвр:
Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч
Уханчнь ормднь, хуҗрхадчнь тоолгднав
Сегәнчнь ормднь, севркәдчнь тоолгднав

Хавсн гинәлә, мөңгн гинә, билцгнь, билцгнь
Хар улан Мендрәд белглләв, белглләв
Хар улан Мендрәд белглләв, белглләв
Хәәр гинәлә, күүкн гинә Мендрәһән болхгов
Хаҗудан сууна болһлав, болһлав
Хәрүһән өгләл болһлав, болһлав

Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч
Уханчнь орну, хуҗрхадчнь торну?
Сегәнчнь орну, севркәдчнь торну?

Зурһан җилин сурһулиг яахв?
Зургла болсла Мендрәг яахв?
Зургла болсла Мендрәг яахв?
Мендрәг яахв, бийән яахв?
Бийән яахв, Мендрәг яахв?

Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч
Уханчнь орну, хуҗрхадчнь торну?
Сегәнчнь орну, севркәдчнь торну?

Һурвн йовсн токуһнь, токуһнь
Һулҗңһа шарла Мендрәд белглләв
Һулҗңһа шарла Мендрәд белглләв
Һулҗңһа шарла Мендрәд белглхнь
Һурвн хонгин үгиг авхар бәәләв
Һурвн хонгин үгиг авхар бәәләв

Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч
Уханчнь орну, хуҗрхадчнь торну?
Сегәнчнь орну, севркәдчнь торну?

Цаһан хурһна махигнь,махигнь
Цаг биш цагтнь чанад һарһлав
Цаг биш цагтнь чанад һарһлав
Цаһан саната Мендрә чамаһан
Цаг биш цагтнь авад һарлав
Цаг биш цагтнь авад һарлав

Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч
Уханчнь орну, хуҗрхадчнь торну?
Сегәнчнь орну, севркәдчнь торну?

Сүүлийн бадагт цаг биш цагтнь хэмээх нь шөнийн цагаар хэмээсэн утгаар хэлжээ, мөн дараах үгүүдийг сийрүүлвэл

Сармта мөңгн билцг - Хар мөнгөн бөгж
Хавсн мөңгн билцг - цүлхийлгэн хөөж хийсэн мөнгөн бөгж
Сегән - цэгээн, гэгээн цайвар хэмээх утгаар
Һулҗң - дүүжигнэсэн, гулжигнасан
Токуг - бүсгүйн шиврлг, үсний үзүүрт унжуулан зүүх гоёл

Дуулж, бийлж байх нь ИТКЛ хэмээх халимаг хэлээ дэлгэрүүлэх олон нийтийн байгууллагын залуучууд, Эрдни-Ара Кукуев


Мендря

Сармта мөңгн гинә билцгнь, билцгнь | Сармта мөнгөн гэнээ бэлзгий нь, бэлзгий нь
Сарин сарул сөөһәр белглләв, белглләв | Сартай саруул шөнөөр бэлэглэв, бэлэглэв
Сарин сарул сөөһәр белглләв, белглләв | Сартай саруул шөнөөр бэлэглэв, бэлэглэв
Сәәхн гинәлә күүкн гинә Мендрәһән болхгов | Сайхан хүүхэн гэнээ Мэндрягаан болохоор
Санаһарн дахна болһлав, болһлав | Санаагаарээн дагана гээд бодсон нь, бодсон нь
Хаҗудан сууна болһлав, болһлав | Ханилан сууна гээд бодсон нь, бодсон нь

Давтвр: | Дахилт
Однав гиһәд келхнч, одшгов гиһәд келхнч | Явна гээд хэлэвч, явахгүй гээд хэлэвч
Ирнәв гиһәд келхнч, иршгов гиһәд келхнч | Ирнэ гээд хэлэвч, ирэхгүй гээд хэлэвч
Амар келәд өгхнч, цаасар бичәд өгхнч | Амаар хэлээд өгөвч, цаасаар бичээд өгөвч
Үгәр келәд өгхнч, үзгәр бичәд өгхнч | Үгээр хэлээд өгөвч, үзгээр бичээд өгөвч
Уханчнь ормднь, хуҗрхадчнь тоолгднав | Ухаанд чинь орну, хужирхайд чинь тоологдну
Сегәнчнь ормднь, севркәдчнь тоолгднав | Сэхээнд чинь орну, сэвэрхийд чинь тоологдну

Хавсн гинәлә, мөңгн гинә, билцгнь, билцгнь | Хавсан мөнгөн гэнээ бэлзгий нь, бэлзгий нь
Хар улан Мендрәд белглләв, белглләв | Хар-улаан Мендряд бэлэглэв, бэлэглэв
Хар улан Мендрәд белглләв, белглләв | Хар-улаан Мендряд бэлэглэв, бэлэглэв
Хәәр гинәлә, күүкн гинә Мендрәһән болхгов | Хайрт хүүхэн гэнээ Мендрягаан болохлоор
Хаҗудан сууна болһлав, болһлав | Ханилан сууна гээд бодсон нь, бодсон нь
Хәрүһән өгләл болһлав, болһлав | Хариугаан өглөө гээд бодсон нь, бодсон нь

Давтвр
Зурһан җилин сурһулиг яахв? | Зургаан жилийн сургуулийг яахав
Зургла болсла Мендрәг яахв? | Зураг болсон Мендрягаан яахав
Зургла болсла Мендрәг яахв? | Зураг болсон Мендрягаан яахав
Мендрәг яахв, бийән яахв? | Мендрягаан яахав, биеэн яахав
Бийән яахв, Мендрәг яахв? | Биеэн яахав, Мендрягаан яахав

Давтвр
Һурвн йовсн токуһнь, токуһнь | Гурваар явсан токугий нь токугий нь
Һулҗңһа шарла Мендрәд белглләв | Шар унжлагыг Мендряд бэлэглэв
Һулҗңһа шарла Мендрәд белглләв | Шар унжлагыг Мендряд бэлэглэв
Һулҗңһа шарла Мендрәд белглхнь | Шар унжлагыг Мендряд бэлэглэх нь
Һурвн хонгин үгиг авхар бәәләв | Гурав хоногт үгий нь авахаар хүлээв
Һурвн хонгин үгиг авхар бәәләв | Гурав хоногт үгий нь авахаар хүлээв

Давтвр
Цаһан хурһна махигнь, махигнь | Цагаан хурганы махыг нь, махыг нь
Цаг биш цагтнь чанад һарһлав | Цаг бус цагт нь чанаад гарлаа
Цаг биш цагтнь чанад һарһлав | Цаг бус цагт нь чанаад гарлаа
Цаһан саната Мендрә чамаһан | Цагаан сэтгэлт Мендря чамайгаан
Цаг биш цагтнь авад һарлав | Цаг бус цагт нь аваад гарлаа
Цаг биш цагтнь авад һарлав | Цаг бус цагт нь аваад гарлаа

Давтвр

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 3-р сар.09.17 2:28 am
Бичсэн Гүртэн
марк

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 8-р сар.16.18 2:35 pm
Бичсэн GaNBaYaR
одоо нэмэгдсэн үү? торрнет оо шинэчилсэн үү?

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 8-р сар.18.18 6:17 pm
Бичсэн ss7
баяжуулалт бараг хийгдээгүй, 34гб орчим, торрент сийд хийгдэхгүй.

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 8-р сар.24.18 11:05 am
Бичсэн GaNBaYaR
seed hiih bolomj booltsoo bna uu?

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 9-р сар.17.18 8:34 pm
Бичсэн ss7
GaNBaYaR написал:seed hiih bolomj booltsoo bna uu?
ирээд авбал ок

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 9-р сар.19.18 11:35 pm
Бичсэн Жавхлан
татсан хард эвдэсээн, тэгж байгаад очиж авна шүү.

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 1-р сар.04.19 3:44 pm
Бичсэн joyceroberts

Great things are waiting for you in the front

Бичигдсэн: 1-р сар.30.20 1:59 pm
Бичсэн RoBerti
In stressful working hours, your work is too stressful. We always create a sense of comfort for you so you have a relaxing time. You try dinosaur game an extremely fun game. thank you! dinosaur game

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫

Бичигдсэн: 3-р сар.29.20 12:10 am
Бичсэн Lofrtyu
Very nice information i like it so much good job bro and good luck for the next topics
______________
العاب بنات