АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн Шаазгай »

Жонхуу Баттулга Сайханбилэг рүү агсарч байж оймсоо гозолзуулахын наагуур юм болох гээд байна уу даа.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Саруул написал:Нам нь хамаагүй, ер нь энэ нам нэрийн дор эрх мэдэлд тэмүүлсэн гаруудыг бүгдийг нь тархийг нь цоо цохиж алах санал дэвшүүлж байна. Нам гээд нүдэнд нь албан тушаал, эрх мэдэл харагддаг, зүрхэнд нь шуналын гал асдаг гаруудыг бүгдийг нь алъя. Худлаа нээх их энд өрсөлдөгччөө муулаад өөрөө тэрнээс их идэж уух шунал агуулсан гаруудыг үгүй хийе. Дүр эсгэсэн зипда нар. Цаанаа яг адилхан. Ард түмэн одоо л ийм юм хийж цэвэршихгүй бол хэзээ ч урагшлахгүй, ингээд харийн боол болно. Энэ намуудыг ариутган устгая
Гудамжны машины дээрэмчин рекетчин Отгонбаярыг барьж энэ үйлсийг эхлүүлье.... :lol:
Модун хааны алтан ураг-R1a
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн NCA_D »

Авилгал "танил талаас" эхлэдийштээ. Чи танил талаа ашиглахгүй ажилаа амжуулж чадах уу. Чадахгүй дээ. Танил тал, хамаатан саднаа ашигладаг бол чи авилгач. Чи өөрийгөө эхлээд цэвэрлэ.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-76
Төмөр замын 42 сая доллар Х.Баттулга, Б.Батзаяа нарын данс руу орсон гэдгийг баримтаар тогтоожээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг “Шинэ төмөр” замын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Түүнтэй хамт “Самсунг С&Т” компанийн Ли Жон Гёлыг баривчлан саатуулж буй. Мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ч.Ганбатыг АНУ-ь байгааг тогтоосон гэнэ.



Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа билээ. Тэднийг 13 хоногийн туршид Зайсангийн хорих ангид саатуулаад батлан даалтад гаргасан ч уржигдар орой дахин хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргахад түүний нагац ах Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат чухал үүрэгтэй оролцсон талаар зарим хэвлэлд онцолжээ.
12jogn4533k58ad1gs3q6b25hi.jpg
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас Солонгосын Самсунг компанийн дансанд 199 сая долларыг шилжүүлсэн. Энэхүү мөнгөний 70 хувийг Самсунг компани Монголын нэр бүхий таван хүний дансруу шилжүүлсэн гэдэг баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас баримттай нь дэлгэж байгаа юм. Мөн Солонгост мөнгийг угааж оруулж ирсэн нь нийт 42 сая доллар аж.



Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх нь байсан аж. Тухайлбал, энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энд бас нэгэн хүний нэр байгаа нь Ц.Энхтуяа. Баттай мэдээлэл биш ч энэ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяагийн овог, нэртэй нь таарч байгаа юм.



Мөнгө дээрх хүмүүсийн нэр дээр орж иржээ.



БНСУ-руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам доллар болохыг хуулийнхан тогтоосон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хэрэгтэй холбогдуулан дараа, дараагийн хүмүүсийг шалгахаар бэлтгэж байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд А.Гансүхийг хуулийнхан онилсон сурагтай. Гэхдээ түүнийг хилээр гарах эрхийг хязгаарлаж чадаагүй байна. Учир нь төрийн өндөр албан тушаалтан учир хилээр гарах эрхийг нь хязгаарласан ч албан айлчлалаар явах магадлалтай аж.



Бас нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь “Самсунг С&Т” компани нь байгуулагдахаасаа өмнө “Шинэ төмөр зам”-ыг тавих тендерт ялалт байгуулжээ. Уг нь манай улсын хуулиар төрийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компани Монголд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл “Самсунг С&Т” компани нь 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан. Эрх, үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны аравдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон гэдэг. Ингэхээр энэ компанийг байгуулагаагүй байхад шалгаруулсан байна. Тус төслийг гүйцэтгэснээр тус компанид 86 сая долларын ашиг орно гэж гэрээнд тусгасан байжээ. Зөвхөн бетонон дэр дээрх бэхэлгээний үнийн зөрүү нь ийм их байжээ.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


http://www.shuurhai.mn/95518

Б.БАТЗАЯАГИЙН ХЭРЭГТ НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮД ХОЛБОГДЖЭЭ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, “Самсунг С&Т” компанийн Ли Жон Гёл нарыг “Шинэ төмөр” замын хэрэгт холбогдуулан саатуулан, шалгаж эхэлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа билээ.

Мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж байгаа. Гэвч Ч.Ганбатыг АНУ-ын иргэн болсон гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл тэдэнтэй холбоотой дахин нэг шинэ мэдээлэл гарч ирлээ.

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас Солонгосын Самсунг компанийн дансанд 199 сая долларыг шилжүүлсэн байдаг.
Энэхүү мөнгөний 70 хувийг Самсунг компани Монголын нэр бүхий таван хүний дансруу шилжүүлсэн гэдэг баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас баримттай нь дэлгэж байгаа юм.

БНСУ-руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам доллар болохыг хуулийнхан тогтоосон байна. Энэ мөнгөний урсгал Монголын нэгэн банкаар дамжиж УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэх мэт таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд А.Гансүхийг холбоотой байж болзошгүй хэмээн хуулийнхан үзэж байгаа аж.
Мөн тэрбээр энэ сарын 2-ны өдөр манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас 90 хоногийн хугацаатай визийг хувийн журмаар хүсч байжээ.

Түүнийг энэ сарын 13-ны өдөр батлан даалтаар сулласан ч өчигдөр шүүхийн шийдвэрээр дахин хорьсон юм.

http://gereg.mn/news/7284/
http://gereg.mn/news/7284/
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-77

ГЕГ-ын дарга О.Ганбат нагац дүүгээ дорнодын гаалийн даргаар томилжээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогтыг гаалийн байгууллагын томилгоон дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэх байна.

Учир нь сүүлийн үед хууль хяналтынхан авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон гаалийн нөхдийг гороолж эхэлсэн. Бүр тодруулбал, хэрэгт холбогдон шалгагдаж буй гаалийн байцаагчид бүгд О.Ганбат даргын мэдэлд байсан хүмүүс. Тухайлбал, саатуулагдсан гэх гаалийн ажилтнууд болох Замын –Үүдийн гаалийн Улсын ахлах байцаагч С.Насанбат, үнэлгээний байцаагч Д.Ганзориг, Насанжаргал, Эрдэнэбаатар нар хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулсан гэх хэрэгт холбогдсон.

Харин ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтох, байцаагч Оргилмаа, Сургалт судалгааны төвийн дарга Оюундэлгэр нарыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна. Угтаа бол дээрх нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн нэг нь бусдыг татвараас зайлсхийхэд нь тусалсан, харин нөгөө нь гаалийн байцаагчдийг сэлгэн томилгоо хийхэд тэднээс хахууль авсан гэх хэргүүд дээр тус тус сэжиглэгдэж байгаа билээ.

Бид өнгөрсөн сарын 18- ны өдөр гааль дотроо сэлгэн ажиллахад аль ашигтай гэсэн боомт руу явахын тулд удирдлагууддаа хэдий хэрийн хэмжээний мөнгө өгч байж хүссэн газартаа явдаг талаар мэдээлж байсан. Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12 сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ 6-12 сая төгрөг өгч байж хүссэн албан тушаалдаа очдог гэдгийг олон байцаагч хэлж буй юм.

Гэтэл өнөөдөр салбарынх нь долоон хүн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдчихоод байхад О.Ганбат дарга амандаа ус балгасан мэт дуугуй сууж байгаа нь хачирхалтай. Магадгүй ард нийт яагаад ийм олон байцаагч ар, араасаа дагалдан хуулийнхний овоо хараанд өртөх болов гэж гайхаж байж магадгүй. Гаальд байсан хээл хахуулийн нууцлагдмал энэхүү явдлыг тус газраас халагдсан ажилтнууд нь нотлох баримт бүрдүүлэн АТГ-т аваачиж өгснөөр ийнхүү олноороо шалгагдах болсон нь энэ аж. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан гэгдэж буй 69 байцаагчийн зарим нь авлига авсан албан тушаалтнуудынхаа нэрийг тус газарт өгөөд байгаа аж.

Нагац ах нь дүүгээ өөд нь татаж боомтын дарга болгожээ

Тэгвэл бусад байцаагч нар нь хүссэн газраа очихын тулд дарга, даамлууддаа хэд гурван төгрөг өгч байж албан тушаал дээр очиж байхад нэг ч төгрөг өгөхгүйгээр мөрөөдлийн албан тушаал дээр очсон нь ч бас байна. Мэдээж гэрлийн хурдаар саадгүйгээр албан тушаалд очиж буй эрхмүүд УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга болон ГЕГ-ын нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын хүмүүс торох юмгүйгээр ахидаг гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гаалийн байгууллага хэрхэн төрлийн алба болсон тухай холбогдох сайд, дарга нарынх нь нэр устай нь зарлаж байсан түүх ч бий. Тэгвэл өнөөдөр насаараа гаальд үнэнч шударгаар ажилласан олон мянган байцаагч гудамжинд гарч, зарим нэг нь орчин цагийн “намаа дагавал алзахгүй” гэх үг шиг гаалийн байгууллага дээр сандайлан сууж, удирдах ажил хийгээд явж байгаа нь харамсалтай.

Эдгээр эрхмүүдийн нэг нь Дорнод аймгийн гаалийн дарга Ганбаяр. Тэрбээр ГЕГ- ын дарга О.Ганбатын төрсөн эгчийн хүүхэд аж. Тиймээс л түүнийг өмнө нь болж бүтэхгүй зүйлд нэр холбогдож байсныг нь эс тоон О.Ганбат дарга өнгөрсөн есдүгээр сард ажлаа буцааж авангуутаа шууд л даргын местэнд тохоон томилжээ. Ганбаяр нь тус аймгийн Хавиргын боомтын салбарын эрхлэгч болохдоо бас л нагац ахынхаа дэмжлэгээр энэ албан тушаалд томилогдож байжээ.

Тэрбээр тус боомтын салбарын эрхлэгчийн албан тушаалыг хашиж байхдаа 20 вагон болон чингэлэг бараа таваарийг гаалийнхны хэлдгээр гайгүй сайн “Өшиглөж” улсад үлэмж их хэмжээний татварыг гувчуулсан хэрэгт холбогдож байсан аж. Ямартай ч өнөөдөр намтар түүх нь хараар бичигдэж байсан нэгэн эрхэм нагац ахынхаа нэр нөлөөгөөр Дорнодын гаалийн газрын дарга нь болсон нь энэ аж.

Тиймээс Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогт та ГЕГ- руу анхаарлаа хандуулж тус газрын албан тушаалын асуудлыг цэгцлэх цаг нь болсон бололтой.

Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
http://sonin.mn/news/politics-economy/53052

Гаалийн ажилтнууд их хэмжээний авилгал авчээ

Замын-Үүд дахь Гаалийн газрын нэр бүхий ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдэж, их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдан өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.
Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнтэй хамт удирдлага дор нь ажиллаж байсан дөрвөн байцаагчийг шалгаж байгаа гэнэ.
Ч.Насанбат нь санхүүч мэргэжилтэй, гурван сарын өмнөөс Замын-Үүд дахь Гаалийн газарт ахлах байцаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт аудитаар ажиллаж байсан юм байна.
Б.Дэжид

http://www.new.mn/News/Detail?news_code=43918

Гаалийханыг баривчиллаа

Өнгөрсөн сарын 26-27 -нд шилжих шөнө АТГ-аас Гаалийханы нэр бүхий хүмүүсийг их хэмжээний авлигалын хэрэгээр баривчилсан. Энэ хэргийн сэжимийг гаалийн ажилтангууд гаргажээ. Хахуул авч ажилд авсан хүмүүсийн мэдээлэлийг авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт ийнхүү буруутгагдан шалгагдаж эхэлсэн байна.
Тодруулбал,Замын-Үүдийн Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар жиллаж байсан Ч.Насанбат, Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтэсийн ахлах байцаагч Баттогтох тэргүүтэй нэр бүхий хүмүүс цагдан хорих 461-р хорих ангид саатуулагдаад байна.

http://www.new.mn/News/Detail?news_code=44075
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-78

Сүр дуулиантайгаар ажлаа өгсөн Б.Пүрэвдорж АТГ шалгагдсаар

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга асан Б.Пүрэвдоржийг 2015 оны 06-р сарын 09-ны өдрөөс АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар шалгаж байгаа. Түүнийг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа юм. Эрүүгийн хэргийн нууцыг задруулахгүй гэдэг үүднээс өнөөдөр энэ хэргийн талаар хуулийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй.

Б.Пүрэвдорж хэрэгт нөлөөлөхгүй гэдэг үүднээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргаасаа өөрийнхөө саналаар буусан. Ингэхдээ өөрийнхөө PR-ийг хийгээд сүржинээр ажлаа өгөөд амжсан. АТГ-т намайг шалгаж байгаа, шалгуулаад үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Би буруугүй. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөв шалгана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Тэгвэл Б.Пүрэвдоржийг нягтлан болон хэлстийн дарга нартайгаа нийлээд мөнгө идсэн, 30 хоногийн визатай нөхдүүдийг “эрхлүүлсэн” гэдэг үндэслэлээр өнөөдрийг хүртэл шалгасаар байна. Хэрвээ түүний гэм буруугүй нь тогтоогдвол улстөрийн карьераа үргэжлүүлнэ. Харин түүний гэм буруутай нь тогтоогдох юм бол өршөөлийн хуульд хамрагдахгүй. Төрийн төмөр нүүрийг үзэх юм. АТГ-аас өгсөн мэдээллээр бол Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 236.2, 150.3т зааснаар эрүүгийн хэрэг үүсээд байгаа юм. Түүний шалгагдаж байгаа зүйл ангийн талаар тодруулбал

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Түүнтэй хамт Б.Пүрэвдоржийг тус газрын даргаар ажиллаж байхад удирдлаган доор ажиллаж байгаа гурван хэлтсийн даргынх нь хамт шалгаж байгаа гэх.

Ц.Пүрэвдоржийн хувьд АН-ын гишүүн. АН-ын олон бүлэг, фракцийн Алтангадаст харьяалагддаг. Хувийн бизнестэй. Тодруулбал "Golden pen" бичиг хэргийн дэлгүүрийн эзэн. Гэвч түүний талаар олон таагүй мэдээлэл байдаг. Тухайлбал,

Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлаа тааруухан хийж байгаа хэмээн албан тушаалын цалингаа 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан.
2013оны 09-р сарын 20-ны үүрийн 06.00 цагийн орчим үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтанг ажлын байран дээр нь зодож байсан.
Төрийн ажлыг хувийн үзэмжээрээ хандан "хүнд суртал" гаргана гэдгээ мэдэгдэж байсан.

нэ мэтчилэнгээр түүний талаарх таагүй мэдээлэл ар араасаа хөвөрнө.

Түүний шалгагдаж байгаа энэ хэрэг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө шийдэгдэхгүй бол мөрөөдлөө биелүүлэхэд бэрх болох юм. Учир нь УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөөд байгаа хүн Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэхээр иргэд сонгох эсэх нь эргэлзээтэй. Түүний карьер дуусах уу? Үргэлжлэх үү гэдгийг АТГ шийдэхээр байна. Хүлээж л сууя даа.

https://www.dorgio.mn/post/38035
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-79

НАДАД НААД МОНГОЛ ЧИНЬ ХАМААГҮЙ…

Манайхан банкыг мэддэг ч үгүй, мэдэхийг хүсдэг ч үгүй. Банкны луйвар дээрэм бичиж байсанд орвол халааснаас “шуусан” 1000 төгрөг бичвэл манайхан арай илүү шуугина гэдгийг би дэндүү сайн мэднэ. Банкны луйврын тухай “чамгүй юм” бичихэд өөдөөс хар мянган “либерал онол” ярьж солиордог сэхээтэн нэрт балай өвчитүүд манайхаар дүүрэн. Ингэж балайраад солиороод байхаар чинь цаад банкирууд болон улс төрчид чинь Та нар шиг мангуу тэнэг шааруудыг маллаж, шулан мөлжихгүй яадгийм ?! Байдал хэдий ийм “хүнд хэцүү” ч улс үндэстнээ гэсэн сэтгэлээр банкны луйвар дээрмийг илчлэхээс өөр арга надад алга. Харин одоо бол би загнуулж чадахгүй шүү…
Гадаадад гарсан мэдээ
Энд өгүүлэх зүйлс бол “Голомт” банкны “гал тогооны” жинхэнэ эх баримтууд юм. Эх сурвалжтайгаа, хаашаа ч хөдлөх, бултах аргагүй жинхэнэ баримт. Харин асар их бодит баримтаас олон нийтэд “ойлгомжтой” байдлаар товчилсон ганц л асуудал бий. Дэлгэрэнгүйг хэзээ үзүүлэх нь миний хэрэг болохоос уншигчдын хэрэг биш. Түүнээс гадна эгзэгтэй үед галаар тоглож өөрөө шоронд гүйгээд ордог тэнэг хүн би биш. Бас байгаа бүх сумаараа нэг мөсөн галлаад хаядаг шинэ цэрэг ч би биш. Иймээс миний өгүүлж буй баримтууд ноцтой бөгөөд ихээхэн үр дагавартай…
2014 оны 1 сарын 27-нд Reuters агентлаг монголын талаар нэгэн шуурхай мэдээг дэлхий дахинд цацав. Гарчиг нь “Шуурхай мэдээ: Абу-Даби-ийн хөрөнгө оруулагчид банкны хэд хэдэн удирдлага солигдсоны дараа Монголоос зугтаж эхлэв”. Энэ сүртэй гарчигтай, сүртэй мэдээ Монголоос бусад бүх оронд түгж ихээхэн шуугиан тарьсан нь мэдээж хэрэг. Харин Монголд улс төрийн маш хүчирхэг оролцоо нам дарсан учраас монголчуудын олонхи үүнийг мэдээгүй өнгөрсөн юм. Энэ мэдээг:
http://www.reuters.com/article/us-mongo ... DbUy6CZ.97
линкээс одоо ч гэсэн шалгаад лавлан үзэж болно.
Энэ мэдээнд Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын зөвлөл Монголын “Голомт” банкинд 2010 онд 25 сая ам.доллар зээлдүүлсэн бөгөөд тус банкинд 15 сарын турш хийсэн нөр их шалгалтын үр дүнд эх сурвалж хийгээд гадаад аудитортой холбоотой удирдлагын нэн ноцтой дутагдал илрүүлсэн ба харилцаагаа таслахаар Монголд ирсэн гэж Ройтерс дурдсан юм.
Энэхүү маргаан Абу Даби “Голомт”-ын таван жилийн өрийг хугацаанаас нь өмнө худалдаж авах уу, эсвэл Лондонгийн арбитражийн шүүхээр орох уу гэдэгтээ тулаад байгаа гэдгийг дурдсан нь ихээхэн ноцтой асуудал байсан юм.
Мөн Абу Дабигийн буруутгаж байгаа “Голомт” банкны дотоод дахь салан задгай байдал Монголын орд газруудыг дөрөвний нэгд хамаарах бөгөөд сүүлийн сард монголын банкнуудын дунд бий болсон хамтын удирдлагын арчаагүй байдал рейтингийн агентлагууд хийгээд Дэлхийн Банкны санааг маш ихээр зовоож байгааг дурдсан.
Японы уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Иточу Корпораци 2007, 2008 онуудад монголын “Голомт” банкинд аккредетивээр 43 сая $-ын зээл олгосон ба түүнийгээ нэхэж “Голомт” банкыг шүүхэд өгснөөс Абу Даби “Голомт” хоёр муудалцаж маргах болсон аж.
Энэ аккредитив нь худалдааг хөнгөвчлөх банкны баталгааны хэлбэр аж. “Голомт”-д алт олборлогч Алтан Дорнод монгол гэх нэг том захиалагч байсан юм. Тэр нь японоос тоног төхөөрөмж авдаг. Ингэхлээр “Голомт” Иточу-д үйлчлэх ёстой байсан аж. Асуудал мөнөөх “алдар цуут” Сергей Паушок руу хүрч ирж байна. Харин энийг яривал тун ч их юм сөхөж болох л доо…
Голомт гэж юу вэ ?
Энэхүү “гадаад мэдээ” монгол судлаач надад огтхон ч сонин биш байв. Учир нь энэ гадаад мэдээ гарахаас хавьгүй өмнө “Голомт” банк салж нийлсэн хэрүүл хийж, улмаар монголын банк санхүүгийн систем бүхэлдээ доголдол доройтолд орж, түүнийг нь төр засаг нууж хааж байгаа учир шалтгаан надад хавьгүй илүү сонин байсан. “Гадаад” мэдээллийн хувьд яаж яваад манай хэрүүл Ройтерын шуурхай мэдээлэл болж дэлхийд түгсэн нь бас л сонирхолтой байв.
Надад “бүрэн хэмжээний багц” мэдээлэлтэй болж системийн анализ хийхэд тун “өчүүхэн зүйл” дутаж байв. Одоо энэ “багц мэдээлэл” надад бүрэн байна. Тэгээд л түүнийхээ “зах зухаас” хүргэж байна…
“Голомт” банк 1995 оны 3-р сарын 6-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагджээ. Одоо “Голомт” анх үүсэн байгуулагдсан элдэв үүх түүх ярих онцын шаардлага алга. Өдгөө “Голомт” банкны 84,66 хувийг Бодь групп, 10,16 хувийг Свисс МО ХХК, 5,02 хувийг Трафигура ХХК, 0,16 хувийг АХЭХ компани эзэмшдэг гэж ярьдаг. Яг үнэндээ бол “Голомт”-д гадаадын 3 хөрөнгө оруулагч бий. Credit Suisse 2007 онд 10 сая доллар зээлүүлсэн, мөн швейцарийн Мо Investment AG “Голомт”-ын 10%-ийг эзэмшдэг, голландын худалдааны Trafigura фирм 5 хувь эзэмшдэг. Одоо бол энэ нь ердөө л “түүх” болон үлджээ.
2011 оны эхний хагас жилийн байдлаар “Голомт” банкны цэвэр ашиг өмнөх оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 31.4 хувьтай байсан юм. ”Голомт” дотоодод төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж, дэлхийд тэргүүлэгч Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Швейцарийн Swiss-MO болон Трафигура Бэхээр Би.ви банктай хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын цорын ганц банк болж байв. “Голомт” дотоодын зах зээлийн карт болон олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэж Бээжин, Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байсан.
Гэтэл 2012 оны намраас “Голомт” банк уг сууриараа баларч эхлэх нь тэр. Эдүгээ “Голомт”-ыг “аврах ажил” монголын улс төрийн №1 асуудал болон хувираад байна.
“Голомт”-ын гал тогоонд юу болов ?
Олон нийт аль хэдийн мэдэх болсон дараах асуудлуудыг ахин нэг анхаарахад илүүдэхгүй. Үүнд:
1. Өмнөд Солонгосын LG.Samsung корпорацид холбогдох удаан хугацааны, их хэмжээний дүнтэй төлөгдөөгүй аккредитив.
2. Хойд Солонгос дахь өөрийн харилцагчтай найдваргүй гүйлгээ хийсэн ба чингэхдээ АНУ, НҮБ-ын зүгээс тавьсан хоригийг зөрчсөн.
3. Терроризм ба мөнгө угаахын эсрэг хууль тогтоомжийг зөрчин үл бүтэх этгээдүүдтэй хамтарч ажилласны улмаас томоохон улсуудын элчин сайдын яамдуудад хүндрэл үүсгэсэн.
4. Олон улсын санхүүгийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд терроризм ба мөнгө угаахтай тэмцэх асуудлаар тус улсын нэр хүнд сэвтэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улс “Хар” буюу маш ноцтой гэсэн бүсээс дөнгөж нэг түвшин дээгүүр буюу “Саарал” бүст бүртгэлд орсон.
2007-2008
“Голомт” Алтан Дорнод Компанийн нэр дээр Иточу-д нийт 5,23 тэрбум иен буюу 65,4 сая ам.доллартай тэнцэх 76 тэрбум төгрөгийн 23 ширхэг үл сэргээгдэх аккредитив нээж олгожээ. Энэ үед дээрх аккредитивийн нийт дүн “Голомт”-ын үндсэн хөрөнгөөс 1,7 дахин их байсан бөгөөд хуулинд заасан тус банкны зээл олгох хязгаар болох 8.8 тэрбум төгрөгийн хэмжээнээс 8 дахин давсан байв. Түүнчлэн эдгээр аккредитивыг банкны тооцооны бүртгэлд зохих ёсоор оруулаагүй буюу холбогдох эрх бүхий хүмүүст мэдэгдээгүй байжээ.
2008
“Голомт”-ын нэр бүхий удирдлага интернет тоглоомын оператор ба эмийн худалдааны борлуулагчидтай бизнесийн харилцаа тогтоох талаар Гүйцэтгэх захиралд дарамт шахалт үзүүлж байв. Мөн Мэдээллийн технологийн хэлтсээс өмнө хийгдсэн банк хоорондын гүйлгээний SWIFT дугаар ба аккредитив нээсэн, баталгаажуулсан талаарх мэдээлэл алдагджээ. Үүнийг удаан хугацааны туршид үйл ажиллагааны буюу процессын алдаа (albeit ехtгаогdіпагіlу negligent) мэтээр ойлгуулж иржээ. Гэхдээ энэ нь Иточу-д олгосон аккредитив залилангаа…хяналт шалгалтаас нуун дарагдуулах зорилгоор мэдээллийг санаатай устгасан үйлдэл байжээ.
Н2, 2011
“Ваnkегs Blanket Воnd” стандарт нэвтрүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Захирал ба Ажилтнуудын даатгалыг бий болгохоос зайлсхийх компанит ажиллагааг Баясгалан болон Үйл ажиллагааны захирал Мөнхтөр нар өрнүүлэв Дээрх ажлуудыг хийхэд нууцын зэрэглэлтэй асуудлуудыг зохих хэмжээгээр нээлттэй болгох шаардлагатай байжээ.
2011 оны 11-р сар.
Аудитын комиссын дарга Ганжолоо Mongolian Aiгlines-г үүсгэн байгуулагдах үеэр “Голомт”-ын Хувийн банктай харилцах хэлтсээс 2 тэрбум төгрөгийг бэлнээр гаргуулсан ба үүнд Баясгалан гол үүрэг гүйцэтгэжээ.
2012 оны 1-р сар
Баясгалан 2011 оны 6-р сард Вашингтонд Ерөнхийлөгч Элбэгдоржийн гарын үсэг зурсан Boeing 767 -ЗОО нисэх онгоц худалдан авах гэрээтэй холбогдуулан МИАТ-ын санхүүд онгоц хүлээн авахын өмнөх богино хугацааны санхүүгийн хяналт хийх Зээлийн хорооны хамтарсан шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд саад хийв.
2012 оны 2-р сар.
“Голомт” олон улсын хөрөнгийн бирж дээр ІРО гаргах бэлтгэл ажлын хүрээнд менежментийн багийг чадваржуулах 2012 оны Бизнесс төлөвлөгөөний Төсөв ба Хүний нөөцийн асуудлаарх хэсэгт заасныг үндэслэн 2011 оны 11-р сард ТУЗ-аас батлан томилсон Гүйцэтгэх захирал болон “Голомт”-ын Лондон дахь төлөөлөгч Жэрими Дэнтон Кларк-д шинээр ажилтан авахыг хориглов. Энэ нь дээгүүр албан тушаалын ажилтнууд бүгд нэг хүний хяналтад орсныг баталж байна.
2012 ны 4-р сар
Гүйцэтгэх захирал МИАТ-ын зээлийн гэрээнд тусгайлан хийсэн нууц нөхцлүүд байх боломжтой гэж санаа зовних болов.
2012 оны 5-р сар.
Удирдлага болон ТУЗ-д мэдэгдэлгүйгээр Японы Иточу корпораци 5 жилийн дараа зээлийн аккредитивээ төлөөгүй нөхцөлд “Голомт”-ыг шүүхэд хариуцагчаар татахаа мэдэгдэв. “Голомт”-д удаан хугацаанд ажилласан 3 ажилтан, тухайлбал Эрдэнэсийн сан ба Дотоод аудитын дарга нарыг гэнэт Бодь руу шилжүүлэх шийдвэр гаргав. Баясгалан өөрийн залилан хийсэн шилжүүлгээ нуун дарагдуулж гэм буруугүй 3-дагч этгээдэд тохохын тулд ТУЗ, Гүйцэтгэх захирал болон хүний нөөцийн зөвлөлд мэдэгдэлгүйгээр Спенсер Стюартад хандан түүнд Гүйцэтгэх захирлын оронд хүн тавих санал эхлэн гаргаж хэн нэгнийг хайж олох талаар хөөцөлдөх тухай ярьж эхлэв.
2012 оны 7 -р сар.
Мөн л удирдлагад мэдэгдэлгүйгээр Иточу корпораци Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “Голомт”-оос урт хугацааны төлөгдөөгүй аккредитивийн төлбөрт 3.4 тэрбум иен /43 сая ам.доллартай тэнцэх/ гаргуулах нэхэмжлэл гаргав. Нэхэмжлэлийн дүн “Голомт”-ын үндсэн хөрөнгийн 34%-тай тэнцсэн бөгөөд…дүрмэнд зааснаар шүүх төлбөрийн хэмжээг…хүртэл буулгах боломжтой байсан юм. Ар араас нь гарган тавьсан хуурамч баримт, шилжүүлгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар “Голомт”-ын эсрэг гаргасан энэхүү нэхэмжлэлд Банк өөрийгөө өмгөөлөх боломжгүй болов.
ТУЗ-ийн хурлаар Н1 2012 үр дүнг хэлэлцэх явцад 2 удаагийн хачирхалтай тохиолдол гарсан юм.
Нэгдүгээрт, Баясгалан 2012 оны үлдсэн хугацаанд бонд гаргах асуудал Банкны хувьд амжилт олохгүй гэж үзэж байгаа ба үүнтэй холбоотой удирдлага бондын хугацаа сунгах, нэмэлт зардал гаргахгүй байх нь зүйтэй гэсэн мэдэгдэл гэнэт хийв. Гүйцэтгэх захирал энэ асуудлаар санал нийлээгүй бөгөөд түүний хийсэн анализ үндэслэлгүй болох талаар тайлбарлав.
2012 оны 9 дүгээр сар
Албан уулзалтаар Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй арга хэмжээнээс үүдэн саарч буй эдийн засаг, нөөцийн өсөлт, бизнесийн төлөв байдлын үед бидний энэ тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол Монголын санхүүгийн бүтцийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулсаар байх явдал хэмээн Гүйцэтгэх захирал дурьдав. Гэтэл Баясгалан Гүйцэтгэх захирлын өөдөөс “надад наад Монгол чинь хамаагүй” гэж хариулав.
2012 оны 10 дугаар сар.
Гүйцэтгэх захирал гадаад эх сурвалжаараа дамжуулан ИТОЧУ-ийн заргын талаар нарийвчлан судалсан. Түүнд энэхүү асуудалтай холбоотой “Голомт” дотор дотоод харилцаа холбоо байхгүй. Тэрээр ИТОЧУ-гийн заргын талаар “Голомт”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хөрөнгө оруулагчдад мэдээлсэн бөгөөд тэд Баясгаланг ИТОЧУ-тай уулзуулж Монголын банкны систем болон “Голомт”-ын хадгаламж эзэмшигчдийн цөөрөлт, алдагдлыг бага байлгах үүднээс ятгах стратегитэй байна.
10 дугаар сарын 9/10
Ерөнхий захирал ИТОЧУ-гийн хэргийг ТУ3-д бүхэлд нь танилцуулсан. Энэ үед Абу Дабигийн зөвлөх Кутиз дахиад энэ хэрэгт утсаар хөндлөнгөөс оролцов. Баясгалан гурван өөр нөхцөл бүхий зээлийг эрс үгүйсгэсэн бөгөөд түүний олон удаагийн хууль бус үйлдэл, ИТОЧУ-гийн заргын асуудал илэрснээс үүдэн түүнийг Ерөнхий 3ахиралын албан тушаалаас өөрчлөх шийдвэр гаргав. Түүнийг халсны дараа Ерөнхий 3ахирлаар Л.Болдхуягыг томилсон. ТУ3 Гүйцэтгэх захиралд Иточу компанитай ярилцаж тохиролцохыг хичээж, банкыг аюулд учруулж байгаа нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого хийх даалгавар өгөв. 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Ашиг Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчин Сүхбаатар аймгийг төлөөлөн УИХ-ын гишүүн болсон М.Зоригт 2 өдрийн хуралд оролцон Баясгаланг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Баясгалангийн албан тушаалаасаа буусан нь хүчин төгөлдөр болсоны үдээс хойш Баясгалан болон түүний хувийн туслах Мандах нар хараат бус гишүүн Үнэнбатыг Баясгалангийн өрөөнд байхад хар арьсан цүнхнээс том боодол бүхий мөнгө гарган тоолж байсан.
10 дугаар сарын 12.
Гүйцэтгэх захиралын зүгээс Дэлхийн банкны ээлжит хуралд оролцож байсан Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал болон Мөнгөний бодлогын газрын захирал нарт бүх нөхцөл байдлыг мэдэгдсэн.
10 дугаар сарын 15.
ТУ3-ийн даалгавараар Гүйцэтгэх захирал Токио хотод Иточу компанитай шууд ярилцахаар очихдоо: Иточу компани 5 жилийн турш Баясгалантай шууд яриа хэлэлцээ хийж байсан, мөн Иточу “Голомт” руу сар бүр зарга, мэдэгдэл явуулдаг байсан гэдгийг олж мэджээ.
Чингэлтэй дүүргийн шүүхэд Иточу компани нэхэмжлэл гаргахаасаа өмнө албан ёсоор “Голомт”-д нэхэмжлэлийнхээ талаар 2012 оны 07 дугаар сарын 07 -ны өдөр мэдэгдсэн байна.
10 дугаар сарын 19.
УИХ-ын гишүүн М. 3оригт Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал руу: “Голомт”-ын ТУ3-ийн гишүүн байсан гээд 9, 10-д болсон ТУ3-ийн хурал хүчин төгөлдөр бус хэмээн бичсэн байна. Энэхүү зөрчилтэй захиа нь Монгол Банкнаас илгээгдсэн. Нэгд, Л. Болдхуягийг “Голомт” банкны Ерөнхий захиралаар томилсныг албан ёсны болгох тухай, хоёрт, ТУ3-ийн хурлын тэмдэглэл албан ёсоор гарын үсэг зурагдах хүртэл хуучин Ерөнхий захирлын үүрэг хэвээр байх тухай ТУ3-ийн хурлын тэмдэглэл, албан захианы хамт эхээрээ 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол банк руу илгээгдсэн бөгөөд энэ нь “Голомт”-ын доторх шударга бус ажилтны үйлдлээс болж илчлэгдсэн.
11 дүгээр сарын 16.
SFI Капиталын ТУ3-ийн заавраар ИТОЧУ-гийн асуудлыг тодруулснаас дараах дүгнэлт гарав:
2007 онд 2,23 тэрбум иен /ойролцоогоор 65 сая ам доллар/ авснаас 3,4 сая иенийг /ойролцоогоор 43 сая ам доллар/ төлөөгүй байсан. 2007 онд ИТОЧУ-д тавьсан зээл “Голомт”-ын нийт хөрөнгөөс 2,2 дахин, энэ нь хувийн зээлийн хязгаараас 11 дахин их байсан. Зээлийн эргэн төлөлтийн үүрэг “Голомт”-ын балансад тусгагдаагүй байна. Б-ийн хараат бус тайланд “Голомт”-ын 4 удирдлагын ахлах ажилтны хуурмаг ажиллагаа энд оролцсон байна.
Ойлгомжтой хэлэхэд Гүйцэтгэх захирал, ТУЗ, Монгол банк гадаад аудитууд болон зээл, хөрөнгийн шинжээчид бүгд Банкны алдаатай хяналтаас болж энэхүү зээлийн үүрэг нуугдсан байсныг илрүүлж чадаагүй байна.
11 дүгээр сарын 16.
УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатараас шөнө дунд ирэнгүүтээ шууд Гүйцэтгэх захиралын албан өрөөнд өглөө эрт Г.Ганбатын хамт ирж дараах зүйлсийг санал болгожээ:
– Гүйцэтгэх захиралд албан үүргээ сайн гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн.
– Гүйцэтгэх захиралын цалинг өнөөдрөөс эхлэн нэмэх болно. Мөн маш сайн улирлын урамшуулал амласан. Ерөнхийлөгчийн шагнадаг том одон медалиар шагнах болно.
Үүний хариуд Гүйцэтгэх захирал дараах хариултыг өгчээ:
– Өөрийн үйл ажиллагаандаа шудрага байдлыг ханган ажиллах болно.
– Аливаа нэгэн хууль бус үйлдэл хийхгүй бөгөөд ийм байдал үүсвэл шууд ил гаргаж, ТУЗ-д мэдэгдэнэ.
– Хадгаламж эзэмшигчдийн болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл ТУЗ болон Удирдлагын зүгээс даалгасан ч хийхээс татгалзана. Монгол банкны дүгнэлт гарах хүртэл эрх зүйн байдал нь тодорхойгүй байгаа.
– Зоригтын албан тушаалыг хүндэтгэх үүднээс түүний энэхүү үйлдэл болон Ганболдыг авилгадах гэсэн оролдлогыг нь Авилгатай Тэмцэх Газар мэдэгдэхгүй…
Энэ уулзалт болсон өдрийн үдээс хойш Болдхуягыг Голомт Банкны Ерөнхий захирлаар, мөн Гүйцэтгэх захирал томилохыг зөвшөөрсөн Монгол Банкны шийдвэр гарсан. Мөн Иточу-гаас “Голомт”-ын эсрэг зарга мэдүүлсэн мэдэгдэл ирсэн. Уулзалтын турш Ерөнхийлөгч утсаа оролдоод анхаарлаа төвлөрүүлээгүй тул Гүйцэтгэх захирал “Голомт” банкинд үүсээд байгаа аюултай асуудлын талаар мэдэгдээгүй.
11 дүгээр сарын 22.
Абу Даби Хөрөнгө Оруулалтын Зөвлөлийн АОІСІ ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшээд байсан Марк Кутиз Улаанбаатар хотод айлчилсан. Түүнийг ирэхээс өмнө ТУ3-д Баясгалангийн эсрэг байдал үүссэн, түүний бас сөрөг хандлага уулзалтууд дээр болон хувийн и-мэйлүүдээр явагдаад эхэлчихсэн байсан. Мөн FSІ-ийн томилолт, ИТОЧУ-гийн зээлтэй холбоотой шалгалтууд эхэлчихсэн байсан FSI нь АDІС-ийн өмнөөс магадлан шалгалт хийхээр 2 удаа Улаанбаатарт ирсэн.
Түүний энэхүү айлчлалын үеэр Кутиз Болдхуяг болон Гүйцэтгэх захиралын аль алинтай нь бус, Баясгалан, 3оригт нартай л уулзсан. Кутиз богино хугацааны айлчлалынхаа дараа Японд очиж, ач холбогдол бүхий харилцаагаа түр завсарлаж, Монголоос үүдэлтэй их дарамт байгаа мэтээр дүр эсгэсэн…Кутиз 12 дугаар сард болох ТУ3-ийн хуралд оролцохоос татгалзсан. Хэдий тийм ч 2 жижиг хувьцаа эзэмшигч болох Баясгалангийн оронд түүний эхнэр Мөнхцэцэг болон СОО Мөнхтөр нарыг ТУ3-н гишүүнд нэр дэвшихэд татгалзсан. Мөн Михайл 3елдович 2013 оны эхээр Абу Дабид айлчлахад Кутизын туйлбаргүй байдлыг /volte face/ өөрчилсөн байсныг олж мэдсэн. Тэрээр 2010 онд батлагдсан Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах ТУ3-ийн үүргийг биелүүлэхээс илүүтэйгээр өчүүхэн, тэнэг тайлбар тавьж байсан.
11 дүгээр сарын сүүл
Энэ үед “Голомт”-д хяналт шалгалт хийж байсан хатагтай Сарангэрэл руу дайрч, Би бүгдийг худалдаж авч чадна хэмээн сагсуурсан байна.
2012 оны 12 дугаар сар
ТҮ3 эцэст нь Баясгаланг ТҮ3-ийн гишүүн болон Ерөнхий 3ахирлын албан тушаалаас нь чөлөөлсөн. Баясгалан өөрийн эхнэр Мөнхцэцэг болон СОО Мөнхтөрийн /FSІ-ийн дүгнэлтэнд дурдсанаар ТУ3-ийн гишүүн болон удирдлагын аль аль нь хууль бус үйлдэлтэй холбогдсон, нуун дарагдуулсан бол хариуцлага хулээнэ/ албан тушаалын байдлыг ашиглах, хувьцаа эзэмшигчдийн хуралд хяналт тавихыг оролдсон гэж хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хурал хоёуланг нь татгалзаад байхад томилогдсон.
2013 оны эх.
Шинээр томилогдсон ТУЗ 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers–ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд нуугдаж байсныг мөн илрүүлжээ.
PwC–ээс ТУЗ–д тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр “Голомт” банк “Хүннү Айр” компаний зээлд баталгаа гаргажээ. “Голомт” банк тус компаний хоёр нисэх онгоц худалдан авсан лизингэд баталгаа гаргасан талаар E & Y болон PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг мөн л ТУЗ–ийн гишүүдэд мэдэгдэлгүй гаргасан байна.
2013 оны 1 дүгээр сар
Өмнөх гүйцэтгэх захирал Монголиан Эйрлайнст онгоц түрээслэх банкинд тэмдэглэгдээгуй баталгаа гаргасан захиаг Баясгалан гаргасан тухай Е and Ү аудитын компанид мэдэгдсэн. Энэ ажиллагаанд Баясгалан Бодь группын холбогдох талуудын оролцоотойгоор голлох үүрэг гүйцэтгэжээ…Энэхүү хугацаанд Эйрнст энд Ёонгийн Монгол дахь салбарын бүх шатанд хүний нөөц том хэмжээний хөдөлгөөнд орсон. Баясгалан өмнөх захирлын гэрээг үргэлжлүүлэн зөрчсөөр банкирын шагналын арга хэмжээнд оролцсон албан айлчлалын зардал, гэрээний дагуу хүлээсэн санхүүгийн нөхөн олговоруудыг олгохыг ТУ3 болон удирдлагуудад хориглосон шийд өгсөөр байсан.
2013 оны 2 дугаар сар
“Голомт”-ын Монголиан Эйрлайн дахь гол хамтрагсад нь урт хугацаанд үргэлжилсэн луйврын хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгүүлж саатуулагдсан. Голомт банкны салбарын менежер асан, мөн Баясгалангийн ойр дотны ажиллагсад энэ хэрэгт буруутгагдсан. Баясгалан Траффигура компаний төлөөлөгч Зидовичид би банкийг ажиллуулсаар ирсэн, цаашид ч ажиллуулна гэдгээ нотолж Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйл, болон Компаний тухай хуулийг зөрчин одоогийн удирдлага болон ТУЗ-н гишүүдэд зохисгүй хяналт хэрэгжүүлсээр байсан.
2013 оны 3 дугаар сар
Эйрнст энд Ёонг: Иточугийн луйвар, зарим гүйлгээний луйвар, Монголиан Эйрлайнсийн бүртгэгдээгүй баталгаа, үр нөлөөгүй компанийн засаглал, банкны дотоод харилцааны ил тод бус байдлын улмаас “Голомт”-ын 2012 оны санхүүгийн жилийн аудитын тайлан гаргахаас татгалзав.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд FSІ-ийн зөвлөмж, санал бүхий тайланг үл тоомсорлож, тэдний саналыг сонсолгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
2013 оны 4 дүгээр сар
Кутиз Монгол банкны захирал Золжаргал болон ТУЗ-*ийн гишүүдэд компанийн засаглалыг хэрэгжүүлээгүй 16 үндэслэл бүхий захиаг 4 сарын 15-ны өдөр илгээж өөрийгөө хамгаалах үүднээс ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн. Монголын олимпын хорооны дарга 3агдсүрэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2012 оны 12 дугаар сард болсон олимпын үндэсний хорооны сонгуулийн үеэр Баясгалангийн үйлдсэн авилгын 3 хэргийн тухай нээлттэй захиа илгээсэн. “Голомт” банкны ТУЗ-ын хурлаар зөвхөн нэг түрэмгий хувьцаа эзэмшигч Бодь-ийг хянаж буй Баясгалан маргаан өрнүүлж Траффигурагаас нэр дэвшигчийг цуцалсан. Спентр Стюарт үр нөлөөтэй компаний засаглалыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр гүйцэтгэх захирлын үндсэн ажлаас чөлөөлсөн. Үүний дараа ТУЗ-ын гишүүд Баясгалангийн хяналтад байж гадны хөрөнгө оруулагчдыг үл тоомсорлон Ганболдыг гүйцэтгэх захирлаар томилсон нь удаан хугацааны луйвар, авилгалыг үргэлжлүүлэхэд хүргэсээр байна. Гол гадаад гүйлгээний түншлэгч банкууд болон Ай энд Жи Стандарт банк зэргүүд нь гэрээгээ цуцалж эхэлсэн: Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ганболд Монголиан Эйрлайнст онгоц түрээслэхэд баталгаа гаргасан тухай бүртгэгдээгүй нотолгоо, бичиг баримт байхгүй гэж худал мэдүүлсэн.
2013 оны 5 дугаар сар
ТУЗ-аас томилсон И энд ВАЙ. PWC аудитын компаниуд Е &Ү-ийн дээр дурдсан үндэслэлээр цаашид шалган тогтоох ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. ГХ-ийн сайд Монголбанкны ерөнхийлөгчид Иточугиин асуудалд Баясгалангийн холбогдож буй луйвар болон одоогийн удирдлагын баримт бичиг устгасан, оффисын тоног төхөөрөмж эвдэх, нягтлан бодох бүртгэлийн тайлан устгасан зэрэг асуудлаар захидал илгээсэн.
Түүнчлэн…эдгээр хууль бус үйл ажиллагааг нуун далдалж, 10 гаруй удаагийн гэнэтийн шалгалтанд…банкны удирдах түвшний дараах албан тушаалтнууд авилгын нөхцөл байдлыг мэдсээр байж тусалж байжээ:
Д.Мөнхтөр Үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн
Ч.Чингүүн Эрсдлийн хэлтсийн дарга
Л.Оюун-Эрдэнэ Засаглалын хэлтсийн дарга
М.Чимэгмөнх Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
Түүнээс гадна гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд дараах ажилтнууд идэвхитэй оролцож байжээ.
Л.Ганболд Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч
Болдын Түвшинзаяа Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Н.Цэрэндаваа Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
Баяраа Хууль эрх зүйн хэлтсийн дарга
(Жич: “Арга буюу” буруу ажилд оролцсон бусад олон хүмүүсийн нэрсийг энд дурдаагүй…)
Дүгнэлт
Одоо бол дүгнэлт хийх шиг амархан юм байхгүй. Монголын эдийн засаг сүйрсний гол бөгөөд үндсэн шалтгаан нь банк-санхүүгийн системийн сүйрэл, дампуурал мөн. Би төр засаг хийгээд хоёр намын ярих тун дургүй энэ асуудлыг л хөндөж байна.
Энд маш ноцтой тун олон асуудал хөндөгдөж байна. Жишээ нь: МИАТ-ын асуудал байна. Саяхан баахан хүн шоронд орсон. Олон улсын “Эрнст энд Янг” аудитын байгууллага: “Голомт” банкны ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн “Монголиан эйрлайнс групптэй банкны баталгааны гэрээ байгуулах эрх олгосон” гэдгийг аль хэдийн баталсан. Уг шалтгаан нь энд, “Голомт”-д байна. Саяхан том аэробус аваад “Хубилай хаан” гэж нэрлээд л сүйд болсон биз дээ. Гэрээгий нь Ц.Элбэгдорж хийсэн нь энэ баримтаас тов тодорхой байна. Одоо хаана байна тэр онгоц ?! Байж байгаад л МИАТ-д хэрэг манддаг, хэдэн хүн шоронд явдаг тэнэг “ёс заншил” байж болмооргүй байна.
Мөн энэ баримтаас УИХ-ын гишүүн М.Зоригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илт дэмжлэгтэйгээр “Голомт” банкны дээд удирдлагад бантан хутгаж, тэдний үйлдсэн гэмт үйлдлүүдэд оролцсон нь илт байгаа ба тэрээр Зам тээврийн сайд болсон нь ч мөн энэ дэмжлэгийн шууд үр дүн гэдэг нь харагдаж байна.
“Голомт”-ынхон Ц.Элбэгдоржийн ивээл дэмжлэгээр Ч.Сайханбилэгийн Засгийн Газарт орж албан байгууллагуудын “данс булааж авах” зэрэг “хар ажил” эрхэлж байгаагаар үүнийг давхар нотолж болно.
Монголбанк “төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” хуулийг олон жилийн турш системтэйгээр, санаатайгаар зөрчиж ирснийг УИХ-ын дарга З.Энхболд хаацайлж 2015 оны 11 дүгээр сарын 18-нд МҮОНТВ-ээр: “Одоо ямар нэгэн интервенцгүйгээр төгрөг 2000 орчимд байгаа нь гаргаж байгаа, олж байгаа бүхний тэнцэлд байгаа юм. Хөөснөөсөө салаад хөрсөн дээрээ буусан” гэж улайм цайм өмөөрч байна. Тэр ч бүү хэл З.Энхболд монгол төгрөгийн ханш жолоодлогогүй буурч байгаад хамгийн их “баяртай” байгаагаа байнга “илэрхийлж” байгаа. Би түүнийг Сүй Шү Жан гэж тун зөв дүгнэжээ. Дашрамд дурдахад З.Энхболдын ярьдаг шиг “хөрсөн дээрээ” гэдэг эдийн засгийн “онол” гэж энэ дэлхийд хаа ч байдаггүй…
Анод банк шиг өчүүхэн төдий алдаа гаргамагц нь, эсвэл Зоос банк шиг алдагдал ихэсмэгц нь тэр дор нь “урьдчилан сэргийлж” дампуурал зарлаад улсдаа булаагаад авчихдаг “ариун шударга” Монголбанк улс төрчдийн ивээл тэтгэлэг дор өөрөө жинхэнэ луйварчин дээрэмчдийн үүр уурхай болж, тэдний толгойг илдэг, өөгшүүлдэг газар болон хувирсан байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 оны 11-р сарын 20-нд Гонг-Конгод өгсөн ярилцлагадаа: Монголбанкны хувьд “Голомт” банкны 2012 оны аудитын тайлангийн үр дүнд “сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлж “ТУЗ нь аудитыг хариуцан хийлгүүлсэн. Одоо асуудал ТУЗ-ийн түвшинд шийдэгдлээ. Бүхий л зүйлүүд ар араасаа шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Банк зүгээр” гэж “дүгнэж” байна. Хэрэв Монгол банкны Ерөнхийлөгч олон улсын бүхий л төрлийн аудитын байгууллагаас тэс өөр “дүгнэлт” хийж байгаа бол түүнийг зайлуулах ганц л арга үлддэг юм.
Олон улсын аудитын “FSICapital” байгууллага “Японы ИТОЧУ корпорацитай гэрээ байгуулсан монголын компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байна” гэж шалгаад гаргачихсан байхад монголын холбогдох байгууллагууд тэднийг хатан хамгаалж байна.
Тодруулбал АН болон МонголБанк гэмт хэрэгтнүүдийг олон жилийн турш хамгаалан хаацайлж, одоо ч гэсэн хамтран ажиллаж байна.
“Голомт”-ыг АН-ын банк биш гээд хэлчих л дээ. “Энхрий хайрт” МАН ч гэсэн эдэнтэй гүн гүнзгий салшгүй холбоотойг хэлэх нь илүүц. Тийм болоод л энэ хоёр нам Засгийн Газар, Монголбанкыг үхэн хатан өмөөрдөг юм. Үүнийг заавал би нотлох ёстой юу ?! Тэгвэл ч харин болж байна шүү…
Гэвч асуудал энд байгаа юм биш. Одоо монголын банкируудад хулхидуулдаг тэнэг санхүүч гэж энэ дэлхийд байхгүй болоод байна. Энэ дэлхийн бараг бүх банк санхүүгийн байгууллагууд Монголоос зугтаж байна. “Монголын банкныхан” гэж нэрийг нь сонсоод айдаг болсон байна. Энэ бол үнэхээр том аюул юм шүү. Гэтэл Засгийн Газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг популистуудаас болсон гээд солиороод сууж байна.
Монголын банкирууд ингээд л улс төрчдийн ивээлд орчихоод Монголд юу ч болоогүй юм шиг, дараа дараагийнхаа луйвар, дээрмийг хийгээд, хийх гээд бултганаад, залилан хийгээд давхиад байгаа болохоор, монголын голлох улс төрчид, намууд тэднийг хамгаалж үхэн хатан зүтгээд байгаа болохоор би сануулж сэрэмжлүүлж үүнийг бичиж байгаа юм.
Одоо монголын банкны системд мөнгө бараг байхгүй. Монголын банкны систем хүзүүнээсээ дүүжилсэн ипотекийн зээл хэмээх бул хар чулуунд татагдаад үхэх гэж байна. Тэд олон банк дампууруулж, дээрэмдэж, зүв зүгээр баяжаад бүр муу ёрын зан сурчихаж. Яг үнэндээ бол одооны банкир хийгээд дээр үеийн хятадын мөнгө хүүлэгч хоёрт өчүүхэн ч ялгаа байхгүй.
Манай “тэнэг” ард түмэн үүнийг нь ямар мэдэх биш. “Ардчилал” гэсэн үгэн дээр хэдэн чамин гадаад үг, хэдэн угсраа тоо нэмээд хэлэхэд л “гүйцэж” байгаа юм. Гэхдээ удахгүй “өрөнд бариулж, өтөнд идүүлж”, цалингаа авч чадахгүй болохоороо “ойлгох” нь мэдээж хэрэг.
Нэгэнт банк санхүүгийн систем нь бүрэн нуралтад орж, монголын банк-санхүүгийнхэнд хэн ч итгэхээ больсон тул төр засгийн удирдагчид өөрсдөө “дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой” мөнгөний эрэлд мордох болов.
Өөрсдийнхөө хутгасан энэ бузар булай бантангийн “үнэрийг” дарж, дургүй нь хүрсэн япончуудыг дуугай болгохын тулд монголын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь духан дээрээ “ардчилал” гэсэн бичиг нааж аваад Япон руу байн байн уралдаж очих бөгөөд тэнд очоод “мөнгө нэмж өгөөч”, “биднээс бусад нь коммунистууд”, “биднээс өөр төр барих хүн монголд байхгүй” гэж ойлгуулахыг хичээх бөлгөө. Бусад оронд ч ингэж хандах бөгөөд үүнийгээ тэд Монголд ирээд “стратегийн түншлэл”, “төвийг сахих бодлого” гэхчлэн “тунхагладаг”.
Би “Октябрь сарын сэдвүүд” өгүүлэлдээ: “Засгийн газраа авч үлдэх юм бол банкуудаа тавьж туух л болох нь дээ, АН-ынхаан” гэж сануулж хэлсэн. Уг нь бол Та нараас: “Засгийн Газартайгаа үлдэх үү, банктайгаа үлдэх үү ?” гэж хэн ч ойлгохоор асуусан юмсан. Гэтэл Та нар “ойлгосонгүй”.
Одоо би: “Та нар намтайгаа үлдэх үү, банктайгаа үлдэх үү ?” ахиад асууж байна.
Ямар ч тохиолдолд би энэ асуудлыг дэлгэж ярина гэдгээ амалж байна. Яагаад гэвэл Та нар “надад наад Монгол чинь хамаагүй” гэж хэлдэг бол Бид “энэ Монгол чинь бидэнд хамаатай, хамгийн их хамаатай” гэж хэнбугайн ч өөдөөс хэлж чаддаг учраас тэр…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 12 дугаар сарын 14.

http://ganaa.mn/2015/12/14/laksfhjuybjfngy/
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-80
Өмгөөлөгч Б.Батзаяаг авлигын хэргээр цагдан хорьжээ

“Ананд энд Батзаяа” гэх хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан саатуулан шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг МИАТ-ийн гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж буй гэнэ.

Өмгөөлөгч Б.Батзаяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн өмгөөлөгчөө ражиллаж байсан ажээ.


П.Жаргал

http://www.eagle.mn/content/read/38640.htm
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн ezshuu »

Женкотой холбоотой бүхнийг харлуулж эхэллээ.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-81

Х.Баттулга, А.Гансүх нарын хэргээс 13.3 сая ам.доллар хаачсаныг хэллээ

А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Самсунг Си энд Ти” компанид 483 сая ам.долларын, “Чингис” бондоос санхүүжих тендерийг олгохоор шийдэж байв.

Дэлхийд алдартай “Самсунг”-ийн нэр барьсан хуурамч компанийн захирал, БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өгсөн мэдүүлгүүд “Шинэ төмөр зам” төслөөс хэн, хэрхэн мөнгө завшсан хэргийг илчилж эхэлжээ.

Энэ хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх нар өнгөрсөн долоо хоногт хоёр удаа байцаалт өгсөн боловч гэм буруутай гэдгээ огт хүлээн зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл байна.
geree1.png
“Letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн захидлыг гэрээ хэмээн Засгийн газрыг хуурч, төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилан болж байна


Цагдаагийнхан доорх баримтыг эх сурвалжаа болгон эрэн хөөсний эцэст нотлох баримтуудыг хөдөлбөргүй цуглуулжээ.

2012 оны арваннэгдүгээр сарын 3. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарав.

Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа-худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан.

2013 оны дөрөвдүгээр сарын 12. “Шинэ төмөр зам” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тогтоол гарч, Ухаахудаг-Гашуун-сухайт чиглэлийн 267 км төмөр замын гэрээний эрхийг шилжүүлэх чиглэл өгчээ.

Тухайн үед ТӨХ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар нь Х.Баттулга ажиллаж байлаа.

2013 оны тавдугаар сарын 6. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тус компанийг тендергүй сонгон шалгаруулж, мөнгө угаах боломжийг нээв.

Б.Батзаяа үүнийг хэнээс өгсөн чиглэлийн дагуу гүйцэлдүүлсэн болохыг тогтоохын тулд цагдаагийнхан тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарыг байцааж байгаа. “Та нар үүрэг өгсөн үү” гэсэн асуултад тэд “Үгүй” гэж мэдүүлсээр буй аж.

“Энержи Ресурс” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг аль хэдийнэ гэрээ байгуулагдсан мэтээр Засгийн газарт танилцуулан тогтоол гаргуулж, “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчжээ.

“Letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн захидлыг гэрээ хэмээн Засгийн газрыг хуурч, төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилан болж байна.

ХЭРХЭН ЗАВШСАН БЭ

“Энержи ресурс” ХХК 2011 онд “Говийн зам” нэртэй авто замыг өөрийн хөрөнгөөр барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ ажлыг гүйцэтгэсэн үндэсний 10 компани тус бүрт “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн нэг тэрбум төгрөг өгчээ.

Ингэхдээ 2012 онд баригдах төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд дахин хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ нь нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хэмнэсэн үйлдэл байжээ.

Харин “Самсунг Си энд Ти” эрх шилжүүлэн авахдаа тэдний тохирсон 10 компани дээр нэмж гурван компанитай гэрээ байгуулсан байна.

Энэ нь “Транском” ХХК буюу “Хэт”-ийн охин компани, “Шинэ халхын төмөр зам” ХХК, “Повер ложистик” юм.

Эдгээр 13 компанийн “Самсунг Си энд Ти” компанитай хийсэн ул шорооны ажлын гэрээний дүнг 65 сая ам.доллар буюу 137 тэрбум төгрөгөөр тооцсон бол харин “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг Си энд Ти” компанид ул шорооны ажлын нийт зардалд 119 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг.

Үнийн дүнгээс илүүдэж зөрсөн бүх мөнгийг “Самсунг Си энд Ти” ашиг болгон авчээ. 119 сая ам.долларын гэрээний задаргааг харвал 14.8 сая ам.долларыг “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн тусгасан байна.

“Самсунг Си энд Ти” ”Энержи ресурс”-тэй, “Самсунг Си энд Ти” “Монголын төмөр зам” ТӨХК-тай хийсэн гэрээнүүдийн үнийн дүнгийн харьцуулалт. Энэ баримтыг цагдаагийнхан хуурамч байх магадлалтай хэмээн үзэж буй аж.

“Энержи ресурс” компанийн уг асуудлыг эрхэлсэн албан тушаалтанд дарамт учруулж үйлдүүлсэн гэж таамаглажээ. Учир нь “Энержи ресурс”-ийн 119 сая ам.долларын гэрээний задаргаа дотор нүүлгэн шилжүүлэлтийн 14.8 сая ам.доллар мөн багтсан байна.

Гэтэл тус компани ул шорооны ажил гүйцэтгэх 10 компанийг гурван жилийн өмнө нүүлгэн шилжүүлж, зардлыг нь ч шилжүүлсэн байв.

Гэтэл 13 компанийн сүүлд нэмэгдсэн гурван компанид л 1.5 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтийн зардал

гэж өгсөн байдаг аж. Нэгэнт нүүн очоод байсан 10 компанид мөнгө өгөөгүйг нь цагдаагийнхан тогтоогоод байна. Ингээд 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа “Самсунг Си энд Ти”-гийн захирал Ли Жон Гёл хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ.

Тэд ул шорооны ажлаас нийт 54 сая ам.долларын “ашигтай ажилласан” байх бөгөөд одоогийн байдлаар 54 сая ам.доллараас 13.3 сая нь л ямархуу замаар “даший шог” болсон нь тодорхой болов.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, тус компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Монголд хэний ч үл танил солонгос эр Ли Жон Гёл гурав хамжаад ч 13.3 сая ам.доллар залилах эрх мэдэл, албан тушаал, улс төрийн дэмжлэггүй нь тодорхой.

Үүнийг зөвхөн салбар хариуцсан сайдууд, шийдвэр гаргаж чадах дарга нар л хийж чадах учир Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх нараас нотлох баримтуудын дагуу мэдүүлэг авч, шалгаж байна.

Б.ЖАРГАЛ
geree2.jpg
geree2.jpg (51.67 KiB) 648 удаа үзсэн
http://mongolnews.mn/1roy
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн ezshuu »

Женко буруугүй гэдэгт би эцсээ хүртэл итгэнэ.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-82

З.Энхболдын дүү “Эрдэнэт”-д шахаа хийжээ

2012 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захи­рал асан Ч.Ганзориг “Болдсофт” гэ­дэг компанитай интернэтийн тоног тө­хөөрөмж нийлүүлэх тухай гэрээг бай­гуулжээ. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZTE Corporation компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгс­лийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Үе үеийн дарга, захирлуудын үед сүйхээтэй биз­нес­мэнүүд, улс төрчид, тэдний гар хөл бологчид тус үйлдвэрт элдэв хэрэгтэй, хэрэггүй зүйлийг шахаж баяждаг билээ.

Тэгвэл энэ удаад УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишиг­тогтохын эзэмшлийн компани болох “Болдсофт” бараа материал ний­лүүлэх гэрээг амжилттай бай­гуулж чадсан аж. Түүний компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг интернэтийн то­ног төхөөрөмжтэй болгосон байна. Мэдээж хэрэг, үүнд ахынх нь үүрэг орол­цоо байсан байж л таарна. Цаг­таа Төрийн өмчийн хорооны дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийг бу­жиг­нуулж явсан З.Энхболд өөрөө ийн­хүү бууриа нэг эргэж, дүүдээ том тус хүргэжээ.

Хөөрхий муу Норовын хүүг “Нүүрс” хөтөлбөрөөр мөнгө хий­сэн хэмээн тэвдүүлж, ганц нэг гарынх нь хүмүүсийг шалгуулж, хориулан байж намын даргынх нь суудлыг авч, улмаар Ерөнхий сайдын албан ту­шаалаас нь буулгаж байсан З.Энхболд өөрөө ч бас өөгүй нэгэн биш бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

http://www.wikimon.mn/content/66661.shtml
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-83

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн сурагтай.

Шалгах шалтгаан нь Нийгмийн даатгалынхан нас барсан ахмадуудын нэрийг улсын бүртгэлээс хасалгүй арилжааны банкнаас зээл авч байсан "сүлжээ”-г илрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Дээрх "сүлжээ”-нийхэн хууль бусаар тэтгэврийн зээл аваад зогсохгүй настнуудын гэрт зочилж, амралтад амрах боломжтойг зөвлөөд, оноос өмнө амрах боломжгүй гэвэл 50 мянган төгрөг авч, албан бичигт "амарсан” гэж гарын үсэг зурахыг тулган шаардсанаас хэрэг манджээ. Зарим өндөр настан жилд нэг удаа амралтын газраар үнэгүй үйлчлүүлэх эрхтэйг мэдэхгүй байгаа нь тэдний өгөөш болж, эл сүлжээний бизнесийг ивээн тэтгэж, өөрсдөө ч сүлжээнд орчихсон тууж явсан сурагтай. Өөрөөр хэлбэл, дүн өвлийн хүйтэнд 50 мянган төгрөг зүгээр өгье гэхэд хэн ч татгалзахгүй шүү дээ.

Тэгээд цааш нь тарааж, "олон хүн цуглуулбал, шагналтай” гэх урамшууллын системийг сонссон ахмадууд тэтгэврийн найзууддаа дуулгаж, өндөр настнуудыг амралтад сувилуулсны үйлчилгээнд төрөөс олгодог 150 мянган төгрөгийн 50 мянгыг авч, 100 мянгыг нийгмийн даатгалынхан хувь тэнцүүлэн зувчуулдаг байжээ. Түүнчлэн С.Эрдэнэ сайдын эхнэр өөрийн амралтын газрын нэр дээр өндөр настнуудыг амруулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшсан талаар эх сурвалж мэдээлж байсан. Цагдаагийн байгууллагаас 10 гаруй мянган өөд бологсдын нэрээр тэтгэврийн мөнгийг авч байсан асуудалд хот, хөдөөгийн нийгмийн даатгалын ажилтнуудыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохиролд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Халамж, нийгмийн даатгалынхан олон жил ийм аргаар мөнгө угааж байжээ. Энэ асуудлаар нийтлэлч Баабар "Бурхан минь, биднийг дээрэмчдээс салгаж өгөөч” нийтлэл бичиж, түүний хариуд С.Эрдэнэ сайд чамгүй бухимдаж байсан удаатай. Удалгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл хийж, манайх дотоод шалгалтаараа зарим зөрчлийг илрүүлсэн гэсэн нь энэ үйлдлийг бататгах шиг болсон. Гэхдээ онц их хэмжээний хохирол учруулах хэмжээнд хүрээгүй, 140 гаруй зөрчлийг илрүүлж, арилжааны банкуудад хохирлыг барагдуулж байгаа гэж өөрсдийгөө зөвтгөсөн.

Ямартай ч С.Эрдэнэ сайдыг дээрх асуудалтай холбогдуулж шалгаж эхэлсэн байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөж байх үеэр С.Эрдэнэ сайд тэднийг сүрдүүлж байгаа сураг дуулдаж байв. Гэсэн ч цагдаагийнхан атгасан сэжүүрээ алдалгүй, ийнхүү лавшруулж байгаа бололтой. С.Эрдэнэ сайд АН-ын "Шонхор” фрак цийн гишүүний хувьд улс төрийн амтат бялуунаас үргэлж хүртэж ирсэн нэгэн. Тухайлбал, Баянгол дүүргийг "С.Эрдэнийн вант улс” гэж нэрийддэг шүү дээ. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид нь 33 гишүүнтэй байхад түүний дөрөв нь С.Эрдэнийн хүн болохыг өөрөө зарласан. Тухайлбал, түүний эхнэр, хүү, хүргэн, охин нь Баянгол дүүргийн ИТХ-д иргэдийг төлөөлж байна.



Б.Цэцэг

bolod.mn

https://www.dorgio.mn/post/41988
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн Шаазгай »

Хулгайч Баттулга чөтгөр лүүгээ тонилоосой. Дээр үед сайн эр болох гэж байгаа хүмүүс Шилийн богдод гарч тангараг өргөдөг байсан гэсэн. Одоо цагт Халтмаагийн хулгайч дээр очиж тангараг өргөвөл ёстой сурмаг хулгайч болох байх даа.

Нээрэн намайг бага байхад хүн бүр л Шагдарын Отгонбилэгийг шүтдэг байж билээ. Тэрний хажууд Баярцогтын Швейцарит мартдаг нэг сая доллар бол юу ч биш юм байна лээ л дээ. Хулгайч Баттулга яг л Отгонбилэгийн замналаар явж байгаа хүн шиг байна лээ. Улсаас асар их мөнгө луйвардаад тэрнийхээ өчүүхэн хувийг /гэхдээ л тэр нь их мөнгө/ хэдэн юм үзээгүй гөлөгнүүдийг өргөж, тэтгэхэд зарцуулдаг. Тэгээд нөгөө тэжээвэр гөлөгнүүд нь амиа тасартал эзнээ хамгаална. Бүр аргаа барахад манай эзэн харин ч ганцаараа идэж уугаагүй. Хажуу, хавирганы хүмүүстэй ч гэсэн хүртээдэг, нүнжигтэй гээд л. :lol:
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн cellat »

Шаазгай написал:Хулгайч Баттулга чөтгөр лүүгээ тонилоосой. Дээр үед сайн эр болох гэж байгаа хүмүүс Шилийн богдод гарч тангараг өргөдөг байсан гэсэн. Одоо цагт Халтмаагийн хулгайч дээр очиж тангараг өргөвөл ёстой сурмаг хулгайч болох байх даа.

Нээрэн намайг бага байхад хүн бүр л Шагдарын Отгонбилэгийг шүтдэг байж билээ. Тэрний хажууд Баярцогтын Швейцарит мартдаг нэг сая доллар бол юу ч биш юм байна лээ л дээ. Хулгайч Баттулга яг л Отгонбилэгийн замналаар явж байгаа хүн шиг байна лээ. Улсаас асар их мөнгө луйвардаад тэрнийхээ өчүүхэн хувийг /гэхдээ л тэр нь их мөнгө/ хэдэн юм үзээгүй гөлөгнүүдийг өргөж, тэтгэхэд зарцуулдаг. Тэгээд нөгөө тэжээвэр гөлөгнүүд нь амиа тасартал эзнээ хамгаална. Бүр аргаа барахад манай эзэн харин ч ганцаараа идэж уугаагүй. Хажуу, хавирганы хүмүүстэй ч гэсэн хүртээдэг, нүнжигтэй гээд л. :lol:
za Battulgiig Otgonbilegtei haritsuulahgui shuu. yostoi tenger gazar shig 2 hun dee hehe.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-84


Д.Доржханд “хужаа” хүргэнээ замын тендерт зүтгүүлж байгаа нь үнэн үү?

Зам тээврийн яаманд үндсэн чиг үүргийн дагуу асар их мөнгө эргэлддэг газар тул тендерийн маргаан, агаарийн тээвэр, замын барилгын асуудлууд ямагт олны анхаарлыг татсаар ирсэн. Хамгийн сүүлчийн мэдээлллээр л гэхэд Зам тээврийн яамны авто замын тээврийн бодлогын зохицуулах газрын дарга Д.Доржханд өөрийн “Хятад” хүргэнээ замын тендерт ялуулахаар илтэд зүтгэж байгаа хэрэг маргаан дагуулж байна.

Асуудлыг тодруулбал, Зам тээврийн яамнаас өнгөрсөн оны наймдугаар сард урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км автозамын барилгын ажлын тендерийг зарласан байдаг. Хөнгөлөлттэй зээлийг урд хөршийн Exim банкаар дамжуулан санхүүжүүлэх тул банкны дүрмийн дагуу манай улсад нэр бүхий гурван компаниас аль нэгийг нь шалгаруулахыг санал болгосон аж.

Харин уг тендерийг зарлахдаа Зам тээврийн яамны авто замын тээврийн бодлогын зохицуулах газрын дарга Д.Доржханд зориудаар цаг хожиж, нэр бүхий гурван компанийн хоёртой нь үнэ буулгах хэлэлцээр хийх, үнийн саналыг хууль зөрчих замаар дахин авах зэргээр тендерийн ажлыг уясан байж болзошгүй байна.

Д.Доржханд хоёр дахь удаагаа үнэ авахдаа урд хөршийн Exim банкнаас нэрийг нь өгсөн гурван компанийн нэгээс нь үнийн санал авахаас татгалзах зэргээр хугацаа хожсон байна. Ингэж үнэ буулгах асуудлаар тендерийн ажлыг саатуулж байж, 42 сая ам.долларын өртөгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг өөрийн хүргэний гэгдэх “Hinjiang Beixiin Road and bridge group” –д өгөхөөр холбогдох албаныхантай тохиролцсон гэдгийг учир мэдэх хүмүүс нь ярьдаг.

Тендерт оролцож буй нөгөө хоёр компани нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг 41 сая ам.доллараар барих боломжтой гэж үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй замын ажлын 30 хувьд туслан гүйцэтгэгчээр Монгол компани ажиллуулах саналаа урд хөршийн компанийн зүгээс хүргүүлсээр байхад ч үл тоосон гэх.

Нэгэнт хөнгөлөлттэй зээлээр баригдах замын ажлыг Монгол компани бие даан хийх гэрээний эрхгүй. Үүнийг овжингоор ашиглаж, зам тээврийн яамны өндөр албан тушаалтнууд урд хөршийн компаниудыг хооронд нь муудалцуулан байж, нэгнийхээ хүргэнд тендер өгөх лоббиг шамдан хийцгээж байгаа бололтой. Уг нь эдийн засаг хямралтай энэ үед 41 сая ам.доллароор баригдах үнийн саналаа чухалчилмаар. Гэтэл нэг сая ам.доллараар илүү үнэ хэлсэн компаниад өгөхөөр улайрч буй нь ашиг сонирхолын зөрчилтэй хүн юм биш үү гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.



А.Баярмаа

https://www.dorgio.mn/post/45153
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-85

Х.Баттулгыг тойрсон олон тэрбумыг “завшсан” гэх баривчилгаанууд

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал нарыг баривчилсан нь нийгэмд багагүй шуугиан дэгдээлээ. Тодруулбал, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр Г.Түвшинжаргал, Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарыг цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног цагдан хорьж, шалгахаар шүүхийн шийдвэр гарсан.

Мөн Х.Баттулга гишүүний туслахаар 15 жил ажилласан гэх “Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнэтуяаг баасан гарагийн өглөөний 04.00 цагт баривчилсан хэмээн Х.Баттулгын талаас мэдээлсэн ч хуулийн байгууллагынхан албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм. “Түмэн хишигтэн” компани нь Х.Баттулгын "Женко" группийн охин компани гэнэ.

Г.Буяндэлгэр, Т.Энхцэцэг нарын тухайд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд шалгарсан “Натур Фрейнди” компанийн ажилчид аж.

Харин шүүхээс Г.Түвшинжаргалыг 32 мянган га талбайд хийгдэх ажлыг 3500 га талбайд хийсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, таван тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт буруутгажээ.

Шүүхээс Г.Түвшинжаргалыг 32 мянган га талбайд хийгдэх ажлыг 3500 га талбайд хийсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, таван тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт буруутгажээ.
Тэдний өмнө Х.Баттулгыг Зам тээврийн яамны сайд /2012/ байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллаж байсан Солонгосын "Самсунг СТ" компанийн захирал Ли Жон Гёл нарыг таван сарын өмнөөс саатуулан, шалгаж буй. Мөн “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполиор эрэн сурвалжилж байгаа билээ.

Мөн эдгээрээс гадна УИХ-ын ахлах зөвлөх Х.Баттулга гишүүн ч шалгагдаж буй. Харин үүнийгээ А.Гансүх үгүйсгэж байгаа бол Х.Баттулга гишүүн “сайн дураараа шалгуулж, бүх материалыг хуулийнханд үзүүлсэн” гэж тайлбарласан.

Х.Баттулгыг тойрсон баривчилгаа юуг өгүүлнэ вэ...

Тэгвэл Х.Баттулгын тойрсон баривчилгааг улстөржүүлж харах хүмүүс олон байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МСS-ийн Ж.Оджаргалтай холбоотой гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ.

Учир нь Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Г.Түвшинжаргалын баривчлах болсон шалтгааныг төмөр замын асуудалтай холбон тайлбарласан. Тэрээр шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөнөөс сох дутсан гэх 55 тэрбум төгрөгийн хэрэгт өөрийн үйлчлүүлэгч Х.Баттулга буруугүй. Харин “Энержи Ресурс” баримтыг одоо болтол Төрийн өмчийн хороо болон Зам тээврийн яаманд ирүүлээгүйг мэдэгдсэн юм.

Түүний сэтгүүлчдэд дэлгэсэн баримтаас үзвэл, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх А.Гансүх тухайн үед /2013 он/ ахалж байжээ. Тодруулбал, Шинэ төмөр замын төслийн хэрэгжилтийн хугацаанд нийт 93.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингээд Төрийн өмчийн хороо хүлээж авах гэтэл санхүүгийн анхан шатны баримт дутуу байжээ. Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс Рэйл" компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг бус 38 тэрбум төгрөгийн зардал гаргасан болохыг Төрийн өмчийн хороо баталгаажуулсан байна. Ингээд гүйцэтгэхэд оролцсон"Энержи Ресурс" компаниас баримтыг шаардахад Гүйцэтгэх захирал Л.Оюунбат анхан шатны баримтыг өөрийн байранд ирж үзэхийг мэдэгдсэн ч одоо болтол үзүүлээгүй гэх. Улмаар Л.Оюунбатыг хуулийн байгууллагынхан саатуулан шалгаж эхэлсэн боловч, мөрдөн байцаалтын шатнаас нь ЦЕГ-ын дарга Р.Чингис суллуулсан гэж мэдээлсэн. Ийнхүү эл хэрэгт “МСS” холбогдож, ЦЕГ-ын удирдлага хүртэл оролцсон нь улс төрийн зорилготой гэж хардахад хүргэжээ.

Эл хэрэгт “МСS” холбогдож, ЦЕГ-ын удирдлага хүртэл оролцсон нь улс төрийн зорилготой гэж хардахад хүргэжээ.
Энэ тухай Х.Баттулга гишүүн хэлэхдээ “Тавантолгой”-г 60-100 жилээр гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчилсний төлөө эрүү шүүлтэд орж байна. Тэд төмөр замыг ухаад юм гарахгүй болохоор одоо Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор руу орж, эмэгтэйчүүдэд нь хүчээ үзүүлж байна” хэмээгээд эл баривчилгаануудыг улс төртэй холбож байгаа хэлсэн. Мөн тэрээр удахгүй “Нүүрсний бүлэг”-тэй тэмцэж, булхайг нь илчилнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүний хэлсэн “Нүүрсний бүлэг”-т Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын С.Баярцогт, Сү.Батболд, Ц.Нямдорж, С.Баяр тэргүүтэй хүмүүс багтдаг аж.

Х.Баттулгын тойрсон хүмүүс 5-55 тэрбумын хэрэгт холбогджээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон хүмүүс ихэнхдээ 5-55 тэрбумыг завшсан хэрэгт холбогдоод байна. Дээр дурдсанчлан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс тавантэрбумыг завшсан хэмээж тухайн үед төсөл дээр ажиллаж байсан дөрвөн эмэгтэйг баривчилсан бол “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн шинэ төмөр замын төсвөөс 55 тэрбумын асуудал яригдаад байгаа юм.

Хэрэв хууль шүүхээс олон тэрбумын эл хэрэг нотлогдвол Х.Баттулга гишүүнийг эрхийг түдгэлзүүлэх хийгээд цаашид улстөрд хүч үзэх боломжгүй болох нь гарцаагүй. Харин улс төрийн зорилготой бол хэнд ямар ашигтай вэ гэдгийг олон нийт дэнсэлж сууна.

http://eagle.mn/r/6781
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн cellat »

hehe Ganhuyag 3.6 terbum husaad 3.6 jil avch bna gene uu? hehe uneheer 3.6 terbum husaad iim yal avdag bol saihan yum bish uu? hun yamar ch ajil hiigeed 3.6 jild 3.6 terbum olj chadahgui. saihan husaj husaj heden jil suugaad nasaaraa hangaluun amidrah ni bna shd.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн eRoTiKa »

cellat написал:hehe Ganhuyag 3.6 terbum husaad 3.6 jil avch bna gene uu? hehe uneheer 3.6 terbum husaad iim yal avdag bol saihan yum bish uu? hun yamar ch ajil hiigeed 3.6 jild 3.6 terbum olj chadahgui. saihan husaj husaj heden jil suugaad nasaaraa hangaluun amidrah ni bna shd.
Songuuli boloh gej bga bolhoor Altanhuyagiig tvr taivshiruulah arga l bh, 10-n saraas dahij neg hereg neegeed yaliig ni 5jileer dor hayj nemeh bh
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн cellat »

eRoTiKa написал:
cellat написал:hehe Ganhuyag 3.6 terbum husaad 3.6 jil avch bna gene uu? hehe uneheer 3.6 terbum husaad iim yal avdag bol saihan yum bish uu? hun yamar ch ajil hiigeed 3.6 jild 3.6 terbum olj chadahgui. saihan husaj husaj heden jil suugaad nasaaraa hangaluun amidrah ni bna shd.
Songuuli boloh gej bga bolhoor Altanhuyagiig tvr taivshiruulah arga l bh, 10-n saraas dahij neg hereg neegeed yaliig ni 5jileer dor hayj nemeh bh
ugaasaa ene nuursnii hereg bol ug ni demii l hereg yum bga shd. ugaasaa ger horoololiinhon heldeg ter 2 jil hyamd nuurs avch bsan gej odoo buur l unetei bolson. uneteig ni dalimduulj Turkiin elchin, Magnai hurtel unegui nuurs taraaj showdaj bna shd.
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-86

Эрдэнэтийн хаялга ба Ц.Даваацэрэнгийн багийн тансаглал

илсан хоолыг гоёмсог цаасанд боогоод зах зээлд борлуулах” ажиллагаанд манайхан сүүлийн жилүүдэд тун сайн гаршсан. Тодруулбал, хэн ч гэм зэмээ сайтар нууж, сайхан үгээр халхалж аваад хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг болжээ. Хэвлэн нийтлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сиймхийгээр олон нийтэд хүргэчихдэг энэ тархи угаалтаа тэд “пиар” гэж тайлбарласаар өдийг хүрэв. Саяхан даа, “Эрдэнэт үйлдвэр 167 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав” гэсэн мэдээлэл олон арван хэвлэлийн хуудсаар зэрэг яваад өнгөрсөн юм. Мэдээлэл уншигчдад “Улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулдаг улсдаа дээгүүрт тооцогдох саалийн үнээ болох тус үйлдвэр эдийн засгийн хямралыг дажгүй даван туулж байгаа юм байна” гэх бодлыг төрүүлсэн байв.

Хэвлэлийн хуудсыг үйлдвэрийн дарга нар чимж, тэд Эрдэнэтийн тухай сайн сайхныг ам уралдан ярьсан юм чинь тэгж бодохоос ч аргагүй. Тэдний ярианаас энд иш татах нь зөв байх. Тухайлбал, Эрдэнт үйлдвэрийн Ерөнхий захирлын худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар “Эрдэнэт бол томоохон үйлдвэрлэгч, томоохон худалдаг авагч. Иймээс худалдан авалтын үнэ бодитой, хэмнэлттэй байх нь зэсийн өртгийг хямдруулах гол гарц юм. Үнийн бодлогыг хэрэгжүүлж худалдан авсан бараа материалын бодит үнийн бууралтаас 63 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн нийт гэрээ хэлцлийн дотор “Урьдчилгаа төлбөргүй гэрээ” ердөө 32 хувьтай байсныг өөрчилж 80 хувьд хүргэсэн амжилтаа “ашиггүй, шахааны бизнес”-ийг шахан зайлуулсан том ололт гэсэн байв.

Харин эдийн засаг эрхэлсэн захирал Б.Алтанхуяг “2013-2015 онуудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үеүдэд хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээний үр дүнд үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргаж ажилласан гэсэн бол үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа “ГОК хямралын үеийн хүнд нөхцөлд ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсартай биелүүлж ирсэн. Энэ хугацаанд нэг ч хүн цомхголоор ажлаас халаагүй, ҮЭ-тэй байгуулсан гэрээгээ 99 хувиар биелүүлж чадсан” гэсэн байв. Үйлдвэрийн удирдлагууд ажлаа ийн ам уралдан магтаж байхад эргэлзэх хүн гарахгүй нь тодорхой.

Гэвч энэ сайхан ярианы ард үйлдвэрийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бараан баримт нуугдаж байжээ. Хэвлэлүүд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үндсэн цалингаасаа гадуур нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэг авдаг тухай баримтыг дэлгэж эхлэв. Гэхдээ энэ нэмэгдэл цалин, тэтгэлэг, дэмжлэгийг халуунд халж, хүйтэнд хөрч, уурхайн гүнд олборлолт явуулдаг жинхэнэ үйлдвэрлэгчид, ажилчид биш үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс авч байгаа нь тэнд баялгийн, улсын сангийн хуваарилалт үнэнхүү шог явагдаж байгааг харууллаа. Тухайбал, 2014 оны 12 дугаар сард үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг 3600 евро, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу 3600 евро, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу 3600 евро, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа 3600 еврогийн нэмэгдэл цалин тус тус авсан байх юм. Үүнээс гадна н.Батжаргалсайхан, Б.Батхуяг, Р.Дэлгэр, Х.Өлзий-Орших, Д.Пүрэвсүрэн, А.Цэрэнсодном, Н.Энхбаатар нарын хүмүүс 1800-2700 еврогийн нэмэгдэл цалин авсан байна. Улсын үйлдвэрийн газраас доллар биш, еврогоор тоологдох нэмэгдэл цалин авдаг энэхүү онцгой эрхтэй хүмүүсээс гадна доорхи нэр бүхий хүмүүс мөн л 2014 онд тэтгэмж тэтгэлэг авчээ.

З.Түмэн 27000 евро

Д.Пүрэвсүрэн 27000 евро

А.Цэрэнсодном 27000 евро

Н.Мэргэнбаатар 18000 евро

О.Хонгор 18000 евро

П.Батболор 45000 евро

Ш.Батдэлгэр 9000 евро

Б.Ариунзаяа 18000 евро.

Их хэмжээний тэтгэлэг авсан хүмүүсийн дунд нэмэгдэл цалин авсан А.Цэрэнсодномын нэр багтсан байгааг уншигч та харсан байх. Үүнээс гадна Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа тэргүүтэй цөөнгүй хүн Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад зориулж Эрдэнэт үйлдвэрээс их хэмжээний мөнгө гаргуулсан байна. Тэдний орон байранд зориулж тус үйлдвэр

Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.30-нд, Батжаргалсайханд 309.9 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.27-нд, Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд, Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд, Х.Өлзий-Оршиход 771,7 сая төгрөг 2014.12.16-нд, С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд тус тус мөнгө шилжүүлсэн байх юм. Жишээлбэл, Д.Даваасамбууд зориулж Улаанбаатарт шинээр худалдаж авч өгсөн орон сууц нь 165.1 кв.метр ба хоёр автомашины зогсоолын хамт нийт үнэ нь 773 сая 700 мянган төгрөг. Харин С.Сувдаад худалдаж авсан 180.3 кв.м талбай бүхий орон сууц мөн хоёр авто машины дулаан зогсоолын хамт 796 сая 700 мянган төгрөг юм байна. Улсын ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэтийн хаялгыг хүртсэн хүн өмнөх Засгийн газруудын үед цөөн биш удаа төрж байсан.

Гэхдээ Ц.Даваацэрэнгийн багийнхан шиг шуналтайгаар савардсан нь ховор. Гайхалтай нь энэ бүх онцгой эрхийг үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн хүмүүс хүртэж байгаа юм. Хулгайч хулгай хийчихээд “хулгайчийг олоорой” гэж хашгирсан тухай шог яриа монголчуудын дунд яригддаг. Харин төрийн сан хөмрөгөөс самарддаг орчин цагийн “хулгайчид” но-той үйлдлээ гэнэтийн гоё мэдээ, гоё тайлбар, гоё яриагаар халхалдаг болжээ.

http://politik.mn/post/7508
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-87

Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт анхаар !!!

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна.

Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн холбоотой ажээ.



Садан, төрлийн холбоотой хүмүүсийг тодотгох байдлаар үзүүлбэл

д/д

Эцгийн нэр

Өөрийн нэр

Албан тушаал

1

Есантай

Зангар

Дарга



2

Хурманхан

Муратай

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга бөгөөд ГУАБ



3

Эрдэнэ

Болорболд

Цагааннуур дахь гаалийн салбарын эрхлэгч бөгөөд ГУАБ



4

Аятхан

Баймухан

Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ



5

Монголхан

Биржан

Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ

6

Мекей

Болат

ГХБХ ГУАБ

7

Силам

Ханатхан

ГХБХ ГУАБ

8

Магсар

Пүрэвжав

Ахлах нягтлан бодогч-ГУАБ

9

Түмэнбаяр

Баярцоож

ГХБХ ГУБ

10

Талгат

Ардах

ГХБХ ГУБ

11

Цэрэв

Элбэгсайхан

ГХБХ ГУБ

12

Адууч

Ариунбаяр

ГХБХ ГУБ

13

Альпешай

Март

ГХБХ ГУБ

14

Бердумурат

Ерлан

ГХБХ ГУБ

15

Сүхээ

Алтанзул

ТХТХ ГУБ

16

Халиасхар

Нурбахыт

ГХБХ ГУБ

17

Алип

Гэрэлсүрэн

Статистик, эрсдэлийн мэдээлэл хариуцсан ГУБ

18

Мадет

Аманкельд

Мэдээллийн технологи хариуцсан ГУБ

19

Нажипхан

Хумырзах

Эрэлч нохой хариуцсан ГУБ

20

Өнерхан

Серикжан

Эрэлч нохой хариуцсан ГУБ

21

Жумахан

Бахытжан

Мэргэжилтэн

22

Мизамхан

Бердигүл

Архив, бичиг хэргийн эрхлэгч

23

Насыр

Хайып

Цогболборын менежер

24

Мубарах

Серик

Аж ахуй хариуцсан нярав

25

Хиват

Самет

Газрын жижүүр

26

Солтан

Нурбек

Газрын жижүүр

27

Жухай

Ербол

ГБА-ын сахиул

28

Тувахойт

Бум-Эрдэнэ

Газрын жижүүр

29

Галсан

Амаржаргал

Жолооч

30

Зайтин

Тилек

Жолооч

31

Хойлбай

Бисахан

Жолооч

32

Паней

Балдырган

Үйлчлэгч

33

Зейнолда

Мурат

Галч-жижүүр

34

Галбадрах

Наранчимэг

Үйлчлэгч

35

Ауей

Мурат

Галч

36

Класхан

Андрей

Сантехник

37

Хизыр

Самат

Галч

38

Жүкей

Мухаметнасыр

Галч

39

Адасхан

Манарбек

Худагчин

40

Манкей

Ерболат

ГБА-ын сахиул

41

Шакей

Манчук

Сахиул



Дээрх хамаарлыг график байдлаар үзүүлбэл


Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржан нь гаалийн газрын дарга Е.Зангарын хадам дүү,
Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймухан нь Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржантай эгч дүүгийн хүүхдүүд буюу үеэлүүд,
Эрэлч нохой хариуцсан ГУБ Ө.Серикжан нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хадам дүү
ГХБХ ГУБ Б.Ерлан, Т.Ардах, Эрэлч нохой хариуцсан ГУБ Н.Хумырзах нар өмнө нь ГЕГ-ын дэд даргаар ажиллах байсан А.Мураттай садан төрлийн харилцан хамааралтай. Тухайлбал ГУБ Т.Ардах нь Муратын төрсөн ах Талгатын охин нь юм.
Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга бөгөөд ГУАБ Ж.Муратай болон Цогцолборын менежер Н.Хайып нар хадам ах-дүүгийн холбоотой. Ж.Муратай, Н.Хайып нар нь нэг айлын эгч дүүс буюу Жүкейн Гүлжанар, Гүлжайна нартай гэр бүл болсон.
ГХБХ ГУБ Х.Нурбахыт нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хүргэн.
ГУА Т.Баярцоож нь саяхан Увс аймгийн Боршоо боомтод салбарын эрхлэгчээр томилогдсон боловч тухайн албан тушаалд очихоос татгалзан Баян-Өлгий аймагт байцаагчаар ажиллахаар тушаалаа өөрчлүүлэн ирсэн. Тэрээр хууль зүйн сайд Д.Дорлигжав болон аймгийн Прокурорын газрын дараг Т.Батсүхтэй их сургуулийн ангийн найзуудын харилцаа холбоотой. Түүнчлэн ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдоржтой хуурай эгч дүүсийн харилцаатай.
Дээрхээс гадна М.Биржан, С.Ханатхан нар Жантакей, М.Аманкелди, М.Болат нар Ботахара, Т.Ардах, Н.Хумырзах нар Меркит, Х.Муратай, Ж.Бахытжан нар Найман зэрэг нэг омгийн хамаатан гэж үзэж болохоор албан хаагчид байна.
Эндээс та бүхэн Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт “цус ойртож” байгааг харлаа. Уг нь Гаалийн байгууллагаас 2-3 жилд байцаагч нарыг томилдог гэж байгаа. Гэвч томилогдож байгаа хүмүүс нь Казак хэл мэдэхгүй болохоор ийнхүү нутгийн уугуул, суугуулийг томилдог нь ийнхүү цус ойртоход хүргэжээ.

Бид энэхүү “цус ойртолт”-ын цаана хардлага төрүүлсэн, эргэлзээтэй үйл ажиллагаа их болсон талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа
Хавсралтууд
f8bf429cf26111b65f96e9f3e2e192a6.png
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

Цуврал-88

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ зардлаар 836 саяын байртай болсон С.Сувдаа гэж хэн бэ

Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг. Энэ бол үе үеийн сонгуулийн ялалт даган ирдэг албан тушаалын бялуу хуваалтаар “Эрдэнэт” гэх их айлыг толгойлсон эрхмүүдийн нэрс. Эдгээр нэрсийн хамгийн сүүлд нь Ц.Даваацэрэн бичигдэнэ. Өмнөговь аймгийн уугуул, бас чиг болоогүй аймгийн заан цолтой энэ эрхмийг АН-ынхан итгэл хүлээлгэн, илгээлт өвөртлүүлж, “Эрдэнэт”үйлдвэр лүү илгээснээс хойш даруй гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Мэдээж АН-ын супер томилгооны эзэн очсон даруйдаа хүчээ харуулж “Манай скалааданд үйлдвэрийн нөхцөлд хэрэглэх шаардлагагүй 10 тэрбум орчим бараа материал, техник технологи байна. Эрдэнэтийг шахааны бизнес хийх нүдээр хардгаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж, зах зээлд тэдгээр бүтээгдэхүүнээ борлуулах болсноо мөн дуулгаад амжсан. Одоо л нэг гэж байтал төд удалгүй Ц.Даваацэрэнгийн гуйл нь цухуйж, албан тоот тушаал гаргаж, тус үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн менежер, ажилтнуудын албан ажлын өрөө, ширээ, сейф зэрэг эд зүйлд шалгалт буюу нэгжлэг хийсэн нь нэг хэсэгтээ л олны амыг ангайлгахад хүрсэн билээ.

Энэ явдлаас хойш түүний хууль бус томилгоо, шахааны талаар хэвлэлийнхэн мэр сэр онцолдог байсан ч нэг ам ангайлгаж, эрүү мултлах шахсан нь сүүлийн үеийн дуулиан юм. Хэдэн мянган евроны цалингийн нэмэгдэл, хэдэн зуун саяын байрны урьдчилгааны талаарх ноцтой баримт дэлгэгдэхэд ийм цалинтай, боломжтой ажлын байр байдаг гэж үү хэмээн гайхширч, зарим нэгийг нь шүлсээ гоожуулахад хүргэсэн. Тодруулбал "Эрдэнэт"-ийн дарга нарын нэмэгдэл цалин 1800-3600 евро буюу монгол мөнгөөр дунджаар 4 саяас 8 сая төгрөг, гэрээний дагуу дэмжлэг авдаг гэх хүмүүс 9000-45 000 евро, орон сууцны дэмжлэг авсан хүмүүс 244 саяас 800 сая хүртэлх төгрөгийн байр авчээ. Гэвч гол учир нь энэхүү цалингийн нэмэгдэл, байрны урьдчилгаа нь гол ажилчид буюу хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөдөг уурхайчид нь биш үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс буюу түүний дагуулж авчирсан хүмүүс гэх. Үйлдвэрийн удирдлага нь өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлээд зогсохгүй зөвхөн тэднийхээ хүрээнд бялуу хувааж тансаглацгаадаг нь ихээхэн сонирхол татаад байгаа юм.



Ямар сайндаа л насаараа “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан Харуул элкений тэтгэвэрчин- зохиолч Н.Батсуурь гэх хүн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд ил захидал бичиж, “Ц.Даваацэрэн даргаа надад 700 сая хэрэггүй ээ. 70 сая л хангалттай. Би энэ үйлдвэрт 20 жил ажилласан анхны ажилтны нэг байна. Тэтгэврийн нөхөрт байр хэрэгтэй байна Таныг надад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэхэв. Бид энэ удаа дэлгэгдсэн баримтаар хамгийн өндөр дүнгээр байр авсан Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдааг онцолж байна. Түүнийг Орхон аймгийн АН-ын дэд даргын албан тушаалаас энэхүү сэнтийд суусан гэдэг. Энэ нь АН дахь Шонхор фракц буюу З.Энхболдтой холбоотой. Орхон аймагт АН дотор оршиж буй хамгийн хүчтэй хоёр бүлэглэл болох “Шонхор” болон “Шак” /Шинэ ардчилал/ фракцийнхан нөлөөллөө тогтоож чаджээ.

Шак гэж албан ёсны фракц байхгүй гэдэг ч энэ нь бодит бүлэглэл аж. Аймгийн АН-д “Алтангадас”, “Соцдэк” болон нутаг нугын бүлэглэлүүд байдаг боловч хүчний хувьд дээрх хоёрын хаана ч хүрдэггүй байна. Гол хоёр бүлэглэлийн нэг болох “Шонхор”-ыг АИТХ-ын тэргүүлэгч, Баян-Өндөр сумын АН-ын дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн дарга Ц.Батхуяг толгойлж байгаа бол түүнтэй аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, АИТХ-ын тэргүүлэгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа хүч хавсардаг байна. Энэ утгаараа түүнийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын хүн, үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэнгийн “байнгын харуул” гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг аж. Тэрбээр үйлдвэрийнхээ зардлаар "Ривер Гарден" хотхоны 5 давхрын 180 м2 байрыг 836 сая 700 мянгаар 100 хувь төлөн авсан баримтаа хэвлэлийхэнээс нууж чадаагүй юм. "Ривер Гарден" хотхон бол манайд баригдаж байгаа хамгийн тансаг зэрэглэлийн хотхонуудын нэг. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд байрлах тус хотхонд сүүлийн үед баячууд шуурах болсон. Орчин үеийн шийдэлтэй, ногоон хотхон гээд л бүхнийг дээд зэрэглэлээр хангадаг тансаг хотхонд Эрдэнэт үйлдвэрийн захирлууд ч мөр зэрэгцэн амьдрахаар компанийнхаа хөрөнгөнөөс шумбадсан нь энэ аж.

http://chuhal.mn/r/4923
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн cellat »

last_mogican написал:Цуврал-87

Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт анхаар !!!

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна.

Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн холбоотой ажээ.



Садан, төрлийн холбоотой хүмүүсийг тодотгох байдлаар үзүүлбэл

д/д

Эцгийн нэр

Өөрийн нэр

Албан тушаал

1

Есантай

Зангар

Дарга



2

Хурманхан

Муратай

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга бөгөөд ГУАБ



3

Эрдэнэ

Болорболд

Цагааннуур дахь гаалийн салбарын эрхлэгч бөгөөд ГУАБ



4

Аятхан

Баймухан

Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ



5

Монголхан

Биржан

Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ

6

Мекей

Болат

ГХБХ ГУАБ

7

Силам

Ханатхан

ГХБХ ГУАБ

8

Магсар

Пүрэвжав

Ахлах нягтлан бодогч-ГУАБ

9

Түмэнбаяр

Баярцоож

ГХБХ ГУБ

10

Талгат

Ардах

ГХБХ ГУБ

11

Цэрэв

Элбэгсайхан

ГХБХ ГУБ

12

Адууч

Ариунбаяр

ГХБХ ГУБ

13

Альпешай

Март

ГХБХ ГУБ

14

Бердумурат

Ерлан

ГХБХ ГУБ

15

Сүхээ

Алтанзул

ТХТХ ГУБ

16

Халиасхар

Нурбахыт

ГХБХ ГУБ

17

Алип

Гэрэлсүрэн

Статистик, эрсдэлийн мэдээлэл хариуцсан ГУБ

18

Мадет

Аманкельд

Мэдээллийн технологи хариуцсан ГУБ

19

Нажипхан

Хумырзах

Эрэлч нохой хариуцсан ГУБ

20

Өнерхан

Серикжан

Эрэлч нохой хариуцсан ГУБ

21

Жумахан

Бахытжан

Мэргэжилтэн

22

Мизамхан

Бердигүл

Архив, бичиг хэргийн эрхлэгч

23

Насыр

Хайып

Цогболборын менежер

24

Мубарах

Серик

Аж ахуй хариуцсан нярав

25

Хиват

Самет

Газрын жижүүр

26

Солтан

Нурбек

Газрын жижүүр

27

Жухай

Ербол

ГБА-ын сахиул

28

Тувахойт

Бум-Эрдэнэ

Газрын жижүүр

29

Галсан

Амаржаргал

Жолооч

30

Зайтин

Тилек

Жолооч

31

Хойлбай

Бисахан

Жолооч

32

Паней

Балдырган

Үйлчлэгч

33

Зейнолда

Мурат

Галч-жижүүр

34

Галбадрах

Наранчимэг

Үйлчлэгч

35

Ауей

Мурат

Галч

36

Класхан

Андрей

Сантехник

37

Хизыр

Самат

Галч

38

Жүкей

Мухаметнасыр

Галч

39

Адасхан

Манарбек

Худагчин

40

Манкей

Ерболат

ГБА-ын сахиул

41

Шакей

Манчук

Сахиул



Дээрх хамаарлыг график байдлаар үзүүлбэл


Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржан нь гаалийн газрын дарга Е.Зангарын хадам дүү,
Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймухан нь Тайлан төлөвлөгөө, хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ГУБ М.Биржантай эгч дүүгийн хүүхдүүд буюу үеэлүүд,
Эрэлч нохой хариуцсан ГУБ Ө.Серикжан нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хадам дүү
ГХБХ ГУБ Б.Ерлан, Т.Ардах, Эрэлч нохой хариуцсан ГУБ Н.Хумырзах нар өмнө нь ГЕГ-ын дэд даргаар ажиллах байсан А.Мураттай садан төрлийн харилцан хамааралтай. Тухайлбал ГУБ Т.Ардах нь Муратын төрсөн ах Талгатын охин нь юм.
Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга бөгөөд ГУАБ Ж.Муратай болон Цогцолборын менежер Н.Хайып нар хадам ах-дүүгийн холбоотой. Ж.Муратай, Н.Хайып нар нь нэг айлын эгч дүүс буюу Жүкейн Гүлжанар, Гүлжайна нартай гэр бүл болсон.
ГХБХ ГУБ Х.Нурбахыт нь Гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ А.Баймуханы хүргэн.
ГУА Т.Баярцоож нь саяхан Увс аймгийн Боршоо боомтод салбарын эрхлэгчээр томилогдсон боловч тухайн албан тушаалд очихоос татгалзан Баян-Өлгий аймагт байцаагчаар ажиллахаар тушаалаа өөрчлүүлэн ирсэн. Тэрээр хууль зүйн сайд Д.Дорлигжав болон аймгийн Прокурорын газрын дараг Т.Батсүхтэй их сургуулийн ангийн найзуудын харилцаа холбоотой. Түүнчлэн ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдоржтой хуурай эгч дүүсийн харилцаатай.
Дээрхээс гадна М.Биржан, С.Ханатхан нар Жантакей, М.Аманкелди, М.Болат нар Ботахара, Т.Ардах, Н.Хумырзах нар Меркит, Х.Муратай, Ж.Бахытжан нар Найман зэрэг нэг омгийн хамаатан гэж үзэж болохоор албан хаагчид байна.
Эндээс та бүхэн Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт “цус ойртож” байгааг харлаа. Уг нь Гаалийн байгууллагаас 2-3 жилд байцаагч нарыг томилдог гэж байгаа. Гэвч томилогдож байгаа хүмүүс нь Казак хэл мэдэхгүй болохоор ийнхүү нутгийн уугуул, суугуулийг томилдог нь ийнхүү цус ойртоход хүргэжээ.

Бид энэхүү “цус ойртолт”-ын цаана хардлага төрүүлсэн, эргэлзээтэй үйл ажиллагаа их болсон талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа
bugd ardchilsan namiinh yum uu?
Хэрэглэгчийн аватар
last_mogican
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1467
Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн last_mogican »

AN namiinhan chin tseverlegchee hurtel namiinhaa huneer soliod baigaa humuusdee. Gaali deer bol buur .....
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН-ын гишүүдийн авилга авсан хэргүүд

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Namiin tuluu MaH-hantai ulaan garaaraa tulaad l hamraasaa tsus gargachih yum bol shagnald ni hurgan darga boldiin bishv barag
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах