65 хуудас 70
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 9-р сар.23.12 2:09 pm
Бичсэн Ganbat870423
яг яс таарна гэж байхгүй шдээ хө. хүн хүнээсээ л шалтгаална, тойм төдий л зүйл
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 9-р сар.24.12 6:30 pm
Бичсэн GaNBaYaR
Яагаад та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх ёстой вэ?
“Эртээ урьдын цагт” гэж эхлэхэд нь ямар сонирхолтой түүх эхэлж байгаа бол гэсэн шиг нүдээ тормолзуулж, амьсгаагаа дараад л, “Амар сайхандаа жаргажээ” гэж дуусахад нь өөрөө баатар эсвэл гүнж болчихсон юм шиг л санаа нь амраад л нойрсоод өгнө дөө.
Яагаад та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх ёстой вэ?
Үлгэрт шимтэж байгаа жаахан хүүхдийг том болоод ямар ухаантай, бас сайн хүн болох бол гэж бодогддог. Үлгэр бол зөвхөн хөдөлгөөнтэй, орондоо орох дургүй “зулзага”-нуудыг унтуулах ээж аавуудын арга барил биш юм. Хүүхдийг өөрөө ном уншиж чаддаг болтол нь орой болгон залхууралгүйгээр чанга дуугаар үлгэр уншиж өгч байх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл...
1. Үлгэр хүүхдийг энэрэнгүй сайхан сэтгэлтэй болгодог
Үлгэр сонсож өссөн хүүхэд, амьтан, ургамлыг хайрлах энэрэх ухаанд суралцдаг. Хорон муу санааг сайхан сэтгэлээр ялж байгаа тухай, хэн нэгэнд тус хүргэвэл түүнийхээ хариуг заавал хүртдэг тухай, амьтан, ургамал ч бас хүн шиг өвддөг, амьдардаг тухай үлгэр сонсох нь дайснуудаа алах зорилготой компьютерийн тоглоомуудаас хэдэн зуу дахин сайн үр нөлөөтэй. Дан ганц үлгэрт биш ер нь номонд дурлаж өссөн хүүхэд оюун санаанаас гадна, сэтгэл зүрхээрээ “боловсорсон” байдаг. Хэрэв та хүүхэддээ үлгэр уншиж өгвөл, таны хүүхэд ямар ч байсан том болоод хүнд муу юм хийхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
2. Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг
“Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштейн хэлсэн. Таны хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол хэлний дүрэм танихдаа мундаг байх л даа. Гэхдээ аливааг ургуулан бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй төсөөлөх чадваргүй бол бусад бүх чадвар сул дорой юм. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж олддоггүй. Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг зохиож боддог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг.
3. Үлгэр хүүхдийн үгийн баялагийг сайжруулдаг
Орчин үед харийн оронд хүүхдээ төрүүлж өсгөх эцэг эхүүд олширсон. Түүнчлэн эх орондоо байгаа ч, нэгдүгээр ангиасаа гадаад хэлний ангид орж эх хэлээсээ холдсон хүүхдүүд олон бий. Аялгуут сайхан Монгол хэлнийх нь үгийн болон утгын санг нэмэгдүүлж, эх оронтой нь ойртуулахын тулд орой бүр үлгэр уншиж өгч байгаарай. Ялангуяа Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож дуулж байгаагүй үгс олон орсон байдаг учраас, хүүхдийн чинь өдөр тутмын хэрэглээний үгсийн баялаг нэмэгдэж, уран зохиол болон монгол хэлний хичээл дээрээ алзахгүй.
4. Үлгэр хүүхдийг мөрөөдөлтэй болгодог
Төсөөлөн бодох чадвар сайтай хүүхдүүд мөрөөдөмтгий байдаг. Хэдий анхандаа хийсвэр байж болох ч, хийсвэр мөрөөдлөөс л бодит мөрөөдөл урган гардаг юм. Үлгэрийн баатруудын тухай сонсоод бяцхан ханхүү тань үлгэр дууриал авч зориг орох болно. Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, мэргэн гүнж нарын тухай үлгэр сонсоод бяцхан охин тань тэднийг даган дуурайх болно. Таны охин зурагтаар загварын шоу үзээд, модел шиг алхаж сурч,6 настай байхдаа гоё хувцас авч өгөх “тушаал” буулгаасай гэж хүсч байна уу, эсвэл үлгэр сонсоод үзэсгэлэн гоог өөрийнхөө төсөөллөөр л ойлгоосой гэж хүсч байна уу?
Хүүхэддээ үлгэр уншиж өгөхдөө гар утас, зурагтаа унтрааж байгаарай. Анхаарал нь өөр тийш сарнихгүй. Мөн та үлгэрийнхээ дүрүүдэд өөрөө хувирч, өнгө аяст нь хоолойгоо тохируулж уншвал хүүхэд тань илүү сайн хүлээж авна. Ямар ч их ажилтай, хэр их стресстэй байсан ч, хүүхэддээ тав арван минут зарцуулаад орой заавал үлгэрийг нь уншиж өг. Хүүхэд чинь үсэглэж уншдаг болмогц, дэргэдээ суулгаж текстийг нь харуулж байгаад аажуухан уншиж дасгаарай. Үлгэрт дурласан хүүхэд чинь дараа нь өөрөө уншъя гэж таниас гуйх болно. Тэгээд хэдэн жилийн дараа уран зохиолын ном авч өгөөч гэж хэлэх байх. Эртнээс сонгодог зохиолуудаар номын сан бүрдүүлээд эхлэхийг зөвлөе.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 9-р сар.25.12 1:04 am
Бичсэн similar
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 10-р сар.09.12 1:59 pm
Бичсэн GaNBaYaR
Эмийн бодисуудын ураг болон нярай хүүхдэд үзүүлэх нөлөө.
Амфетаминууд- Төв мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Цусны өвчин, зүрхний гажигтай болгоно.
Дааврын гаралтай бэлдмэл /Анаболик стероид/- Хоолны дуршлыг нэмэгдүүлж, булчингийн хөгжлийг түргэсгэн, жин нэмнэ. Эр бэлгийн даавар тул охидыг эршүүд болгоно.
Антибиотик- Цусаар дамжин эхэст очно. Зохих тунгаар уувал эхсийг хамгаалах ч хэтрүүлбэл хортой.
Тетрациклин- Яс болон шүдний ургалтыг зогсоох, мөн шүдийг шарлуулах нөлөөтэй.
Стрептомицин- Нярайг сонсголгүй, дүлий болгох аюултай.
Антигистамин- Харшлын эсрэг үйлчилгээтэй ч бүтцийн эмгэг үүсгэнэ.
Бөөлжүүлэлтийн эсрэг эм- Жирэмсний хордлогын үед бөөлжилтийн эсрэг уухад гэмгүй.
Аспирин- Их хэмжээгээр уувал зулбах аюултай. Цусны бүлэгнэлтийг муутгана.
Эстроген-прогестроны бэлдмэл- Амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээх ба мөчдийн эмгэг үүсгэх, эм хүйсийг эршүүд болгох аюултай.
Кодейн- Тагнай цоорхой, уруул сэтэрхий эмгэг үүсгэх магадлалтай.
Парацетамол- Их хэмжээгээр уувал ургийн элэг, бөөрийг гэмтээнэ.
Психеделик- Ургийг эсийн түвшинд гэмтээнэ.
Сульфоамид- Үүсч бүрэлдэж буй элгийг гэмтээх ба нярайн шарлалтыг бий болгоно. Бөөрний үрэвслийг эмчлэхэд уудаг.
Траквилизатор- Хүүхдийн өсөлт, хөгжлийг зогсоож, бүтцийн эмгэг үүсгэнэ.
Диуретик /шээс хөөж, хаван буулгах үйлчилгээтэй эмүүд/- Бие махбодод хуралдсан шингэнийг гадагшлуулах ба бөөрний ачааллыг ихэсгэнэ. Хүүхдэд цусны гажуудал үүсч болзошгүй.
Наркотик эм /кокайн, геройн г.м/- Урагт шууд нөлөөлнө. Хүүхэд нойргүйдэж сэргэг болно. Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээх, цочроох нөлөөтэй.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 10-р сар.09.12 9:17 pm
Бичсэн bern
marked
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 11-р сар.12.12 11:58 pm
Бичсэн mongolic
маамуу нааш ир гэх мэтийн хүүхдийн дуунуудыг клиптэй нь шууд татахаар олж өгөөч хүмүүсээ
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 11-р сар.13.12 8:52 am
Бичсэн Casper.
youtube дээр байгаа
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 11-р сар.24.12 5:41 pm
Бичсэн Жавхлан
Хүүхэд маань хий ханиалгаад ер болдгүй э одоогийн энэ ханиаданд ямар эм нь илүү үр дүнтэй байна.
mongolic написал:маамуу нааш ир гэх мэтийн хүүхдийн дуунуудыг клиптэй нь шууд татахаар олж өгөөч хүмүүсээ
mozalla дээр чинь add ons гэж байгаа тэрүүн дээр нь дараа search гэсэн дээр нь easy download utube гэж хайгаад гарч ирэх про нуудаас дуртай суулгаад шууд utube сээ татчих өө
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 11-р сар.25.12 1:37 pm
Бичсэн Casper.
4 жилийн өмнө охиноо төрөхөд энэ сэдвийг нээж байсан одоо 65 хуудастай болжээ.
Өчигдөр эхнэр нярайлж хүүтэй боллоо. Ингээд хүү, охин хоёрын аав болдог юм байжээ хэхэ.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.25.12 1:55 pm
Бичсэн Mc_Popuz
Congratz
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.25.12 3:54 pm
Бичсэн similar
bayar hvrgey
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.25.12 3:58 pm
Бичсэн Аллергий
Баяр хүргэе
Монголын үрс маш олон болтугай
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.25.12 5:58 pm
Бичсэн kill zone
casper баярын мэнд
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.25.12 10:58 pm
Бичсэн pcd
баяр хүргий
Re: .:.Аав нарын цуглах PUB.:. - "Casper. нь ХҮҮ-тэй боллоо"
Бичигдсэн: 11-р сар.26.12 9:09 am
Бичсэн Casper.
tnx all !!!
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 12-р сар.27.12 11:34 am
Бичсэн anuzin
huushee aav nariin pub gee bzdee..yun surhii huuhnuud shg naana tsaana gej yaridiin....za end garuud yavj ogch bgaa daa gej bodood orson chn aimaar chuhal chuhal bichetsgeedeg bna shd .....pubd orchood l pampers yariad suuj bhu bas :P.
hehe tghdee manai zaluu zaluus goye boljee..gooye zov aav boloh geed ingej medeelel tsugluulj suuj bgd ni baharhaj bna...
bi ch bodson l doo...za garuud yaaj noiroo avah talaar yarihnuu gsn harin heheh
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 12-р сар.27.12 11:46 am
Бичсэн GaNBaYaR
таалагдахгүй бол орох албагүй шд.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 12-р сар.27.12 7:54 pm
Бичсэн mongolic
Casper. написал:4 жилийн өмнө охиноо төрөхөд энэ сэдвийг нээж байсан одоо 65 хуудастай болжээ.
Өчигдөр эхнэр нярайлж хүүтэй боллоо. Ингээд хүү, охин хоёрын аав болдог юм байжээ хэхэ.

Баяр хүргье. Нугуун үртэй болждээ

Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 12-р сар.27.12 9:47 pm
Бичсэн GaNBaYaR
Casper. написал:4 жилийн өмнө охиноо төрөхөд энэ сэдвийг нээж байсан одоо 65 хуудастай болжээ.
Өчигдөр эхнэр нярайлж хүүтэй боллоо. Ингээд хүү, охин хоёрын аав болдог юм байжээ хэхэ.
Bayar hurgeye.
udam zalgah nugan urtei bolsond bayar hurgeye.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 12-р сар.28.12 8:56 am
Бичсэн Casper.
Баярлалаа.
Хүү гэсэндээ дуу энэ тэр бүдүүн шал өөр байшүү хэхэ
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.01.13 1:55 pm
Бичсэн mongolic
Шинэ оны мэнд аавуудаа. Хүүхдийг халуун усанд оруулах нь сөрөг нөлөөтөй юу? Манай эхнэр охиноо аягүй муухай халуун усанд оруулаад, намайг юм хэлэхээр зүгээр гээд байхын. Би санаа зовоол байдаг.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.01.13 2:13 pm
Бичсэн baaksi
хэр халуун юм болдоо Гараа хуруугаа дурээд халуун хуйтнийг мэдку л дээ Бугуйн дээрээ усаа гоожуулж узээд чамд халуун санагдад бвл болку ээ
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.01.13 4:20 pm
Бичсэн mongolic
Би тохоогоо дүрээд үзэхэд халуун санагдаад байгаам. Энэ ер нь зөв үү? Уг нь яг хэдэн градусын усанд оруулуул зохилтой вэ?
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.01.13 4:26 pm
Бичсэн GaNBaYaR
15-18" hemiin dulaand ugaana shuu dee.
Muu nuluu gej yu bdgiin.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.01.13 5:34 pm
Бичсэн kill zone
tohoi dureh chin zuv arga shde bi bas tegej shalgadag baisan yum.tom hun bol haluun usand oroh bol darhalaa saijirdag gej bna lee.huuhdiin huvid bol guij hariadag nasnaas doosh bol haluun us demii gesen 5 nasnaas doosh yumuu da emch tegej zuvulsun shuu.
Re: .:.Аав нарын цуглах PUB.:.
Бичигдсэн: 1-р сар.03.13 7:51 pm
Бичсэн Galaa039
градус хэмжигч аваад л хэмжээд л оруулчих л даа. 37-40 градусын халуунд оруулахад хангалттай.