Шаазгай дуугарвал чалчих магад Хэрээ дуугарвал хэрэлдх магад

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Xtr3me-MirAcLe
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1828
Нэгдсэн: 8-р сар.03.10 7:53 pm
Contact:

Re: Нэргүй блог

Бичлэг Бичсэн Xtr3me-MirAcLe »

Давхар2 Баяр хүргэе! Дээгий маань ч гараад өгч байгаам бнадаа :-D
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Хонгор чамдаа

Бичлэг Бичсэн Шаазгай »

Хайр мэдэхгүй зүрхэнд хачин сайхан мэдрэмжүүд төрөөд байх юм. Чамдаа би хайртай болж байгаа юм болов уу...
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: Хонгор чамдаа

Бичлэг Бичсэн Heatles »

aliv harii l da
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

За өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэлж байгаа тийм үү? Миний хувьд улс төржиж бариад байдаггүй. Гэхдээ энэ хаврын чуулганаар нэг зүйлд их чих тавьж байгаа. Юу гэхээр шударга царайлж, хувийн тоглолт хийх дуртай Тэмүүжин гэдэг нөхөр огцорч магадгүй юм. Энэ нөхөр болохоор цагдаа нарт харшилтай. Үзэж чаддаггүй юм шиг байгаа юм. Худлаа баахан сум гаргаж ирээд баахан генерал, хурандаа нарыг шоронд суулгацан шүү дээ. Одоо энэ балай хуулиас нь болоод цагдаа нар үнэндээ л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнацгааж байгаа. Муу аав минь хурандаа юм байгаан. Тэгсэн энэ хуулиас болоод хошууч болох юм уу даа. Бүр арай л гомдмоор юм. Дээрээс нь цолны мөнгөтэй холбоотой асуудал үүснэ. Энэ жилдээ авч байсан цалингийн нэмэгдлийг нь өөрчлөхгүй гэж байсан. Тэгээд ирэх жилээс танаад танаад явах юм байх.
Албан тушаалаас нь харгалзуулж цол олгоод байвал хүн бүр том дарга болохын төлөө улайрна, том дарга болцон хүмүүс нь бүгд албан тушаалтайгаа зууралдахыг хүснэ шүү дээ уг нь бол. Энэ нөхөр цагдаад өстэй юм шиг ингэж байхаар наадмаар цэнгэлдэхэд хөшөө шиг зогссоор байгаад цол аваад байдаг гүзээнүүдийн цол, цалин хангамжийг хурааж улсын төсөвт жаахан ч гэсэн нэмэр болоосой. Манай Бат-Эрдэнэ, Өсөхөө аваргууд чинь хүн тулж зогссоор байгаад хурандаа болчихсон юм шүү дээ.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Heatles »

temuujin ogtsorku baih oo
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Чи бид хоёр танилцаад бүхэл бүтэн арван сар
Чиний зураг энэ хугацаанд үргэлж миний аватарт
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Эгчтэйгээ хөлбөмбөгийн тухай мар мар хийгээд сууж байсан чинь эгч энэ жил Германыг дэмжинээ гэж байна. Яагаад гэсэн чинь:
-Бусад багийг бодвол Германаас дөрвөн ч тоглогч мэдэх юм байна. Мирослав Клозе, Швайнштайгер, Подолски, Ламар Одом... Тэгэхээр нь би Ламар Одом ч сагсных л даа гэсэн чинь:
-Юу билээ, нөгөө нэг ахлагч нь мөн биз дээ гэж авсан хаха. Уг нь Филипп Ламыг хэлж байгаан. :imhappy:
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Капитан
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2182
Нэгдсэн: 12-р сар.19.05 5:18 pm
Байршил: Стэмфорд Бридж

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Капитан »

Haha mundag dohuuljee
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Heatles »

xax lamar odom u lol
tsug neg saikhan holbombog uzhimsan
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Фэйсбүүк үндсэрхэг хүмүүсээр дүүрчээ. Зарим нь яг юу болоод байгааг нь ч ойлгоогүй байж профайл зургаа солиод л, есөн шидийн юм шэйрлээд л... Өөрийн гэсэн толгойгүй юмнууд.
Монголчуудын цөсийг хөөргөх угаасаа амархан л даа. ФБ дээр худлаа пост бичээд л, цаана чинь хилээр нэг сая хужаа орж ирэх гэж байна гээд вагоноос бууж байгаа баахан хужаануудын зураг оруулангуут хэдэн тэнэгүүд нь хэдэн мянган шэйр хийсэн байгаа харагдах юм. Ямар ч эх сурвалж байхгүй, худлаа сенсааци хийгээд л. Манай улсын хувьд нийт хүн амын 1 хувиас дээш тооны гадаадын иргэн улсын хил дотор оршиж байвал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзээд холбогдох байгууллагууд нь хараандаа авдаг санагдаж байна. Тэрнээс биш нэг сая хужааг хилээр оруулаад, юу ч хийж чадалгүй дээрэлхүүлээд сууж байна ч гэж байхгүй л дээ. Нөхдүүдийн ФБ дээр бичиж байгаа юмнууд нь нэг л их эх оронч, хятадуудыг үзэн ядсан, хятадуудад дургүй сүрхий амьтад. Өөрсдөөс нь жаахан өөр юм ярьсан хүмүүс шууд л хужаагийн эрлийз болж хувирна. Баг зүүсэн, дүр эсгэсэн хүмүүс дэндүү олон юм.
Аавын хүүхдүүд аман дээрээ тэгж л байдын. Цагаа тулахаар Аюуш баатар шиг эх орноо цээжээрээ хамгаалж чадах нь хэд байгаа бол доо...
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Hundaga
°Site Admin°
Бичлэгүүд: 2332
Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Contact:

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Hundaga »

Estoi unen ug helsen bna, bi ene gazariin huuliig ni yaagaad hen gargasan talaar boditoi medeelel ogt olj harsangui
Хэрэглэгчийн аватар
TESLA
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1296
Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн TESLA »

угааса байгаа юмыг олж хараагүй эсвэл өөрөө эрж хайгаагүй бол хэнийг буруутгах вэ дэ :hihi:

улс төр форумд олж харуулах гээд сэдэв нээчихсэн байгаа.

parliament.mn дээр хуулийн төсөл нь эх файлаараа ч байгаа.
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Heatles »

manai deegii saikhan bichje. uneher sayniig harhad salhi haashaa hamhuul tiisher gdg shig l.. bailaa uneherr yu bolood yaagaad baigaag n oilgohgo baij l neg l ih undserheg uzeltei humuus
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

...
Сүүлийн удаа Шаазгай 9-р сар.11.14 1:52 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Сая гэр бүлийн форумаар сүй тавих, бэр буулгах тухай уншиж яваад нэг юм санаанд орлоо. Манай нэг хамаатны ах эхнэр авах гээд, ах дүү нараараа цаад айлдаа очоод бэр гуйж л дээ. Тэгсэн эхнэрийн талынхан нь ёсыг бодсон ч юм уу, үнэд орсон ч юм уу эхний удаад зөвшөөрсөнгүй гэнэ. Тэгсэн чинь манай нэг түргэн зантай ах дүрсхийгээд:
-Хурим найр хийх гээд хонь мал гаргаад, баахан идээ будаа бэлдцэн ш дээ. Одоо тэгээд тэрийг яахын? гээд аймар уурласан гэсэн хаха.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнөх хавар юм даг. Шаазгай нь 16, 17 настай л байсан байх. Нэг удаа Бөмбөгөрийн буудал дээр зогсоод гэр лүүгээ харих гээд зогсч байв аа. Гартаа автобусны 200 төгрөгөө тас атгаастай. Тэгсэн чинь 40 орчим насны нэг өндөр бор ах ирээд л аядуухан дуугаар "ах нь шатрын УАШТ-д орох гээд Эрдэнэтээс ирсэн юм аа, тэгсэн чинь гэнэт бие өвдөөд болдоггүй ээ, миний дүү ахдаа сэтгэлээрээ мөнгө өгөөч, ах нь аптекаас өвчин намдаах эм авч уух гэсийн" гэдийм байна. Шаазгай яахав өрөвдсөн ч юм уу автобусны 200 төгрөгөө өгөөл гэр лүүгээ алхаад явсан. Тэгсэн дараа намар нь Парадоксын буудал дээр автобус хүлээгээд зогсч байтал нээх харсан хүн ирдийм байна. Юу билээ гэж бодоод байж байтал нөгөөх чинь харин мөнгө гуйх маягийн юм болоод л явчлаа. Тэгсэн харин хавар нь таарсан ах хүү гэгээн дүрээрээ зогсч байдаг байгаа. Бүр уур огцом хүрээд л "Чи муу п!зда эртээд Бөмбөгөр дээр бас ийм юм яриад явж байсан биз дээ" гээд л орилсон чинь ах хүү "Өө ёстой уучлаарай" гээд ум хумгүй алга болсон гэжугаа.

Тэрнээс хойш гудмаар явж байхад мөнгө төгрөг гуйж есөн шидийн юм зохиож ярьж байгаа хүмүүстэй цөөнгүй л таарсан. Ихэнх нь нөгөө түүхээ зохиож ярихдаа ийш тийшээ харж залж байгаад яг мөнгө гуйх болохоороо нүд рүү өрөвдөлтэй хардаг тактиктай байдаг юм байна лээ. :lol:
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Жавхлан »

xaxa genen baij de degi. tamxi ch tatuuldaggui shu zarimda..
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

...
Сүүлийн удаа Шаазгай 9-р сар.11.14 1:53 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Өчигдөр орой дошны хоёр найзтайгаа хамт Портероор Яармаг явчаад ирлээ. Замдаа гурвуулаа гангар гунгар гээл, хажуугаар нь найз янзан бүрийн машинуудтай уралдаал... Ингэж уралдаад байхаар наад машинуудын чинь хүмүүс уурлахгүй юу гэсэн чинь "Зүгээр ээ, учиргүй шахаад, эсвэл урд нь гарчаад тоормозлоод байхгүй л бол иймэрхүү хөнгөн маягийн уралдаан байх шдээ" л гэж байна лээ. Орой байсан болохоор зам ч гайгүй байсан, Яармагийн зам ч хэчнээн сайхан болсон юм бэ давхисаар байгаад л очлоо. Очсон хойноо найз гараашнаасаа юм хайж байх хооронд нөгөө найзтайгаа хамт Портерийг нь жоохон ээлжилж уналаа. Коонс нтр нь хэчнээн гоё авагддаг юм бэ дээ. Жолоонд сууж байхад сургалтын Верна нь коонсыг нь жоохон хурдан авчвал шууд л унтарчихна. Аажим аажмаар авахаар салганаал, чичигнээл, хөдөлж яддаг байдаг байсын. Механик машиныг ер нь тийм л байдаг юм байх гэж бодож байсан чинь Портер бариад шал өөр бодолтой болов. Буцах замдаа бас ээлжлээд барьж болох байсан ч жолооны үнэмлэхээ гэртээ орхицон байсан болохоор цагдаад баригдаад ачуулах вий гэж айгаад больцон гэжугаа. Буцахдаа нээрээ шинээр баригдаж байгаа уулын замыг нь үзлээ. Нөгөө кино минон дээр гардаг шиг л сайхан зам байна лээ хэхэ.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Манай Монголчууд нээрээ алнаа... Саяхан нэг нөхөр ногоон байгууламж дээр хээв нэг машинаа тавиад орхисон зураг ФБ-ээр яваад хүн бүр л соёлгүй, бүдүүлэг, тэнэгийг нь гайхаад байсан. Тэр нөхөр нь харин баригдаад, буруугаа хүлээгээд, замын цагдаагийн байцаагчид ярилцлага өгсөн бичлэг ФБ-ээр тархсан чинь манайхан чухам л өрөвдсөн байх шив. 2 жилээр эрхийг нь хасах арай хэтэрнээ энээ тэрээ гээд. Иймэрхүү хүн гэхэд хүн биш, хүн дүрстэй үсгүй сармагчингуудыг ингэх л хэрэгтэй шд. Тохирсон л шийтгэл байна даг.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Жавхлан
FAN OF WADE
Бичлэгүүд: 3493
Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Байршил: www.maf.mn

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Жавхлан »

МОНГОЛД БҮР ФБ ХААВАЛ ТААРНА .
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
Хэрэглэгчийн аватар
Juno_Reborn
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 13
Нэгдсэн: 9-р сар.04.14 8:38 pm

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Juno_Reborn »

Шаазгай написал:Сая гэр бүлийн форумаар сүй тавих, бэр буулгах тухай уншиж яваад нэг юм санаанд орлоо. Манай нэг хамаатны ах эхнэр авах гээд, ах дүү нараараа цаад айлдаа очоод бэр гуйж л дээ. Тэгсэн эхнэрийн талынхан нь ёсыг бодсон ч юм уу, үнэд орсон ч юм уу эхний удаад зөвшөөрсөнгүй гэнэ. Тэгсэн чинь манай нэг түргэн зантай ах дүрсхийгээд:
-Хурим найр хийх гээд хонь мал гаргаад, баахан идээ будаа бэлдцэн ш дээ. Одоо тэгээд тэрийг яахын? гээд аймар уурласан гэсэн хаха.
Хаха , аягүй праакчик сэтгэлгээтэй ах бээсн бээшд
Cold or not He is Present!
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Аливаа ялтан этгээд өөрийн үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшээд уучлал үзүүлэх хүсэлт, захидлаа МУ-ын ерөнхийлөгч рүү илгээсний үндсэн дээр ерөнхийлөгч уучлал үзүүлэх эсэхээ шийддэг гэж би ойлгодог. Өнөөдрийн халуун сэдэв болоод байгаа тэр тожгор толгойт америк нөхрийн хувьд ч гэсэн энэ зарчмаар явсан гэж ойлгож байгаа. Уучлах нь зөв, буруу эсэхийг би шүүж мэдэхгүй. Тийм болохоор ФБ-ээр дүүрэн шуугиад байгаа улсууд шиг ерөнхийлөгчөө харааж зүхэж чадахгүй. Монгол улсаа бодлоо, мундаг шийдвэр гаргалаа гэж бас магтан дуулж чадахгүй. Зүгээр л ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлсний дараа АНУ-ын ЭСЯ-ныхны гаргасан дээрэнгүй мэдэгдэл л миний эгдүүцлийг төрүүлээд байна. Нэгэнт ерөнхийлөгч нь өршөөчихсөн юм чинь юу ч гэж аашилж болно гэж бодсон уу, МУ манай улсын иргэнийг хэлмэгдүүллээ, цаашид шүүх засаглал нь иймэрхүү хэргүүдийг шударга бөгөөд ил тод шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэсэн байсан. Өөрсдөөсөө сул дорой улсад "эр бар"-аараа алдартай АНУ-ынхан энэ мэдэгдлээрээ МУ-ын төр засгийг доромжиллоо, дээрэлхлээ гэж МУ-ын иргэн миний бие ойлголоо.
Бүрэн эрхэт улсын иргэн өөр улсад ял эдлэх дээрээ тулсан, ял эдлээд эхэлсэн бол тухайн улс дахь ЭСЯ нь хамгаас илүүтэй анхаарал хандуулна. Энэ бол жирийн нэг иргэн Бат хэрэг хийчихээд азаа үзээд ерөнхийлөгч рүү захидал бичиж байгаа явдал биш. Уучлал хүсэх захидлыг нөхөр өөрөө дур мэдээд шууд татлаад хаячаагүй, ЭСЯ-ныхаа заавар, шийдвэрийг харгалзаж бичсэн гэж би бодож байгаа. Гэтэл ерөнхийлөгчийн өршөөлийг хүртчихээд араас нь яах гэж олон юм хуцна вэ? Тэр нөхөр нь үнэхээр гэм буруугүй байсан юм бол яах гэж уучлал хүссэн юм бэ? Ясаа цайтал давж заалдахгүй яагаа вэ?
Ёстой нээрээ өрөвдсөн хүнийг өөдөөс нь өшиглөнө гэдэг шиг л юм боллоо гэж миний хувьд бодож байна, бухимдаж байна...
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Heatles
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5099
Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Contact:

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Heatles »

shudraga il tod ilerhiileh gesen zov bh aa
yur n tatvarin hereg gesen zuilud bugd l hudla bdag bh
MVP for a reason !
Хэрэглэгчийн аватар
anufi
• NBA Analyst
Бичлэгүүд: 1737
Нэгдсэн: 11-р сар.09.05 1:43 pm
Байршил: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн anufi »

Угаасаа УСА чинь өөрсдийгөө намбар ван гэж үздэг хүмүүс мань мэтийгээ бол тоохгүй л шоглоно доо. Анхнаасаа л ял өгвөл мянганы сорилтын сангийн тусламж, элдэв тусламжаа зогсооно гээд шантаажилсан шд.
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Шаазгай дуугарвал чалчих магад

Бичлэг Бичсэн Шаазгай »

Ажлаас гадуурх үйл ажиллагаанууд намайг бүр залхааж орхилоо. Тийм ч сургалт, ийм ч тэмцээн гээд л... Энэ 7 хоногт гэхэд гэртээ нэг ч удаа эрт харьсангүй шив. Дандаа л 10, 11-ээс хойш ирлээ. Уг нь ажлын бус цагуудаар янзан бүрийн юманд явж өөрийгөө хөгжүүлнэ барина гээд төлөвлөөд л байгаа юм.
Саяхан байгууллагын сагсны тэмцээнд ороод... Тоглож эхлээд л шууд хэд хожигдцон чинь үлдсэн тоглолтуудад яаж ийгээд хожих хэрэгтэй болоод улайраад унаган зангаа хэд хэд харуулаад авах шив. Би уг нь өөрийгөө байнга хянаж, төлөв даруу байх сан гэж их хичээдэг юм. Гэвч хэт их сэтгэлийн хөөрөлд автсан үедээ бол өөрийгөө хянаж чадахгүй л юм байна лээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө маш сайн барьж чаддаг болох хэрэгтэй байна.
Өчигдөр нээрэн ажлынхан Мартын 8-н тэмдэглэхээр болдог юм байна. 3 сарын 5-нд шүү дээ! Ямар нэгэн баярыг тухайн өдөрт нь биш юм гэхэд ядаж 1 өдрийн наана цаана тэмдэглэдэг болоосой. Тэгж их догдолдог юм байх даа. За тэгээд уламжлал ёсоор ажлынхаа хүмүүстэй хоолонд ороод дараа нь бүгдээрээ кино үзэцгээлээ. Kingsmen гэдэг нэртэй кино юм гэнэ. Ер нь дунд хэсгээ хүртэл дажгүй л байлаа. Тэрнээс хойш харин хэзээ ч амьдрал дээр тохиолдохгүй бүр арай л фантаазтай юмнууд гараад сонирхол бүр буурсан гэж. Зун Lucy-г үзэхэд бас эхлээд гайгүй явж байснаа сүүл рүүгээ шал худлаа санагдаад эхэлсэн гэжугаа. Би ер нь иймэрхүү хийсвэр кинонуудыг яагаад ч ойлгодоггүй юм аа. Lucy-г үзсэний дараа хүмүүсийн сэтгэгдлийг жаахан шүүрдсэн чинь зарим хүмүүсийн боловсролын түвшин доогуур учраас энэ киног ойлгохгүй байгаа юм гэсэн юм уншаадахсан. Хүмүүсийн шүтээд байдаг Аватар, 2012 этрийг бол ёстой үзэж байгаа ч үгүй. Ер нь сүүлийн үеийн кинонууд дэндүү үнэмшилгүй, техник, технологиор хэт зодсон, тэгээл нээх муухай чанга дуу чимээтэй, сэтгэлд тавгүй санагдаад байдаг юм. Би ер нь кино тийм ч их үздэггүй. Гэхдээ үзэхдээ ямар нэгэн фантаазгүй, илт компьютер график ашиглаагүй, бодит амьдрал дээр байж болох зүйлсийн тухай кинонуудыг л үзэх дуртай. Жаахан хуучинсаг үзэлтэй байж болох.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах