il moaandooo

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
itunesE
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 12-р сар.06.11 2:21 pm
Байршил: Байхыг хүссэн газартаа

Re: il moaandooo

Бичлэг Бичсэн itunesE »

би uuruusuu l ичиж байна
Автоматжуулна
confrim password
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 4-р сар.19.19 5:18 pm

Re: il moaandooo

Бичлэг Бичсэн confrim password »

132
Хэрэглэгчийн аватар
itunesE
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 12-р сар.06.11 2:21 pm
Байршил: Байхыг хүссэн газартаа

Re: il moaandooo

Бичлэг Бичсэн itunesE »

Бид нар бүх зүйлийг өөрийн бодсон бодол, төлөвлөгөөгөөр хийхийг хүсдэг боловч заримдаа санаснаар болж өгдөггүй. Миний хувьд аль болохоор амьдралдаа зөв зүйлсийг сонгож, ёс суртахууны хувьд тохиромжгүй зүйлсийг үл үйлдэхийг хичээдэг. Гэвч шунал, хүсэлдээ дийлдэж буруу зүйл хийх үе гарсаар л байдаг. Энэ үедээ "нөхцөл байдалд нь тохируулахаас өөр аргагүй байлаа" гэж өөрөө өөрийгөө тайтгаруулж, өөрийн бие хүнээ авч үлдэхийг оролдох юм даа. Миний анзаарснаар буруу зүйл хийсэн ч өөрийгөө зөвтгөж, өмөөрч, сэтгэл зүйгээ өргөж, дотор хүнээ хамгаалдаг энэ бодлын процесс хүн болгонд явагддаг ба үүнийг ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүй хийдэг юм шиг байсан.

Над шиг өөрийн хийсэн алдаагаа уучлах гэж арван жилийг зарцуулдаг, магадгүй хэзээ ч уучлахгүй төрлийн хүнд ёс суртахууны хувьд буруу зүйл хийх нь сэтгэлийн хамгийн том харанхуй нүх болж, өөрийгөө цоожлохын цондон юм гэдгийг ухаарч авсан нь үнэхээр азтай хэрэг. Аль болохоор шунал хүслээ зөв удирдлаж явахгүй л бол сайхан сэтгэл тэнүүн амьдрана гэдэг бол мөрөөдөл юм билээ. Хэзээ ч чин сэтгэлээс инээж, жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадахгүй.

Нэг талаараа ёс суртахуун, хүнлэг чанар бол энэ нийгэмд байгаа хүнд хүлээс мэт боловч, өөрийгөө харж, анзаарч явдаг хэн нэгэнд эрх чөлөөг мэдрүүлж, хүн гэдгийг нь сануулж байдаг хамгийн том сэтгэлийн ундарга юм уу даа.

өөрийгөө авч үлдэхийн тулд үгүй гэж татгалзаж чадсан эд баялаг, эрх ямба минь хэдийгээр хумсын төдий бага ч гэсэн миний амьдралдаа хийсэн хуруу дарам ч гэсэн өөрийгөө хайрлах нэгэн шалтгаан юм даа. Ямар ч үед өөрийг минь түшиж явах сэтгэлийн багана болдог байх.
Автоматжуулна
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах