Тархины хаван гэж юу болохыг болон тархины хавантай эсэхээ баттай мэдэж байх нь чухал. Нарийн оношилгоо хэрэгтэй. Тархины хаван мөн бол MRI шинжилгээгээр усархаг цэлцэнгүүд үүссан байгаа нь харагдана. Цааш гүнзгийрвэл хортой болон хоргүй хавдар болж болно. Оюун ухаанд нөлөөлөх үү гэвэл нөлөөлж болно. Эргүү өвчин туссан хонь мал харж байсан уу? Хүн ч яг тийм болдог. Ярьсан зүйл, хийсэн үйлдлээ мэддэггүй. Туршлагатай малын эмч нар малын эргүүг эмчлэхдээ толгойноос нь тэр хавдрыг нь гаргаж хаядаг. Хүнээр бол тархины мэс ажилбар гэсэн үг. Хавангийнхаа байрлал, хэмжээнээс шалтгаалж ухаан санаанд үзүүлэх нөлөөлөл мэдээж өөр байх.Nominzul88 написал:Тархины хаван гэх мэт асуудлууд нь оюун ухаанд хэр их нөлөөлдөг бол ер нь нөлөөлдөг юм болов уу :"))
Үнэхээр санаа зовж тодруулмаар байгаа бол нарийн шинжилгээ өгч мэргэжлийн эмчид хандсан нь зөв. Зуун настын гаралтай бэлдмэлүүд шимэгдүүлэх үйлчилгээтэй байдаг. Биеийн өөр хэсэгт үүссэн хаванг навчийг нь зүсэж гаднаас наах болон дотроос уух замаар шимэгдүүлсэн туршлага бий. Тархины хувьд мэдэхгүй юм. B-ын төрлийн аминдэмүүдийг хориглодог шиг санагдаж байна. Гэхдээ ноцтой юм болсон тохиолдолд шүү.
Эмчид хандах нь л хамгийн зөв шүү. Өөрийн дураар дүгнэж ялихгүй юманд дэмий мөнгө, цагаа гарздав.


