� Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Зохицуулагч: croft
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Арчаагүйдээ биш байхаа.
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
аан энэ ч зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийн хуулийнхаа дагуу л явж байгаа эд байх аа даа. хэхэ.
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Ter ch tiim l bx l daa mongotei xumuus n iimerxuu wm avaxgui ix zantai shde
Avdag xumuus n 10000 gechixvel xetsuu l bolchino shd

эx орондоо xайртай^^
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
— Одоо танай бүх төрөл садан, дотно нөхөдтэй би нэгэнт танилцсан болохоор тэр өдөр тантай хэн хэн зураг авахуулсныг таах уу? гэж Генрих өгүүлсэнд
— Сайхан мэдээрэй, би таны санадаг шиг цагаан цайлган хүн биш, би бас торгууль бодож олно. За энэ хэн бэ, таа! гэхэд нь
— Энэ таны эмээ ээж байна, мадемуазель аа! Аа энэ Тарваль авгай та байна. таны хажууд танай хүү Жан байна ... Одоо жаахан байзаарай ... аа тийм байна, энэ залуу сайхан эмэгтэй бол авгай таны дүү Луиз байна. Мадемуазель Моникагийн дэргэд зогсож байгаа энэ эрэгтэй хүнийг би санахгүй байна. тун хачин юм. Иймэрхүү эрэмгий зоримог байрын хүний царай хүний сэтгэлд тод үлддэгсэн ... Энэ хүний зураг цомогт байгаагүй гэдэгт мөрий тавихад бэлэн байна! гэсэнд
— Гайхах юмгүй, Моника бүгдийг нь үгүй хийчихсэн гэж тарваль авгай ондууцан дуугарсанд
— Ээж ээ!
— За яршиг! Надад бароноос нуух юм байхгүй! Ноён Гольдринг таныг би журамтай хүн гэж бат санадаг болохоор танд итгэхгүй байж чадахгүй. Энэ бол миний дүү Луизагийн эр нөхөр Андре Ренар байгаа юм.
— Амь үрэгдсэн юм гэж Моника хажуунаас нь яаран нэмж хэлсэнд,
— Амь үрэгдсэн биш, хаашаа нь мэдэгдэхгүй алга болчихсонюм. Та ойлгох биз ... гэхэд Моника эхийнхээ үгийг таслахыг оролдож
— Мана төрөл садан болгоны яасныг мэдэх гэж ноён Генрих хаанаас сонирхох вэ гэхэд
— Үгүй, би энэ намтрыг их сонирхож байна! Хүн яагаад хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог билээ? гэсэнд Тарваль авгай гунигтайяа толгой сэгсрээд
— Ай одоо цагт уу! Та бодоод үзэгтүн. Нэг муу бэртэгчин амьтан биш, алдар хүндтэй инженер хүн дээр шөнө орой болсон хойно өөрийн нь ажилладаг заводын даргын бичиг барьсан хоёр хүн орж ирээд яаралтай ярьж өгөх юм байна гээд дагуулаад явдаг юм байжээ. Түүнээс хойш тэр хүн алга болчихсон юм. Хөөрхий уу Луиза минь солиорох шахсан даа. Ганц хүний толгой дээрээс хэчнээн олон гай зовлон бууж ирсэн гээ. Эхлээд арга буюу нуугдахад хүрсэн эр нөхөр дээрээ хоёр гурван сард арайхийн ганц удаа нууцаар очиж уулздаг байлаа. Дараа нь түүнийг сураггүй алга болсон гэсэн мэдээ авч хөрөнгөө хураалгасан ... Луиза өөрөө коммунист хүний эхнэр юм болохоор Парисаас нууцаар зугтаж зайлсан юм ... гэж ярихад нь
— Ээж ээ! гэж Моника дахин дуудсан боловч Тарваль авгай юу ч гэсэн санаснаа бүрэн хэлэх гэж шийдсэн хүний зөрүүд зангаар үргэлжлүүлэн:
— Би ч гэсэн болгоомжлохыг буруушаахгүй л дээ. тэгээд Луизаг нааш нь авчирч зүрхлээгүй, тэр ч бүү хэл захиагаар харилцдаггүй юм. Уг нь би ээж дүү хоёр дээрээ ганц өдөр очоод ирж болох шүү дээ? Үүнийг хүн анзаарахгүй. Тэд нар маань энүүхэн энд, Ла-Травельса тосгонд суудаг юм шүү дээ! Тэгэхэд нь Моника өөрөө тийшээ ганц ч очоогүй, намайг ч явуулахгүй байна. Хөөрхий Андрегийн хамаг зургийг нь хүртэл үгүй хийчихсэн! Ингэж хэтэрхий болгоомжлох нь танд ямар санагпаж байна? гэсэнд
— Зүйтэй санагдаж байна! гэж Генрих баттай хэлсэнд
— Дуулаа биз, ээж ээ! гэсэнд
— Би ч гэсэн таныг дүүтэйгээ уулзахыг түр хойшлуулж, тэр тосгон ямар билээ, тийшээ очихгүй байхыг зөвлөх байна гэж Генрих хэлсэнд
— Ла-Травельса гэдэг юм гэж Тарваль авгай хажуунаас хэлэхэд нь
— Андре Ренар чухам яасныг та нар мэдэхгүй байгаа шүү дээ. Түүнийг эрж, төрөл садан нь ямархуу улс байдгийг сонирхож магадгүй юм. Та нар тэртэй тэргүй түүнд тусалж чадахгүй гэж Генрих ярьсанд
— Ноён таны сануулж зөвлөсөнд баярлалаа! Усан үзэм идэгтүн, ямар сайхан хонгорцог байгааг хараач! гэхэд нь
— Намайг битгий саатуулаарай, би ер нь удаан суучихлаа. Би хол явах хүн шүү гэж Генрих хэлээд эх охин хоёртой салах ёс гүйцэтгээд гарлаа.
Генрих шатаар бууж явахдаа «Андре Ренар, Ла-Травельса тосгон» гэж сэтгэлдээ давтан давтан хэлэв.

баярлалаа, уучлаарай удаан оруулж байгаад, ажил ихтэй байгаа болохоор ердөө завдахгүй юм аа. энэ амралтын өдрүүдэд бас л амжихгүй, ажлаар хөдөө явах болчихлоо.
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ok tnx skanerdchihval hurdan bish uu naiz aa . saihan ajillaad ireerei geh uu dee kk
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Bayrlalaa^^ zav choloogooroo oruulaad baigaarai^^ xuleej bgaa shuu^^
эx орондоо xайртай^^
- cssmn
- Олноос Онцгой Гишvvн

- Бичлэгүүд: 109
- Нэгдсэн: 4-р сар.26.10 4:24 pm
- Байршил: Улаанбаатар
- Contact:
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ss7 хөдөөнөөсөө ирээгүй л байна уу?
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Ireegui l bgaamuu? Xurdan ireerei^^
эx орондоо xайртай^^
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ирэх нь ирцээн, өнөөдөр шивсэн жаахан хэсгээ ажил дээр авч ирэхээ мартчихаж, маргааш л амжуул оруулж өгье дөө.
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
bayarlalaa, bolomjooroo oruulaarai huleej baigaa shuu
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
УУЛЫН НУУРЫН ДЭРГЭД УУЛЗСАН НЬ
— Эрхэм ахлах дэслэгч фон Гольдринг танд үг хэлж болох уу? гээд Курт сандлаасаа босон харайж, яг дүрэм ёсоор цэхлэн зогсоход нь
— Ахлах цэрэг Курт Шмидт та юу болоо вэ? Юунд ингэж ёсорхов? Хөндлөнгийн хүн байхгүй байна шүү дээ гэж Генрих хэлэв. Сэтгэл догдолсон Курт, Миллертэй ярилцсан яриагаа нэгд нэггүй давтан ярихад нь
— Чамайг Фелднертэй ярих үед миний өрөөнд мадемуазель Моника байсныг яагаад хэлээгүй юм бэ?
— Би уг нь ... хэлээгүй нь дээр гэж бодсон юм.
— Сайн болжээ! Гестапо мадемуазель Моникаг байцааж магадгүй. Гэтэл Сталинградын дэргэд Паулюсийн арми бүслэгдсэнд чи хэр зэрэг буруутай бол галт тэргийг довтолсонд мадемуазель тэр зэргийн буруутай биз. Чамайг ухаантай сайн хүү байна гэж хэлснийг ээждээ бичээрэй.
— Эрхэм ахлах дэслэгч таны намайг ойшоон тоож байгааг ээж маань мэдээд их баярлана. Манай эх таныг маш их хүндэтгэж, захиа болгондоо танд мэнд уламжлахыг хүссэн байдаг. Би танд хэлэхийг түвдээгүй юм ... эвгүй юм л даа ...
— Курт чи хүүхнүүдтэй харилцахдаа бас ийм зүрх муутай байдаг уу? эсвэл чамд болзсон бүсгүй ерөөс байхгүй юу? уг нь би дайн дууссаны дараа чиний хурим дээр наргина гэж бодсон юмсан. Чи намайг урина биз дээ? Мэдлээ, мэдлээ, урих юм байна. за одоо анхааралтай сонсож бай. Машинаа бэлтгэ ...
— Бэлэн!
— Машинд чухам хэн сууж явааг мэдэгдэхгүйн тулд хөшгийг нь буулга. Өөрийн автомат, миний автомат хоёрыг аваарай. Түрүүн хэлснээр нэг өдрийн хоол биш, хоёр өдрийн хоол аваарай. Бас сум их аваарай. Бид маш хүнд ажиллагаанд явж байна. Тулалдахад хүрч магадгүй гэдгийг харгалзах хэрэгтэй.
— Хоёрын зэрэг гранат авахыг зөвшөөрнө үү.
— Илүүдэхгүй л байх! За бэлтгэ!
Чухмыг хэлбэл Генрихт тодорхой бодсон төлөвлөгөө байсангүй. Юм бүхэн газар дээрх тухайн нөхцөл байдалөөрийн нь санасан зөв эсэхээс шалтгаална. Поль Шенье, Андре Ренар хоёр бол нэг л хүн мөн нь эргэлзээгүй тодорхой байна. харин зугтсан хүн Ла-Травельсад байгаа гэхийн бат итгэл алга. Нөгөө талаар түүнд өөр орох газар байхгүй. Тэр хүн эндэх газар нутгийг сайн мэдэхийн дээр эндхийнхэн түүнийг найдвартай газар явуулж чадталаа нууж хоргодуулахаас айхгүй. Илэрч мэдэгдэх аюул нь бусад ямарваа газраас илүүгүй. Луизаг Ренарын авгай гэж мэдэх тул түүнийг Шеньегийн нэртэй холбож үзэх санаа хэний ч толгойд орохгүй.
Генрих газрын зураг дэлгэж үзлээ. Ла-Травельса бол Сен-Ремигээс баруун тийш гучин тав, зургаан километр зайтай орших бяцхан тосгон юм. Тэгэхлээр тэнд онц их яаралгүй, арван таван цагт хүрч амжина. Тэр тосгон их замаас хол, тэнд цэргийн холбогдолтой газар байхгүй. Тэгэхлээр германы гарнизон ч байхгүй байж таарна. Генрих жолоочтойгоо зэрэгцэн суугаад:
— За Курт ээ, явцгаая гэж хөгжилтэй хэллээ.
Курт хааз нэмэхэд хурдны хэмжүүрийн зүү дээш ахилаа. Гэтэл анхны километрийн дараа хурдаа саах хэрэгтэй болов. Зам уул өөд өгсөж, маш их мурилзаж тахирласны дээр засаагүй удсан байжээ. Хайрга чулууны дунд борооны ус тогтсон гүнзгий гүнзгий хонхор хотгор тохиолдох тул машинд цаг үргэлж шавар шавхай үсрэн наалдана. Курт хэд хэдэн удаа машинаас бууж салхины шилийг алчуураар арчих хэрэгтэй болов. Шил цэвэрлэгч шаврыг тарааж нялахаас өөр нэмэр байсангүй.

Генрих, Курт хоёр гурван цаг хагас болж байхад сая л Ла-Травельса тосгонд хүрлээ. Намрын өүрхэг баргар өдөр хүртэл үзэсгэлэнтэй сайхан харагдах тэр тосгоны гоо сайхныг Генрих гайхав. Зууван нуурын зүүн эргийн дагуу хөөрхөн хөөрхөн жижиг байшин хагас дугуйран байрлажээ. Тосгоны ганц нарийвтар гудамж нь мөн л хагас дугуйран зурайсан байна. Хоёр талаар нь том том саглагар мод эгнүүлэн тарьсан тэр гудамж нуурын усны дэээрээс өнгийсөн эгц халил хаданд хүрсэн ногоон хонгил нүх шиг санагдана. Тэр хадны цаана бас нэг бас нэг бүүр өндөр асга хад лүглийн харагдана. Эсрэг талын эрэгт асга хэд эмх замбараагүй шавааралдсан нь цаад талын өндөр уул замдаа тохиолдсон бүхнийг хавчиж шахан түрсэн юм шиг.
Генрих Куртэд тосгоны захиргааны байшингийн дэргэд очихыг тушаагаад Тарваль авгайн эхийн овгийг мэдэхгүйгээ сая саналаа. Хүнээс асуухаас өөр аргагүй болжээ. Энэ нь Генрихийн төлөвлөгөөнд огт ороогүй зүйл боловч ухарна гэдэг хожимджээ.
Генрих ширээний ард суугаад нэг юм бичиж байгаа өвгөнтэй эхлэн мэндэлж
— Сайн байна уу! гэсэнд
— Амрыг эрье, ноёнтоон! гэж өвгөн уруухан дуугараад Генрихийг жишүүхэн харахад нь
— Та Ла-Травельсийн дарга уу?
— Үнэхээр тийм ээ.
— Би хожим германы комендатур байрлах байшин эрж олох хэрэгтэй байна гэсэнд өвгөн ихэд санаа алдахад
— Та урьд коммунистууд сууж байсан, одоо гэр бүлийнхэн нь сууж байгаа байшинг зааж өгнө үү гэсэнд
— Хэн ямар намд байдгийг би мэдэхгүй. Надад тийм бүртгэл байхгүй гэхэд
— Тэгвэл танай энд францын националь социалист намын байгууллага бий юу? гэсэнд
— Нэг хүн хүрч ирээд, энэ тосгонд эргэлдэж байгаа. Тэр таны ирснийг харчихаад наашаа гүйж явна гэж өвгөн хэллээ. Үнэхээр нэг хүн явуут цувныхаа товчийг товчлон гудамжаар нааш гүйж яваа харагдлаа.
— Энэ нутгийн хүн үү? гэж Генрих асуусанд
— Тиймээ, нутгийн хүн. Эцэг нь их журамтай сайн хүн юмсан ... гээд тосгоны дарга Генрих өөд харснаа илү үг хэлснээ мэдээд
— Эцэг нь өнгөрсөн долоо хоногт нас бараад энэ хүн өв хөрөнгийг нь залгамжлахаар ирсэн нь гэв.
Хаалганы тэндээс нацистын ёсоор мэндлэх дуулдахад Гитлер хариуллаа.
Ла-Травельса тосгон дахь францын национал-социалист намын ганц төлөөлөгч ньь гучаад насны эр байлаа. Тэр Базель гэгчийн шил рүүгээ дарж өмссөн бүрх малгайн дороос яг Гитлерийнхтэй адил самнасан үс цухуйна. Инээд хүрмээр махийсан урт хамар дорхи богинохон тайрсан бараан сахал нь асуултын тэмдэг дор том цэг тавьсан юм шиг харагдана.
— Би тантай ярилцах хэрэг байна гэж Генрих тэр ирсэн хүнд хэлсэнд
— Та надтай хоёулахнаа ярих хэрэгтэй гэж байна уу? Би таны хэлснийг зөв ойлгов уу? гэхэд нь тосгоны дарга өвгөн
— Би явлаа. Юуны тухай хичнээн ярина вэ, дураараа л бологтун гэж хэнд ч тухайлан хандалгүй хэлээд хуучин муу пальтогоо эгэлдэргэлж, захиргаа гэж сүртэй нэрлэсэн тасалгаанаас гарлаа.
— Тосгоны дарга тун найдваргүй хүн байгаа юм. За яахав, би учрыг нь сүүлд олно. Ер нь их хүнд шүү ... гэж Базелийг өгүүлэхэд Генрих үгийг нь таслаад
— Үүнийг би сонирхохгүй байна. би германы комендатур байрлах газар аль болох хурдан эрж олох хэрэгтэй байна гэсэнд Базель баярлаж
— Ла-Травельсад германы комендатуртай болох нь уу? Яасан таатай сайхан мэдээ вэ! Бодоод үзээч, энд шударга франц хүнийг амар тайван суулгадаггүй болохоор нь төрсөн тосгоноосоо явсан юм. Арга буюу төрсөн гэр орноо орхиж, Понтейд очсон гэхэд нь
— Та энд ирээж удаж байна уу?
— Долоо хонож байна гэжээ.
— Тэнд манай нэг офицерыг партизанууд буудсан гэж би дуулсан юмсан.
— Харамсалтай нь тэр үнэн. Намайг нааш гарах өдөр тийм хэрэг гарсан. Энэ партизанууд гэдэг ёстой дээрэмчид шүү. Та энд партизан байхгүй гэж бодно уу? Манай байшинд ганц бүтэн цонх үлдээгээгүй ... гэхэд
— Надад германы комендатурын байр хэрэгтэй байна гэж Генрих дахин сануулсанд
— Миний байшинг ав л даа! Эцгийнхээ нас барснаас хойш би ганцаар суудаг болсон болохоор дуртайяа ... гэхэд нь
— Би шударга францчуулд гар хүрэхгүй. Энд бодвол сэжигтэй улс, жишээ нь коммунистуудын гэр бүл байдаг биз? гэсэнд Базель тамхинд шарласан хурууныхаа үзүүрийг химлэн хэсэг зуур бодол болоход урт хамар нь асуултын тэмдэгтэй бүр ч адилхан болов. Эцэст нь
— Бий! Дуртайгаа шилээрэй! гэж баярлан дуу алдаад, халааснаасаа бяцхан дэвтэр гаргаж, түүнийгээ дэлгэж, ширээнд ойртож суугаад
— Арван нэгэн айл байна! гэхэд нь
— Та энэ жагсаалтыг өөрийн санаачлагаар зохиосон уу? гэж Генрих үгийн далимд асуусанд Базель биеэ тоосон нам дуугаар
— Би танай нэг байгууллагын даалгавраар гүйцэтгэж байгаа юм. Уг нь намайг Понтей тосгоны ард иргэдийг хянан ажиглаж бай гэж даалагсан юм. Гэхдээ би энд бйагаа болохоор өөрийн ариун үүрэг гэж ... гэв.
— Аль вэ, жагсаалтаа нааш нь. Наана чинь хэн хэн байна вэ?
— Оливь Арну. Ямар учиртайг мэдэхгүй, тосгоноос нэг тийшээ яваад өгсөн хүн.
— Цааш нь,
— Гурван хүн дайнд сайн дураар яваад одоо болтол эргэж ирээгүй байгаа. Тэдний овог нэр нь ...
— Цааш нь!
— Аа, энэ хэрэгтэй юмаа оллоо. Өвгөн Готардын хүү Лионы төмөр замчдын ажил хаялтад оролцож байсан. Энэ уг нь дайны өмнөх явдал боловч түүнийг би коммунист байх гэж сэжиглэдэг.
— Өөр хэн байна?
— Гурван айлын залуучууд яваад өгсөн. Төрөл садан нь тэднийг ажил хийж мөнгө олохоор Бонвиль орсон гэдэг боловч би үнэмшихгүй байна.
— Ингээд гүйцээ юу?
— Хоёр хүнийг би манай байшингийн цонхыг хагалсан гэж сэжиглэж байна.
— Муу ажиллаж бйана, чөтгөр алгад! Сэжиглэж байна ... Тосгоноос нэг тийшээ яваад өгсөн ч гэх шиг ... Танай цонхыг хэн хагалсан тухай таны сэжиг таавар надад хэрэггүй. Щщ, тодорхой үнэн бодитой баримт хэрэгтэй байна!
— Ноён офицер оо! Би энд ирээд дөнгөж долоо хонож байна ... Бас би өөрийн санаачлагаар хийж байгааг бодолцоорой ... гэж Базель хэлэхдээ тэмдэглэлийн дэвтрийн бичгийг зааж байгаа хөх няц болж цус хурсан хуруу нь чичирч
— Өөр бас нэг сэжигтэй хүн гэвэл Матран авгай байна гэхэд нь,
— Тэр авгай бас танай цонхыг хагалсан уу? гэж Генрих дайран асуусанд Базель ёжилсныг анзаарсангүй
— Хаанаас даа! Арай ядан хөдөлж байдаг авгай. Тэднийд Парисаас ирсэн охин нь одоо сууж байгаа гэхэд нь
— Уухай, Парисаас ирсэн юм бий! Энэ танд бас л сэжигтэй санагдаж байгаа биз дээ? гэж Генрих мөн л даажигнасан янзтай инээмсэглэн асуусан боловч сэтгэл нь хөдөлсөндөө зүрх нь түг түг цохилж байлаа. Энэ тэнэг эр ашгүй нэг анхаарууштай юм хэллээ. Базелийн ярьсан нь
— Тэр эмэгтэйн байдал сэжиг төрүүлж байна. нөхөр нь үхсэн гэх мөртлөө бэлэвсрэлийн хувцас өмсдөггүй. Мартан авгай ч гэсэн юм бүгд дээр хуучны заншлыг дагадаг их сүсэг бишрэлтэй байтлаа бэлэвсрэлийн хувцас өмсөхгүй байна. ер нь мартан авгайн хүргэн, Лиузагийн нөхрийн тухай тэднийг бүр Парист сууж байх үеэс янз янзын яриа дуулддаг байсан. Түүнийг коммунист гэж ярилцдаг юм. Энэ айлыг би жичид нь тэмдэглэж авсан.
— Коммунист гэв үү? Энэ чинь харин овоо тодорхой зүйл байна. Тэдний байшин нь том юм уу?
— Эндхийнхэнтэй адил хоёр өрөөтэй, гал зуухтай байшин. Эндээс хол тосгоны захад, яг байц хадны дэргэд байдаг юм.
— Хянах байранд яг таарах юм байна! Машинд суугаад Матран авгайн суудаг газрыг заагаад аль гэж Генрих хэллээ.
Эх охин хоёрын суудаг байшинд хүртэл бүтэн хагас километр явлаа. Тэгээд нэг давхар жижиг байшинд хүрч очив.
— Базель та машинд үлд. Зурт чи гараад ир гэж Генрих хэлэв. Генрих цонх өөд хараад нэг цонхны цаана настай эмгэний айж ширвэгдсэн царайг олж үзлээ.
— Курт ээ! Байшингаас хүн гарах бий харж байгаарай, харж байгаарай. Хэн нэг хүн зугтах гэж оролдвол хий буудаарай! Хүнийг буудаж хэрхэвч болохгүй. Ойлгов уу? гэж Генрих аяархан хэлсэнд
— Ёсоор ойлголоо! гэж Курт хариулав.
Генрих гараа цувныхаа халаасанд хийж, гар бууныхаа бариулаас бариад хаалга тийш очлоо.

Гучин тав орчим насны эмэгтэй хаалга тавьж өгсөн нь Тарваль авгайн дүү мөн гэж Генрих даруй танив. Генрих мэнхийн ёсолсон болоьч тэр эмэгтэй үг дуугарсангүй, герман офицерт зам тавьж өглөө.
Үүдний өрөө тийш харсан өөр хоёр хаалга байв. Генрих ойрхи хаалгыг хөлөөрөө түлхээд гал зуухны бяцхан өрөөнд хүн байхгүй юм бйана гэдгийг харангуут мэдлээ. Ширээн дээр нь угааж цэвэрлээгүй аяга таваг харагдав.
«Гурван том, гурван жижиг таваг байна» гэж Генрих дотроо тэмдэглэж аваад мөн л гараа халааснаас гаргалгүй хоёр дахь хаалгыг түлхэв. Генрихийн олсон тасалгаа нь гудамж руу харсан гурван цонхтой том тасалгаа байлаа. Цонхны эсрэг талын ханын дэргэд сүлжмэл сийрсэн сандал дээр настай эмгэн сууж, оймс нэхэж байсан боловч гар нь салганан чичрээд нэхүүрийн зүү нь бие биетэйгээ хавиран үргэлж хангинах сонсдоно.
Генрих тасалгаан дотуур дуугүй өнгөрч, хоёр дахь нилээд жижиг өрөөрүү шагайж үзвэл хоёр ор байгаа харагдав.
— Энд өөр хэн суудаг юм бэ? гэж залуу эмэгтэйгээс асуусанд
— Бид хоёулаа гэв.
— Тэгвэл орон дээр өдөр хэн унтсан юм бэ?
— Ээжийн бие муу, байн байн хэвтэж амардаг юм.
Генрих эмгэнийг нэгэнтээ хараад нүд буруулав. Эмгэн Генрихийг агшин зуур цоргих мэт хяламхийн харахдаа харцанд нь эцсээ хүртэл тэмцэхээр сэтгэл шулуудсан хүний хэнэггүй тайван үл тоомсорлох байдал үзэгдлээ.
— Би комендатур байрлах байрлах байр эрж явна гэж Генрих хэлэв.
Эмгэн гараа өвдөг дээрээ тавьж, нүдээ аниад сандлын түшлэг налав. Одоо эмгэний хуруу үл чичрэх боловч чухамхүү чулуу шиг хөдөлгөөнгүй болсон нь бие сул, настай эмгэн сэтгэлийнхээ догдлолыг нуух гэж асар их хүчдэл гаргаж байгааг харуулна. Генрих доошоо тонгойж, эмгэний үрчгэр гарыг үнсмээр санагдана. Гэтэл ямар ч атугай Андре Ренарын тухай олж мэдээгүй буюу өөрийг нь олоогүй байгаа цагт Матран авгайг тайвшруулахаар эелдэг зөөлөн харах эрхгүй гэдгээ мэдэж байлаа.
Энэ завсар залуу эмэгтэй биеэ эзэмдэж чадаад
— Та манай байшингаас өөр олигтой байр олсонгүй юу? гэж ёжилсон янзтай асуухад нь
— Танай байшингийн арын байц хад хянах байр болгоход маш тохиромжтой юм. Энэ хоёр тасалгаа, гал тогооноос өөр байр байхгүй юу? гэсэнд
— Байгаа нь харсаар байтал энэ шү дээ гэлээ.
Генрих тасалгаан доторхийг анхааралтай ажиглав. Эмгэний сандлыг яагаад ийм эвгүй газар тавьна вэ? Настай хүний суух дуртай цонхны дэргэд юм уу, өөр нэг тохьтой буланд тавилгүй, зориуд нэг юм халхлах гэсэн шиг ханын гол дунд тавьсан байна. уулсын тосгонд бяцхан байшинг хэсэгхэн тэгш газар буюу хадан дээр барьдаг болохоор сууцны талбайн метр бүрийг нарийн бодох хэрэгтэй байдаг. Хананд нь нууц шүүгээ хийх явдал их байдаг боловч тэр «нууцыг» нь ганц харангуут тайлах хялбар байдаг билээ. Хямдхан цаасан наамал нь хаалганыхаа захаар амархан элэгдэнэ. Энд ханын наамал цаасны зураг өнгө нь жигд бйах юм. Өнгөн дээрээ тийм ч байж болох л доо, сандлын ард ... оролдоод үзвэл яасан юм бэ?
Генрих урагшаа хурдан алхаж, сандлын бариулаас барин дээр нь суусан эмгэнтэй хамт төвөггүй өргөж, урьд байсан газраас нь жаахан зайлуулж тавилаа. Эмэгтэйчүүд сэхээ авч амжсангүй. Ер нь Генрих өөрөө ч гэсэн гар буугаа гаргаж, хананд ажиглагдах төдий харагдах даруулгыг солгой гараараа яаж дарснаа сайн мэдсэнгүй. Генрих ухаанаас ажиллахаасаа совингоор ажилласан байжээ.
Хаалга нь онгойж, нэгэн эрэгтэй хүн шүүгээний гүнд арын хананд наалдан зогсож байлаа.

Хоёр эмэгтэй зэрэг уулга алдаж, охин нь цөхрөнгөө барсан байдалтай, эх нь занасан байдалтай хашгирав. Эмгэн урагш алхаад өөрийн биеэр ханан дахь нүхийг халхлав.
Генрих түүнийг үл анхааран гагцхүү гар буугаа улам дээш өргөөд
— Гарагтун! гэж тайван дуугарлаа.
Тэр эрэгтэй хүн нэг хөдөлснөө уруулаа хазаж ёолов. Энэ удаа залуу эмэгтэй байрнаасаа ухасхийж, нөхөр өөдөө гүйж очоод сугадан авч, саяхан эхийнхээ сууж байсан сандал тийш болгоомжтой хөтлөв. Тэр эрэгтэй хүн зүүн хөл дээрээ гишгэж чадахгүй байлаа.
— Та хэн бэ? гэж Генрих асуусанд
— Андре Ренар, Парисын инженер гэв.
— Яах гэж нуугдсан юм бэ?
— Энд нэвтрэх бичиггүй ирсэн.
Довжоон дээр хүний хөлийн чимээ гарав. Генрих Ренарыг түлхэх шахан шүүгээнд оруулаад, хаалгыг нь хааж наана нь сандал тавьж дээр нь хөлөө жийж суугаад ташуураар оролдож байв.
Хаалга тогшиж Базель орж ирээд үүдний тэндээс
— Ноён офицер оо, би явж болох уу? гэж асуухад нь
— Манай жолоочийг дууд гэв.
Базель тэр даруй Куртыг дагуулан хүрч ирэхэд нь Генрих үг болгоноо онцлон байж өгүүлсэн нь
— Курт ээ! Энэ хүн Понтейгоос ирсэн юм байна. Би энэ хүнийг урьд нэг зүс үзсэн хүн шиг санагдаад бйана. Чи миний хэлж бйагааг ойлгож байна уу? Одоо баривчлагдсан хүнийг машин дотор аваачаад манаж бай. Чи энэ хүнийг толгойгоороо хариуцна шүү гэсэнд хэрэг явдал нэгэнт ингэж эргэсэнд гайхаж хоцорсон Базель
— Ноён офицер оо! Эндүүрэл болсон бололтой! Би ... би ... гэхэд нь Курт тэр ховлон мэдүүлэгчийг үг хэлүүлэлгүй хүзүүн дээрээс нь барьж аваад үүдний өрөөнд оруулж, тэндээс довжоон дээр гаргалаа.
— Хаалгаа түгж гэж Генрих Луизад тушаав.
Тэр эмэгтэй юу ч ойлгосонгүй хэлснийг дагаж цоожны түлхүүрийг эргүүллээ. Тэр завсар Генрих шүүгээний үүдийг дахин онгойлгож
— Ноён Ренар аа! Та бидэнд цаг бага байна. Тийм учраас цаг дэмий үрэхээ байя. Та тэр өрөөнд орно уу. авгайчуул эндээ үлдэг. Эднийгээ тайвшруулаад бидэнд хэн ч саад хийхгүй байх талаар ажиглаж бай гэж тушаагтун гэсэнд Андре Ренар эхнэр, хадам эх хоёртооо толгой дохиод зэргэлдээх өрөөнд хөлөөрөө догонцон орсон хойно.
— Ноён офицер таны үгийг сонсож байна! гэж тайван дуугарахад нь Генрих халааснаасаа Поль Шеньегийн гэрэл зургийг үг дуугүй гаргаж ирээд
— Таньж байна уу? гэж асуув.
Андре Ренарын эцэж ядарсан царай өчүүхэн ч хувирсангүй, гагцхүү үхтлээ алжаасан хүний байдлаар нүдний нь гал унтарч
— Та намайг баривчлахаар ирсэн үү? Тэгвэл энэ бүх инээдэмт жүжиг ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл таны урьд Поль Шенье байна гэдгийг бүрэн итгэхгүй байна уу? Хоригдлын дугаар гээд Андре Ренар ханцуйгаа шамлаж, Генрих өөд яавал ч яаг гэсэн шиг хараад солгой гараа урагш сунгав. Бугуйн дотор талд төөнөж тамгалсан 2948 гэсэн тоо баарцаглан харагдав. Генрих өгүүлрүүн:
— Таны хэлсэн энэ инээдэмт жүжгийг тоглосноор би аминдаа халтай ажил хийж байна. энэ гэрэл зургийг надад харж сонирхож бай гэж өгөөгүйг та ойлгож байгаа биз дээ? Ялдамд сануулахад Поль Шеньегийн эрэлд явуулсан отрядын офицер бүхэнд ийм гэрэл зураг бий. Би таныг баривчлах бүрэн эрхтэй л дээ. гэсэн ч баривчлахгүй. Би тантай тэгш эрхтэйгээр ярилцахаар ирснээ батлахын тулд танд үүнийг өгье гэж Генрих хэлээд Ренарын өмнө гар буугаа тавьж, Бүү ай, авагтун! Цэнэгтэй байна уу, үгүй юу, шалгаад үз. Ингээд та одоо зэвсэгтэй болсон болохоор хэрэг гарвал биеэ хамгаалж чадах боллоо. Та газар дор зовж байснаас эрх чөлөөтэй нэн даруй үхсэн нь дээр гэж үзнэ гэж би итгэж байна гэсэнд,
— Өвдөг сөгдөж амьд явснаас зоргоороо үхсэн нь дээр гэхэд нь
— Долорес Ибаррури тэгж хэлсэн шүү дээ гэлээ.
Андре Ренарын уруулд анх удаа инээмсэглэх байдал үзэгдэж ярилцаж суугаа хүнийхээ гарыг барих гэсэн мэт нэг хөдөлснөө тэр даруйд нүдэнд нь үл итгэх байдал илэрч:
— Та ямар хүн юм бэ, мэдэхгүй байна. Таны энэ хувцсыг харахад ... Үнэнээ хэлэхэд та надаар яах гэснийг ойлгохгүй байна гэв.
— Газар дорхи нууц заводын тухай мэдэж авах гэсэн юм!
— Энэ мэдээ баримт манай ард түмэнд тус болохоос хор болохгүй гэсэн баталгаа хаана байна?
— Эрүүл ухаан тийм баталгаа болно! Би энэ мэдээг та биднээс илүү сайн мэдэх германы командлалд авч өгөх гэсэн хэрэг биш нь илэрхий шүү дээ!
— Тэгвэл хэнд өгөх гэсэн юм бэ?
— Та гэнэхэн асуулт тавьж байгаа юм биш үү? Би хариулъя гэж хичнээн хүсэвч хариулахын нөхцөл байгаа бус уу? гэсэнд Андре Ренар өөрөө өөртэйгээ ярих мэт өгүүлрүүн:
— Таны зөв ч юм уу даа. Энэ мэдээ баримт германы командлалд үнэндээ хэрэг байхгүй. Дайсанд хэрэггүй болохоор анд нөхөрт эхэргтэй байж таарна. Танихгүй ч бай, анд нөхөр байж болно. За би бүгдийг ярилаа гэж бодъё. Энэ бүгд германчуудын эсрэг эргэж, улмаар газар дор тарчилж байгаа тэр зовлонт хүмүүсийг аврах ч магадгүй юм ... хэлэхгүй байлаа гэхэд намайг бариад авч магадгүй. Тэгтэл миний мэдэж байгааг энэ дэлхий дээр хэн ч мэдэхгүй өнгөрнө гэхэд нь
— Та учир зүйтэй ярьж байгаа боловч даанч удаан байна. бидэнд цаг бага байгааг бодоорой. Та өөрийнхөө аюулгүй байдлыг бодох хэрэгтэй, би ч гэсэн амиа дүйхийг хүсэхгүй байна. Энэ тосгонд бүхэл отряд хүрээд ирж магадгүй шүү дээ. Бүх хэсгийг тусгай тусгай цэргийн ангид хуваарилсан. Намайг тантай энгийн тайван ярилцаж суугааг харвал ... гэхэд нь
— Байзаарай. Та намайг оргуулах ажил зохион байгуулсан хүмүүсийг мэдэж авах өөр нэг зорилготой байж болох юм.
— Тэр тухай танаас ганц ч үг асуухгүй!
— За байз ... Та миний хамаг нотолгоог няцааж орхих шив дээ. За яах вэ, би мэдэх бүхнээ ярихад бэлхэн байна гэж Ренар хэллээ.
***

Yaay yamar goe be oird nemegdeegui ashgui nemegdchixej ss7.doo maaaaash ix bayrlalaa^^
эx орондоо xайртай^^
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
odoo yostoi hamgiin goy deeree yavj bna daa hurdan hurdan oruulaarai ss7 tnx
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Бяцхан өрөөний үүд онгойж, үүдэн дээр Андре Ренар, германы офицер хоёр гарч ирэхэд хоёр эмэгтэй хоёул зэрэг урагш алхав. Тэр хоёр нэг ч үг дуугарсангүй, гагцхүү нүдэнд нь «яав» гэж асуух байдал илэрхий.
Андре Ренар хөгжилтэй инээмсэглэв. Герман офицер мөн адил хөгжилтэй инээмсэглэлээ. Сэтгэлийн их хүчдэл сая л тайлагдаж, Луиза эр нөхрийнхөө хүзүүгээр тэврэн цурхиртал чанга уйлж, эмгэн хамаг тэнхээ нь алдраад сандал дээр унаж, толгой гар нь салганан чичирлээ.
Генрих сэтгэл хөдлөн:
— Би хатагтай нараас уучлал гуйххэрэгтэй боллоо. Миний биеэ цагаатгах ганц зүйл гэвэл бүгд миний хорон санаагаар болж байгаа хэрэг биш юм. Юм бүгд аятай сайхан болж шувтарсныг харж байгаа биз дээ!
— Ай ноёнтоон, ээж бид хоёр ёс алдлаа. Гэсэн ч хүн баярласандаа үхдэггүй юм гэнэ лээ. Би таныг дайсан шиг угтсан, одоо бидэнтэй анд нөхрийн ёсоор саатан сууна уу.
— Би уг нь одоо таны хүсэлтийг биелүүлэхэд хамгийн их хүсэхсэн. Даанч би тэртэй тэргүй санаснаас удаан саатлаа ... түүнээс гадна гадаах машинд нөгөөх хөөтэй Базель сууж байгааг битгий мартаарай! Түүнийг Сен-Ремид аваачиж, ноён Андре Ренарыг очтол нь барьж саатуулах ёстой байна.
— Луиза нэгэнт холбоо барьсан. Өнөө шөнө юм уу, хамгийн цаанадаа маргаашаас хэтрэлгүй манай нөхөд намайг аврахаар ирнэ гэж Ренарыг өгүүлэхэд:
— Миний саяны танд өгсөн гар бууг өөртөө үлдээгээрээй. Миний илүү буу юм. Танд хэрэг болно. Юу ч болж магадгүй гээд боодолтой мөнгийг ав гэсэнд,
— Хэрэггүй гэв.
— Мөнгө танд бас хэрэг болно. Үүнийг нэг ёсны буу зэвсэг гэж бодоорой. Хамгийн эцэст нь хэлэхэд та бид хоёрын уулзаж ярилцсаныг нэг ч хүн, хамгийн ойр дотны анд нөхөд ч мэдэх ёсгүй.
— Миний үгэнд итгэж болно. Эхнэр эмгэн хоёрыг би бас даая гэхэд Матран авгай:
— Ай ноёнтоон! Та бидэнтэй дарс уухгүй юм уу? Таны яарч байгааг мэдэж байна. Гэсэн ч цаг их орохгүй шүү дээ гэхэд нь,
— Би машинаа өөрөө барих хэрэгтэй байна. Жолооч маань баривчлагдсан хүнийг манана. Харанхуй шөнө, ялангуяа дарс уучихвал ... гэсэнд,
— Тэгвэл жаахан хүлээнэ үү! гэж эмгэн хэлээд настай хүн гэхэд санаанд багтамгүй хөнгөн шингэн хөдлөн шургуулга тийш очоод нэг жижиг хайрцаг гаргаж ирэв. Тэр хайрцагт дурсгалын зүйлсээ хадгалдаг бололтой нямбайлж багласан, цаас нь шарласан захидлууд, жүржийн модны[1] хатсан мөчир, бодвол гэрлэх үеий нь бололтой цагаан бээлий байв.
Матран авгай доод ёроолоос мь маш сайн тамхилсан хуучны гаанс гаргаж ирээд чичирхийлсэн гараар энхрийлэн илбэх мэт барьж байснаа тамхинд түлэгдэсхийсэн толгойд нь уруулаа хүргээд Генрихт сарвайж:
— Ноён танд би өөртөө байгаа хамгийн эрхэм үнэт юмаа бэлэглэе. Энэ миний эцгийн гаанс юм. Эцэг маань ариун журамтай, эрэлхэг зоригтой хүн байсан, тэгээд гудамжны бэхлэлт дээр коммунийг хамгаалж яваад ариун журамт эрэлхэг хүний ёсоор амь үрэгдсэн юм гэхэд нь,
— Би үүнийг зөвхөн дурсгал болгож хадгалахаар барахгүй эрхэм нандин зүйл болгож хадгална! Бас Матран авгай танд элдэв ёсорхолгүй, хүү нь эхийгээ үнсдэг шиг үнсэхийг зөвшөөрнө үү гээд эмгэний үрчгэр хацрыг үнсэхдээ хэзээ нэгэн цагт эцгийнхээ хацарт ингэж хүрэх завшаан тохиолддог болов уу гэж бодоод зүрх нь шимширчээ.
Матран авгай нулимсаа арчаад:
— Та хөгшин франц эмэгтэй миний тухай хэзээ нэгэн цагт эхдээ яриарай. Таныг төрсөн хүү шигээ адисласныг хэлээрэй гэхэд нь,
— Ноён та, биднийг аварснаа хэлээрэй гэж Луиза аяархан нэмж хэлжээ.
Генрих үүдний өрөөнд ороод:
— За Андре тантай салах ёс хийе. Та бид хоёр дахин хэзээ ч уулзахгүй биз дээ? гэв.
— Би таны хэн болохыг ингээд мэдэхгүй өнгөрөх хэрэг үү?
— Анд нөхөр!
— За тэгвэл анд нөхөр минь баяртай! гээд Андре, Генрих хоёр тэврэлдэн үнсэлцлээ.
Сен-Реми тийш буцах замдаа Генрих машинаа хурдан давхиулав. Явж явж газар дорхи заводын тухай чухал мэдээ баримтыг одоо нэгэнт өвөрлөж явсан болохоор ганц минут ч алдаж болохгүй байлаа.
Генрихийг зочид буудлаас Миллерт утасдахад цаадах нь:
— За өнөөдөр яав? гэж гомдсон байдалтай асуув.
— Баярлуулах юмгүй ирсэн нь харамсалтай байна. харин нөгөө намайг буудсан партизаныг барив бололтой.
— Тэр хаа байна?
— Одоо танд Курт хүргэж өгнө. Ямар ч байж болох боловч эндүүрээгүй гэж бодож байна. түүнийг хэд хоног хорьж сайн айлгаж байгаад байцаагаарай.
— Хэргий нь хүлээлгэж чадна вий! гэж Миллер харилцуураар маш итгэлтэй хашгирлаа.
... Хэд хоногийн дараа агаараас бөмбөг хаяхад автоматаар хараа тааруулж чиглүүлдэг хараа зүйн багажийн нууцыг Нүгэлт хөндийгөөс олон мянган бээрийн тэртээ судалж байв.
1 - Францад шинээр гэрлэгсэд жүржийн цэцгээр чимэглэдэг заншилтай ажээ. Орч.

МИЛЛЕР ШАГНАЛ ХҮРТЭВ
Поль Шеньег эрэх ажлын үр дүнг генерал Эверс хариуцахгүй, зөвхөн Миллерийн мэдэлд шаардагдах тооны цэрэг, офицер гаргаж өгөх үүрэгтэй байжээ. Эрэл хийж байгаа отрядууд уг ажиллагааны явцын тухай дивизийн штабт илтгэдэггүй, тэндээс заавар авдаггүй байлаа. Юм бүгдийг СС-ийн албан буюу өөрөөр хэлбэл Миллер хийж байв. Эрэл хийх ажил нэг, хоёр өдөр үргэлжлээд дуусна гэж үзэж байсан боловч дөрвөн хоног өнгөрөхөд Поль Шеньегийн мөрийг хэн ч олсонгүй Эверс үүнд дотроо баярлаж байжээ. Тэгэхдээ зугтсан этгээдийг өчүүхэн төдий ч атугай өрөвдсөндөө тэр биш. Огт тийм бишээ. Шенье хэрэв газар дорхи заводын нууцыг задруулбал герман оронд хичнээн их хор хүргэхийг генерал ойлгож байлаа. Оргодол этгээд Эверсийн гарт орвол өчүүхэн ч эргэлзээгүй буудан алахсан. Харин СС-ийнхэн болон Миллерийн бүтэлгүйтэж байгаа нь генералын гомдлыг зарим нэг хэмжээгээр тайтгаруулна. Генерал өөртөө гүйцэд итгэхгүй байна гэдгийг ойлгосноос хойш гомдох болжээ. Чухамхүү Поль Шеньегийн зугтсан явдал генералын нүдийг нээж, газар дорхи үйлдвэрийн жинхэнэ байрлалыг түүнээс нууж байсныг мэдүүллээ. Оргодлыг эрэх ажилд генералын тусламжийг авсан атал завод чухам юу үйлдвэрлэдгийг хэлсэнгүй. Энэ бол доромжилсон хэрэг байлаа. Ул үндэсгүй ингэсэнд нь генерал гомдов.

Сайхан байна шүү. Баярлалаа
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
bayarlalaa, uneheer gaihaltai saihan nom yum aa
- Uyangaa 2012
- Өсөх Ирээдvйтэй Гишvvн

- Бичлэгүүд: 4
- Нэгдсэн: 4-р сар.15.10 1:33 pm
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Unshij bgaa shoo. Thank you. 
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Bayrlalaa ss7^^ zav choloogooroo oruulaad baigaarai^^ hehe yaruulsan Bol sorry^^
эx орондоо xайртай^^