001
Зохицуулагч: Blog_mods
Re: 001
Одоогоор Тэрэлж хавь л гэж бодогдох юм. Хар зүрхний хөх нуур, Сэлэнгэ гэвэл арай л холдох байх. Нэг тийм сайхан байгаль дундаа хотынхны чихцэлдээнийг хажуунаас нь харсан шигээ. Бас нэг Форд ренжер авнаа. Хамгийн чухал нь амьдарч байгаа газар маань нэгдсэн халуун хүйтэн устай бх хэрэгтэй. Хааяа нэг хот орж царайгаа харуулна. Хотод ганц нэг хамаарал бүхий бизнес байхад л болно. Бүр гадаад бол сонирхол татахгүй бна. Явж үзээгүй биш сонин биш. Өглөө Сөүлд өдөр Бээжинд орой Сөүлд & Сөүл Шанхай Сөүл гэх зарчмаар ч амьдарч үзсэн үе байна. Манай гэрийнхэн карго ажиллуулдаг бсн юм. Өглөө со өдөр Хятад орой буцаад со гэх үе нэгээр тогтохгүй байлаа. Гадаадад байхын давуу тал нь залхуу назгай бохир заваан бдлыг үзэн ядагч л болно доо. Монголчууд яагаад муу амьдраад байна гэхээр мааш энгийн. дэндүү залхуу! Би 10 жилийн сурагч байхдаа со.д өглөө 6д босч цайгаа уучихаад 30аад минут автобусаар явдаг газарлуу сургуульруугаа явж орой 5 гэж тараад залгуулаад шөнийн ажил хийж өглөө 5д тараад сургуульдаа 5.40 гэж ирээд хичээл ортол хальт унтаад явж байсан үе ч байна. Яг ийм менежментээр амьдраад сурчихсан хүнд Монголд ирэхэд зүгээр л хүмүүсийг ташуурдаад² явчихмаар санагдах үе бишгүй их шүүдээ! Тэгвэл Яагаад Монголд амьдраад байна гэхээр ердөө л Монгол хүн болохоор шүү дээ. Хүний газрыг хөгжүүлж татвар төлж байснаас өөрийн төрсөн хамаарал бүхий газрыг аль ч улсын иргэн энд амьдрах юмсан гэж боддог болтлоо хөгжөөсэй гэсэн хүсэл юм. Тэрнээс хилийн цаанаас Монголоо муулагч нэгэн би бишээ.
Re: 001
Тэр хайрыг чинь идэх юмуу гэнээ.
Иднээ. Хайрыг иднэ, хайраар амьдарна. Хайраар өсч үржинэ, аз жаргалыг бүтээнэ. Ер нь амьдрал хайр дээр тогтдог юм.
Гэхдээ өдий хүрэхэд надтай холбогдож байсан эмэгтэйчүүд бүгд л өнгө мөнгө хардаг байж. Энийг ойлгосон. Тэгэхдээ зүгээр, амьдралын бас л нэг өнгө тул санаа зовохгүй байна.
Иднээ. Хайрыг иднэ, хайраар амьдарна. Хайраар өсч үржинэ, аз жаргалыг бүтээнэ. Ер нь амьдрал хайр дээр тогтдог юм.
Гэхдээ өдий хүрэхэд надтай холбогдож байсан эмэгтэйчүүд бүгд л өнгө мөнгө хардаг байж. Энийг ойлгосон. Тэгэхдээ зүгээр, амьдралын бас л нэг өнгө тул санаа зовохгүй байна.
- eRoTiKa
- Асуулт Самбарын Хvндэт Харуул
- Бичлэгүүд: 5111
- Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
- Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Re: 001
Ene munhjin gej yag ene 001 tei adilhn $500 ugchij $5000 bolgoj haruulay geel yavj bdag baisan gar odoo saytan bolchihloo!! Manai 001 bdaggui ee?
Re: 001
Одоо бодоод байхад бид азтай. Учир нь бидний тэнэглэл цахим ертөнц хөгжөөгүй үед болоод өнгөрч. Хэрэв одоогийнх шиг цахим ертөнц хөгжсөн үед зүггүйтэж байсан бол Монголыг халиад, Монгол туургатны элгийг авч байгаа. Тэр үедээ л бид чинь комеди одууд байждээ.
Re: 001
Хааяа нэг коньяк задлах гарууд захаас авахуулаад замаар нэг л байна даг. Би тэглээ ч мессенжерээр мессеж бичээд, эсвэл дүрсээ хараад дэмий юм ярих дургүй. Харилцааны апп гэвэл телеграмм байна. Хэрэгтэй хүмүүстэйгээ маш товчхон харилцаад явчихдаг.
Re: 001
Хүн гэдэг амьтаны зорилго нь тодорхой хэмжээгээр биелэгдээд ирэхээр бусдаас хөндийрөх талдаа болчихдог юм байна ш дээ. Нээх сайхан нам гүм орчинд сонгодог хөгжим сонсонгоо хэдэн аяга халуун кофе уугаад чимээгүй суух л жаргал юмдаа. Би нэг их жаргал цэнгэл ч ярьсан хүн биш л дээ. Жаргал ч гэж юү байдгийн сайн мэдэхгүй юм.
Re: 001
Би ер нь 16 оноос хойш тэрэлжрүү найгүй их явж байна. Сард ер нь 3+ удаа явдаг болчихож. Байгаль агаар 2т нь татагдана гэж найгүй. Адил байгальтай өөр газарт нэг их татагдаад байхгүй ч Тэрэлжид бол яг л гэртээ ирж байгаа юм шиг санагддаг. Хойшоо гүнт Яргайт санзай шарга морьтод бас очиж л байлаа. Нам гүм байгаль ч сайтай сайхан газрууд. Гэхдээ Тэрэлжид татагддаг шиг татагддаггүй. Нэг л тийм гайхамшигтай.
Re: 001
Гэр орон хүнсээр бялхаж байх сайхаан.
Аль өнгөрсөн хөл хорионы үеэр авсан сайн чанарын шуудай буудай хайрцаг лапшагийн гоймон /энэ гоймон их таалагддагаа. Гурвалжин будаатай, борцтой нь их гоё/ саяхан дууссан өнөөдөр дахиад авлаа. Ер нь л гэр сайн чанарын хүнсээр дүүрэн байх цаанаа л нэг сайхан шүү.
Аль өнгөрсөн хөл хорионы үеэр авсан сайн чанарын шуудай буудай хайрцаг лапшагийн гоймон /энэ гоймон их таалагддагаа. Гурвалжин будаатай, борцтой нь их гоё/ саяхан дууссан өнөөдөр дахиад авлаа. Ер нь л гэр сайн чанарын хүнсээр дүүрэн байх цаанаа л нэг сайхан шүү.
Re: 001
Хийжүүлсэн ундаа болон бэлэн гоймон зэрэг бүтээгдэхүүнээс татгалзаад бас овоо хугацаа өнгөрч. Тэгсэн харин хэрэглэх хүсэл бүр төрөхөө байж эхэлж байна. Дээр нэг зеро кола уусан. Яахав зүгээр. Гэхдээ дахиж уух хүсэл төрөөгүй. Аль болох эрүүл органик бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилж байгаа.
