Re: Буу, зэвсэг сонирхогчдод
Бичигдсэн: 1-р сар.22.15 3:52 pm
Эх би харин энэ талаар чинь жаахан мэдэх юм байна шүү.
Хэрэглэгдэж эхэлсэн дарааллаар нь бичнээ. Энэ бүгд бянт татах аргууд байна.
Буу үйлдвэрлэхэд хамгийн их цаг зарцуулдаг зүйл бол гол төмөр. Гол төмрийг цутгаж хийж болдоггүй. Маш олон асуудал гарж ирнэ. Цутгасан төмөр жигд бус хөрнө үүнээс болоод бөх батаа алдах, түрүүлж хөрсөн хэсэг нь агших мэтээр хэлбэрээ алдах ба өөгүй сайхан цутгана гэдэг бараг боломжгүй асуудал. Гол төмөр маань маш өндөр төвшний нарийвчлал шаардана. Тэгхээр зорхоос аргагүй. Асар хатуу ган болхоор зүгээр нүхлэх хүртэл өчнөөн өдөр авна. Магадгүй одоогийн хүчирхэг хөгжсөн машинууд хэдэн цагаар нүхэлдэг байх. Гэтэл дахиад бянт татах. Хэдхэн буу хийхэд энэ нэг их асуудал биш. Жижигхэн бууны дархан хүссэн аргаараа өөрийнхөө арга барилаар хийж болно. Гэтэл байлдааны бууг яах вэ? Ядаж байхад дайнд бууны гол төмөр маш хурдан элэгдэнэ. Автомат буунуудыг яриад ч хэрэггүй.
Cut rifling. Нэр нь хэлж байгаачлан бянтыг зорж хийсэн гол төмөр. Нимгэн нимгэнээр дахин дахин зорж бянт татна. Гэтэл энэ арга нь асар их цаг зарцуулна шүү дээ.
Button rifling. Энэ болхоор button гээд байгаа төвийлгөсөн маш хатуу бондгор хэвтэй төмрийг гол төмөр дотуур хүчээр татаад гаргаад ирхээр бянтны хэв орно.
Hammer forging. Эсрэг өөрөөр хэлбэл гадна талдаа төвгөр бянттай нарийн төмрийг гол төмөр дотор хийнэ. Тэгээд гол төмрөө гаднаас нь цахилгаан тусгай алхаар нүдэж хийх арга. Анх Герман хоёрдугаар дайны үед бий болгоод дайны дараа Оросуудаас зугтаалган Австрид аваачсан гэдэг. Одоо ч Австри одоо энэ аргаар дэлхийд толгой цохьдог ба асар хурдтай бянт татдаг. Ердөө хэдхэн минут тутамд.
Ерөнхий гурван арга тус бүрдээ дотроо өөр өөр аргачлалтай. Жишээлбэл зорж татдаг арга гэхэд нэг хутгаар маш нимгэн нимгэнээр асар удаан татаж болно эсвэл олон шүдтэй дарааллсан урт ирээр зэрэг зэрэг хурдан татаж болно гэхчлэн үйлдвэрлэдэг газар бүрийн өөрсдийн онцлогоос хамаараад өөр өөр байх ба үүнийгээ дагаад чанар нь ч өөр өөр.
Харьцуулбал хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулсан зүйл хог нэгээрээ интернетээс олдоно. Ийм болхоор би өөрийнхөөрөө доорхи байдлаар дүгнэдэг.
Ер нь зэвсэг сонирхдог хүний хувиар металлыг хэрхэн ашиглах талаар нилээд дэлгэрэнгүй мэднэ. Металлд өөрийн дотоод микро ширхэглэг гэж байдаг ба үүнээс металлын чанар асар их хамааралтай. Rolled homogenous armor гэдэг үг их харагддаг байх. Энэ нь нэг хэвийн элдсэн хуяг гэсэн үг ба металлыг зүгээр цутгах биш ингэж халаагаад элдэж өгхөөр дотоод ширхлэгүүд хавтгай нэгэн хэвийн болж өгдөг. Ийм ган асар хатуу чанартай болно. Цохилт ирхэд хавтгай ширхлэгүүд долгионыг бие биедээ тараан хувааж авах тул маш бөх бат. Танкын болон бусад хуягт зэвсгүүдийн хуяг хийдэг. Эндээс хархаар хэрхэн боловсруулснаасаа шалтгаалаад металлын чанар асар ялгаатай болдог. Button rifling уг нь гоё гөлгөр хурдан болдог боловч асар их хүчээр татаж гаргах явцад tension үүсдэг. Үүнийг тохирох монгол үгээр орчуулж чадсангүй. Үүнийг тайлбарлахын тулд дахиад нурших хэрэгтэй болох нь.
Tempered glass гэсэн үг машины цонхны шилэн дээр их харагддаг. Шилийг халуун байхад нь хүйтэн агаараар огцом үлээж хөргөхөөр гадна тал нь хурдтай хөрж агшаад дотор тал нь арай удаан хөрж байгаа болхоор шилны дотоод бүтэц дотор асар хүчтэй tension үүсдэг. Хөвчирсөн байдалтай гэсэн үг. Шил хэдий бөх боловч нэг хагарвал энэ хөвчирсөн байдал зад тавигдаж асар олон жижиг ширхэг болж хагараад хүнд зоогдож бэртээхгүй бутраад алга болно.
Үүнтэй адилаар button rifling хийхэд ийм tension үүсэх ба ганг энэ хэсгээрээ маш хэврэг болгож өгнө. Үүнийг арилгах хэд хэдэн арга байдаг. Жишээлбэл удаан хугацаанд халаах. Халж зөөлөрсөн металл доторхи tension нь аажмаар арилж эв зүйгээ олно. Гэхдээ энэ гол төмрийн ерөнхий чанарт бас тийм сайнгүй. Ийм болхоор button rifling-р татсан бянт хурдан үйлдвэрлэгдэх гөлгөр сайхан байх ч тасрахаа хүрвэл амархан тасрах нягууртай гэж би дотроо сэжиглэж явдаг. Зарим хүмүүс хүчтэй шахагдсан болхоороо хатуу удаан эдэлгээтэй ч гэдэг.
Hammer forged бянттай гол төмөр маш гоёмсог болдог. Өө сэвгүй гөлгөр, ихэвчлэн polygonal rifle буюу олон талтай харандааг мушгисан мэт бянт суудаг. Ийм бянтыг илүү гэх юм билээ. Нүдэж хийсэн болхоор хатуужсан бас л дотроо tension-той болно. Маш хурдан үйлдвэрлэгддэг. Барууны буунууд ихэвчлэн ийм байдаг. Эдэлгээ сайтай энэ тэр гэж их магтдаг ч би бас л өнөөх tension байгаа болхоор сэжиглээд байдаг юм.
Cut rifling дан ялангуяа нэгхэн хутгаар маш удаан маш нимгэн нимгэнээр зорж хийсэн гол төмрийг холын буудлага сонирхдог спорт болгочихсон хүмүүс тусгайлан захиалж хийлгэдэг гэнэлээ. Тэгхээр энэ уг нь хамгийн сайн болж таарж байгаа ч маш үнэтэй массаар үйлдвэрлэх боломжгүй учир ховор.
Дээр хэлсэнчлэн энэ ерөнхий аргууд бүгд л дотроо сайн муу хийдэг үйлдвэрлэгчидтэй болхоор яг тэр аргаар хийснийг нь ав тэр нь сайн гэж хэлж чадахгүй нь дээ.