Буу, зэвсэг сонирхогчдод

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Morpheus M »

За ер нь зэвсэг техникийн шинэ эрин эхэлж байна гэж хэлэхэд болохоор болж байна шүү цаана чинь. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гараагүй огцом дэвшлийн үе хаяанд ирсэн байх шиг байна. Түүх хараад байхад их дайнуудын өмнөхөн зэвсэг техникийн шинэ үеийн технологиуд зарчмын хувьд бэлэн болоод, дайны явцад зэвсэглэлд нэвтэрч, дайны төгсгөл гэхэд цэрэг дайны өнгө төрхийг үндсээр нь өөрчилж шинэ төвшинд гаргасан байдаг. Энэ нь их дайны оршил байх бас нэг шинж биш байгаа даа, бурхан өршөө.

Одоогоор ажиглагдаж буй зэвсэг техникийн голлох шинэ технологиуд:

- Байлдааны лазер. Өмнө нь лазерыг бай онилох, мөрдөх, түүнчлэн эсрэг талын зэвсэг техникийг будилуулах, удирдлага алдагдуулах зэрэг арай "хөнгөн" зориулалтаар зэвсэг техникт хэрэглэж байсан. Одоо шууд хөнөөл учруулах зэвсгийн зорилгоор ашиглаж эхэлж байна. АНУ -ын хувьд 100KW - 300KW чадлын ангилалд зэвсгийн хөгжүүлэлт хийгдэж, бүр бүрэн хэмжээний туршилтын шатандаа хүрсэн байна. Чадлын баримжаа авах үүднээс сонирхуулахад, металл хийцийн үйлдвэрт металл лист зүсдэг лазерын чадал 3KW орчим байдаг байна. АНУ -с гадна Орос, Хятад, Франц зэрэг улсууд байлдааны лазерын зэвсгийг бие даан хөгжүүлж байна.
Орос, Хятадын лазерын зэвсгийн хөгжил зарим талаараа АНУ -с түрүүлсэн байж магадгүй ч гэсэн яриа сонсогддог байна.

- Цахилгаан соронзон буу. Railgun буюу цахилгаан соронзон орныг ашиглан сум/байлдааны хошууг харвах технологи. Гол давуу тал нь сумны хурд онолын хувьд бараг гэрлийн хурд хүртэл өсөх боломжтой. Практик дээр одоогийн цахилгаан соронзон буунуудын сумны хурд энгийн галт зэвсгийн сумнаас 4 дахин орчим хурдтай байна. Кинетик энергийн буюу жишээлбэл танкийн хуяг нэвтлэх сумны хөнөөх энерги нь хурдны квадратаас хамааралтай тул 4 дахин хурдан сум нь 16 дахин их хөнөөх чадалтай гэсэн үг юм. Хөнөөх чадвараас гадна зэвсгийн тусгал, цэц, өндөр хурдтай байг гүйцэн устгах чадвар зэрэг нь сумны хурдаас шууд хамааралтай өснө.
Цахилгаан соронзон буу аль хэдийнэ АНУ -н усан флотын зэвсэглэлд нэвтэрсэн ба одоо энэ зэвсгийн хурдан цэнэглэгдэх чадварыг минутад 6 - 10 буудлага хүртэл өсгөхөөр хөгжүүлэлт хийгдэж байгаа юм байна. Минутад 6 - 10 буудлага гэдэг нь орчин үеийн ердийн танкийн их буунаас бараг хурдан цэнэглэгдэнэ гэсэн үг.
Мөн цахилгаан соронзон их бууг танк, өөрөө явагч артиллери зэрэг хуурай замын зэвсэг техникт суурилуулах ажил судалгааны шатандаа явж байна. Магадгүй, АНУ дараагийн үеийн Main Battle танкны хөгжүүлэлт дээр Abrams M3 гэсэн ирээдүйн амбиц багатай хувилбартай зууралдаад байгаагийн цаад шалтгаан нь нэгмөсөн цахилгаан соронзон их буутай шинэ үеийн танк руу ойрын хугацаанд шилжихийн өмнөх түр зуурын төлөвлөгөө ч байж мэдэх юм.
Тэр бүү хэл явган цэргийн төвшинд ашиглаж болох цахилгаан соронзон бууны тухай ч яриа сонсогдож байна.

- Байлдааны робот. Энэ зөгнөлт зэвсгийн сэдэв аль хэдийнэ зөгнөлт байхаа больсон. Сүүлийн хэдэн "дайнд" лав л АНУ ихэнхдээ бараг дроноор байлдсан. Тэгвэл одоо салаа цэргийн төвшинд ашиглагдах дэмжлэгийн роботууд зэвсэглэлд нэвтрэх тун дөхөж байна. Эхнээсээ байлдааны талбарт ч туршигдаад удаж байна. Нэгэнт байлдааны талбарт бүрэн ажиллах чадвартай дэмжлэгийн роботууд зэвсэглэлд нэвтэрч байгаа юм чинь тун удахгүй тэднийг зэвсэглээд Терминаторын анхны хувилбарууд болгоход маш хялбархан. Буу угсраад л болоо.

- Hypersonic агаарын зэвсгүүд. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр авиацад Supersonic буюу дуунаас хурдан гэсэн ойлголт, ангилал гарч ирсэн. Turbojet тийрэлтэт хөдөлгүүр агаарын зэвсэг техникт голлох болж, түүнээс хойш өнөөг хүртэл Supersonic гэсэн ангилал дотроо л агаарын зэвсэг техник хөгжиж ирлээ. Гэтэл одоо Ramjet, Screamjet зэрэг хөдөлгүүрийн төрлүүд дээр суурилсан Hypersonic буюу хэт дууны хурдтай зэвсэг техникүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Зарим албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэвэл хэдэн жилийн дараа гэхэд АНУ л лав Hypersonic онгоцуудтай /пуужингуудтай?/ болох аж. Энэ зэвсгийн технологи дээр Орос ч нэлээн урагшилж байгаа сураг сонсогддог.

- Сансрын дайн. Оросын одоогийн зэвсэглэлд буй С-400 агаарын хамгаалалтын систем 400км -н радиус дахь олон тооны байг нам өндрийн дэлхийн тойрог зам хүртэл өндөрт устгах чадвартай. Энэ систем нь дэлхийд өрсөлдөгчгүй гэдэг. Тэгвэл ойрын ирээдүйд зэвсэглэлд нэвтрэх Оросын С-500 системийн гол бай нь хиймэл дагуулууд, сансрын хөлөгүүд, баллистик пуужингууд, магадгүй ирээдүйн Hypersonic агаарын зэвсэг техникүүд байх юм. Одоогийн дуунаас хурдан онгоц зэргийг дурдах ч шаардлагагүй бололтой.
Үүн дээрээс Hypersonic зэвсэг техникийн хөгжлийн цаашдын зорилт болох One Stage To Orbit буюу шууд тойрог замд гарах, буцаж бүтнээрээ газардах чадвартай агаарын техникүүд эрт хөгжүүлэлтийн шатандаа явж буйг бодолцвол Оддын дайны зөгнөл амьдрал дээр биелэхэд ойрхон болж.
Сайн сайхан зөгнөлт зохиолууд биеллээ олж амжаагүй байхад алах сөнөөх зөгнөл нь л түрүүлээд биелчих юм даа, хүүмүүсээ гэж.

- Өөрөө онилдог буу, хөөдөг сум. За энэ бол одоо ердөөсөө зөгнөлт зэвсэг биш. Бүр байлдааны нууц зэвсэг ч биш. Ийм бууг аль хэдийнэ хувь хүн ч худалдан авах боломжтой болсон. Тэгтлээ ч үнэтэй биш юм билээ. Ирээдүйн дайн болбол бүгд Василий Зайцев болох нь дээ.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Саруул »

Дэлхийн дайн болвол тийм зууралдсан удаан дайн болохгүй байхо Америк орос хоёр мал бие биенээ цөмдөөд, англи франц герман америкийг дагаж далдганаад хөлд нь үрэгдээд, хужаа нар байгаа хэдхэн цөмийн пуужингаа харвах гэтэл дан хульхи деталиар хийсэн өнөө пуужингууд нь суурин дээрээ дэлбэрээд тэгээд дуусаа :hihi:
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
onzfeat
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 7819
Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн onzfeat »

say tomoohon 2000 garui erdemted hiimel oyun uhaaniig zevsegleld hereglehiig horigloh sanaachlaga gargasan. thde medej yu ch uurchlugduhgu bhalda
¯\_(ツ)_/¯
Хэрэглэгчийн аватар
migga
Weapon Expert
Бичлэгүүд: 539
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:48 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн migga »

галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа.

өмнөх хуулиа бодвол нэлээн дэвшилттэй болж.
+: галт зэвсэг сум худалдах төв улсын хэмжээнд 3-с илүүгүй, орон нутагт салбартай байж болно гэнэ. /16.6, 16.7/ ингэснээр хуучин ганцхан газар зардаг байсан монопол байдал арилж байна. мөн спорт сургалтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд сум худалдаалах, импортлох эрхтэй болсон. /16.5/ гэхдээ энэ сумаа зөвхөн спортын үйл ажиллагаандаа л ашиглах ёстой юм байна. тэгж байгааг нь хянаж чадах уу? :brows: сум хямдарнаа, элбэгшнээ.
+: галт зэвсэг, сумыг импортлож болохоос гадна чадал хүрвэл дотооддоо үйлдвэрлэх, арга ядахад хонгио дарь олж ирээд дахин цэнэглэж болохоор болж. /аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль 15.5.3, 15.5.4/. үүнийг тэмдэгтийн хураамж нь 2,5 сая төг. /тэмдэгтийн хураамжийн тухай хууль 13.1.2./ гэхдээ энийг зөвхөн ААН хийнэ. гэртээ хэн дуртай нь нухаад суухгүй. яахав гэртээ дажгүй загвар гаргачаад, компаниа байгуулаад ард түмнээ зэвсэглээд байж болно.
+: гаднаас буу оруулж ирэх эрх нэмэгдсэн. урд нь насан туршдаа ганцхан удаа ганцхан буу оруулж ирэх боломжтой байсан бол одоо жилдээ нэгийг чирж ирээд байж болно. яг өөртөө сонирхсон буугаа авагчдад бол сайхан боломж. харин хилээр орж ирсэн бууг 3 жилийн хугацаанд бусдад зарахгүй, шилжүүлэхгүй. /19.2/ энэ нь бууны наймаачдад хүндээр тусч байна. тэд эцэг эх эгч дүүсийнхээ нэрээр буу оруулж ирж зардаг байв. бас монголчууд ихэнхдээ орж ирсэн бэлэн бууг харж барьж илж байж худалдаж авдаг. гэтэл орж ирсэн бууг 3 жил бусдад шилжүүлэхгүй гэчихээр наймаачин гуай зөвхөн авах хүнийх нь нэр дээр л буу оруулж ирж байж зарах боломжтой болсон. гэтэл бодит байдал дээр ямар билээ. таних мэдэхгүй хэн нэг гард мөнгөө өгчихдөг нь ч хэд билээ. өөрийнхөө мөнгөөр нөгөө хүний нэр дээр буу оруулаад ирдэг, авна гэсэн нөхөр ямар ч ааш гаргаа билээ таашгүй.
+: үзмэр, цуглуулгын зориулалттай галт зэвсгийг эвдэж цоолохгүй болж. тиймээс жил бүр 15.000 төг-ийн татвар авах нь. харин өмнөх хуулийн дагуу гол төмрөө цоолуулж гэрчилгээ авсан байсан галт зэвсэг татвараас чөлөөлөгдөх юм байна. /галт зэвсгийн албан татварын тухай хууль 3.1, 4.1.1/ тэгэхээр аятайхан гар буу нтр-тэй байх боломжтой болж. тэр нь мэдээж арми, хүчний байгууллагын зэвсэглэлд байдаггүй буу байх ёстой.
+: ямар зориулалттай гэдгээс үл хамаарч өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсгээр амь бие эд хөрөнгөө араатан амьтнаас хамгаалах эрхтэй болж. уг нь бусдын зэвсэглэсэн халдлагаас гэсэн үг байсан боловч портуун гишүүний саналаар тэр үг хасагдаж малчдад зориулсан агуулгатай болсон. энэ нь бас анчдад хамаарч болно.
+: иргэн өөрийн буугаа галт зэвсэг эзэмших эрхтэй хүнд түр ашиглуулах эрхтэй болсон. /11.4/. ингэхээр эцэг эх, ах дүү, найз нөхдийнхөө бууг айж ичих юмгүй аваад явж болдог боллоо. урд нь галт зэвсгээ бусдад шилжүүлэхийг хориглож байв.
+: галт зэвсэг эзэмших, өмчлөх эрх нэг талаар нээгдсэн. өмнө нь ямар ч хамаагүй гэмт хэрэгт ямар нэг байдлаар шийтгэгдсэн бол /авто ослын хэрэгт холбогдоод тэнсэн авах гэх мэт/ буу эзэмшихийг хориглож байв. одоо галт зэвсэг ашигласан санаатай гэмт хэрэг хийж байгаагүй л бол буу эзэмшиж болно
+: бүртгэлгүй буунуудад маш том боломж олгож. 2016 оны 4 сарын 1 хүртэл хугацаанд буугаа чөлөөтэй бүртгүүлэх эрхтэй болсон. хариуцлага хүлээлгэхгүй, татвар нөхөн төлүүлэхгүй, эх үүсвэрийн талаар тайлбар шаардахгүй. харин гэмт хэрэг үйлдэгдсэн буу бол тусдаа хуулиараа шийднэ гэнэ. эрүүгийн хууль руу яваад өгөх нь байшд. /26.3, 26.4/. нэгэнт ийм том боломж олгож байгаа тул дараа нь одоогийнх шиг хэсэг байжийгаад өршөөлийн сар маягтай юм зарлаж буу бүртгэхгүй байж магадгүй царайтай. хууль алсуураа буу эзэмшлийг багасгах, хуучин муусайн бууг хорих, хаах тал руугаа мэт санагдсан. дээрх хугацаанд бүртгүүлж амжаагүй бууг хураана гэдгээ ил тод зарлаж. /26.5/
+: ангийн зориулалтаар бичиг баримт авч /одоо хууль ёсоор ашиглаж байгаа/ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хагас автомат бууг зориулалтаар ашиглаад дуусгаж болохоор болсон. ингэхгүй бол өөр гарц угаасаа байгаагүй лдээ. өмнө ярьж байсан шигээ хураана, хорино гэж хүчиндвэл бүгд нуугдаад хяналтгүй, хууль бус буунууд болох байсан. /26.7/
харин бичиг баримтгүй хагас автоматуудыг бүртгэлжүүлэхдээ спорт-сургалтын гэж бүртгэнэ. доор дахиад тайлбарлана.

одоо сөрөг тал гэмээр ч юм уудаа. гэхдээ шууд сөрөг гэх хэцүү цаагуураа эерэг гэмээр зохицуулалтууд.
-: ан агнах зориулалтаар ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна. /5.2/ үгчлээд бичлээ. хагас автомат гэхээр л сайга тигр боддог хүмүүсээс ийм л юм гарах нь дамжиггүй. гэтэл манайхны мэдэх, таних хэрэглэдэг sauer, blaser, winchester, remington, browning брэндийн хагас автоматуудаас гадна өөр үй түмэн сайхан цэвэр ангийн зориулалттай хагас автомат буунууд байдаг. эднийг хилээр оруулах, худалдах бүгд хориглогдсон. одоо нэгэнт батлагдсан хуультай юугаа ч ярихав. :m1:
энд миний хамгийн их анхаарал татаж байгаа юм "..... бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна." гэсэн хэсэг. энэ огт ойлгомжгүй. ангийн бууг тодорхойлж байгаа хэсэгт энэ өгүүлбэр орчихоор зүрхэвч бүхий сум таарах бууг ангийн зориулалтаар ашиглуулахгүй гэж буй мэт. ингэвэл ак, винтов сум таардаг автомат биш буунаас эхлээд 223 rem, 308 win, 30-06 sprg, 8х57js нэмц гэх мэт нь дагалдаад, тэрч байтугай ган хадааснууд багцалсан дорвинк сум хүртэл байдаг гэхээр бараг бүх буу хориглогдох нь. эдгээр сумнуудад зүрхэвчтэй төрлүүд хар мянга 899 бий. ганц сайхан буу авчаад л баярлаад дамбийтал зогсож байтал "өө найзаа, наад буунд чинь энэ сум таарах нээ хө" гээд ганц байлдааны сум үзүүлээд л хураагаад авчих нь байшд. /25.1.1/
хэрэв "тийм бишээ, ангийн сум зүрхэвчгүй байх ёстой л гэжугаамаа" гэвэл ан агнах сумны хошуу зүрхэвчгүй байнаа гэдэг өөр шинэ заалт хийдэг ч юмуу, эсвэл арай өөр найруулгатайгаар энэ заалтдаа тусгах ёстой байсан байх. одоо тэгээд энэ заалтыг яаж ашиглахыг тэнгэр мэдэж.
-: тэр хагас автоматуудаа эдлэх эрхийг чинь хориогүй, спортын зориулалтаар хилээр оруулж ирээд, худалдаж аваад эдлэж болы шд гэж хэлж болно. гэхдээ спортын зориулалттай бууг эзэмшигчийнх нь гар дээр өгөхгүй, тухайн сургалтын төвд хадгалахаар зохицуулагдаж. /тир-ний талаар тавигдах шаардлага болон тэнд буу хадгалах тухай олон зохицуулалтууд байна/ ингэхээр овоо хэдэн цаас төлж буутай болчоод, хааяа л тусгай талбайд цаас цоолох эрхтэй байна гэдэг үнэхээр чин үнэнч хообийтой хүний л ажил байх. тэгж явдаг санхүүгийн эрх чөлөөнд хүрэгсэд хэд ч байгаа билээ. ан хийх, цаас цоолох 2-ын мэдрэмж гэдэг чинь шаал өөр юм байдгым даа. фаакин шээкс. буруу хэрэглээд байгаа хүнтэй нь хариуцлага ярьдаггүй, буу өөрөө буудаад байдаг юм шиг яриад ойлгоод явахымаа. энүүгээр тооцвол жилд 300 гаруй хүний аминд хүрээд байгаа машинуудыг л дугуйг нь хагалаад, моторыг нь дэлбэлээд хогийн цэгт овоолж байх ёстой шд.
-: буу эзэмшихдээ заавал эрүүл мэндийн үзлэгт орж, тусгай сургалтад суух ёстой болсон. насаараа буу үүрсэн, хээрийн мухарт байгаа хүмүүс яахын бүү мэд. мань мэтийн суурин газрын, бүртгэлтэй шудрага эзэмшигчид хүчиндүүлээд, хүнд сурталдуулаад нэг юм учраа олох л байх. сургалт ямар төлбөртэй, хэр хугацаатай, юу заах, цагдаа зохион байгуулна гэнэ байр сав юу билээ, одоо буу авсан байгаа хүмүүс орох эсэх, ороод уначуул бууг нь яах бүү мэд. суусан гэрчилгээгүй бол буу эзэмшүүлэхгүй гүйцээ. илүү тодорхой болгох ёстой байсан юм.
уг нь бууны талаар киноноос өөр мэдлэггүй, хүн дагаж хөөрөөд буу авчихсан, яаж хэрэглэхээ байтугай ямар сум ордгийг нь ч мэдэхгүй мул гаруудыг цэгцлэхэд, сургалтад сууж байж буу авах гэсэн заалт их хэрэгтэй лдээ.

за тэгээд иймэрхүү. өөр олон жижиг сажиг юм байгаа ч, гол өөрчлөлтүүдийг тоймлон бичлээ. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хууль батлагдсан. баяр хүргэе. буудагч та ингээд шинэ хуулийн хүрээнд амьдарч эхэллээ дээ.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

Нэгэнт батлагдчихсан хойно одоо яааяа ч гээд яахав дээ. Сайхан дөхөм зүйл ч их болж. Хүний эсрэг хамгаалах зорилгоор гэсэн заалтыг хэвээр нь орхих ёстой байсан юм байгаамдаа.

Хамгийн сайхан сайшаалтай зүйл нь харин тэр үйлдвэрлэх боломжыг нээсэн явдал нүдээ олжээ. Үнэхээр сайхаан сайхан.

Сургалтын оронд орон нутаг бүрт холбоо байгуулуулах байсан юм. Эсвэл буу эзэмшигчдэд хүчээр ангийн тухай энэ тэрхэнтэй гарын авлага зарах гэсэн бол.
Хэрэглэгчийн аватар
zmn
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 582
Нэгдсэн: 2-р сар.09.11 11:14 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн zmn »

haha 500.000 uu? arai l too bna daa
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Саруул »

Зөвлөлтийн 39-р арми Монголоос гарах үед АКМ бууг хайрцаг сумны хамт 600 төгрөгөөр, мөрлөгч нь эвхэгддэг АКМС бууг хайрцаг сумтай нь 700 төгрөгөөр, УАЗ 469 машиныг хоёр авдар архи эсвэл ноолууран цамцаар, холбооны станцтай ГАЗ-66 буюу шишига машиныг 4 авдар архиар монголчууд авдаг байсан гэж мөн ч олон хүн ярихыг сонссон. Бодвол үнэн байхо
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн cellat »

Саруул написал:Зөвлөлтийн 39-р арми Монголоос гарах үед АКМ бууг хайрцаг сумны хамт 600 төгрөгөөр, мөрлөгч нь эвхэгддэг АКМС бууг хайрцаг сумтай нь 700 төгрөгөөр, УАЗ 469 машиныг хоёр авдар архи эсвэл ноолууран цамцаар, холбооны станцтай ГАЗ-66 буюу шишига машиныг 4 авдар архиар монголчууд авдаг байсан гэж мөн ч олон хүн ярихыг сонссон. Бодвол үнэн байхо

paa ugui bailgui dee.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Саруул »

cellat написал:
Саруул написал:Зөвлөлтийн 39-р арми Монголоос гарах үед АКМ бууг хайрцаг сумны хамт 600 төгрөгөөр, мөрлөгч нь эвхэгддэг АКМС бууг хайрцаг сумтай нь 700 төгрөгөөр, УАЗ 469 машиныг хоёр авдар архи эсвэл ноолууран цамцаар, холбооны станцтай ГАЗ-66 буюу шишига машиныг 4 авдар архиар монголчууд авдаг байсан гэж мөн ч олон хүн ярихыг сонссон. Бодвол үнэн байхо

paa ugui bailgui dee.
Зураг

Тэр ГАЗ-66 машин дээр суурилсан Р-118 гэж цэргийн холбооны станцыг нэг хөдөөний цэрэг кунг буюу тэр арын амбаарт нь бензинээр цэрэг ногоон хувцсаа угааж байгаад гал алдаж шатаасан гэж байгаа. Тэгээд байлдааны техник сүйтгэсэн гээд өчнөөн жилийн ял авах болоод байхад нь ангийн захирагч нь өнөө цэргийн аав ээжийг дуудаад та нар энэ хойд орос цэргийн ангиудаар яваад сайн асуу. Хямдхан олдох байх гэхээр нь оросууд дээр очиж уулзаад тэр өдөртөө 4 авдар архиар шууд аваад ирсэн гэж байгаа. Бас болоогүй тэр машин нь хадгалалтад байсан цоо шинэ машин, хамаг юм нь тостой цаастай, иж бүрэн багаж хэрэгсэлтэйгээ гэж байгаа :hihi: Бүр харсан хүнээс нь сонсож байсан юм байна.
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
zmn
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 582
Нэгдсэн: 2-р сар.09.11 11:14 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн zmn »

001 написал:Benzineer ugaana geheer boosddog l uy bj dee. Hdn ond ym bol?
цэргүүд цайрч гандсан хувцасаа ногоон болгох гэж бензинд хийдэг байсан гэсээн бөөстэй хамаагүй
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Саруул »

zmn написал:
001 написал:Benzineer ugaana geheer boosddog l uy bj dee. Hdn ond ym bol?
цэргүүд цайрч гандсан хувцасаа ногоон болгох гэж бензинд хийдэг байсан гэсээн бөөстэй хамаагүй
Түхх. Хувин бензинд атга замын хар тос хийгээд угаахаар хувцас нь бор ногоон өнгөтэй, шинэхэн юм шиг болдог байсан гэжугаа
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн көктүрік »

Бензинд угаана гэж хиртсэн хувцасаа бензинд хэсэг хугацаанд хийгээд дараа нь толинд өлгөж явдал дундаа хатаахыг хэлж байгаам. Дээр үед ингэдэг байсныг бензин зөөдөг цистерний жолооч нараас бишгүй л сонсож байсан. Салхины нөлөөгөөр аяндаа ямар ч үнэр танаргүй цэвэрхэн болдог гэж ярьж байсан.
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн cellat »

benzinii uner tiim amarhan garah uu? daschihdag l baihdaa. baga baihdaa hodoo yavahdaa tsunhtei huvtsasaa achaan deer bsan benzintei pooshgin deer taviad yavsan huvtsasnaas benzinii uner ter zundaa lav garaaguimdag hehe.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Саруул »

cellat написал:benzinii uner tiim amarhan garah uu? daschihdag l baihdaa. baga baihdaa hodoo yavahdaa tsunhtei huvtsasaa achaan deer bsan benzintei pooshgin deer taviad yavsan huvtsasnaas benzinii uner ter zundaa lav garaaguimdag hehe.
Бензинд угаасан хувцсаа зүлгэн дээр дэлгэж тавиад шүдэнз зурж шидээд дөнгөж дүрсхийгээд асангуут нь бүтээлгээр бүтээгээд унтраадаг байсан гэнэ. Ингээд бензиний үнэр байхгүй. Зөвхөн жолооч нар ч биш бүх цэргүүд хэн хүссэн нь замын хартай бензинд хувцсаа угаадаг байсан гэнээ.
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
batdava
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 7-р сар.20.13 7:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн batdava »

kalibriin sumnii hongionii gold ni tsohihod dugardgiim boluu?
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

batdava написал:kalibriin sumnii hongionii gold ni tsohihod dugardgiim boluu?
Голд нь цохьвол тэсрэх үү гэж асууж байна гэж ойлголоо.

Хүчтэйхэн цохьвол хонгио нь нимгэн зөөлхөн болхоор дотогчоо хонхойгоод ирмэгтээ байгаа бялтаа тэслэх л байх. Хонгио нь шаамийж хэлбэрээ алдаад гацах байх хэрэв тийм буу байдаг бол. Бас найдвартай ажиллгаагүй.

Түүнээс .22-н суманд зориулсан цохилуураар яаж ийгээд голд нь цохьвол тэсрэхгүйлдээ. Гэхдээ юмыг яаж мэдхэв заавал шалгах хэрэг юу байна. Тоглоом биш шүү дээ.
batdava
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 7-р сар.20.13 7:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн batdava »

bayarlalaa kho
Arni29
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 279
Нэгдсэн: 9-р сар.07.11 9:08 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Arni29 »

26 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

26.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан галт зэвсгийн зориулалт энэ хуульд заасны дагуу өөрчлөгдсөн бол тухайн галт зэвсгийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасныг дараах журмаар хэрэгжүүлнэ:

26.2.1.иргэний өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа, энэ хуулийн 5.2-т заасан шаардлага хангаагүй галт зэвсгийн зориулалтыг спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай болгон өөрчлөн бүртгэх;

26.2.2.хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийн зориулалтыг энэ хуулийн 5.4-т нийцүүлэх.

26.3.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 26.2-т заасан галт зэвсгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

26.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй галт зэвсгийг энэ хуулийн 26.3-т заасан хугацаанд нөхөн бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.

Тайлбар: Энэ хуулийн 26.4-т заасан галт зэвсгийг нөхөн бүртгүүлэхэд галт зэвсгийн албан татварыг нөхөн төлөх, эх үүсвэр тодорхой бус байх талаар тайлбар шаардахгүй. Харин галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

26.5.Энэ хуулийн 26.3-т заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг цагдаагийн байгууллага зохих журмын дагуу хураан авна.

26.6.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор зөвшөөрлөө нөхөн авна.

26.7.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно.

26.8.Ан агнах зорилгоор өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол бүртгэлд спорт-сургалтын зориулалтаар гэж бүртгүүлнэ.

26.9.Хууль хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг ангийн зориулалтаар худалдахыг хориглоно.
Талын Монгол эрчүүд хийморьтой
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

ТОЗ-ийн урдаас 5 см тайрчуул оноонд яаж нөлөөлдөг бол? Урдуураа тасарцан юм байна.
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Сахианы газар л яриад байна л даа. 64-ийн гол төмөртэй ТОЗ-8 100 хараат байгаан. Гэтэл ТОЗ-78 53.6см гол төмөртэй хэрнээ тун цэцэн тусаад байна. Ямар учир байна?
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

ТОЗ-8, ТОЗ-78 хоёр бууныхаа muzzle velocity, rifle twist rate 2-г мэдчихвэл тун тодорхой хариулт гаргаж болно байхаа.

Би лав байсан бол тайраад л хаячихна. Илүү сүүлд үйлдвэрлэгдсэнээрээ ТОЗ-78 нь илүү тохиромжтой уртыг сонгосон болвуу?

Гол төмөр хэтэрхий урт бол дарь шатаж дуусаад сумны хурдыг багасгана.
Хэрэглэгчийн аватар
migga
Weapon Expert
Бичлэгүүд: 539
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:48 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн migga »

5-хан см бараг ямар ч нөлөөгүй. сахианы газар буюу 50 хүртэлх метрт 40 см болгоцон нь асуудалгүй сайхан цэцэн ч, хүчтэй ч тусдаг. сумны чадлын хувьд 200 орчимд лав хангалттай алах хэмжээний хүчтэй очиж байхыг харсан. бүр нарийн шалгавал 600, 700-д ч хөнөөлтэй нисэх байх. /40 см гол дээр ярьж байна шүү/
цагдаа л тайрцан нтр гэж новшроод хураачих магадлал ихтэй
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Баярлалаа migga. Ямар ч байсан тайрч хаяад фаска татчилаа. Дурантай л буудах хэрэгтэй боллоо доо. Нээрээ 22lr 1500-д хөнөөлтэй гэсэн байсан шүү.
Хэрэглэгчийн аватар
cali
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Бичлэгүүд: 953
Нэгдсэн: 6-р сар.16.03 5:33 pm
Байршил: West Side!

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн cali »

Хуучин нугалардаг сайга ямар үнэтэй байгаа вэ? 1 саяд авчуул дажгүй юу?
Toyota--->Lexus
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

cali: Нугалардаг гэхээр мөрлөгч нь эвхэгддэг гэж ойлгож байна. Зөв үү? Сайганд мөрлөгч нь эвхэгддэг загвар зөндөө бий. Дарваанк нь хүртэл ийм эвхэгддэг мөрлөгчтэй байдаг. Чиний наадах чинь М3 байх. Гол нь зүгээр бол ганц боодолд болийшд.
Xamas84
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 10
Нэгдсэн: 6-р сар.05.14 1:11 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Xamas84 »

Migga ah CZ tiin talaar tailbar oruulna gesen hezee oruulah ve
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах