Re: Буу, зэвсэг сонирхогчдод
Бичигдсэн: 8-р сар.09.15 6:23 am
За ер нь зэвсэг техникийн шинэ эрин эхэлж байна гэж хэлэхэд болохоор болж байна шүү цаана чинь. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гараагүй огцом дэвшлийн үе хаяанд ирсэн байх шиг байна. Түүх хараад байхад их дайнуудын өмнөхөн зэвсэг техникийн шинэ үеийн технологиуд зарчмын хувьд бэлэн болоод, дайны явцад зэвсэглэлд нэвтэрч, дайны төгсгөл гэхэд цэрэг дайны өнгө төрхийг үндсээр нь өөрчилж шинэ төвшинд гаргасан байдаг. Энэ нь их дайны оршил байх бас нэг шинж биш байгаа даа, бурхан өршөө.
Одоогоор ажиглагдаж буй зэвсэг техникийн голлох шинэ технологиуд:
- Байлдааны лазер. Өмнө нь лазерыг бай онилох, мөрдөх, түүнчлэн эсрэг талын зэвсэг техникийг будилуулах, удирдлага алдагдуулах зэрэг арай "хөнгөн" зориулалтаар зэвсэг техникт хэрэглэж байсан. Одоо шууд хөнөөл учруулах зэвсгийн зорилгоор ашиглаж эхэлж байна. АНУ -ын хувьд 100KW - 300KW чадлын ангилалд зэвсгийн хөгжүүлэлт хийгдэж, бүр бүрэн хэмжээний туршилтын шатандаа хүрсэн байна. Чадлын баримжаа авах үүднээс сонирхуулахад, металл хийцийн үйлдвэрт металл лист зүсдэг лазерын чадал 3KW орчим байдаг байна. АНУ -с гадна Орос, Хятад, Франц зэрэг улсууд байлдааны лазерын зэвсгийг бие даан хөгжүүлж байна.
Орос, Хятадын лазерын зэвсгийн хөгжил зарим талаараа АНУ -с түрүүлсэн байж магадгүй ч гэсэн яриа сонсогддог байна.
- Цахилгаан соронзон буу. Railgun буюу цахилгаан соронзон орныг ашиглан сум/байлдааны хошууг харвах технологи. Гол давуу тал нь сумны хурд онолын хувьд бараг гэрлийн хурд хүртэл өсөх боломжтой. Практик дээр одоогийн цахилгаан соронзон буунуудын сумны хурд энгийн галт зэвсгийн сумнаас 4 дахин орчим хурдтай байна. Кинетик энергийн буюу жишээлбэл танкийн хуяг нэвтлэх сумны хөнөөх энерги нь хурдны квадратаас хамааралтай тул 4 дахин хурдан сум нь 16 дахин их хөнөөх чадалтай гэсэн үг юм. Хөнөөх чадвараас гадна зэвсгийн тусгал, цэц, өндөр хурдтай байг гүйцэн устгах чадвар зэрэг нь сумны хурдаас шууд хамааралтай өснө.
Цахилгаан соронзон буу аль хэдийнэ АНУ -н усан флотын зэвсэглэлд нэвтэрсэн ба одоо энэ зэвсгийн хурдан цэнэглэгдэх чадварыг минутад 6 - 10 буудлага хүртэл өсгөхөөр хөгжүүлэлт хийгдэж байгаа юм байна. Минутад 6 - 10 буудлага гэдэг нь орчин үеийн ердийн танкийн их буунаас бараг хурдан цэнэглэгдэнэ гэсэн үг.
Мөн цахилгаан соронзон их бууг танк, өөрөө явагч артиллери зэрэг хуурай замын зэвсэг техникт суурилуулах ажил судалгааны шатандаа явж байна. Магадгүй, АНУ дараагийн үеийн Main Battle танкны хөгжүүлэлт дээр Abrams M3 гэсэн ирээдүйн амбиц багатай хувилбартай зууралдаад байгаагийн цаад шалтгаан нь нэгмөсөн цахилгаан соронзон их буутай шинэ үеийн танк руу ойрын хугацаанд шилжихийн өмнөх түр зуурын төлөвлөгөө ч байж мэдэх юм.
Тэр бүү хэл явган цэргийн төвшинд ашиглаж болох цахилгаан соронзон бууны тухай ч яриа сонсогдож байна.
- Байлдааны робот. Энэ зөгнөлт зэвсгийн сэдэв аль хэдийнэ зөгнөлт байхаа больсон. Сүүлийн хэдэн "дайнд" лав л АНУ ихэнхдээ бараг дроноор байлдсан. Тэгвэл одоо салаа цэргийн төвшинд ашиглагдах дэмжлэгийн роботууд зэвсэглэлд нэвтрэх тун дөхөж байна. Эхнээсээ байлдааны талбарт ч туршигдаад удаж байна. Нэгэнт байлдааны талбарт бүрэн ажиллах чадвартай дэмжлэгийн роботууд зэвсэглэлд нэвтэрч байгаа юм чинь тун удахгүй тэднийг зэвсэглээд Терминаторын анхны хувилбарууд болгоход маш хялбархан. Буу угсраад л болоо.
- Hypersonic агаарын зэвсгүүд. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр авиацад Supersonic буюу дуунаас хурдан гэсэн ойлголт, ангилал гарч ирсэн. Turbojet тийрэлтэт хөдөлгүүр агаарын зэвсэг техникт голлох болж, түүнээс хойш өнөөг хүртэл Supersonic гэсэн ангилал дотроо л агаарын зэвсэг техник хөгжиж ирлээ. Гэтэл одоо Ramjet, Screamjet зэрэг хөдөлгүүрийн төрлүүд дээр суурилсан Hypersonic буюу хэт дууны хурдтай зэвсэг техникүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Зарим албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэвэл хэдэн жилийн дараа гэхэд АНУ л лав Hypersonic онгоцуудтай /пуужингуудтай?/ болох аж. Энэ зэвсгийн технологи дээр Орос ч нэлээн урагшилж байгаа сураг сонсогддог.
- Сансрын дайн. Оросын одоогийн зэвсэглэлд буй С-400 агаарын хамгаалалтын систем 400км -н радиус дахь олон тооны байг нам өндрийн дэлхийн тойрог зам хүртэл өндөрт устгах чадвартай. Энэ систем нь дэлхийд өрсөлдөгчгүй гэдэг. Тэгвэл ойрын ирээдүйд зэвсэглэлд нэвтрэх Оросын С-500 системийн гол бай нь хиймэл дагуулууд, сансрын хөлөгүүд, баллистик пуужингууд, магадгүй ирээдүйн Hypersonic агаарын зэвсэг техникүүд байх юм. Одоогийн дуунаас хурдан онгоц зэргийг дурдах ч шаардлагагүй бололтой.
Үүн дээрээс Hypersonic зэвсэг техникийн хөгжлийн цаашдын зорилт болох One Stage To Orbit буюу шууд тойрог замд гарах, буцаж бүтнээрээ газардах чадвартай агаарын техникүүд эрт хөгжүүлэлтийн шатандаа явж буйг бодолцвол Оддын дайны зөгнөл амьдрал дээр биелэхэд ойрхон болж.
Сайн сайхан зөгнөлт зохиолууд биеллээ олж амжаагүй байхад алах сөнөөх зөгнөл нь л түрүүлээд биелчих юм даа, хүүмүүсээ гэж.
- Өөрөө онилдог буу, хөөдөг сум. За энэ бол одоо ердөөсөө зөгнөлт зэвсэг биш. Бүр байлдааны нууц зэвсэг ч биш. Ийм бууг аль хэдийнэ хувь хүн ч худалдан авах боломжтой болсон. Тэгтлээ ч үнэтэй биш юм билээ. Ирээдүйн дайн болбол бүгд Василий Зайцев болох нь дээ.