Буу, зэвсэг сонирхогчдод

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
cali
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Бичлэгүүд: 953
Нэгдсэн: 6-р сар.16.03 5:33 pm
Байршил: West Side!

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн cali »

Борис_SS написал:cali: Нугалардаг гэхээр мөрлөгч нь эвхэгддэг гэж ойлгож байна. Зөв үү? Сайганд мөрлөгч нь эвхэгддэг загвар зөндөө бий. Дарваанк нь хүртэл ийм эвхэгддэг мөрлөгчтэй байдаг. Чиний наадах чинь М3 байх. Гол нь зүгээр бол ганц боодолд болийшд.

tiim tiim evhegddeg, saiga m3 gesen ug uu? tanidag huneesee avah gej bgaa bhoor gaigui l bh gej bodood baigaa
Toyota--->Lexus
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

"Дува сохор"-т сайжруулдаг ламп байдаг болов уу?
Хэрэглэгчийн аватар
их_мэдэгч
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Бичлэгүүд: 291
Нэгдсэн: 9-р сар.23.15 11:56 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн их_мэдэгч »

Saiga awahdaa heden sum garsniig l medeh heregtei lde. Byant gj yum tasarwal tgd hereggui hog bolno shde andaa
Хэрэглэгчийн аватар
их_мэдэгч
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Бичлэгүүд: 291
Нэгдсэн: 9-р сар.23.15 11:56 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн их_мэдэгч »

Борис_SS написал:"Дува сохор"-т сайжруулдаг ламп байдаг болов уу?
bhgui bhoo. Oor lamp hiiheer shatchihdag gj duulsan shuu
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Karabin Crvena Zastava 8x57. Ийм буунд дуран тавих хэрэгтэй байна. Зөвлөөч манайхаан. Picatinny суурьтай ПОСП тавих гэсэн чинь дурангийн суурь нь богинодоод байдаг.
Zastava.jpg
Zastava.jpg (62.01 KiB) 1515 удаа үзсэн
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Зиак. Заставадаа Leupold VX-1 3-9x50 бэлгэнд авлаа даа. Одоо суурь хэрэгтэй байна аа. Гайгүй steel суурь байна уу?
Иймэрдүү?
202m fixed ring.jpg
202m fixed ring.jpg (62.88 KiB) 1465 удаа үзсэн
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

50mm дурангаар нэг шагайж үзэх юмсан. Хэр том талбай хардаг юм болдоо.
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Оо. Майр юм билээ. Уг нь 32-40 хавьцаа дуран хайгаад байсан чинь 50-тай болчлоо. Бэлэгний морины шүдийг татдаггүй гэж үг байдаг даа. Баярласан сэтгэл л гэсэн.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

Зиак энэ хавиар ойрд хоосон байгаа болхоор жаахан юм бичээдэхдэг юм уу.

Сайга ба AR-15

Дээр нэг гадны форумд хүмүүсийн маргаанаас жаахан юм олж мэдсэнээ цэгцлээд тавьчихдаг хэргээ.

Ер нь бол аль аль нь их олон жил болж байгаа байлдааны автомат буунд үндэслэсэн болохоор анд тохиромжгүй гэж хувьдаа бодож явдаг байснаа нуух юун. Гэхдээ лам хүртэл боовтой төрсөн гэдэг шиг эр хүн юм юм л бодолцож буу сонгож авдаг байх. Автомат буунд дуртай ч юм уу хамгийн наад захын жишээ гэхэд. Эхлээд шууд харьцуулснаа бичээд дараа нь тайлбар бичвэл зүгээр болвуу.

AR-15 бол яалтачгүй илүү амьтан юм байнлээ ангийн хувьд шүү дээ. Цэцэн, хөнгөнөөс өгсүүлээд migga-н бичсэнчлэн тоо томшгүй хувилбар, тэр бүх хувилбар дээр таардаг есөн жорын төхөөрөмжүүд гээд л. Сайга яах аргагүй дутаад байгаам, илүү найдвартай ажиллагаатай гэдэг ч анд хүн тэгж шавар шавхайд буутайгаа амь дүйсэн юм шиг хэвтээд чирээд явахгүй шүү дээ.

За жаахан задалж тайлбарлая. Сайга маань АК-47 дээр суурилсан гээд дээр байна уу эсвэл өөр сэдэв дээр байна уу тун сайхан бичлэг бий. migga гишүүний бичсэн. Нэр нь харуулж байгаачлан 1947 онд зэвсэглэлд хүлээж авсан бол ба үүх түүх зохиосон хүнээс нь авахуулаад мэдэхгүй хүн ховор биз дээ. Харин AR-15 хамаагүй сүүлд буюу 1959 онд үйлдвэрлэгдэж эхлээд 1962 онд M16 нэртэйгээр бага зэрэг сайжруулан АНУ-н армид хүлээж авсан байна. Энэ яагаад хоорондоо ийм зайтай байна гэхээр их учиртай.

Анх дэлхийн хоёрдугаар дайны дундуур Герман full powered буюу винтов сум хэтэрхий томдоод байгааг олж илрүүлсэн байна. Ийм сумтай бууны чичиргээ түлхэлт гар дээр хянах боломжгүй, хүнд учир хүн бүрийн авч явах сум цөөн. За нуршаад яахав энэ талаар бас бичилцээд авсан санагдана. Ерөнхийдөө Германы командлал байлдаан 300-400 метр дотор явагддаг ба винтов сум хэтрээд гар бууны сум сулдаад байгааг олж нээгээд анхны дундаж сум 7.92×33mm-г бүтээсэн байна. Бас л анхны assault rifle гэгддэг stg-44 энэ сумаар бууддаг байлаа. Энэ зуур жаахан хадуураад явахад Монголын армид assault rifle-г юу гэдэг юм мэдэхгүй байна. Бид бүгдийг нь нийлүүлээд буу гэдэг бол барууны хэлэнд rifle гэж нарийвчилсан төрөл бий. Энэ нь бянттай (бянтыг орчуулбал rifle) мөрнөөс буудах бууг хэлнэ. Stg-44 бүтэн нэр нь Sturmgewehr 44. Монголруу хөрвүүлбэл gewehr нь винтов ба англи руу rifle. Аа харин Sturm гэдэг нь довтлох гэсэн үг. Storm гэдэг англи үгтэй адил ба аль алинд нь шуурга бас довтлох гэсэн хоёр утгаар хэрэглэгддэг. Stormtroopers гэж Герман цэргүүд болхоор хөнгөн огцом хурдан довтолгооны цэргүүдийг хэлдэг ба Star Wars алдарт кинонд хүртэл ашигласан байдаг билээ. Тэгэхээр нийлүүлээд орчуулахаар "Довтолгооны буу" болчхоод байгаа ба энэ үгнээс англи хэлний assault rifle гэдэг үг бий болжээ.

Заа сайхан хадуурлаа. Оросууд энэ сумтай байлдаж үзээд айхавтар болохыг нь тэр дороо ойлгожээ. Хариу сум бүтээсэн нь 7.62х39мм ба AK-47, Сайга зэрэг буунд хэрэглэгддэгээр бид мэднэ. За энэ сум ба АК-47 бүтээх явцад Оросуудын дайн байлдааныг хоёрдугаар дайнтай адилаар тал талаасаа хүн овоолоод буудалцаж гарна гэж тооцоолсон ба 300-400 метрт хүний дайтай байг онож байхад л хаваасаг. Үүнээс илүү нарийвчлах нь үйлдвэрлэлийг нарийн төвөгтэй болгохоос өгсүүлээд үнэ өртөг нэмэгдэж сургалт удаашрах зэрэг сөрөг тал нь давамгайлна гэж үзсэн. Харин энэ бууны тэсвэр тэвчээр, бөх бат гэвэл үлгэр домгийн хэмжээнд аль хэдийнээ очсон гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Энэ буу ерөөсөө загвараасаа ийм муу, угаасаа хэт мэргэн байлгахгүйгээр бүтээсэн гэвэл худлаа. АК-47-г маш олон улс компаниуд үйлдвэрлэдгийг бид мэдэх ба үүний дотор миний сонссоноор Финлянд хувилбар энгийн бус гэнэм. Rk-62 гэх хувилбар юун АК баргийн буутай өрсөлдөхүйц мэргэн, ялгаагүй бөх бат, илүү хөнгөн. Сако үйлдвэрлэдэг санагдана. Металл болон үйлдвэрлэлт илүү чанартайгаас гадна сайжруулсан дизайнтай.

Заа тэгсэн бусад улсууд энэ үеэр юу хийж байв? Бусад улсууд гэж зэвсэг үйлдвэрлэх бүтээх чадвартай гэхээр барууныхан болон АНУ-г хэлж байгаан. Мань хэд тэгсэн винтов сумтайгаа зууралдсаар л. Жижиг сум командлалд нэг л таалагдсангүй. Яагаад ер нь илүү сайн юмыг муужруулна гэж? Энэ үеэр АНУ НАТО-н голлох улс болох ба илүү чадавхтай хувьд толгойлох маягтай. Улс бүр өөр өөрсдийн бууг бүтээж түүндээ таарсан сум хийх нь цэргийн нэгдмэл олон улсын байгууллагын хувьд ч холбоотноо бодсон ч, хангалтаа бодсон ч утгагүй болохоор нэг стандартад нэгдэх нь гарцаагүй. Ингээд АНУ-н амыг харсан нөгөөдөх нь винтов сум гэв. Энэ үеэр assault rifle хийх технологийг бүгд л мэдэх болсон хойно винтов сумтайгаар үйлдвэрлэж гарсан ба энэ ангиллыг battle rifle гэдэг. Ингэж байтал дарааллаад Солонгосын дайн, Вьетнамын дайн дэгдэж battle rifle практикт огт нийцэхгүй байгаа нь илрэв. Маш хүнд овор ихтэй цэргүүд дайны үеэр 95%-д нь бууг үүрж барьж явах ба дөнгөж 5%-д нь байлдахыг ч хэлхүү тээртэй ядраахаар. Хүн бүр цөөхөн сум барьж явна, автоматаар шүрших үед хананд хүний дүрс зурчихна. Өөдөөс нь Орос АК утгыг нь ярих нь тэр. Юм үзээгүй улс гэж ийм л байгаа юм даа. Юм үзээгүй гэдэг нь ширүүн дайнд ойр ойрхон оролцоогүйг хэлж байгаа юм.

Цэргүүдийг шинэ зэвсгээр зэвсэглэх шаардлага маш яаралтай дэгдсэн ба ямар сум ашиглах тал дээр урт удаан маргалдсаны эцэст .222 Remington сумыг сонгосон ба AR-10 гэх battle rifle-г жижигрүүлсэн AR-15 хувилбараас өөр нэг ширхэг ч сонголт байсангүй. Өрсөлдүүлж шалгаруулах цаг байхгүй учир бага зэрэг өөрчлөөд армид M16 нэрээр хүлээж авчээ. Энэ хооронд NATO-н улсууд ч юу болоод байгааг гадарлаж стандарт сум сонгох болсон ба АНУ толгойлдгоороо толгойлж .222 Remington-оо өгсөн боловч энэ нь гологдож бага зэрэг сайжруулсан нь 5.56×45mm NATO сум бий болжээ.

Оросуудаас ялгаатай нь АНУ мэргэн бууддаг буутай болохыг хүссэн тул илүү нарийн ажиллагаатай ба оновч ч илүү. М16 ерөөсөө дайнд орсон дороо бас л яарсны хар гайгаар өч төчнөөн муу талтай байсан ба яваандаа сайжруулсаар сайжруулсаар М4 карбин бүтэв. Одоогийн АНУ-н армийн гол зэвсэг. Хагас автомат ба гурван сумаар галлах горимтой ба бүрэн автомат горимтойг нь М4А1 гэнэ. За ингээд энэ үеэр орчин цагийн AR-15 ерөнхийдөө дүр төрхөө олсон гэж болно.

АНУ ба НАТО мэргэн буудахаас гадна сум нь шууд алах биш шархдуулдаг байх нь дайны үед илүү ашигтай гэж хүсжээ. Мэдээж шархадсан цэргийг халхлах болно, дор хаяад нэг эрүүл цэрэг шархтнаа үүрнэ, хойш нь татна, нэмж эм тариа эмнэлэг сувилагч шаардана гээд хархаар мэдээж зөв. Иймдээ ч 5.56×45mm сум маш хурдтай ба аймшигтай шарх үлдээдэг. Илүү чанартай сайхан үйлдвэрлэсэн боловч дизайны сонголтоос шалтгаалж эдэлгээ муу даана. Цэрэг бүр буугаа сайн арчлах шаардлагатай.

За хэдийгээр адилхан төрлийн зэвсгүүд боловч ийм түүхтэй өөр өөр өнцгөөс харж бүтээсэн буунууд байна. Батлагдсан зэвсэг дээр суурилж үйлдвэрлэлийн дамжлагад бага нөлөөлөх мэдээж ашигтай хямдхан тул тасралтгүй сайжруулж хувилбар бүтээснээрээ AR-15 хавьгүй илүү. Хөнгөн, Сайга шиг тогтсон биш урт богино тааруулах бөгстэй тул янз бүрийн өндөртэй хүмүүс тухтай хэрэглэж болно. Тоо томшгүй гар чийдэн, элдэв хараа онилгоо нэмж болохгүй юм гэж цөөхөн. Ийм болохоор дайн байлдаанд хэрэглэх биш анд бол AR-15 илүү байхаас яахав. АНУ хүмүүс бол өмөөрөөд үхдэг юм байнлээ. Миний хувьд бол цэргээ зэвсэглэх үү гэвэл АК төрлийг анд хэрэглэх үү гэвэл AR төрлийг сонгох нь байна. Мэдээжийн хэрэг энэ хооронд Оросууд бас зүгээр суугаагүй ээ. АКМ, АК-74 гэх мэтчилэн зөндөө л хувилбар бүтээсэн. АК-74н сум бол ер нь НАТО-н шархдуулах хувилбар луу хэлбийсэн юм шиг санагдсан. Хэмжээгээр ойролцоо, адилхан хурдтай сум нь урдаа хий зайтай задрах дизайнтай гэхчлэн.

Даан ч биеэрээ AR-15 буудаж үзээгүй л сууж байна. Энэ хоёр бууны сайн талуудыг нийлүүлж төгс буу бүтээх гэсэн оролдлогууд ч олон бий.
batdava
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 7-р сар.20.13 7:41 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн batdava »

oros ak-gaa saijruulaad ak-12 gej aihtar tsetsen shine huvilbar gargasan bizdee.
Хэрэглэгчийн аватар
Morpheus M
¤ Expert
Бичлэгүүд: 2866
Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Байршил: On-Execution

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Morpheus M »

Xunii ugch baigaa yumiig avalgui yaaxav. Zevseg zevsgiin zaxaas barij uzej baixad gemgui.
Buunuur ni avax bol xarin negdsen bodlogotoi baix xeregtei.
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.
Хэрэглэгчийн аватар
Mana
¤ Expert
Бичлэгүүд: 4979
Нэгдсэн: 6-р сар.09.04 3:40 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Mana »

Canon EOS 60D 18-200 EF-S/IS
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Шаазгай »

Энэ хаана юу манадаг цэргүүд вэ?
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Шаазгай »

001 написал:
Шаазгай написал:Энэ хаана юу манадаг цэргүүд вэ?
tsergiin tusgaigiinhan.

saidyga hamgaalj bga ne. sayhan horigdluud sullagdahad ug heleheer ochihod ne ingj hamgaalj bgam shig bn. uur hemyge hamgaalahav.

Наадуул чинь цагдаагийн эсвэл ШШГЕГ-ын тусгайгийнхан юм биш үү. Тэр бүртгэл хийж байгаа цагдаагийнхан яагаад бүгдээрээ масктай байдаг билээ?

Ачигч, слесарь Билэгт аль ужений тусгайгийн ажилтан шиг харагдаж байх чинь ээ. Элбэгдоржийг өмөөрч хүн амьтан зодож явсныхаа хүчинд Монголын хүчний байгууллагуудыг бараг бүгдийг нь удирдаад үзчихлээ дээ.

Зураг

http://www.news.mn/content/226958.shtml
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
Борис_SS
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 160
Нэгдсэн: 6-р сар.13.10 6:42 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Борис_SS »

Энэ хавиар юу юу л бичигдээд байдаг болоо вэ.
Хэрэглэгчийн аватар
Гүртэн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1362
Нэгдсэн: 11-р сар.30.10 11:06 am
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Гүртэн »

ака сумтай анд аваад явчихаар буу зарах хүн байна уу? Вепр, Сийга ч юм уу?
УС байхгүй бол амьдрал байхгүй..
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн baaksi »

.
Сүүлийн удаа baaksi 11-р сар.13.15 1:23 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Шаазгай »

"Их ав" гээд Гандангийн зүүн хаалганы хойхно талд дэлгүүр байдаг. Тэр хавийнхан андахгүй.
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн baaksi »

Тэр дэлгүүр чинь саруул төврүү нүүчихсэн юмуу
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн baaksi »

Нээрээ сая орчимд хэр юм олдох уу Ёстой үнэ ханш мэдэх юм алга
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн baaksi »

За бз ямар нэртэй билээ нэг бууны ажилладаггүй гол төмөр бсн ч болхын
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Carrot »

За сайн байцгаан уу буу зэвсэг сонирхогчид оо?


Хааяадаа migga гишүүн сайхан бичлэг оруулж энэ сэдэвт салхи савир ганцаараа оруулаад ганцаардаж байгаа байлгүй гээд нэг жижиг бичлэг оруулчихна аа хө.

Заримдаа анзаараад байхад хүмүүс дурангийн талаар интернетээр их лавлах ба холын буудлага сонирхох янзтай санагддаг. Тэгэхээр дурангийн талаар бичихээсээ илүү эргээд суурь мэдлэг болгоод ерөнхий бууны онилгоо түүнийг ашиглах талаар бичвэл илүү дөхөм болохоос гадна сонирхож буй хүмүүст илүү барьцтай ойлголт өгөх болвуу гэж саналаа.

За тэхээр PIP (predicted impact point) буюу сум хаана тусах вэ гэдгийг тооцоолох арга одоог хүртэл төгс шийдэгдээгүй байгаа асуудал. Видео тоглоом дээр дэлгэцийн голд хэрээс гарчихсан гүйж харайгаад буудаад байдаг тэр ерөөсөө огт боломжгүй зүйл. Бууг ялангуяа автомат бууг нэг тийшээ шүршиж байхаар тэр зүгт л сэглээд хаячхаж байгаа юм шиг санагддаг. Гэтэл бууны сум ердөө хуруу ба түүнээс нарийхан гэдгийг санах хэрэгтэй. Дэлгэцээр бол нэг ширхэг пиксел гэсэнэрхүү. Хүний бие хэчнээн уран нарийн боловч гүйнгээ тэгж цэг шиг мэргэн буудна гэж огт боломжгүй. Ийм ч учраас давшиж байгаа болон зугтаж байгаа тал хөдөлгөөнгүй суурин хориглож байгаа талаасаа хамаагүй илүү хохирол амсдаг. Хар хурдаараа самбаачлаад гүйж яваа хүн буу шагайгаад дэлгэцэн дээрх хэрээс шиг харах битгий хэл буугаа зөв чиглүүлээд гохоо атгаж байвал их юм.

Буу нь ангийн гэхээсээ илүү дайны зэвсэг тул түүнийгээ дагаж хөгжих нь дамжиггүй. Тийм болохоор зарим тал дээр дайн байлдаантай байдалтай харьцуулж бичиж магадгүй. Тэр нь илүү ойлголт олгох гэснээс биш би байлдаж үзээгүй, байлдаасай гэсэн санаа ч агуулаагүй юм шүү.

Овоо болон онь харааг холбож бариад суух ер нь нүдэнд tunnel vision буюу төвлөрсөн маш бага талбай л тод харагддаг. Харин тоглоомын дэлгэцийг хүн тэр чигт нь харангаа маузны эвлэгхэн хөдөлгөөнөөр хэрээсээ голлуулаад бууддаг. Энэ ч бас тухтай хэвтсэн, суусан хүнд ч байхгүй тансаг ойлголт юм. Хүн яг нарийн онилж байх явцдаа овоо онь харааг холбоод чиглүүлсэн маш жижиг талбайг хянадаг. Тэгэхээр сонор соргог байхын тулд хүн буугаа шагайх биш нүдээрээ тодорхой талбайг хянаж эхэлнэ. Эргэн тойрноо хянах чадвар буурдаг гэсэн үг. Тэндээсээ байг олж тодорхойлоод буугаа онилж буудна. Нилээд хугацаа алдах нь байна. Хэдийгээр зэвсэг сайн хөгжсөн боловч сайтар эзэмших хүн болгонд байгаад байдаг чадвар биш хэвээр.

За ингээд хялбар хурдан аргаар мэргэн онилж буудах одоог хүртэл олигтой шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна. Тэгэхээр онилох арга бүхэнтэй товч танилцацгаая.

Сум хэрвээ чив чигээрээ нисдэг байсан бол амар байхсан гэж бодогдох байх. Тийм байсан ч бид дуран эсвэл овоо хараагаа зайнаас шалтгаалан тохируулахаас өөр аргагүй. Мэддэг хүмүүст залхуутай санагдаж байгаа бол уучлаарай тэвчээртэй уншвал цаашдаа сонирхолтой болох байх. За ингээд бүр бичингээ зураг хөрөг хийгээд нилээн нухацтай тайлбарлана аа.
1.jpg
1.jpg (9.62 KiB) 1498 удаа үзсэн
Мэдээжийн хэрэг зурагнуудад зай болон хазайлтыг ойлгомжтой харагдуулах зорилгоор хэтрүүлэг ашиглаж байгааг ойлгоно биз ээ. Дээрхи зургаас хархад шув шулуун сумны траектри улаанаар харин онилох шугам цайвар шараар дүрслэгдсэн байна. Шув шулуун сум маань гол төмрийг орхиж гарах үедээ л хэдэн см-н зөрүүтэй гарч байна. Яагаад ийм асуудал үүсэж байна вэ гэхээр хүн гол төмрөөр шагайж байгаа юм шиг онилох боломжгүй шүү дээ. Замаг, сум элдэв эд ангийг нэвт шагайх боломжгүй тул бууны дээр онь болон овоо харааг зоож таарна. Яг техникийн хувьд бол хажууд нь доор нь зоож ч болох хэдий ч эргономикоо бодон дээр нь зоодог байлгүй дээ. Бууг мэргэн буудхад чичиргээ доргио, хурууны атгалт гэх мэт маш олон зүйл нөлөөлдөг ч бид энэ талаар биш хэрхэн оновчтой онилох талаар бичиж байгааг ойлгож байгаа биз ээ уншигч авхай.
2.jpg
2.jpg (7.15 KiB) 1498 удаа үзсэн
Дээрхи зурагт хар бөөрөнхийгөөр дүрсэлсэн байг зөв онилохын тулд овоо болон онь харааны зэрэгцэх байдал ийм байдалтай байх нь байна. За гэтэл бай үргэлж нэг зайд байгаад байхгүй янз бүрийн зайд байж болно. Харин дээрхи зурагт дүрсэлсэн шугамуудыг нарийн ажиглавал бууны траектори болох улаан, онилж байгаа шугам болох цагаан шар шугам зөвхөн нэг цэгт огтлолцож байна. Энэ цэгт л яг онилсондоо сум тусах ба илүү ойр онилвол ойртож унаад хол онилвол давж буудах нь байна. За учир иймд овоо харааг дээш доош хөдөлдөг хийвэл сум хэр зайд буудах гэж байгаагаа тохируулан мэргэн онилох боломжтой болно. Ийм ч учраас овоо харааг бид 150д түлхлээ гэж ярьдаг хараа бүтжээ.

За энд нэг зүйлийг цохож байгаад хэлье цаашдаа энэ маш их хэрэг болно. Бай ямархуу зайд байгааг хүн өөрөө бардаагаар мэдэрч чаддаг. Өч төчнөөн үнэтэй компьютер ашиглахаас энэ чадвар аварч байгаа юм. Хүн урагш харсан зэрэгцээ хоёр нүд зөвхөн урдхаа л хардаг дутагдалтай талтай ч ашигтай тал нь нэг тийш чиглэсэн зэрэгцээ нүдний ачаар гурван хэмжээстээр хардаг буюу юмны наана цааныг ялгаж чаддаг болжээ. Үүнийг ач тусыг шалгах тун амархан нэг нүдээ аньж байгаад гараа сайн сунгаж хүрэх зайд гозойлгож тавьсан харандааны үзүүрт долоовор хуруугаа хүргээд үзээрэй. Харандааг нөгөө гараараа барьж болохгүй. Нэг хоёр мм-с авахуулаад хэдэн см-р алдах нь ч бий. Алдахгүй тохиолдол бас заримдаа бий. Үүний учрыг дараа нь тайлбарлана. Одоо хоёр нүдээ нээлттэй чигээр нь долоовор хуруугаараа нэг зүйлийг онилоод хоёр нүдээ ээлжилж анивал хуруу байнаасаа зөрж харагдана. Үүнийг параллакс гэх ба хоёр нүдний ажиглаж байгаа фокусын байрлалыг тархи тооцоолон бодож юмны наана цаана байгааг тодорхойлдог.
3.jpg
3.jpg (27.62 KiB) 1498 удаа үзсэн
Дээрхи зургийг хараад тодорхой ойлголт төрөх байх гэж найдаж байна. За энэ мэдрэмжийн ачаар хүн зайг ойролцоогоор тодорхойлох бусад баргийн амьтанд байдаггүй чанартай болсон байна. Зарим амьтад жишээлбэл тахианд ийм чадвар байхгүй. Илүү том талбайг хянах толгойн хоёр талд байрласан нүд эргэн тойрноо сайн харах ч ойр холыг мэдэж чаддаггүй. За ингээд бичихээр жинхэнэ залж байна аа энэ кампаан гэж магадгүй. Мэдээж хол ойрыг мэдрэхгүй бол хана мөргөж унахаас өгсүүлээд нүхэнд унах аюултай. Тэд хол ойрыг мэдэхийн тулд толгойгоо нэг чигт харсан чигээрээ энэтхэг бүжиг бүжиглэж буй мэт чадварлаг бондолзуулан хөдөлгөдөг. Энэ бол нэг нүдээр параллакс бий болгон өөрөөр хэлбэл янз бүрийн өнцгөөс харж түүнийг нь тархи тооцоолон бодож хол ойрыг тодорхойлдог байна. Хүн болохоор хоёр нүд хоёр өөр өнцгөөс огтлолцон хардаг тул ийм зовлон байхгүй илүү нарийн мэдэрнэ. Махчин шувууд, сармагчин, бич зэрэг ийм чадвартай амьтад бас бий.

Заа ингээд хүн ерөөсөө ойрын зайд зай тодорхойлохдоо маш сайн. Ялангуяа орчин үед. Учир нь ойрын зайд л хамаг зүйлээ хийж харьцах тул хүний тархи энэ зайд илүү дасгалжсан байдаг. Иймээс удаан хугацаанд буутай харьцаж явсан эсвэл нисгэгч гэх мэт хүмүүс хол зайд энгийн хүнээс хамаагүй илүү дасгалжсан тархитай байна. Иймээс энгийн хүнийг бодвол илүү нарийн зайг тодорхойлох ба үүнийгээ даган мэргэн буудах чадвар өснө. Зарим хүн дээр бичсэн харандааны үзүүртэй туршилтад алдахгүй байж болно. Эсвэл дахин давтаж хэд хийхэд хүн алдхаа больдог. Учир нь тархи энэ хооронд ойролцоогоор тооцоолоод сурчихсан байна гэсэн үг. Үүнээс харахад нэг нүдгүй далайн дээрэмчид болон зарим кино тоглоомын дүрүүд айхтар зодолдож сэлэмдэж гардаг худлаа болох нь. Учир нь тэд зайг тодорхойлохдоо хоёр нүдтэй хүнийг бодвол маш муу гэсэн үг.

За энэ яахав. Эргээд овоо онь хараандаа оръё. Бодит байдалд сум хол нисэх тусам агаарын эсэргүүцэлд эрчээ алдаж, татах хүчний хуулиар доош улам хурдтай унаж эхэлнэ. Тийм болохоор сумны траектори үнэндээ нэг иймэрхүү харагдана.
4.jpg
4.jpg (8.16 KiB) 1498 удаа үзсэн
Буу үл ялиг дээш өлийсөн байрлалтай байх ба үүний ачаар харьцангуй траектори илүү шулуун болж өгнө. Ингээд овоо харааг дээш доош шилжүүлэхэд сум болон онилох шугам өөр өөр зайд огтлолцох ба үүнийг сум тусах цэг гэнэ. Энэ цэгийг л найдвартай олох арга хүн төрлөгтөн эрсээр л.

За тэгээд зай холдох тусам хэчнээн дасгалжсан нүдтэй хүн байгаад зайг жаахан андуурахад л тэр нь алсдаа метрээр ч алдаж тусах магадлалтай. Ерөөсөө мэргэн буучдын ажил гэдэг нүдэнд маш өндөр ачаалал өгдөг тул кинонд гардагчлан хоёр хүний баг болж ээлжилж бууддаг. Зарим хүмүүс нэгийг нь зөвхөн spotter буюу туслах гэж үздэг алдаатай ойлголт юм. Үүнээс гадна онь овоо хоёр төмөр хараа хол зайд (хүн хумсны толио чинээ харагдах зайд жижиг алдаа том болж ихсэхээс яахав) бүдүүлэг болж ирэх ба хүний нүдний чадвар ч хязгаарлагдмал болоод ирнэ.

Дуран хараа. Зарчим бол ерөөсөө ялгаагүй, илүү татаж ойртуулж харагдуулна онилох цэг илүү нарийн ойлгомжтой. Зарим дуран жишээлбэл свд-н дуран дундаж өндөртэй хүнээр зайг баримжаалахад туслах бүдүүвч тэмдгүүдтэй. Дурангаар харна гэдэг бас тийм видео тоглоом шиг шагайнгаа гүйж харайна, шагаймагцаа гусна гэдэг үнэн лөөлөө. Тэр битгий хэл нэг газраа хөдөлгөөнгүй сууж шагайсаар нүд дассан үед ч ширүүн хөдөлгөөнөөр онилох маш хэцүү. Дуранг зууд тэглэсэн, 300д тэглэсэн гэж ярьдаг гэтэл энэ тэглэлт зөвхөн тэглэсэн хүнийхээ нүдэнд тааруулсан байдаг. Над шиг шил зүүдэг хүнд бүр ч ялгаатай. Энэ мэтчилэн яг байлдаанд самбаачлан гүйж харайгаад тас тас хийлгэн снайпердана гэдэг видео тоглоомоос үл хэтэрнэ. Ойртуулж харлаа гээд зайг тодорхойлох шаардлага бас л хэвээрээ. Ингээд зай тодорхойлогчид буюу rangefinder бий болох шаардлагатай болов. Эхэн үедээ нүдний ажиллах зарчимтай төстэй хоёр талдаа дурантай толь ашигласан механик зүйл бүтээгдсэн. Үүнийг coincidence rangefinder гэх ба бүдүүлгээс гадна ашиглахад төвөгтэй цаг барна. Шагайж үзвэл дурангаар шагайж байгаа мэт боловч дундуур нь хуваачихсан мэт харагдана. Тодорхой эргүүлэг эргүүлэн зайг нь тодорхойлох гэсэн зүйлээ дундуураа хуваагдаагүй мэт болтол нь тааруулдаг. Ингээд энгийн механик резба тоолох зарчмаар зайг харуулсан тоонууд эргэлдэн тэд гээд заах нь байна. Нүдтэй харьцуулбал эр бар л даа. Гэхдээ л удаан, болхи, овор ихтэй, тийм ч найдвартай биш тул лазераар зай хэмжих орчин үеийн rangefinder бий болсон. Үүнийг ашиглаад буудагч маш нарийн буудлага онолын хувьд хийж болдог. Мэдээж салхи, бүр холын буудлага бол агаарын даралт, чийгшил, дэлхийн эргэлтийг хүртэл тооцоолох бүхэл бүтэн компьютер хэрэгтэй. За тэр нүсэр буудлага яахав. 200-600 метрт буудах найдвартай, энгийн, оворгүй, үнэ хямд арга одоог хүртэл бүтээгдээгүй л байна.

Лазерийн зай хэмжигч ан, спортод хангалттай ч дайнд бас учир дутагдалтай. Учир нь эсрэг талд нь лазер илрүүлэгч төхөөрөмж байвал зайлж бултах, бүр эргүүлээд өөрлүү нь буудах аюултай. Гэтэл идэвхгүй буюу ямар нэг гэрэл, лазер, дуу хэрэглэхгүйгээр зайг хэмжих арга бидэнд алга. Тэгээд ч цэрэг болгонд лазер хэмжигч тараагаад тэд нар нь буудах болгондоо эхлээд тэрүүгээрээ шагайгаад дараа нь буугаа тохируулаад эцэст нь нэг юм буудна гэж байхгүй шүү дээ. Тоглоом дээр бол үргэлжийн мөнхөд бат онилсон хөдөлшгүй хэрээстэй хэрнээ л хяргуулчих гээд байдаг биз дээ. Мөн бууг мөнхийн мөрлөөстэй онилоостой явж болно оо. Гэтэл ийм байдалд дээр хэлсэнчлэн хүний нүд эргэн тойрноо хянах чадвараа алдчихдаг. Тухгүй удаанаас гадна шүү дээ. Үүнийг аргалах нэг арга нь рефлекс буюу монголд ярьж заншсанаар коллиматор, red dot хараа юм. Гэрэлтэх хэрээсийг ойлгон хязгааргүй тусах чадварыг ашиглаж бүтээсэн эд. Хязгааргүй тусна гэдэг нь ямар ч зайнаас шагайсан хэрээс эсвэл цэг нь тод хэвээрээ харагддаг гэсэн үг. Бага зэрэг параллакс алдаатай тул ойрын зайд ялангуяа хот доторх тулаанд ашиглана. Энэ хараа ерөөсөө видео тоглоомд хамгийн дөхөж очих нь юм даа. Яаж ч хөдөлсөн "ойр зайд" бол байгаа алддаггүй параллакс алдаа бага. Иймээс эргэн тойрноо арай илүү хянах боломж олгодог.

Бүр их ойр зайд хот доторх ажиллагаа, барилга дотор бол лазер шууд тусгаж болно. Кинонд их түгээмэл харагддаг шүү дээ. Гэтэл энэ арга нэлээдгүй дутагдалтай талтай. Ойролцоогоор тэр хавьд гэж буудах ба их ойрын зайд л тэглэж тэр зайдаа баримжаа авах маягаар ашиглана. Олуулаа байвал хэний лазер хаана тусаад байгааг ялгахад хэцүү. Тэсрэлт, гүйлдэж байгаа цэргүүд энэ тэр бол бүр ч ялгах аргагүй. Эсрэг тал нь яг хаашаа онилж байгаа хэдүүлээ байгааг хялбархан тодорхойлно. Би лав мэргэн буучид кинонд хэрэглээд байгааг ойлгодоггүй. Дайсандаа мэдэгдэж, бултах боломж олгоод байгаа юм уу өөрийгөө хаана байгааг баригдуулах гээд байгаа юм уу мэдэхгүй.

Энэ бүхнийг шийдсэн авсаархан буунд залгахад нэг их овор нэмээд байхгүй, мэргэн, зайг давхар хэмжиж тааруулдаг, хямдхан, бөх бат төхөөрөмж битгий хэл овор хэмжээ ихтэй танк, онгоц, усан онгоцонд суулгачих хүчирхэг компьютерт хүртэл ашиглаад найдвартай, хурдан, дайсандаа мэдэгдэхгүйгээр онилох арга байхгүй байсаар л байна. Лазераар хэмжигч нарийвчлал сайтай мөртлөө байны гэрэл шингээх чадвар, элдэв гэрэл нарны гялбаа, зэргээс заримдаа худлаа заах ч бий. Хэрэв бат нот сум хаана тусахыг мэддэг бол 2000 сумтай нисдэг тэрэг 2000 бай буудах нь байна. Ийм боломжгүй тулдаа ч минутад олон сум цацах өндөр чадалтай буу хэрэглэдэг ба ойролцоогоор тооцоолоод шүршиж орхидог.

Тэгэхээр төхөөрөмж, бууны чадлаар мундагдахаасаа илүү мэдлэг, дадлага туршлагаа зузаатгавал илүү болвуу.

Хүмүүсийн дургүй хүрээд буу дурангаа шидчихмээр юм бичичвүү яав. Мэдээжийн хэрэг эдийн ид шид гэж байлгүй яахав. Шал бөөрөнхий юм болчлоо.
Сүүлийн удаа Carrot 12-р сар.05.15 3:03 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Шаазгай
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1684
Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Байршил: Холын хоооллл

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн Шаазгай »

Мундаг юм аа. :wd: Буу, зэвсэг мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Гэхдээ их зүйл мэдэж авлаа. :-D
Зовлого зовохоос
Зориг мохохгүй
Хэрэглэгчийн аватар
migga
Weapon Expert
Бичлэгүүд: 539
Нэгдсэн: 10-р сар.21.09 12:48 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн migga »

паааа. бурхан минь. гадарлаад байгаа хэрнээ цэгцтэй ухаарч өгдөггүй зүйлсийг маш тодорхой бичиж. Carrot-доо түмэнтээ талархав. ийм суурь зарчмуудыг нь эхлээд ойлгоод авчуул цаашаа бусад зүйлсийнх нь учирыг олоход их хялбар болдог. буу зэвсэг, хараа зүйн аливаа тоног төхөөрөмжтэй харьцах, зай тодорхойлох зэрэгт байнга дотроо эхлэн бодох ёстой зүйлүүд байна. хуулж авлаа. нээрээ ингэдэг шүү дээ гэж толгой руу сэррхийтэл орж ирсэн сайхан бичлэг байна
Хэрэглэгчийн аватар
aduuch
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 900
Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн aduuch »

carrot :bigthumpup:
Үнэн үг уран гоё байдаггүй.
Хэрэглэгчийн аватар
zmn
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 582
Нэгдсэн: 2-р сар.09.11 11:14 pm

Re: Буу, зэвсэг сонирхогчдод

Бичлэг Бичсэн zmn »

001 написал: martagdahaa shahsan zuilsiig sergeej ugsun luuvandaa talarhayaa!
yaaya ene ih tom hun shuu,
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах