
Curtis Jackson буюу 50 Cent 1976 оны 7 сарын 6-нд АНУ-ийн New York-н Queens-д төржээ.
Тэрээр 26 насандаа амьдралынхаа хамаг л чухал хэсгүүдийг хийсэн юм.
Эцэггүй өссөн түүнийг өсвөр настайд ээж нь үл мэдэгдэх байдлаар нас баран өнчрүүлж, тэрээр
өвөө, эмээ дээрээ өсчээ. Түүний ээж нь хар тамхины наймаачин байсан ба бусдад буудуулан
алагдсан хэмээн ярьдаг. New York Avenue буюу одоогийн Guy R. Brewer Blvd гудамжинд
өссөн 50 Cent нь 11 настайгаасаа хар тамхины наймаанд оролцож байсан байна.
Тэр хүү Marquise-г төрөх хүртэл рэпийн ертөнцөд хүчээ үзээгүй юм.Дараа нь тэр JMJ студитэй гэрээ хийн рэпээр хүч үзэх болсон байна. Түүний The Trackmasters нь олны анхааралд өртсөнөөр түүний амжилтанд хүрэх нь гарцаагүй болж Columbia Records түүнтэй гэрээ хийжээ.
Columbia Records нь түүнийг New York дахь студидээ авчран бичлэг хийн 2 долоо хоног гарны хугацаанд 36 дуу хийж мөн Power Of The Dollar хэмээх цомгоо гаргасан байна.
2000 оны 4 сард 50 Cent нь 9 удаа буудуулж 9 мм бууны сум нүүрэнд нь тусчээ. Үүнээс амьдүлдсэнийг нь хожим рэпчид үхэшгүй хүн хэмээн хошигнодог болсон байна.
Тэрээр 2002 оны 12 сард бүртгэлгүй буу эзэмшиж байсан гэдгээр асуудалд орооцолдсон ч гэсэн тэрээр Shady студид "In Da Club" and "21 Questions" зэрэг хит синглүүдийг нь агуулсан Get Rich Or Die Tryin' цомгоо гаргасан. Энэхүү цомог нь худалдаанд гараад эхний 7 хоногтоо 872,000 хувь зарагдан, маш их амжилт олсон бөгөөд 2003 он ерөнхийдөө 50 Cent-н жил болсон юм.
Энэхүү анхны цомгийнхоо дараа тэрээр өөрийн G-Unit Records-ыг байгуулж өөрийн менежер Sha Money XL-г захирлаар нь томилсон юм.




Looks like eminem 













