*** The Lemons ***

• Гитар болон амьд хөгжмийн талаарх хэлэлцүүлэг

Зохицуулагч: Music Producers

Хэрэглэгчийн аватар
azukms
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 201
Нэгдсэн: 4-р сар.18.07 9:57 pm

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн azukms »

「Tokyo Band Summit 2009 vs Asian Beat」Grand Final / The Lemons from MONGOLIA
Сүүлийн удаа azukms 2-р сар.10.10 11:51 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Love . . . Love Never Changes
Хэрэглэгчийн аватар
Сормуус
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Бичлэгүүд: 413
Нэгдсэн: 7-р сар.09.09 4:29 pm
Байршил: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн Сормуус »



манай найзын дүү...хөөрхөн байгааз...
Лемонсын бүх дууг мэддийн.. :l2:
~ Гэгээн Гуниглал ~
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

01-Зүүд Нойрондоо

Сайхан бvхэн дандаа муухай байх юм
Саар явъя гэхээр саад бүү хий гэх юм
Сарны гэрэлд би алхана
Сvvдэр намайг дагасаар байх юм
Сайн сайхан бvхнийг төсөөлөхөд минь
Саад бүү болооч надад
Зөн совиндоо итгэхээр
Зүйрлэшгvй сайхан амьдрал угтах юм
Бүүдгэр ирээдvй манантана
Би өөрөө мансуураад
Зүүд нойрондоо үлдмээр
Өглөө бүхэн шинээр сэрж босохсон
Өдөр бvхэн нэг л хэвийн байх юм
Орой бvр намайг чи бүүвэйлээч
Шөнө болохоор намайг хаяж яваач
Орондоо ганцаараа сэрмээр
Өдөр бүхнийг өөр өөр болгоод
Саарал бvхнийг сахалтайгаа хусаад
Сүүдрээ дагуулаад сүр жавхлантай алхъя
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

02-Цэнхэр нүд

Цонхны цаанаа...
Энэ хүмүүс энэ машинууд
Би энд гаднаа гөлрөөд
Дотроо бодлогошроод
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй Чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуун шатна
Чамтай ойр ойр зөрсөнийг

Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй ээ
Зүгээр л чамайг өдөржин бодлоо..

Чи энэ гариг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонх онгойлгон давцан дээрх гоо далийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ Гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж хэзээ ч харахгүй
Дахилт
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

03-Будыг анх хараад төрсөн сэтгэгдэл

Яг тэр цаг хүртэл хэнтэй ч таараагүй юм шиг
Хайж байсан зүйл минь мөн юм шиг
Хамгийн сайхан мөрөөдөл минь биелэх шиг
Үг сольж үзээгүй ч
Үнэхээр сайхан санагдсаан
Ахиад таарахсан гэж бодсон
Аз таарч учирсан бид
Утсыг чинь бас авсан
Балмагдаад юу ч ярьж чадаагүй чадаагүй ээ
Миний хайр сэтгэлийг тэр мэдэж чадаагүй
Шохоорхол надад гүнзгий сайханыг мэдрүүлсэн
Энэ хайр намайг яагаад ингэж их догдлуулав
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

04-Элэг бөөр

Өчигдөр та нарт зөндөө хэлсэн шдээ
Уурлаж байгаад зөрөөд уусан шдээ
Гайгүй байлгүй гэж бодсон шдээ
Одоо хардаа өөрийгөө

Атийсан өрвийсөн сэгсийсэн шартчихсан
Байж байгааг нь
Атийсан өрвийсөн сэгсийсэн шартчихсан
Байж байгааг нь

Өчигдөр чиний үнэн ааш илэрсэн
Ууж байгаад гомдол тавьсан
Үг чинь олшроод тэсэж эхэлсэн
Хавийн амьтныг үргээсэн

Атийсан өрвийсөн сэгсийсэн шартчихсан
Байж байгааг нь
Атийсан өрвийсөн сэгсийсэн шартчихсан
Байж байгааг нь

Ээ чи болиочээ наадхаа сураачээ
Хааяа саваачээ тааруулж угаачээ
Элийрхээ болиочээ элэг бөөрөө бодоочээ
Элийрхээ болиочээ элэг бөөрөө бодоочээ
Элэг бөөр.
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

05-Хайртай

Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггvй гэлүү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Надаар чи дутаж үзсэн үү
Надтай учирсандаа харамссан тийм үү
Нартад хоёулаа бvтэхгvй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү

Уучлалт гуйх хэрэггүй ээ чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй ээ
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхье

Жүжиглэж байсан чинь үнэн тийм үү
Жиргэж нисэхийг хүссэн тийм ү
Жирийн найзууд явья гэл үү
Жирийн санагдсан би тийм үү
Надтай чи жаргаж үзсэн үү
Намайг еревдсендее уйлсан тийм үү
Нартад 2уулаа бvтэхгүй гэл үү
Найз нь ойлгохгvй явж тийм үү
Дахилт
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

06-Мэлхий гүнж

Нөөрөг цаасан дээр ном бичээд
Нисэж яваа онгоц зурлаа
Тэр номоо дэлгэж тавиад
Сар туссан цөөрөм рүү өндийлөө
Өнгөт намгын өмхий мэлхий
Өөдөөс хараад инээж байлаа

Мэлхий гүнжийн мэдрэл муудаад
Гоонь намайг голохгүй дурлаад
Гоо дагина болох гээд
Хошин намайг сонгожээ

Тэнгэрт нисэх үйлсийн дээгүүр
Тэртээд харагдах оддын дээгүүр
Нисэж яваа нөгөө онгоцноос
Намаг уурууга унаад ирсэн
Нүүрээ угаасан нөгөө дагиныг
Нялцгай гэдгийн сая л мэдлээ
Дахилт
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

07-Сисимаа

Сий сий маа сэгсгэр үстэй Лемонууд
Аа аа голын арзгарууд
Түй түй түмэн хөшөө
Түүний дундаас бидэнтэй ямар нэгэн хөшөө болон хувирна уу

Аа аа аматан ч юмуу хөшөө бишээ
Зэ зэ зохиол ч юмуу цор ганцаар хөшөө бишээ
Ээ ээ энэ бидний стайл болсон
Энгийн нэгэн хөшөө болон хувирна уу

Ш**сиймаа шал өөр юм хийх гэсийн
Аа аа архи тамхинаас хол хөндий
Түй түй түмэн хөгжим
Түүний дундаас бидэнтэй энэ хөгжмийн аянд бүжиглэнүү
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

08-Гэрэлт хотын гудамж

Орой үдшийн намуунд
Анир чимээгүйг цочооно
Одод нисэв үү гэлтэй замын хөг нээнэ
Урсан нисэх аялгуу
Нээлттэй цонхоор нэвтрэнэ
Уян хүргэн салхинд
Моддын орой нь ганхана

Харанхуй үдшийн бүрий
Харах нүдээ баясгаж
Хотын гэрэлт гудамжаар
Алхаж явах сайхан

Шөнийн торгон орчлон
Намайг тэврэн бүүвэйлж
Шөнийн сарны гэрэлд
Сүүдэр гэгээ цайруулна

Үйлгүй цэнхэр тэнгэрт
Одод тормолзон гялбаад
Үеийн залуусын
Хайрын шивнээ сонсогдоно

Харанхуй үдшийн бүрий
Харах нүдээ баясгаж
Хотын гэрэлт гудамжаар
Алхаж явах сайхан....
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

09-Харах дуртай

Хүйтэн өглөө гэрээсээ гарлаа
Хэдхэн хүн холхино
Бүрэлзэн тодрох бүдэг гэрлүүд замхран одлоо

Хоосон гудамжаар ганцаараа
Солонгорон сарних оддыг харах би дуртай
Харах би дуртай

Гэрэлтэн гялбах өглөөний нар хүйтнийг гэсгээнэ
Би хүсэж байна хамаг бие минь дулаацахыг

Хоосон гудамжаар ганцаараа
Солонгорон сарних оддыг харах би дуртай
Харах би дуртай
Харах дуртай би ,харах би дуртай ,харах дуртай би
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

10-Улаанбаатарын үдэш

Согтуучууд нааш ир гээд
Шар такси дайрчих гээд
Гудамжаар гэрэл муутай
Шөнө алхах аюултай
Замын голоор алхсан хүүхнүүд
Тамхи татсан хүүхдүүд
Цагдаа гэртээ жаргана
Харин би хааяа нүд аргана
Дуу нэгийг өгүүлдэг шөнөжин бичсэн бүтээл
Үүр цайхийг би харлаа муу ч миний нийслэл

Анхаар өнөө орой гадаа мөндөрдөнө
Ган зуд арилгахаар энэ дуу бөмбөрдөнө

Улаанбаатарын үдэш
Гэмт хэрэгтны идэш
Шоудана охидууд шөнөөс
Ангуучдийн өгөөш
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

01-1983 - 86....

Сайн байна уу солонгорон харагдах миний нийслэл
Үйлдвэр дотороо үндэсний бүтээгдэхүүн урлагдан урамтай
Хурдан хурдан дуут түрэгний тэрэг улам хурдан
Бүгдийг хамгаал цэнхэр хувцастай цагдаа нар минь Бүгдийг хамгаал

Сайн сайн байна уу миний нийслэл
Сайн байна уу та
Улам улам өнгө нэмсээр
Энэ бол миний улаанбаатар
Сайн байна уу сайн байна уу Саарал ордон
Сайн байна уу сайн байна уу Сүхийн талбай
Улам улам өнгө нэмсээр
Энэ бол миний Улаанбаатар

Тодрон тодрон томоос том галын машин
Самбарын өмнө цагаан шохойтой багш зогсоно
Уух дуртай улаанууд шил шилээрэ
Уурхай дотороо урамтай үнэн сонин урагштай улам хурдан
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

02-Мишээлт

Би чамруу дөхөөд очсон
Чамайг би үргэлж боддог
Зүрх минь балмагдаад хэлж чадсангүй

Хэд хоног чиний хойноос
Би бодол болон явсан
Гэвч чамтай зөрөхөөс хэтэрсэнгүй
Чамтай би хайрын тухай ярьмаар байдаг
Чиний хөөрхөн инээд, сэтгэлд ..... би ухаан алддаг

Ямар дуунд дуртайг чинь би мэдэхгүй ч
Чамд зориулж нэг хайрын тухай дуулсан
Чи надруу дөхөөд ирсэн би чамайг тэврээд үнссэн
Гэвч энэ зүүд байсанаас хэтэрсэнгүй

Чамтай би хайрын тухай ярьмаар байдаг
Чиний хөөрхөн инээд, сэтгэлд ...би ухаан алддаг

Би чамруу дөхөөд очсон
Чамайг би үргэлж боддог гэж
Хайрынхаа тухай ярьсан
Чиний ялдам зөөлөн хоолойнд
Миний хусэл биелсэн
Тэгээд би зүйл эхэлсэн
Дахилт
Чамд хайртай гэж цонхны доор би дуулж байна
Чамд би зориулж хайрын тухай дуулж байна
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

03-Дэлхий

Цаг хугацаа урсан одно
Чамтай хамт би байхийг
Харин хүмүүс чамаас авахийг хүсдэг
Үүнд миний сэтгэл өвдөнө
Чамайг хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй
Энэ надад ямарч хамаагүй ээ

Өөө өөө зүгээр л түүнийг үлдээгээч
Өөө өөө Зүгээр л түүнийг хайрлаач

Чи үргэлж нууцлаг байдаг
Нэгэн цагт буцахийг мэдэрдэг
Би асууна нар сар оддыг
Яаж очихийг чи л мэднэ
Надад чи өгсөн олж
Тэгээд л миний хүсэл биелсэн

Өөө өөө зүгээр л түүнийг үлдээгээч
Өөө өөө Зүгээр л түүнийг хайрлаач Х 2

Цаг хугацаа урсан одно
Чамтай хамт би байхийг хүснэ
Чиний биенд уусахыг хүлээнэ
Зүгээр л чамайг хайрлахийг хүснэ

Өөө өөө зүгээр л түүнийг үлдээгээч
Өөө өөө Зүгээр л түүнийг хайрлаач Х 2
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

04-Цаг агаар

Цаг агаар тэнэг халуун
Хотын амьдрал нэг л хэвийн үргэлжилсээр л
Энхтайваны өргөн чөлөө
Өчигдөр уусан юмны нөлөө өө өө
Гэнэт чи гарж ирсэн
Нэрийг чинь би санахгүй гайхсаан
Чи хэлсэн өчигдөр танилцсан
Би санахгүй өчигдөр уусан байсан уусан байсан

Чамайг би гомдоосон
Салхыг хүсэж эхэлсэн
Даанч чадахгүй
Намайг чи хуураагүй
Үргэлж хамт байхыг хүссэн
Уучлаарай

Хэд хоног сайхан байна
Хотын гудамж бас зусланд чамтай хамт хөтлөлцөөд
Чамтай тэгэх сайхан байна
Харин түүндээ баригдахаас би айна
Дотор муухайрч
Чи надад гэнэт хэлсэн
Найз залуутай гэдгээ
Үүнийг би хүлээж байсан
Дахилт
Хамт байсан сайхан мөчүүд
Чиний хөөрхөн инээмсэглэл
Анх уулзсан хотын гудамж
Анх учирсан халуун шөнө
Дахилт
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

05-Ядаргаа

Өглөө сэрсэн танихгүй хүүхэн
Мөнгө дууссан буудлаас хөөгдсөөн
Гэртээ харьсан хоол хийхээс залхуу хүрсэн
Буцаад очихоос буцаад очихоос
Уучлалт гуйхаас
Буцаад очихоос
Уучлалт гуйхааааааааас
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

06-Sex Rock

Яг одоо сайхан байна
Ямарч хууль энд хэрэггүй байна
Хүссэн зүйлээ хийгэд байна
Бүгдийг авч шидээд байна

Надад гоё сайхан байна
Янаг охидийн халуун бие
Доошоо орсон халуун
Ямар нэг өрөө хэрэгтэй байна
Би түүнийг хүсэж байна
Бүх зүйлийг хэтрүүлмээр байна
Надад гоё сайхан байна

Яг одоо сайхан байна
Ялзарсан хууль хэрэггүй байна
Хаашаа ч хамаагүйи тэнэгтээд байна
Бүгдийг новш болгоод байна

Надад гоё сайхан байна
Өнгө бүхэн уусаж байна
Чи надад хамаагүй байна
Амдрал эндээс хол голроод байна
Надад гоё сайхан байна
Бүх зүйлийг хэтрүүлмээр байна
Надад гоё сайхан байна
Би туунийг хусэж байна
Бух зуйлийг хэтруулмээр байна
Надад гоы сайхан байна
Секс рок анд
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

07-Байсан

Чи намайг орхиод гарсан
Би чамтай байхыг хүсээгүй
Өглөө бүхэн нэг л хэвийн
Үдэш бүр би эндээс явмаар

Би чамайг орхиод гарсан
Улам бүр тасран холдсоон
Хоосон ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Харанхуй ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй

Надтай хамт чи л үлдсэн
Миний хүслийг чи л мэднэ
Хоосон ертөнцийн дунд
Би юу ч мэдрэхгүй
Тэр намайг орхиод үлдсэн
Энд хэн ч даарахгүй ээ
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

08-Алдагдсан аялгуу

Зүүдэндээ үзсэн гэрэлт цамхагруу
Зүглээд алхаж байна
Нойтон шалбааг хүйтэн бороонд
Хүрэх газраа ойртон ойртон дөхөж явна
Улам дөхөж явна

Сэтгэл дулаахан сүүмийх гэрэл дунд Бүжих
Миний зүүд бас нэгэн дөхөж байгааг мэдрэгдээд
Хамт тэр хүрэх газарт
Бид хоёр ойртон ойртон дөхөж явна
Улам дөхөж явна

Миний төсөөлөл чиний мөрөөдөл
Нэг зүгт хөтлөлцөн хамтдаа
Харсан зүгтээ хамтдаа хүрэх газар хол
Хүлээх алс тэртээд үзэсгэлэнтэй

Миний төсөөлөл чиний мөрөөдөл
Нэг зүгт хөтлөлцөн хамтдаа
Харсан зүгтээ хамтдаа хүрэх газар хол
Хүлээх алс тэртээд үзэсгэлэнтэй

Миний төсөөлөл чиний мөрөөдөл
Нэг зүгт хөтлөлцөн хамтдаа
Харсан зүгтээ хамтдаа хүрэх газар хол
Хүлээх алс тэртээд үзэсгэлэнтэй
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

09-The Hoofa

Өглөө бүр нар мандана
Өнгөрсөн бүгд мартагдана
Өдөр бүр солигдсоор
Өчигдөрийн бүхэн арилна
Уянгалан радиогоор төрийн дуулал эгшиглэнэ
Бүгд цуглан өргөн гараа улам дээшээ

Зөрж өнгөрөх бүхэн надаа таалагдахгүй , таалагдахгүй
Өчигдөрийн бүхэн мартагдан үргэлжилсээр

Телевизийн дэлгэцээр
Төрийн тэргүүн сайхныг амлана
Цагийн хүрд
Цаг агаар
Үдшийн мэдээ үргэлжил
Гудамжинд харанхуй
Харин тэд намайг хүлээнэ
Ганцхан зам , хүссэн юм
Харин энд бүгдээрээ

Зөрж өнгөрөх бүхэн надаа таалагдахгүй , таалагдахгүй
Өчигдөрийн бүхэн мартагдан үргэлжилсээр...
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

10-Өөр ертөнц

Өөр ертөнцөд аниргүй амгалан
Өөр ертөнцийн гэгээн наран бүхжээ
Өөр ертөнцөөс бүлээн салхи үлээнэ
Өөр ертөнцөөс намайг олох болно

Төгсгөлийн, төгсгөлийн тэндээс Оргүй хоосноос хайна
Үл мэдэгдэх зүгээс Сансрын дохиог хүлээнэ.

Эцэс төгсгөлгүй оддоос энгийн нэгэн дохиог олж хараарай
Эцэс төгсгөлгүй оддоос ирэх нэгэн дохиог би хүлээнэ
Эцэс төгсгөлгүй оддоос ирэх нэгэн дохиог би хүлээнэ
Хүлээнэ, би хүлээнэ, хүлээнэ, хүлээнэ.
©George_MN
Хэрэглэгчийн аватар
george_mn
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 640
Нэгдсэн: 5-р сар.19.09 12:23 pm
Байршил: Мөнх тэнгэрийн дор

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн george_mn »

11-Шөнө дунд цас орж байна

Хав хар тэнгэрээс цагаахан одод дуслана
Харанхуйд хэн нэгэн нь уйлж байна
Энэ яасан сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa.....a...a...aaaa.......

Гэрэлтдэг нимгэн шөнийн өмсгөлтэй
Гэрийнхэ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг
Шөнө дунд цас орж байна
aaa.....a...a...aaaa.......
Хэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэгэн нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг
Харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна
aaa.....a...a...aaaa.......

Энэ яасан сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa.....a...a...aaaa.......
©George_MN
Хэрэглэгчийн аватар
blauvogel
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 146
Нэгдсэн: 12-р сар.06.08 9:48 pm

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн blauvogel »

4-р сарын 19-ний єдєр 21:00 цагаас бид бvхний сайн танил Lemons хамтлаг дэлхийн шилдэг брэндvvдтэй нэг оройг халуухан єнгєрvvлэх гэж байна. Хаана болох вэ гэж vv? "Єргєє" кино театрын зvvн талд байрлах "The English Inn" pub-д 19-ний орой Их хотын залуу таныг найз нєхєдтэйгєє хамт ирж, шинэ мэдрэмжээр дvvрэн єнгєрvvлээрэй хэмээн урьж байна. Тэр орой таны "Сонголтоороо ялгарах єдєр" байх болно.
Зураг

мэдээллийг саак.мн_ээс авав
Хэрэглэгчийн аватар
Mister.Ka
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 73
Нэгдсэн: 8-р сар.30.08 2:28 pm
Байршил: Хаана ч байхгүй
Contact:

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн Mister.Ka »

Ганц~Нүдтэй~Загас написал:
Toogoo.pK написал:зүүд нойрондоо гоос бусад дууг нь сонсодгү
Одноо , Зүүд Нойрондоог анхны цомгоос хамгийн их хөдөлмөр шингэж бүтсэн дуу гэж хэлж байсан. :mrgreen:
Aya ni the cure iin boys don't cry tai yag adilhan :xi:
Bi buruu sonsoogui bol

Just Fun
Хэрэглэгчийн аватар
P.S.P
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 769
Нэгдсэн: 1-р сар.23.09 9:53 pm
Contact:

Re: *** The Lemons Хамтлаг ***

Бичлэг Бичсэн P.S.P »

lemonsiin toglolt 5,6nd genee yag shalgatiin uyer nass
http://www.facebook.com/video/video.php?v=429153000933
_____________
Сэтгэгдэл хариулах

“Амьд хөгжмийн ертөнц” руу буцах