..:::MTS FooTBALL FaNaTS!!!:::..
Зохицуулагч: university_mods
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
b.ELI.eve
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
асуултад бол огт байхгүй мэдээллүүд байгааPGLT_Love написал: whahahah uzsiim bnba. er ni bugd ene tend bsiimaa te eheh
тэгэж хэлж болохгүйээPGLT_Love написал:http://www.youtube.com/watch?v=9fWdaBbD ... re=related
kaka ronaldo 2 bol aimshigtai oilgoltsoj bno. busad ni joohon muu yumaa realiinhan
өчигдөр шөнө нойроо хугаслан байж милан реал 2ын тоглолтыг үзлээ
гэвч diving queen бэртэлтэй байгаа бололтой тоглосонгүй
харин реалд бэнзэма бол үнэн шууруулж байна бас манай 2 испани кака уул нь сайн юм гэхдээ өчигдөр дэндүү хувийн тоглолт хийчихвүүдээ гэж харагдлаа, авсан бөмбөг болгоноо бараг 20,30аад метрээс цохиод л байх юм 2,3 нь л хаалгаа оносон. гэхдээ нэг нь гоол хийхэд нь их тусалсан гэж хэлж болно
бас реалыг багийн ахлагч касиласгүй төсөөлөхийн аргагүй
өчигдөрийн патогийн цохилтыг үнэхээр сайн хаасан
эцэст нь үр дүн 1 1, бэнзэма нэг гоол, роналдиньо нэг гоол /пэналт/
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
олдвол нийтэлнээMTS tabaa написал:ronaldo messi 2iin ylgaa dajgu bolson bn.. teguul tulgaa odoo ronaldo torres 2iig?
гэхдээ манай Лаануудтай холбоотой нийтлэлүүдийг ихнэхийг нь Томкинс бичдэгдээ tomkinstimes.com ороод үзээрэй үнэхээр гайхалтай хөлбөмбөгийн бичигч гэхиймуудаа
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
El Jefecito
Өнөө цагийн хөлбөмбөгт хамгаалах чиглэлийн хагасууд багт асар том үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Тэдний үүрэг хариуцлага хөлбөмбөг хөгжиж дэвжихийн хэрээр улам хүнд , улам хариуцлага өндөр чадвар *a*рдсан болж байна. Тэд бол нэр нь тоглолтын онооны самбар дээр , хэвлэл мэдээлэлийн эхний хуудсан дээр том гарчигтайгаар эсвэл дэлгүүрт хамгийн их борлогддог өмсгөлүүд дээр тэр болгон байх нь тун ховор.. Тэгсэн ч заримдаа тэд онооны самбар дээр , сонин хэвлэлийн эхний хуудсанд, мянга мянгаар зарагддаг өмсгөлүүд дээр нэр нь байдаг тэдгээр тоглогчидоос илүүгээр багийн хамаг хүндийг үүрэх нь бий... Байх ёстой чадварууд нь 120 минут тасралтгүй гүйж харайх эрч хүч, цэвэрхэн алдаа мадаггүй такл, эсрэг багийн гол хүн болох найруулагч ( ПМ ) буюу заримдаа номер 10 хэмээн дуудагддаг тэдгээр тоглогчыг бөмбөгтэй нь элдэн хөөж айлын довтолгоог эвдлэн бусниулаад эргээд сөрөг довтолгоог гайхалтайгаар эхлүүлэх зэрэг юм.
ESPN- ы Ази дах төвийн нэвтрүүлэгч, хөлбөмбөг тайлбарлагч Shebby SIngh-ээс нэгэн хүн Клауде Макалеле, Рой Кийн, Патрик Виера нарын хэн нь хамгийн шилдэг бэ гэж асуухад өнөөдөх нь энгийнээр
-Миний хувьд одоо цагт тоглож байгаа хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэвэл нэг Аргентин тоглогч байдаг. Тэр түрэмгий, эрч хүчтэй, дайчин .. Түүний нэрийг Хавьиер Машерано гэдэг гэж хариулсан гэнэ.
Бурханаас заяасан агуу Марадонагын эх орныхон, цэнхэр цагаан өмсгөлтөнгүүдийн нутгынхан түүнийг El Jefecito буюу Бяцхан удирдагч хэмээн авгайлна. 170 см өндөртэй 68 кило биетэй энэ шавилхан залуу бол миний хувьд өнөө цагт байрлал дээрээ дэлхийд 1 номер. Цэвэрхэн такл, хожлын төлөөх зүтгэл, элдэв амбицгүй үүргээ 120% биелүүлдэг чанар дээр нь хэнээс ч үл эмээх сэтгэл зэрэг нь түүнийг Копууд болон Цагаан цэнхэр өмсгөлтөнүүдийн хайрлаж хүндлэж явдаг нэгэн болгосон юм.

Анх түүнийг Германд болсон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үед Цагаан цэнхэр өмсгөнтөнгүүдийн төлөө тоглож байхад нь олж харж билээ..Үхлийн зоонд орсон Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн тоглолт болгон дээр гараанд гарч тоглож байсан түүнийг тэр үед 22 настай гэдгийг мөн дэлхийн хамгийн хүчирхэг шигшээнүүдийн нэгт тоглож байгааг нь хараад гайхан мөн их үнэлж байснаа одоо болтол санадаг. Ялангуяа Германтай хийсэн тоглолт бол түүний ДАШТ -р шигшээдээ тоглосон магадгүй хамгийн шилдэг тоглолт нь байсан байх. Германы дунд шугамын Бастиан Швейнстэйгер, Михайл Баллак, Фрингс нартай тулсан тулаан болгондоо ихэнхид нь ялалт байгуулж тэдний төмөр мэт эмх цэгцтэй тоглолтыг бужигнуулж тоглолтын хүнд хэцүү 120 минутын хамгийн хэцүүг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Пеналтиар хожигдчихоод газар сууж буй түүний дотор юу бодогдож байсныг тааж цөхөөд байх зүйл үнэндээ байхгүй байсан.

Зиак ингээд би гэдэг хүн чинь нэгэн шинэ хүндлэн биширдэг тоглогчтой боллоо..
Тэр ДАШТ хүлтэр би хөлбөмбөг гэдгийг гоол хийдэг довтлогчид, тоглолт найруулдаг ПМ-үүд, Хаалгаа манадаг хаалгачид том том сүпер одуудаар л төсөөлдөг байж. Гэвч El Jefecito-гын тоглолтыг үзсэнээр хөлбөмбөгийн өчүүхэн мэдлэгт минь дахин нэг юм нэмэгдэж бишрэн хүндлэдэг тоглогчын маань тоо нэгээр нэмэгдсэн юм. Ингээд түүний талаар чадан ядан хэдэн зүйл олж мэдсэн нь тэрээр Шигшээтэйгээ хамт Афины Олимпоос алт хүртэж, 2004 онд болсон Копа Америка тэмцээнд Финалд өст дайсан мөнхийн хөрш Бразилд пеналтигаар гусуулж байжээ. Түүний шигшээтэйгээ хамт тоглосон томоохон тэмцээн болгон дээр ихэвчлэн өнөөх өст дайсан Бразилчууд цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийг ялж байсан байх юм.. Хэдийгээр тэд хожигдсон ч Бяцхан удирдагчыг шигшээн андууд нь бүхэл тэмцээний турш хамгийн сайн тоглосон тоглогчоор нэгэн дуугаар нэрлэсэн байнаа. Мөн тэрээр Аргентины алдарт баг "River Plate" багтайгаа хамт 2003-2004 оны Аргентины улсын аваргаар тодорч байж. 2005-2006 онд тэрээр хөрш орон Бразилын баг Corinthians -т
очсон ч улиралын ихэнхид гэмтэл бэртэлийн улмаас нээх их гараанд гарч чадаагүй байна. Баг нь харин тэр жилдээ улсынхаа аваргаар тодорч Маше маань нэгэн алтан медал цуглуулгандаа нэмжээ.. ДАШТ -р хэр тоглосон талаар үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй дээ. Лавдаг ДАШТ-н дараагаар түүнийг сонирхсон баг нилээдгүй байсан.. Гэсэн ч тэрээр нутаг нэгтэн Карлос Тевезтэйгээ хамтдаа Будант Албионы багийг сонгосон нь олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шалтгаан болсон байхаа. Тэр тусмаа Лигийн шилдэгүүд болох Челси, Ман Ю, Арсенал, Ливерпүүл зэргийг биш Лондонгийн даруухан дундаж Вест Хамыг сонгожээ. Би энэ мэдээнд баярлах мөн гуних эсэхээ үнэндээ тэр үед мэдээгүй. Хамгийн гол нь миний харж явдаг Аргентин тоглогч Англид ирж би тоглолтыг нь нээх төвөггүйхэн шиг үзэж чадна гэж л бодогдсон байх.. Гэхдээ юунаас ч илүү намайг гайхшруулсан зүйл гэвэл тэрээр Зүүн Лондонд ихэвчлэн сэлгээнд л суудаг тоглогч болж хувирлаа.. Тэр үед Вест Хамын менежер Алан Курбишлэй чухам яагаад энэ авьяас бэлэг дүүрэн залууг гараанд гаргахын оронд түүний талд ч хүрэхгүй тоглогчдыг гаргаж энэ гайхалтай залуугын карьерыг эвдэж байгааг би ойлгоогүй. Өөрийн дурсамждаа Бяцхан удирдагч маань тэр үеийг ийнхүү бичсэн байна
: Намайг гараанд гарж тоглуулахгүй гэдгийг би мэдэж байсан ч гэсэн бэлтгэлийн талбай дээр өглөө болгон очиж яг л тоглох гэж байгаа юм шиг бэлтгэл хийдэг байсан маань надад үнэхээр хэцүү байсан:

Аргентины дасгалжуулагч байсан Алфио Басил ( Коко гэдэг нэрээр олонд танил болсон )
-Бурхан минь тэр бушуухан Вест Хамаас яваасай. Миний хүслээр болдог бол Италийн Сери Б-д тоглож буй Ювентус түүнд яг тохироно хэмээсэн юм. Учир нь Маше Итали удамтай байсан , мөн Итали пасспорт давхар эзэмшдэг байсан билээ.. Гэхдээ хувь заяа түүнийг гаргуунд нь хаячихаагүй. Түүний авьяас чадварыг яг өөрийнх нь хэмжээнд үнэлэх нэг хүн түүн дээр хүрч ирэн өөрийн удирдаж буй багтай тоглох санал тавьлаа.. Тэр бол Рафаел Бенитез байлаа... 2007 оны хоёрдугаар сард урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр хоёр клубын хооронд явагдаж байсныг би бас л тун сайн эргэн санана. Түүнийг Рафа сонирхсон тэр Мерсейсайдруу ирж магадгүй гэсэн мэдээг би уншиад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ олон сонингын бас нэг худлаа солиорол, Наймааны цонхоор л давс хужир нь огцом дээшилдэг шар сонингуудын бас нэгэн зүггүйтэл гэж бодсон ч ингээд Будант Албионоос дэмждэг багт маань миний хүндлэж явдаг тэр шавилхан Аргентин залуу хүрээд ирвэл ч гэж бодож байснаа нуух юуун... Тэр үед Барнслийд амьдраж байсан болохоор хаа нэгтээ ажилгүй өдөрөө Номын санд орж нетэд суун Спорт Цонхыг үзэж мөн сонин сэтгүүл нэг хэсэг шагайсан даа...
1 сарын сүүлчээр нэг л өдөр босоод Ливерпүүл фс вебрүү ороход мань эрийн шилжилтийг ФИФА нааштай шийдэж тэр манайх болжээ... Түүнийг Ливерпүүлд харахыг хүсдэг байснаа би нуухгүй. Түүний авьяас чадварыг жинкэнэ утгаар нь үнэлж цэгнэдэг хүмүүс ихэнхи нь түүнийг өөрийн багтаа багтаахыг хүсдэг байсан байх.. Гэхдээ би хүсдэг байсан ч Рафаг түүнд санаа тавьж багтаа нэгтгэхийг хүснэ гэдэгт огтохн ч итгэдэггүй мөн төсөөлдөггүй байсан.. Рафа зөв шийдэл гаргасан гэж одоог болтол хувьдаа боддог юм..

2 сарын 10 нд тэрээр 20 дугаарыг багийн зүгээс авч 20 гэхэд албан ёсоор манайх болсон нь зарлагдалаа. 24-нд болсон Шефьиелд Юнайтедын эсрэг хийсэн тоглолтыг нь үзнэ гэж бодоод үзэж чадаагүй ч гэсэн дараа өдрийн сонингин нүүрнээс El Jefecito-г тун сайн тоглосон талаар мэдээлэл олж уншиад хэрэндээ л их урамшиж билээ. Ахлагч , Босс хоёр маань түүнийг гайхалтай байсан хэмээн магтажээ.. Мөн Шаби маань ч гэсэн түүнийг гайхалтай нэгэн хэмээн магтсаныг хэлэхгүй өнгөрөөвөл алдас болох буйзаа..
-Тэрээр ийм залуу гэхэд үнэхээр насандаа баймгүй ухаалаг тоглолт үзүүлдэг. Тэрээр хөлбөмбөгийн талбай дээр үнэхээр тайван өөртөө итгэлтэй байж тоглолтын явцыг бахадмаар уншиж чаддаг.
Яг тэр үед Ливерпүүл төвдөө Момо Сисокко, Шаби Алонсо , Стивен Жеррард зэрэг чадварлаг тоглогчид байсан нь Бяцхан Удирдагчид үнэхээр өөрийн байрлалаа эзэлэхэд тун ярвигтай байсан нь дамжиггүй. Ялангуяа Хамгаалах чиглэлийн хагас дээр Валенсигаас Ливерпүүлд 2005 онд ирсэн Момо Сисокко хэмээх асар чадварлаг тоглогч байлаа. Сисокког мэргэжилтэнгүүд ихэвчлэн Патрик Виератай зүйрлүүлэн хэлдэг байсан юм.. Гэвч шавилхан Аргентин залуу маань өрсөлдөөнөөс огтхон ч эмээсэнгүй. Рафагын өөрт нь итгэж гараанд гаргасан тоглолт болгон дээр өөрийгөө 120% дайчлан тоглож тоглолт болгоны дараагаар Копууд болон багийн нөхдөөсөө сай*a*л магтаал харамгүй сонсож байлаа.. Тиймдээ ч тэрээр Сисоккогын байрлал дээр Афинд болох Аваргуудын Лигийн финал дээр нэр дуудагдан тоглох болов..Гуравхан сарын дотор түүний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн юм. Тэрээр гурван сарын өмнө Вест Хамд гараанд гарж тоглох талаар төсөөлж ч чаддаггүй байсан бол гурван сарын дараагаар Аваргуудын Лигийн финалд Ливерпүүлийн Хотон Шувууны дүрстэй гал улаан хувцас өмсөөд АС Миланы эсрэг тоглохгоод зогсож байна гэж үнэндээ толгойд нь орж ирээгүй байх.. Энэ бүхэнг тэр өөрийн цуцашгүй хөдөлмөр мөн авьяас чадвараар бий болгосоноос ямар нэгэн ид шид бурханы аврал ( Рафагын ч юмуу ) энэ тэр бол үнэхээр байгаагүй юм. Рафа түүнд мэдэээж санал тавьсан нь азтай хэрэг ч гэсэн Маше тэр үед өөрийгөө аль хэдийн дэлхийд таниулаад амжсан байсан юм. Тэр жилийн Аваргуудын Лигийг дурсахад үнэндээ бүхнээс илүү ганцхан нэр л дурсагддаг. Тэр бол мэдээж Гайхамшигт Кака... Тэрээр яг л зогсоогдошгүй ид ирэн дээрээ галзуурч байсан. Тоглолт болгон дээр Кака гоолдох эсвэл дамжуулалт өгдөг байлаа.. Тэр жил Кака Миланыг финалд хүргэсэн гэхэд болно. Харин нөгөө талд Рафагын удирдлага доор ороод нэг удаа Аваргуудын Лигийг хүртсэн уран гоё тоглолт үзүүлдэггүй ч эмх зэгцтэй хэв шинжит Англи маягаар тоглодог Ливерпүүл дахин тэдэнтээ яг тэр агуу шатан дээр дахин нэг тулахаар зогсож байлаа.. Эхний хагасд Ливерпүүлийн дунд шугам АС Миланы дунд шугамыг ажилгүй шахуу болгож байв.. Шаби Алонсо, Хавьиер Машерано хоёр эсрэг багийн Кларенс Сийдорф, нөгөө гайхамшигт Кака хоёрыг дунд шугамд харьцангуйгаар илүүрхэж чадсан юм. Ялангуяа El Jefecito гайхамшигт Какаг бараг энгийн л нэг тоглогчын хэмжээнд хүртэл дээрлэхэж бөмбөг авангуут нь салалгүй дагаж бөмбөгийг нь булаан довтолгоог нь хорьж, дамжуулалтыг нь тасалж үүргээ 150 % биелүүлж байсан.

Зальт үнэг Инзагигийн гарт ойн бөмбөг орох хүлтэр хоёр баг ижил төвшинд тоглолтыг өрнүүлж байсан гэхэд болно.. Харин эхний бөмбөгийг алдсаны дараагаар Рафа тактикын алдаа гаргаж Какаг энэ үдэш өөрийнхөө хармаанд хийчихсэн байсан Тоглогчын Мангасыг маань суулгаад горзгор Петр Краучыг талбайд гаргалаа. Гэтэл Машег сууснаас хойш Какаг хорих хүн байсангүй. Тэрээр талбайн голд хуучин дүрдээ хувилан аюултай дамжуулалтаар довтолгоог хангаж эхлэв. Тун удалгүй түүний ухаалаг дамжуулалтаар Инзаги гоолдсон нь Рафагын тактикын алдааг шууд тэр дор нь илэрүүлэн гаргасан гэхэд болно. Ливерпүүл хэдийгээр нэг гоол хийсэн ч энэ нь 2 жилийн өмнөх шиг агуу эргэн ирэлт дахин болно гэсэн үг хараахан биш байлаа.. Тоглолтын дараагаар багийн албан ёсны сайт дээр Хавьиер Алесандро Машерано 74 % хувийн саналаар энэ тоглолтын баатар эр болжээ. Тэр зөв газраа зөв цагт ирсэн гэдгээ баталсан юм.
Тэр жил нь болсон 2007 оны Копа Де Америкад өст дайсан Бразилын шигшээтэй нахиад л финалд үлдээд нухуулсан ч түүнийг тэр тэмцээний хамгийн шилдэг Аргентин тоглогчоор шигшээ дэх андууд нь нэгэн дуугаар тодоруулав. Ингээд тэрээр Хотон шувуудын төвийн шугамд бэртэл гэмтэлгүй үедээ ямар ч асуудалгүйгээр зогсох байраа баттай эзлэн авсан юм. 2008 оны 3 сарын 15 нд Лигийн тоглолт болох Рийдинг багтай хийсэн тоглолтон дээр 25 ярдаас цөм цохиж гоолдсон нь түүний Хотон шувууны төлөөх хийсэн анхны гоол байлаа.. Тэрээр өнгөрсөн жил болсон Бээжингийн Олимпод Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн эгнээнд багтан 4 жилийн өмнө авч байсан Олимпын аваргаа хамгаалах тулаанд дуудагдсан юм. Аргентины шигшээ гайхалтай тоглож Олимпын аварга авсан нь түүнтэй бас салшгүй холбоотой. Тэрээр ийнхүү Олимпын аваргыг хоёр удаа авсан тоглогч гэдгээр түүхэнд тэмдэглэн үлдэх боллоо.. Түүний өмнө бас нэгэн Аргентин тоглогч л хоёр Олимпоос хөлбөмбөгийн төрөлд алт авч байжээ.. Өнгөрсөн улирал тэрээр төвийн шугамд Шабитай хамт гаран олон олон сэтгэлд үлдэхээр тоглолтуудыг Хотон Шувуудын төлөө хийж байлаа.. Зарим тун чухал тоглолтуудыг тэрээр өнжсөн нь одоо ингээд эргээд бодоход үнэхээр харамсалтай..Тэрээ том тоглолт болгон дээр бидний итгэлийг алдалгүй тоглож эсрэг багийнхаа тоглогчидын хар дарсан зүүд , хавирганд наалдсан хатиг, хачигтай үсний цэвэрлэгч болж байдаг нь тун гайхалтай.
Мөн тэр Ливерпүүлийн төлөө тоглож буй анхны Аргентин тоглогч болсон билээ..Копууд түүнд зориулан дуу хүлтэр дуулдаг юм.
Jave Mascherano, you control the midfield solo
You’ll never walk alone, playing with Alonso…
Jave Mascherano, you make difference for us!
we’ll never surrender to the blue shite across the park
You are the boss, the number one
You’ll bring number 19 back to us
The scousers win and the manchester run !!!
If we win it at anfield then its because
He's gauranteed to love this and good bouncing material.
Ривер Платын фенүүд одоог хүртэл El Jefecito-д хайртай байдаг тул тэд Ливерпүүлийн улаан жерсиг өмсөн түүний талаар бас Испани хэлдээр дуулдаг ажээ..
Ay che bostero, mira que distinto somo!
ustedes van con la yuta, nosotro aguantamo solo…
ay che bostero, que diferencia que hay!
aca no hay banderas negras y la Hinchada no se va…
vos sos vigilante esa es la verda!!!
venis custodiado al Monumental!!!…
los pibes de River a La Boca van!!!
todos caminando!!! sin la federal!!!…
Мөн богинохон бас нэг хувилбар нь энд байна.
Javier Mascherano,
Runs so fast and he never goes slow,
He'll slide in and crack you like some eggs,
So just watch out cos he's comin to break your legs!
Аргентины ард түмэн улсынхаа шигшээн дасгалжуулагчаар Бурханаас зөвхөн ганцхан заяагдсан Диего Марадонаг томилсон нь гайхалтай зүйл байлаа. Гэхдээ бас тэрхүү Марадона нь Манай төвийн ноён нуруу болсон Тоглогчын Мангасыг маань үндэсний шигшээн ахлагчаар нэрлэсэн нь санаандгүй гэж хэлж болохоор зүйл байсан.
Марадона хэлэхдээ
- Би Хавьиерыг үндэсний шигшээн ахлагчаар тавихыг хүсч байгаа. Учир нь тэрээр миний бодлоор бол Аргентины шигшээн хувцасыг бүх л талаараа өмсөхөд зориулагдсан хүн. Тэр үүний төлөө юуг ч золиослож чадна, тэр үүний төлөө эцсийн хөлсөө дуустал тэмцэж чадна, тэрээр яг л профешнал байж чадна, мөн багийн аднуудтайгаа хамгийн ойр байж чадна. Би түүнийг үүнд ятган итгүүлнэ. Тэр миний ахлагч байх болно.
Үнэхээр Маше эхлээд даруу загнан татгалзсан боловч Мара түүнд Цагаан Цэнхэр өмсгөлийн үнэ цэнийг нэг л хэлэхэд хангалттай байсан нь Маше тун удалгүй саналыг зөвшөөрөн Аргентины үндэсний шигшээг ахлаж талбайд гарах болсоноос нь мэдэгдэнэ. Түүнийг хүмүүс олон хүмүүстэй адилтган жишдэг. Угаас хөлбөмбөгт ямар нэгэн авьяастай хүүхэд доороос түрэн гарч ирвэл түүнийг өнгөрсөн үеийн агуу нэгнүүдтэй зүйрлэн үздэг. Хавьиерыг Редондогын залгамжлагч гэж үзэх хүмүүс олон байдаг. Миний хувьд тэрээр яг өөрийн гэсэн нэг давташгүй хэв хэмжээг агуулсан тоглогч.
Түүний бас нэгэн дурдууштай зан чанар гэвэл тэрээр бидний төлөө 35,000 £ гэсэн цалингаар тоглож байхдаа нэг ч удаа цалингаа нэмэгдүүлнэ явна барина гэж гомдоллож байгаагүй, тэр өөрийн багт үзүүлдэг үнэ цэнээ мэддэг , тэр Хотон Шувуудын төлөө тоглож байгаагаараа бахархаж чаддаг. Энэ зун Барса түүнд санал тавьж унтах нойр уух ундаа идэх хоол энэ тэрийг маань нэг хэсэг л мартагнуултал санааг минь зовоосон. Гэхдээ Рафа түүнийг хаа*a* ч явуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ яриа нэг эцэс болж сэтгэл амарсан л даа.
Мөн дээр нь цалинг нь ч 3 дахин нэмсэн.
Зиак ингээд энэхүү бэсрэг нийтлэлээ Хавьиер Алесандро Машераногын Ливерпүүлд ирээд 3 сар гаран болсоны дараагаар өгсөн ярилцлагын хамгийн таалагддаг хэсгээрээ төгсгөе!!
"Хэрвээ би Ливерпүүлд л тоглохгүй гэвэл Англид байхыг хүсэхгүй. Тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр төсөөлөхөд боломжгүй зүйл юм, учир нь би Ливерпүүлийг асар их хүндэтгэдэг. Би англид үлдэхийг хүсч байна, Гэхдээ зөвхөн Ливерпүүлд л хөлбөмбөг тоглоно.
"Энэ Клуб надад үнэхээр гайхалтай боломж олгосон түүнд би асар их баярлаж явдаг. Тийм ч учираас Европын өөр ямар ч том баг миний бодолд орж ирэх боломж байхгүй."
El Jefecito олон жил Хотон шувуудын төлөө тоглож Копууд биднээ баясгаж яваарай! Чи бол манай багийн хөдөлгөж боломгүй салшгүй нэг хэсэг.. Цагаан цэнхэр судалтай хувцасыг улсынхаа өмнөөс өмсөж хамаг байдгаа зориулдаг шигээ чи Ливерпүүлийн улаан хувцасыг өмсөж бүхнээ зориулдагт чинь чамд талархаад барашгүй..

FT Manchester U. [3 - 3] CSKA Moscow
25' [0 - 1] A. Dzagoev
29' [1 - 1] M. Owen
31' [1 - 2] M. Krasic
47' [1 - 3] V. Berezutski
84' [2 - 3] P. Scholes
90'+2 [3 - 3] L.A. Valencia
яаая хаха бас л эвгүйтлээ шүү
чөөгийнүүд барсагийн араас орохоо шахлаа талбайдаа шүү
оросуудын хийсэн 3 гоол бол үнэхээр элэглэсэн гоолууд байлаа
даанч азгүймдаа одоо ингээд хэсгээсээ гарах заяагү болж байна
одоо чононууд гарахаар болчлоо

Адмирал написал:
Энэ залуу байхад ч тэгээд гоол бол асуудалгүй дээ...
Хайнга байна дөө манай хүн ч ..
Тэр Лукасын харжыгаагээ![]()
Манай 2 өнөөдөр индүүдээд өгнөө...
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
meesh написал:"ТЦ" уншигчдадаа ээлжит бэлгээ дэлгэж байна. Спортын ертөнцөд нэр алдраа дуурсгасан шилдгүүдийн дурдатгалыг сониныхоо хуудсаар дамжуулан хүргэж байсан бид энэ удаа Английн шигшээгийн хагас хамгаалагч, “Ливерпуль” клубийн ахлагч Стивен Жеррардын "Миний намтар" номыг орчуулан толилуулах юм. Дахиж дайрахаас зүрхшээм ширүүн хамгаалалт, ямар ч хаалгачийн зүрхэнд шар ус хуруулах хүчтэй цохилт, гоол хийхээс аргагүй оновчтой дамжуулалтаараа онцгойрох тэрбээр шигшээдээ ч, клубтээ ч орлуулшгүй тоглогч билээ.
Английн шигшээ болон “Ливерпуль” өрсөлдөгч багтаа хожигдвол тоглолтын үр дүнд дурамжхан зогсох Жеррардын зураг сонины нүүрүүдэд дурайж, эсрэгээрээ ялалт байгуулбал мөн л түүний баярлаж хөөрсөн дүр хэвлэлийн хуудсанд буудгийг бид мэднэ. Энэ нь фото төрхөөрөө ялгарсандаа биш, багтаа гүйцэтгэх үүрэг их гэдгийг харуулж буй юм. Английн шигшээгийн олон тоглогч “Жеррардтай байхад тоглолт хялбар болдог” гэж түүнийг үнэлсэн байдаг.
“Ливерпуль”-ийн хүүхдийн сургуульд Жейми Каррагер, Майкл Оуэн нартай хамт хүмүүжсэн Стивен Жеррардын яагаад багаа сольдоггүй шалтгаан, тоглогчийн замналаа өндөрлөсөн хойноо ч клубтээ хүчин зүтгэх хүсэл эрмэлзлийнх нь тухай та энэ номоос унших боломжтой.
СТИВЕН ЖЕРАРД
Талархал
Энэ номоо гайхалтай гэрийн эзэгтэй Алекс, хөөрхөн охид Лилли-Элла, Лекси болон цаг үргэлж миний төлөө байдаг хайрт аав Пол, ээж Жюли, миний шүтээн болсон ах Пол нартаа зориуллаа. Мөн сайн найз, итгэлтэй агент Струан Маршалл, түүний туслах Катрин Тэйлор нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлье.
"Ливерпуль" багт тоглох боломжийг олгон мөрөөдлийг минь биелүүлсэн хүн бүрт маш их талархаж явдаг. Би хэзээ ч ганцаараа алхахгүй гэдгээ мэднэ. Миний амьдралын түүхийг сонсож, сэтгэлд нийцтэл бичсэн "Дэйли Телеграф"-ын Хенри Винтер, "Дэйли Экспресс"-ийн Пол Жойс нарт баярлалаа. Мөн Даг Янг эрхлэгчтэй "Transworld" хэвлэлийн газрынхныг бахдая. Туслах Эмма Масгреив, редактор Даниэль Баладо-Лопес, хавтасны загварыг зохиосон Стив Малкэхи, хэвлэгч Билл Скотт-Керр, Элисон Бэрроу нарт маш их баярлалаа. Мөн миний "Ливерпуль" болон Английн шигшээд хийсэн тоглолтуудын статистикийг олж, нэгтгэж өгсөн Жед Ри, Дейв Бол нарт талархал илэрхийлье.
Өмнөх үг
Би “Энфильд” рүү орохоор “Шэнкли Гейт”-ээр өнгөрөх бүртээ өөрийн эрхгүй хурдаа саадаг. Тэнд Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалд зориулан босгосон хөшөө байдаг юм. 1989 оны “FA Cup”-ын хагас шигшээд хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй “Ливерпуль”-ийн 96 хөгжөөн дэмжигчийн бунхан хүндэтгэлтэйгээр дүнхийх бөлгөө. Цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгон үлдээсэн ороолт, мөн тэрхүү эмгэнэлт ослоор гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхноо алдаж, сэтгэлийн эдгэршгүй шархтай үлдсэн хүмүүсийн тавьсан цэцгийн баглаа ойр тойронд нь харагдана. Өмнө талд нь тэрхүү 96 хөгжөөн дэмжигчийг хэзээ ч мартаж болохгүйг сануулах мөнхийн гал бадамлан асна.
“Leppings Lane End”-ээс унаад дахин босч ирээгүй тэдний нэрийг бичсэн бунханд уншиж болохуйц ойрхон машинтайгаа өнгөрлөө. Нэг нэрийг тогтож харав. Шеффильдээс эргэж ирээгүй хөгжөөн дэмжигчдийн хамгийн бага нь болох арван настай Жон-Пол Жилхули. Хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй бяцхан хөгжөөн дэмжигч. Амьдрал нь дөнгөж эхэлж байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүү. Суудлын тооноос давсан үзэгч цугласан нь тэдний үхлийн шалтгаан байлаа. Би Жон-Полыг мэднэ. Тэр бол миний үеэл юм. Нуруугаар хүйт дааж, бие маань чичивхийлэх шиг болов. Бунханд ёслоод хурдаа нэмлээ.
Машинаа зогсоолд тавьчихаад “Энфильд” рүү Жон-Полын тухай, түүний эцэг, эхийн талаар, өөрийгөө ямар азтай вэ хэмээн бодсоор алхав. Хиллсборогийн аймшигт явдал болж, Жон-Пол өнгөрөхөд би есөн настай байсан. Бид хоёр нэг насны зөрүүтэй ба хөлбөмбөгт өгсөн сонирхлоороо нэгддэг байв. Жон-Пол бол “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч. Үйлдэл бүхнээрээ үүнийгээ илэрхийлэх тэрбээр надад нөлөөлж, нэг л мэдэхэд би улаан цамцнаас салахаа больсон байж билээ. Ойрхон газар амьдардаг, адил сонирхолтой гээд биднийг ойртон дотносуулах зүйл бишгүй. Жон-Пол “Ливерпуль”-ийн хувцас өмсөөд бидний амьдардаг Ливерпулийн захад орших Хюитон дүүргийн хэдэн гудамжаар бөмбөг өшиглөн өдөржингөө тэнэдэгсэн. Энэ баг Жон-Полын ертөнцийн илэрхийлэл байсан юм.
Мерсисайдын бүхий л хүний ой тойнд шингэсэн шиг 1989 оны дөрөвдүгээр сарын 15-ны бямба гариг миний санаанаас гардаггүй. “Ливерпуль” гэдэг “шашин”-тай гэрт би өсч хүмүүжсэн. Тэр үдэш тоглолтын үеэр ямар нэг таагүй зүйл болсныг дуулсан манайхан агшин зуур зурагтынхаа өмнө цуглан мэдээ үзлээ. Аав, ээж, ах бид бүгдээрээ нүдэндээ итгэмээргүй зураглалыг харж, балмагдан сууж байв. Аймшигт мэдээ үргэлжлэн сонсогдоно. Биднээс яг юу болоод байгааг ойлгох хүн байсангүй. Яагаад? Яаж? Хэн? гэхчилэн өчнөөн асуулт араасаа хөвөрнө. Тэр орой манай гэрийнхэн бүгд л уруу царайлан гунигтай байсан. Бүгдээрээ “Бурхан минь, бидний таньдаг хүмүүсээс л тэнд битгий байгаасай" гэсэн үгийг байн байн давтан бувтнацгаана. Шөнө болж, би унтахаар явлаа. Шатаар өгсөж өрөөндөө ороод орон дээрээ тэрийн унаж, элдэв бодлоо хөөн унтахыг хичээв. Гэвч нойр минь хулжжээ. Хиллсборогийн зураглалууд нүдэнд үзэгдсээр. Тэгж хэвтсээр үүрээр багахан зүүрмэглэсэн байв.
Маргааш өглөө нь 08.30 цагийн орчимд хаалга тогших чимээ сонсогдов. Би шатаар гүйн бууж хаалгаа онгойлголоо. Тони өвөө иржээ. Тэр юу ч хэлсэнгүй шууд үүдний өрөөнд орлоо. Манай гэрийнхэн ч тэнд цуглан өвөөгийн ярихыг хүлээн түгшин зогсоцгоов. Ямар нэг муу юм болжээ гэдэг нь илт. Өвөө гудамжны нөгөө үзүүрт амьдардаг бөгөөд энэ нь бүтэн сайны өглөө ийм эрт ирэх газар биш гэсэн үг юм. Бид манайхнаас Хиллсборо руу хэн ч яваагүй гэж бодож байсан. Гэвч өвөөгийн царайнаас ямар нэг муу юм тохиолджээ гэдэг нь харагдаад байлаа.
“Би муу мэдээтэй ирлээ” гэж тэр хэлэв. “Жон-Пол нас баржээ”
Манай гэрийнхэн бүгдээрээ уйлж, халаглан мэгшиж эхэллээ. Бид Жон-Полыг тоглолт үзэхээр явсныг нь мэдээгүй юм. Тэр “Энфильд”-д болдог тоглолтуудыг өнжилгүй үздэг ч “FA Cup”-ын хагас шигшээ өөр хотод болсон билээ. Өвөө болсон явдлыг тайлбарлалаа. Жон-Полын ээж Жеки хүүдээ тасалбар авч өгсөн аж. Тэр хайртай баг нь энэ чухал тоглолтод хэрхэхийг газар дээр нь үзэх хүүд нь ямар том бэлэг болохыг мэдсэн хэрэг. Тоглолт эндээс ердөө 70 миль зайд орших Шеффильдэд болсон. Тиймээс л тэр явахыг хүсчээ. Эцэг, эхийнх нь найз Жон-Полыг авч явсан байна. Тэд бямба гаригийн өглөө баяр хөөр болон Ливерпулиэс хөдөлсөн ч Жон-Пол эргэж ирсэнгүй. Тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй. Энэ үг мөнхөд миний цээжинд хадагдах болно.
Хиллсборогийн явдлын дараа энэ аймшигт хэргийг мартах амаргүй байв. Би хичээлтэй байсан учраас Жон-Полыг оршуулах ёслолд очиж чадсангүй. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг байсан юм. Үнэндээ аав минь ч намайг тэнд очуулахыг хүсэхгүйг би мэдэж байсан. Эцэг, эх минь намайг зүрхшээж, няцахаас сэргийлснийг би сүүлд ойлгосон. Би бага байсан болохоор үеэл маань бидний дэмждэг багийн төлөө амиа өгсөн гэж бодож байв.
Би “Ливерпуль”-ийн Бэлтгэлийн төвд хичээллээд удаагүй байсан бөгөөд Хиллсборогийн явдлын дараа хэсэг хугацаанд бэлтгэл завсарласан. Тэгээд бид бэлтгэлдээ дахин цуглах үед би багш нарын царайг хараад тэрхүү аймшигт явдал клуб, хотынхонд бүгдэд нь хүндээр туссаныг ойлгосон. Хиллсборогийн хэргийн талаар манай гэрийнхэн бүтэн сарын турш ярьж гашуудацгаасан юм. Тэр явдлаас хойш хэдийнэ 17 жил өнгөрсөн ч бид яг л тэр үеийнхээ мэдрэмжээр үүнийг хүлээж авдаг.
Нэгэнтээ “Энфильд”-д өсвөрийн хөлбөмбөгчдийн бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдаж байхдаа Жон-Полын эцэг, эхэд тэр явдал надад тэмүүлэл өгдгийг хэлсэн. “Ливерпуль”-ийн төлөө анхны тоглолтоо хийхийн өмнө тэд над дээр ирээд “Жон-Пол чамаар маш их бахархах байсан даа” гэж байв. Тэр тоглолтын туршид Жон-Пол тэр дээрээс намайг хараад бидний мөрөөдөл биелсэнд баярлаж байгаа мэт мэдрэмж төрж байж билээ. Ялалтын баяр хөөрт умбаж байх үедээ би үргэлж Жон-Полын тухай бодож, “Ливерпуль”-ийн хожил түүнд ямар их баяр баясгалан өгдөг байсныг мэдэрдэг. Ингэхдээ Жон-Пол дахиж хэзээ ч дэргэд минь байхгүй гэхээс зүрх минь зүсэгдэх шиг болдог.
“Ливерпуль” клуб Жон-Полын гэр бүлийнхний хувьд шүтээн нь байсан. Тэд Хиллсбород ойр дотныхноо алдагсдын нэгэн адил одоо ч энэ багт хайртай хэвээр байдаг юм. “Ливерпуль”-ийн төлөө гэх сэтгэл үе уламжлан үлдэж, улам бүр өргөжин тэлж байдаг билээ. Би нэг удаа Жеки (Жон-Полын ээж) аавд маань “Ливерпуль” клуб уй гашууг нь нимгэлдэг гэж хэлж байсныг ер мартдаггүй. Хиллсборогийн эмгэнэлт явдал болсон жил бүрийн тэр өдөр клубээс “Энфильд”-д дурсгалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд багийн бүх тоглогч оролцох үүрэгтэй. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Тоглогчид тэрхүү 96 хөгжөөн дэмжигчид хүндэтгэл үзүүлэх ёстой. 2005 оны яг энэ үед би ханиад хүрээд хүндхэн байсан ч “Энфильд” рүү явсан. Надад Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалын үйл ажиллагааг таслах, өнжих эрх байхгүй. Энэ бол миний амьдралын салшгүй хэсэг.
Тоглогчид эхлээд “Мелвүд” дэх бэлтгэлийн бааздаа цуглаад багийн автобусаар “Энфильд” рүү явдаг. Цэнгэлдэх хүрээлэнд очих хүртэл чухам юунд явж байгаагаа ойлгохгүй буй гадаадын тоглогчдод би энэ үйл ажиллагааны тухай тайлбарлаж өгнө. "Бид хаа*a* явж байгаа юм бэ? Юу хийх вэ?" гэхчилэн тэд асууцгаана. Магадгүй тэд Хиллсборогийн хэргийн талаар сонссон байж болох ч бүрэн түүхийг нь мэдэхгүй билээ. Би болсон явдлын талаар ярихад тэд гайхан дуугүй сууцгаадаг.
Мөн Хиллсборогийн хэргийн талаар худал, оргүй мэдээллийг хамгийн их түгээсэн “Sun” сонин яагаад “Мелвүд” бэлтгэлийн бааз, “Энфильд” цэнгэлдэх хүрээлэн, мөн манай гэрт байдаггүйг тайлбарлаж өгнө. “Ливерпуль”-ийн бүх хөгжөөн дэмжигч “Sun” сонинг уншдаггүй. Би “Ливерпуль”-ийн дэмжигч, тиймээс багийн үзэл санааг хүндэтгэнэ, тэгээд ч би Хиллсборогийн хэрэгт гэр бүлийн гишүүнээ алдагсдын нэг билээ. Би тэр сонинг хэзээ ч уншихгүй. Энэ бүхнийг сонссоны дараа легионеруудын царайд хүндэтгэл, бишрэл тод харагддаг. Би тэдний нэг нь ч хүндлэлийнхээ хариуг нэхсэнийг санахгүй байна. Тэд энэ үйл ажиллагааг таслалгүй оролцдог. Энэ нь тэдний багийн өмнө хүлээсэн үүрэг байхын зэрэгцээ шинэ тоглогчдод багтайгаа гүн гүнзгий танилцах боломжийг олгодог юм.
Богино боловч энэ аялал надад ер бусын байдаг. Багийнхантайгаа аялсаар “Энфильд”-д орж ирэн тэнд байгаа гэрийнхнийгээ харангуут Жон-Полын тухай бодол дахин намайг нөмрөн авна. Миний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож буй нь багийн тоглогчийн зүгээс биш, хувийн үүрэг минь юм. Би тэнд мөн багийн ахлагчийн хувиар эмгэнэн гашууддаг билээ. Дурсгалын ёслолын өдөр “Ливерпуль” хөгжөөн дэмжигчдэдээ зориулан суудлын хоорондох тусгаарлах хашлагыг буулгадаг. Учир нь тэр бямба гаригийн үдэш Хиллсбород хангалттай зай байгаагүйгээс эмгэнэлт явдал болсныг сануулдаг юм.
Дурсгалын үйл ажиллагаа хэдэн цаг үргэлжилнэ. Бид сүлд дуугаа дуулж, 96-гийн төлөө гашуудацгаадаг. 2006 онд би олны өмнө үг хэлэхдээ маш их сэтгэл хөдөлж билээ. Би нэг удаагийн ёслол дээр “Ливерпуль”-ийн нөөц хаалгач байсан Пол Харрисонтой үг сольсон юм. Полын аав нь Хиллсбород үрэгдэгсдийн нэг байсан. Аймшигтай юм. Би эцэг, эхийнхээ хэн нэг нь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй нь.
Эндхийн хүмүүс бие биеэ сайн ойлгож, тусалж дэмжицгээдэг. Ливерпульд та хэзээ ч ганцаараа алхахгүй. Манай багийн дууны үг, гайхамшигт аялгуу нь хүмүүсийг холбон дотносуулах хүчтэй. Бид сайхан цагт хамтдаа баярлаж, хүнд үед зовлонгоо хуваалцаж чаддаг хүмүүс. “Хиллсбород гэр бүлийнхнийгээ алдагсдын нийгэмлэг” нь олныг татах увдистай, мөн ийм хүндлэлийг хүлээх ёстой.
Тэд шударга үнэнийг тогтоож, үүнийг олон нийтэд мэдэгдэхийг хүсдэг. Ливерпульд хэн ч суудаггүй сандал, хүн ордоггүй өрөөтэй айл олон. Тэд шударга үнэнийг нэхэх эрхтэй. Би өөрөө үүний нэг хэсэг нь учир тэдний үйл ажиллагааг бүрэн дэмждэг. Бид Хиллсбород чухам юу болсон, үүнд хэн буруутай вэ гэдгийг мэдэх ёстой. Хэн ч гэм зэмгүй 96 хөгжөөн дэмжигчийн нэр хүндэд халдах эрхгүй юм.
Миний үеэл Хиллсбород цаг бусаар таалал төгссөн. “Энфильд”-д халаалт хийж байхад “96-гийн төлөө шударга ёсыг тогтооё” гэсэн уриа намирахыг хараад түүнийг нь дэмжин толгой дохидог. Засгийн газар *a*рдлагатай бүх судалгаа, мөрдөн байцаах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгж байж л амь үрэгдсэн 96-гийн гэр бүлийнхэн чухам юу болсон талаар шударга үнэнийг мэдэх боломжтой. Тэгж байж л тэд ойр дотныхныхоо булшин дээр гашуудан зогсохдоо аймшигт явдлын үнэн мөнийг хайж шаналахгүй. Үнэндээ тэр эмгэнэлт явдал болохгүй байж болох л байсан шүү дээ.
Хиллсборогийн эмгэнэлт явдал дахин давтагдах учиргүй. Хөлбөмбөгөөс болж хэн нэгэн дахиж амиа алдах ёсгүй. “Шэнкли Гэйт”-ийн дэргэдэх хүйтэн гантиг чулуун дээрээс Жон-Полын нэрийг унших бүртээ би уй гашууд автаж, бас уур хилэн хүрэх шиг болдог. Урьд нь дуулаагүй нэгэн нь мэдээж аваарай, би Жон-Полын төлөө хөлбөмбөг тоглодог.
/Үргэлжлэл бий/
Хууллаа.........
http://www.gogo.mn Таван цагираг
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
Captain написал:Английн алдарт “Ливерпуль” багийн ахлагч Стивен Жеррард хамгийн дурсгалтай тоглолт болон багийнхаа унаган тоглогчдын тухай ярьж, мөн байнга байрлал сольж тоглох *a*рдлага гарч буйд бухимдуу явдгаа энд дэлгэснийг та сонирхоно уу.
- Стамбулын шигшээ тоглолтын /2004/2005 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан”-д 0:3-аар хожигдож яваад хожсон/ маргааш өглөө юу мэдэрч байв аа?
- Санаа сэтгэл их амарсан байсан. Цээжин дээр тээглээд байсан хүнд ачааг аваад хаячихсан юм шиг л. Энэ түүхийг хожим хүнд хэдэхэд итгэмээргүй мэт санагдана биз. Манай баг үнэхээр түүхтэй, дурсах юмтай баг. Тэр дурсамжийн нэг нь энэ ялалт. Аваргуудын лигийн аваргын төлөө тоглохоор талбайд гарна гэдэг бөөн дарамт байдаг. Тэр дарамтыг даваад толгой дээрээ цом өргөөд зогсож байна гэдэг гайхалтай.
- Тэгвэл тоглолтын эхний үеийн завсарлагаар хувцас солих өрөөнд ямар уур амьсгал ноёлж байв аа?
- Гурван бөмбөг хаалгандаа алдчихаад завсарлагаар тэнд ороход бүгд гунигласан, сэтгэл ихэд унасан байсан.
- Та тэгээд тэр хүнд уур амьсгалыг үгүй хийхийн тулд ямар арга хэрэглэв?
- Би бүх юм өнгөрөөгүй, боломж байгаа гэдгийг ойлгуулах ёстой байлаа. Эхний гоал бидэнд бага зэрэг найдвар, өөртөө итгэх итгэл өгсөн. 0:3 –ийн дараагаар тэнцүүлнэ гэдэг гайхамшиг. Дараа нь нэмэлт цагийн тоглолт, тэгээд пенальти… Ежи Дудекийн эсрэг Шевченко зогсож байлаа. Гэтэл тэр гоал оруулж чадаагүй. Энэ тоглолтын явцыг илбэ шид гэхээс өөр юу гэх билээ.
- “Ливерпуль” шиг агуу багийн ахлагч байх ямар вэ?
- “Ливерпуль”-ийн ахлагч болсондоо баярлаж, бахархаж явдаг. Энэ алба надад илүү сайжрахыг эрхгүй ту*a*даг. Би өөрөө үлгэрлэн багийнхнаа дагуулахыг хичээдэг. Амжилтад хүрэхийн тулд маш олон зүйлийг золиослох *a*рдлага гарна. Бас сэтгэлзүйн хүнд дарамт амсана. Мөн асар том үүрэг хариуцлага хүлээдэг.
- Та балиашгуудын зүрх гэдгээ мэдэрдэг үү?
- Зөвхөн би биш ээ, өөр олон залуус бий. Гэвч би багтаа маш үнэнч гэдгээ хэлэхгүй байж чадахгүй нь. Ихэнх том багуудын бүрэлдэхүүнд тэндэхийн унаган хүү ганц л байвал их юм. Гэтэл бидэнд унаган хүү хоёр бий. Энэ бол Каррагер бид хоёр. Энэ бол балиашиг, баг хоёрыг холбосон хамгийн бат, чухал гүүр болдог. Мөн бусад хөлбөмбөгчдөд багийнхаа түүх, онцлогийг таниулахад энэ их тустай. Унаган тоглогч байна гэдэг легионеруудад тусалж, багийнхаа амжилтыг өргөхөд их дэмтэй. Том тулааны өмнө тоглогчид унаган хөлбөмбөгчдийг л ажиглаж, тэднээс хүсэл тэмүүллээ олж авдаг. Чиний байгаа байдал “Ливерпуль”-ийн тоглоно гэдэг хичнээн чухал юм бэ гэдгийг ойлгуулж байх ёстой.
- Баг тань Европт хааяа сайхан амжилт үзүүлээд байгаа ч гэсэн Английн аваргад 18 жилийн турш нэг л гавьсангүй. Энэ гэнэт юу болоо юм бол?
- Энэ асуултад хариулах тун хэцүү. Улсын аваргад 38 тоглолтын турш бэлтгэлжилтээ өндөр түшинд барих *a*рдлага гардаг бол Аваргуудын лигт хэдхэн тоглолтод сайн тоглоход болдог нь нөлөөлдөг байх.
- Таныг жигүүрт тавих нь ихэсчээ. Шинэ байрлал ямар санагдаж байна?
- Би байрлал бүрд тоглодог тэгш тоглогч болох гэж хэтэрхий ихийг алдаж байгаа юм шиг санагддаг. Бусад тоглогчид өөр байрлалд огт тоглож чадахгүй тул байрлалдаа л тоглохоос өөр замгүй байдаг. Гэтэл би жигүүрт хүртэл ирж тоглох болж байна. Би тэнд Робиньо юм уу Кака шиг байж чадахгүй шүү дээ. Дасгалжуулагчийн заавраар би жигүүрт гарч, бүх боломжоо шавхан тоглодог ч гэсэн тоглолтоосоо таа*a*л мэдэрдэггүй. Би зүгээр л хүнд ажил хийгээд байгаа юм шиг санагддаг.
- Гэвч таныг жигүүр тоглуулсан нь багт тань ашигтай байгаа шүү дээ?
- Тийм ээ, энэ үнэн. Гэлээ ч өөр байрлалд тоглохоор миний тоглолт бүрэн гардаггүй. Би бол төвийн хагас хамгаалагч. Чухал том тоглолтын үеэр би энэ байрлалдаа гарч, шилдгүүдийн нэг нь шүү гэдгээ нотлохыг хүсдэг. Би шигшээ багт алт байрлалд хэдэн удаа тоглосноо тооцож үзсэн юм. Гэтэл 68 тоглолтын дөнгөж тавд нь л би өөрийн байрлалдаа гарсан байна лээ.
sportnews.mn
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
patog cassilas ruu tsohiod cas tsohiltiig ni haaj bgag olj harsangui. nmg jorlond bhad bolsiin bha. bval taviach andaa. neg tsohiod goal orson aldaa bolson ter uuRoBBeR_boy написал: тэгэж хэлж болохгүйээ
өчигдөр шөнө нойроо хугаслан байж милан реал 2ын тоглолтыг үзлээ
гэвч diving queen бэртэлтэй байгаа бололтой тоглосонгүй
харин реалд бэнзэма бол үнэн шууруулж байна бас манай 2 испани кака уул нь сайн юм гэхдээ өчигдөр дэндүү хувийн тоглолт хийчихвүүдээ гэж харагдлаа, авсан бөмбөг болгоноо бараг 20,30аад метрээс цохиод л байх юм 2,3 нь л хаалгаа оносон. гэхдээ нэг нь гоол хийхэд нь их тусалсан гэж хэлж болно
бас реалыг багийн ахлагч касиласгүй төсөөлөхийн аргагүй
өчигдөрийн патогийн цохилтыг үнэхээр сайн хаасан
эцэст нь үр дүн 1 1, бэнзэма нэг гоол, роналдиньо нэг гоол /пэналт/
b.ELI.eve
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
хаасан гэж яриж байхад гоол орсон гээд байхын
гоол ороогү цохилтын бичлэг олдох нь хэцүү л боловуу
нэг дараад солгой хөлөөрөө цохисон цохилт
чи ч тоглолтоо хайнга үздэг бололтой
гоол ороогү цохилтын бичлэг олдох нь хэцүү л боловуу
нэг дараад солгой хөлөөрөө цохисон цохилт
чи ч тоглолтоо хайнга үздэг бололтой
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- ti_amo3
- Ноёлогч Гишvvн

- Бичлэгүүд: 1044
- Нэгдсэн: 2-р сар.28.09 12:58 am
- Байршил: KINDLE TOUCH зарж байна
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
Тулга энэ сэдвийг MTS LivERPOOL FaNaTS!!! гэж нэрлэмээр юм дөө.
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS
MSG PLS
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
би хэлсэн ямар багийн тухай эсвэл хэний тухай нийтлэл бичүүлмээр байгаагаа хэл гэсэн
эхний хуудсаны доод хэсэгт ронадогийн талаар нийтлэлүүд байгаа
эхний хуудсаны доод хэсэгт ронадогийн талаар нийтлэлүүд байгаа
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
- RoBBeR_boy
- • Moderator

- Бичлэгүүд: 1914
- Нэгдсэн: 2-р сар.16.07 9:53 am
- Байршил: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
харин тххххх хүүхэн олдож ядсан бишдээ
энэ нэг юмтай
гэхдээ бас ч аятайхан амьтан шүү
энэ нэг юмтай
гэхдээ бас ч аятайхан амьтан шүү
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
RoBBeR_boy написал:харин тххххх хүүхэн олдож ядсан бишдээ
энэ нэг юмтай
гэхдээ бас ч аятайхан амьтан шүү
James 6
- MTS tabaa
- Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

- Бичлэгүүд: 954
- Нэгдсэн: 10-р сар.20.06 5:36 pm
- Байршил: todorxoigui
Re: MTS FooTBALL FaNaTS!!!
C d alaan bolj bgan bnshd.. liverpool gus sh**j bgan bnshd yu bolsin.. xun amitan ni berte yu?
:-* :-b <3