▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
Зохицуулагч: Хангайн сайхан залуус
- Jill
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1429
- Нэгдсэн: 4-р сар.03.06 3:29 pm
- Байршил: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
***Сайн эр нөхөр байхын тулд***
Түүнийгээ баярлуул
Та хайртдаа баярын өдрүүдээр мэдээж бэлэг өгдөг л биз. Харин гэнэт, ямар ч баяр ёслолын бус өдрөөр цэцэг бариад өмнө нь зогсож бай. Заавал баглаа цэцэг биш, ганц ширхэг сарнай байг л дээ. Эсвэл бүр ажилд нь хэрэгтэй жижигхэн зүйлийг хайрын үг, үнсэлтийн хамт өг. Тэр таны хайранд илүү итгэж "Намайг дандаа боддог юм байна" гэж итгэх болно.
Түүнд үнэнээ хэл
Та өдөр тутмынхаа ажлыг л хийдэг, түүнийг маань миний бүсгүй мэддэг гэж боддог уу? Үгүй ээ, тэр таныг хаана юу хийж өнжсөн бол гэж байнга сонирхож байдаг. Харин өдөр бүр асууж зүрхэлдэггүй юм. Тиймээс дандаа биш ч, хааяа нэг оройн хоолоо идэх үедээ ч юмуу, өдөржин юу хийсэн тухайгаа бүгдийг ярь. Ажлынхаа нөхөдтэй хоол хэрхэн идсэн тухайгаа ч ярь. Түүний танд итгэх итгэл нь улам батжих болно. Мөн өөрийгөө таны хувьд чухал хүн гэдгээ ч мэдрэх болно.
Түүндээ тусал
Та орой ажлаа тарж очоод гар нүүрээ угааж, гэрийнхээ хувцсыг өмсөөд телевизор үзээд суучихдаг уу? Таны эхнэр үүнд чинь нэг их дургүйцээд байдаггүй нь мэдээж л дээ. Гэхдээ таныг ирээд "Би мах хэрчих үү?" эсвэл "Би наадахыг чинь цэвэрлэх үү?" гэвэл яасан их баярлах бол. Энэ баяр хөөрийг та мэдрэхгүй байлаа ч гэсэн ядаж 7 хоногт 1 удаа заавал ингээрэй. Баярласан эхнэр тань царай нь гэрэлтэн "Яах юм бэ би өөрөө" гэсэн ч хамаагүй булаагаад хийгээрэй. Тэр "Миний хань намайг хайрладаг юм байна, намайг битгий ядраасай гэж боддог юм байна" гэж баярлах болно.
Түүнийгээ эрхлүүл
Гэр бүлийн эрүүл байх үндэс нь бие биендээ эрхэлж байх. Үүнийг хааяа биш өдөр бүр баримталж байх нь чухал шүү. Эрчүүд хайртай эмэгтэйгээ ээж шигээ байхыг хүсдэг. Эхнэрүүд нь ч бас ээж шиг нь байх гэж хичээн эрхлүүлж, хамаг юмыг нь хийж өгөх гэж мэрийдэг. Гэтэл тэр ч бас яг л тань шиг ээж аавдаа эрхэлж өссөн шүү дээ. Тийм болохоор бас эрхлэхийг хүсдэг л байж таараа. Тиймээс өглөө ажилдаа явахад нь ч юмуу өдөр утсаар ч болсон нэг эрхлүүлж байгаарай. Орой хүүхдүүдээ унтсан хойно өвөр дээрээ суулгаад "Миний хонгор хөөрхөн шүү" гээд л хэлчихэд хань чинь "Нисэх" дөхөхийг та хараарай. Та өөрийнхөө хэрхэн эрхлэх дуртайгаа энэ үед бодчих. Тэгвэл эхнэрээ ойлгох л болно.
Түүнийгээ анхаар
Тэр юу ч хамаагүй өмсөөд л ажилдаа явдаг уу? Заримдаа нүүр амаа янзлахгүй яаран харайдаг уу? Та анхаар. Түнийг найз хүүхнүүд нь "Нөгөөх нь хэлж анхаардаггүй юм байх даа" гэж далдхан шүүмжилж байгаа гэдгийг сана. Та өглөө бүр түүнийгээ юу өмсөж байгааг хар. Тэгээд хайш яаш хувцаслаж байвал "Өөр юм өмс, өөртөө анхаар" гэдгийг аятайхан хэл. Магадгүй таны халамж дутсанаас болж гэрлэхээс өмнө байсан байдлаасаа долоон дор болж ч болох. Тэгэхээр та түүнийгээ яг л тэр залуухан, гэрлээгүй, гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байсан тэр л чигээр нь хадгалахыг хичээ. Тэр ч гэсэн үүнийг маш их хүсдэг. Охид бүр "гэрийн авгай" болохгүй гэж ярьдаг. Таны эхнэр ч тэгж л ярьж байсан. Гэтэл одоо үнэхээр "гэрийн авгай" болчихсон бол тэр нэг л өдөр өөртөө гутран, танд гомдон уйлах болно шүү.

One in a lifetime
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
.
Сүүлийн удаа mglhuu 7-р сар.01.11 10:58 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
- Chin-T-Mac
- Нутаг Нугын Шvтээн Гишvvн

- Бичлэгүүд: 761
- Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
- Байршил: St Louis
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
сэтгэл санаа тааруухан нэг л юу хийхээ мэдхээ байсан үе хосуудад гардаг тэр үед... санаачлагатай бай, хамт гадуур гаран юуч хамаагүй хөгжилтэй зүйл хий... тэр инээвэл та өөрөө ч инээж тэр өдөр хэдий зовлон гуниг ихтэй байсан ч орой унтахдаа инээмсэглэж унтана... асуудал зовлон гуниг бүхэн хөгжилтэй явдал болж хувирдаг...
Love actually is all around!
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
ямарч нөхцөлд байнга хажууд байж түшж тулдаг ,итгэл даахаар,жижкэн юманд ч халамж тавьдаг эрчүүдэд хүүхнүүд аяндаа л дасаад хайртай болчдиишд.
- Chin-T-Mac
- Нутаг Нугын Шvтээн Гишvvн

- Бичлэгүүд: 761
- Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
- Байршил: St Louis
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
жижигхэн юманд халамж тавьж гүйгээд байвал ард ажил улс маань яах болж байна... эрэгтэй хүн байнга тэгээд жижиг юм дээр халамжлаад гүйгээд яваад байж чадахгүй анх найрж байхдаа л тэгдэг байх... эсвэл хааяа санахаараа ажил гайгүй болсон үедээ ч юм уу... эмэгтэй хүн ухаалаг байж ойлгох хэрэгтэйлдээ...
Love actually is all around!
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
жижиг гэдгийг нь өөрөөр ойлгоод л байна даа
жижиг гэдэгт би ямарч цаг зав хугацаа авдгүй өдөр тутмын амьдралд гардаг ,бараг анзаарагдамгүй байдаг үйлдлүүдийг хэлж байна

- DraGunoV
- Text Battle Champ 2012 *
- Бичлэгүүд: 1492
- Нэгдсэн: 7-р сар.29.08 9:53 pm
- Байршил: кольцо шийд бөмбөг пүүз ундаа гоё охидууд псп нбиэи 2009 байхад л болоо өөр юу ч хэрэггү
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
их гоё гоё зөвлөгөө оруулжээ
I WaNNa be A BIllIonaire 
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
юу бна хамаарлаа хэх зөндөө гоё булангууд бдын бна
Үнэнийг дагаж уур хилэн.
- DraGunoV
- Text Battle Champ 2012 *
- Бичлэгүүд: 1492
- Нэгдсэн: 7-р сар.29.08 9:53 pm
- Байршил: кольцо шийд бөмбөг пүүз ундаа гоё охидууд псп нбиэи 2009 байхад л болоо өөр юу ч хэрэггү
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
Danti написал:юу бна хамаарлаа хэх зөндөө гоё булангууд бдын бна
I WaNNa be A BIllIonaire 
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
za zovolgoosood ch bh yu bhavdee.......... minii huvid gol n hundetgel gj boddiin........ bie bienee hundetgedeg bhd heruul uruul ch baga gardiin
Тулаанд шонхорууд л нисдэг
- СүүдэрmN
- Төгөлдөр гишvvн

- Бичлэгүүд: 83
- Нэгдсэн: 1-р сар.15.12 10:26 pm
- Байршил: Ямарч байсан чиний дээр....
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
хэхэ т1 булан байнашд. Хүний зөвлөгөөгөөр хүн халамжлана ч гэж юу байхав
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
Saihn zuvlugunud bnaa
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
Эерэг талыг нь харж бай
- grace
- Дvрэлзэх Дөл Гишvvн
- Бичлэгүүд: 1655
- Нэгдсэн: 9-р сар.13.14 1:56 am
- Байршил: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
zarimdaa oroid ehneriinhee holiig n atgaj ogodgiin. Ih shan bdag bololtoi bdgiin.
- FCB_LS
- Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

- Бичлэгүүд: 197
- Нэгдсэн: 3-р сар.09.10 5:11 pm
- Байршил: Уурхайн гүнд
Re: ▲:Эхнэрээ(найз охиноо) халамжлах (зөвлөгөө):▲
Хоосн биш яг баримттай юман дээр магтах ч үнэхээр эерэг харилцааг үүсгэнэ шүү дээ. Жишээ нь орой хоол идчээд ямар гое хоол вэ хайрдаа ийм гоё хоол хийж өгсийм чинь аягаа хайр нь угаачий гэхэд л шаал өөр шдээ.
Бусдаар бол № НЭГ...