BMW X5 загварын энэхүү машин нь туулах чадварын хувьд гайхалтай. 1990 онд Крис Бенгле хэмээх америкийн дизайнер, машины ерөнхий дизайныг гаргаснаар Х5 машины түүх эхзлсэн. Түүнээс хойш 9 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ олон удаагийн туршилтаар 1999 онд анх бүтээгдэж 2000 оноос худалдаанд гарсан анхны загвар гарснаас хойш улам сайжирч ирсэн билээ.
6 цилиндр 3 литрийн багтаамж бүхий хөделгүүртэй энэхүү машины хурдны хайрцаг 3 түвшинд ажилладаг бөгөод үндсэн араа нь автомат хосолсон араа нь механик болон спорт болно. Жолооны хүрд маш олон үйлдлийн удирдамжийг өөрт агуулсан байдаг ТВ, радио, болон утасны дуу чангалах, хаах, суваг солих зэрэг олон үйлдлийн чадвартай.
Х5 машин нь ксенон гэрэлтэй ба гэрлийн автомат ажиллагаа бол үнэхээр төгс хийгдсэн, та машиныхаа автомат гэрлийг асааснаар уг машин үзэгдэх орчин хязгаардагдсан үед гаднах гэрэл орчингоо өөрөө мэдрэн тодорч бүдгэрч асахаас гадна, өөрөө жолооны хүрдийг эргүүлэх өнцөгөөр цуг гэрэл нь эргэж байдаг давуу талтай.
Хаалганууд онгойх 3 түвшинд байдаг, мөн арын багажны хэсэг автоматаар онгойж хаагдах ба зөвхөн хаалга нь 200 хүртэл килограмм ачааг даах чадвартай, зогсоолын үд хойд урд орон зай болон саадыг мэдэрч байрлах, автомат ажиллагаатай шил арчигч болон урд гэрэл угаагч нь цас бороо хэр их бага орохоос шалтгаалан өөрөө хурдан удаан арчих зэрэг олон төрлийн чадамжийг өөрт агуулсан байдаг. Машины гол давуу чанараас дурдвал эргэлт хийх үед, машины эргэж байгаа татах хүчнийн эсрэг тийш кабинаа буюу дотор зорчигчдыг тэнцвэртэй байлгах үүднээс эсрэг хөделгөөи хийж тэнцүүлж өгдөг мөн бүх дугуйнууд тус тусдаа ажиллаж замаа мэдэрч саадыг давж явахаас гадна зүтгэх хүчээ хойд урд тэнхлэгтээ тус тусад нь 0-100% хүртэл хуваарилж явж чаддаг xDrive технологи нь саад бартааг дээд зэргээр туулах, дэлхийд гайхагдсан ухаалаг систем юм. xDrive нь ямар ч гадаргуун дээр цас мөс, халитаргаа гулгаа болоп өөд уруугаа гулсах зэрэг үед өөрөө автоматаар ажиллах төгс систем юм. Энэхүү систем нь моторын хүчийг явах эд ангиудад харилцан адилгүй хүчээр шилжүүлж өгсөнөөр, явах ангиуд замтай барицалдах чадвар нь дугуй тус бүр дээр харилцан адилгүй хувиарлагдан ажилласнаар хальтрах шарвах үйлдлээс бүрэн хамгаалагдсан. Мөн дээр нь тормозны 4 төрлийн системтэй. Хаалгануудын дунд маш сайн боловсруулсан дээд зэргийн хатуулагтай төмрөн хамгаалалтууд, ослын үед гал гарахаас сэргийлсэв автомат мэдрэгч бүхий цахилгаан салгагч зэрэг маш олон давуу талтайн дээр аюулгүй байдал дээд зэргээр хамгагдсан гэдгийг салон дотор эргэн тойрон байрлах 8ш ослын дэр харуулна.
Шагналууд
2000 онд Хамгийн аюулгүй автомашин
2001 онд Австралийн шилдэг люкс ангиллын жийп автомашин
2002 онд SUV ангиллын шилдэг люкс автомашин
2005 онд Дэлхийн хамгийн шилдэг аюулгүй автомашины 5 од шагнал
2006 онд SUV ангиллын хамгийн эрэлттэй автомашин

BMW X3 2.5si танилцуулга
А. BMW X3 Автомашиныг хэдэн онд хэрхэн яаж зохион бүтээсэн: BMW X3 нь анх 2003 оны
9-р сард танилцуулсанаар олны хүртээл болж, 6 циллидр 192 морны хүчин чадалтай 2497сс, 6 циллиндр 225 МЧ 2997сс, мөн дизель мотортойгоор үйлдвэрлэж 2004 оноос эхлэн дэлхий даяар худалдаалагдаж та бидний мэдэх Х3 анх мэндэлсэн түүхтэй. Худалдаанд гарсан цагаас Дэлхийн олон үзэсгэлэн яармагт оролцож олон шагнал байр хүртэж 2007 онд SUV ангиллалдаа Шилдэгийн шилдэг ээр шалгарч дэлхийн олон мянган хүний итгэл, таашаал хүртсэн автомашин болсон билээ. Мөн 2007 ондоо BMW групп Х3-т шинчлэлт хийж одоо та бүхэнд танилцуулж байгаа BMW X3 2.5si цоо шинээр мэндэлж, Дэлхийд борлуулалтаараа тэргүүлсээр байна.
А. BMW X3 2.5si товч танилцуулга: ( Автомашины гадаад дизайны давуу тал, авааргүйн байдал, X -Drive систем хэрхэн яаж ажиллах, нэмэлт тоноглол ба дизайн, моторын хүчин чадал давуу тал )
Өнөөдөр манай Улаанбаатар хотын нөхцөлд шатахуун бага зарцуулалтай, овор хэмжээ багатай, эдийн засгийн хэмнэлтэй, баталгаатай, хариуцах эзэнтэй автомашин худалдан авах нь нэн чухал асуудал болоод байна. Дээрх олон нөхцөлийг хангасан Автомашин бол BMW X3 2.5si юм. Гадна дизайн: Урт гоёмсог хэлбэртэй копут (bonnet), уламжалагдаж ирсэн никель грилл (kidney grille), ксенон их гэрэлтэй,17инчийн гоёлын хайлшин обод, 4 улиралын дугуй, 4Х4 ухаалаг xDrive систем, хөнгөн цагаан хайлшин хөлийн гишгүүр, газраас тэнхлэг хоорондын зай өндөр, никель шинэ загварын гоёлын эмжээр зэрэг нь Х3-ыг гадна талаас нь Спортлог, Эрч хүч, хурдтай болохын илтгэж байна. BMW групп нь жолооч болон зорчигчийн тав тухтай, аюулгүй зорчих байдлыг дээд зэргээр хангасан автомашин үйлдвэрлэхийг тэргүүн гол зорилго болгодог билээ. Иймээс Х3 т жолооч болон зорчигчийн аюулгүй зорчих байдлыг хангах 4 төрлийн тоормазний систем, 8 ширхэг ослын аваарийн дэр (Airbag), төвөөс зугтах хүчийг тэнцвэржүүлэх систем, 50:50 хувь хоёр тэнхлэгт тэнцүү хуваагдах жингийн хуваарьлалт, хойд ба урд гүпэрийн хамгаалалтын систем, гэх мэтчилэн олон системээр тоноглогдсон байна. хDrive систем нь хамгийн ухаалаг, төгс найдвартай ажилдгаараа Дэлхийн автомашин шинжээчдийн талархалыг хүлээж “ The intelligent four wheel drive system” өргөмжлэл нэрийг авчээ. Энэхүү систем нь:Замын саад тотгороос хамаарч Мотороос гарч буй эргэлтийг хойд, урд тэнхлэгт зүтгэх хүчийг нь 0%-100% шилжүүлж, дөрвөн дугуйндаа харилцан адилгүй хурдыг хувиарлаж чаддагаараа бусад автомашинуудаас давуу онцлог нь юм. Жиш: хөдөлгөөнд оролцож байх үеийн тойрох үйлдлийг аюулгүй тогтвортой тууллан гарах, өвөл зуны халтиргаа гулгаа шарваанд автомашиныг тогтворжуулж учирч болзошгүй аюулаас сэргийлнэ.
BMW-гийн дизайнар дотор салондаа таш их анхаарлаа хандуулжээ. Ингэсэнээр Телевизор, гар утасны Bluetooth систем, жолооч болон зорчигчийн санах ой бүхий автомат тохиргоотой суудал, урд суудал халаагч, жолооны хүрд халаагч, автомат эйркондишн, агааржуулалтын нэмэлт систем, CD тоглуулагч FM радио, Ipod-ны оролт гэх мэт тоноглол нь зорчигчийн тав тухтай зорчиход илүү анхаарал хандуулсан байна .
2003 онд Дэлхийн автомашин Үзэсгэлэн худалдаанаас энэ хөдөлгүүр нь 2.5i- the 2003 International Engine of the Year шагнал хүртжээ. BMW Х3-т энэхүү 2,5i хүчирхэг хөдөлгүүрийг тавьсанаар ирээдүйн Дэлхийн Шилдэг SUV болох үндсэн гол цөм нь болжээ. Одоо та бүхэнд танилцуулж байгаа 2.5si хөдөлгүүр бол цувраа 6 циллидр 218 морны хүчтэй, хөдөлгүүрийн багтаамж 2497 сс, мотрын дээд эргэлтийн хүч мн/мин 250/4250, хурд авалт 100км/цаг/секунд 8,5 сек, дээд хурд 220 км/ цаг, шатахуун зарцуулалт 100км/л 12,8 литр. Хамгийн гайхалтай давуу тал нь уг хөдөлгүүрт: өвлийн асаалтын систем, муу бензинд тааруулсан хөдөлгүүрийн тохиргоо,өвлийн нэмэлт асаалтын систем зэрэг нь Монгол Улсын зам цаг агаарт тааруулсан болно. BMW X3 2.5si автомашин нь таны итгэлт хүлэг байна гэдэгт итгэж байна.
нэг сайтнаас хусав