2 хуудас 4
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 12-р сар.31.09 1:46 pm
Бичсэн Songodog
Сайн уу? тэр хамгын эхний тольтой юм үргэжлэхгүй юм уу?
хэхэ энэ сүүлийнх нь өөрийн чинь тухай харилцан яриа болчихвуу? эсвэл зохиосон болчихвуу? ямар ч байсан надаас ахмад болоод явчих шиг боллоо.

Re: ~*Толь*~
Бичигдсэн: 12-р сар.31.09 2:07 pm
Бичсэн Crystallove

goy blog bnaa.. orj irjiinaa
bas ter ehnii tolitoigi urgeljleliig unshmaar bnaa..
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 12-р сар.31.09 3:19 pm
Бичсэн eyeinthesky
Умгархан өрөөг минь тоон зочилж
Урмын үг хайрласанд гялайлаа.
Толийг үргэлжлүүлнээ. Гэхдээ хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй байна.
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 12-р сар.31.09 3:23 pm
Бичсэн eyeinthesky
Бүхнийг мартаад хорвоог орхихсон
Бүүдгэр гэрэлтэй жижигхэн өрөөнд би ганцаараа
Бүлээн зүрхээ хөрч байгааг мэдэрнэ шаналалаараа
Бүх зүйлд ганцхан өөрийгөө л буруутган урсана нулимсаараа
Бүсгүй хүний ахархан жолоондоо гомдоно сэтгэлээрээ
Хэзээ нэгэн цагт эргэж учирна гэж битүүхэн горьдоно
Хэн нэгнээр сугадуулж яваа гэж сэмээрхэн хардана
Буруу бүхнийг өөрөөсөө олох гэж тэмтчин бэдэрнэ
Буцаад ирэхэд нь тосоод авах гэж сэтгэлээ хадгална
Сүүмийх гэрэл бөхөхөд хорвоогийн хатууг зүхэж
Сүүлчийн найдвараа алдахад хоргодох зүйлгүй болж
Азгүй дурлалын гашуун дарсыг цацчихаад
Ахиж ирэхгүйгээр бүр мөсөн явна аа
Бүүдгэр гэрэлтэй жижигхэн өрөөндөө
Бүхнийг мартаад хорвоог орхихсон
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.01.10 6:23 pm
Бичсэн eyeinthesky
Тэр хүнийх болчихож
Зүрхээ зогсоолоо
Зүүдээ хуурлаа
Нуухаар шийдлээ
Нулимсаа залгилаа
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.03.10 12:01 am
Бичсэн eyeinthesky
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 1:37 pm
Бичсэн eyeinthesky
Тэр үгийг сонсоод чихэндээ итгэлгүй лавлаж асуусан. Гэвч сонсохыг хүсээгүй үгээ дахин сонссон. Хэдийгээр ийм юм болохыг мэдэж, бэлэн байна гэж бодож байсан боловч өөрийгөө хуурч байжээ. Гэхдээ шоконд ороогүй л дээ.
Над шиг цээжиндээ өргөстэй хүн олон л байдаг байх. Өргөсийг сугалж хаяахгүй бол улам л цаашаа шигдэнэ. Шигдсэнийхээ дараа хэсэг хугацаанд өвтгөхгүй боловч хэзээ нэг өдөр тэнгэр муухайрахад хатгана. Тэр цагт амин газар ойртсон байна. Тэгээл чад. Хэзээч сэрэхгүй, хэзээ ч гэрэл үзэхгүй..
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 1:50 pm
Бичсэн eyeinthesky
Нэг л өдөр тэр яваад өгөхөд
Нэрийг нь шивнэсээр би үлдэнэ
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 2:31 pm
Бичсэн eyeinthesky
Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ..
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 2:44 pm
Бичсэн eyeinthesky
Шөнийн сарны гэгэлгэн туяанд
Сүүлчийн үгээ хэлж зогсоно
Ахиж чамайг зовоохгүй ээ гээд
Аньсаганд тунасан нулимсаа арчина
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 2:51 pm
Бичсэн eyeinthesky
Бие минь хатаж хорчийгоод
Бишгүй л урсдаг нулимсыг дүрслээд
Хүйтэн сарны илчинд
Хайрагдан тарчлан тасарна
Бүлхэрсэн энэ өвчнөө эдгээх гэж
Бүгдийг мартан арчиж хаялаа гэтэл
Бүр түүрхэн бодогдсоор байгаад
Бүгээн гунигаас салахаа байлаа
Шатаалаа, устгалаа, хаялаа
Шаналлаа, уулаа, халаглалаа
Марталт надад цаг үргэлж
Манант дурсамжийг авчрах боллоо
Иш татав
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 1-р сар.04.10 6:47 pm
Бичсэн eyeinthesky
Г.Гантулга гэдэг хvний шvлэг
Энгэртээ чамайг тэврэх зай үлдээе
Энгэртээ чамайг тэврэх зай үлдээе
Эргээд ирж магадгүй гэж өөрийгөө хуурая
Эцэслэж дуусдаггүй уйт шөнийн алсад
Энхрийлж амжаагүй өчигдөртөө бэдрэе
Мартаж, санахын мананд төөрч
Маргаашаас өнөөдрийг харамлачихаад
Хаяа нэг "гуниг"-тай болзох юм
Хацарт минь нулимс шивнээд буцах юм
Цаг цагийн урсгал
Царцааны нүүдэл шиг дайрхаас өмнө
Цагаахан сэтгэлийн минь тольтон дээр
Цас дарж, хөлдөхөөс өмнө
Эргэж чи минь наддаа ирээрэй
Энгэрт минь чамайг тэврэх зай бий шүү
Эр хүний уужим сэтгэл дотор
Эрхэлж амьдрах хугацаа байгаа шүү
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 2-р сар.19.10 11:55 pm
Бичсэн eyeinthesky
Яагаад та нар ийм байдаг байнаа. Ялангуяа чи! Яах гэж тэгж хэлсийн? Яасан гэж тэгж хандаж байгаан?
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 2-р сар.20.10 12:04 am
Бичсэн eyeinthesky
Чи үүнийг худлаа гэж намайг аргадаач
Хэзээ ч энэ тухай би төсөөлөөгүй
Хаашаа ч юм мэдэхгүй би гүйж байна хайрт минь
Хацар дээгүүр нулимс урсана
Яагаад энэ тухай чи юу ч хэлээгүй юм бэ?
Хэцүү байсан ч чи юу ч битгий нуугаач
Зүрх минь намайг хөтлөөд чамруу очих болохоор
Зөн совин юу гэхийг мэдэхгүй
Хагацаж буй миний хайрыг чамаас холдуулахгүй гэсэн
Харин тэр л үгс чинь бороонд угаагдан арилж байна, холдож байна
Сэтгэл минь хөндүүрхэн болж, би даарч байна
Хайрын бурхан чи хажууд минь ирж учрыг нь ойлгуулаач, би гомдож байна
Зөөлөн шиврэх бороо нулимсыг минь арчиж
Зүүдэлж чамаасаа би холдоод байна уу
Хэрвээ чи гүйн ирж намайгаа аргадвал
Хэлэх үгийг чинь сонсолгүй уучилъя
Миний хайрыг чамаас холдуулахгүй гэсэн
Харин тэр л үгс чинь бороонд угаагдан арилж байна, холдож байна
Сэтгэл минь хөндүүрхэн болж, би даарч байна
Хайрын бурхан чи хажууд минт ирж учрыг нь ойлгуулаач, би гомдож байна
Re: ~*Толь*~
Бичигдсэн: 3-р сар.09.10 2:06 pm
Бичсэн eyeinthesky
Би чиний хувьд хэн юм бэ? Яагаад намайг ингэж зовоогоод байгаан? Яагаад ингээд яваад байгаа юм бэ? Юу хүлээгээд байгаан? Өөрийгөө чагнаад байгаа юмуу? Эсвэл намайг уу?
Re: Eye in the sky
Бичигдсэн: 3-р сар.09.10 3:21 pm
Бичсэн eyeinthesky
Хүнийх болсон чамайгаа
Минийх гэж сэтгэлдээ өмчирхөнө
Мөрөөдөлдөө чамайг өөрөөсөө аргамжаад
Мөнхөд хажуудаа байлгахыг хүснэ
Мөрөн голд хөл алдах чиний
Мөчир нь болж өөрийгөө төсөөлнө
Зүрхэндээ чамайг үүрд түгжээд
Зүү орох зайгүй авслан таглана
Тэндээс чи хэзээ ч гарч чадахгүй
Дахиж намайг орхиж явахгүй
Энэ насандаа чамаар хайрлуулах хувьгүй ч
Эргэх төрөлдөө чамтай учирахыг бурхнаас би гуйна аа
Re: Eye in the sky
Бичигдсэн: 3-р сар.11.10 4:59 pm
Бичсэн eyeinthesky
del
Re: Eye in the sky
Бичигдсэн: 3-р сар.14.10 1:31 am
Бичсэн eyeinthesky
Үр дүн ямар байхыг мэдсэн. 2 өдөр бэлдлээ. Хэр сайн гэдэг нь маргааш харагдана. Анхных байсан. Бас сүүлчийх байна.
Re: Eye in the sky
Бичигдсэн: 3-р сар.14.10 1:34 am
Бичсэн eyeinthesky
del
Re: Eye in the sky
Бичигдсэн: 7-р сар.03.10 1:25 am
Бичсэн eyeinthesky
Ийшээ орж ирэлгүй их уджээ. Их ч гэж хэдэн сар л болсон байна. Гэхдээ л тэр явдлаас хойш зөндөө удцан юм шиг санагдаад байна. Бүүр дээр эрт галавын үед болсон юм шиг.
Re: Eye in the sky
Бичигдсэн: 7-р сар.03.10 2:53 am
Бичсэн Crystallove
asuultad orj irj blogtoo yum bichihig chin huleeged l bla
Re: Eye in the sky
Бичигдсэн: 7-р сар.03.10 2:44 pm
Бичсэн Masgu
.
Re: Eye in the sky
Бичигдсэн: 9-р сар.04.10 2:30 pm
Бичсэн eyeinthesky
Хавраар ирсэн дуучин ганганаа
Хайлган цагаар буцлаа гэж үү дээ
Яргуйт зунаар нуураа чимдэгсэн
Яасан ч эрт буцав даа
Урьнаар ирсэн уяхан ганганаа
Уйлуулж хайлуулж буцлаа гэж үү дээ
Дэлгэрхэн зунаар дэнжээ гоёдогсон
Дэндүү эрт буцлаа даа
Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа
Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ
Аргаданхан аргаданхан гуйсан л юмсан даа
Арай л эрт буцлаа даа... хүсэл нь ч юм уу даа

Re: Eye in the sky
Бичигдсэн: 9-р сар.13.10 10:14 am
Бичсэн eyeinthesky
What have i done?
Re: Eye in the sky
Бичигдсэн: 9-р сар.13.10 3:17 pm
Бичсэн Crystallove

blogtoo yum bicherei... huleeged l bga...
Re: Eye in the sky
Бичигдсэн: 9-р сар.15.10 6:01 pm
Бичсэн eyeinthesky
1. Ёоох, бага зэрэг амсхийлээ. Хэдэн өдөр амьсгал давчдан сандарч гүйлээ шүү. Гүйх ч гэж дээ. Үнэндээ бол PC-ний урд л суулаа л даа. Бас амьсгал ч яг давчдаагүй юм байнаа. Нээх сүртэй бичсэн байна шд. Гэхдээ энэ амс хийлт түр зуурынх л даа. Маргаашнаас эхлээд дахиад "Амьсгал давчдан гүйх" болно. razz
2. Ойрд кино үзсэнгүй. Хамт үздэг хүн маань ч таг болж. Ер нь тэгээд үзэх ч зав байсангүй дээ. Энэ амралтын өдрүүдээр нэг юм олоод үзчих юмсан. m1
3. Тэндээс утасдаад нэвтрүүлэгт орооч гэнээ. Тэгээд бүр шууд нэвтрүүлэг шүү. Бүтэн цаг юугаа ярьж хуйхаа мааждаг билээ. Хэцүү юм. Хамт орох хүн байсан бол ч бас яая гэхэв. Хэнийгээ авч орох билээ. Нөхдүүд мөн камерын өмнө суух байх даа. Больё л гэж хэлэхээс. hihi
4. Зовлонгийн шалтгааныг нь олж илрүүлэн дарахгүйгээр үр дүнтэй нь хичнээн тэмцээд ямар ашиг байх вэ дээ. Тийм байдал дахиад л давтагдана. crysad
5. Навчис шарлан унаж, жихүүн салхи жиндүүлэн үлээгээд гадаа ч уйтгартай болж байна даа. гэхдээ нэг л гоё юм.