Хотгойд хэмээх нэрийн учир
Бичигдсэн: 9-р сар.20.15 8:51 pm
Хотгойд хэмээх нэрийн учир
Ойрадын ноён Хутуга бэхийн дараа Хойдыг Иналчи, Буха төмөр, Жунэн нар угсаа залган захирч байжээ . Бухатөмөрийн үед Хойдын нэлээд хэсэг нь Цагаадайн хаант улсын Могилистанд хамаарагдах болсон бөгөөд энэ нь Хубилай Аригбөхын тэмцэлийн үед тэд Аригбөхын талыг илэрхий дэмжиж байсан бөгөөд Аригбөхын тэмцэл дарагдахад зарим хэсэг нь арга буюу холбоотон байсан Цагаадайн хаант улсын нутагт шингэн орсон байна. Зарим хэсэг нь Ойрадынхаа бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн нь Ойрадыг хаших ноён Үгэчи хэмээгч мэдэн захирч явсанаас тодорхой байна.
Хойдуудын нэлээд хэсэг нь дундад азид Төмөрийн хаант улсад багтаж байгаад хожим задарсны хойно Тогоон, Эсэн хааны үед эргэн Ойрадын холбоонд оролцсон бололтой.Хойд аймагийн исламжилтын эхний шат ийм байв.
1661 онд Хойдын Султан тайш Могулистаны Ибрахим ханыг дэмжин дорнод Туркестаныг довтлоод Абдула ханд ихэд ялагдан Зултас уул хүртэл хөөгджээ. Үүний үр дүн нь нэг хэсэг Хойдууд Хотонд [Уйгар] олзлогдон шингэж нутагтаа харьж ирсэн нь Зүүнгарт шингэсэн бололтой. Үүнийг Гаван Шаравын "Дөрвөн Ойрадын түүх"-д ..."Хойд Хотон Зүүнгарт шингэв"... хэмээн бичжээ.
Энэ бол Хойдуудыг бусад Ойрадуудаас "Хотон Хойд" хэмээн дууддаг байсаны илрэл мөн болой.
Сүүлээр Зүүнгарын хаант улсын үед Тэнгэр уулын өмнө зүүн баруун Зултас гол дагуу суусан Ойрадын Хойд аймаг нь Харшаар, Турфан, Күчер хоттой зэргэлдээ сууж уйгар, хотон хүмүүсийн зан айль амьдралын дадал хэвшилд нилээд автах аястай байжээ.
Зүүнгарын хаантулсын үед гар үйлдвэрлэлийн голыг Хойд аймагийхан эрхлэж галт зэвсэг, их буу, сум дарьнаас эхлээд элдэв ахуйн хэрглэлийн үйлдвэрлэл явуулж байсан нь суурин иргэдийн соёлоос сурсаных байлаа.
Энэ тухайд аль дээр ..."Хойдыг Хотонд хайлагдах магад"... хэмээн Галдан Бошигт хааны хадам Хошуудын Очирт Сэцэн хан санаа зовниж байсан байдаг.
Энэ бүгдээс дүгнээд Ойрадын Хойд аймаг нь исламжисан түвшингээрээ бусдаасаа ялгарч байсаныг төвөггүй ойлгож болох бизээ.
Ийн амьдралын хэвшилийн хувьд алхам алхмаар исламжиж -ХОТОН-жиж байсан Ойрадын Хойд аймагийг зарим хэсгийг ар Халхын Засагт хан Лайхур нар байлдан дагуулсанаар Халх-Ойрадын холимог нэгэн угсаатан бүрэлдсэн нь ХОТГОЙД билээ.
Энэхүү Хотгойдын нэрийн гарал үүслийн талаар судлаачид элдэв янзын тамаглал дэвшүүлсээр байгаа нь асуудал шийдэгдээгүйг харуулж байна. Жнь:
1-рт. Г.Н.Потанин анх Хотогойд нь Хото-Гайту буюу Монголжсон түрэг гаралтай угсаатан гэх тайлбарыг хийгээд ..."Өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисейн мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог бий” гэжээ.
Гэвч Хотгойдыг бүрэлдүүлж буй овгийн бүтэц зэрэг зүйлийг анхааран үзвээс дээрх таамаглал оргүй хоосон зүйл болох нь харагдна.
Үүнтэй холбогдуулан хэлхэд Халхчууд Хотгойд нарын Манжийн эсрэг тэмцлийн хөлд үрэгдэх шахсанаа тэдэнд тохож ХОЙТ-ГАЙТУУД гэж нэрлэсэн хэмээн Хотгойдын ахмадууд ярьсан байдаг нь тухайн үеийн Хотгойд нарыг Халхчуудаас ад үзсэн , тээршаасан ШОГЛООМ төдий тайлбар байсан буйза.
2-рт.А.Очир, Х.Нямбуу нарын эрдэмтэд Хотогойд хэмээх угсаатны нэр дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл Хойд-гойд гэдэг нэр үүссэн гэж үздэг.
Гэвч Хойд нар юугаараа ГОЦ-ГОЙД болох нь ойлгомж муутай байх тул үнэмшил төрхөөр тайлбар биш байна.Ойрад Халх хоёр хэзээнээс хаяа нийлүүлэн нүүдэллэн суудаг тул тэд XVI зууны сүүлээр Засагт ханы харъяанд орсон Хойдуудыг ийнхүү эрс гойдлон, онцгойлж үзэх үү гэдэг асуудал гарах бөгөөд тэгж гойдлон онцгойлж үзэх үндэслэл байхгүй юм.
3-рт. Дээрх хоёр тайлбараас нилээд цаашаа явсан нь Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун . Тэрбээр үзэхдээ “хой” буюу хонь гэсэн үгэнд уугуул аймгийн нэр “хойд”-ыг нийлүүлэн Хотохойд хэмээх нэр үүссэн болов уу хэмээн үзсэн байдаг. Тэгэхдээ хой-т-хойд=хотохойд хэмээх нэр үүссэн гэж тайлбарласан байна.
С. Чулууныхаар бол Хотгойд хэмээх үг нь "Хоньчин" гэсэншүү утгатай юм байх.
4-рт .---"Дөрвөн Ойрадын холбооны үндсэн Хойдуудаас ялган <ХОЙД-ХОЙД> буюу Хойдоос ирсэн Хойд гэж нэрлэж байгаад сүүлдээ хамтатган “ХОЙДХОЙД”—“ХОТГОЙД” гэж нэрлэгдсэн боловуу гэж үзэж байна. Учир нь “ХОЙДХОЙД” буюу [Hoidhoid] гэж байгаад дуудлагын явцад хувиран өөрчлөгдөж “Хотгойд” буюу [Hotgoid] гэж дуудагдан (Х үсэг нь Г болон) хувирч ХОТГОЙД гэж нэрлэгдэх болжээ"------гэх бас нэг тайлбарыг МУИС-ын багш Алтанбагнын нэгэн шав хэлжээ .
Энэ нь Монголоос ирсэн "Монгол"-----Тиймээс "Хошой" Монгол гэж хэлсэнтэй агаар нэгэн тайлбар бөлгөө.Гэх мэтчилэн нилээдхэдэн тайлбар байх авч дор бүрнээ хялбар няцаагдаж буй тул дагах аргагүй учираас өөр нэгэн тайлбар хэлсүгэй.
Дээр дурдсанчилан Хойд нар суурин ислам иргэдийн амьдралын хэвшилд хайлан Хотонжих явц хүчтэй байсан нь Халх Монголчууд төдийгүй зэргэлдээ ах дүү Ойрадууд нь Хотон хэмээн дуудаг байсанаас харагдна.
Иймд [Хотон Хойд] хэмээх үг Хотгойд болжээ. Хотон+Хойд =Хотонхойд. Хэл зүйн хувьд ч Хотонхойд хэмээн уншихад хэлний угийн Н үсэг бараг уншигдахгүй гээгдэх нь хэлж үзхэд л анзаарагдах буйза.