анхлан суралцагчидад хэрэг болхоор гарын авлага хичээл бэлдэж оруулвал хэрэгтэй байх.
Миний хувьд яг одоо анхнаас нь сурах гэж оролдож байна.
Гитар хөглөх.
Ямартай ч нэг юм хөгөлдөг болчихоод байна.
Гитар хөглөхийн тухайд нилээд хэдэн аргаар хөгөлдөг юм байна.
1. Эльектрон хөглөгчөөр

Иймэрхүү төхөөрөмжөөр хөгөлдөг юм байна. миний хувьд барааг нь л харсанаас яг хөглөж үзсэнгүй.
ер нь бол их хэрэгтэй эд бололтой. ялан гуяа над шиг noob-үүдэд.
дутагдалтай тал: худалдаж авхад мөнгө төлөх юм да.
давуу тал: мэдэхгүйм да
2. Компьютерийн программ ашиглан
за энэ болвоос компютер, программ болон микропон хэрэг болно.
интернэтээс хайвал үнэтэй үнэгүй түмэн программ олдож байна. жишээ болгоод нэгийг нь оруулы.

эндтатаж авах заавар бүгд байгаа болхоор нуршаад яахав.
3. Сонсголоороо, хөглөгч ашиглана
за энэ бол харин цаанаас бэлдээд өгсөн программ гэсэн үг.
та өөрийнхөө гитарын утасны дуугаралтыг энэ программ дах дуугаралтай адилхан болтол чангалаж суллана гэсэн үг.
жишээ: http://www.guitarforbeginners.com/onlinetuner.html
энэ бол бас л амархан арга юм байна.
4. Цэвэр сонсголоороо
За энэ болвоос миний хамгийн дуртай арга.
E буюу гитарын хамгын нарын утаснаас эхлэн хөгөлөж эхлэнэ. Бүдүүн утаснаас ч эхэлсэн болно.
миний хувьд нарынаас нь эхлэж хөглөж байна. учир нь бүдүүнээс нь эхлэж хөглөж байгаад нарын утасаа тасалсан гэж байгаа.
за тэгхээр.
эхлээд 1р утасаа хөглөнө 3р аргатай хослуулвал үр дүнтэй.
1р утасаа хөглөгдлөө гэж үзвэл

2р утасныхаа 5р fret дээр бариад 1р утастай адилхан дуугартал чангална.
3р утасныхаа 4р fret дээр бариад 2р утастай адилхан дуугартал чангална.
4р утасныхаа 5р fret дээр бариад 3р утастай адилхан дуугартал чангална.
5р утасныхаа 5р fret дээр бариад 4р утастай адилхан дуугартал чангална.
6р утасныхаа 5р fret дээр бариад 5р утастай адилхан дуугартал чангална.
за нэг иймэрхүү маягаар л. энэ аргаар хөглөөд сурчихвал хаана ч гитараа хөгөлчихнө ер нь бол маш хэрэгтэй санагдсан.











