Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Тvvх
i0wnedU9
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 77
Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн i0wnedU9 »

Naad batsaand chini bi ug ni heleed baigaa yum hel chini buruu bn geed. hel buruu bol setgel buruu baih ni ugaasaa todorhoi
i0wnedU9
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 77
Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн i0wnedU9 »

:wahaha: :wahaha: :wahaha:
Хэрэглэгчийн аватар
Schizophrenic.
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1248
Нэгдсэн: 7-р сар.22.10 12:58 pm
Байршил: in binge.

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Schizophrenic. »

sigh
don't know, don't care.
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг баталсан билээ.Тэгвэл өнөөдөр хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайдын хамт авч хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа танилцууллаа.
Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд дараах таван зорилтыг тавьжээ.
1.Монгол хүн эх орондоо чанартай өндөр нарийн мэргэжлийн эрүүл мэндийн туламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх
2. Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах
3.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх
4.Хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах
5.Бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах



152 клиник сувилалаас 66-д нь зөрчил илэрчээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хувийн клиник сувилалуудад шалгалт хийжээ. Шалгалтыг нийслэлийн бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 152 клиник сувилалд хийсэн байна. Эдгээрийн 66 сувилалаас тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нь заагаагүй, зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан, зөвшөөрөл авсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй, тухайн зөвшөөрөл авсан хаягтаа байхгүй, аж ахуйн нэгж болоод эрүүл мэндийн салбарын хуулийг зөрчиж, нөхцлүүдээ хангаагүйн улмаас зөвшөөрлийг нь түдгэлзүүлжээ. Харин дахин нягталж тодорхой хугацаанд алдаа дутагдал, зөрчлөө аригахыг үүрэг, даалгавар болгосон байна. Ингээд зөрчлөө засаж залруулаагүй бол клиник сувилалуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг ЭМЯ-ны сайд үүрэг болгожээ.
Х.Заяа
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

За тэр Энгээд л хошгоруулна, мажийлгана, хулхидахын дээдийг үзүүлж байгаа нь тун тоогүй. Төр засагийн бодолгод "Монгол хүн"-ийн тухай асуудал сүүлийн үед бүүр таг чиг, хаана ч тэр энд тэндгүй, аль ч салбар дээр:Монголчуудын талаар асуудал, бүхэн бүтэлгүй оролдлого мэт хөсөр хаягджээ. Аль ч салбарт ч байна аа , хамгийн түрүүнд Монгол хүн гэдэг асуудал нэн тэргүүн баймаар даа. Би орж ирсэн цагаасаа хэлсээр ч ирсэн..... дахиад хэлчихий! Монгол хүн- дэлхийн брэнд мэтээр сурталчилдаг атлаа, дотоод Монгол хүн тийм чадвартай үнэ цэнэтэй эрхэм нандин байж, өөрсдийнхөө эрүүл мэндийг бүрэн бүтэн хангаж чаддаж байна уу? даа...
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

Зураг

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Харин хийсч бус удамшиж ирдэг аюулт өвчин дэлхийн хүн зоны сэтгэлийг түгшүүлж, айдсын харанга дэлдэж байна. Тийм өвчиний нэг нь цусны хүнд хэлбэрийн удамшлын өвчин буюу Гемофили-А юм. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн бие махбодид цус бүлэгнэлтийн наймдугаар фактор хэмээх уурагт бодис огт нийлэгждэггүй учир уурагт бодисын байнгын дутагдалд орж, улмаар үл ялих шалтгаанаар дотогш гадагшаа их хэмжээний цус алдаж байдгаас тэдний амьдрал ихэнхдээ эмгэнэлтэйгээр төгсдөг.
Төрөл ойролтоос шалтгаан үүсч, олон мянган жилийн турш удамшдаг энэ аюулт өвчнийг Европын хаадын өвчин гэж нэрлэх нь ч бий. Учир нь язгуур угсаагаа дээдлэн шүтэх үзлийн улмаас ойр садныхантайгаа гэрлэдэг асан тэр үеийн хаадын дунд эмэгтэйгээр дамжин эрэгтэй хүүхдэд удамшдаг энэ өвчин олон үеийн турш аймшиг төрүүлж хаан болох тавилантай хүүхэд нас эцэслэсэн гэдэг. Гемофили-А өвчний талаарх судалгаа нэлээд хожуу эхэлсэн юм. 1784 онд Фордайс эмч " Цус гойжимтгой болсон гэр бүлийнхнийг " судалж тэдний удамшил дамжих байдалд анхаарал хандуулж байсан бол 1820 онд Шейнлейн гэгч эрдэмтэн энэ төрлийн өвчинд "Гемофили" гэсэн латин нэр өгчээ.

1877 онд нэрт эрдэмтэн эмч Грандидье гемофили бүхий 200 гэр бүлд ажиглалт хийж энэ өвчнөөр зөвхөн эрэгтэйчүүд өвчилж, тэдний эрүүл охидоор дамжин ач нарт нь удамшдаг болохыг тогтоожээ. Дөнгөж 1906 онд л гемофилийн үед цус бүлэгнэлт удааширдаг болохыг тогтоож, өвчтнийг цус сэлбэлтээр эмчилж эхэлсэн юм байна. Америкийн судлаач Патек, Тейлор нар 1937 онд гемофилийн эсрэг глобулин нээснээр энэ өвчинийг эмчлэх, оношлох асуудалд шинэ үе эхэлсэн гэж үздэг. 1946 оны үед Майнот, Дэвидсон нар өвчний үед эрүүл хүний цусны сийвэн эмчилгээний ач холбогдолтой гэж үзээд эмчилгээнд өргөнөөр хэрэглэх болжээ. Хамгийн чухал нээлт бол 1965 онд Америкчуудын олсон наймдугаар факторын концентрат гэдэг бодисыг гаргаж авсан явдал юм. Гемофили-А нь харьцангуй цөөн илэрдэг бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд 300 мянган хүн өвчилсөн гэсэн ДЭМБ-ын мэдээ бий.

Харин манай орны хувьд 0-15 насны 12 хүүхэд , 8 том хүн гемофили өвчтэй болох нь оношлогдсон юм байна. Эдгээрээс сүүлийн 3 жилд есөн хүүхэд жилд хоёроос гурван удаа эмнэлэгт хэвтжээ.Тэдний олонх нь 35-40 хоногийн эмчилгээ хийлгэсэн байна. Гемофили өвчний хүндрэлээр тархинд цус харвасны улмаас татаж унадаг болно.
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

Генийн тухай ойлголт
Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромосомыг энэ тэнцүүгээр хүүхэд хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.

Өчүүхэн жишээ хэлэхэд таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:

1. Яс, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
2. Ах дүү, төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх
3. Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)
Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн тодор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл чийрэг чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

Цус ойртолтын уршиг
Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процес юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн (удмын) санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн хэвийн шинж чанаруудыг доройтуулдаг, элдэв удамшлын согог үүсгэдэг, амьдрах чадварыг хөнөөдөг олон генүүд хоорондоо ижилсэж үйл ажиллагаа нь шууд илрэх боломж бүрддэг. Энэ бол хүний генетикийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл юм. Цус ойртолтын түвшин хүн амын дотор хэт ихсэх нь дор дурьдсан уршигт үр дагварыг бий болгоно. Тухайбал:

1. Хүний оюун ухаан, сэтгэхүй чадвахын түвшин буурах
2. Оюуны хөнгөн болон гүнзгий хомосдолтой төрөх хүүхдийн тоо өсөх
3. Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой төрөх хүүхдийн тоо өсөх
4. Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах
5. Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүмүүсийн хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт өвчлөлийн 40 хувь нь гадаад шалтгаант буюу экзоген хорт бодисоос үүдэлтэй хордлого, халдварт бус өвчин, хавдар, харшил, удамшилын өвчнүүд эзлэх болсон байна. Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох 10 өвчний жагсаалтад хордлого, осол гэмтэл багтаж байгаа бөгөөд үхэлд хүргэсэн тохиолдлоор сүүлийн 5 жилд эрсдэл ихтэй өвчин эмгэгийн жагсаалтын 5 дугаар байрнаас 3 дугаар байранд шилжсэн нь түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх судалгаа, оношлогоо эмчилгээ, эмнэлгийн тусламжийн тулгамдсан асуудлуудын нэг болжээ.

Дэлхий нийтийн хөгжлийн энэ хандлага нь манай оронд ч нөлөөлж байгаа бөгөөд химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд 1994 онд явуулсан улсын vзлэгийн дvнгээр 1300 орчим vйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 нэр төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэгдэж, тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч байгаагаас агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодис хаягдаж байгааг тогтоожээ. Түүнчлэн 1998-2003 онд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнээс 21 хүн нас барсан байна.
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Генийн аргаар Монгол хүн бүтээх үндэсний төсөл.

Бичлэг Бичсэн Дуулга »

http://www.mminfo.mn/video/284.shtml?alias=politics


Монголд ягаад генетик хөгжөөгүй вэ? аль 1975-1980 онд Монгол онд суурийг нь тавьчаад одоо болтол, төр анхаарлдаа ваагүй учир юм вэ? Мэддээж, төрд Монгол хүний эрүүл байх нь огт хамаагүй гэсэн ганц шижим гарч ирж байна.
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах