Устгах хүртэл хадгал
Зохицуулагч: Blog_mods
- 3dMGL
- • Moderator*

- Бичлэгүүд: 5145
- Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
- Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
- Contact:
Re: Устгах хүртэл хадгал
Ганцаардаад ч байгаа юм шиг, зожигроод ч байгаа юм шиг. Хүн амьтантай уулзах гэхээр яах ч гэжгаан гэсэн бодол төрнө. Ер нь яах ч гэжгаан л байхгүй юу.
Ингэдгийн. Оюутан явахаас эхлээд хүн хүнээр дамжуулж танилцсан хоёр нөхөр байдгийн. Амины найз гээд хэлчихвэл хэлчихээр 2хон амьтантай хүн л дээ. Нэг нь со-д сураад, гэрлээд төвхнөөд удаж байгаа. Жилдээ нэг хоёр ирнэ. Нөгөө нь надтайгаа тяг таарцан түлээ гар. Энд нэг тэнд нэг хөдөө нэг гэх маягаар тэнэж амьдардаг. Бид 3 бол жилдээ ганц эсвэл хоёр л уулздаг хүмүүс юм. Ууж идээд сүйд болохгүй ээ. Эсвэл ууж идсэн нь юм болдоггүй ч байж мэднэ. Ер нь яадаг ч байж мэднэ. Барьцгүй мөртлөө мөрөөрөө гурав л даа хаха. Ер нь энд тэнд муудаад унавал бид гурвыг байтугай ганцыг нь зөөх гэж овоо ажил болохоор. Зовлогоо мэдээд бие махбодь нь өөрөө зохицуулчдаг ч байж мэдэхээр.
Дээр эхнэртэй алхаж явтал Түлээ таарч байна. Нэг ийм юм болсын
Эхнэр: Өө танай Түлээ явжээнэ (Үнэндээ бол бүтэн нэрээр нь их гоё хэлсэн л дээ. Нөхрийн амины ганц найз шд)
Би: Өө тийм байна гэсгээд ойртоод халз туллаа даа.
Түлээ рүү би хэдэн алхмын зайнаас толгой дохиж мэндлэв. Өнөөх зөрүүлээд дохиж байна. Зам халз таарсных гар барилаа.
Би: Сонин юутай
Түлээ: Тайван дөө. Гэр зуураа л... Хэд хоногоос загасанд явдгиймуу
Би: Аан
Түлээ: Тамхитай юу
Би гаргаад өглөө. Нөхөр нэгийг авч асаалаа.
Би: ярий ярий
нөхөр толгой дохиод алхан одвой.
Харин үүний дараа эхнэрийн нүд... Ээ бурхан минь. Ёстой Христийг амьдаар нь харсан аятай. Эрүү нь өвчүүн дээрээ нам наалдаастай. Мэдкүэ. Дараа нь эхнэрт нэлэн загнуулснаа санаж байна. Ер нь яах ёстой ч юм бүү мэд. Юу ч ярихым бүү мэд. Хорин жил бараг найзаллаа даа. Ярих юм үлдээгүй байхөө. Гэхдээ өмнө нь ч олон юм ярьдаг байсан гэж бодохгүй л байна.
Нөхөр Со-г амралтаараа ирэхээр нь харин ч нэг тэнэнэ дээ. Би нэгмуу машинтай. Багаажиндаа баахан архи пиво ачиж аваад л хаа нэг хөдөө (ихэнхдээ харсан зүгтээ л) газар юм дэвсэж дээшээ харж хэвтэж байгаад л хаа нэг юм ярингаа амарч хэвтдэг хоббитой байж.
Шалчига далчига гээд байхгүй нь гоё л доо. Ажил ярихгүй, амьдрал (болж бүтэхгүй зовлон гуниг) ярихгүй. Эдгээрийг бол өөр хүмүүсээс хангалттай сонсчихдог.
Өөрөөр энэ Асуултаас олж авсан алт шиг хэдэн нөхөд бас байна. Орлуулшгүй л дээ. Хүн бүхэн өөр өөрийн характертай. Замтай. Холихгүй, Надад сайхан л санагддаг. Уулзалтын олноор би ер нь нөхөрлөлийг хэмжих дургүй. Магадгүй энэ нь над шиг зөнгөр хүний өөрийгөө хамгаалж гаргасан шалгуур байх. Нэг занзгар уулзалдах байхаа л гэж харж явдаг шүү хэнүүсээ.
Би яагаад өнөөдөр энэ бүхнийг дурсаад, тоочоод байна вэ.
Яагаад гэвэл юм бүхэн хугацаатай. Хугацаа харин өршөөлгүй богинохон. Энэ бага хугацаанд хүн амьдралын бүх асуудлаа багтааж шийдэх хэрэгтэй болдог. Хөрөнгө, овсгоо, боловсрол, өөр бусад зүйлс байлаа ч хугацааг нэг секундээр ч сунгаж чадахгүй. Урсаад өнгөрсөн агшин ахиад нэг таарна гэж үгүй. Дөнгөж сая хөвгүүдээ унтуулсан энэ мөч ахин давтагдашгүй. Мэдээж би эд нарыг улаан нялзрайгаас энэ хүртэл өсгөсөн, хооллосон, унтуулсан. Гэвч тохиол болгон өөр мөчид болдог учраас өөр өөр. Ив ижил гэж үгүй. Оногдсон хугацаагаа юунд зарцуулахаа хүн өөрөө л шийддэг. Надад бусдын зарцуулалт хамаагүй. Би өөрийнхийгөө л анхаардаг. Эдний өсөх, хөгжих, хэлд, хөлд, цэцэрлэгт, сургуульд орох агшин бүрийг би мэднэ. Би уянгалах бус үнэлэхийг сонгосон. Тэгээд л болоо.
Миний хувьд амьдрал бол ердөө л гэр бүл. Миний босгосон, хэл амнаас хамгаалсан, аргаа ядаад мөнгө зээлэх гэж гуйж очоод эхнэрээ ажилгүйгээр нь дуудуулж доромжлуулаад хөмхийгөө зуугаад гарсан ч за зүгээр дээ хэнд хамаатай юм гэж тайвшруулчихаад дотроо багтарч явж босгосон энэ л атгасан гар шиг 5 хүн.
Жижиг бизнес хийгээд захиалагчдаа муриулж шатаад машинаа хадгаламжаа бас энд тэнд байсан юмнуудаа борлуулж ажилчдынхаа цалинг тавьж данс дугуйлчихаад халган халган гэртээ ороход хоолоо хийчихээд хүлээж суусан эхнэр, урдуур хойгуур гүйлдсэн гурван хүүгээ хараад л нуруун дээрээс нээх том ачаа авчих шиг санагдаж билээ. ГЭР БҮЛ гэдэг хэзээ ч бие биенийхээ төлөө байх тэр л нэгдэл.
Үлдэх юм нь энэ 3 хүүхэд. Хичээх юм маань энд үлдээх дурсамж. Одоо бол үүний л төлөө тоос манаргаж яваа эр. Өмнө нь өөр зүйлс миний амьдралд орон зай эзэлдэг байж. Ер нь хүний нас насны онцлог доо. Цаг үеэсээ хамаараад янз бүрийн л зүйлс голлох байр суурь эзэлдэг, цаг авдаг. Ингэж явсаар нэг чигээ олох юмандаа байна л даа бас.

six feet from the edge
Re: Устгах хүртэл хадгал
yoooh muu huuchin am huruu uraldan shaagildaj bsan juriim nuhriin nursan balgas met blogiig myalaachihnaa. Astrid ni passwordoo marttsan, uhaj tunkeed olddoggui ee. ene deer evii min emorood bas dursaad bichchihjee haha haraad setgel semreed huuchnii angalzuur zan sanaand orood edr :p
10 jil arai ch ungruugui blgui dee, tsag hugatsa haravsan sumshig l ungurch ee. ter deer buduun zaluu chi yom uu? sunalzsan undur shan zaluu bdiim bh l gj bodoj yavsii shd chort haha
10 jil arai ch ungruugui blgui dee, tsag hugatsa haravsan sumshig l ungurch ee. ter deer buduun zaluu chi yom uu? sunalzsan undur shan zaluu bdiim bh l gj bodoj yavsii shd chort haha
- 3dMGL
- • Moderator*

- Бичлэгүүд: 5145
- Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
- Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
- Contact:
Re: Устгах хүртэл хадгал
Астр нтр биш Астеройд гээд айди нээчкүAstr написал: 12-р сар.17.19 1:44 am yoooh muu huuchin am huruu uraldan shaagildaj bsan juriim nuhriin nursan balgas met blogiig myalaachihnaa. Astrid ni passwordoo marttsan, uhaj tunkeed olddoggui ee. ene deer evii min emorood bas dursaad bichchihjee haha haraad setgel semreed huuchnii angalzuur zan sanaand orood edr :p
10 jil arai ch ungruugui blgui dee, tsag hugatsa haravsan sumshig l ungurch ee. ter deer buduun zaluu chi yom uu? sunalzsan undur shan zaluu bdiim bh l gj bodoj yavsii shd chort haha
six feet from the edge
- 3dMGL
- • Moderator*

- Бичлэгүүд: 5145
- Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
- Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
- Contact:
Re: Устгах хүртэл хадгал
Эхнэр амрахаар явцон хаха
Ганцаараа үнэн тэнэг юм байна. Бүр төсөөрчиж яххаха
Ганцаараа үнэн тэнэг юм байна. Бүр төсөөрчиж яххаха
six feet from the edge
- 3dMGL
- • Moderator*

- Бичлэгүүд: 5145
- Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
- Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
- Contact:
Re: Устгах хүртэл хадгал
Болзооны огноог харна уу!
Гэснээс ойрд цаг хугацааг ухраах ганц боломж олдоосой гэж бодохын. Ямар нэг зүйл өөрчлөхгүй л дээ. Зүгээр л тэр үеийн мэдрэмжийг дахиад нэг амталмаар байна.
Ганцхан удаа голын эрэг дээр танхайрч хэвтмээр, баруун байрны охины цонхоор ахиад ганц удаа авирч ормоор, сагсны талбай дээр ах нараас ахиад ганц шил ундаа хожмоор, 20 жилийн дараа ахин амтлахгүйгээр урсан алга болох тэр л зүйлсийг ахиад ганц удаа мэдэрмээр байна.
Сая нэг би үхчихвэл юу болох вэ гэж бодож үзсийн.
Шороонд булчихаас өмнө бол ажлаас хэдэн хүн ирэх нь. 2хон найзын нэг нь ирэх нь. Хамаатан садан ирэх нь.
Сошл аккууд, энд тэндхийн бүртгэлүүд рүү надаас өөр хүн нэвтрэхгүй тул энд тэндгүй сүнстэй хөшөөнүүд болж үлдэх нь.
Санаалаад ямартай ч эхлээд Гүүгл фотос дээрээ эхнэрийг партнераар нэмчлээ.
Нэгэнтээ 100 насалж зургаадай таяг тулахуйц итгэлтэй эрүүл биш л бол энэ арга хэмжээг сүр дуулиангүйгээр авч байх хэрэгтэй юм гэж үзэв эхний ээлжинд.
Дурсамж үлдээсэн, орон зай эзэлсэн, бүтээсэн бүхнээ хуваалцана, ингээд буцаагаад эсргээр нь хийж эхэлнэ.
Орон зайгаа багасгана. Дурсамж үлдээх бус мартагдана. Эзгүй байлаа гээд юу ч доголдохгүй байх хэмжээнд очвол чи даалгавраа биелүүлжээ.
Системийн мань мэт ингэж л төлөвлөдөг, хардаг. Хари нодоо хийж эхлэх үү дээ

Компани бүтэн гэрээс ажиллах горимд шилжив. Системийн мань хэд л оффисоо сахиад үлдлээ хөөрхий. Ажил юм даа. Сурчиж.
Түрүү жил авсан шинэ төгсөгчид маань жооохн гомдонгуй уйтгарлаад эморох маяг орохоор нь гэрээс ажиллах руу шилжүүлэв.
Үлдсэн 2 хүний нэг нь хүүхэд харах хүнгүй учраас гэрт шилжлээ. Ганц нь ажлаасаа гарлаа. За ингээд би гэдэг хүн ганцаараа оффис дээр суухаар боллоо гэж.
Хүнгүй оффист 6 хоног суухад ямартай ч 2 хөргөгч хоосолчихлоо хаха
Маргаашаас хөргөгч дүүргэ гэхгүй бол өлбөрч үхэх шинжиндээ орлоо. Гэрээс идэж уух юм авчирна гэж бодоод өглөө нь мартчаад байхын золиг.
Кофегоо чанаж уугаад ганц нэг тоглоом нүдэнгээ өдрийг өнгөрөөж л явна.
Гэрээс ажиллаж байгаа хэдийнхээ тайланг үзнэ нягтална, маргаашийн ажлын төлөвлөгөө гаргана гэх мэтээр уйдах завгүй л юм.
Мэргэжлийн нэг сайн тал нь компани 0 зогсоод системээ унтрааж үйл ажиллагаа таг болох хүртэл мань мэтийн цалин баталгаатай л...
Түрүү жил авсан шинэ төгсөгчид маань жооохн гомдонгуй уйтгарлаад эморох маяг орохоор нь гэрээс ажиллах руу шилжүүлэв.
Үлдсэн 2 хүний нэг нь хүүхэд харах хүнгүй учраас гэрт шилжлээ. Ганц нь ажлаасаа гарлаа. За ингээд би гэдэг хүн ганцаараа оффис дээр суухаар боллоо гэж.
Хүнгүй оффист 6 хоног суухад ямартай ч 2 хөргөгч хоосолчихлоо хаха
Маргаашаас хөргөгч дүүргэ гэхгүй бол өлбөрч үхэх шинжиндээ орлоо. Гэрээс идэж уух юм авчирна гэж бодоод өглөө нь мартчаад байхын золиг.
Кофегоо чанаж уугаад ганц нэг тоглоом нүдэнгээ өдрийг өнгөрөөж л явна.
Гэрээс ажиллаж байгаа хэдийнхээ тайланг үзнэ нягтална, маргаашийн ажлын төлөвлөгөө гаргана гэх мэтээр уйдах завгүй л юм.
Мэргэжлийн нэг сайн тал нь компани 0 зогсоод системээ унтрааж үйл ажиллагаа таг болох хүртэл мань мэтийн цалин баталгаатай л...
six feet from the edge
- 3dMGL
- • Moderator*

- Бичлэгүүд: 5145
- Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
- Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
- Contact:
Re: Устгах хүртэл хадгал
Анд минь дээ гэж...
Ай ингээд л бид нэг нэгнийхээ ажил явдалд очдог, ар гэрийг нь харж ханданаа гэж ам өгдөг насандаа ирчих юмуу. Солонгост сурдаг, амралтаараа ирсэн гээд цэмбийсэн өндөр цагаан банди миний муу бинзээний баруушиг хар тэргэнд суугаад за яамаар байна хамаа гэхэд охин л чихдэе гээд инээж байсан өдөр дөнгөж л саяхан.
Сайхан дурсамжаа бид хоёрт үлдээгээд явж байна даа. Муу мэдээ сонсоод зүүдэндээ итгэж босоод ирнэ, дараа зун Монголд ирэхээр нь сайхан хөдөө гадаа амарна гэж л бодсоноос биш ээжийг нь ирэхээр аппаратыг нь салгана гэдэг мэдээ хүлээгээгүй.
Хамгийн сүүлийн яриа 6 минут, хамгийн сүүлийн чат 3 мөр л байж.
Хэрвээ хүн сүүлийн удаа гэдгээ мэддэг бол...
Бүтэн өдөржин чалчих байсан, цэнэглэгч залгаж байгаад чатлах байсан, нисээд очих байсан, хундагалаад өгсөн вискиг чинь буцаахгүй уух байсан. Хийгээгүй үлдээсэн, амжуулж чадаагүй, хойшлуулсан болгон алдаа болоод үлдэх юм.
Дараа уучихна, дараа яръя, эргээд бичье, ирэх жил амралтаа аваад очноо...