Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

NCA_D написал:
Саруул написал:Газрын ховор элементүүдийн 95 хувь нь хятадад байна.
Наадахын чинь ихэнх нь Өвөр Монголд бдаг юм штээ. Танай Хятад чинь хэзээ Өвөр Монголыг буцааж өгөх вэ? АНУ Хятадыг хаялаа гэж чи их санаа зовож хэвтэнэ үү
Мэдрэлтэх юмаа олов оо муу НҮХ. Өвөр Монгол, Буриадаа авмаар л байнашдээ. Орос хятад хоёр үгүй болсон цагт бид эцэг өвгөдийн нутгаа авна гэдэг хэнд ч ойлгомжтой асуудал :hoho:
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн NCA_D »

Өвөр Монголын баялагыг чи Хятадынх гэж яриж бна. Тэгээд яриад бүр сурчижээ. Эсвэл мэддэггүй ч юмуу. Чи бараг мэдэхгүй бсан даа. Чааваас. Муу ац.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

Чи оросыг нефтийн гүрэн нтр гэж хуцдаг биз дээ? Тэгээд танай тэр оросуудын нефть хаана байна гожго оо? Манай монголын уугуул нутагт байгаа. Тэгээд танай оросууд манай нефть, манай нүүрс, манай алмааз гээд л хуцдаг биз дээ баас аа. Тэгээд юу хуцаад байгаа байгаа бясаа вэ?
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

NCA_D написал:Өвөр Монголын баялагыг чи Хятадынх гэж яриж бна. Тэгээд яриад бүр сурчижээ. Эсвэл мэддэггүй ч юмуу. Чи бараг мэдэхгүй бсан даа. Чааваас. Муу ац.
За чи оросуудын байгалийн баялгыг тоочоод орхи, алив харъя бөөс өө. Гаргаад ир дээ. Тэгэх хоншоор чамд байна уу? Ёстой басаж байна. Гаргаад ирвэл дандаа харийн нутгаас оросуудын дээрэмдсэн газар нутагт байх нь даан ч тодорхой
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн NCA_D »

Орос улс Польш, Финланд, хуучин Зөвлөлтийн арван хэдэн орныг тусад нь гаргаж тусгааржуулсан. Монголыг хүртэл тусгаар тогтнолтой болгосон. Германыг нухаж Зүүн Төв Европийг тэр чигт нь чөлөөлсөн. Танай Хятад ганц улсад тусгаар тогтнол өгсөн үү?
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

NCA_D написал:Орос улс Польш, Финланд, хуучин Зөвлөлтийн арван хэдэн орныг тусад нь гаргаж тусгааржуулсан. Монголыг хүртэл тусгаар тогтнолтой болгосон. Германыг нухаж Зүүн Төв Европийг тэр чигт нь чөлөөлсөн. Танай Хятад ганц улсад тусгаар тогтнол өгсөн үү?
Танай хятад ч гэх шиг юу хуцаад байгаа цус нөжөөрөө тээглэж үхэж далд орвол таарсан хүүр вэ?

Польшийг германтай хувааж эзэлсэн, финландыг эзлэх гээд бараагүй, хэсэг газрыг нь дээрэмдсэн, 19-20 зуунд кавказ, дундад азийн орнуудыг цусан зам татуулан эзэлснийг нь харин дуулсан л юм байна. Балтын гурван улсын иргэд 2-р дайн дууссаны дараа ч орос цэргүүдийг боломж гарвал бууддаг байсныг дуулсым байна. Булаан эзлэгчдэд хэн ч дуртай байдаггүй. Одоо хүртэл фашист герман нтр гэж хараагаад байгаа мэдрэл улс оросоос өөр байна уу? Англи герман франц япон гэх мэт улсууд өөрсдөө тэр дайныг аль хэдийн мартаж одоо нэг завин дээр явж байна.
Чиний наад нүхэнд хуучин зөвлөлтийн үеийн суртал ухуулга одоогийн оросын милитаризмтай холилдон ялзраад нэгэнт хэвийн хүн болохоосоо өнгөрсөн байна. Чамд тархи биш өтөж өмхийрсөн хоосон нүх л байна
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн NCA_D »

Чиний түүхийг мэдлэг Барууны Ухуулгаас цаашгүй л дээ. Улаан Орос 1917 онд гарч ирээд Польш, Финланд хоёрыг тусгаарлаж өгсөн юм штээ. 19р зуунд "Great Game" гэгчээр Дундад Азийг Английн ялзралаас Орос хамгаалсан юм штээ. Английн ялзралд өртсөн Афганистан, Пакистан, Иран, Ирак, Сири, Израйл бүгд өнөө хүртэл ялзарч бна. Өнөөдөр тэнд дайн болсоор бна. Оросын хамгаалсан Дундад Ази энх тайвнаараа байна. Шашины хар тамхинаасаа бага ч гэсэн салж эрүүлжиж, зарим нь хөгжлөөрөө тэргүүлж бна. Түүхийг март гэж хэлэх нь чам шиг Ацаас гарах үг яг мөн. Мартах тусам үнэнийг мартана. Мартах тусам чам шиг ацуудад худлаа шааж явахад амар юм даа.
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:13 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

NCA_D написал:Чиний түүхийг мэдлэг Барууны Ухуулгаас цаашгүй л дээ. Улаан Орос 1917 онд гарч ирээд Польш, Финланд хоёрыг тусгаарлаж өгсөн юм штээ. 19р зуунд "Great Game" гэгчээр Дундад Азийг Английн ялзралаас Орос хамгаалсан юм штээ. Английн ялзралд өртсөн Афганистан, Пакистан, Иран, Ирак, Сири, Израйл бүгд өнөө хүртэл ялзарч бна. Өнөөдөр тэнд дайн болсоор бна. Оросын хамгаалсан Дундад Ази энх тайвнаараа байна. Шашины хар тамхинаасаа бага ч гэсэн салж эрүүлжиж, зарим нь хөгжлөөрөө тэргүүлж бна. Түүхийг март гэж хэлэх нь чам шиг Ацаас гарах үг яг мөн. Мартах тусам үнэнийг мартана. Мартах тусам чам шиг ацуудад худлаа шааж явахад амар юм даа.
Өөрийгөө оросын үзэл суртлын машины зэвэрсэн эрэг гэж бодоод дүрдээ итгэчихсэн мунасан гар нэг байнаа. Инээдтэй бөгөөд өрөвдөлтэй юм. Тэгээд ядаж байхад өтсөн хоосон толгойтой
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн NCA_D »

Panacea написал: 4. Хууль бус цагаачдыг гаргаснаар хөгжиж буй орнуудын (Монгол) иргэд ажлын визийн квотод илүү боломжтой болох байх.
lol
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн eRoTiKa »

NCA_D написал:
Panacea написал: 4. Хууль бус цагаачдыг гаргаснаар хөгжиж буй орнуудын (Монгол) иргэд ажлын визийн квотод илүү боломжтой болох байх.
lol
LOL
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:16 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:16 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Panacea написал:Yavaandaa 20 say garui huuli bus tsagaachdiig gargahad butsaagad burtgeltei tatvar tukdug huuli yosnii tsagaachdiig avna. Teriig helj baiga yum. Nas yagad Obama huuli bus tsagaachdiig bichig barimttai bolgoh geed baisniig medej bga bizde. TAX!!
Gargachihaad butsaagaad avna ntr bol joohon hudlaa talruugaa shv, negent garsan bol butsaj viz hvsehed elchin said deeree immigrationii huuli zurchij bsan vndesleleer viz barag uguhgvi bh, bas huul bus tsagachid ch diilenh ni tsalingaasaa taxaa suutgaj avdag yum ( cashaar l tsalinjihgvi bol ), dan gants tax ch bish, 3 hvntei tsagaach ger bvl dundjaar 1000-1500$ hool hvns bolon busad zardaldaa zartsuuldag ni tsagaachidiig bailgah gol shaltgaan bh
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:15 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

Трампаас бид юу хүснэ вэ

Засгийн газрын мэдээ
6 минутын өмнө /2016-11-17 14:00 GMT+8/

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялах нь байна, бэлтгэлтэй байгаарай хэмээн бичиж ярьж байсан хүний нэг нь би. Сонгуулийн дүн ингэж гарчихна чинээ сэтгэсэн бодсон нь цөөнх, харин бүү ялаасай гэсэн нь дэлхийд ч, АНУ-д ч, манай улсад ч олонх нь байсан байх. Олонхид багтаж байсан хүн болгоныг зэмлэх нь энэ нийтлэлийн зорилго биш. Гэхдээ юундаа тэгтлээ сандарсан юм, Трамп яллаа гээд яачих гээд байгаа юм гэдэгт хариулт өгөхийг хичээе.
АНУ-ын улс төрийн тогтолцоо, институцийг сайтар ойлгож, түүнээсээ дүгнэлт гаргаад ирэх нь сэтгэдэг боддог хүнд тун энгийн үйлдэл юм. АНУ-д лидер төрдөггүй, Ерөнхийлөгч нь заавал харизматик лидер (Оросын Путин, Хятадын Си Жинпин шиг) байх албагүй гэдгийг энд юуны өмнө олж харахыг хүсье.
АНУ, түүний ард түмэн лидерийн эрэлд хатаж яваагүй (дэлхийн II дайныг эс тооцвол), тийм байх боломж ч байхгүй гэдгийг бас нэмж хэлье. Энэ бүхэнд улс төрийн тогтолцоо, улс төрийн намын тэр тогтолцоо нь хариу өгнө. Хоёр намын тогтолцоотой, парламентын хоёр танхимтай улсад гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдож, Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа хүнд ямар эрх мэдэл, үүрэг, хариуцлага, хязгаарлалт байдаг, тэр бүхнийг энд бодолцох учиртай юм.
Трамп санхүүгийн бүгд найрамдахчууд гэх бүлэгт багтдаг
Дональд Трамп бол бие дааж өрсөлдөөд ялаад гараад ирсэн, Ерөнхийлөгчийн хатуу засаглал бүхий тийм гүрний улстөрч биш. Тэрээр АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөл болон Цагаан ордонд залрах гэж байгаа. Хэрэв түүх хөөвөл БНН-ын 19 дэх Ерөнхийлөгч байх болно. БНН- ын үзэл суртал, эрх ашиг, намын аппарат, намын дэмжигчид, Төлөөлөгчдийн танхим, Сенат дахь БНН-ын олонхын эрх ашиг, энэ бүгд Трампад хамаарна.
БНН-ын үзэл суртал гэдэг нь неоконсерватизм, америкийн национализм, эдийн засгийн либерализм, протестант шашны тулгуур үзэл, санхүүгийн ба нийгмийн консерватизм, республиканизм гээд намын баримт бичигт нь ярайтал биччихсэн байгаа. Дээр “19 дэх” гэж бичлээ. Энэ нь 1861-1865 онд засгийн эрх барьсан Авраам Линкольноос эхлэн тоолоод 2017 оны Д.Трамп хүртэл гэсэн үг. Энэ 19 улстөрч дотор Теодор Рузвельт, Херберт Хувер, Дуайт Эйзенхауэр, Ричард Никсон, Жеральд Форд, Рональд Рейган, эцэг хүү хоёр Жорж Буш гээд монголчуудын дуулсан, сонссон, мэддэг олон хүн бий.
БНН бол 1854 онд хоёр жижиг намын нэгдэл болон байгуулагдсан, түүний үндэслэгч ба анхны лидер нь яалт ч үгүй А.Линкольн. “Лидер” хэмээн нэрлэсэн нь тус улс иргэний дайны галд шатаж, умардынхан нь өмнөдийн газрын эздээ ялан дийлж байсан хүнд цаг үед иргэний дайныг эцэслүүлсэн гавьяатан, тэр хэрээрээ амиа золиослосон гэдгээр нь хэлж байна.
Боолчлолыг устгасан түүхэн бие хүн гэдгээр нэрлэж байна. Иргэний дайнд ялснаас хойш БНН буюу бүгд найрамдахчууд бараг 50 жил Ерөнхийлөгчийн ба Конгрессын сонгуулиудад илт давамгай ялалт байгуулж байсныг 1912 онд Ардчилсан Намын Вудро Вильсон эцэслүүлсэн байдаг юм. Энэ ялагдал нь БНН-д хүнд цохилт, том сорилт болсон. Нам хагарч, Теодор Рузвельт Дэвшилт нам гэдгээ байгуулан салж одсон, түүнээс хойш БНН 50 гаран жил АН-ын сүр хүчин дор ялж ялагдаж явжээ.
Энэ 50 гаран жилд БНН-аас гуравхан Ерөнхийлөгч (Кельвин Кулиж, Херберт Хувер, Дуайт Эйзенхауэр) сонгогдож, энэ 50 гаран жилийн түүхийг АН-ын суу билэгт Ерөнхийлөгч нар (Франклин Рузвельт, Харри Трумэн, Жон Кеннеди гэх мэт) бичилцсэн байдаг юм. БНН-д шинэ гэрэл гэгээ, шинэ чиг шугам авчирсан гавьяатан бол Ричард Никсон билээ. Тэрээр 1968 оны сонгуульд гайхам ялалт байгуулж, 1969 оноос засгийн эрхээ хэрэгжүүлж, “Хүйтэн дайн”-ыг зөөлрүүлэх, коммунист хоёр их гүрэнтэй (СССР, БНХАУ) харилцаагаа сайжруулах их үйлсийг эхлүүлсэн, Вьетнамын дайныг зогсоосон.
Д.Трампаар БНН-ын гурав дахь шатны шинэ гэрэл гэгээ, шинэ чиг шугам хэрэгжиж тун магадгүй
БНН-д туссан дараагийн гэрэл гэгээг авчирсан нь залуудаа Холливүдын од явсан Рональд Рейган байсан. Тэрээр дуулиантайгаар хоёр удаа ялсан ба эдийн засгийн либерализм, ультраконсерватизм, коммунизмын эсрэг үзлийнхээ хүчинд АНУ-ыг улам хүчирхэгжүүлж, СССР ба коммунист эвслийг нурааж, “Хүйтэн дайн”-ыг эцэслүүлсэн түүхэн гавьяаг үүрсэн юм. Энэ удаа Дональд Трампаар БНН-ын гурав дахь шатны шинэ гэрэл гэгээ, шинэ чиг шугам хэрэгжиж тун магадгүй юм.
Ингэхэд Трамп БНН-д хэн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. БНН 2010 оноос АНУ-ын Конгрессын хоёр танхимын суудлын олонхыг аажим аажмаар бүрдүүлсэн, тэр хэрээрээ Трамп ардаа том дэмжлэгтэй ч БНН-ынх нь дотоодод үзэл бодлын ялгаа, фракц гэхээр бүлгүүд бас бий. Уламжлалт бүгд найрамдахчууд, консерватив бүгд найрамдахчууд, тэр нь дотроо санхүүгийн бүгд найрамдахчууд, нийгмийн бүгд найрамдахчууд, палеоконсервативчүүд, неоконсервативчүүд, аядуу бүгд найрамдахчууд, либертариан бүгд найрамдахчууд, либерал бүгд найрамдахчууд гээд олон салбарлана. Эдэн дотроо Трамп бол санхүүгийн бүгд найрамдахчууд гэх бүлэгт багтсан байж болно.
Түүний дэмжигчид, фэнүүд, мөн өөрөө бизнес-консервативчүүд (business conservatives) гэх цөөнхид хамаарна. Энэ нь АНУ-ын хүн амын 10 орчим хувь, сонгуулийн насны санал өгөх эрхтэй иргэдийн 12 хувь, идэвхтэй сонгогчдын 17 хувь, харин БНН-ын гишүүн- дэмжигчдийн 49 хүртэл хувь, БНН-ыг талархагчдын 37 хувь байх магадлалтай хэмээн БНН-ын лавлах номд бичээстэй байна.
Бизнес-консервативчүүдийн 85 хувийг цагаан арьстнууд бүрдүүлнэ, тэдний 77 хувь нь коллежийн боловсролтой, 43 хувь нь бакалаврын зэрэгтэй, эдийн засгийн хувьд нэн идэвхтэй хэсэг (68 хувь нь үнэт цаас эзэмшдэг) нь эд, 62 хувь нь эрчүүд, 54 хувь нь хотын оршин суугч, АНУ-даа үлэмж баян чинээлэг сонгогчдод тооцогдож ирсэн, тэдний 45 хувийнх нь жилийн орлого 75000 ам.доллараас давсан, 28 хувийнх нь жилийн орлого 100000 ам.доллараас давсан гээд тоочвол Трампын ерөнхий дүр зураг, арын фон харагдах мэт.
Трамп БНН-даа хэн бэ гэдэг дээр дөрөөлөөд түүний улс төрийн баг, бодлого, менежмент ямар байх вэ гэдгийг өлхөн тодорхойлчихож болмоор санагдана. Тэрээр лав “Trump Organization”, “Trump Entertainment Resorts” компаниудаасаа баахан бизнесмэн авчраад Цагаан ордныг дүүргэчихгүй нь мэдээж. Тэгэх эрх, боломж түүнд байхгүй. Өөрөөр нь овоглосон маш олон компани энд ямар ч хүртээлгүй. Тэгвэл Вашингтонд Засгийн газарт хэн хэн байх вэ гэдгийг БНН нь шийднэ. Үнэндээ Трампад өөрийн команд гэж байхгүй. Харин боломжит кандидатууд намд нь хангалттай байна.
Дэд ерөнхийлөгч бөгөөд Сенатын спикерээр ажиллах 57 настай Майкл Ричард Пенс түүнд том өмөг түшиг болно. Тэрээр 48 дахь Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өмнө нь Төлөөлөгчдийн танхимд муж улсаа төлөөлөн ажилласан, одоо Индиана муж улсын губернатор, мэргэжсэн улстөрч. Төрийн нарийн бичгийн даргаар Ньют Гингричийг нэрлэх нь түгээмэл байна. “Хатаагдсан бүгд найрамдахч” хэмээн нэрлэсэн нь ч байх шиг. Тэрээр 1979-1999 онд 20 жил Конгрессын гишүүнээр ажилласан, 1994-1999 онд бүр Төлөөлөгчдийн танхимын спикер явсан туршлагатай улстөрч, 2011 онд БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр праймеризэд оролцож явсан.
Батлан хамгаалахын сайдад Жеф Сешнс гэдэг хүний нэр дуулдах боллоо
ТНБД-д өөр нэг сенатч Боб Коркер гэдэг хүний нэр ч дуулдаж байна. Нью-Йорк хотын мэр байсан Рудольф Жулиани бол нийтэд танигдсан, мөн л хатаагдсан улс төрч гэдгээрээ алдартай. Түүнийг Хууль зүйн сайдаар ажиллах бүрэн магадлалтай хэмээн бичжээ. БНН-ын Үндэсний хорооны дарга (намын лидер гэх үү дээ) 44 настай цэл залуу Райнс Прибусыг Цагаан ордны засаг захиргааны тэргүүн буюу ЕТГ- ын даргаар нэрлэж байна.
Тэрээр өөрийн намын улс төрийн элит хэсэг ба тэрбумтан Трамп нарын хооронд гүүр болж ажиллаж чадсан, мөн Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райны ойрын найз гэдгээр онцлон үзэж байна. Батлан хамгаалахын сайдад Жеф Сешнс гэдэг хүний нэр дуулдах боллоо. Тэрээр сенатч, Сенатын зэвсэгт хүчин, шүүхийн систем, төсвийн байнгын хорооны гишүүн гэдгээрээ Батлан хамгаалахын сайдад тохирохгүй гэх нөхцөл байхгүй.
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд нэн чухал нэгэн албан тушаал байдаг нь Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх. Энэ тушаалд бэлтгэл генерал Майкл Флинн гэх цэргийн хүний нэр тодорч байна. Тэрээр АНУ-ын БХЯ- нд 2012-2014 онд Цэргийн тагнуулын газрын захирал явсан. Радикал исламын талаар эрс хатуу байр суурь баримтлагч, энэ талаар Обамагийн хоёрдмол бодлогыг шүүмжлэгч нэгэн аж.
Сангийн сайдад Стивен Мнучин гэдэг нөхрийг нэрлэж байна. Трамп ч өөрөө тэгж айлдсан. Энэ хүн дэлхийн эдийн засаг-санхүүгийн гайгүй судлаач, Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд 17 жилийг өнгөрүүлсэн хүн юм байна. JP Morgan банкны захирал Жейм Даймон мөн Трампын багт өндөр албанд томилогдож болзошгүй гэх мэтээр жагсаавал БНН-ын элитын төлөөлөл харагдаж байна.
Ингэхэд АНУ-ын БНН засгийн эрхийн авлаа гэхэд Монгол-Америкийн харилцаанд тусгал нь ямар байх бол гэсэн хүлээлт битүүхэн байх шиг. Түүнд хариулт өгөхдөө “Санаа бүү зов!” гэдэг ганц үгээр таглахыг би хүсч байна. БНН-ын өнгөн дээр (Р.Рейган) хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон, АНУ-ын ТНБД (Ж.Бейкер) хоёр удаа анхлан айлчлахад тэр нь БНН-ын Ерөнхийлөгчийн үед, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч АНУ-д БНН-ын төлөөлөл Ерөнхийлөгч Ж.Бушийн үед, Мянганы сорилын сан БНН-ын үед, БНН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ж.Буш анхлан 2005 онд Монголд айлчилсан гээд баримт хангалттай бий шүү.

Олхонуд Баярхүү
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Panacea написал:Odoo 2 oos 3 say criminal records toi tsagaachdiig gargan gesen. Ter n ch biylne. Mayor Emanuel chicago sanctuary ntr gej mynga yarila ch mujaasa davsan hot gej bhgu. End bga mnai mongolchuud bolgoomjto bhad gemgu shu.
Er ni bol amerikaas udurt 150-200 tsagaachiig autobusaar hil gargadag ter ni nvdnees dalduur yavdag bolhoor neeh hvn medehgvi, Trump amlaltaa bielvvlehiin tuld ter 150 hvniig deport hiij bgaagaa cameraar dvrsjvvleed l boloo yum
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Саруул написал:Трампаас бид юу хүснэ вэ

Засгийн газрын мэдээ
6 минутын өмнө /2016-11-17 14:00 GMT+8/


Олхонуд Баярхүү[/b]
Naad gart chin bitgii shai gej helmeer sanagdchihlaa ahha

Trumpiig yalna gej bodson ged ongirood bgamu *bad word* chin hahah

Za ter ch yahav naad chin shal hudlaa bichsen bn, Trump ardchilsan namiin demjigch, liberial vzeltei hvn gedgee 2013 oniig hvrtel buyu POTUS-d ner devshih shiidveree gargah hvrtel zaralsaar irsen,
Amerik 2 namiin togtoltsootoi bish green party, libertarian party ntr geed hed heden nam bdag, ali mujiin ch bilee senate ni libertarian partygiih bdiin, geh metchilen ehnii hedhen ugvvlberees hudlaa shaaasang ni unshaad tsaash unshsangvi, ushuu yu ch shaij bgan bilee
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: RE: Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:15 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Panacea
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 19
Нэгдсэн: 10-р сар.17.15 12:29 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Panacea »

.
Сүүлийн удаа Panacea 2-р сар.06.17 9:15 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн Саруул »

eRoTiKa написал:
Саруул написал:Трампаас бид юу хүснэ вэ

Засгийн газрын мэдээ
6 минутын өмнө /2016-11-17 14:00 GMT+8/


Олхонуд Баярхүү[/b]
Naad gart chin bitgii shai gej helmeer sanagdchihlaa ahha

Trumpiig yalna gej bodson ged ongirood bgamu *bad word* chin hahah

Za ter ch yahav naad chin shal hudlaa bichsen bn, Trump ardchilsan namiin demjigch, liberial vzeltei hvn gedgee 2013 oniig hvrtel buyu POTUS-d ner devshih shiidveree gargah hvrtel zaralsaar irsen,
Amerik 2 namiin togtoltsootoi bish green party, libertarian party ntr geed hed heden nam bdag, ali mujiin ch bilee senate ni libertarian partygiih bdiin, geh metchilen ehnii hedhen ugvvlberees hudlaa shaaasang ni unshaad tsaash unshsangvi, ushuu yu ch shaij bgan bilee
Хэлээд юүхүү
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн funk31 »

eRoTiKa написал:Hyatadad udurt 12 tsag vildvert ajilaad sariin 600$ avdag bol US-d udurt 8 tsag ajilaad ( 2 tsag ni amraltiin tsag ajiliin 6 tsag ) sariin minimum 2400$-r avna, tegheer 4 dahin ih zardalaar 2 dahin baga baraa vildverlegdene gsn vg, ene ergeed baraanii vnend yaj nuluuluh ve? Har dvr zurgaar bol 1$-r bvtdeg bsan bvteegdehvvn 8$-r bvtdeg bolno gsn vg, za deerees ni advertising zardal bolon ajilchidiin daatgal, vildverleliin tvvhii ediin zardal, teeverlelt, storage ntr geh metiin dagavar zardal nemegdeed 1$-n baraa chin vndsendee 24$ bolj garch irne dee, ( ihevchlen bvteegdehvvnii etssiin zarah vnees 30%-n bvteegdehvvnii zardal busad 70% ni teeverlelt, hadgalalt, reklam, bolon tsever orlogo bdag ),
Trump hvmvvsiin sonshiig hvssen yumiig l yarisanaas jinheneesee yum yariagvi l bh,
сүүлийн 20 жил интернэт хөгжсөн бол дараачийн 20жил AI хөгжинө гэдэг нь тодорхой байна, ер нь угаасаа хөгжүүлнэ, Тэр хямд ажилчдын хийдэг ажлыг бүгдийг нь биш гэхэд нэлээдгүй хэсгийг роботоор хийлгэнэ.

Apple гэхэд л саяхны event дээрээ хоцрогдсон төхөөрөмжүүдээ дахин боловсруулдаг үйлдвэр барьж байгаагаа мэдэгдсэн. Үйлдвэр 100% робот, Apple өөрөө дизайныг нь гаргаж хийсэн төхөөрөмж учир буцаагаад эд ангиар салгахад reverse программчлаад хийнэ. Байж болох түвшинд нь деталчлаад зарим зүйлсийг нь дахин ашиглана.

Одоо энэ хятадын хямд ажиллах хүч гэдэг явцгүй болсоон.

За одоохондоо арай болоогүй гэхэд хужаагаар дутахгүй эргэн тойронд нь зөндөө хужааг орлох Вьетнам, Индонез мэтийн улсууд байна шд
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн cellat »

Trumpiin yarisan zovhon Hyataduudad zoriulsan baigaagui shd.
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Тромп Монголд ямар нөлөөтэй байх вэ?

Бичлэг Бичсэн NCA_D »

АНУ, Барууныхан зөвхөн техникээр илүү биш. Тэд дангаараа автоматжуулалтыг мэддэг юм биш.

Хятад адилхан автоматжуулалтыг тэргүүлж чадна.

Ядаж өрсөлдөж чадна.

АНУд автоматжуулалтаар ажилгүйдэл эрс нэмэгдвэл яахаа тэд мэдэхгүй.

Хятад төвлөрсөн төртэй болохоор хангалттай зохицуулна.

Тэхдээ ажилгүйдэл ихсээд, түүхий эд, газар нутаг хүсээд ирэхээрээ Монголыг Хятад залигана.

Монгол одоо зүгээр бэлэн идэш шиг хэвтэж бна.
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах