11 хуудас 11

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 8-р сар.07.13 12:47 pm
Бичсэн ghostface
Юта ингээд Алек Буркс, Трэй Бөрк гэсэн 2 төстэй нэртэй хамгаалагчийн хослолтой боллоо гэж.... хольж солиод андуурахаар л юм байналээ лол...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 8-р сар.07.13 1:09 pm
Бичсэн tr3y
Бас 2уулаа ирээдүйтэй шүү жазз бараг бүх боломжоо өглөө Бөрк ч ROY авчина байхаа

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 10-р сар.04.13 12:51 pm
Бичсэн eSuhe
15 l ene jil uuj ideh bhda
hayward 20+ shaana biz

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 10-р сар.04.13 2:33 pm
Бичсэн space
23 tai Hayward garaand hamgiin hugshin ni boloh ni dee . Ene jildee bol baahan turshlagagui huuheduud hetsuuhen baih bh daa .

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 10-р сар.04.13 3:32 pm
Бичсэн ghostface
зүгээр шдээ, ойрын 1,2 жилдээ нээх айхтар юм горьдоод хэрэггүй ээ угаасаа, яджийхад дасгалжуулагч нь ч гэсэн шинэвтэр, ахлах дасгалжуулагчийн хувиар бол дадлага туршлага тийм ч их биш... харин 2,3 жилийн дараагаас яг энэ бүрэлдэхүүнээ хадгалж чадвал ч ёстой эвгүй баг гарч ирнэдээ...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 11-р сар.12.13 8:20 pm
Бичсэн ghostface
энэ багт одоо юу тохиолдсон юм болдоо, одоогоор 1 ч хожилгүй, 8 хожигдолтойгоор, НБА-г анти рекордоор тэргүүлж явна... арай ч ингэж муу явна гэж бодсонгүй шүү, хүн амьтны элэг доог болоод байдаг Бобкатс хүртэл 3 хожилтой явж байхад, эднийх ганцаараа л ганц ч хожилгүй явсаар л... одоо Нью-Орлеанс, САС, Алтан Мужийн Дайчид гэх мэт илүү хүчирхэг багуудтай тулна, хэзээ нэг хожил авах юм болдоо.... дасгалжуулагч Тай Карбон, хамгийн түрүүнд халагдах дасгалжуулагчийн эгнээнд багтчихсан л тууж явна лээ...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 3-р сар.27.14 1:22 pm
Бичсэн ghostface
Зураг

Юта Жазз багийн домог, бүх цаг үеийн оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтын лидер Жон Стоктон өнөөдөр 52 нас хүрж байна...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 4-р сар.22.14 10:36 am
Бичсэн ghostface
Зураг

Юта Жазз баг ерөнхий дасгалжуулагч Тай Корбинтай шинэ гэрээ байгуулахаас татгалзаж, Жазз шинэ дасгалжуулагчийн эрэлд гарахаар болсон байна... Корбин 2004 оноос 2011 он хүртэл буюу 7 жил Слоаны удирдлаган доор ажиллаж байсан ба 2011 оны 2 сарын 10-нд дасгалжуулагч Жэрри Слоаны ажлыг хүлээж авсанаас хойш 112 хожил, 146 хожигдолтойгоор өөрийнхөө дасгалжуулагчийн богино кареерыг түр дуусгаж байна... энэ улиралд Юта Жазз 25 ялж 57 ялагдсан амжилт нь, Жазз багийн түүхэнд 2-т орох муу амжилт бөгөөд 1979-1980 оны улиралд 24 хожил 58 ялагдсан амжилт үзүүлж байсан нь хамгийн муу амжилт гэгддэг юм байна...

өнөөдөр ч дасгалжуулагчдад халтай өдөр болоод байна уу яагаад байна...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 5-р сар.16.14 10:46 am
Бичсэн ghostface
Жон Стоктоныг дасгалжуулагчаар авч магадгүй байгаа бололтой....

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 6-р сар.09.14 5:32 pm
Бичсэн ghostface
Юта Жазз баг ерөнхий дасгалжуулагчаараа, энэ улиралд Атлантагийн туслах дасгалжуулагчдын ахлахаар ажиллаж байсан Quin Snyder-ыг сонгожээ... Снайдерын хувьд 22 жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм байна...

- Los Angeles Clippers (assistant, 1992-93)

- Duke (assistant, 1993-99)

- Missouri (head coach, 1999-2006)

- Austin Toros (head coach, 2007-10)

- Philadelphia 76ers (development coach, 2010-11)

- Los Angeles Lakers (assistant, 2011-12)

- CSKA Moscow (head assistant, 2012-13)

- Atlanta Hawks (head assistant, 2013-14)

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 6-р сар.25.14 1:55 am
Бичсэн Heatles
E.Kanter-as ih zuil huleej bsan yumsan amjiltgui suga bna le

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 7-р сар.08.14 12:14 am
Бичсэн tr3y
Дравтын Эксам гээд гоё залуу байнаа. Гоё хамгаалагчын хослолтой болсон доо

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 7-р сар.13.14 5:24 am
Бичсэн funk31
Тэнэгшд, Хэйвардыг зүгээр Хорнетс руу нь өгчихгүй дээ.

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 7-р сар.13.14 1:28 pm
Бичсэн ghostface
харин тэхх Хэйвард харин ёстой сохорсон биш завшив боловдоо, улирал дуусахаас өмнө жилийн 12 сая орчим ногоон байхад болно этр гэж байхад нь гэрээ хийцэн байсан бол ч.... одоо Хорнетсын ачаар бүүр 15 хагас сая ногоон хармаалахаар болов...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 7-р сар.15.14 2:21 am
Бичсэн eSuhe
Unende hurch chadah bhoo

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 9-р сар.29.14 2:57 pm
Бичсэн Clickclick
Шинэ залуу ч энэ жил эрчтэй дайрах нь дээ хаха.

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 10-р сар.28.14 12:07 pm
Бичсэн ghostface
Торонто Рапторсоос хасагдсан Жордан Хамилтон болон Лос Анжелос Клипперсээс хасагдсан Инглэс нарыг багтаа элсүүлсэнээр нийт 15 тоглогчтой болж улиралыг эхлүүлэхэд бэлэн боллоо.... чимээгүй байжийгаад тун аятайхан 2 тоглогч олоод авчээ, Инглисийг саяны дэлхийн аваргаар харахад, тун дажгүй тоглож байсан, ялангуяа довтолгоо зохион байгуулах, пасс хаяхдаа тун сайн, Туркоглутай төстэй тоглолттой санагдсан... Хамилтон нь харин Денверт байхдаа 3-аас сайн шиддэг залуу тоглогч байсан санагдана...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 12-р сар.29.14 9:48 pm
Бичсэн D-Will8
2 -3 jiliin daraa l bag maani torol ariljih bh aa

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 1-р сар.07.15 7:24 pm
Бичсэн tr3y
гоё болно доо болно

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 2-р сар.13.15 10:48 am
Бичсэн ghostface
залуу төвийн тоглогч Энэс Кантер багтаа 2-р сарын хүний наймааны цонх хаагдахаас өмнө зарагдах саналаа тавьжээ... багийн бүрэлдэхүүнд байгаа Favors, Gobert, Booker гэсэн өөр том залуустай хамт минутаа хуваалцах нь чамлалттай санагдаж, өөрт нь минут сайн өгч, хангалттай сайн ашиглаж чадах багт очихыг хүсч байгаа гэнэ... 2011 оны драфтын 3-р сонголтоор Ютад ирж байсан Кантер энэ зун багтайгаа гэрээ байгуулахаас татгалзсан бөгөөд энэ зун багаас хамааралтай чөлөөт агент болох юм байна...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 2-р сар.14.15 3:06 am
Бичсэн JackGuy
Mailman-g uchigdur xarav. Surleg zolig bn shuu. Xumuus bas l tooj bgaa yum alga. :haha:

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 2-р сар.20.15 12:17 pm
Бичсэн SkyzTheLimit
Эднийх яг Кантэр нь явмаар байна гэнгүүт panic move болчих шиг л боллоо. Арай их хугацаа байсан бол Кантэр шиг дажгүй тоглогчийг өшөө л илүү зүйлсээр солих байсымшиг...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 8-р сар.06.15 8:34 am
Бичсэн ghostface
Австралийн легионер Данте Эксүм, Австрали-Словенийн нөхөрсөг тоглолтын үеэр гэмтэл авсан нь ACL шөрмөсөө тасалсан гэмтэл болж таарсан байна, ингэснээр ирэх улиралыг өнжих нь тодорхой болж байна....

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 8-р сар.24.15 8:56 am
Бичсэн ghostface
АК-47 тун саяхан зодог тайлсан, гэсэн хэдий ч тэрээр сагсан бөмбөгтэйгөө улам ойрхон ажиллах буюу, Оросын сагсан бөмбөгийн холбоог удирдаж, Орос дахь сагсан бөмбөгийг улам идэвхжүүлж, спортын нэр хүндийг аврах хүсэлтэй байгаа гэнэ... түүний хэлж байгаагаар бол Оросын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд тун муу ажиллаж, тус спортын нэр хүнд унаж, 10 жилийн өмнө нэр хүнд болон олонд тарсан байдлаараа эхний 3-т бичигддэг байсан бол, одоо 8-т магадгүй 9-т бичигдэж байгаа гэнэ.... Кириленко Орос болон Америкийн давхар иргэншилтэй юм байна, энэ нь тус холбоог удирдахад бага зэрэг асуудал үүсгэж байгаа бололтой, ялангуяа сүүлийн үед Орос Америкийн харилцаа тийм ч таатай бус байгаа билээ...

Re: • • Utah Jazz 2012-13 • •

Бичигдсэн: 3-р сар.10.16 6:08 pm
Бичсэн ghostface
Шелвин Мак гэдэг нөхрийг Атлантагаас авсанаас хойш уруудаад явчлаа шүү, Макыг 2 сарын 18нд авсанаас хойш 3 хожиж 8 хожигдсон байх юм, овоо гайгүй ПО-ын 8-р байртай зууралдаад, нэг бол 9, нэг бол 8 ойрхон гээд яваад байсан одоо 8-р байранд байгаа Хьюстонгоос 3 хожил дутуу явж байна, дасгалжуулагч ямар нэг юм хийхгүй бол дээр нь байгаа Хьюстон тасарлаа, бас доор нь явжийгаа Денвер эрчтэй гүйцээд ирж мэдэх нь....

Re: • • Utah Jazz • •

Бичигдсэн: 5-р сар.09.17 12:32 pm
Бичсэн ghostface
bye bye Utah bolloo gj, ex avarguudad amtagdsanguee gj...