- Зүгээр л нэг үр дүнгүй завгүй баймааргүй байна. Үр бүтээлч завгүй баймаар байна.
- Ямар нэгэн байдлаар айж эмээсэн эмэгтэй хүний зориггүй зангаа хаямаар байна.
- Хүчтэй баймаар байна.
- Ухаалаг, мэдлэг боловсрол өндөртэй, биеэ тоосон биш, даруухан, худлаа хийрхэгч биш бүтээгч хүрээлэлтэй болмоор байна.
- Толгойд гэрэл асч, зүрх түг түг хийн, хамаг шар үс босох тэр нэг шинэ санаа хэзээ нэг өдөр орж ирэх.
- Хоёрын хооронд хов жив, тулга тойрсон яриа ярьдаг хүмүүтэй ярилцахгүй бөгөөд тэдний юу бодож сэтгэж байгаад ач холбогдол өгөхөө болих
- Ирээдүйд хийх маш их юм байхад сая хөлд тээглэсэн бяцхан чулууны талаар бодохгүй байх
- Миний оюуны потенциалыг тултал ашиглаж чадах, хөгжүүлж чадах тийм орчинд очмоор байна. Магадгүй гадагшаа чанартай сургуульд хэсэг хугацаанд суралцдаг ч юм уу. Тэгээд тэнд очоод өөрийнхөө ямар өчүүхэн байгааг мэдэрч сэтгэлээр унах.
- Эрэгтэй хүмүүстэй сээтэгнэж сурах.
- 3 хундага уугаад согтдогоо больж ядаж 4-г уух.

