Бvх vеийн шилдэг кинонууд...

Кино шимтэн үзэгч, сонирхогчид киноны тухай ярилцацгаая...

Зохицуулагч: Movie Directors

Хэрэглэгчийн аватар
ЛЯГУШОНОК
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 51
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:24 pm
Байршил: Нуур, Намаг, Худаг,
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн ЛЯГУШОНОК »

by ЛЯГУШОНОК
Зураг
mmmmmmmmmmmmmmmmmmmmmmm
Хэрэглэгчийн аватар
Sachiko san
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 26
Нэгдсэн: 4-р сар.12.09 10:55 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн Sachiko san »

Bulchik ^ ^ написал:Зураг :l2: :l2: :l2:
Life is Beautiful ^ ^

waaa goe kino shvv :wd: :wd: :wd:
F.O. Got it?!
Хэрэглэгчийн аватар
ShOmOtO
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2052
Нэгдсэн: 12-р сар.11.03 1:36 am
Байршил: NOSTALGIA

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн ShOmOtO »

sabrina
Зураг
apple
TeDDy09
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 353
Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн TeDDy09 »

brigada ble uneheer tasartsan ble
Хэрэглэгчийн аватар
ЛЯГУШОНОК
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 51
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:24 pm
Байршил: Нуур, Намаг, Худаг,
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн ЛЯГУШОНОК »

LAST DAYS gedeg kinoog ni uzsen hun bnuu? olj ugch chadahgui biz
Зураг
mmmmmmmmmmmmmmmmmmmmmmm
Хэрэглэгчийн аватар
manuuhai2006
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 187
Нэгдсэн: 5-р сар.19.06 1:40 pm
Байршил: Сүлжээнд
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн manuuhai2006 »

Бүх цаг үеийн миний мэдэх шилдэг кинонууд

Animation төрөлд

1. Nightmare before Christmas (1993)
Энэ киног үзсэн хүмүүс магадгүй хальт хараад өнгөрсөн хүмүүс нэг л хүүхдийн кино гарч байна гэж ойлгож болох юм. Гэхдээ энэ кино эхнээсээ эхлээд л Disnay биш тухайн Touchstone гэж эхэлж байгаагаасаа анхаарал татаж эхлэнэ. Ямар нэг айдас, жихүүцэл магадгүй Freddy шиг тэгэж төрүүлэхгүй ч тийм ч сайхан халуун дулаан, хүүхэлдэйн киноны баясал, хөөр энэ киноноос гарахгүй. Ямар нэгэн боевик байдал эсвэл хэтэрхий тийм романтик хайр дурлал ч байхгүй, Жекийг хархад киноны хамгийн муу санаатан байж болох ч аймшигтай байдлын цаана гэрэл гэгээ гаргаж байгаагаа харуулж чаддаг. Аниматед байдал нь шинэ, содон зүйлийг мэдрүүлнэ. Ерөнхий утга санаа, зохиолын эцсийн дүн нь тийм ч содон биш гэсэн киног бүтэн 85 минут үргэлжилэх тэр содон байдал энэ кинонд жинхэнэ хорхойтуулна, БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ
Зураг Зураг

2. Akira (1988)
Дэлхийн гурав дугаар дайн дэгдэж, токио хот бөмбөгдүүлж энд хүмүүсийн үзэл бодол, тэмцэл, ааш араншингийн ялгаа зэрэг олон зүйлийг тусгаж гаргаж ирсэн, Хамгийн сонирхолтой нь энэ кинотой онцлог, санаа ижил Appleseed, Wall-e зэрэг кинонууд байдаг ч яг л энэ зовлонг биеэрээ мэдэрч, туулж ирсэн ард түмний хэлэх харуулах гэснийг гаргаж ирж чадсан Katsuhiro Otomo бол үнхээр төгс :wd: ... Бусад үүнтэй төстэй зүйлийг харуулхыг зорьсон, байлдаантай ч бай, байлдаангүй ч бай хүн төрөлхтний араншингаас шалтгаалж үүдэж буй, үүдсэн зовлон түүний эсрэг тэмцэх тэмцэлийг харуулхыг хичээсэн олон сайхан киноны хажууд зүгээр л өөр, амьд, төгс ...

Зураг

3. Grave of the Fireflies (1988)
Дайн байлдааны эсрэг зогссон кинонуудын нэг, тэр дундаа шилдэгүүдийн нэг. Бусдаас давуу тал нь бусад төстэй кинонууд хүнд зүгээр л болсон, болох, болзошгүй нөхцөлийг киногоор харуулж бодох завсар өгөхгүй бөмбөгдөж нэг л ойлголтыг өгдөг бол энэ киног үзэж байх зуураа дүрүүд болон үзэгчийн хооронд үл мэдэгдэх холбоог үүсгэж чадсан, Үзэж байх хугацаанд болж өрнөж байгаа зүйлсээс бус киноны дүрүүд, тэр background зураглал, шар бор өнгөнөөс дүрүүдийн кинонд харуулаагүй ертөнцийг бодогдтол харуулж чадсан. Дээхэн үед жаахан байхад эрдэнэтийн нэг кино театраар гарч байсан үзээд уйлж байж билээ.. Сүүлд ахиж хэд үзээд ер бусын зүйлсийг мэдэрсэн .. Аргагүй тухайн үеийн японы ард түмэн дайны, бөмбөгдөлтийн зовлонг дэлхий дээр хамгийн удаан амссандаа ч юмуу яг л 60-90 оны бүтээлүүд нь үнхээр амттай байдаг

Зураг

4. Lion King (1994)

Wall-E, Up гэх зэрэг илэрхийлж буй санаан, харуулах гэсэн зүйл нь сайн ч гэсэн түүнийгээ илэрхийлэх гэж утгагүй хүүхэлдэйн кинон зохиол гаргасан биш .. Wall-E, Up хоёр магадгүй Short Film байсан бол гэж бодогдохуйц биш .. Араатны хаан арлсан бол бүтэн 3,4 цаг гарсан ч залуус, хүүхдүүд, хөгшичүүл хэнийг ч уйдаахгүй тийм л кино. :wd:

Зураг

5. The Incredibles (2004)

Бодох санах туйлширах зүйлгүй шууд л үзэх ёстой кинонууд гэж байдаг бол энэнээс өөр юу байна, бүх л зүйл нь сонирхолтой :wd:

Зураг


Action/Adventure төрөлд

1. Lord of the Rings : Return Of the King

Миний хамгийн ихээр харамсдаг зүйл гэвэл шайяраас дундад газар мордорын хасга хүртэлх үргэлжилсэн газрын зурагтай, Арда хэлний буюу Элф үсэгний толь бичигтэй бөгжний эзний 3 дивидины хайрцагаа 3 кинотой нь PC тоглож яваад алдсан нь хамгийн их харамсдаг зүйлсийн нэг :crysad: ... Хүмүүс их гайхалтай тэр элф, орк, хоббит л гэж ярих дуртай, Гэхдээ энэ кино, зохиол, ном бүхэл бүтэн ертөнцөд байхгүй ч ном бичигт байгаа мэтээр төсөөлж гаргасан агуу бүтээл. Бүхэл бүтэн газрын зураг ертөнц, Хэл, Соёл ... Яг л манай ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зүгээр нэг хоббит залуу бөгж бариад устгах гээд явдаг кино бол энэ биш, маш том учир утга агуулгыг харуулсан кино .. Анхны ангийг нь үзээд ямар гоё кино вэ, үлгэрийн гэсэн сэтгэгдэл төрж билээ ... Харин хоёр дугаар ангийг нь үзээд тийм ч төгс биш санагдсан, нэг залуул бөгж устгах гээд нөгөө талд нь айл, манайх хоёр байлдаад байгаа сэтгэгдэлтэй үлдэж билээ... Харин сүүлийн анги нь гархаас хэдэн сарын өмнө улаан галзуу бөгжний эзний фентэй танилцаж энэний тухай унших, судлах болсон .. мэдээж киноноосоо өмнө гарсан зохиол гэдгийг нь тэр үед л мэдсэн .. Сүүлийн ангийг нь үзэж байхдаа кинон дээрээс хараад л энэ Гондорын гол хайрнен байна, үүгээр тийшээ явж болно,,, энд тийм газар байгаа, тийм хүмүүс амьдардаг ... энэ бол ийм үндэстэн, Арагорнын эцэг, удам .. Леголас гэж яг хэн бэ, Кинон дээрээ илт, ойлгомжтой гардаггүй ч Элфийн чулуун хажуугаар өнгөрөөд явж байгаа хэсэг 5, 10 сек гараад үргэлжилдэг гээд ... Ухаан бодол, санаанд үүссэн тэр ертөнцөө бодитоор харж байгаа юм шиг тийм сэтгэгдэлтэй үзсэн .. ҮНХЭЭР ТӨГС ... энэ бол жинхэнэ зохиол, жинхэнэ бүтээл ..

Зураг Зураг

2. Raiders of the Lost Ark (1981)

Steven Spielberg + Harrison Ford :wd: ,, Хэрвээ энэ киног эхлүүлээд эхний 40 мин өнгөрсөн байхад юугаар ч сольж чадахгүй амтанд нь ордог. Бусад боевик кинонуудыг бодвол сүртэй биш ч эвлэгхээн боевиг хэсгүүдийг гаргаж чадсан, үргэлж минут тутам сонирхолтой адав явдал өрнөж дээрээс нь Индиан жонесийн маань мэргэжил архелогич, кино ч өөрөө үүнтэй холбоотой учираас боевик, адал явдал хоёрыг үнхээр хослуулж гаргасан .. Ганц гэм нь тухайн үеийн бүх л кинон дээр могой гарч эмэгтэйчүүд хашгардаг байсан санагддаг, энэ кинон дээр ч яг энэ хэсэг гарч байгаа нь тийм ч сонин биш байсан ... ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ

Зураг

3. Braveheart

Хүний ертөнцийн дайн гэж яг л ийм л зүйл байсан гэж төсөөлдөг, Мел гибсон тийм ч сүпер баатрын дүрд тоглоогүй, бусад ийм кинон дээр баатруудын тухай гардаг бол энэ кинон дээр зүрх сэтгэлтэй, зоригтой, сэргэлэн авхаалжтай хүний дүрийг бүтээсэн.. Энэ дүрээ ч алдалгүй кино эхлэж бас дуусдаг .. Ямар нэгэн тасархай бүх юмаараа илүү хүн байлдаад байдаггүй анх харуулсан тэр дүрээр явдаг тийм л хүн ... Энэ кино Англи, Шотландын түүхийг гуйвуулж кино дуусхад Англи улс хүчээ алдсан мэтээр харуулдаг нь киноны ганц дутагдал гэж бодож байна, ... Энэ киног үзээд дууссаны дараа илүү хүчтэй, зорилгодоо илүү тууштай амьдрах энерги өгч байгаа юм шиг санаддаг.

Зураг

4. Terminator 2: Judgement day

Энэ үед төмөр робот, киборг хүн гээд их олон ийм кинонууд ар араасаа гарч эхэлж байсан, Сайборг, Робокоп гэх мэт .. Харин терминатор бол шал өөр, одоо ч гарч байгаа зарим кинонууд энэ киноноос бүх зүйлээрээ дутмаг ... Аймар тийм амьдрал харуулсан бодьтой кино зохиол хүлээж суудаг, эсвэл аймар романтиклах гэсэн хүмүүс их байдаг .. тийм хүмүүст нэг их сайхан санагдахгүй байх ... тухайн үеийн критикч Алмсфер амьдралаас хол тасархай хүн төрөлхтөнд аюул заналхийлсэн кино гэж хэлж байсан гэдэг ... Ийм тийм гэж яриад байх зүйлгүй энэ бол зүгээр л гоё, бусдаас илүү

Зураг

5. Matrix

Кино урлагийн шок гэж ярилцдаг юм билээ, 5-д Кийн рийвэс - г тоглосон "Хурд" киног эсвэл Жонни Депийн "Карибын тэнгисийн далайн дээримчид" үү гэж их удаан бодлоо, тэгсэн гэнэт цагаан туулайг дагаад явдаг киногоо мартах шахаж, Энэ киноны зохиол утга санаа тэсрэлт, байлдаан .. Кино урлагийг нэг шат ахих түлхүүр болсон кино яахын аргагүй мөн

Зураг

Crime төрөлд

1.Pulp Fiction (1994)
Quentin Tarantino тэгээд John Travolta, Samuel L. Jackson, Uma Thurman, Harvey Keitel, Tim Roth, Amanda Plummer, Maria De Medeiros, Bruce Willis, Rosanna Arquette, Christopher Walken, Ving Rhames нар нэг кинонд ... Энэ бол бүтээл, энэ бол жинхэнэ ХОЛЛИВҮҮДИЙН БҮТЭЭЛ .. ЯРИХ ЮМГҮЙ ШУУД ҮЗ

Зураг

2.3. God Father 1,2 (1972)
Энэ киног огт үзээгүй явсаар явсаар саяхан л нэг үзэв, үнхээр шилдэг кино байнаа ... Дайне китонг ийм кинонд харна гэж төсөөлж байсангүй :wd:

Зураг

4. Casino (1995)
Robert de niro царайны төрх байдал яг л энэ дүр шиг .. жинхэнэ амьдрал дээр харсан ч ийм л хүн гэж таахаар жинхэнэ дүрдээ 100% тохирсон хүн, ийм хүн шарон шиг хүүхэнтэй байлгүй яхав .. Харин манай ник бол жинхэнэ далдагар эр .. Пески ганцаара ийм дүрийг жинхэнэ болгож чадна ... литал веапон дээр бол бас л дүрийг гаргадаг .. Энэ хуйвалдаан, энэ санаа, энэ далд үзэгдэл манай засгийн газар энэ киног дуйраагаад байна уу гэж хардхаар ..

Зураг

Sci-Fi төрөлд

1. Avatar (2009)
Зарим хүмүүс Покахонтастай адил зохиолтой л гэх юм, зарим нэг нь баялаг дээрэмдэх гэсэн хүмүүс нэг омогтой байлдлаа л гэх юм .. Манай хоёрын хайр дурлалаас болж манай залуу тэдэнтэй нэгдэж хүмүүсийн эсрэг тэмцэж баялгаа хамгаалсан омог үндэстэн энд огт биш ... магадгүй тэр хоёрын хайр дурлал покахонтас хүүхэлдэйн кинотой адил байж болох ч тэр залуу, тэр нави бүсгүй хайр дурлал зүгээр л киноны жижигхэн драм хэлбэр гэж хүлээж авах нь зүйтэй болвуу .. Гол зүйл нь байгаль эх, өөрсдийн ертөнцийн бүх зүйлтэй хүйн холбоотой байх нави үндэстэн, омог биш бүхэл бүтэн соёл иргэншил үндэстнийг илэрхийлсэн илэрхийлэл .. Бусад киноны хувьд сайн ч гэсэн зүгээр л нэг зохиол дээр үндэслэсэн байдаг бол энэ киноны зохиолын хувьд бүхэд бүтэн үндэстэн, иргэншил, баялаг, ертөнц, хэл соёл ... Жүжиглэлтийн хувьд ярих зүйл байхгүй сайн байсан ... Энэ киноноос миний хүсэж байгаа зүйл гэвэл үргэлжлүүлэн бичих зохиол хэрэгтэй байна, яг л дээр миний бөгжний эзэн-н тухай бичсэн шиг бүхэл бүтэн ертөнцийг мэдэж авмаар байна, Ингээд тэгээд тэр хоёр тэгээд ингээд ингэж дуусдаг зохиол биш хүн бүрийн төсөөлөлд нэгэн ижил байх бодитой оршихгүй ч бодитой байдаг мэт ертөнцийн төсөөлөл .. үүнийг үнхээр хүсэж байна .. Газрын зураг, дүр болгоны удам угсаа .. энэ ертөнцийн түүх ...
Яг энэ доор байгаа ертөнцийг үүх түүх, газар нутаг бүх зүйлтэй нь мэдмээр байна
Зураг

2. Blade Runner (1982)

Гол дүрд Harrison ford .. Хэн ч юу ч мэдэхгүй зүйлс өрнөж түүний учирийг олох, түүнд өртсөн, өөрийг нь мөрдөх юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйлтэй тэмцэнэ ... Киног 40-д оны ирээдүйн тухай төсөөлөл дээр үндэслэн 2019 оны тухай гаргана ... Ямар зүйл яаж өрнөж, юунд хүргэх, эрүүл ухаантай хүний энгийн бодол санаа үл хүрэх зүйлийг тухайн үеийн ойлголт дээр тулруурлан хийсэн нь одоо ч хуучраагүй :wd:

Зураг

3. Matrix


Энэ киног энэ төрөлд маш дээгүүр явдаг гэж найдаж байна, утгагүй харагдах маш нарийн философи - н тухай, хүн төрөлхтөн, өнөөгийн ертөнцийг хүний бодол санаа хүрч ойлгоход маш бэрхээр гаргаж ирсэн. Матрикс гэж яг юу вэ ? киног үзсэн хүмүүсийн тал нь энэ ойлголтоос хол ангид байгаа гэдэгт итгэлтэй байна, Ах дүү вачовскийн юуг гаргаж ирсэн нь матрикс гэж юу болхыг ойлгохыг хүссэн хүмүүст маш хүнд цохилт болсон. Энэ бол жинхэнэ сүпер ... Энэ кинонд ганц дутагдсан зүйл гэвэл бодит байдал, матриксын түүх гэж хэлхэд болно ... Нео өөрийн мэдэх ертөнцөөс цоо шинэ жинхэнэ гэх ертөнцөд тэгэж дасаж, амархан хүлээж авдаг нь бас учир дутагдалтай, гэхдээ үүнийг засах гэж Нео-г сэтгэгч, мөрөөдөгч нэгэн болгож харуулсан нь үүнийг оролдоод үзэх шалтгаан болгож хувиргасан ...

4. Back to the Future (1985)

Киноны давуу тал Терминатор киноноос ялгаатай нь илүү бодит. Өнөөдрийг өөрчилхөд маргааш ямар байх, өчигдрийг өөрчилхөд өнөөдөр өөр байх бүх зүйлсийг нарийн бодож гаргасан нь Терминатор киноноос хол давуу болгож чадсан.

5. Moon

Гэр бүлтэй, сайхан эхнэртэй саран дээр судалгааны төслийн ажилтан ... Өөрийн төсөөлөлд огт байхгүй зүйлтэй нүүр тулж .. spoiler хийх гээд байх шиг байна .. Товчхондоо энэ дэндүү гэнтийн зүйлийг кино бүтээгчид маань бидэнд харуулсан гэж хэлж болно, өсөж яваа залуу сайн жүжигчин маань дүрийг ёстой л нэг амилуулж бүтээл болгосон .. Гэвч утга санааны хувьд оновчтой мундаг сайн боловч энэ кино Short Film байсан бол илүү их амжилтанд хүрнэ, Кино урлагийн маш сайхан бүтээл ... Гэвч киноны хувьд тийм ч шинлэг шийдэл биш, харуулах гэсэн зүйл нь, болж өрнөж байгаа нь тийм ч цоо шинэ зүйл биш ч гэлээ хамгийн сайнаар үүнийг харуулсан бүтээл гэж бодож байна, гэхдээ ийм сэдэвтэй кино үсрээд 15 минут үргэлжилж байсан бол :wd: ... Зохиолын хувьд тийм ч баялаг биш ...

Зураг

6. Independece Day
Гэнтийн дайралт, довтолгоо ... Үнэнд эргэлзсэн хүн төрөлхтөн яаж хүлээж авч, юу хийхээ мэдэхгүй цоо шинэ зүйлтэй тулгарсан гашуун зүйлийг харуулсан, Нэг харийн тагнуул ирж байлдаж яваад үхдэг эсвэл буцдаг киног бодвол бүтэн дэлхийтэй байлддаг, тэмцдэг ... Зохиолын хувьд тийм ч баялаг биш,.. Зүгээр л үзээд л үзээд л ... үзээд л баймаар кино :wd:

Зураг

Жич: Энэ төрөлд үнхээр яахаа мэдэхгүй байна, Alien, Solaris, Star wars, Contact, Ghost busters, Jurassic Park, Blade кинонууд бүгд л сайхан ...

Military/ Дайны утга агуулгатай төрөлд

1. Apocalypse Now (1979)
Виетнамын дайнд тушаал авсан нэгэн .. Юуны ч төлөө, ямар ч ашиггүй үр дүнгүй дайн байсан гэдгийг харуулхыг зорьсон бас нэгэн кино .. Эрчүүд эр зориг гаргаж нэг нэгнийхээ төлөө ар нуруугаа нийлүүлж явхад юу хамгийн чухал болох бүх л зүйлийг энэ кинонд гаргасан, тэр нисдэг тэрэгний дайралт энэ тэр бол яаая ... киног чимсэн олон байлдаантай хэсэг байдаг ч үүнээсээ илүү философ, утга агуулгатай олон зүйлс энэ кинон дээр гардаг .. Зохиол, киноны ерөнхий чиглэл нь Америк ард түмэнд сэтгэлийн дэм болоод тухайн үеийн эрх баригчидыг буруу ****** үзлийг гаргасан сайн бүтээл ...

Зураг

2. Saving Private Ryan (1998)
Агуу бүтээл шүү үнэхээр .. Байлдааны талбарт гавъяа байгуулсан багш маань шинэ тушаалаа аван гэр бүлээсээ бүх ах нараа алдсан Риан цэргийг олж авчирч чөлөөнд гаргах байснаар эхэлдэг .. Дан ганц эр зориг биш ухаан чадал байж аливаад ялдагийг энэ кинонд харуулжээ .. Дутмаг зүйл ер анзаарагдаагүй бүтэн кино эхлээд дуусах хүртлээ утга учиртай, зорилготой баялаг зохиолтой боловч зохиолын эцсийн дүн ховор .. Мэт даймон өөрийн хэсгийг сайн гаргасан гэж боддог .. мэдээж киног ийм сайхан болгож чадах цөөхөн хүний нэг нь Tom Hanks .. Мөн яаж жүжигчид ямар дүрийг гаргаж, ямар хэсэгт хэн нь ямар байж юу болох зэргийг дээд зэргийн сайн хийх хүн бол Steven Spielberg .. :wd:

3. Black Hawk Down
Даалгавар биелүүлэх гэж явсан Америк цэргүүд энхийн гэх тодотголтой бас л төр засгийн буруу ажиллагаанаас болж яаж хохирч байгаа тухай, Самолианд 1993 онд болсон мөргөлдөөнийг гаргана. Цэргүүд мянга гаруй нутгийн зэвсэглэсэн нутгийн босогчтой тулгаран тэд нартай тэмцэж, байлдаж .. Киноны гол хэсэг манай цэрэг баригдаад түүнийг алалгүй бид хийх ёстой зүйлээ хийж байгаа, Одоогийн бидний нийгэм биднийг ийм зүйл хийхэд хүргэж байна гээд л ярьдаг хэсэг нь зүгээр нэг байлдаантай кино биш гэдгийг илтгэсэн хэсэг .. Эцэст нь даалгавар биелэгдэнэ
Зураг

4. Rescue Dawn
Тушаал биелүүлхээр явсан Диетер цэргүүдэд олзлогдож хорих лагерт очиж эцэст нь тэндээсээ оргож амьд мэнд нутагтаа ирдэг, нутагтаа ирсэн ч засгийн газар нь яаж хүлээж авч байгааг бас л муухай харуулсан .. Бусад аймар төлөвлөгөө гаргаад лаг байлдаад оргодог кино бол биш,,, жинхэнэ хүн гэдэг амьтан яаж зовж яаж амьдралын төлөө гэртээ харихын тулд байж болох хамгийн бодитойгоор харуулсан нь баригдаад оргох юмсан гэсэн сэдлийг төртөл сэтгэгдэл төрүүлж чадсан.. Сүртэй дайн байлдаан байхгүй ч дайны үеийн байдлыг гаргасан сүпер онц дүн тавих кино .. Сүүлд нь тэр цэрэг эрс яаж угтаж байгаа нь сэтгэл хөдлөм, сэтгэл хөдлөл ихтэй хүн өмнөөс нь баярлаад уйлмаар .. ядаж байхад болсон явдал гэхээр тэр хүнээр үнхээр бахархамаар :wd: .. Christian Bale үнхээр сайн жүжигчин
Зураг

Horror төрөлд

1. Shining (1980)
Жек николсон тоглосон учираас яагаад ч юм тийм ч сайн айдас төрүүлж чадаагүй .. Гэхдээ зохиол хийцийн хувьд үнхээр шилдэг аймшгийн кино ..Манай зохиолч ир өөрийн сэтгэмж бодол нь хар хүчтэй нийлээд ямар зүйлд хүргэж байгаа гээд л .. Дени хүү өөрөө бэртээд л эхэндээ юу байгаа бол гэж бодход жихүүцэл төрөөд л явчихна .. Киноны өнгө, тэр буудал, Жекийн бодол санаа ямар ч хүнд жихүүцэл төрүүлмээр .. үүнийгээ дагаад дарамттай санагдсан ... тэгээд л айдас төрж эхлэнэ .. Тэр хэлж байгаа үгнүүд нь ч тэр .. Тэр ганцаараа лоонжод ороод эхнэрийнхээ тухай хэлдэг хэсэг нь зэвүүн хүрмээр муухай үг :? ... Киноны зохиол тэр чигээрээ аймшигтай, киноны зураглаачаар ажилласан хүн бол ёстой сайн байсан .. бүх л зүйл нь хүнд айдас, жихүүцэл төрүүлмээр :aa:

Зураг

2. Demons (1986)
Lamberto Bava - н Сүпер бэлэг гэж хэлж болно, Бүх л амьдралын турш энэ киноноос хамгийн их айдсыг мэдэрч байсан .. Энэ киног л тэгэж их мэдэрч үзсэн учираас одоог хүртэл Зомбие, буг чөтгөр гэсэн кинонд дуртай байдаг байх. Нэгэн эртний чөтгөрийн тухай домог дээр тулгуурлан нэг киног хүмүүс бүтээсэн байдаг, тэр домогтой холбоотой нэгэн маск байсныг хар хүүхэн зүүж далдайж байгаад чөтгөрийн цусыг мэдэлгүй өөртөө шингээдэг .. тэгээд л заваарсан чөтгөр болж хувиран кино театр дахь бүх хүмүүсийг алж, алуулсан хүн болгон бас чөтгөр болон хувирч эцэст нь тэр хотыг бөмбөгдөөд дуусдаг .. КЛАССИК .. Одоогийн зарим кинонуудыг бодвол жинхэнэ дээд зэрэглэлийн кино ... Заавал үзээрэй .. Аймшигийн киног харанхуйд ганцаараа сууж байгаад үзэх шиг сайхан юм байдаггүй .. Энэ киноны 3р анги байдаг гэсэн олж үзэж чадахгүй л байна :crysad:

Зураг

3. Exorcist
Чөтгөрийн хараал нэгэн охиныг эзэмдэж ер бусын авир гаргаж байгаа нь өөрийн эрхгүй айдас төрүүлнэ .. Чөтгөр гарч ирж хүн амьтан аймшигтай алаад яваад байдаггүй ч эмч нар охины өвчинг оншилж чадахгүй эцэст нь хараал гэж үзэж байгаа нь гайхалтай сэтгэмж ... Бусад кино бол тийм биш ... Хүн төсөөлөлөөсөө илүү бодитой зүйлээс илүү айдаг ... Энэ кино жинхэнэ бодитой мэт .. Болсон явдал гэсэн ч яриа байдаг .. магадгүй киног улам бодитой санагдуулах гэсэн маркетинг байж болох ч энэ киноноос яанаа үнхээр ийм бол гэх бодолтой тулгарна .. Тийм аймшигтай урт үстэй 4 хөллөж мөлхдөг айдас бол биш .. энэ зүгээр л оюун санаагаар тоглоод хаячихдаг кинонуудын нэг :wd:
Энэ охиныг хардаа ... :-D
Зураг

4. Night Of The Living Dead (1968)
Энэ кино олон дахин хийгдсэн кино, мэдээж цэнхэн өнгө хосолсон CGI, дүрслэл хослуулсан илүү өнгөтэй харагдах ч энэ анхны хувилбар бол хар, бүдэг өнгө, илүү дутуу юмгүй зомбинууд ... Ер нь ч хар бараан өнгөгүй байдал нь илүү аймшигтай болгосон мэт .. George Romera бол жинхэнэ үхэгсэдийн бурхан .. Түүн шиг ийм бүтээлүүд хийх хүн байхгүй биз ... Энэ киног үзэхийг хүсвэл youtube дээр бүрэн эхээрээ байгаа ..
Зураг

5. Rec (2007)
Спайн улсын жинхэнэ бүтээл .. Cloverfield киног үзсэн бол нэг камер бариад л болж байгаа зүйлийг харуулаад байдаг .. энэ бас л тийм .. сурвалжилагч бүсгүй гал командын ажилчидын тухай нэвтрүүлэг бэлдэж явах үедээ нэг байшинд орсон тэрийг нь засгийн газар тусгаарлаад хүн орох бас гарах боломжгүй болгоно ... энэ харанхуй гэрэлгүй байшинд камер барьсан зураглаач, сурвалжилагч бүсгүй хэдэн оршин суугчид ... тарган зомби хатагтай :aa: ... Заавал үз .. гэхдээ харанхуйд ганцаара үзээрэй :wd: ... Remake нь Hollywood Quarantine гэж хийсэн байсан , тэрийг нь үзээгүй

Зураг Зураг

Зураг Зураг
Зураг


Заза дараа үргэлжилүүлье
Busby boy
Хэрэглэгчийн аватар
Naugg
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 39
Нэгдсэн: 2-р сар.07.03 9:15 pm
Байршил: In the Memory, You will find Me...
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн Naugg »

Tailbar sain
:wd:
Хэрэглэгчийн аватар
lp_solongo
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 28
Нэгдсэн: 1-р сар.23.10 3:59 pm
Байршил: UB

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн lp_solongo »

Forest Gamp,Green mile,God Father :wd:
Хэрэглэгчийн аватар
mr_brightside
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 486
Нэгдсэн: 1-р сар.12.09 12:05 am
Байршил: Holy Dark Desecrator

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн mr_brightside »

-Америкт нэгэн удаа
-Форрест Гамп
-ШИЗА
-Намарын дууль
-Нүгэлт Хот
-Ялаа /Нэр нь эргэлзээтэй байнаа Орос кино нэг боксоор хичээллэдэг охин гардаг /

өөр санахаараа бичнэ
Сүүлийн удаа mr_brightside 1-р сар.31.10 12:03 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
МaDeViL
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 207
Нэгдсэн: 2-р сар.10.09 4:01 am
Байршил: Тэгж их мэдмээр байна уу?

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн МaDeViL »

The Shawshank Redemption

Forest Gump

Green Mile
Сүүлд үзэх эрт үзсэнээс аюултай!
Хэрэглэгчийн аватар
ebYam
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Бичлэгүүд: 137
Нэгдсэн: 11-р сар.18.05 2:27 pm
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн ebYam »

Schindler’s List (1993)

Зураг
maYbe
JOck
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2070
Нэгдсэн: 10-р сар.17.08 3:02 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн JOck »

mark
Хэрэглэгчийн аватар
xoszvrx
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 167
Нэгдсэн: 7-р сар.04.09 3:19 pm
Байршил: Mgl ...
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн xoszvrx »

avatar
zvrx tsoxilj xair gereltseer
Хэрэглэгчийн аватар
Нисгэгч
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 357
Нэгдсэн: 3-р сар.12.09 10:10 pm
Байршил: Их дэлгүүрийн урд хүн хүлээж байна.
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн Нисгэгч »

xoszvrx написал:avatar
xaxa pochahuntis shig zohioltoi um blee.
хэв маягаа эвдэцгэе
Хэрэглэгчийн аватар
eamar
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 64
Нэгдсэн: 5-р сар.15.05 2:04 pm
Байршил: Make the signature longer!

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн eamar »

Avatar сонирхол хэзээ ч татаж байгаагүй
Хэрэглэгчийн аватар
ulmedekh
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.07.10 10:29 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн ulmedekh »

Америкт нэгэн удаа, god father
...
Хэрэглэгчийн аватар
tengis45
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Бичлэгүүд: 203
Нэгдсэн: 4-р сар.12.05 2:12 pm
Байршил: Forget your rosa glasses...

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн tengis45 »

[quote="manuuhai2006"]Бүх цаг үеийн миний мэдэх шилдэг кинонууд

Sci-Fi төрөлд

1. Avatar (2009)
Зарим хүмүүс Покахонтастай адил зохиолтой л гэх юм, зарим нэг нь баялаг дээрэмдэх гэсэн хүмүүс нэг омогтой байлдлаа л гэх юм .. Манай хоёрын хайр дурлалаас болж манай залуу тэдэнтэй нэгдэж хүмүүсийн эсрэг тэмцэж баялгаа хамгаалсан омог үндэстэн энд огт биш ... магадгүй тэр хоёрын хайр дурлал покахонтас хүүхэлдэйн кинотой адил байж болох ч тэр залуу, тэр нави бүсгүй хайр дурлал зүгээр л киноны жижигхэн драм хэлбэр :xi: гэж хүлээж авах нь зүйтэй болвуу .. Гол зүйл нь байгаль эх, өөрсдийн ертөнцийн бүх зүйлтэй хүйн холбоотой байх нави үндэстэн, :m1: омог биш бүхэл бүтэн соёл иргэншил үндэстнийг илэрхийлсэн илэрхийлэл .. Бусад киноны хувьд сайн ч гэсэн зүгээр л нэг зохиол дээр үндэслэсэн байдаг бол энэ киноны зохиолын хувьд бүхэд бүтэн үндэстэн, иргэншил, баялаг, ертөнц, хэл соёл ... Жүжиглэлтийн хувьд ярих зүйл байхгүй сайн байсан :??: ... Энэ киноноос миний хүсэж байгаа зүйл гэвэл үргэлжлүүлэн бичих зохиол хэрэгтэй байна :lol: , яг л дээр миний бөгжний эзэн-н тухай бичсэн шиг бүхэл бүтэн ертөнцийг мэдэж авмаар байна, Ингээд тэгээд тэр хоёр тэгээд ингээд ингэж дуусдаг зохиол биш хүн бүрийн төсөөлөлд нэгэн ижил байх бодитой оршихгүй ч бодитой байдаг мэт ертөнцийн төсөөлөл .. үүнийг үнхээр хүсэж байна .. Газрын зураг, дүр болгоны удам угсаа .. энэ ертөнцийн түүх ...
Яг энэ доор байгаа ертөнцийг үүх түүх, газар нутаг бүх зүйлтэй нь мэдмээр байна
:wahaha:
Зураг

Oh well, shoot me... :wahaha:
Хэрэглэгчийн аватар
хако
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Бичлэгүүд: 81
Нэгдсэн: 4-р сар.10.10 6:59 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн хако »

Армагеддон, Титаник, Ногоон бүс, Бангкок Хилтон, Москва нулимсанд дургүй гээээээл...
bi bi bi bi bi bi....
Хэрэглэгчийн аватар
LacTosE
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 52
Нэгдсэн: 5-р сар.01.10 5:38 pm
Байршил: чи дотор би л чухал

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн LacTosE »

хүмүүсийх бас л лаг лаг кинонуудын , миний хувьд бол ммм...Life is beautiful-жинхэнэ үнэнгээсээ яааг хамгын гое , hounddog-сайн бүр элэг эмтэртээр.. dakota жоохондоо тоголсс бээлээ тэр чанамал хулгайлж палаажаар солидог хэсэг тасалбарний төлөө дуу дуулдаг нь этр бүр,,,
би эзэрхийлэгч гишүүн болмоор бн
Хэрэглэгчийн аватар
kOOk
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Бичлэгүүд: 740
Нэгдсэн: 11-р сар.01.08 3:39 am

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн kOOk »

banshtai zutan
bloom_flea
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2002
Нэгдсэн: 12-р сар.30.05 1:57 am
Байршил: DAFUQ
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн bloom_flea »

alien 2,4
interview with the vampire
Доор ертөнц эргэнэ
Хэрэглэгчийн аватар
M@PCM@H
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 564
Нэгдсэн: 11-р сар.09.09 9:50 pm
Байршил: Ub

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн M@PCM@H »

лайф ис бьюрифул.
пианист.
Кэч ми иф ю кан
Усаа уусан уу ?
Хэрэглэгчийн аватар
Сэрээнэм
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 52
Нэгдсэн: 8-р сар.23.09 6:16 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн Сэрээнэм »

Миний хувьд "Загалмайлсан эцэг 1,2,3", "Порест Гамп", "1900", "Хурга майлахаа болино", "Pursuit of Happyness", "Карибын тэнгисийн далайн дээрэмчид 1,2", "Public enemy", "Бөгжний эзэн" тэгээд санаанд ордгүй ээ. Ямартаа ч энэ хэдийг бол үзээд уйдахгүй л байгаам даа.
imposible is nothing
shoes
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 23
Нэгдсэн: 8-р сар.25.05 2:50 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн shoes »

Breakfast at Tiffany's

Жирийн л нэг хайр дурлалын романтик киноноос хамаагүй илүү.
Нэрд гараагүй баян авгайгаар тэтгүүлж амьдардаг залуу, биеэ үнэлэгч хүүхэн хоёрын хайр дурлалын тухай түүх. Биеэ үнэлэгч нь гэхдээ нөгөө юу гэдэг билээ дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч л дээ. Өөрөө хэлбэл гудамжинд зогсож клиентээ олдог биш, за та нар мэднэ дэ. Баян залуучуудтай явалдаж (мэдээж үнэ ханштай, мөнгөөр унтана л да. Кинон дээр бол 50 долларын ханштай, гэснээс 1960 оны кино шүү) байгаад нэг баянтай нь гэрлэх бол эцсийн зорилго нь. Энэ талаас нь харвал залуу ч гэсэн цэвэрхэн биеэ үнэлэгч. Тэгэхээр үндсэндээ хоёр янхан бие биендээ дурлаад хаппи эвэр афтэр болдог л кино. Гэхдээ энэ киног үзэхдээ пүү паа ёс суртахуунгүй заваанийн гэж үзэж огт болохгүй. Ялангуяа орчин үед бол энэ байдаг л зүйл болохоор бүүр ч пүү паа гэж хандаж болохгүй. Одоо үед учиргүй мөнгөөр биеэ үнэлэхгүй ч гэсэн хүн бүр л гайгүй баян, бүр аймар баян биш юм аа гэхэд гайгүй баян талдаа хүмүүстэй явалдаж байгаад алсдаа тэгж байгаад мөнгөлөг ханьтай болж амар сайхандаа жаргахыг л хүсдэг биздээ. Эмэгтэй нь ч тэр эрэгтэй нь ч тэр. Тэгэхээр энэ киноны гол дүрийг өөр дээрээ адилтгаж үзэх хэрэгтэй. Ялангуяа синглэ хүмүүс. Киноны 2 гол дүр маань гэтэл хоюулаа мөнгөгүй юм байж, нэг нэгэндээ дурлаад эцсийн эцэст хосууд болно. Энэ юу нь тийм сонин байна аа гэж үү. Сонин байна тэхүү. Нөгөө хүсээд мөрөөдөөд байсан мөрөөдлөө яах уу. Тэр хоёр хоюулаа мөнгөгүй юм байж сайхан амьдарч чадах уу.Ялангуяа Холлигийн хувьд. Холли гэж нөгөө гол дүрийн хүүхэн нь. Одри Хэпбэрн тоглодог. Яагаав нөгөө Ромын амралт, Сабрина дээр тоглодог гэнэн хөөрхөн царайлаг анжел чинь янханы дүрд тоглосон л юм да. Тэгэхээр ядаж тэрийг нь бодоод заавал үзэх ёстой кино шүү. Холигийн хувьд бол анхны хөгшин нөхрөө хаяж, том хотод ирсэн ганц зорилго нь баян хүнтэй сууж, гэртээ тавилга авч, нөхөртөө цамц нэхэж, ганган хувцас өмсөж, Тиффанигаас үнэт эдлэл авсан шигээ сайхан амьдрах л байсан. Гэтэл яав эцэст нь нэг шалдан ямар ч мөнгөгүй, өөртэй нь адилхан биеэ үнэлдэг байсан залуутай дуусах гэж л тэр бүх зүйлийг хийж ирсэн болж таарч байна уу. Залуугийн хувьд бол арай өөр хэрэг. Хальт зохиол бичдэг, бүр нэг ном нь хэвлэгдсэн гэж байгаа. Нэг хөөрхөн хүүхэнд дурлангуутаа, баян авгайгаа нулимж орхиод дурласан хөөрхөн хүүхнийхээ баатар нь болж авраад, бас ном бичихээ үргэлжлүүлж бас ч гэж амжилтанд хүрэх найдлагатай. Гэрэлт ирээдүй харагдаастай. Болж байнаа. Гэтэл Холлигийн хувьд аймаар эргэлзээтэй байгаа байхгүй юу. Нөгөө залуу нь амжилтанд хүрээ ч үү гүй ч үү. Цаашид Тиффанигаас үнэт эдлэл авч чадаа ч үү гүй ч үү. За бараг чадахгүй дээ. Нэг гал зуухны өрөөнд шөл хийгээд л зогсож байх ирээдүй харагдаж байна. Гэтэл манай хоёр гүээ мөн сайхан хосууд болоод дуусна. Бас болоогүй ээ нэг мууртай. Муур нь "муур" гэдэг нэртэй. Юу ийм байдалд хүргэв. Тэхээр энд нөгөө агуу хайр гарч ирж байх шиг байна. Но но но биш юмаа. хайр гэхээсээ илүү, бодит байдал "үнэн бөгөөд гашуун Факт" л ийм байдалд хүргэж байна. Хорвоо дээр угаасаа хүн бүрд хүрэлцэх баян залуучууд, баян хүүхнүүд угаасаа байхгүй. Эртхэн шиг өөртөө таарсан чамд хайртай чи өөрөө ч гайгүй дуртай залуу гарч ирвэл эртхэн шиг, хоосон мөрөөдөөд байлгүй саналыг нь хүлээж авч, шөл чанаж өгөө л гэсэн санаа. Тэгээд муурандаа нэр өгөөд, гэртээ таарсан үнэтэй тавилга аваад, өөртөө таарсан бага ч хамаагүй цалинтай ажил хийгээд, нөхрийнхөө ажлыг дэмжээд, дуугаа дуулаад шөлөө чана. Дэ энд, хаппи энд. Энэ кинонд хорвоо дээрх бүх л "Хайр дурлалд итгэдэггүй, би хүнтэй суухгүй" гэж муйхарлан дайрдаг хүмүүст зориулж толгойн дундуур нь тас хийсэн үг хэлдийн. Яг тэр нюансаар нь орчуулж чадку болохоор англиар нь оруулий. Холли энэ улсад дан бүткүү гарууд байна. Гадаадад очиж азаа үзнэ. Гадаад баян хүн олж сайхан амьдрана гэж зөрүүдлэж байхад нь дурласан зохиолч ингэж хэлдийн.  

“You know what's wrong with you, Miss whoever-you-are, You're chicken!
You've got no uuchilj uz You are afraid to stick out your chin and say, ‘Okay, life's a fact’ People do fall in love ,People do belong to each other. Because that's the only chance anybody's got for real happiness. You call yourself a free spirit and wild thing. And you're terrified somebody's going to stick you in a cage. Well, baby, you are already in that cage. You buit it yourself...It's whereever you go because no matter where you run, you just end up running into yourself."


Хүйтэн хөлс гармаар үг шүү. Үнэн үг гашуун гэж.
Энэ хэсэг дээр Холли хэрвээ яг өглөө нь шоронгоос гараагүй, шорон ч гэх юм уу да 72 хавьцаа л байх, бас дээрээс нь нэг том сууна гэж найдаж байсан баян Бразил хархдаа хаягдаагүй, гадаа хүйтэн бороо асгараагүй, муураа хөөж явуулаагүй байсан бол зохиолч залуугийн саналыг яагаад ч хүлээж авахгүй байсан гэж боддогийн. Бүх муу зүйлүүд дээд дээрээсээ давхцаад, цаашид амьдрал нь бараан харагдангуут, тийм үнэн үг сонсонгуутаа окэй ер нь бүткү юм шиг байна, гялс зөвшөөрчий тэгээд ч би өөрөө ч гэсэн хайртай юм чинь гээд маааш зөв шийдвэр гаргаад .. ХАППИ ЭНД.

Энэ киноны бас нэг гол үзүүштэй юм нь яах аргагүй Хувцас. загвар. Мэдээж бас хөөрхөн хүүхэн, сайхан залуу, гоё дуу. Сэтгэлээ сэргээхэд хэрэгтэй бүх юм байна. Бүгд нийлээд хамгийн үзүүштэй романтик бас амьдралтай кино.

ps; You've got no uuchilj uz хэсэг дээр яаж ч хичээгээд уучилж үз гэсэн үг гарч ирээд байх юм. Би түмэн янзаар үзлээ. болкү байна. уучилж үз биш You've got no uuchilj uz гэж байгаа шүү.
Сүүлийн удаа shoes 1-р сар.15.11 1:42 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
shoes
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 23
Нэгдсэн: 8-р сар.25.05 2:50 pm

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн shoes »

teer ene haraa yagaad ch nemer alga. uuchilj uz bish uuchilj uz
Хэрэглэгчийн аватар
Watakanbe
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Бичлэгүүд: 117
Нэгдсэн: 11-р сар.30.09 9:22 pm
Байршил: Чиний төсөөлшгүй газар.
Contact:

Re: Бvх vеийн шилдэг кинонууд...

Бичлэг Бичсэн Watakanbe »

1900 Үнэхээр гоё кино.
Сэтгэгдэл хариулах

“Кино Ертөнц” руу буцах