МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

НИЙСЛЭЛ хотоо НИЛЭЭН өндрөөс ТОЛЬДОХУЙ
Нийслэл хотын хамгийн өндөр цэгүүдийн нэг болох Blue Sky tower-ийн хамгийн дээд давхараас хөгжин дээшилж байгаа УБ хотынхоо гэрэл зургийг буулгав. Олон жил эх орондоо ирээгүй болон ийм өндөрөөс хараагүй хүмүүстээ зориулаад энэхүү зурагнуудыг толилуулж байна.

Албаны ажилтай явсан тул жаахан сандруу, тухгүй бас дээр нь зарим цонх жаахан хиртэй байсан тул олигтой зураг цөөхөн байна. Гэхдээ л үзүүлэе гэсэн сэтгэл хаачихав дээ хэ хэ
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
2013-08-21 11:30:54
25640
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]ӨНӨӨДӨР өглөө ИЙМ Л төрх ХАРАГДАНА[/center]
2013-09-01 11:43:19

ЗурагЕсдүгээр сарын нэгэн. Нэг л их том давалгаа эхлэх мэт санагддаг даа. Бараг л Монгол улсын хөдөлгүүр түр зуур унтаж, амарч байгаад яг энэ өдрөөс л хамаг хүчин чадлаараа хүнгэнэн хөдлөх мэт тийм нэг агуу том хөдөлгөөн, эхлэл мэдрэгддэг өдөр.

Юмыг яаж мэдэхэв гээд айл болгон л сэрүүлэг тавьж хоносон байх. Ихэвчлэн ээжүүд л түрүүлж босоод цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл бас бус зүйлсийг бүрэн эсэхэд санаа зовон ахин нэг хянаж үзнэ.

Тэгээд гэрийнхнээ сэрээнэ дээ. Хүүхдүүдээ нэг тийм том баярын өдрийг мэдэлгүй өнгөрчих вий гэсэн аятай хөөргөн, дэвэргэн өнгөөр бас ч үгүй жижигхэн яаруулсан байдалтай сэрээнэ.

Харин аавыг бол арай жаахан өөр өнгөөр нэг тийм хариуцлага үүрүүлсэн, тусламж эрсэн, үг хаясан байдалтай сэрээх нь элбэг дээ.

За тэгээд л хувцас хунар индүүдэх, өмсөх, үс гэзэг самнах, нүүр гар угаах, өглөөний цай уух, ор дэр хураах гээд бүх л ажлууд зэрэг зэрэг бужигнаад нэг хэсэгтээ л үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай гүйлдэцгээнэ.

Яг энэ өглөө л цаг нэг их хурдан өнгөрч байгаа мэт санагдаад юу юугүй л цэцэрлэг, сургуулийн цаг болно. Өөрийнхөө ажлаас хоцрохгүйн тулд зарим нь цэцэрлэгийн зүг, зарим нь сургуулийн зүг хүүхдээ дагуулаад жирийж өгнө.

Гадаа гарахад хаа сайгүй л хүүхэддээ сургааль ном айлдсан, аргадсан, шаардсан эцэг эхчүүд холхих бөгөөд зарим нь гартаа цэцэг барьсан байгаа нь энэ өдөр баярын өдөр шүү гэсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ.

Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд илүү их ач холбогдол өгч тэрүүхэндээ санаа зовсон байдалтай харагдах нь анх удаа бяцхан хүүхэд нь тоглоомноос холдож эрдэм сурах их аяны харгуйд мордож байгаатай холбоотой. Зарим хүүхдүүд уйлна, зарим нь унтана, зарим нь сургуулийн гадаа зогсож байхдаа л өлсөнө, зарим нь ямар нэг жижиг сажиг зүйлсээ мартсан гээд гэрлүүгээ буцаад гүйнэ. Гэхдээ л тэд нар сургуульд орж байгаа буюу том хүн болж байгаа гэсэн нэг тийм хариуцлагатай төрх гаднаа ч, дотроо ч бий болгосон байх. Тиймээс уйлж, зугтах нь ховор.

Харин цэцэрлэгт бол жинхэнэ томоохон найрал хөгжим нижигнэнэ. Нээлтийн ажиллагаа хөгжилтэй, цовоо цолгиун болж байх зуурт л баахан нялх үрс хөг нэмэн уйлсаар л байна. Учир нь тэд удахгүй ээж, аав нь танихгүй газар орхиод явах гэж байгааг зөнгөөрөө мэдээд байх шиг байгаа юм. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж байгаа аав, ээж, эмээ, өвөө нарын дунд ч бас нүдэндээ нулимастай нөхөд харагдах боловч яалт ч байхгүй амьдралын шаардлага тул сэтгэлээ хатамжлан шийдсэн царайтайгаар нээлтийн ажиллагаа дуусахыг хүлээнэ.

Нээлтийн ажиллагаа дуусмагц жинхэнэ “ажил” эхлэх бөгөөд хашир туршлагатай цэцэрлэгийн хүүхдүүд тоглоомруугаа ухасхийн шуугианыг жинхэнэ өрнүүлэх бол шинэхэн бөгөөд эрххэн жаалууд уйлалтын уралдаанд оролцон угтан авч байгаа багш, хүргэж өгсөн ээж, аавыгаа сандаргана. Ээж, аав, өвөө, эмээ нар ямар ч байсан зөв харж инээж, буруу харж уйлан гарахдаа бас ч гэж хариуцлагатай нэгэн болохоо мэдрүүлэн багшийн утсыг авахаа мартахгүй.

Ямар ч байсан хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүлээлгэн өгсөн эцэг, эхийн сэтгэл ингээд амарчихгүй нь гачлантай. Өнөөх минь уйлж байгаа болов уу? өлсөж байгаа болов уу? үймүүлж байгаа болов уу? тархаар нь хэн авах билээ? гээд түмэн асуудлууд хөвөрч өгнө дөө.

Ажил дээр ирсэн дараагаар өнөөдрийн онцлох яриа нь шинээр цэцэрлэг болон сургуульд хүүхдээ оруулсан тухайх яриа болж өрнөх бөгөөд ирээдүйн ээж, аав нар сэтгэлзүйн бэлтгэлийн сургалтанд хамрагдана.

За нэг иймэрхүү дүр төрхүүд ихэнхи айл, албан газруудад өрнөж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бүх багачууддаа болон тэдний ээж, аав, өвөө, эмээ нар мөн боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчиддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд сурлага, хөдөлмөр, урлаг, спортын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
25882
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Хямд БАЙРААР хангах ХЯТАД арга

Хүний үндсэн хэрэглээ бол ер нь их бага юм шүү дээ. Орох оронтой, өмсөх хувцастай, идэх хоолтой байхад л болоод явчихна гэсэн үг. Тэгэхдээ бид сүргээр биш нийгмээр амьдарч тэр дотроо дээд, доод түвшнийхэн хэмээн ялгаварлагддаг “хошин” системийн золиос тул агуулгыг бус хэлбэрийг хөөгөөд өөрөсдийн үндсэн хэрэгцээнээс хэд дахин давсан “үрэлгэн” байдлыг бий болгочихдог. Тэгээд л амьдрал муу байна, хараач тэр муусайн гадаадуудыг, тэд яаж амьдраад бид яаж амьдраад байна хэмээн төр засагруугаа л үглэж дуулна шүү дээ.

Төр засаг маань ч биднийг аятай тавтай, айлын хүүхдүүдээс дутаахгүй амьдруулахын тулд хэр чинээгээрээ л олон янзын арга чарга сүвэгчлээд, орох оронтой болгочих гээд зүтгээд л байна. 8%-ийн зээл, ипотекийн боломж, барилгын материалын үнийг бууруулах, барилгажилтын корпраци гээд төрөл бүрийн аргууд хэрэглэж байгаа боловч бидний хүссэн шиг барилга, байшингийн үнэ буурсангүй. Ялангуяа залуу гэр бүлүүдийн хувьд шинэ байртай болох нь бараг л “үлгэр” мэт санагдах болж.

Харин бусад улс тэр тусмаа 1,7 тэр бум хүн амтай манай урд хөрш яаж энэ асуудлыг зохицуулж байгаа талаар өөрийн харсан жишээг бичиж сууна. Магадгүй төр нь биш юм гэхэд түмнээ боддог нэг компани ч болов авч хэрэгжүүлчихэж болох шүү дээ.

Барилгын үндсэн шаардлага юу вэ? гэдгээс яриагаа эхлэе. Хана, тааз, шал, хаалга, цонх заавал байх ёстой. Мэдээж хүйтэн болдог манай оронд халаалт шийдэгдсэн байхаас гадна цэвэр ус, бохир усны хоолой холбогдсон бөгөөд ариун цэврийн өрөө нь амьдардаг хэсгээс тусгаарлагдсан байх нь чухал. Мэдээж цахилгаан шугам сүлжээ орж ирсэн байх нь бас л нэг зайлшгүй шаардлага. За ерөнхийдөө бид ийм л зүйлсийг хүсдэг шүү дээ.

Гэтэл манайд дотор засал, сантехник, цахилгаан монтажны ажил болоод сонголтоос хамаараад ашиглалтанд орох хугацаа нь ч уртсаад, барилгын өөрийн үнэ ч хамаагүй өсөөд байх шиг байгаа юм.

Би Хятад улсад явж байгаад өөрийн нүдээр харсан юм. Нэг түншийн маань хүү хуримаа хийгээд шинэ байр авах гэж байгаа гээд хөөрөөд байсан. Тэгсэн нэг удаа уулзсан чинь хүүгийн авах шинэ байр бэлэн болсон гэнэ очиж зайг нь харж сонгох гэж байна, хамт явах уу гэлээ.

Тэгээд очоод харсан чинь зүгээр л нэг том өрөөнүүд байх юм. Мэдээж хэмжээнүүд нь харьцангуй өөр, хэмжээнээсээ хамаараад доторхи цонхны тоо ч бас өөр байна. Тэнд зөвхөн ариун цэврийн өрөөний хэсгийг л ханаар тусгаарласан байна. Ариун цэврийн өрөөнд болон гал тогоо байж болох хэсэгт бохир болон цэврийн хоолойнууд оруулсан байх бөгөөд хана, таазны энд тэндээс цахилгааны утаснууд сарайж харагдахаас гадна дотор засал юу ч хийгээгүй зүгээр л цементээр нь сайхан тэгшилчихсэн тийм нэг ханхай дөрвөн хана байх ажээ. Аан харин дулааны сүлжээг нь оруулаад нэг стандарттай ижил паарнууд тавьсан байсан.

Манайханд ийм байр өгвөл бараг зодох байх л даа. Хүн доромжиллоо, ийм байр гэж юу байсан юм бла бла гээд бөөн юм болно байх.

Гэвч энэ бол залуусыг байртай болгох хамгийн сайн арга шиг надад санагдсан юм шүү. Болсон болоогүй обой наагаад үнэн, худлыг нь мэдэхгүй баахан БРЭНД нэртэй сан болон цахилгааны тоног төхөөрөмжүүд байрлуулж, хэзээ ховхорохыг нь мэдэхгүй паркет хэмээх шал тавьснаар бас хамгийн гол нь өрөөнүүдийг заагласан хана өрснөөр барилгын үнэ асар өндөр болчихоод байгаа юм.

Аан харин дээрх байранд та орсноор өөрийнхөө бэл бэнчинд тааруулаад сантехник болон цахилгааны асуудлуудаа шийдчихнэ. Тэгээд л орчихно шүү дээ. Яахав залуу хүмүүс эхлээд хэсэг жаахан тохьгүй л амьдрана биз. Тэгээд боломжоороо мөнгө цуглуулаад хана босгоно уу? шал хийнэ үү? өмнө тавьсан сан, цахилгааны юмнуудаа сольно уу? таазандаа хээ хуар татна уу? ханандаа обой наана уу? зураг зурна уу? дурын хэрэг. Хамгийн гол нь та хямд үнээр орох оронтой болж өрх тусгаарлах боломжтой болж байгаа юм.

Миний л хувьд энийг маш зөв бодлого байна гэж харсан. 2013-09-06 11:30:39
Зураг
Сүүлийн удаа modern nomads 12-р сар.05.13 10:41 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ТА нийслэлд АМЬДРАХЫН тулд ТАТВАР төлнө

Монгол улсын засгийн газар татварын багц хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг гарган удаан нухсаны эцэст хуулийн төсөл боловсруулагдаж дууссан байна. Ард түмний болон аж ахуйн нэгжүүдийн чих тавин хүлээж байгаа энэхүү төслийг УИХ намрын чуулганаараа авч хэлэлцэнэ.

Хуулийн төслөөс нэг зүйл анхаарлыг ихэд татлаа. Энэ нь нийслэлд амьдарч байгаа иргэн та жилдээ нэг удаа хашаанд амьдарч байгаа, орон сууцанд амьдарч байгаагаасаа үл хамааран татвар төлөх юм байна.

Жишээлбэл орон сууцанд амьдарч байгаа иргэн та байрлалаас хамааран 1м/кв тутамд 1000-10000 төгрөгийн татвар төлөхөөр хуулийн төсөлд тусгагдсан байна.

Сангийн яамнаас боловсруулсан энэхүү хуулийн төслийн энэ заалт иргэн танд таалагдах эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхдээ хэрэв хууль батлагдвал та жилд нэг удаа нийслэлд амьдарч байгаагийнхаа төлөө татвараа төлж л таарах байх.

Хууль санаачлагчдын зүгээс энэхүү татвар нь хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөнийг саармагжуулж зарим нэг иргэд татвараас зайлсхийн хөдөөрүү нүүх сайн талтай хэмээн үзсэн байх л даа. Гэвч санаачлагчид маань шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгаануудад дүн шинжилгээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна.

Уг нь бол хэдхэн жилийн өмнө Монгол улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эх орондоо хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй, энэ эрхээ эдлэхэд нь ямар нэг ялгаварлан үзэх зүйл байх нь зохимжгүй энэ тэр гэж ирээд энэ их нүүдлийг эхлүүлж байсан шиг санагдана. Гэтэл өнөөдөр хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлж тэдний нутагтаа сайхан амьдрах болмжийг бүрдүүлэхгүй байж зах зээл бараадан ирж байгаа ядарсан иргэддээ татварын дарамт үүсгэн "дээшээ тэнгэр хоол, доошоо газар хатуу" болгож байгаа нь мэргэн шийдвэр биш шиг харагана.

"Төр буй дор тавар буй, татвар буй дор төр буй" тул татварын сайн системтэй болох нь зөв боловч бас оновчтой байх нь зөв гэдгийг сайн бодолцоосой билээ. 2013-09-12 10:57:16
Зураг
Сүүлийн удаа modern nomads 12-р сар.05.13 10:40 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

"БУУ, бөмбөг" ТОЙРСОН олон САЛАА бодол
Би нийтлэлч хүн. Нийгэмд болж байгаа болон болох гэж байгаа, болоод өнгөрсөн үйл явдлыг өөрийн харсан өнцгөөс тайлбарлан бичиж бусдын дэмжлэг, дургүйцлийг зэрэг хүртэж байдаг нэгэн.

Энэ удаад Монголд өрнөсөн буун дууны тухай бичих гэж байна. Энэ бол тээр жил Орос улсад дуугарсан “Аврора”-ийн дуу бус, эсвэл 7 сарын 1-ний шөнө хэнийх нь одоо болтол олдоогүй байгаа “сүнс”-ний ч дуу биш. Энэ бол хэн ямар зорилгоор хэнд хандаж дуугаргасан нь хачин тодорхой буун дуу юм. Нэг үгээр бол “Урт нэртэй” хуулинд өөрчлөлт оруулах төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан хэн нэгэн өөрт ашигтай, Монголын ард түмэнд ашиггүй хувилбараар энэхүү “сайн” хуульд өөрчлөлт оруулахвий хэмээн сэрэмжилж, хардаж, сэргийлж хийсэн үйл ажиллагаа гэж би ойлгож байгаа юм.

Энэхүү буун дууг олонхи хоёр өнцөгөөс харж байна. 1-рт: Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч эгэл баатруудын аргаа барсан цөхөрлийн дуу. 2-рт: Ард түмнийг айдаст автуулсан анархист дуу.

Мэдээж аль алинд нь л төр засаг хамаарагдана. Юмыг аль өнцөгөөс харж байгаагаас хамааран тайлбар болон ойлголт өөр байх боломжтой шүү дээ. Жишээлбэл 4 сохорт зааныг бариулахад: Хамар барьсан нэг нь том могой шиг, хөл барьсан нэг нь мундаг багана шиг, чих барьсан нэг нь том сэвүүр шиг, соёо барьсан нэг нь гадас шиг ч гэдэг билүү нэг тийм эртний сургамжит үлгэр байдаг юм.

Эхний эх орончдын цөхөрлийн дуун хэмээх хувилбарыг их олон хүн дэмжиж дуу хоолойгоо нэгтэгсэн байгаа нь олон нийтийн сүлжээнээс харагдаж байна.

1-р гаргалгаа: Нээрэн эх орны минь онгон тансаг, үл өөрчилж болох унаган төрхийг сүйтгэхийг хориглосон тун боломжийн хуулийг яах гэж өөрчлөх гээд байна вэ? Хэн нэгэн эрх мэдэлтний тусгай зөвшөөрөлд саад болсон уу? Нэг бол засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй өмнө тараасан лиценз эзэшигчдийнхээ “занга”-нд баригдчихаад байна уу? Бүүр буруугаар бодвол аливаа нэгэн бизнес, улс төрийн бүлэглэлийн лобби гүйгээд байна уу? гэсэн түмэн “хардалт” байгаа тул, магадгүй баттай мэдэж байгаа тул энэхүү буун дуу дэндүү учиртай байсан мэт санагдуулна. Буу барин ордны цэцэрлэгрүү орж чадсан “зоригт” эрхмүүдийг Дамдинсүрэн, Магсаржав нар мэт эх орончид гэж бодуулахад хүргэж байна.

2-р гаргалгаа: Нөгөө талаасаа олон нийтийн дэмжлэгийг аван, тайван замаар УИХ болон ЗГ-тай ямар ч тохиролцоонд хүрч болох нээлттэй нийгэм бүрэлдсэн энэ цагт яагаад интернэт дэх олон нийтийн сүлжээ болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ямар нэгэн алхам хийхгүйгээр ард иргэдийг айдаст хүргэсэн ийм “цочмог” алхам хийж тэмцлийн замаа шууд зогсоох боломжийг төрийн мэдэлд байдаг хүчнийхэнд олгов. Энэ нь зүгээр л сүрийг үзүүлэн түмний анхаарлыг татах гэсэн ямар нэг хуйвалдаан байв уу? Төр засгийн хүчийг “өргөх” гэсэн бас нэг реклам байв уу? гэсэн хардлага төрүүлж байна. Яг үнэндээ энэ асуудлыг ихэнхи хүмүүс дэмжин тэдний ард талд баттай зогсохоор байхад тэмцлийн шат дараалсан алахмуудыг ашиглаагүй нь “жижиг” хардлага төрүүлж байгааг нуух юун.

Харин хоёр дахь буюу шаал эсрэг хувилбар болох “хийрхэгчдийн зүгээс хийсэн ард түмнийг айдаст автуулсан тэнэг алхам” гэж үзэж байгаа хүмүүсийн өнцөгөөс харвал:

1-р гаргалгаа: Үнэхээр тийм юм. Юун сүртэй юм бэ? Тусгайгийнхан биш зүгээр л ордны гадна хамгаалалтын гар дор баригдан буу зэвсэгээ “сайн дураар” хураалгахын хооронд яах гэж ингэж сүржигнэсэн юм. Магадгүй “мартагдахаас” айсан уу? Нэг бол ард түмний өмнө эрэлхэг баатар болж ирээдүйн түүхэнд “алтан” үсгээр бичигдэх гэсэн юм уу? Ядаж л шат дараалсан тэмцлийн хувилбар сонгоод, тодорхой хэмжээний дэмжигчдийг УИХ дотроос бүрдүүлээд тэмцэхгүй яасан юм бол. Ямар ч хамаагүй аргаар ард түмний анхаарлыг ийш нь чиглүүлэе гэсэн бодлоор ийм тэнэг алхам хийсэн хэрэг үү? Хэрэв тийм бол нээрэнгээсээ л “хийрхэл” болж харагдаад байгаа юм. Учир нь өнөөх “туг” болсон эрхмүүд маань төрийн буулганд өөрөсдөө гүйгээд оччихлоо шүү дээ. Одоо ард түмэн хэнээр “чиг” хийх билээ.

2-р гаргалгаа: Энэ бол нийгмийн захиалга. Өнөөдөр бид идэх хоолоо биш, эх орноо харамлан тэмцэж байна. УИХ, ЗГ-ынханд итгэхгүй болсон болохоор ингэж “буу” дуугаргах гэсэн эцсийн аргыг хэрэглэж байна. Учир нь “илжиг модон хударгандаа хайртай” гэдэг мэт дүлий дүмбэ царайлан өмнөх зам, өнөөдрийн талхнаасаа өөр зүйл харахаа больсон ард түмнийг ингэж гэмээж нь л бид сэрээж “асуудалд” анхаарлыг нь төвлөрүүлж чадах юм. Ийм арга хэрэглэж байж төр засагт бид таны тавьсан салан дээр хөвөгчид биш, тантай хамт сэлүүрдэгчид юм гэдгийг ойлгуулж чадах юм. Эцсийн бүлэгт өнөөдөр хэсэг бүлэг хүмүүсийн бүх үеийн хоолыг бэлдэхэд “нөөц”-өө зарцуулахгүйгээр бүх иргэдийн ирээдүйн төлөө “баялаг”-аа зөв ашиглахын төлөө тавьсан “буу” юм.

Аль аль талаас нь харвал ийм л явдал болоод өнгөрөх мэт харагдлаа. 2013-09-18 10:59:40
Зураг
Сүүлийн удаа modern nomads 12-р сар.05.13 10:39 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

УТААГҮЙ зууханд ИРГЭД дуртай БАЙНА

Өнөөдөр өглөө автобусанд залуу хосууд болон нэгэн эмээгийн яриаг сонсож явлаа. Залуу хосууд төслийн утаагүй зуухыг авч гэртээ тавих тухай ярих бөгөөд зуухны яндангийн хоолой таарахгүй тул ханан пийшингээ ахиж барих тухай ярьж явна. Эмээ тэдний үгэнд дурлан “Манайх ч ханан пийшиндээ тэр зуухыг холбосон, тэгж нурааж ажил болох шаардлагагүй зүгээр янданд нь нэмэлт угсраад тааруулчихна” хэмээн зааварчилгаа өглөө. Залуу “Манай зай нэг л болж өгөхгүй байгаа юмаа. Уг нь газраа жаахан ухаад суулгаж болох боловч хүүхэд гүйж очоод дээрээс нь уначих байх гээд айгаад байна. Ажлын зав л болохгүй байгаа болохоос ядаад байх ч ажил биш дээ” хэмээн ярьж байна. Ер нь л “утаагүй зуух” хүмүүст их таалагдсан бөгөөд түлшинд хэмнэллтэй, сайн халдаг, дулаанаа удаан барьдаг талаар хуучилцгаасан юм.

Би ч дуугай явсангүй тэдний ярианд хошуу нэмлээ. Хошуу нэмэх болсон шалтгаан нь мэдээж удахгүй “ирэх” нь тодорхой утааны асуудалд түүхий нүүрс түлж байгаа энэхүү иргэдийн зуухаа сольсон эсэх тун их хамааралтай тул хэдэн асуулт асуулаа.

- Тэр зуух ер нь түлшинд ямар хэмжээний хэмнэлттэй юм бэ?

- Зөндөө хэмнэлттэй. Нэг их хүмүүс нь орж гарч холхиод байдаггүй айл бол жижиг уут нүүрсээр бараг гурав хоночих байх. Гэтэл хуучин зууханд бол бараг л нэг хонохгүй шүү дээ.

- Бараг 3 дахин хэмнэлттэй гэсэн үг байна. Тэгээд утаа тортог нь үнэхээр бага уу?

- Бага бага. Гадагшаа гардгийг нь сайн мэдэхгүй байна. Бодвол бага л байлгүй. Гэрт лав ямар ч утаа, тортоггүй сайхан цэвэрхэн шүү дээ. Зарим айл буруу хана өрснөөс болоод зарим газраар утаа гарсан энэ тэр гэж л байдаг. Манайд лав тийм юм байхгүй.

- Дан нүүрс биш бас мод орно биз

- Мод ч маш бага ордог юм. Дөнгөж асаахад жаахан мод бас жаахан цаас ордог юм.

- Танайх өмнө нь нэг жилд ямар хэмжээний нүүрс түлдэг байсан юм. Одоо ямар нүүрс авч байна.

- Энэ жил нэг Зил-130-ийн тэвшээр яг тэгшилчихсэн Налайхын нүүрс л авлаа. Манайх 9 сард авахад 580 мянгаар авсан. Одоо бараг 700 мянга гарч байна гэсэн. Энүүгээрээ элбэг өвөлжинө гэж бодож байгаа. Өмнө нь ийм нүүрс хоёрыг авч байж арай гэж л хүргэдэг байсан.

- Нээрээ энэ засгийн газрын авчирч байгаа хямд нүүрсийг авч болдоггүй юм уу?

- Тэр нүүрсийг чинь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч байгаа юм бишүү?

- Үгүй байхаа. Иргэн болгонд л хүргэх гээд хичээж байгаа байлгүй. Та яаж тараадгийг нь мэдэдгүй юм уу?

- Ер нь бол хорооноос талон тараагаад түүгээрээ тараах цэгүүдээс очиж авдаг юм байна билээ. Манайх нүүрсээ түрүүлээд авчихсан болхоор сонирхоогүй. Бас тэр Багануурын нүүрсийг чинь их хогтой л гэцгээх юм билээ.

Гэтэл хажууд зогсож байсан бүсгүй ярианд оролцож “Тэр нүүрс чинь тийм элбэг ирдэггүй юм. Тэгээд ч эртхэн татаж авчраагүйгээс болоод нүүрсний үнэ нэмэгдээд ихэнхи хүмүүс үнэтэй нүүрс авсны дараа л нийлүүлэгдэж байна” гэлээ. (Бодуууштай л юм А.Г)

- Төслийн зуух та нарт таалагдаж байгаа юм байна. Энэ олдоц нь ямархуу байдаг вэ?

- Хороонд захиалгаа өгвөл олдох л юм шиг байна билээ. Хүмүүс сайныг нь мэдээд бүгд авах гэдэг болчихсон болохоор бас дараалал ихтэй байна гэж дуулдсан.

- Зуух өгөхдөө зөрүүлээд танай хуучин зуухыг авдаг биздээ.

- Уг нь тийм. Тэгэхдээ төмрийн хогноос нэг тийм зуух маягийн юм өгцөн ч болдог юм.

- Хуучин зуухаараа яах юм бэ? Шинэ зуухтай болж байж

- Нэгдүгээрт гал голомтоо авч үлдэх, хоёрдугаарт хааяа нөгөө зуухаа салгаж байгаад ууц чанах энэ тэр гээд ажлууд гардаг юм.

За нэг иймэрхүү л яриа өрнөлөө. Төслийн зуух тавигдсан хорооллуудын утаа эрс багассан талаар сонсож байсан. Иргэд энэ зуухыг маш хямд үнээр авч байгаа тул түүнийгээ дамлан зарсан, хөдөө орон нутагруу явуулсан гээд зуухыг тойрсон өчнөөн л яриа сонсогддог.

Нэг талаасаа хамгийн гол асуудал болсон утааг багасгаж байгаа, нөгөө талаасаа иргэдийн халааснаас гарах мөнгийг хэмнэж байгаа энэ зуухны тараалт энэ жил хэрхэн хийгдэх талаар Цэвэр агаар сангийн мэргэжилтэн Г.Оюунбилэгээс тодруулав.

Яг өнөөдөр буюу 2013 оны 10-р сарын 11-ний өдөр таван талт гэрээнд Дэлхийн банк, НЗДТГ, БОНХЯ буюу Цэвэр агаар сан, Хас банк болон нийлүүлэгч компаниуд гарын үсэг зурснаар энэ онд багтаан нэмж 45,000 сайжруулсанх зуухыг нийслэлийн хороодод нийлүүлэн, түгээх юм байна. Ингэснээр нийслэлийн 189,000 түүхий нүүрс түлж байгаа өрхийн 90 гаруй хувь нь буюу 167,600 (өмнөх жилүүдэд 122,600 гаруй тараагдсан) өрх нь “утаагүй зуух”-аар хангагдана гэсэн тооцоо гараад байгаа юм байна.

Мөн энэ оноос эхлэн агаарын бохирдол өндөр хэмээн тооцогдож байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, Орхон, Ховд аймгийн төвүүд тус бүрд 87,5 сая төгрөгийн төсөл хэрэгжихээр болсон байна. Аймагт хэрэгжих төслийг тус аймгийн иргэд, удирдлагын саналаар шийдэх бөгөөд зарим аймаг дулааны шугам сүлжээ болон нам даралтын зуухаа шинэчлэн сайжруулах санал тавьж байгаа бол зарим аймаг сайжруулсан зуух авах саналтай байгаа юм байна.

Удахгүй “уулзах” нь тодорхой утааны хүрээнд, автобусанд яригдсан ярианаас дамжаад бяцхан сурвалжлага хийхэд ийм байна. 2013-10-11 12:53:54
Зураг
Сүүлийн удаа modern nomads 12-р сар.05.13 10:39 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

МАЛ тэжээвэл АМ тосдоно, ХҮН тэжээвэл ТОЛГОЙ цусдана

Аймшигтай хэргийн газарт очоод ирлээ. Тэгэхдээ хэн нэгний мууг үзэх гэж явсангүй. Яагаад ийм явдал болсон учир шалтгааныг л мэдэх гэж очлоо. Аяны урт замд явахдаа элдэв зүйлийг тунгаан бодож явлаа. Очих замдаа юу болсон бол, ямар аймаар зүйлс угтах бол, хүмүүс хэрхэн хүлээж авсан бол, бодитой мэдээлэл олдох болов уу? гэж бодож явсан бол ирэх замдаа дээр бичсэн гарчигийг л бодож явлаа.

Нутгийн иргэд, хэрэг болсон айлын охин, сумын орлогч дарга, хэсгийн төлөөлөгч, сургуулийн багш гээд олон хүнтэй уулзаж, ярилцлаа. Тэнцвэртэй мэдээллийг хэрхэн "айдас"-гүй хүргэх вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна.

Болсон явдал

Болсон явдлын талаар та бүхэн манай өчигдрийн мэдээллүүдээс уншсан биздээ. Ер нь бол цагтаа багийн дарга хийж явсан Төмөрбаатар гуайн эхнэр Оюунчимэг хотод явж байгаад нэг ядарсан эмэгтэй явж байхад нь "энд ингэж ядарч явахаар манайд очоод мал ахуйд туслаад амьдар" гээд хэрэг болохын өмнөх оройны галт тэргээр авч очсон байгаа юм. Тэгтэл өнөөх хүүхэн нь үүрээр хүүхдээ аваад гараад явсан бөгөөд Оюунчимэг гуай хажууханд байх хүргэнийдээ очин "нөгөө хүүхэн чинь хүүхдээ нүцгэн аваад гараад явчихсан байна... явж хайя" гээд хүргэнээ аваад гарсан тухай охин Алтанцацрал нь хэлэв. Тэгтэл уг хэрэг болсон байсан бөгөөд эмч, цагдаа дуудсан байгаа юм. Хамгийн аймшигтай нь хүүхдээ хөнөөсөн бүсгүй цагдаа иртэл буюу өглөөний 09,00 цаг өнгөртөл хүүхдийнхээ хөл нүцгэн цогцсыг тэврээд том балиус барьсан чигээрээ Үдлэг багийн төвөөр хөндлөн гулд алхаж байсныг олон хүмүүс харсан байгаа юм. Энэ бүхнийг маш олон хүмүүс харсан гэдгийг тус багийн бага сургуулийн багш Нямхүү ярьсан.

Хэн нь хэн бэ?

Нутгийн иргэд, засаг даргын орлогчийн хэлж байгаагаар Төмөрбаатар гуайнх нутагтаа нэр хүндтэй, сүү зарж борлуулан амжиргаагаа авч явдаг айл юм байна. Хотоос хүмүүс авчирч гэр орондоо байлган ажил хунартаа туслуулангаа тэжээж, тэтгэж байсан удаа нэг биш ажээ. Одоо ч бараг Төмөрбаатар гуайн үеийн нэг өвгөн тэднийд байгаа гэж охин нь хэлж байлаа.

Харин нүдээр харсан хүмүүс хэрэг үйлдсэн эмэгтэй Ж-ийн талаар хэлэхдээ "Жижигхэн, тийм хэрэг хийчихнэ гэхээргүй царайтай бүсгүй байсан. Цув, өмдтэй явж байсан" гэж дүрслэв. Би цагдаагийн хэлтэс, эмнэлэг дээр очиж мэдээлэл авахыг хүссэн боловч хэргийн бүртгэл явагдаж байгаа тул хэн ч мэдээлэл өгсөнгүй.

Төмөрбаатар гуайн охин Алтанцацралаас яриа авахыг хүссэн боловч "Бид нар яг одоо мэдээлэл өгмөөргүй байна. Хэрэг тодорхой болоод шийдэгдсэний дараа яриа өгч болох юм" гэсэн тул нэрийн хуудсаа үлдээгээд ирэв.

Дүгнэлт

Сумын иргэдийн ярьж байгаагаас үзсэн ч хэргийн үйл явцыг харсан ч энэ эмэгтэй сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байсан байх. Магадгүй архаг донтолттой архичин ч байсан байж магадгүй. Түүнээс төрсөн үрээ тэгж зэрлэгээр хөнөөх эх хүн гэж хаанаас байхав дээ.

Ерөнхийдөө нийгэм даяараа стресстэй байгаа энэ үед хүмүүсийн сэтгэцийн өвчин огцом хөдөлж, өөрийн үйлдлээ хянах боломжгүй болоход хүргэсэн байж магадгүй юм. Нийгмийг хамарсан энэхүү сэтгэл санааны хямрал, эдийн засгийн тогтворгүй байдал, иргэний ухамсрын доройтол, боловсролын тогтолцооны гажуудал гээд олон зүйлийг энэхүү охины аминд буруутай хэмээн харж байна даа.

Мөн нэг эмэгтэйг өөд нь татаж, үр хүүхдийг нь ая тухтай газар амьдруулах гэж хотоос дагуулж очсон Төмөрбаатар гуайн гэр бүлийнхний өмнөөс харамсаж байна. Гайтай явдлаас болоод сэтгэл санааны хүнд цочролд орохоос гадна цагдаад байцаагдан, гэрчийн мэдүүлэг өгөх, нутгийн иргэдийн ам дамжсан хов живэнд дарагдах гээд олон таагүй зүйлс тэднийг хүрээлээд байна.

Хүний хүнийг байтугай өөрийн хүнийг ч нааш гэхээ больсон энэ цаг үед ядарсан нэгэн бүсгүйд халуун гараа сунгасан тэднийг буруутгах гэсэн сэдэлтэй мэдээнүүд зарим сайтуудад харагдаж байна. Орчин үед харагдах нь цөөрсөн сайхан сэтгэл рүү ус цацаж энэ муухай хэрэг рүү хольж хутгах хэрэггүй юм шүү.

"Мал тэжээвэл ам тосдож, хүн тэжээвэл толгой цусдана" гэдэг энэ буюу? Хүнд туслахад ч хэцүү болж дээ.

Монгол сайхан эх оронд минь ахиж ийм нүгэлтэй муухай хэрэг бүү гараасай. 2013-10-15 11:29:19
Зураг
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ШҮТЭН сүйтгэх ҮЙЛ явц ҮРГЭЛЖИЛСЭЭР
Сүхбаатар аймгаас гаралтай сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэмийн гишүүдийн уран бүтээлч аялалын бас нэг зорилго нь орон нутагт хөгжиж байгаа аялал жуулчлалын замыг судлан энэхүү үйл явцыг байгаль орчинд ээлтэй байлгахад анхаарах байсан юм.
Аялалын багынхны маршрутд орсон Алтан-Овоо, Шилийн Богд, Талын агуй, Ганга нуур, Зотол хан, Бичигтийн боомтын орчим нь Сүхбаатар аймагруу чиглэсэн дотоодын аялагчдын нэг томоохон зам болсон билээ.
Байгалийн үзэсгэлэнт тогтоц, хунгийн чуулган, их тахилгат хайрхан, эрчүүдийн хийморийн даллагатай уул, талын буга гээд энэ чиглэл үнэхээр аялалын сонирхолтой бүтээгдэхүүн болж хөгжиж чадах нь тодорхой.
Харин дөнгөж цэцэглэж байгаа энэхүү салбарыг соёлтой, байгальд ээлтэй хэлбэрээр зохион байгуулж хэвшүүлэх нь иргэн бүрийн, тэр тусмаа орон нутгийн удирдлагуудын зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.
Аялалын үед манай багийн гишүүд уул, овоо, агуй, нуурын эргээр хог түүж явлаа. Хотоос гарахдаа л эко аялал тул хогийн уут, бээлий цэхэж гарсан бидэнд "хийх ажил" хангалттай байгаа нь аймгийн төвөөс 60 км-ийн зайтай байх замын овооноос эхлээд харагдаж байлаа. Цаашлаад Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуурын орчим, Зотолхан уулын орчимд ч хог түүсээр явлаа. Харин Талын агуйн орчмыг хажууд нь байрлах жуулчны баазын хамт олон байнга цэвэрлэж байдаг нь сайшаалтай санагдаж байв.
Нутгийн хайрхандаа залбирч хувь заяагаа даатгах, нуурын хөвөөнд сууж тухлангаа усны шувуудын ганганааг сонсон алжаал тайлах, хийморь лундаагаа сэргээхийн тулд очиж байгаа иргэд маань очсон газраасаа эрч хүч, хийморь лундаагаа сэргээгээд явахдаа идэж уусан, өргөж залбирсан зүйлсийнхээ сав шил, уут баглаа, үлдэгдлийн хогийг хаяад явж байгаа нь үнэхээр гутамшигтай. Байгаль дэлхийгээ хайрлахгүй байхад байгалийн тэр их онгодууд танд эрийн хийморь, эрч хүч, эрүүл энхийг хайрлах нь юу л болдоо хэмээн бодогдож байв.
Орон нутгийн байгаль орчны байцаагч нар болон удирдлагууд ч аялагчдын очдог бүс нутагтаа анхааруулах самбар, хогийн сав, зөв зохистой аялахад зориулсан зөвлөмж зэргийг байрлуулан түүнийгээ байнга эргэж тойрч байх нь зүйтэй мэт санагдсан.
Хогийн сав байгаа боловч өнөөх нь дүүрээд тэр хавиар нэг хог тарсан байхад ямар л хүн хог туучиж очоод хогийн саванд хогоо хийхэв дээ. Зүглүүлж шидчихээд л яваад өгөх байлгүй. Тиймээс жуулчдын очих дуртай газруудын хогийг ойр ойрхон авч байгаарай.
Бас нэг онцгой анхаарууштай зүйл нь машин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахгүй бол төөрсөн жолооч нар дуртай газраараа давхин хөрс сүйтгэсэн байгаа харагдаж байлаа. Мөн машины зогсоолыг ч нэг мөр болгон журамлахгүй бол хүчтэй машинтай цээж өвчтэй шинэ цагийн баячууд машинтайгаа овоон дээр гарч, агуйд хонож, нуурын голд очин шувуу харах гэж муйхарлах шинжтэй юм билээ.
Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайшаалтай, бүүр хөхүйлэн дэмжих ёстой үйл явц мөнөөсөө мөн боловч эхнээс нь зөв, соёлтой ёс журам тогтоохгүй бол "Шүтэн сүйтгэх" үйл явц газар авч байгааг аялалын явцад анхаарахгүй байхын аргагүй байлаа. 2013-10-31 17:41:02
Зураг
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ЧАМДАА би ХАЙРГҮЙ байхын УЧИР алгаа
Чамдаа би хайргүй байхын учир үнэхээр алга

Чамаас өөр ганц нэгхэн хүнд л энэ үгийг хэлж байсан юм шүү

Чамтай өнгөрүүлсэн мөч бүрийг дурсан санахуйд

Чи намайг мөнхөд тулж, түшиж явсан байх юм

Зургаан жилийн туршид ээлжгүй эдэллээ

Зун, намар, өвөл, хавар ч гэж ялгасангүй

Халуунд чи хачин сэрүүхэн байдаг мөртлөө

Хайруу өвлийн хүйтэнд ч намайг жиндүүлж дааруулаагүй

Өөр юм олдохгүй байна уу? гэж хэрүүл хийдгүй

Өдөр шөнөгүй чирж байхад гомдол үгүй

Хад, чулуунд үрж байхад ч шүд зуун тэсдэг

Хамаг хүчээрээ өшиглөж байхад ч жишим үгүй

Уулын эгцэд чи янгир шиг байдаг бол

Ус туулахын цагт завь шиг байдаг шүү

Элсэн цөлд чи тэмээ шиг зүтгэдэг бол

Ээрэм талд харин морь шиг хатирдаг шүү

Хээрийн галын дэргэд хиншүү үнэрттэл хайрсанд уучил

Хэтэрхий их согтчихоод хаа, сайгүй гишгэлсэнд уучил

Бяр амтагдсан үедээ үдээсийг чинь тасалсанд уучил

Бяцханч болов баярлуулан тослодгүйд минь том уучлаа

Гутал минь чи бид хоёр хамтдаа их замыг туулжээ

Гутал минь чи бид хоёр хамтдаа их түүхийг бичжээ

Гутал минь чи бид хоёрын туулах зам дуусаагүй ээ

Гутал минь чи бид хоёрын бичих түүх ч дуусаагүй ээ

Улсын дархан хил дээр чи л надтай хамт байлцаж

Увс, Хөвсгөл, Дорнод, Өмнөговьд ч чи намайг түшсэн

Сибирийн их тайгад чи л надтай зугаалж

Ширингийн халуун ойгоор чи л надтай алхсан

Эх орноо бүтэн тойрход хань болсон гутал минь

Эх дэлхийг хагас тойроход хамт байсан гутал минь

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Чамаасаа өөр гутланд ингэж хэлээгүй шүү амлая

Анжигай.Г

2013.11.05

Улаанбаатар хот
Зураг
26251
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

"ХҮННҮ эйртэй-10 ХОНОГТ 4 улсаар АЯЛАЛ" -ын тэмдэглэл №1

Улаанбаатар- Бангкок
Зураг
Хүмүүс аялах ялангуяа гадаадын улс орнуудаар аялах гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл, давашгүй зардал, цаг хугацаа их шаардсан, мэдэхгүй зүйл ихтэй хэмээн сэтгэж энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Харин эхнэр бид хоёр тэгж боддоггүй харин ч боломж олдвол улс орнуудаар аялан өөр өөр соёл, өөр өөр хөгжил, өөр өөр ард түмний амьдралын хэв маягийг нүдээр үзэн, гараар барьж үзэхийг илүүд үздэг билээ. Энэ удаад бид Зүүн өмнөд Азийн дөрвөн улсаар буюу Тайланд, Лаос, Вьетнам, Камбожи гэсэн улсуудаар 10 хоногт аялаж үзэхээр зориг шулуудан гараад байна.
Ингэж зориглоход маань үндэсний нислэгийн компани болох Хүннү Эйр компани Тайландын нийслэл Банкокруу шууд нислэг хийдэг болсон нь их түлхэц болсон. Бид ийм сайхан боломжийг алдахыг хүсээгүй юм. Мөн аялал жуулчлалын асар туршлагатай, хөгжсөн, хөгжиж байгаа энэ улсуудыг богино хугацаанд, хямд төсрөөр үзэх боломж байгаа гэдгийг эрхэм уншигч танд ч мэдүүлэх нь энэ аялалын маань гол зорилгын нэг билээ. Саяхныг хүртэл хүрэшгүй мэт санагдаж байсан энэ хойгийн улсууд одоо бид бүхний аялаж үзэх ёстой газруудын нэг болоод байна. Та бүхнийг бидний замаар аялан танин мэдэж, амарч зугаалж, бизнесийн шинэ санаа олно гэдэгт итгэлтэй байна. Бидний аялалыг дэмжсэн Хүннү эйрийн хамт олонд талархснаа илэрхийлэхийн ялдамд та бүхэн Монголчууддаа аялаж, хөгжих шинэ гарц нээж өгсөн шүү гэж хэлмээр байна.
Зиак оршлыг өндөрлөөд жинхэнэ тэмдэглэлээ эхлэсүү. Бид хоёр 2014 оны 01 сарын 23-ны шөнө улсын нийслэл Улаанбаатарт -20 хэмтэй байхад халуун оронд очино гээд дан өмд, подоолк болсон нөхөд нисэх буудалруу дүүгээрээ хүргүүлэх хоорондоо арай л осгочихсонгүй хэ хэ. Нисэх буудал хүртэл өмсөж амь аварсан дулаан гадуур хувцсаа дүүдээ өгч буцаасан хүмүүс тэр даруйдаа онгоцондоо суугаад 6 цаг орчим нисээд л шууд +20 хэмийн дулаантай Тайландын нийслэл Бангкок хотд буучихлаа. Нислэг айдасгүй тайван, амттай хоолтой, элэгсэг дотно үйлчилгээтэй байсан шүү. Бидний нислэгт ажилласан Хүннү эйр компаний Бойнг онгоцны экипажийн нийт хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
Буусан даруйдаа төлөвлөгөөний дагуу Бангкок хотоор аялангаа Лаосын нийслэл Вьентянд дөхүүлэх автобусны товчоо \terminal\ олох ажилдаа ханцуй шамлан орлоо. Нисэх буудлын мэдээллийн төвөөс үнэгүй өгсөн газрын зургийг мэдээллийн ажилтанд үзүүлж байгаад асуутал газрын зургийн хамгийн баруун дээд өнцөгт байх New Morchit гэсэн авто вокзалруу яв гэж зөвлөлөө.
Энэ том хотыг хэрхэн яаж төөрөлгүй туулна даа гэсэн айдас байсныг нуухгүй ээ хэ хэ. Гэвч англи хэлтэй хүнд асуудал байхгүй тул ачаагаа чирэн онгоц буудлын хамгийн доод давхарт хүрснээр City line буюу цэнхэр өнгөтэй галт тэргэнд суун \Хүний 35 Батт\ хөдөллөө.
Явсаар Makkasan гэдэг нэртэй буудал дээр буув. Тэндээсээ гараад бичигтэй сум болгоныг дагасаар subway буюу метроны Phetchaburi зогсоолоос хойд зүгт \Bang Sue эцсийн зогсоолтой\ явах метронд суув \Хүний 34 Батт\. Энэхүү буудал нь Бангкокын төвд байдаг бөгөөд унаа солих хооронд гудамжаар явж байхад ямар нэгэн үймээн самуун, бослого хөдөлгөөн, онц байдал зарласан шинж огт байхгүй амьдрал, амьдралаа хөөсөн амгалан тайван хүмүүс л харагдаж байсныг дурдан энэ зүгт аялах гэж байгаа хүмүүст санаа зоволтгүй ээ гэж хэлмээр байна.
Сууснаасаа хойш яс тоолоод 9 дэх зогсоол буюу бидний очих ёстой авто вокзалд хамгийн ойрхон Kamphaeng Phet зогсоол дээр буугаад газарын дээд давхаргад алхан гарлаа хэ хэ. Гармагцаа ойр орчмын найрсаг Тайланд иргэдээс газрын зургаа харуулан зүг заалган алхсаар \1 км орчим\ New Morchit bus terminal хэмээх орон нутаг, олон улсад зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг вокзалд хүрэлцэн ирлээ \Үнэгүй хэ хэ\.
Тайланд, Лаосын хилийн хот болох Nong Kai хүртэлх тасалбар аван \Хүний 620 Батт\ автобусандаа ачаагаа өгснөөр бид энэ өдөртөө багтан Лаосын нийслэл Вьентян хотд очих боломжтой боллоо.
Явган, машинтай, онгоцоор, автобусаар, “түг түг”-ээр \гурван дугуйтай хүн болон ачаа тээвэрт зориулсан мотоцикл\ 24 цагийн дотор гурван улс дамжин аялсан км-ийг маань тооцвол овоо л тоо гарах байх даа.
Үргэлжлэлд үнэхээр сонирхолтой зураг, түүх, аялалын тэмдэглэл багтсан тул та бүгдийг уншаарай. Энд өгүүлэгдсэн зарим зүйлсийг зургийн альбумд илүү тодорхой харуулах болно.
Жич: 1 Доллар = 31,03 Батт байсан.
Аялагч: Анжигай.Г, Ганхүү.Т
Дэлгэрэнгүй зурагнуудыг https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=1 үзнэ үү?

— in Bangkok Metropolis, Thailand
26817
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]"Хүннү эйртэй- 10 хоногт 4 улсаар аялал"-ын тэмдэглэл #2[/center]

Бангкок-Вьентян
Зураг
Хүннү эйр компаний шууд нислэгээс буугаад Бангкокыг нэвт туулж хүрсэн авто вокзал дээрээ очоод эхлээд харагдсан автобуснуудыг хараад үнэндээ жаахан сэтгэл гутарч л байлаа. Учир нь тэдгээр автобуснууд нь хуучны загвартай, үзэмж муутай, сандалнууд нь хойшоо налдаг эсэх нь ч эргэлзээтэй тийм автобуснууд байсан юм. Тэгээд нэгэнт зорьсон хүмүүс очоод билетийн каснаас нь НонгКай орох тасалбар хаана бичүүлж болох талаар сургалтал биднийг хоёр давхарлуу гараад бичүүл гэлээ. Заасны дагуу товчооны хоёр давхарт гарахад маш олон билет бичдэг мухлагууд байх бөгөөд 223 тоот бүхээгт манай тасалбарыг бичлээ. Мухлагийн гаднах зургийг харахад маш тохилог автобусны зураг хадсан байх бөгөөд бүүр өглөөний цай багтсан гэж рекламдсан байв. Ингэж худлаа маркетинг хийдэг юм байхдаа гэж бодоод тасалбараа хартал зогсоол \gate\ 19-21-ээс хөдлөнө гэсэн байлаа.
Тасалбар авахаар орж ирсэн биш, эсрэг зүгрүү хөтөлсөн сум дагуу явсаар гарч очиход үлгэрийн хүлэг мэт цоо шинэ загварын 2 давхар автобуснууд хүлээж байх юм. Өөрийн суух автобусаа олж очиход хоёр бүсгүй суудлыг минь \бид дээд давхарын хамгийн нүүрэн талын суудал буюу 1В, 1С суудлыг авсан\ зааж өгөхөөс гадна өглөөний цай болох тахианы махтай будаатай хуурга, аялалын явцад хэрэглэх ус, ундаа, өрмөнцөртэй бялуу, рүлет зэргийг багтаасан багц бүхий хайрцаг, нөмрөх хучлагыг маань ч өглөө. Үнэхээр үйлчилгээг үзүүлж чаддаг ажээ.
Суудал нь хөлөө дээшээ өргөх, түшлэгээ хойш унтах хэмжээнд хүртэл хойшлуулах боломжтойгооос гадна гурван төрлийн масаажны үйлдэлтэй байх нь гайхалтай. Хүн тус бүрд дэлгэгдэн гарч ирдэг ширээ, кино, дуу, фото, 4 сувгийн ТВ үзэхээс гадна тоглоом тоглох боломжтой гар, дэлгэцтэй байх нь орон нутгийн автобус, микронд тух алдан байж явдаг Монголын минь зорчигч тээвэрт ийм шинэчлэлт хийх юмсан гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байлаа.
Өргөн дэлгэцийн ТВ мэт том цонхоор харах боломжтой суудал эзэлсэн миний хувьд Мангасуудын их сургуулийг хэсэг үзэж байгаад унтсаныг эс тооцвол дэлгэцнээс илүү цонхоор Тайланд орны хот хөдөөгийн амьдралыг харах нь сонирхолтой бас боломжийн хэдэн зураг дарах завшаан байлаа.
Аялагч хүнд аз гэдэг маш чухал байдаг даа. Биднийг энэ удаад тэр нь хаяагүй бололтой нүүрний эгнээний үлдсэн нэг суудалд нүүр дүүрэн инээд тодруулсан нэгэн залуухан ламтан ирж суусан нь 9 сар Энэтхэгт ном үзээд нутагтаа очиж яваа Лаос ламтан Лан Понг байлаа.
Англиар чөлөөтэй ярих түүнтэй Тайланд орон, Лаос орны талаар ярилцаж, сонин хачныг тайлбарлуулахын хажуугаар саяхныг хүртэл оньсого мэт байсан НонгКайгаас Тайландын хил орох, тэндээсээ Лаосын хил давах улмаар Вьентян хот орох явцад түүнийг дагаж, заалгахаар боллоо. Хоншоор шүү хэ хэ. Хэрэв эмэгтэй хүнтэй гар барих ч цээртэй, эхнэр авдаггүй, архи, тамхинаас холын хол байж зөвхөн сүм хийддээ л амьдардаг энэ “жинхэнэ” ламтай \Монголд арай өөр дөө\ таараагүй бол тухайн замыг их л будилж байж туулах байснаа хожим нь маш сайн ойлгосон юм.
Автобус замдаа ганц нэг зогсож нийт зорчигчдод биеийн чилээ гаргах, бие засах, тамхи татах боломж олгосон болон шатахуун хийснийг эс тооцвол Тайландын том жижиг олон хот, тосгоныг дайрсаар Нонг Кайд оройн 17 цаг гэхэд саадгүй ирлээ.
Тэндхийн авто зогсоолоос нутгийн иргэдийн нэрлэснээр ТүкТүк хэмээн нэрийдэх гурван дугуйтай хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон мотоциклоор Тайландын хил хүртэл \3 хүн нийлээд 180 батт\ явлаа. Гаалийн үзлэг, хяналт гэж айхтар сүртэй байдлаар төсөөлдөг миний хувьд энэ хил зүгээр л тамга даруулаад өнгөрдөг албан газрын үүд мэт хялбар энгийн байсныг өгүүлэхгүй байж чадсангүй. Хил гараад хүний 20 батт төлөөд нэг автобусаар Лаосын хил хүртэл явлаа. Ойрхон юм билээ. Лаосын хил бүүр ч энгийн байсан бөгөөд энэ улсруу нэвтрэх хөлсөнд хүний 45 батт төлөөд л орж явчихлаа. Хилийн цаана маш олон төрлийн сонголттой унаанууд хүлээж байх бөгөөд та бэнчиндээ тааруулан хөлсөлж болох ажээ. Ламтан бид нар дассан сурсан бас хамгийн хямдаар нь ТүкТүкээ 500 баттаар хөлслөн Вьентян хотыг зорьлоо. Замаараа ачтай буянтай лам найзаа номын их өргөөнд нь буулгаад бид хоёр Лаосын их сургуулийн үүдэнд буухад өмнө нь холбоо барьсан байсан Лаост сурдаг Монгол оюутан дүү хүлээж байв.
Энд нийт 18 Монгол оюутан сурдаг бөгөөд 5 охин нь элчин сайдын яамруугаа сар шинийн буузаа хийхээр явсан тул дан эрэгтэй оюутнуудтай хэсэг сонин хачин хүүрнэж цагийг өнгөрүүлэв. Манай оюутнууд хичээл номондоо анхаарлаа хандуулдаг сайн залуучууд бололтой ихэнхи нь маргааш шалгалттай хэмээн санаа зовж байгаа харагдсан тул тэгс гээд уулзалт өндөрлөлөө. Оюутнууд хамт авахуулсан зургандаа “цэргийн ангийнхан” гэж нэр өгөөрэй хэмээн хөгжилдсөөр тарцгаав.
Оройн хоолонд гадагшаа гарсан боловч гудамжнаас шарсан тахиа, загас, сонирхолтой өндөг \учир нь энэ өндөгний дотор дэгдээхэй нь бойжсон байдаг юм билээ. Монгол оюутнууд дургүй, эвгүй гэсэн боловч би хэмээх хүн сонирхолдоо хөтлөгдөн хоёр ч ширхэгийг идэж нүгэл хураасан бөлгөө\ коконатын шүүс зэргийг аваад оюутны байрлуугаа орцгоолоо.
Уг нь буудалд буухаар төлөвлөсөн байсан боловч найрсаг оюутнууд оройтсон тул эндээ хонох уу? хэмээн асуухад аль болох хямд зардлаар аялахыг эрхэмлэж яваа бид хоёр ч тун уриалгахан зөвшөөрлөө.
Монгол оюутнуудтайгаа маргааш хэрхэн Лаосын нийслэлийг үзэх болон бусад аялалын төлөвлөгөөгөө ярилцаад сайхан амрав. Илүү сонирхолтой зүйлсийг зурагнаас хараарай.
2014 оны 01 сарын 24 болчихсон байна.
Вьентян хот Лаос улс
Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т
Нийт зургийг https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=1 хаягаар орж үзнэ үү?
27897
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

"Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялал"-ын тэмдэглэл №3

Лаосын нийслэл Вьентьян хот
------------------------------------
ЗурагӨчигдөр орой ярьж тохиролцсныхоо дагуу бид энэ өдрийг 6,8 сая хүн амтай 82 ялгагдах хэл бүхий 160 гаруй угсаатан ястны өлгий болсон Лан Санг Хом Кхао буюу Сая заан, цагаан шүхрийн орны нийслэл Вьентьян хотоор аялаж өнгөрүүлхээр шийдсэн юм.
Үүргэвчтэй аялалын алтан дүрэм гэж хэлж болох хамгийн хямд төсөр унаагаар бид Монгол оюутнуудынхаа моторт хөлөг болох мотоциклүүдийг сонголоо. Оюутнуудын амралт эхэлсэн байсан нь бидэнд зол болж бидэнд газарчлах, туслах Тэнүүн, Пүүжээ дүү нар маань завтай байлаа. Бид оюутны байрнаас хөдлөөд хамгийн эхний шатахуун түгээгүүрээс 50000 кипд \1USD=8006 LAK, 1 MNT = 4,7 LAK\ банкаа дүүргэж аваад хөдөллөө. Суудлыг нь сөхөж байж шатахуун хийдэг энэ жижиг мотоциклууд бидний найдвартай хөлгүүд юм шүү.
Бид эхлээд Францчууд Лаосыг клониосоо гаргахдаа бэлэглэсэн гэж ярьдаг одоогийн тэдний ялалт, тусгаар тогтнолын бэлгэдэл болон сүндэрлэх Патуксайг очиж сонирохлоо. 1957-1968 оны хооронд баригдсан энэхүү нүсэр байгууламжийн оройн болон ханын чимэглэлүүд нь үнэхээр уран хийцтэй бөгөөд олон төрлийн шашны бурхадын дүрийг оршоосон байна. Байгууламжийн ерөнхий төрх нь европжуу хийц маягтай боловч нарийн чимэглэлүүд нь Сиамын болон бусад дорно дахины онцлогийг агуулсан нь үнэхээр гайхалтай. Та 3 орчим мянган төгрөг төлөөд энэхүү байгууламжийн оройд гарснаар Вьентян хотыг тэр чигээр нь тольдон харах боломжтой.
Энд тэндгүй Сиамын барилгын гайхамшигтай хийцийг харуулсан олон сүм дуганууд харагдахаас гадна. Миконг мөрнийг дагасан жуулчид буудаллах өндөр зэрэглэлийн өндөр байшинтай ресортуудыг ч харж болно. Ерөнхийдөө Вьентьян хот өндөр биш хот. Мөн замын хөдөлгөөн нь тийм ч нягтралтай биш боловч хөнгөн мотоцикл унасан хүмүүс маш ихээр холхилдон давхилддаг. Гайхалтай цэвэрхэн цэцэрлэгжүүлсэн гудамжнуудаас гадна халуун орны дал мод болон гадилын том далбагар навч бүхий моднууд ч энэ хотын бас нэг өнгө төрх болдог.
Патуксай хаалганы хажууд шинээр баригдсан засгийн газрын ордон нь байралдаг. Харин яг арын талбайг нь усан оргилуур болон халуун орны моддоор донжийг нь олон чимэглэсэн нь үзэсгэлэнтэй.
Дараагийн очиж үзсэн нэгэн гайхамшигтай цогцолбор бол Лаосын ард түмний ариун шүтээн алтан суварга юм. 140 Фүүтийн өндөртэй That Luang буюу Анхны суварга гэх энэхүү архитекторын болон оюуны үнэт байгууламжийг анх Лаосын тухайн үеийн хаан Sethathirath 1566 онд байгуулжээ. Гэвч 1828 онд энэ бүс нутгийн хамгийн нөлөө бүхий эзэнт гүрнийхэн буюу Сиамчууд нэг удаа энэхүү ариун шүтээнийг тонож байсан бөгөөд 1900 онд Францчууд 1935 онд Лаосчууд өөрөсдөө сэргээн засварласан түүхтэй ажээ.
Жил бүрийн 11 сард энэхүү суваргыг тахих баяр болдог бөгөөд Лаосын өнцөг булан бүрээс мөргөлчид ирж хувь заяагаа даатган өргөл өргөдөг уламжлалтай юм билээ.
Энэхүү суваргын өмнө анх бариулсан Ситхатират хааны хөшөө байх бөгөөд эргэн тойронд нь Буддын шашны гайхалтай бурхад бүхий сүм, дугануудыг байрлуулсан нь нэг тийм ихэмсэг орчныг бүрдүүлж чадсан байгаа юм.
Та байнга нээлттэй байх сүм хийдүүдээр үнэгүй тэгэхдээ гутлаа тайлж орон мөргөж болох бөгөөд суваргын зүүн хойд талд байрлах асар том хэвтэж байгаа Буддагийн барималд ч мөргөж, зургаа авахуулах боломжтой.
Суваргын арын талбайд жуулчдад зориулсан гар урлалын болон мөнгөн эдлэлийн жижиг зах ажилладаг тул та өөрийн дурсамжид зориулан тодорхой зүйлсийг худалдан авах боломжтой.
Үүний дараа бид жуулчдын гудамж хэмээн нэрлэгддэг Самсонайт гудамжруу очиж дараагийн аялалын тасалбараа авахаар явлаа. Уг гудамж нь Миконг мөрний эргээс эхлэх бөгөөд дугуйрсан тойрог маягийн хэд хэдэн жижиг гудамжнаас тогтдог юм байна. Та энэ гудамжинд хэнтэй нь ч Англи хэлээр ярих боломжтой бөгөөд Лаосд болон хөрш орнуудруу аялах аялалын бүх л үйлчилгээг авах боломжтой. Гэвч яаралгүйгээр хооронд нь харьцуулж байж сонгохгүй бол зэргэлдээ хоёр хаалганд ч үнийн зөрүү байхыг үгүйсгэхгүй.
Аль ч газрын жуулчдын гудамжинд байдгийн адил энд ч бас гар урлал, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, арт галерей, гудамжны үзэсгэлэн, аялал жуулчлалын агентуудаас гадна тохилог бар, кафе, кофе шоп, ресторанууд ч хааа сайгүй. Мөн өмнө дурьдаж байсанчлан өндөр зэрэглэлийн ресорт, зочид буудлуудаас эхлээд хамгийн хямд дэн буудлууд ч энэ бүсд байгаа.
Бид хугацаагаа сайн тооцоолсны эцэст VangVieng хэмээх шинээр хөгжиж байгаа аялал жуулчлалын бүсрүү явахаар хүний 50000 кип буюу 10000 төгрөг орчимоор билет захиаллаа.
Эцэст нь эх орны минь нэгээхэн хэсэг болсон элчин сайдын яамаараа орж элчин зөвлөх Жаргалсайхан ахтай уулзлаа. Жагаа ах ба түүний эхнэрийн зөвлөгөө бидний дараагийн аялалд тун их тус болсон бөгөөд далайд гарцгүй тэр жижиг улсын нийслэлд орших өөрийн гэсэн өөриймсөг сэтгэл эрхгүй төрөх элчин сайдын яамныхан үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.
Лаос дахь Монголын элчин сайдын яамны хаяг: Q. Wat Nak Km3 Vientiane, Laos. Утас: (021)315.220, +856.21.315.220
Лаост байгаа оюутнуудтай болон Жаргалсайхан ахтай ярилцаж байхад Монголоос Тайландруу шууд нислэггүй байхад газраар талдаа 6 хонож байж Лаосд ирдэг гэж байхыг бодоход энэ бүсрүү хийх аялалын хугацааг Хүннү эйр компаний шууд нислэг үнэхээр богиносгосон нь харагдаж байна.
Илүү дэлгэрэнгүй сонирхолтойг зурагнаас үзээрэй.
Хүннү эйртэй хамт аялсан аялагч: Анжигай.Г, Ганхүү.Т
Бусад зурагнуудыг https://www.facebook.com/anjigai/media_ ... 083&type=1 энэ хаягаар орж үзээрэй.
28682
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Лаос улсад юуг идэж болох болон юуг идэж болохгүй вэ? хэ хэ

------------------------------------------
ЗурагБи явсан газрынхаа аль өнгөтэй сайхан бүхнийг харж түүнээс хорвоогийн сайхныг мэдэрч, баясаж явдаг нэгэн билээ. Мэдээж дэлхий уужим болохоор очсон газрын хүн зон дотор дургүй хүрэм, өшиглөөд унагачихмаар хөгийн нөхөд тааралгүй л яахав. Тэр үед нь 100 хүнээс 5 нь муу бусад нь сайн хүмүүс байгаа шүү дээ хэмээн тоолгүй өнгөрч байлаа. Та бүхэнд ч гэсэн аль болох сайн сайхан, гэгээлэг зүйлсийг хүргэж байгаа билээ.
Харин энэ удаад өөрийн сонирхолын дагуу Лаос улсын хүнсний захаар орж тэдний ард түмний хүнсэндээ хэрэглэдэг зарим нэг зүйлсийг сонирхуулж байна.

Монголчууд бидэнд хол хөндий, жигшим харагдаж болох боловч тэдний хувьд амтат сайхан зоог тул намайг битгий шүүмжилж, тэднийг битгий шоолоорой. Тэртээ тэргүй НҮБ-аас ирэх 50 жилд дэлхий хүнс ялангуяа уургийн хомсдолд орох тул өт, хорхойг хүнсэнд хэрэглэх арга замуудыг судлаад эхэлчихсэн байгаа юм.
Манайхны хонины гэдэс, чанасан толгойг ч цаадуул чинь бас л нэг иймэрхүү байдлаар хардаг юм шүү. ха ха ха
Мөн энэ бүсийн бүх улсад идэж болдог Pho буюу По, Пө гэх мэт янз бүрээр дуудагддаг гурилтай шөлний газрын үнийг ч сонирхуулая. Энэ хоол Монголчуудын амтлах мэдрэмжид ихээхэн таарамжтай бөгөөд үхрийн мах хэд хэдэн зүсмийг нүдэнд харагдахуйц хэмжээтэйгээр дээр нь тавьсан байдаг нь бүүр ч чухалтай ккк. Харьцангүй өөр өөр үнэтэй боловч ерөнхийдөө боломжийн хямдавтар байдаг энэ шөлөнд элдэв халуун ногоотой амтлагч хийгээгүй байдаг нь бас нэг давуу тал бөгөөд ширээн дээр байгаа элдэв амьлагчаас та өөрийн тааллаар амт бий болгодог нь сайхан.
Ер нь бол тэр Кунфу Фанда нөхрийн По гэдэг нэр чинь зүгээр л "Гурилтай шөл" гэсэн үг юм билээ шүү хэ хэ.
За ингээд гайхамшигтай Лаос орны гудамжинд, цайны газар, хүнсний зах дээр хийсэн фото сурвалжлагыг минь таалан соёрхоно уу?
1 доллар=8000 Кип
Хүннү эйртэй хамт аялсан: Аялагч Анжигай.Г, Ганхүү.Т



Зурагнуудыг дэлгэрэнгүйгээр https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=1ЭНД ДАРЖ үзнэ үү?
30118
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Гайхалтай үзэсгэлэнт Ванг Вейнг ресорт

-----------------------------------------------------
ЗурагХүннү эйр компанитай хамт аялсан аялалын маань бас нэгэн гайхалтай хэсэг бол яах аргагүй найрсаг, элгэмсэг, эвдрээгүй эгэл ард иргэдтэй зарим нэг зүйлс нь бараг “үнэн үү?” гэмээр хямдхан Ванг Вейнг ресорт юм.
Элчин зөвлөх Жаргалсайхан гуай болон түүний эхнэр нь, бид хоёрыг энэ газрыг заавал очиж үзэхийг зөвлөсөн юм. Түүний дагуу энэ сайхан байгалийн цогцолбор газрыг үзсэндээ маш их баяртай байгаа.
Жуулчны гудамжнаас нь талдаа 50,000 кип буюу Монгол төгрөгөөр 10,000 орчмыг төлөөд микро автобусаар очих замдаа та халуун орны ширэнгэн ой болон Лаосын эгэл ард түмний амьдралыг харж танилцах боломжтой.
Замдаа нэг удаа зогсож “нийгмийн асуудал”-ыг чинь шийдүүлдэг тул тэндээс уух юм авч болдог. Ер нь бол Лаос бараг нэг л пиавтай гэхэд болно. Тэр нь BeerLao гэдэг хэн ч атаархам брэндийн нэртэй. Хальт сонсвол шар айрганд хайртай ч гээд байх шиг хэ хэ. Тэрнийг заавал ууж үзээрэй. Сайхан пиав.
Ойролцоогоор 4 цаг давхиад очно. Нар жагахаас арай өмнөхөн очсон бид энэхүү гайхалтай өндөр уулс, өтгөн ширэнгэ, нам гүм орчин, гэл боловч тэрүүхэндээ цэмцгэр байшингуудтай суурин, түүний орчинг хараад үнэхээр сайхан амралт болно гэдэгт итгэсэн юм.
Та шинээр хөгжиж байгаа энэ ресортд каяк болон моторт завиар Нам Чонг \Nam Xong\ голоор аялаж болохоос гадна Blue lagoon хэмээх бяцхан буланд Тарзан шиг орилон усруу үсэрч наадаж болно. Мөн агаарын бөмбөлөг, мини задгай жипээр \Buggy car\ ширэнгийг дотроос нь болон дээрээс нь тольдох боломжтой. Бас Чанг гэдэг дайны үед цэргийн эмнэлэг байсан гэх асар том, гайхамшигтай үзэсгэлэнтэй агуй болон бусад агуйгаар аялаж, Женгуй \Gengyui\ хүрхрээг үзэж, гайхалтай тогтоц бүхий Ванг Вейний ширэнгэн ойтой, өндөр хад асгатай уулсаар явган аялах боломжтой. Хүсвэл та тэнд богино хугацааны хаданд авиралтын сургалтанд ч суух боломжтой юм билээ.
Мэдээж аялал жуулчлалд зориулан хөгжүүлсэн бүс тул массажны газар, оройн цагаар агаарт суун хооллох төрөл бүрийн хоолтой ресторан, бар, пабуудад олон орны жуулчидтай пан пан хийнгээ идэж уух нь ч танд таалагдана. Тэгэхдээ оройн 10 цаг гээд л бүх хөдөлгөөн бараг намддаг юм билээ. Ер нь асар тайван газар. Манайд бол ядаж л хэн нэг хүн ганцаараа юм уу, хэсэг бүлэг этгээдүүд дуулан шөнийн аниргүйг үргээнэ шүү дээ хэ хэ.
Эндээс та бусад улсын визийн үйлчилгээ авч болно. Гэхдээ хугацаа нь урт, үнэ нь ч өндөр юм билээ. Тиймээс Вьетнамын визийг Монголоос, Камбожийн визийг хил дээрээс нь авсан нь дээр юм блээ шүү. Ванг Вейнгнээс шууд бусад оронруу болон бусад ресортруу аялах боломжтой боловч бид богино хугацаанд олон улсаар аялаж яваа тул төлөвлөгөөний дагуу Вьентяанруу буцсан.
Ванг Вейнгд өндөр зэрэглэлийн буудлууд олон байдаг. Тэнд та хамгийн ихдээ л 50 доллараар хонох боломжтой. Бидний хувьд хамгийн хямдаар аялаж яваа тул 50,000 кипээр буюу хүний 5,000 төгрөгөөр нэг тун аятайхан хостелд буусан. Шүршүүр, нойл нь дотроо тун цэвэрхэн ийм өрөө Монголд бол 50,000 төгрөгөөс наашгүй дээ гэж бодохоор манай аялал жуулчлалын салбар хөгжихөөсөө өмнө үнэд орцон мэт санагдаж байлаа.
Аялал жуулчлал шинээр хөгжиж байгаа энэхүү бүсийн хүн ард нь үнэхээр эялдэг, дөлгөөхөн, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаа нь маш их таалагдсан. Үйлчилгээ нь хөгжөөгүй байж үнэ нь өсчихсөн манай аялал жуулчлалын салбараас их л өөр байлаа даа.
Илүү дэлгэрэнгүйг гэрэл зурагнаас үзээрэй.
Дараагийн хэсэгт алдарт Чанг агуйгаар аялсан тэмдэглэлээ сонирхуулна.
Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т
Бусад сонирхолтой зурагнуудыг https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=1 эндээс үзнэ үү?
30400
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №6


Ванг Вейнгийн чимэг болсон Чанг агуй
---------------------------------------------------------------
ЗурагХүүхэд байхаасаа л агуйг хоёр хүн орж суудаг жижиг мухартай хад гэж боддог байлаа. Нөгөө Алтанхүү Мөнгөнхүү хоёрын нэг нь агуйд хоноод өнөөх нь багтдаггүй үлгэрээр л сэтгэж байсан байх. Дараа нь арай том болоод нэг өрх айл амьдарч болохуйц том хадны хонхор гэж боддог байлаа. Эртний дэлхий дахины түүхийн ном их нөлөөлсөн байх. Гэтэл энэ агуйг үзээд өөрийн төсөөлөл мань үнэхээр ядуу байсныг ойлголоо. Сүхбаатар аймгийн талын агуйн том хэсэгт чиргүүлтэй ЗИЛ-130 машин эргэж болно гэж тооцоолсон байдаг. Энэ агуй дото одооны энэ 60 тонны машинууд зөрж давхилдаж болохоор. Хэд хэдэн оркестр зэрэг суугаад тоглохоор. Хэдэн мянган хүний шоу арга хэмжээ зохион байгуулахаар тийм л том юм. Хэзээнээс хүн амьдарч суух болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч Лаост дайн болж байх үед энд цэргийн хээрийн эмнэлэг ажиллаж байсан юм гэнэ билээ. Дотроо худагтай гэхээр яг л эмнэлэгт таарсан газар даа. Шохойн чулуулгийн гайхамшигтай тогтоцтой энэхүү асар том агуйн дотор явж байхдаа хэзээ нэгэн цагт усны ероолд байсан болов уу гэсэн бодол байнга төрж байлаа. Дээрээсээ урссаар тогтсон байж болох том том баганнууд болон өндрөөсөө намруу үелсэн шат хэлбэрийн шал, өнгийн гэрэлд улам сүртэй болон харагдах үүл мэт бөмбөлгөн хэлбэртэй тааз нь ч эрхгүй ийм бодлыг төрүүлж байлаа. Хожим аялал жуулчлалынханд зориулан агуйн амруу очиход зориулсан өндөр шат хийхээс гадна агуйн амыг хонгил болгон бөхөлсөн байна. Мөн дотор нь хэд хэдэн газар зогсож харах тавцан, аюулгүй зорчих шат болон гэрэлтүүлэг хийсэн нь таатай. Агуйн хамгийн гүн хэсэгт цементээр наар, сандал маягийн хэсэг зассан байна. Тэнд л өнөөх эмнэлэг байрлаж байсан байх. Гадагшаа харж болох харуулын шагайвч мэт цоорхой болон дээр нь гарч зогсонгоо Ванг Вейнг тосгон болон Нам Чонг голын эргийг тольдон зогсох боломжтой тагттай хэсэгт буддын шашны зан үйл үйлддэг боловуу гэмээр мөргөлийн хэсэг байрлуулсан байсан юм. Гайхалтай сүрлэг сайхан байгаль бүхий энэхүү аглаг ууланд өөр ч олон агуй байдаг юм гэнэ билээ. Агуйн амруу хөтлөх шатаар бууж ирэхэд цэнгэг устай уулын гол орчимд жижиг гүүр, саравч засан тохижуулсан байх бөгөөд тэнд суугаад усны чимээ чагнангаа хүний мөр дээр нь хүрээгүй байхдаа гэж бодохоор өндөр эгц хад бүхий халуун орны ширэнгэн ойтой уулсыг харж суух нь нэн таатай. Дүүжин гүүрээр гараад, агуйн ам хүрэх зам дагуу жижиг бэлэг дурсгалын зүйлс болон ойр зуурханы хөнгөхөн хоол хүнс, ундаа зардаг үйлчилгээнүүд байрлана. Бид хоёр байралсан буудлаасаа машинаар авахуулаад агуйгаа үзчихээд буцаад хүргүүлэхэд 100,000 кип буюу ойролцоогоор хүний 10,000 төгрөг төлсөн. Энд унаа, нэвтрэх тасалбар болон агуй үзэх тасалбар багтсан юм. Бид хоёр Вьентян явах унаанаасаа хоцорчих гээд байсан тул машин хөлсөлсөн юм шүү. Хэрэв та илүү их хугацаатай тайван очвол зүгээр алхаад оччихож болно. Төвөөсөө ердөө 3 орчим км зайтай. Энэхүү гайхамшигтай агуйг үзсэнээр бидний Ванг Вейнг тосгонд айлчилсан айлчлал өндөрлөн буцаад Лаосын нийслэлийг зорьсон. Харин дараагийн дугаарт хэрхэн Лаосын нийслэл Вьентянаас, Вьетнамын нийслэл Ханой хотруу аялдаг. Хэрхэн хил гаалиар гардаг тухай өгүүлэх болно. Илүү дэлгэрэнгүй сайхныг зурагнаас үзээрэй. Хүннү эйртэй хамт аялсан Анжигай.Г, Ганхүү.Т
Илүү дэлгэрэнгүй ЗУРАГНУУДЫГ https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=3 ийшээ орж үзээрэй.
30702
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

"Хүннү эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №7"

Вьентянаас Ханойруу хүрэх зам
---------------------------------------------
Зураг
Энэ нээрээ сонин шүү Вьентян гэдэг нь Вьетнамын нийслэл байхаар байгаа биз. Гэтэл Лаосын нийслэл байх жишээний. Уг нь бол Вьетнамын нийслэл Вьентян гэчүүл амар баймааршд ха ха ха.
Бидний аялалын хамгийн урт хамгийн их ядарсан замын нэг бол энэ аялал байлаа. Лаосд сурч байгаа оюутан дүү нараараа туслуулаад тэдний оюутны байрнаас ойрхоон байдаг нэгэн авто вокзалаас хүний 240,000 кип буюу 30 доллараар унтлагын автобусанд билет авлаа.
Өмнө нь гайхалтай тансаг автобусаар явж хорвоог яг тийм сайхан гэж бодож байсан бидний хувьд лидринэн бүрээстэй нэг нэг одъяал тавьсан өндөр түшлэг нь шууд арагшаа налдаг энэ автобус тийм ч сайхан санагдсангүй. Гэвч үүргэвчтэй аялагчдын ганц зарчим болох “хямд” гэдэгт таарч байгаа тул 24 цаг явах энэ хүлэгтээ мориллоо мориллоо.
Хүний урманд нэг ч өөр улсын иргэн байхгүй дан Вьетнамчуудын дунд явлаа даа. Өнөөдүүл маань Англи хэл байхгүй бид хоёрт Вьетнам хэл байхгүй тул нэг юм ярилцах гэж дохиж зангаж, гайхаж, хуруу гараараа дүрсэлж, инээс гээд л яриа дуусаа.
Лаосаас хөдлөхдөө идэж, уух зүйлсээ. Ялангуяа идэх зүйлсээ сайн авах хэрэгтэй шүү. Замын гуанзнуудад бараг л хоол идэх хэрэггүй. Бид хоёр Вьетнамруу орсон хойноо өлсөхийн эрхэнд нэг газар зогсоход нь алдарт Фо шөлөө идсэн. Үнэндээ жаахан ахуй нь бохир тул сэжгийг дарах үүднээс Man гэдэг нутгийн цагаан архинаас нэг шилийг уучихаж байгаа юм. Халуун оронд хоолны өмнө, хойно нэг нэг зуу татах бол ерөнхийдөө ариутгал, нян устгалын чанартай болно. Ккк
Мөн нэг анхаарах зүйл нь суух гэж байгаа суудлаа сайн шалгаж байх хэрэгтэй. Манай нэг суудал жаахан хойшлоод ирхээрээ түгжээ нь барихаа болиод арын хүний хөлийг дарж бухимдуулж байсан нь их тойвтой. Сүүлд хойно нь цэвэр усны сав хавчуулж аргалж байж нэг юм хүрэх газраа хүрсэн.
Орой 7 цагаас хөдөлсөн автобус Лаосын хэд хэдэн хот тосгоныг дамжаад шөнө Нампао хилийн боомт дээр очоод өглөө онгойх хүртэл нь 3-4 цаг зогсдог юм билээ. Ухаандаа эртхэн очиж очерловол эрт гарна. Яг манай Замын-Үүдийнхэн чихэлддэг шиг бас тэгж чихэлддэг газар ккк.
Шөнийн урт замыг унтаж амран Вьетнам улсаар аялах хүч сэлбэхийг хүссэн боловч өнөөх гайтай сандал, тав тух муутай сандалнаас болоод нэг хэсэг хөрвөөв. Эцсийн арга болох Ванг Вейнгээс найз нартаа өгөхөөр авсан вискинээсээ дориухан хүртсэний эцэст нам унтжээ.
Өглөө сэрсэн сайхан амарчихсан байна. Гадаа бороо орж байгаа бололтой жихүүн хүйтэн бас цонх хөлөрсөн байна. Энэ цонх нэг муу хар тэнетэй бас хиртэй байснаас болоод замд авсан зурагнууд жаахан муу гарсан тул уучлаарай. Бууж алахлаа хилийн боомт дээр ирчихсэн баахан автобус, ачааны машинууд жагсаад зогсчихсон байна. Хүмүүс яваад байгаа чиглэлрүү очлоо. Жижигхэн хэдэн байшин байна. Арай цэвэрхэн хэсэгт нь Гайлийн оффис, ажилчдын байр байдаг бололтой. Харин гадаах крантнаас нь хүмүүс нүүр гар, шүдээ угааж байгаа нэг жижигхэн байшинд хоолны газар ажиллаж байна. Асар урт оочиртой нэг байшин байна. Тэнд л хүмүүс шалганы нэвтрэх тамга даруулж байгаа бололтой. Би ч хэлгүй тэнэг хүний дүр гаргаад Соорий Соорий гээд урдуур нь зүтгэсээр орж явчихлаа. Тийм байнаа хүний 20, 000 кип төлөөд гарах штамп даруулах цонх бүр дээр автобус автобус хүний паспорттой нөхөд зогсож байна. Би ч Замын Үүд дээр алалцаж явсны хувьд мөчөөгөө өгөлгүй хоёр паспортон завсраа 40.0 кип хийгээд зүтгэлээ. Тэгсэн харин гаалийн байцаагч нь хоёрхон паспорттой болохоор тэгсэн үү? гадаадын арай царайлаг цагаан хүн болохоор тэгсэн үү? шууд эхэлж аваад дараад өгчихлөө.
Тэгээд хоёулаа шүд амаа нийтийн жишгээр гадаа сууж байгаад угаачихаад ачаагаа үлдээгээд явганаар Лаосын хилийг давлаа. Гадаа бороо ороогүй юм билээ. Зүгээр л бид өндөр уулын оройд байдаг боомт дээр ирсэн тул үүлэн дунд байгаа учир нил манан, чийг байлаа. Дайн тулаантай байсан айлууд албаар ингэж хамгийн бэрх газар хил дамжсан замаа тавьсан байх гэсэн таамаг л төрж байлаа.
Лаосын хилээс Вьетнамын хил хүртэл ойролцоогоор 1 км газар алхах ёстой юм байна. Улаан шавхай эргэлдсэн замаар харанхуй мананруу чиглэн алхаж байхдаа одоо манай нутагт цас орж байгаадаа гэж бодоход сонин л санагдаж байсан даа. Ашгүй бид хоёрыг алхаж холдоогүй байхад манай автобус гарч ирээд биднийг авлаа. Тэгээгүй бол шавхайн дундуур хөөрхөн явах байжээ. Вьетнамын хил ч гэсэн автобусны билет авч байгаа юм шиг нэг цонхоор паспортоо өгөөд хүний 5 доллар төлөөд л болчихож байгаа юм. Тэгэхдээ тэнд та бүх ачаагаа автобуснаас авч шалганы рентгэнд харуулаад буцааж хийх ёстой. Энэ жаахан гайг эс тооцвол өглөөөний гимнаастик сайхан болоод Вьетнам улсруу ороод явчихлаа.
Уулын олон эргэлттэй хоёр талдаа эгц эрэгтэй, олон олон уулын гол дээгүүр гарсан гүүртэй замаар айдас хүрэм хурдтай бараг л 30 минут уруудсаны эцэст бид үүлнээс гарч манан жаахан сийрэгжлээ. Та Вьетнамд явж байна шүү гэдгийг илэрхийлсэн шар таван хошуутай улаан тугс хаа сайгүй харагдана. Жижиг тосгон, энгийн ард иргэдийн жижиг, намхан байшингууд олширсоор эхний жижиг хотруу орж хоол идэв. Идсэн тухай дээр өгүүлсэн тул илгасая.
Замын туршид та энгийн модон анжисаа одос үхрэндээ хөллөөд цагаан будааны газраа хаглаж байгаа, цагаан будааны талбайдаа өвдөгцөө усан дотор ажиллаж байгаа энгийн Вьетнам иргэдийг харах болно. Хөгжиж байгаа орнуудын нэгэн адил хаа сайгүй л зам засварын ажил явагдаж байлаа. Хэд хэдэн том хот, жижиг тосгон дамжин давхисаар ашгүй нэг хурдны замд орсноор эртний түүхт Ханой хотд ирлээ.
Монголын элчин сайдын яамны консул Цолмон найз өгөөмөр сэтгэл гарган бид хоёрыг гэртээ байлгах болсон тул замдаа буун такси барин Ганзоригийнх гэдэг Монгол айлд тухлаж авлаа. Хаа газрын таксины жолооч нар сүрхий хүмүүс байдаг болохоор бас ч бага биш мөнгө илүү авсныг нь хожим мэдсэн л дээ. Тэгэхдээ ийм юм байх шүү дээ ккк.
За ингэж л урт удаан, хэлгүй дүлий мэт, элдэв үнэр, амт холилдсон 24 цагийн аялал дамжин байж Вьетнам орсон доо. Та бол шууд ниссэн ч болно. Надад бол газраар, хямд явах таалагддаг тул энийг сонгосон болно. Дараагийн дугаарт түүхт Ханой хотоор аялсан тэмдэглэлийг сонирхуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/media/set/?set ... 116&type=3 ЭНД ДАРЖ зурагнаас үзээрэй.
Хүннү эйртэй аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т

30927
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Хүннү эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №8
Түүхт Ханой хотоор...
----------------------------------------
Урт удаан, ядаргаатай аялалын эцэст Ганзоригийнх хэмээх найрсаг дулаан уур амьсгалтай Монгол айлд ирж хоносон бид үнэхээр сайхан амарсан байна. Гэрийн эзэгтэйн гарын хоол, гэрийн эзний дайлсан шар айраг зохисон гэж ванлий хэ хэ. Орой нь аялал хэрхэн үргэлжлэх талаар нилээдгүй сайн ярилцсан байсан тул эзэгтэйн хийсэн өглөөний цайг амтархан зооглоод Вьетнам улсд эх орны минь нэрийг гаргаж, энгийн боловч сэтгэлд дулаахан төрийн далбааг минь цэцэрлэгийнхээ хананд хадуулж чадсан Нинжин охиныг цэцэрлэгт нь хүргэж өгөнгөө ааваар нь Монголын элчин сайдын яамруу хүргүүллээ. Манай элчин сайдын яам тов хийсэн хоёр байшинд байралдаг юм байна. Нэгд нь элчин сайд амьдарч нөгөөхд нь албан ажил явагддаг ажээ. \Embassy of Mongolia, Villa 6, Van Phuc Diplomatic Compound, Van Bao street, Ba Dinh, Hanoi, Tel:0084-4-8453009, Fax:0084-4-8454954, E-mail: hanoi@mfa.gov.mn\ Манай найз Цолмон элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга тул нилээд завгүй байгаа бололтой \Өмнөх тэмдэглэлд консул хэмээн ташаарсанд өршөөгөөрэй. Тэгэхдээ амны билгээс ашдын билэг шүү дээ ккк\. Элчин сайд ч жаахан завгүй байсан тул биднийг хоттой танилцуулах Золоо дүүтэйгээ уулзаж аваад Вьетнам улсын нийслэл Ханой хотоор аялах аялалдаа гарлаа. Хамгийн эхлээд Ханой хотын нэгэн том бэлгэдэл болсон Сэлэмт нуур, улаан гүүрэнд очлоо. Энэ орчимд аялал жуулчлалын агентлагууд болон жуулчдад зориулсан үйлчилгээнүүд нь төвлөрдөг тул нэгэн компаниар орж маргааш өглөө явах алдарт Хавлонг бэйгээр 2 өдөр 1 шөнө аялах аялалынхаа захиалгыг хийлээ. Хотын төвдөө байрлах жижигхэн нуурын голд хөөрхөн тов хийсэн музей байх юм. Улаан гүүр гэдэг нэртэй аралд хүргэдэг модон гүүр их алдартай юм. Хуримлаж байгаа хосууд болон бас бус янз бүрийн зорилгоор зургаа авахуулж байгаа хүмүүс ч олон байна. Би юунаас дутахав гээд хэд гурван зураг буулгаад л авлаа хэ хэ. Нуурын голд бурхан тахилтай, түүхийн дурсгалт үзмэрүүдтэй, тэр хавьд нь маш сайхан тохижуулсан музей байрлана. Хамгийн сонирхолтой нь энэхүү нуурын нэр болон музей Монголын их гүрний байлдан дагуулалттай холбогдох юм. Монголчууд энэ улсруу гурвантай довтолсон бөгөөд тэр үед байсан нэгэн баатар эрд энэ нуурын гүнээс том яст мэлхий нуруун дээрээ сэлэм үүрэн гарч ирж өгснөөр эзэрхий түрэмгий Монголын дайралтыг зогсоосон гээд яах аргагүй биччихсэн байлаа. Домог нь түүх болж бичигдсэн үү? Түүх дээр үндсэлсэн домог уу? сайн мэдсэнгүй. Уншигчид дотор минь сайн мэддэг түүхч байвал сэтгэгдэлд үлдээнэ бизээ. Ямар ч байсан музейд нь баргийн том сэлэм даахаар царайтай мундаг яст мэлхийн чихмэл байсан юм шүү. Хүмүүс нь их шүтлэгтэй юм. Хүж уугиулаад үнэн голоосоо сүсэглэн мөргөж байгаа харагдах. Аан бас тэр нуурын голд байрлах бас нэг арал дээр цамхаг гэж хэлж болохуйц эртний хийцтэй өндөр барилга харагдсан. Бодвол нэгэн цагт хааны ордон ч юм уу? номын өргөө байсан байх гэж таамаглав. Ханой хотд ч юу байхав. Ер нь л Вьетнамд зам хөндлөн гарна гэдэг хамгийн хэцүү компьютерийн тоглоом тоглохоос ч хэцүү шүү. Тэр олон сүлжилдсэн мотоцикл, мопед, ундаг дугуй, авто машин, автобусны дундуур явах нь үнэхээр зориг шаардсан ажил хэ хэ. Ганзориг найзын хэлсэн зарчмыг зааж өгөе “Битгий гүй, битгий зогс” зүгээр л аажуухаан урагшлаад бай. Цаадуул чинь таныг тойроод гарчихна хэ хэ. Тэгэхдээ л үнэн эрсдэлтэй ккк За тэндээсээ гараад нэг дэлгүүрээс өөрөсдийн дурсамжинд зориулж соронзтой наалт, бужигнадаг бөмбөлөг авлаа. Мөн уламжлалын дагуу нэг нэг Гүүд моонинг Вьетнам гэсэн бичигтэй подоолк авч өмслөө. Би л өмссөн л дөө. ккк Дараагийн очсон газар бол Хо Ши Миний талбай. 1945 онд Францын клоныг түлхэн унагаж хойд, өмнөдийн дайнд цөөн цэргээр олон хүнтэй армийг дарж чадсан энэ хүн бол энэ орны эцэг билээ. Талбай нь их сайхан тохижилттай. Бунхны ойр орчимд хүндэт харуул хамгаалалтанд зогссон, өнгө өнгийн цэцэгсээр чимэглэсэн тун сайхан газар ажээ. Та Ханойд такси хөлслөөд л давхиад байна. Такси болгон хаалган дээрээ км-т хэдэн төгрөгөөр явдагаа бичсэн байгаа. Гадаадын хүн гээд тоолуур тавихгүй тэнэгтэж мэднэ. Дохиж зангаад ч болов тоолуурыг нь ажиллуулж суугаарай. Тэгэхгүй бол аманд орсноо нэхнэ. 1 доллар 21000 донг байдаг тул амьдралдаа сонсоогүй их мөнгө нэхнэ шүү дээ ха ха. Таксинууд нь 1 кмт ойролцоогоор 9000-14000 байдаг юм билээ. Хямдханыг нь олж суугаарай. Хоолны хувьд гудамжнаас жимс, чихрийн нишингийн мод, хайрсан хуурсан янз бүрийн зүйлс авч идэж болно. Тэгэхдээ манай газарчны зааж өгсөн 123 юмуу АВС гэдэг нэртэй хоолны газруудаар орвол та Монголчуудын амтлах мэдрэмжид тохирсон хоолыг тун сайхан цэвэрхэн газар нэн шуурхай үйлчилүүлэн идэх боломжтой. Хоолнууд нь ойролцоогоор 45000-65000 донг байсан. Энэ нь манайхаар 5000 орчим төгрөг гэсэн үг дээ. Үүнээс хямд болон үнэтэй хоол ч өчнөөн байгаа шүү. Зүгээр аятайхан газар л зааж өгч байна. Дараа нь бид Рояал сити хэмээх орчин үеийн мундаг том цогцолбор хороололд очин усан паркд зугаацсан. Тэр тухай дараагийн тэмдэглэлд бичихгүй бол хэт урт болохнээ. Хэ хэ Илүү дэлгэрэнгүйг зурагнаас үзээрэй. Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т
https://www.facebook.com/pg/%D0%A5%D0%B ... 7197445356
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах