Ягаад бүлтийгээд хараад байгаан?codimo написал:
ТЭр номон дээр тэгж гарахгүй байна уу би эсвэл 2 номыг нь хооронд нь хольж хутгаад байна уу (нэг зав гаргаад физик мат аа хийгээд л хэдэн номнуудаа ч уншчих юмсан...)
Зохицуулагчид: MissNoGood, Brain_Power

Ягаад бүлтийгээд хараад байгаан?codimo написал:



ягаад?E.T. написал:Энергийн зөрүү ч гэж юу байхав, миний бодлоор ертөнц тэлээд эхэлсний дараа 4 хүч болсон байх л даа. Тэгэхлээр энд талбай(field) яригдах ёстой байж магад.

zuugch ni ogtorgui geed bga bish l dee. klassik h. yur. onold ogtorguin muruilt ni gravitatsiin orontoi adilhan geed ogtorguin muruiltiig tootsoh tegshitgel gargaj ugnu. zuugch gej yarival yurunhiiduu philosophy ruu haltirch orno. Newtonii gravitatsid tataltsliin oron gej neg yum bn, ter ni iim huuliig hangana geed orhichihdogtoi adilhan. yag "tsaana" ni yamar mehanism bn gedgiig tailbarladaggui.Guenguen написал:h. yurunhii olonoor tataltsaliig "zuugch " n uuruu ogtorgui bdin bol graviton gesn buum bh "shaardlaga" bna u. t.g ta MUIS-iin phys. elec. tugssun u ?
Нэг байсан юм гэнэт сална гэж байхгүй. Мэдээж одоо ч гэсэн нэг хэвээрээ л байгаа. Зөвхөн бидэнтэй өдөр тутам тааралддаг бөөмсийн энерги тийм их биш, өөрөөр хэлбэл "царцуу" байдаг болохоор тэр нэгдмэл харилцан үйлчлэл маань янз бүрийн тохиолдолд үнэндээ хоорондоо ямар ч хамааралгүй өөр өөр харилцан үйлчлэлүүд байна гэмээр тийм өөр өөр шинжийг үзүүлээд байгаа юм. Нүүрстөрөгчийг хайлуулж байгаад хөргөвөл зарим хэсэг нь бал чулуу зарим хэсэг нь алмаз болоод гаднаас нь харахад цаана нь үнэндээ нэг юм байна гэж хэлэхэд хэцүү байдагтай төстэй. Ертөнцийн эхлэлд яагаад нэг байсан гэж яриад байна гэхээр тэр үед бөөмс хоорондоо ойр, ертөнц халуун байсан болохоор нэгдмэл харилцан үйлчлэлийг яг нэг юм байна гэж хэлэхэд амархан байсан гэсэн үг. Одоо бидэнд байгаа мэдээлэл бол зөвхөн тэр нэгдмэл харилцан үйлчлэл энерги бага үед ямар шинж чанаруудыг үзүүлэх вэ гэсэн мэдээлэл (ө.х. нөгөө "тулгуур" 3-4 харилцан үйлчлэлийн хуулиуд) л байгаа. Энэ мэдээллээс харж байгаад "цаана" нь байгаа тэр нэгдмэл харилцан үйлчлэлийн шинж чанарыг таах гэхээр нэг бол мэдээлэл нь хангалтгүй эсвэл хүний оюун ухаан хүчрэхгүй тийм асуудал болчихоод байгаа. Дээрх нүүрстөрөгчтэй аналогийг үргэлжлүүлбэл атом молекулын талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс зөвхөн бал чулуу, алмаз хоёрын шинж чанаруудыг нэг их халаалгүйгээр нэг их нарийвчлалтай биш багажуудаар судлаад цаана нь юу байна, халаагаад байвал юу болох вэ гээд ерөнхийдөө хайлмал нүүрстөрөгчийн шинж чанарыг таах гээд байна гэсэн үг. Уул нь шууд халаагаад хайлуулаад үзвэл амар. Хайлуулна гэдэг нь харилцан үйлчлэлүүдийн хувьд өндөр энергитэй бөөмсийг мөргөлдүүлж үзнэ гэсэн үг. Гэтэл тэр "хайлдаг" температурт нь аваачихын тулд одоогийн хурдасгууруудын чадал хүрэхгүй, барагцаалсан тооцоогоор ойрын хэдэн зуун жилдээ лав тийм хүчтэй хурдасгуур барьж дийлэхгүй гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө "нэгдэнэ" гэсэн итгэл л байгаа болохоос яг нэгдэх үгүй нь ч бас тодорхойгүй, ертөнцийн эхлэлийн тэр үед яг юу болж байсныг баттай хэлэх ямар ч боломжгүй байна гэсэн үг.nazist_bilguun написал:Ертөнцийн эхэлэлийн анхны үед тулгуур 4 хүч биенээсээ ямар ч ялгаагүй байна гэдэг маань яг юу гэсэн үгийн бэ хэхэ
энэ гравитац энэ цөмийн хүч энэ цахилгаан хүч гээд ялгачих боломжгүй тулгуур 4 хүч зэрэг зөөгдөөд харилцан үйлчлэлд ороод байгаа хэрэг үү эсвэл тулгуур 4 хүч маань нэгдсэн нэг хүч байснаа энергийн зөрүүгээс болоод өөр өөр болчихож байгаа юм уу?
Наадхыг чинь бодвол хамаагүй их юм мэдэж байгаа л даа. Эхлэлээс хойш 100 микросекундээс хойш юу болсныг бүгдийг тайлбарлах онол бидэнд байгаа. Өөрөөр хэлбэл 14 орчим тэрбум жилийн эхний 100 микросекундыг л тайлбарлаж чадахгүй байна гэсэн үг. Тийм ч арга ядсан юм бас биш.toromu написал:Минийхаар бол тааж болох хамгийн наад талын зүйл бол тэнд сингуляр цэг биш юмаа гэхэд сингуляр ямар нэгэн хэмжээний биет байсан байх ёстой л гэж үзнэ тэндээс л бүх юмны эхлэл болсон байх. дэсэрж дэлбэрсэн хойноо бол харин гариг болгон дээр явагдах процессууд үе үеээр явагдсаар өнөөдөрийн үе хүрсэн байх ёстой устөрөгч гели хоёр


Магадгүй хэд хэдэн ертөнцийн тухай...nazist_bilguun написал:Хокинг эхлээд Ертөнцийн эхлэлийг ганцхан сингуляр цэгээс эхлэлээс үүссэн гэж номон дээрээ батлах гэж оролдож байгаад сүүлд нь харин тийм цэг хэд хэд ч байж болно гэдгийг батлах гэж оролдох болсон гэсэн энэ юу гэсэн үг вэ хэхэ
Ертөнц эхэлсэн байх ганц цэг биш хэдэн хэдэн цэгээс эхэлсэн байж болно гэсэн үг юм уу?
Наадах чинь бол Хокингийн цэвэр солиорол. Intellectual masturbation гэгч нь болж байгаа нь тэр. Хокинг нэг эхлэлтэй гээд угаасаа баталчихсан шүү дээ. Тэгээд Хокингийн санааны зоргоор гэнэтхэн олон болоод байдаг юу байдаг юм бэ.nazist_bilguun написал:Хокинг эхлээд Ертөнцийн эхлэлийг ганцхан сингуляр цэгээс эхлэлээс үүссэн гэж номон дээрээ батлах гэж оролдож байгаад сүүлд нь харин тийм цэг хэд хэд ч байж болно гэдгийг батлах гэж оролдох болсон гэсэн энэ юу гэсэн үг вэ хэхэ
Ертөнц эхэлсэн байх ганц цэг биш хэдэн хэдэн цэгээс эхэлсэн байж болно гэсэн үг юм уу?
Тийм юм ерөөсөө байхгүй.ADONIS написал:Хар нүхний нөгөө талд паралель ертөнц байдаг гэл үү?


"хар нүхний нөгөө тал" гэсэн юм байхгүй шүү дээ. хар нүх гэж нэг жижигхэн объект байна. дэлхий гэж нэг жижигхэн объект байна. "дэлхийн нөгөө талд юу байх вэ" гээд байгаатай л адилхан шүү дээ.ADONIS написал:Тэгээд юу байх вэ?
Юу яриад байгаа юм бэ. Хар нүх чинь өөрөө онолоор бүтээгдсэн эд. Сүүлийн хэдэн жилд л хар нүх гэмээр объектууд бараг бүх галактикийн төвд илрүүлээд байгаа. Түүнээс өмнө бол цэвэр онолын таамаг байсан. Таамаг таамагтаа маш тодорхой, "яг ийм юм байна" гээд хамаг юмыг нь яг таг хэлчихсэн тийм таамаг байсан. Тухайлбал "хар нүхний цаана" гэсэн юм ерөөсөө байхгүй гэдэг нь онолоор тодорхой байсан.nazist_bilguun написал: Ер нь хар нүх цаашаагаа цоорчихсон цагаан нүх гэдэг нүхний нэг тал мөн ч юм уу биш ч юм уу мэдэх арга үгүй юм биш үү? Хар нүх өөрөө цацаргалт хийгээд байгаа нь цаашаагаа нэвт шувт гардаг нүх байдаггүйг л батлаад байгаа хэрэг юм биш үү?
Энэ ямар утгатай юм яриад байнаtoromu написал: ... тоос сорогч биш ч хэзээ нэгэн цагт нөхцөл нь бүрдэхээр дэлбэрдэг ...