***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Миний блогийг уншигч та эрэгтэй юу эмэгтэй юу?

Эрэгтэй
10
24%
Эмэгтэй
27
66%
Хэлмээргүй байна
4
10%
 
Нийт санал: 41

Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

өө яасан буянтай юм бэ? хэхэ баярлалаа... Өмнө нь хаа нэгтээ харж байсан гарын үсэг байна хэхэ...
Love actually is all around!
Мөнхзул
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1063
Нэгдсэн: 2-р сар.18.09 6:26 pm
Байршил: Зурхэнд

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Мөнхзул »

:haha: Кинон дээрээс хуулад авцийн, :razz: чинийхийг бас аягүү харсан юм бна этр гээд хэхэ
ном уншулцан шүү :laugh5:
Абсурд
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

гоё кино тэ? ном уншуулсанд баярлалаа... "9c9744" энэ хэрэгтэй нууц үг байгаан найдвартайгаар нь энд түр хадгалчихье...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Зорилгодоо хүрэх гэсэн сахилга бат, дэг журамтайнхаа төлөө хатуу сэтгэлтэн гэгдэж, өөрийнхөө үнэлэмжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эр зоригийнхоо төлөө их зантай гэгдэхээс залхаж байна. Айн Рэнд

Энэ хүний тэр номыг нь олж уншмаар байгаамдаа... миний бодож явдаг зүйлсийг зохиол болгож гаргасан юмшиг байгаан... би бол чигчий хурууных нь чинээл сэтгэх байх... заза олон юм яриад яахав... дээрх үгийг сая уншсан их хүчтэй сонсогдлоо миний бодож байсан зүйлийн оновтой гоё хэлчиж... би нэх лаг биш л дээ... гэхдээ зарим мундаг хүмүүс иймэрхүү маягаар бусдад хэлэгдэж явдаг нь энгийн үзэгдэл биш гэжүү... хажуудахаал харахад болно хүмүүс тэмцэж яваа нэгнээ өөчлөөд ингээд ярьж л байгаа...

бас нэг юм байнаа хэхэ... энэ дууг 3 сонсоод дахилт нь амнаас гарахаа байчихлаа... Дуу нь гоё болсон ч Клип нь жаахан сонин болчижээ...

Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
~Сормуус~
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Бичлэгүүд: 989
Нэгдсэн: 7-р сар.30.07 2:41 pm
Байршил: Худалд бас Үнэнд!

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн ~Сормуус~ »

Maybe-giin Hye Mi Sam Dong 2-iin kanun deeree duulsan n buur huurhun
Dream High-d durlasiin bol You're Btfl-iig uzeerei, buur goy kanu
Цаг зуурынх.
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

хэдэн мөрт сийрүүлдиймүү энэ тэр аймар юм ярьдаг толгой шүү... нуль хэлбэр харагдах байдал юм уу хаашаа юм... яг тогтсон бичье гэсэн юмгүй орж ирлээ... бодогдсоноол бичээд явъя яг одоо уншиж байгаа хүн байвал сайхан ярьлцаад явья... яг одоо жаахан хүнтэй юм ярьмаар байнөө... гэхдээ чаталмааргүй байна...

би нэг орой гадаа ганцаараа тамхилж байлаалдаа... тэгээд Чойномын шүлэгний нэг хэсгийг гэнэт санасан юм... Жаргал зовлон дээр... за байз юу гэдэг билээдээ...

Хүмүүс бид нар
...Хүүхэд биш сониучхан зандаа хөтлөгдөн
Ирэг сондуул мэт нуран унасаар иржээ...

гээд нэг иймрхүү хэсэг байдгийн яг зөв бичээгүй байхаа гэхдээ нэг иймэрхүү утга байдагийн... ганц 2 үг зөрүүлсэн байж магадгүй утга бол алдагдаагүй... тэгээд энэ хэсгийг тухайн үед нэх сүртэй хүлээж аваагүй юм л даа тухайн үедээ сониучхан зангаас болж хүн тэгж нуран унаад зовдог юм байхдаа жаахан сонин л юм гээд өнгөрч байсым... дараа тэгээд тамхилаад зогсож байх нь ээ... үнэн ч юмшиг бодол орж ирсийн...

Сониучхан зан гэдэг нь миний бодоод байгаа сониучхан биш... арай өөр сониуч зан шиг бодогдох болсон...

Ер нь бидний амьдралд ээж аав, эмээ өвөө гэх ойр дотны бүхэл хүмүүс маань үнэтэй сургаалиа бидэнд өсөхөөс өдийг хүртэл өдөр шөнгүй л сургасаар ирсэндээ... тэр дэмий, энэ дэмий гээд л зарим нь ялтачгүй муу, ойлгоход амар зүйлс байдаг... харин зарим нэгэндээр нь бол ягаад муу гэж гээд зөрөх үе байдаг байсан л даа... тэдгээр эргэлзээ төрүүлдэг асуудал нь хуулинд байдаггүй хүн хийж болно гэсэн үг л дээ... тийм байхад ягаад хийж болохгүй гэж гээд л өөрий том толгойгоороо шийднэ... эцэст нь явсаар одоог хүрхэд зарим нэг миний хийж болно гэж боддог байсан зүйлс буруутаж ээж аав ахмадын хэлсэн үгээр амьдралын жам эргэх янзын юм... ардын үг ч байна анд нөхдийн үг ч байна... найз нөхдийн үг бол ярьсанаас 2, 3 жилдээ батлагдаад үнэн зөв нь гарчих жишээний харин ээж аавынхаа үгийг зөв гэдгийг одоо бага сагаас нь ойлгож байна... эмээ өвөөгийнхийг бүр 30, 40 гараад ч юм уу өөрийн бие дээр хүлээн зөвшөөрөх байх л даа... тэгээд хүн гэдэг амьтан үхэхийн өмнө аан гэж уулга алдаад нэгийг ухаараад үхдэг богино бас тэнэг амьтан юмшиг байгаам... тэнэг гэдэг нь сониучхан гэдэг үгтэй тун ойрхон дүйцнэ... за тэр бусад хүмүүс маань өөрсдөө мэдрээд давж туулаад хайртай гэх ойр дотнодоо зөвлөж байна... харин тэрийг нь бид заавал өөрийн бие дээрээ мэдэрч байж ойлгож байна... бүр архи тамхи гээд л ойлгомжтой байхад л хэргэлээд л байдаг шүү дээ... хууль зөвшөөрсөөн гээд л хаха... ялтачгүй бүгд сониучхан зан юмдаа... тэгвэл зовно, ингэвэл зовно, тэгж болохгүй, ингэж болохгүй тэгэх хэрэгтэй ингэж хэрэгтэй гээд л үргэлж л хэлнэ үргэж л үнэн байдаг... нүдэн дээр ах эгч маань алдаад л байдаг би харсаар байж ер нь тэрийг үзэхийг л хүсдэг... энэ мэтчилэн бид эрэг сондуул мэт нуран унасаар байх юм уу гээд Чойном бид нараас асуусан байншүүдээ хэхэ... Сониучхан зан гэж энэ хүний 2 хон мөрөнд миний ойлгож чадахгүй байсан нилээн том юм явж байна гэж хэн санах билээ...

гэсэн чинь миний бодсон буруу байвал яана... Чойном шаал өөр юм бодож бичсэн байвал яана хаха... заза балайрах яахав... за ком оон гаяс энд жаахан чатлъялдаа... ганц жоохон беерэндээ халах гээд байна уу даа буруу юм ярьвал эртхэн болиулж унтуулаарай...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »



Уур минь хүрч байна - Р.Чойном

Санаанаас гарамгүй есөн жил минь чи
Сахалт Чойномыгоо битгий мартаарай
Үхсэн хүнд нэхэж олгодог
Үнэгүй алдар
Үнэгүй магаал хэрэггүй
Үнэн хэрэгтэй
Цэцнүүдийн дунд **н** явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад
Тэрүүнээс илүү зовлон алга даа
Яаж ч болдоггүй залхуу энэ орчлонд
Яархаа мэдсэн юм бол
Яах гэж би эрт төрөө вэ
Сэрэглэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугатаана
Зугаалж цэнгэж явахад
Зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд унахад
Зуух олон ноходтой болох юм
Уурлаж байна би, уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагыг ажих бүр
Уур минь аяндаа асч байна.
Эхээс би уургүй төрсөн
Эр биеийг гүйцтэл уургүй явсан
Эгэл гүн ухаантаныг ойлготол уургүй явсан
Эцэст нь уурын тулам боллоо
Уурыг би эцэг дээдсээсээ аваагүй
Урлаггүй эхнэр Эрдмаагаас аваагүй
Улаан зоригийн муйхар Чапаеваас ч аваагүй
Уур минь аяндаа үүсэн гарлаа
Хадсан өвс дарагдаж ялзараад
Халуун дундаасаа түймэр гардаг
Хамаг ард та нартаа бие хайргүй хураасан
Хадлангийн минь дээрээс дараад шатаалаа
Овоолсон нүүрс норвол өөрөө шатна
Олон түмэн эх орноо дулаацуулах гэж
Олж хураасан нүүрсэнд ус хийгээд шатаалаа
Уур минь шатаж байна
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг
Алтыг ялж эгэл хүнийг үнэлэх
Асгаруулсан цусаараа ядуу ард байгуулсан
Атомын энэ зууныг хэн бүхэн мэднэм
Адгийн томъёог нь ч мэдэхгүйд уур минь хүрнэ
Түрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унагаад
Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
Түүх ёс төр шударга ухаан бүхнийг бас
Түлхэн унагаад хүнийг мал болгож байна
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Эсэн бусын ховч доншуулчдыг урьж авчираад
Өөрсдөө мал мэт сажиллаж явна
Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа **н** удамтай ч гэсэн
Үүнээс **н** явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн Ойрдын эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 Ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм
Таванзуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна
Тарьсан тэр хэргийг илэрч мэдэгдхээс нааш
Та бүгдийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна
Ядуу амьдаралын минь зулай дээр
Өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд чинь
Билүүдэж суухад нь ялалтын зэвсгээс зугатааж
Инээж суухийг чинь хараад яаж би инээлцэх билээ
Уур минь хүрч байна
Уур минь зүрхийг минь
Түлэхээс нааш алдарыг минь түлэхгүй
Уур, шартай толгой минь
Тэдний цаазанд өнхөрөвч
Уур хорсол минь Монгол нутаг дээрээ үлдэнэ
Сүр хүчний их уур минь үлдээд зогсохгүй дүрэлзэнэ
Сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярилцтал нь дүрэлзэнэ
Сүүлчийн ширээнээс хөөгдтөл нь дүрэлзэнэ
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

i daren't surrender in case... i must contend with difficulties in any circumstance.
i don't wanna be an abandoned men who accuse weak women and blame on youths.
i'm feeling that i need tremendous evaluation! i'm dying here... :dss:
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

амьдрал бид 2-ын өнгөрүүлсэн олон жил урссаар л байна... хүний амьдрал богинохон гэдэг үнэн юмаа магадгүй хүмүүс богинохон гэж хэлтэл хөдөлмөрлөж тэмцэж ажилласан байх... өнөөгийн нийгэмд хэн хөдөлмөрлөж хөдөлсөн юм үзэж нүд тайлсан сэргэлэн сийрэг толгоотой нь сайхан амьдарч байна... азтай нэгэн сайхан амьдардаг тохиолдол байдаг харин тэрний магадлал улам буурсаар л... учир нь хүмүүс сайхан амьдрахын нууцийг тайлж байна, бидний амьдарч байгаа нийгэмийн тогтолцоо ч азтай одтойг биш хүчтэй тэнхээтэй хөдөлмөрчийг нь дэмжихээр зохион байгуулагдсан байна... энэ янзаараа явсаар байвал эцэст нь амьдрал гэдэг яваандаа томъё болж батлагдах байх өө... ямартай ч сайхан амьдралын төлөө тэмцэждээ...
хүнд сэтгэлийн тэнхээтэй байх гэдэг зүйл маш чухал юмаа... жаахан юманд баярладаг хөөрдөг жаахан хүүхдүүд тэрнийхөө төлөө асар их сэтгэлийн тэнхээг гаргаж тэмцэж чаддаг юмшиг... тиймдээ ч аливаа зүйлийг сурахдаа амар хялбар сурдаг ч юмшиг... гол нь хүн тэр хийх гэж байгаа зүйлдээ өөрийгөө идэвхжүүлж чадвал аймар их сонирхолтой байвал тэрийг жаахан хүүхэд мэт л хурдан сурах юмшиг санагддаг... томрох тусмаа муу санаа сууж юмны хялбар замыг дагаж амар мөнгө олох гэсэн томчуулийн санаа тиймэрхүү юманд идэвхжиж баярлаж хөөрөн сурахыг эрмэлзэхээр хамаг юмаа зориулж чададгүй ч юмшиг... юманд санаа тавих боломж нь бага байдаг байхдөө бүгд өрнөөс өр, мөнгөнөөс мөнгөнийх ооронд гүйж байнашүүдээ бас л хэцүү шүү... зөзө юу ч биччихэв нойрмог байна унтлаа бүгд сайхан амраарай...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

бүх өгөгдөл нь байгаад, бодох аргачилалаа мэдэж байвч хариугаа яаж гаргахаа мэдэдгүй ээ... ямар ч хэцүү юм дээ...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Сайхан наадаарай...
Сайхан айраг уух юмсан...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Намайг муу талаас харвал муу л хүн, сайн талаас нь харвал сайн л хүн... өөчилж харвал дутагдал ихтэй ихтэй... харин тэр их алдаа дутагдлийг минь ойлгъё гээд дотогшоо минь өнгөлзвөл бүгд л өөрийн гэсэн шалтгаантай буруу муухай санаагүй л байгаа... би төгс бишээ робот шиг... сайнаар харахыг хүсэхгүй байгаа бол муугаар нь хараад муулаад л яв... буруу бүгдийг надаар үүрүүлээ би тоохгүй.... дуугүйхэн гаднаа инээгээд л үүрье... харин аль алинийх нь зам гэрэлтэй сайхан байг...
Love actually is all around!
<3<3<3
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Бичлэгүүд: 154
Нэгдсэн: 10-р сар.22.10 1:50 am

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн <3<3<3 »

гоё хэллээ, Та минь
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

таньдаг хүн шиг Та минь гэнэ үү Таминь гэж байна уу? ямартай ч өдрийн мэнд... нэг юм оллоо...

Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж


Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй


Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа
Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө
Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан
Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн
Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна
Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ
Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »



Сүүлд энэ дууг л сонсож байгаа... орой нар жаргаж байхад л инээд алдаад л хаха...

За өнөөдөр нэг СД бичих санаатай байг ямар дуу оруулахаа сайн мэдэдгүй ээ... Уул нь Транс-аар дагнах санаатай л байналдаа... хэдэн дуу санал болгооч... дахин дахин сонсоод л баймаар байдаг... жаахан хуучны найз нөхөд бодогдуулсан сайхан дуунууд сонгох санаатай...

санаанд орж ирж байгаа нь:

inez - stronger haha гарцаагүй бичнэ ойрд ер сонсоогүй...

tiesto - somewhere inside of me
tiesto - traffic
tiesto - ayla
tiesto - sweet things
tiesto - beautiful things
tiesto - adagie strings
tiesto - empty street

Dash berlin - to be the one
Dash berlin - never cry

atb - too much rain




armin - going wrong
armin - deleriun silence (tiesto and sarah mclachlan)
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

http://www.youtube.com/watch?v=Z2i9QYWzKGU

эцэст энийг л бичлээ хаха...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Таалагдаад чирээд ирлээ... Зарим нэгэнтэй нь бол санал нийлэхгүй юм байна...

1. Life isn't fair, but it's still good.
2. When in doubt, just take the next small step.
3. Life is too short to waste time hating anyone.
4. Don't take yourself so seriously. No one else does.
5. Cry with someone. It's more healing than crying alone.
6. You don't have to win every argument. Agree to disagree.
7. A writer writes. If you want to be a writer, write.
8. It's OK to get angry with God. He can take it.
9. Save for retirement starting with your first paycheck.
10. When it comes to chocolate, resistance is futile.
11. Make peace with your past so it won't screw up the present.
12. It's OK to let your children see you cry.
13. Don't compare your life to others. You have no idea what their journey is all about.
14. If a relationship has to be a secret, you shouldn't be in it.
15. Everything can change in the blink of an eye. But don't worry; God never blinks.
16. Life is too short for long pity parties. Get busy living, or get busy dying.
17. You can get through anything if you stay put in today.
18. Pay off your credit cards every month.
19. It's never too late to have a happy childhood. But the second one is up to you and no one else.
20. When it comes to going after what you love in life, don't take no for an answer.
21. Burn the candles, use the nice sheets, wear the fancy . Don't save it for a special occasion. Today is special.
22. Over prepare...then go with the flow.
23. Be eccentric now. Don't wait for old age to wear purple.
24. The most important organ is the brain.
25. No one is in charge of your happiness except you.
26. Frame every so-called disaster with these words: "In five years, will this matter?"
27. Always choose life.
28. Forgive everyone everything.
29. What other people think of you is none of your business.
30. Time heals almost everything. Give time some time.
31. However good or bad a situation is, it will change.
32. Your job won't take care of you when you are sick. Your friends will. Stay in touch.
33. Believe in miracles.
34. God loves you because of who God is, not because of anything you did or didn't do.
35. Whatever doesn't kill you really does make you stronger.
36. Growing old beats the alternative -- dying young.
37. Your children get only one childhood. Make it memorable.
38. Read the Psalms. They cover every human emotion.
39. Get outside every day. Miracles are waiting everywhere.
40. If we all threw our problems in a pile and saw everyone else's, we'd grab ours back.
41. Don't audit life. Show up and make the most of it now.
42. Get rid of anything that isn't useful, beautiful or joyful.
43. All that truly matters in the end is that you loved.
44. Envy is a waste of time. You already have all you need.
45. The best is yet to come.
46. No matter how you feel, get up, dress up and show up.
47. Take a deep breath. It calms the mind.
48. If you don't ask, you don't get.
49. Yield.
50. Life isn't tied with a bow, but it's still a gift.
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Нуурын уснаа шувууд буухыг харахсан
Нурсан толгодоос тэмээ буйлахыг сонсохсон
Нуга хөндийдөө адуун дэл дээр давхихсан
Нутагтаа очоод ногоо үнэрлэж нэг суухсан...
Салхи хийссэн талынхаа энгэрт эрхлэж
Саран мандсан тэнгэрийнхээ оддыг тоолохсон...
Шүлэг тэрлэм үзэсгэлэнт шөнийн аниргүйд үүрэглэж
Шүүдэр буусан үүрээр хөл нүцгэн алхахсан...
Оройд нь наран гэрэлтсэн уулсынхаа чулууг үнэрлэж
Онгод хийморийн оргил болсон овоондоо нэг залбирахсан...
Адуун зэл дээр унага татаж, айраг залгилж зогсохсон
Араг үүрээд ааруул өвөртөлж аргал түүж нэг явахсан...
Ясан тамгатай, цусан тангарагтай Монгол минь сайхан
Яадгийм, ядуу ч гэсэн Миний Монгол хамгийн сайхан нь!
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

2 ногоон царайтай пост оруулчье...

Өнөөдөр найзтайгаа юм яриад буу халаад байж байсан... миний түүнд хэлж байсан хэд хэдэн санаа үгс түүнээс гарч байналээ... тэр хүнд туссан байна гэдэг би бас сэтгэлд хүрэхээр л юм ярьдаг юм байна... бодохыг би бодоод хийхийг тэд хийнэ гэж үү? ккк... Амьдрал ч сонирхолтой болж байнашүү... :mrgreen:

Хэдэн сайн найзтайгаа байхад алзахгүй ээ... бас ээж аав минь байна... хүнд найдаад хол явахгүйг мэддэг би гэж хүн өөрөө бас байна... гол нь хийдэг болох хэрэгтэй... юм хийдэг хүн ондоолдоо даруухан, аажуу дөлгөөхөн инээмсгэлхийгээд л... тэгэхээр энд шалчиганаад байгаа би гэж хүн ямар вээ гэдгийг та бүхэн гадарлаж байгаа биздээ кккк.... :mrgreen:
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

ягаад тэгж тэгж бодов?
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
batuh_007
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 90
Нэгдсэн: 8-р сар.03.10 1:57 pm

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн batuh_007 »

ОРОЙН МЭНД...
[youtube]http://www.youtube.com/watch?v=tJItg3Ad ... r8&index=3[/youtube]
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

багын найз ирцэн балай авч, бантан зуурч байна өө... ккк
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

give up everything with blog... except parents and a few friends... dont ask me anything! you dont wanna know...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »



Гоё үгтэй дуу байна...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Үндсээрээ сүйрсэн... гэхдээ яг ч уначихаагүй байна яг ирмэгдээд л дотроо гэгээтэй төвөлвөгөө боловсруулцан л яваад байна... бас ч хоосонгүй одоо ч гэсэн найдвар байсаар л байгаа нь яамайдаа... аз жаргалтай даварцан амьдрал маань дууссан байхаа, харин энийг бүр илүү сайхан амьдралын эхлэл болгохын төлөө... одоо хийх л үлдлээ... цаг хугацаа миний талд байгаасай...
Love actually is all around!
Хэрэглэгчийн аватар
Chin-T-Mac
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 761
Нэгдсэн: 1-р сар.01.09 5:12 am
Байршил: St Louis

Re: ***АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ЯНЗ ЯНЗЫН Л АСУУДАЛ***

Бичлэг Бичсэн Chin-T-Mac »

Клипийг ингэж л хийх хэрэгтэй...

http://www.youtube.com/watch?v=vHJAUuicC0Q&ob=av2e
Love actually is all around!
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах