Монгол улсын хөгжлийг яаж түргэтгэх вэ?
Зохицуулагч: Улс төрч mods
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
Нэг хэсэг энд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байсан би бээр улс төржихөөс айдаг болсон нэрээр аливаа зүйлээс зугатаж амь биеийн амрыг хардаг болсон мэт. Аль эсвэл би туйлын завгүй гүйгээд аж амьдарлаа мартаа юу гэлтэй.
Ойрд завгүй байсан тул ард түмнээ хэрхэн гэгээрүүлэх тал дээр бодож ч үзсэнгүй, тэгээд ч ер нь хүмүүс өөрсдийн боловсролдоо анхаарал тавьж чадахгүй бол тэдний буруу мэт хэт туйлширсан бодрол судсаар гүйлдээд байгаад би өөр өөртөө санаа зовоход хүргэж байна. Учир юунд гэвэл хэдийгээр хувийн жаргалыг хөөн амьдарах эсэх нь хувь хүний асуудал боловч эргээд хойч үедээ боловсрол олоход нь бага зэргээр ч болов туслах нь тэдэнд барих хамгийн том бэлэг гэж бодном. Бид өөрсдөө ч гэсэн өмнөх үеээсээ элдэв туслалцаа дэмжлэг авч байж боссон (аваагүй хүмүүс байдаг л байх) тэгээд ч эцэг эхийн туслалцаа бол зайлшгүй байсан. Энэ нийгэмд маань ядуучууд хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа нь энэ ангилалд хамаарагдах айлын залуус маань боловсрол олоход хамгийн том хөшүүрэг болдог эцэг эхийн туслалцаа эдэнд туйлын бага байгааг харуулна. Учир иймд л бид бие биенээ дэмжие, ингэснээр оюуны хувьгалын эхлэлийг тавья л гэсэн юм.
Хүндэтгэсэн,
З. Итгэл

dulguun.blogspot.com
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
хегжёөн орны тvvхнээс ухвал
ойрын vед бас ном унших зав гараагvй боловч ганц хоёр ном цааш нь харуулав. Тэгээд уншаад явж байтал Амсдины Asia's Next Giant гээд Солонгос улс хэрхэн хегжсен талаар хийсэн судалгааны тайлан номыг шингээв. Тэр дунд боловсролыг зайлшгvй хэсэгт оруулсан бегеед ингэж боловсролдоо анхааралгvй улсын тесевт эзлэх хувийг нэмж өгөөгvй бол хөгжлийн суурь болсон экспорт-д тулгуурласан үйлдвэрлэл тун баргар байх нь тодорхой. Юунд ингэж экспортын үйлдвэрлэл боловсролтой бараг л шууд хамааралтай болсон бэ гэвээс know-how нь хүний нөөцний боловсролтой хамааралтай бөгөөд үйлдвэрлэл нь гадны үйлдвэрлэлээс сурч тэдний хйиж буй copy cat болгон эх орондоо хэрэгжүүлж харин тодорхой хугацаанд төр засгаас хэрж үзэн импортын татвараар Infant industry-гаа хамгаалж, өгөдсөн хугацаанд шйлдвэрлдэл нь productivity буюу бүтээмжээ сайжруулан өрсөлдөх чадвараа олон улсын түвшинд авчирахыг зорьсноор ерөнхийдөө хэрэгжжээ. Гэтэл төсөвт тусгагдсан боловсролд зарцуулах хөрөнгөөг багасгаж төсвийн хомсдолоос гарах арга болгон хэрэгжүүлснээр өнөөдөр монголын ирээдүй хөдөө хүйтэн байранд тусгайлан төрөөс зааж өгсөн хятадад хэвэлж чанарын баталгаа хангасан эсэх нь мэдэгдэхгүй сурах бичгээр суралцаж байна. (Нэг хэсэг сурах бичгийн тендерт хахуульдаж оролцон эндээсээ улсын мөнгийг идэх нь хэдэн хүний мөнгө олох хэрэгсэл болсон байсныг санаж байна уу)
Ажилгүйдэл их ялангуяа дээд сургууль төгссөн олон хүмүүс нь ажилгүйдлын армийг зузаатгаж байгаа нь нэгдүгээрт суралцаж буй оюутнуудын сурч боловсрон ирээдүй мэргэжлээрээ ажиллах итгэлийг сөхөрдүүлэх явдал газар авч хочрдугаарт дээд сургуульд сурах ном эрдмийн түвшин доор байгааг харуулж байна. Ядаж байхад төрийн албан газруудад танил тал ар аөврөрр ордог болсон нь бие биенээсээ мэдлэг боловсролоороо тэргүүлж шигшигдэн шалгарсан залууст боломж тааруу гэх дохиог өгөн суралцах идэвхийг нь ихээр бууруулж байгаад миний дотор эмзэглэж байна.
Дээд сургуулийн чанарын түвшин доогуур байгааг сургуулиудын нөөц баялаг хомс байгаатай шууд холбож тайлбарлах шаардлагатай. Нөөц баялагт 2 зүйлийг голчлон хамааруулж байгаад нэгдүгээрт оюутан тухайн мэргэжлийн чиглэлд гарсан судалгааны мэдээллийг авах боломж хоёрдугаарт тус чиглэлд зааж буй багш нарийн чадвар зэрэг орно. Үүнд юуны учир аливаа мэргэжлийн орчин үед гарсан дэвшилт , энэ чиглэлд хийж буй судалгааны мэдээ мэдээллийг авах боломжийг нэгдүгээрт тавьсан бэ гэвэл хоцрогдсон онолын дагуу хичээлээ үзээд явбал цаашдаа н энэ салбараас практик дээр хэрэгжүүлэх аливаа зүйл олон улсын төвшингөөс ард хоцрогдсон байх ба энэ нь өнөөдөр Монголд улсын өрсөлдөх чадварыг их хэмжээгээр доош нь татна. Харин багш нарийн чадвар чансааг өнөөдөр би муу гэхгүй, гэхдээ тэдний чансааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээ хийн энэ чиглэлийн мэдээ мэдээлэл болон бусад улсад энэ чиглэлээр гаргасан ахиц зэргийг авдаг эх үүсвэртэйгээр нь үнэлэх юм бол нүүр улаймаар гарч магадгүй ээ. Учир нь их сургулий байг гэхэд Америкт буй жирийн нэг коллеж нь ийм нөөц баялаг болох интернет дахь мэргэжлийн сэтгүүл судалгаа шинжилгээний ажилуудын мэдээллийн сантай хобоогдсон бйах бөгөөд ингэснээр тус сургуульд суралцаж буй оюутнууд сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцахаас гадна эдгээр мэдээллийг өөрсдийн судалгааны болон хичээлийн ажилд ашигладаг байна. Гэтэл ядаж мэргэжлийн биш юумаа гэхэд их сургуулийн оюутан economist магазинь аваад уншичих номын сан Монголд хэд байгаа билээ? Ийм л эмгэнэлтэй хувь заяа өнөөдөр монголын боловсорлын салбарт харагдаж байгаа боловч манай оюутан залуус маань өөрсдийн бололцоог ашиглан аль болох сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажилтай танилцахаас авахуулаад энэ чиглэлийн ном сонинг чадлын хэрээр цуглуулж танилцаж байгаа нь бахархууштай. Гэхдээ ингэж хөдөлмөрлөж байгаа нь цаг их авахаас гадна хэрвээ интэрнет-д буй мэдээллийн сантай Монголынхоо их сургуулиудыг холбосон тохиолдол гарах үр дүнтэй харьцуулахад тун бага болов уу. Энэ талаар бас санал бодлоо та бүхэн хуваалцаач.

Бодролууд
Хувьсгал хийж нийгэмээ аврая гэж бархирах олон нийтийн хөдөлгөөн олширч, нийгмээ авилгалаас одоо л хүчээр хувьсгал хийж төрийн эрхэнд гарч аврая гэсэн хумуус ихэсч ёстой л гал дээр тос нэмэн гуагалдах болжээ. Монгол хумуус яагаад ингээд нялхсийн өвчинд түргэн автаад байгааг зарим нь хучилтөрөгч дутагдсанаар харин би "ориг боловсрол" дутаснаас болов уу л гэж бодож байна. Нийгэмээ эруулжуулье гэж яриад байгаа боловч нийгэм нь шарийн больницийн сэхээнд сэхуулж, галзуугийн эмнэлэгийн камерт чихуулж, дуургийн 72 –т хийлгуулж эруулжихгуй тул энэ байдлаараа хувьсгалт хөдөлшөөнуудийг дагаад улам л даамжирч хунд хэлбэрт шилжин, дотор нь буй бие хун татганаж унахад бэлэн болчоод улмаар улс маань ум маани бадми хум болох вий дээ. Гэвч олны дунд сайн санасан олон хөдөлгөөн эвсэлууд байгааг огт угуйсгэхгуй боловч тэдний төлөвлөж боловсруулсан цаашдийн замнал нь туйлийн тодорхой бус байгааг яг юу гэж унэлэхээ мэдэхгуй байна.
Али нэг эх оронч данжаад нь нийгмийн бухимдалийг зангидан засгийн газраа унагааж төрийн эрхэнд гарах арга зам хайж байгаа уед дуугаа хураагаад сууж унэхээр чадашгуй нь. Хүчирхийлэл рүү түлхэх хувьсгал руу турхирсаныг би эсэргууцэж байгаа нь авилгалд идэгдсэн булэглэлийг хамгаалж байгаадаа бус харин өнөөдөр дөнгөж соёлж эхэлж байгаа ардчлалын урийг дэвсэхэд бэлэн байгаа базарсадуудын засгийн эрхэнд гарах арга замтай санаа нийлэхгуй байгаагаас тэр. Олон хөдөлгөөнүүд маани өөрийн гэсэн арга замтай бол нам байгуулан сонгуулид оролцож засгийн эрхэнд олон тумнийхээ дуу хоолой болон гарч ирэх бололцоо байсаар байтал тумний бухимдал, олний хийрхэл дээр дөрөөлөн цээжээ балбаж ард Аюуш царайлж байгаа ни яавч эруул биш. Тэдний яриад байгаа шиг ядуурлаас гарч төсөвөө нэмэх "шорткат" байвал дээш ни дэвшуулж засгийн газарт өргөн барих зам ч бас байгаа. Гэтэл засгийн эрхийг авахаар л бух юм бутэх мэт яриж, төрд зутгэж байгаа бухэнд авилгалын хар малгай өмсгөн жүжиглэх нь нэгэнт нилхсийн овчноор овдсон олонхын цусыг хөөргөж хуянг хураана. Ингэж өвчинг нь эмчилдгуй юмаа гэхэд хундруулэх нь ирээдуйн Монголд хэрэг болох эд биш богоод энэ нь хэдхэн хуний ашиг сонирхолд нийцээд л өнгөрөх мэт.
Ёс суртгуунгуй олон дуу шулэг гарч байгаад зарим хумуус энэ нийгмийн "негатив" байгаа зуйлсийг хуулийн байгуулгын хариуцлагагуйгээс гэсэн байр суурьтай байгаа нь бас л манай ардчилсан нийгмийн ундсэн зарчимыг дутуу ойлгож байнуу гэлтэй. Хуулиар хумуусийн ямар дуу дуулахийг тогтоож өгвөл эргээд Монгол орон коммунисм-руугаа алхакх буцалтгуй алхмаа хийнэ. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдлэн хувь хүний юугаа үглэж явахыг хундэтгэж явах нь Монгол улс ардчилсан нийгмээс тасаарч хазаахгуйн баталгаа болно. Хэдийгээр эрхэм хип хопчидийн хэрэглэх тэр угс ни сэтгэлд хоногших, тэднийг дуриан баясах эсэх нь хувь хуний асуудал боловч хууль бус уйлдэл руу ууруу датах нь зарим хүмүүст эдгээр хэсэг хамтлаг дуучдыг хуулийр зохицуулах шаардлага байна гэсэн бодол төрүүлсэн байна. Уулаасаа нийгмийн ухамсар дээшлээд ирэх уед залуус маань аяндаа тэднийг ур бутээлгуй чигт татсан зуйлсээс өөрсдөө татгалзана гэж би боддог л доо.
“Нэг хэсэг нь баяжиг л дээ. Тэгвэл бид өөрчлөгдөнө” гэж нэг өгуулэл дээр уншиж байснийг санах юм. Унэн уг, тэгээд нэг хэсэг ни баяжиж, гэхдээ арга барил нь хууль ёсний дагуу байхгуй бол харин ч эсэргээрээ тэднийг баяжуулахгуй байх ни олон нийтийн хариуцлага билээ. Ингэж нийтээрээ хуулиа сахисны ундсэн дээр л хун бухэн адил боломж олгоно. Харин нэг хэсэг нь баяжиг гээд улаан цайн улсын хөрөнгөнөөс завшаад байгааг нь харж нийтээрээ өөрчлөгдөхийг нь хулээвэл хойч уедээ гар хумихан суусанаасаа болоод муу хэлэгдэнэ л дээ. Энэ өгуулэл бичигч үүн дээр анхаарах хэрэгтэй болов уу. Чааш нь өгуулэхдээ “Ажил хийж чадахгвй бол гай бүү болъё.” гээд М.Энхболд-г өмөөрч олон зуйл сараачсан байв. Логик-р бодоод узвэл М.Энхболд нийслэлийн маyor байхдаа ихийг хийсэн гэнэ. Хийсэн ажлууд нь яг юу хийчив гээд тоолоод узвэл хийгээгуй хаяад явсанаас нь хэр их байгаа бол. Нүхтэй зам дээгүүр давхих Утаанбаатарчууд маань эрх биш хэлээд өгөх байлгүй дээ. Дээрээс нь нэмээд хэлэхэд тодорхой ажил хийж эхлээд байсан засгийн газраа гай болж халаад байсныг нь санавал ч энэ үгтэйгээ эргээд харшилж гай болж байна даа. Цаг хугацаа өгөлгуй өөрсдийн бузар уйл ажиллагаа олон нийтэд илэрч дэлгэрхээс өмно нухээ ухаж засаг төрөө бужигнуулсан нь цөөхөн хэдэн хуний ашиг сонирхолд нийцсэн хэрэг байснуу гэхээс биш монголийн иргэдэд сайнаар нолоолох зуйлс харагдсангуй.
Туухээс бид суралцдаггуй учраас л туух давтагдгийм гэж нэг ни хэлж билээ. Унэн шуу, ирээдуйд хэрэгтэй мэргэжил хөөн, хувь хуний чадварийг сайжруулах ажил эрхэлж байхгуй бол цагийг ур бутээлгуй онгороож байвал эргээд харамсах цаг ирж болзошгуй ээ.
Жич: Б. Жаргалсайхан Үйлдвэр Худалдааний Яамны сайд болсонд миний бие унэхээр хэлэх уггуй боллоо. Юу хийж ЖЯпонд төдийгуй дэлхийд Монгол хунд итгэх итгэлийн галыг унтраах шахсан энэ хун ингээд явж байна вэ гэж асуухын зэрэгцээгээр "ай даа энэ ч ёстой хувь заяаны шоглоом нь байхдаа" гэж шүүрс алдан сууна.

Нямдоржтой хийсэн ярилцлага
Эрхэм хуульч, Улсын Их Хурлийн дарга, эх оронч тагнуул гээд олон гуншинг дуудуулсан социалист жигуурын улаан гургалдай болох Ц. Нямдоржтой хийсэн ярилцалгыг уншиж байх зуур үнэхээр ийм чадалтай хүнээр төрийн жолоог атгуулж яваадаа сэтгэл хөдөлж уйлах дуулахын хооронд юм болсон тул үүнийг уншигчидтай хуваалцахаар шийдлээ. Сурвалжлагын эх хувилбарыг эндээс авч уншина уу.
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... 913&catid=
“гишүүд маань том том хуулиудыг баталж чадсан” гэж хуулийг том жижигээр хэмждэг болсон нь УИХ-ын дарга маань хэр архаг хуульч болж гэгээрч байгааг харуулна. За тэгээд цааш гүнзгийрч, бүр гишуудийн ёс зүйн дүрэмийг шинэчлэх үндсийг тавьсан гэж байна. Тэр ч яахав, гишууд нь тэртээ тэргуй хуулиа тоодоггуй болохоор шинэчлэвэл гадаад дотоодийн төлөөлөгчиддөд хааяа нэг гаргаж ирэн узуулж, узэсгэлэн худалдаан дээр үзмэр болговол ядаж зуулчлалын салбарт нэмэр оруулна гэснээс гарцаагуй. Мэдээж тууний хэлдгээр “Үүнийг нэг нам дангаараа хийхэд хэцүү байсан” гэдэг нь ойлгомжтой. Их ахын өөхөнд боож шидсэн ланцуйнд нь оногдсон сөрөг хучин яаж ч бодоод нэг дуугаар эсэргууцэж чадахгуй тул дарга маань сөрөг хучний өмнөөс олныг бодож ихийг тунгаасан болохоор их хэцуу байсийм байхдаа гэж би бодож, өөрийн эрхгуй баярын нулимс унагааж суулаа. Өнгөрсөн намрын чуулганаар эдийн засгийн асуудлаасаа илуу нийгмийн чиглэлд голлон анхаарсан гэдэг ни нийгэм эдийн засаг хоёр огт авцалдаагуй өөр төрөл ангид багтах тул хооронд нь хольвол бантан хутгаж жанхуу зуурна гэж эмээснээс үүдэлтэй болов уу.
“Тэгэхлээр хєдєлгєж чадвал энэ 76 яам их юм хийх боломжтой” гэсэн нь 76-н яамийг толгойлж явж байгаа хуний амнаас гардаг л уг. Үүгээрээ хумууст та бухэн тайван бай 76 яам яг хөдөлж л чадвал ихийг хийж, олон хуулийг санаачлана гэснээрээ улс төрийн тогтвортой байдлыг хангах тал руу нь ард иргэдээ дуудах санаачлагаа гаргасан байсан нь цаанаа л УЙХ-ын даргийн буурь заана. Хамгийн “гол нь хуйсгануур талыг нь дарж, ажил хийх тал руу нь чиглүүлэх ёстой” гэж хэлсэн нь ажилаа ухамсарлаж хийдэггуй муусайн хархнуудын ар нуруунд нь ёстой нэг сайхан хутга шааваа. Ум маани бадми хум. Гэхдээ “Намрын чуулганы хувьд хийж бүтээх тал руугаа байсан” гэж хэлснийг нь би Нямдорж даргийн багын шулуун шударга зантай холбохоос гадна улс төрийн тогоонд гүцэд буцлалгүй түүхийрсэн олон чадварлаг арга эзэмшсэнтэй шууд холбоотой гэж бодном. Одоо бол “Хаврын чуулган ч тиим байгаасай” гээд л бурхан тэнгэртээ залбирч байхаас өөр зам улдсэнгуй. Улс төрч хун гэсэндээ цаагуураа олон ном уншуулж, лам хуруулж, УИХ-даа хийморийн сан тавиулж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгуй байна. “нэг сайн хийсэн хуулийг муу болгоно гэж байдаггүй юм” гэсэн нь манай Улсын Их Хурал хуулиа баталдагаасаа татгалзан хуулийг хийдэг болж аргачлалаа өөрчлөсөн нь бутээмж нэмэгдэхийн хажуугаар чанарын дээд түвшинд дөхөж байна уу гэлтэй.
Хөөрхий дөө, муу дарга маань байнгын хорооны хуралдааныг улсын их хурлын тухай хуулийн дагуу явуулах гэж үзэж тарж үсэрч наалдсан нь арван хуруугаа зэрэг зэрэг коноп-н дээр балбаж дороо эргэлдэн дотроо бухимдаснаар илэрсэн боловч эцсийн дунгээр заавалчгүй хуультай зөрчилдсөн буюу хаалттай явуулах болжээ. Гарамгай улс төрч гэсэндээ “Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах нь Их хурлын тухай хуультай зєрчилдсєн зүйл боллоо шүү” гэж анхааруулсанаар өөрийнхөө нүхээ ухаж нүүрээ хадгалсан (save face) хэрэг байлаа. Учир шалтгааныг тодруулбал гишүүд (76 яам) ТВ-ийн камерын өмнө сэтгэл хөөрөн огт авцалдаагуй элий балай зуйл яриж сонгогдсон тойргийнхоо сонгогчиддоо мэндчилгээ тэвшүүлэх гээд байдагтай холбоотой аж. Ай даа ийм нөхцөлд ажиллаж байна аа гэдэг нь зовлонтой байхаас ч аргаагуй биз. Хүнд нөхцөлд ажилладаг гээд төрөөс даргыг маань харж үзээсэй билээ. Энэ жишээн дээр хуулийг батладаг гишууд нь тэр хуулиа зөрчсөн тогтоол гаргасан ч унэхээр падлий байхгуй нь илт харагдаж байна. Хаалттай хураалдаан явуулах болсон нь олон үр дагавартай л даа. Наад зах нь хаалттай хуралдаанаар хэн нь хэнийгээ тагнуулчаар дуудах нь Телевизээр гарахгүйгээс гадна ямар зүйлс хэлэлцэж яригдаж байгаа нь бас гарахгүй. Тиймээс ард иргэд юу болоод өнгөрснийг мэдэж чадахгүй. Дараа нь асууж шалгааж болох боловч өөдөөс Улсын нууц нэрээр хав даран сууж мэднэ. Нэг өгүүлбэрээр хэлбэл би УИХ-с хаалтай хуралдаанаар юу болов гэхээр “чамд ямар хаамаатай юм” гээд харин би мэдмээр байна гавэл “надад ямар хамаатай юм гээд” цаашлаад ард тумэнд дуулгамаар байна гэвэл “бид хоёрт ямар хамаатай юм” гээд зогсож байж мэдэхээр тувшинд очисоны дохио болов уу.
Ард тумний төлөө хийх төрийн үйл ажиллгагаанаас сонсвоос, виз-ндээ ороод гадаад гарч ажилаа хийгээд олсон мөнгөө л гуйвуулж байвал төрийн анхаарах зуйл нь энэ нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх тал дээр л гэнэ шуу. Ээ хялай, виз-нд ороход хялбар болох бололтой. Гэхдээ миний муу дарга уулаасаа шударга гэхэд дэндүү шударга болжээ. Шударга нь бас дэндээд байгаа нь өөр олон зүйл дээр ажиглагдаж байв. Юу гэхээр, Монголдоо ажил хийгээд мөнгө олох арга байхгүйг мэлмий нээгдтэл тайлбарлахыг оролдож их ах алтан цагаасаа гарзадсанд бахархах сэтгэл төрлөө. Тэрээр хэлэхдээ засгийн газар “нэгэнт л 1000 долларын цалин єгч чадахгүй, тийм мєнгє байхгүй” яагаад гэхлээр та нарт падлийгуй. “Тэгэхлээр Засгийн газраас нэг их зүйл хүлээгээд хэрэггүй.” Пад боллоо! Тайлбар дуусаа! Ил далд өгөөд аваад, бас дээр нь идээд уугаад байгаагаа сайхан нэмж хасаад, монголын ажилчиддаа тэнцуухэн хуваавал л ч 1000 хурэх ч юм билуу гэсэн боломж талаар болж найдварын гал угаадас цацуулан бөхлөө. Захьсан захиас дотор нь “уулаасаа тэгж тэнцуу хувааж чадахгуй учир 1000 гэж мөрөөдөөд хэрэггүй шүү” гэх сануулга ч явж байх шиг. Ингэж шууд нуурэн дээр нь хэлж байгааг бодвол аргагуй л төр барилцах чин зоригт хөвгүүдийн нэг нь мөнөөс мөн. Сурвалжлагын төгсгөлд хэлэхдээ Монголчуудын эдэлж буй эрх хил хязгаартаа баригдахаа болин тив дамнаж талийж өгсөн бөгөөд хардах эрхийн хэмжээ нь эмзэг тувшинд очин шудэнз зурвал дэлбэ үсрэхэд бэлэн болсон байгааг чухалчлан санууллаа. Энэ нь цаанаа баримт сэлттэйгээр хардахаа болимоор юм гэж айх эмээх хослон байж захисан юм болов уу гэж хардахад хургэлээ. Их ахын энхийн төлөө ажлыг сэтгүүлч Уянга баримттайгаар хардаснаас болж шүүхийн хаалга татсан саяхны явдалаас бага зэрэг эмээсэндээ санаа авч чухалчилсан юм болов уу даа. Ингээд миний бие тагнуулч биш, үнэхээр шударга, хуулийг баримталдаггуйг нь сануулдаг их хурлын даргынхаа үгийг сонгогч олонд ойр дөт болгон цаад утгыг нь бага ч гэсэн гаргаж ирэхийг гол болгосон бөгөөд ямарваа нэг сайн санаа болоод атгаг санаа аль альныг агуулаагүй болно.
Peace,
Confidence.

- the_emots.
- Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

- Бичлэгүүд: 193
- Нэгдсэн: 3-р сар.23.04 8:59 pm
- Байршил: PEARL HARBOR ARIZONA 1177 *** sin(x+3.14/x)+cosx=1+cosx/2
Мэдээж хүн бүр өөрөөр хэлэх байх
Сэлмээ эргүүлээд Даян дэлхийг эзэгнэдэг байсан Монгол маань Өнөөдөр дэлхий дээр ямархуухан хөгжилтэй ямархуухан явж байгаа билээ дээ
Бид нар цөөхүүлээ
Бид нар тэгэхээр хурдан
Бид Бид үйлдвэр завод ч юм уу тиймэрхүү юм бариад дэлхий хэмжээнд гарчихна гэвэл худлаа
Бид нар Оюуны тэр тусмаа сэтгэлгээний боловсролтой хүмүүсийг олноор нь бэлдэх хэрэгтэй юм болов уу
Мэдээж
Баахан цагаан захтангууд хийчихэж болохгүй шл

- etbeyou
- Жинхэнэ Гишvvн

- Бичлэгүүд: 29
- Нэгдсэн: 1-р сар.11.05 2:42 pm
- Байршил: tuunig l moroodool tuuniigee l haigaal
mongolchuud gadaadad olnooroo surdag ch uls hogjuuleh chuhal salbaraar surch baigaa hun alga shig baina . Dandaa hel shashin tuuh metiin niigmiin shinjleh uhaan surdag. Nogoo computer technic geed nariin mergejleer surdag hun baigaamuu? tehgui yaj hogjihiin? yu surah ve gedeg l bolohoos gadnaas bolovsrol olj avaal baival hogjino gesen yunm baihgui
- etbeyou
- Жинхэнэ Гишvvн

- Бичлэгүүд: 29
- Нэгдсэн: 1-р сар.11.05 2:42 pm
- Байршил: tuunig l moroodool tuuniigee l haigaal
Koread jijig uildveriin ezed n ondor bolovsrolgui, Urd n uildvert ajillaj baigaad joohon mongotei bolood jijig uildver ooroo baiguulaad yavj baigaa humuus baih shig baidag. Yamar technic yu heregledgiig n medej avaal. Harin technic n evdervel techniciig uildverlesen company ruu utasdaj zasuulna. Yu hiih ve gevel golduu zahialgch hudaldan avgchdinhaa shaardlagad niitsuuleel.
- Lotusblume
- Олноос Онцгой Гишvvн

- Бичлэгүүд: 105
- Нэгдсэн: 7-р сар.08.03 1:49 am
- Байршил: ex aequo et bono
- Hulio
- Гавшгай Гишvvн

- Бичлэгүүд: 138
- Нэгдсэн: 10-р сар.31.04 3:23 pm
- Байршил: бороотой едрийн тегсгелд...
эхэхэх... за та минь аль болох цаг заваа гаргаж мулгуу ард түмнээ гэгээрүүлэх үйлсэд цаг зав гаргана уу? тэгэхгүй бол энд байдал хүндхэн байна шүү... хэхэхэ...Confidence of Youth написал:Нэг хэсэг энд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байсан би бээр улс төржихөөс айдаг болсон нэрээр аливаа зүйлээс зугатаж амь биеийн амрыг хардаг болсон мэт. Аль эсвэл би туйлын завгүй гүйгээд аж амьдарлаа мартаа юу гэлтэй.
Ойрд завгүй байсан тул ард түмнээ хэрхэн гэгээрүүлэх тал дээр бодож ч үзсэнгүй, тэгээд ч ер нь хүмүүс өөрсдийн боловсролдоо анхаарал тавьж чадахгүй бол тэдний буруу мэт хэт туйлширсан бодрол судсаар гүйлдээд байгаад би өөр өөртөө санаа зовоход хүргэж байна. Учир юунд гэвэл хэдийгээр хувийн жаргалыг хөөн амьдарах эсэх нь хувь хүний асуудал боловч эргээд хойч үедээ боловсрол олоход нь бага зэргээр ч болов туслах нь тэдэнд барих хамгийн том бэлэг гэж бодном. Бид өөрсдөө ч гэсэн өмнөх үеээсээ элдэв туслалцаа дэмжлэг авч байж боссон (аваагүй хүмүүс байдаг л байх) тэгээд ч эцэг эхийн туслалцаа бол зайлшгүй байсан. Энэ нийгэмд маань ядуучууд хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа нь энэ ангилалд хамаарагдах айлын залуус маань боловсрол олоход хамгийн том хөшүүрэг болдог эцэг эхийн туслалцаа эдэнд туйлын бага байгааг харуулна. Учир иймд л бид бие биенээ дэмжие, ингэснээр оюуны хувьгалын эхлэлийг тавья л гэсэн юм.
Хүндэтгэсэн,
З. Итгэл
Мулгуугийн хүссэнэээр никээрээ орж ирэв... нөгөө ник банндуулсан энүүгээр л бичжээнэ... за тэгээд мулгуугийн шүүмэүүдийг хүлээн авч уг хувьсгалийг дэмжих болсоноо зочин зарлаж байна гэсэн... хэхэхэ... за тэгээд зочин нь гэгээрэх үйл явцад бие бэлдээд сууж байяа... Конфи /энэ нэрийг ингэж товчилхоор шийдлээ/ маань тэгээд биднийгээ гэгээрүүлэх үйлсэд гар шамдан орох буй за гэж бодном... :-P
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
Юуны түрүүнд Hulio-с наад шүүмжлээд байгаа бичлэгээс бусдыг нь уншив уу гэж асуумаар байна.
Альваа чиглэлд урьд нь хийж байсан туршилт, алдаа оноо зэргийг судалж үзэхгүйгээр бүхнийг эхнээс нь эхлэнэ гэвэл цаг алдсан хэрэг болно. Америк Английн нээлтэн дээр тулуурлаж харин Япон Америк/Барууны innovation дээр, Солонгос Японы арга барил дээр тус тус тулгуурлан явсан учир шат болгонд хөгжлийн хурдац нэмэгдэж иржээ.
Боловсролын хувьсгалаа хийхэд шууд дайраад орох нь нэг бодлын зөв сонсогдовч аль болох бусдын туршлага дээр суурьлан алдаан дээр суралцан үйл ажиллагаагаа хийвээс үр дүн илүүтэй болох болов уу гэж боддог юм. Тэр ард түмнээ гэгээрүүлэх гэдэг дээр би бүгдийг нь гэж хэлээгүй бөгөөд харин чухам сэтгэлгээний аль чиглэлийг чухалчиж авч үзэхийг дахин тунгаан бодож байснаа цаасан дээр бууруулахдаа утга санааны хувьд алдаатай авч хаясан байна.
Hulio-д гэж хэлэхэд "цаг зав гаргаж цаг зав гаргана уу" гэдгийг юу гэж ойлгохов? Нөгөө Болор цомын тэргүүн байрт шалгардаг нөхрийн "Бурхан Танийг Бурхан өршөө" гэдэг шиг ам хэл хальтарч сэтгэл догдлосон бололтой. Ийм юм бол хаа ч байх асуудал л даа. Гэхдээ бас гэгээрэх үйл явцад биеэ бэлдээд сууж байя гэсэн нь бага зэрэг логикийн зөрчилтэй байна. Үнэхээр гэгээрэх үйлд бэлдэж байгаа бол хүлээж суумааргүйсэн. Ялангуяа ийм хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгэм цаг хугацаа гэдэг нь алтнаас үнэтэй байхад. Тиймээс хувьсгалийг дэмжих болсоноо зарлаад энэхүү үйл явцад бэлдэж байна гэдэг нь Hulio маань өөрийнхөө чадлаар бусад залуустаа илүү боломж олж авахад нь тусалж явнаа гэсэн үг гэж өөрийнхөө таашаалаар тусган ойлголоо. Хэрэв буруу зөв ойлгосон бол засаж шүүмжлэнэ биз.
Конфи.

Сүүлийн удаа Confidence of Youth 3-р сар.06.06 10:53 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
dulguun.blogspot.com
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
Хэдийгээр логик нь гадаад үг боловч яг энэ процесс нь өдөр тутмын амьдралд хэрэглэгдээд л явдаг. Тиймээс ч африкийн шугуйн бушман шиг таньж мэдэхгүй эд биш. хэхэхэхэHulio написал:Bolor tsom avsan nairagch ni bolor tsom deer am hel ni halitarch baihad mani metiin humuus as deer halitrah baitugai onh shaah ni argagui... logic mogic gedeg ni nadaas buur ch hol l sonsdjiino hehehe...
За тэгээд баруун зүүнгүй онх шааж байгаад нэг л өдөр нас явбаа, болгоомжтой байдым шүү.
Confidence.
dulguun.blogspot.com
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
Хийж чаддаг юмаа хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн нь модон орчуулга байна. Нэгэнт хийж чаддаг юм бол яагаад хийж чаддаг байх ёстой гэж? Тэгээд ч хийж чаддаг юм бол хийж ядаад байх шаардлага алга байна. Хэдийгээр Мао ах чухам юу гэж гурэмдсэнийг улаан номноос олж уншаагуй боловч логик-р бодоод үзвэл мань нөхөр хийж байгаа зүйлээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж энэ хүрээндээ номер 1 бай гэснийг л хэлээ болов уу. Ингэж хамгийн сайн нь болж явахад 2 зүйлийг анхаараах хэрэгтэй.Seikoni написал:боловсрол бишээ. хийж чаддаг юмаа хийж чаддаг л байх хэрэгтэй.. гутлаа сайн тосло..загасаа сайн барь,,, хоолоо сайн хий, тэгвэл чи боловсролгүй ч амьдрах болно.. Боловсрол бол өөрөө маш субектив эд шдээ... Худлаа домд шүтэж байгаа юм шиг дэмий... (Маогоос санаа авав)
1. Хүмүүс байнга хөгжиж тэвшиж байх ёстой. Тиймээс гутал тослогч сайн гутал тослохоос гадна дээш мэргэжил ахих шаардлагатай. Ингэж ахихгүйгээр тэр нэг дороо удаан эргэлдвэл алдагдал орно. Хувьдаа өнөө маргаашын хоол эргүүлж явж болох боловч амьдарлаа дээшлүүлэхийн тулд заавалчгүй ахих хэрэгтэй.
2. Капиталист нийгэмд энэ хөгжил ниьзайлшгуй бөгөөд өрсөлдөөнөөр илрэнэ. Хэрвээ өрсөлдөөн байгаагуй бол хөгжих хэрэгцээ багасна. Хөгжилхгуй бол хэдийгээр муудаад уруудаад байх зүйл байхгуй ч амьдарлын түвшин маань нэг хэмжээнд очиод зогсоно, харин ирээдүйд хөгжөөд дээшилсэндээ идэгдэнэ.
Гутал тослогч дээр жишээ авъя. Гутал тослогч зүгээр л гутлаа тослоод байвал амидралаа залгуулдаг гэж бодъё. Хэрвээ өрсөлдөгч гарж ирвэл үйлчлүүлэгчидээ өөртөө татахын тулд тосоо шинчлэх ч юмуу, али эсвэл үйлчлүүлэгчдийн тав тухыг харсан суудал тавих зэрэгээр олон төрлийн үйлчилгээгээ сайжруулах санаачлага урган гарна. Тэгснээр тэрний ч бас үйлчлүүлэгчдийн ч хувьд авч буй ашиг нэмэгдэнэ.
Эндээс ямар дүгнэлт гарч байна вээ гэвэл хүн гэдэг амьтан чинь хөгжиж байх ёстой. Хөгжиж байна, бусдаасаа дээрдэж байна гээд бүх зүйлийг өрсөлдөөнт талбар дээр авч үзээд амьдралыг бусадтай тэмцэж байж туулахаар ойлговол бас өрөөсгөл хэрэг болно. Магад шоргоолжны үүрэн дээр болж буй шоргоолжны тулалдаан зайлшгүй. Хүн гэдэг амьтан бол өөрийн гэсэн ухамсартай учир аливааг хүнлэг ёсоор авч үзэх хэрэгтэй болов уу. Нэг ёсондоо хоорондоо алалцах нь зайлшгуй юм биш болой.
Quote “Шалл худлаа гэж бодож байна ... Монголд юу л байна Дипломтой гар ууд л байна шт... Тэгээд гайгүй боловсролтой хэд нь дандаа гудамжинд л байна Тэгэхээр хөгжлий гал хөшүүрэг боловсрол биш гэж бодож байна ...манайхаас боловсролтой хүнийхээ тоогоор бага ч улс орон хөгжөө л байна шт хамгийн гол нь ...”
Манайд диплом авахаар л боловсрол олчлоо гэж ойлгодог хүмүүсийн тоо бага биш гэдэг нь харагдаж байна. Тиймээс ч дээрхийг бичиж суугаа залуу боловсрол диплом хоёрыг нэг утгатай юм шиг яриж байна. Харин боловсрол бол тийм биш. Диплом чини эзэмшсэн мэргэжлийн харуулах үүднээс үүссэн болохоос биш боловсролын түвшингийн баталгаа биш. Энд яригдаж буй боловсролын түвшинг бага дунд их сургуулиар яриагуй. Харин миний түрүүчийн бичлэгүүдэд яриад байгаа тэр “хэнтэй ч логикт тулгуурлаж маргаж чаддаг, хаанаас ч хэрэгтэй мэдээлээ олоод авчдаг, өгөдсөн мэдээллийг бодит эсэхийг ухаж ойлгодог” болох нь боловсролын гол нь. Диплом бол энэхуу боловсролыг олж авахад туслах ба харин гол зам нь хүн өөр өөртөө гарсан боломжыг ашиглан өөрийгөө хөгжүүлэх тэр хүсэл эрмэлзэл юм. Тиймээс өмнө бичигдсэн бичлэгийг уншисаны дараа бага зэрэг ойлгомжтой болох байх.
“Бид Бид үйлдвэр завод ч юм уу тиймэрхүү юм бариад дэлхий хэмжээнд гарчихна гэвэл худлаа “
Энд бас л асуудалтай байна л даа. Зочны хэлдгээр нялх ногоо байна. Яагаад үгүйсгээд байгааг нь ч би сайн ойлгосонгүй. Улс орон хөгжинө гэдэг нь зөвхөн эдийн засгийн өсөлтөөр тодорхойлогдох эд биш. Хүний хөгжлийн индэкс (human development index) гэж хэмжүүр НҮБ-с гаргасан байгаа. Энэ хэмжүүр нь эдийн засгийн өсөлттөй холбоотой тиймээс ч эдийн засаг өсөж байж энэ индэкс-т хамааралтай бусад хэмжүүрүүд нь өснө. Мэдээж ажилтай байж хүн мөнгө олно, олсон мөнгөөрөө өөрсдийгөө тэтгэнэ, тэгж байж амидрал дээшлэнэ. Хэрвээ үйлдвэр завод бариад хөгжихгуй гэсэн нь үнэхээр өрөөсгөл ойлголт. Оёдлын үйлдвэрүүдийг хар л даа, дээрээс ни нэмээд уул уурхайг. Энэ хоёр салбар чини нийлээд л бараг экспорт-ийн 4-ний 3-с ихийг хийж монголчууддаа бусад орноос импортлох боломж олгож байна ш дээ. Экспорт-ийг ихэсгэхгуйгээр бид хамраараа газар шаана, харин үйлдвэр аж ахуйг дэмжихгүйгээр экспорт-ийн сэктор элгээрээ шороон дээр хэвтэнэ. Ойлгомжтой. Энэ аргумэнт-д үйлчилгээний экспорт буюу жуулчлалыг нэмэгдүүлснээр гэж маргаж болон боловч хэрэв жуулчлал нэмэгдэж үйлдвэрлэл хөгжөөгүй тохиолдолд бол бүх зүйлээ гаднаас зөөсөөр ёстой өрөнд баригдаж өтөнд шавуулж дуусна даа. Тэгээд ч дэд бүтэцээ сайжруулахгүйгээр энэ бол бүтэхгүй. Өнөөдрийн жуулчлалын салбарыг аваад үзвэл Монгол руу ирж буй жуулчны тоо 200000-с давах боломж тун бага. Учир нь вагон-р хэдэн хүн монгол руу орж ирж болох, онгоц-р хэд ирэхийг нэмээд гарсан тооноос энд багтсан зорчиж тээвэрлэсэн монголчуудаанхаа тоог ажиллах гэж орж ирж байгаа хятадуудын тоотой хамт хасвал үлдсэн нь ерөөсөө нээх -200000-с хэтрэхгүй. Ботсванатай харьцуулбал энэ юу ч биш. Дотоодын жуулчлал гэж яриж болох боловч энэ чинь монголд өмнө нь байсан мөнгө л эргэлднүү гэхээс гаднаас орж ирэхгүй байна гэсэн үг. Тэгвэл дарга нарынхаа жип-г юугаар авалтай нь билээ?
З. Итгэл
dulguun.blogspot.com
- Mr.Kiel
- Жирийн Нэгэн Гишvvн

- Бичлэгүүд: 11
- Нэгдсэн: 2-р сар.20.06 6:43 pm
- Байршил: gloomy sunday billie holiday version
- Contact:
Монгол улс хөгжнөө гэж. Нэг үеээ бодвол хөгжсөн гэж олон хүн ярих юм. Харин би боохноо хөгжил хурдсах тусмаа хүмүүсийн байр байдал хэцүү болж байгаль дэлхийгээсээ холдож хүн чанараа алдаж мөн мөнгөний араас их хөөцөлддөг болсон мэт. Монгол яаж хөгжих вэ гэж олон хүн асуудаг. Харин тэдний олонх нь иргэн баян бол улс баян гэж хэлдэг харамсалтай. Бид ямар талаараа баян байж улс орноо хөгжүүлэх бол гэж би бодлоо. Улс орноо хөгжүүлье гэвэл бид мөнгө болон мэдлэгээр баян байх хэрэгтэй. Мөн эх орноо хайрлах хүсэлтэй байх хэрэгтэй боловуу. Ядаж өнөөдөр нэг бүтэлгүй хайрын дуу дуулж явахаар Төрийн дуулалаа аялаж явбал сайнсан. Учир юу гэхээр тэр дуулалд бидний түүх болон ирээдүйд замнах замнал минь байгаа билээ. Монгол хүн эх орноо хайрлах сэтгэлтэй байж л хөгжил ирэх бизээ. Түүнээс биш учиргүй мөнгөтэй байлаа гээд буруу хэрэглэвэл хор болно.
нэг л гунигтай
- mulguu
- Asuult Precious Member
- Бичлэгүүд: 212
- Нэгдсэн: 7-р сар.31.03 11:30 pm
- Байршил: hIGh aNd dRY
- Contact:
Odoo boltol nadad negen asar huniig sanagduulaad baigaa yum daa gegege za ter ch yahav huvisgaliin uil hergiig demjih gesen sanaag erduu olj harsangui esvel haralgan mulguu tul olj haraagui ch baij boloh... uchir ni demjih ni uraa hashgirahdaa bus uurtuu dugnelt hiij niigemeesee ali boloh ihiig sorj avahdaa bus avsan zuleesee odoo huvaltsaj ehleh yostoi busuu esvel hen negen hun bas gegeeruulehiig huleegeed l mushgiad suuj baihuu? tHINK POSITIVELYHulio написал:эхэхэх... за та минь аль болох цаг заваа гаргаж мулгуу ард түмнээ гэгээрүүлэх үйлсэд цаг зав гаргана уу? тэгэхгүй бол энд байдал хүндхэн байна шүү... хэхэхэ...Confidence of Youth написал:Нэг хэсэг энд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байсан би бээр улс төржихөөс айдаг болсон нэрээр аливаа зүйлээс зугатаж амь биеийн амрыг хардаг болсон мэт. Аль эсвэл би туйлын завгүй гүйгээд аж амьдарлаа мартаа юу гэлтэй.
Ойрд завгүй байсан тул ард түмнээ хэрхэн гэгээрүүлэх тал дээр бодож ч үзсэнгүй, тэгээд ч ер нь хүмүүс өөрсдийн боловсролдоо анхаарал тавьж чадахгүй бол тэдний буруу мэт хэт туйлширсан бодрол судсаар гүйлдээд байгаад би өөр өөртөө санаа зовоход хүргэж байна. Учир юунд гэвэл хэдийгээр хувийн жаргалыг хөөн амьдарах эсэх нь хувь хүний асуудал боловч эргээд хойч үедээ боловсрол олоход нь бага зэргээр ч болов туслах нь тэдэнд барих хамгийн том бэлэг гэж бодном. Бид өөрсдөө ч гэсэн өмнөх үеээсээ элдэв туслалцаа дэмжлэг авч байж боссон (аваагүй хүмүүс байдаг л байх) тэгээд ч эцэг эхийн туслалцаа бол зайлшгүй байсан. Энэ нийгэмд маань ядуучууд хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа нь энэ ангилалд хамаарагдах айлын залуус маань боловсрол олоход хамгийн том хөшүүрэг болдог эцэг эхийн туслалцаа эдэнд туйлын бага байгааг харуулна. Учир иймд л бид бие биенээ дэмжие, ингэснээр оюуны хувьгалын эхлэлийг тавья л гэсэн юм.
Хүндэтгэсэн,
З. Итгэл
Мулгуугийн хүссэнэээр никээрээ орж ирэв... нөгөө ник банндуулсан энүүгээр л бичжээнэ... за тэгээд мулгуугийн шүүмэүүдийг хүлээн авч уг хувьсгалийг дэмжих болсоноо зочин зарлаж байна гэсэн... хэхэхэ... за тэгээд зочин нь гэгээрэх үйл явцад бие бэлдээд сууж байяа... Конфи /энэ нэрийг ингэж товчилхоор шийдлээ/ маань тэгээд биднийгээ гэгээрүүлэх үйлсэд гар шамдан орох буй за гэж бодном...
Ер нь боловсрол гээд хэлэхээр агуулга нь ч бас асуудалтай л даа. Жишээ нь олон янзын их сургууль төгссөн, гадагад хэлээр нэвтэрхий толь, хэнтэй ч аятайхан ярьж хөөрчдөг хүнийг хэн ч боловсролтой сайхан хүн бэ л гэж хэлнэ дээ. Тэгтэл 4 ангиа төгсөөд мал дээр гарчихсан Дондогийг боловсрол нимгэн гэх нь ойлгомжтой ч ... за за бичих гэсэн залхуу хүрчлээ.
Товчхондоо цагаан захтан, Дондог хоёрын хэн нь хүн шиг хүн бэ гэдгийг хэмжихэд уншсан номны тоо хангалтгүй. Нөгөө лаг агаа маань хэдэн мянган хүнд гай болох юм хийхдээ санаа нь зовдоггүй бол Дондог ахаас долоон дор доо. боловсрол нь ЁС СУРТАХУУНЫГ олгодоггүй нь харамсалтай...

- S.A.N.A.K.A
- Тод Гишvvн

- Бичлэгүүд: 76
- Нэгдсэн: 2-р сар.27.06 5:41 pm
- Байршил: тэнгэр газрын зааг
- Contact:
- Confidence of Youth
- Эелдэг Гишvvн

- Бичлэгүүд: 69
- Нэгдсэн: 12-р сар.21.04 5:14 am
- Байршил: ex aequo et bono
Мэдээж хүнээ хөгжүүлж байж хөгжилд хүрнэ гэдэг бол угаасаа 1+1=2 гэдэгтэй адил зүйл шүү дээ.
Харин хэрхэн хөгжүүлж, боловсролтой болгох вэ? гэдэгт л асуудал нь байгаа болов уу? Төрөөс мөнгө гаргаад хүүхдүүдийг гадаадад сургах уу? энэ бол хэтэрхий их мөнгө цаг хугацаа шаардсан ажил л даа.
Дотооддоо сайн боловсролын тогтолцоо бий болгох уу? Угаасаа л тэгэхийн төлөө явж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.
Миний бодлоор хамгийн зөв арга бол Бүх нийтээр нь мэдээлэлжүүлэх хэрэгтэй байх. Хаа сайгүй шилэн кабелаар хэрэе. Үсрээл 500 сая ногоон хэрэгтэй болно биз. Зээлэе. Тэртэй тэргүй бид нар шал хэрэггүй юманд 2 тэрбум ногоон зээлчихсэн улс шүү дээ. Интернетийн үйлчилгээ эрхэлдэг, интернетийн шинэ технологи оруулж ирж буй бизнес эрхлэгчдийг татвараас бүрэн чөлөөлөе.
Ингэж байж бүх нийтээр мэдээлэлжиж, бодит мэдээлэлжсэн иргэн өөрийгөө боловсруулах болно.

I believe I can fly