3 хуудас 3
Бичигдсэн: 5-р сар.09.11 2:00 am
Бичсэн Jill
Хонхон цэцэг /П.Адарсүрэн/
Хур бороо орохоороо
Хонхон цэцэг сэргэнэ хө
Хонгор чамайгаа бодохоороо
Хосгүй сэтгэл минь баяснаа хө
Үер бороо орохоороо
Өнгийн цэцэг ганханаа хө
Үеийн чамайгаа санахаараа
Үнэнч сэтгэл минь баяснаа хө
Зүсэр бороо орохоороо
Зүлэг ногоо ганхнаа хө
Зүрхний чамайгаа бодохоороо
Зүүд нойронд минь учирнаа
Хавар хаврийн ногоо нь хө
Даамай сайхан ургаа юу
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнээ
Бөөр бөөрийн ногоо нь хө
Бяруу тугал бэлчнээ хө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх насаараа хайрланаа
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 12-р сар.07.11 4:00 pm
Бичсэн bayar051
hervee saikhan amidarch baival duunii ug yavuulaach
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 4-р сар.19.12 3:08 pm
Бичсэн Жавхлан
Шөнийн эргүүл
Тушаал авсан цэргийн хүн шиг
Тушаан эгнэсэн замын гэрлүүд
Ирмэхийг мэддэггүй хүндэт харуул
Ээлжээ хүлээх шиг зогсож байна аа
Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй
Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр
Бүхий л олныхоо энхийн харуул
Шөнийн эргүүл, шөнийн эргүүл, шөнийн эргүүл
Тоглоомдоо ядарсан бондгор жаалууд
Тонгойн тонгойсоор унтаж орхиод
Өхөөрдөж үнссэн эхийнхээ уруулаас
Үүрдийн энхрийллийг амсаж байна аа
Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй
Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр
Бүхий л олныхоо энхийн харуул
Шөнийн эргүүл, шөнийн эргүүл, шөнийн эргүүл
Тушаал авсан цэргийн хүн шиг
Тушаан эгнэсэн замын гэрлүүд
Ирмэхийг мэддэггүй хүндэт харуул
Ээлжээ хүлээх шиг зогсож байна аа
Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй
Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр
Бүхий л олныхоо энхийн харуул
Шөнийн эргүүл, шөнийн эргүүл, шөнийн эргүүл
ЭНЭ ИХ ГОЁ ДУУ ШҮ ӨГЛӨӨ ҮНДЭСНИЙ ТВ ГЭЭР ГАРЧ БАЙНА ЛЭЭ
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 6-р сар.16.12 9:59 pm
Бичсэн larocco
Соёл Эрдэнэ хамтлаг - 18 нас
http://www.youtube.com/watch?v=Y3_sC9c-mE8
Хол газрын айлчин, халуун нутгийн шувууд
Хавар цагийн анхны яргуйг зуусаар ирлээ
Хүний энэхэн хорвоогоос чамайг л гэж хайсаар
Хайрын совинт тавилангаар бид учирлаа
Аз жаргалтай амьдралын минь од хийморь болсон
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Ахиад би чамтай учрахгvй болохоор
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Дурласан дурлал чинь азгүйтэж бүтэхгvй бол
Дундуур сэтгэлээ сайхан итгэлээр тэтгээрэй
Дyyлим энэхэн хорвоод ханьсан жаргахгvй бол
Далай сэтгэлдээ түүнийгээ бүү мартаарай
Аз жаргалтай амьдралын минь од хийморь болсон
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Ахиад би чамтай учрахгvй болохоор
18 нас минь чи намайг бүү орхиоч (х2)
Татахаар байвал тавичаарай
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 6-р сар.16.12 10:01 pm
Бичсэн larocco
Нандин Эрдэнэ гэдэг дууг хэн дуулсын бол? бас татахаар байна уу? Анхаа Халиун 2-н дуулснаар биш яг ориг эхнийх нь.
http://www.youtube.com/watch?v=ScMC68v1bYc
Re:
Бичигдсэн: 6-р сар.18.12 9:47 pm
Бичсэн kmk19_k
гандий юу модондоо галуу эрэгнээ хөө
газрын маань холоос н хүү маань ирнээ хө гээд энэ дууны үг , нэр боломж байвал олоод өгөөч :)
тэхлээ боломжтой бол
дандаа аялдаг мөртлөө ямар дуу гэдгийн мэдэхгүй байгаан
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 6-р сар.20.12 1:48 am
Бичсэн kmk19_k
misheel gdg duusht. :D
suuld camerton ii meedee bas duulsn
suuld gj deer yed haha
youtube-d bga do
zondoo
Бичигдсэн: 11-р сар.06.12 8:59 am
Бичсэн Jill
Навч /Харш/
Нарсхан модод навчаа дэлгэх шиг
Намрын салхинд бөхөлзөнө
Найз минь чи намайгаа орхиод
Нарт хорвоогоос юунд уйдна вэ?
Аадар бороо асгаран орох шиг
Амьдралын сайхныг минь бүрэхлээ
Амраг чиний минь хайр үгүй болохоор
Аз жаргалаар бид хоёр ч яах билээ
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Нарсхан модод навчаа дэлгэх шиг
Намрын салхинд бөхөлзөнө
Найз минь чи намайгаа орхиод
Нарт хорвоогоос юунд уйдна вэ?
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Бичигдсэн: 11-р сар.06.12 9:04 am
Бичсэн Jill
Амин насны урсгал /Соёл-Эрдэнэ/
Анхны мөнгөн хяруу талын алганд буулаа
Алсын тvмэн одод тоолж болмоор шингэрлээ
Улаан шаргал наран уулсын цаагуур шургалаа
Уйтгар гунигийн сvvдэр цээжний минь уганд хургалаа
Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай миний хайранд уярна
Амин насны урсгал долгилно
Голын ус нь дөлгөөн ч хадыг элээх хvчтэй
Ганцхан насандаа хайрлаж амьдрах жаргалтай
Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай чиний хайранд уярна
Амин насны урсгал долгилно
Сартай шөнийн дуу, сартай шөнийн дуу
Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай чиний хайранд уярна
Амин насны урсгал долгилно
Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай чиний хайранд уярна
Амин насны урсгал долгилно
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 1-р сар.27.13 1:40 pm
Бичсэн Жавхлан
Харах нvдэнд гийсэн саран чи минь хє
Халгих зvрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хє
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангайг говийг уяраасан ааш чинь хє
Хадыг ч хайлуулах идтэй еэ
Дэлгэр орчлонг ээсэн наран чи минь хє
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслvvлсэн гоо чинь хє
Дэндvv холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясаасан ааш чинь хє
Дэвшин бадрахын урамтай яа хє
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгvvлсээр
Цэнгvvн салхийг нь хуурдуулсан чиг билээ
Цэнхэрийн голийн харгианд нь дуу маань хє
Цэлгvvн долгиун ярууссан чиг билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хє
Цэрвvv ч хадаасан чиг билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас нь байна
Чандлан хєгийг нь нийлvvлэнхэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хє
Чармайн аясыг нь хєгжєєнхєн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хє
Чанадын ивээлээ хайрла даа
Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
Бичигдсэн: 12-р сар.23.13 7:56 pm
Бичсэн booriinoo
nemen nenem duureh shuniin saran
neg l zuulun deeshee degdeh ym aa xu
.... gd ene duug olood uguuch bas
amrag chamaigaa bodohlooroo xu
ayatai tsaigaa uuhaas ch durguiee
... gsn 2 duug ugiin neriin olood uguuch pls