3 хуудас 3

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 9-р сар.25.10 3:24 pm
Бичсэн Жавхлан
нээрээ ч тийм ч юмуу.
нулимаснаас харамласан хайр майр гээд тээ

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 9-р сар.25.10 3:32 pm
Бичсэн onzfeat
mdku e mongol hiliin tsereg hytad jingeriin mur shinshilj ochood mantuun buuz ideed bdag da, mantuun buuznaas bolj eh orniihoo torgon hiliig orhij bdag unhiagui novshiin duriig ih sain buteene lee, suuld n nus nulimsandaa hutgaldaad l. harin manai hiliin deesiig davah gesen hytad gunyag manai erelheg zorigt hilchid maani unsen tovruu bolgoj bga saishaaltai dur zurag haragdan lee bas

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 10-р сар.14.10 3:03 pm
Бичсэн bEgieRdE
+1

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 11-р сар.17.10 2:42 am
Бичсэн akro
Bi tuuniig harsnaas hoish
Ter tiimch tsarailag bish ch gesen
Daruuhan dulguuhun tsaanaa l neg nuutslag
Ter tiimch degjin bish ch gesen
Tseverhen aytaihan tsaanaa l neg hairlamaar
Dahilt: Harah nudend zuurhan uzegdeed
Hailrlahal gej haij yavsan
Harmagtsaa durlahgui baihiin argagui
Hamag l goo uzesgelengee uurtuu nuusan chi


Ter tiimch ontsgoi bish ch gesen
Bulbaraihan budaagui tsaanaa l neg zuudelmeer
Ter tiimch yaldam bish ch gesen hongorhon holdmoorgui
Tsaanaa l neg uayrmaar
Dahilt: Harah nudend zuurhan uzegdeed
Hailrlahal gej haij yavsan
Harmagtsaa durlahgui baihiin argagui
Hamag l goo uzesgelengee uurtuu nuusan chi

Re: :: Болд дуучин

Бичигдсэн: 12-р сар.12.10 12:14 am
Бичсэн ~Aftermath~
T.G.S написал:Boldiin bonita-g.... tghdee quiza-giin vgledeg heseg ntriig bvgdeereng bicheed uguuch
хөөе бонита [?]
гэхдээ чиний бодож байгаа шиг биш нээрээ тийн
би чамд хайр зарлья бусдад нь дайн зарлья
үүр цайтал үлдээч надтай дулаахан ярьцгаая
харанхуй байна би гэхдээ харахгүй байна
зүрхэн дотор мандаж байгаа нартай таарахгүй байна
хэрвээ чамайг явбал [?]
хэрвээ чамайг өдвөл [?]

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:13 am
Бичсэн ~Aftermath~
Болд - Би түүнийг харснаас хойш


Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн
Даруухан дөлгөөхөн цаанаа л нэг нууцлаг
Тэр тийм ч дэгжин биш ч гэсэн
Цэвэрхэн аятайхан цаанаа л нэг хайрламаар

Chorus:

Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи

Тэр тийм ч онцгой биш ч гэсэн
Булбарайхан будаггүй цаанаа нэг зүүдэлмээр
Тэр тийм ч ялдам биш ч гэсэн
Хонгорхон холдмооргүй цаанаа нэг уярмаар

Chorus:

Re: :: Болд дуучин

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:15 am
Бичсэн ~Aftermath~
G.... написал:Hi all!
Гэгээн домгийн үгийг бичээд өгөөч pls!.
Болд - Гэгээн домог


Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог болъё
Чи минь сонсоооч

Энэхэн үгийг чамдаа
Хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг
Зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад
Зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай
Эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг дуудаад байх шиг санагдах юм
Дахилт:
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Чамдаа би хайртай

Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи мниь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрд
Ичингүйрэн намайг тэврээд
Би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ, эрхэмсэг чи сахиусан тэнгэр
Дахилт:
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Биднийг хамт байхад өглөө хур
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсана
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая
Дахилт:
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хоёул хамтдаа
Гэгээн домог болъё

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:17 am
Бичсэн ~Aftermath~
Болд - Эмзэг дэлбээ


Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ

Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориупсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү

Өөр хүний амнаас үүнийг сонсох надад ямар байсныг
Өчигдөрхөн чи надад хайртай гээд эрхлэнгүй тэврүүлснийг
Би чамаас өөр хүн хайрлахгүй гээд үнсүүлсэн уруулыг
Биднийг зөвхөн үхэл салгана гээд амласан амлалтыг

Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ

Чамтай болзож байсан гүүрэн дээр шар навчис хөглөрчээ
Чиний минь өхөөрдөм инээдийг санасандаа тэр биз дээ
Чамайгаа ороод ирлээ гэж би зүүдэлсээр сэрэхэд минь
Цонхоор ширтэх бүтэн тэргэл сар хүйтэн инээмсэглэнэ

Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ

Хайрлах гээд өөрийнхөө бүхнийг чамдаа зориулсан ч
Чамайг л хайрлах гэдэг усан дээр гал түлэхээс ч хэцүү
Тийм болохоор үүнийг орхиё доо

Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ

Би мартах гээд зүрхээ тэврээд
Энэ л хайраа мөнхийн үүрдийн гэж бодсон
Гэвч үнэндээ чиний сэтгэл
Ганцхан зуны хээнцэрхэн цэцгийн эмзэг дэлбээ байж дээ

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:18 am
Бичсэн ~Aftermath~
Болд - Урьд нь өглөө сэрүүлгээр харин одоо мессежээр


Урьд нь өглөө сэрүүлгээр харин одоо мессежээр
Чамаас мессеж ирвэл сэрж, үг үсэггүй цээжилсээн
Урд шөнийн хэрүүлийн үг бүхэндээ гэмшлээ
Уурандаа утсаа ханаруу шидлээ
Телевизийн сувгуудаар тийм ч гоё зүйл гарахгүй
Дээд айлдаа төвөг удан хөгжмөөр чанга дуу
Жаахан юм идэх гэхээр, найзуудтайгаа уулзахаар би гарлаа

Хажуухан
Хар мянган охин бүжинэ, хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаан (чи минь байсангүйэ)
Аажуухнаар
Арагшаа урагшаа амрагаа хайн бүжинэ
Ганц энэ удаа (чи минь байсангүйэ)

Уул нь ч бүх юм хэвэндээ уужим амьсгаа авдаг л байв
Уржигдар нэг л мэдэхнээ учиргүй уурлаад авав гэнэ
Уурлавч уйтгар илхэндээ л урж тасдахад бэлхэн байна
Урдаа байсан бүхнээ савав гэнэ
Тэгэхэд би бууж өгсөн бол хийгээгүй хэргээ хүлээнэ
Тэгээд өмнөө шалиг цол эзнээ хүлээнэ
Тиймээ би бол чамд хайртай тиймээ тэр бол чин үнэн
Шалихгүй зүйлээс хайраа бүү сэвтээ

Хажуухан
Хар мянган охин бүжинэ, хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаан (чи минь байсангүйэ)
Аажуухнаар
Арагшаа урагшаа амрагаа хайн бүжинэ
Ганц энэ удаа (чи минь байсангүйэ)

Би чамайг санасаар сохор хүн шиг явах газраа мэдэхгүй найган байна
Битгий намайгаа хилсээр гүжирд үнэхээр хийвэл шүү зүгээр гайхаж байна
Бүү яв эргээд ир жаргалдаа шумбий
Гүү яахав үргэлжлүүлэх яриа цааш нь бий
Би уруулаар чинь дутна дутна
Хором мөч тутам

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:19 am
Бичсэн ~Aftermath~
Болд - Хайраа нээгээч


Нартай хуртай нэг л өдөр цастай байхыг хүсэх юм
Хайртай дуртай мөртлөө чи өөрөө харцаа нуухыг хүсээд байх юм
Салхинд хийсэх хонгор үс сэтгэлээр минь тоглоод байх юм
Саяхан дассан чиний нүднээс нууцхан хайрыг мэдрээд байх юм

Chorus:
Хайраа хайраа би чамдаа хайртай
Чамайг хүсвэл би нисээд очноо
Өө миний хайраа би чамдаа хайртай
Нууцхан хайраа наддаа нээгээч

Сэтгэлдээ нуусан гурван үг чинь
Чамайг одоо зовоож байна уу надад хэлээч
Бороонд ганцаар алхаж байхдаа
Намайг ердөө ч санахгүй байна уу

Copмуус нойтон үлдмээр байна уу
Yгүй бол чи надад хэлээч
Сайхан залуу чамдаа би
Хайртай гээд өөртөө шивнээч

Chorus:

Цэцэг болон надаас ургаач дээ
Бороо болон над дээр шиврээч дээ
Шөнийн тэнгэрт сар шиг гийгээч дээ
Өө хайрт минь өө хайрт минь

Chorus:

Хөөе чи надад юу гээд хэлчихвээ
Хайртай гэж би буруу сонсов уу
Энэ л үгийг чамаас би
Хүлээгээд байсан юм шүү дээ

Chorus:

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.03.11 1:20 am
Бичсэн ~Aftermath~
Болд - Тод од


Тэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харавсан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх

Дх:
Шөнийн саран чиний минь царай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө

Тэнгист эрхлэн тоглох мэт
Алтанхан титэм зүүсэн хөөрхөн нэг нь чи минь
Тэвэртээ сувдан сондор зүүсэн хонгорхон
Эгэлхэн мөнгөн сортой нөгөө хос нь би чинь

Дх:
Шөнийн саран чиний миньарай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө

Дх:
Шөнийн саран чиний миньарай шиг туяатай
Ширхэг ширхэгээр хаялах цасан цав цагаахан
Тэр цасхан дундаас миний хайр гэрэлтээд
Саргүй шөнөөр ч чамайгаа би хөтөлнөө/3 удаа/

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.09.11 7:07 pm
Бичсэн iHaLo
Болд - Чи Уучилхуу?

Чамайг би одруу авч нисэн гэсэн
Сэтгэл минь хөөрсөн үедээ хэлсэн
Амлаж хэлсэн бүхэн худлаа байсан уучлаарай
Найзууд намайг дэндүү магтаж ярьсан
Хэн гэдгээ нууж чамайг мэхэлсэн чи ойлгоорой
Чамд би мөнхийн ус олж ирнэ гэсэн
Хэтэрхий онгирсон үедээ ярьсан
Эцэсгүй цагаан хүслээ чамд хэлсэн уучлаарай
Зүүдээ дэндүү сайхнаар төсөөлсөн
Зүрх сэтгэлийн минь үг биш юм шүү чи ойлгоорой
Чи намайгаа уучилхуу?

Миний сэтгэлийн гүн гүнээс
Намайг чи олж хараарай
Чамдаа би хэлж зүрхлээгүй үнэн үгээ
Харцнаас минь чи мэдрээрэй

Чамайг цэцгийн дэлбээгээр хучина гэсэн
Дэндүү баярласан үедээ амласан
Хэлсэн үгээ санахаар инээд хүрсэн уучлаарай
Бүхнийг мэддэг царайлж чамайг хуурсан
Бүгдийг одоо бодхоор ичэх болсон
Чи мартаарай
Чи намайгаа уучилхуу?

Миний сэтгэлийн гүн гүнээс
Намайг чи олж хараарай
Чамдаа би хэлж зүрхлээгүй үнэн үгээ
Харцнаас минь чи мэдрээрэй

Чамаас өмнө болзож яваагүй гэсэн
Чи надаас холдчихно гэж имээж хэлсэн
Гэхдээ үнэнийг чамд хэлж чадаагүй
Чи намайгаа уучилхуу?
Зүрх сэтгэлийн хаалгыг чи нээсэн
Зүгээр л чамайг явуулхыг би хүсээгүй
Чи ирэх үү?
Чи намайгаа уучилхуу?

Миний сэтгэлийн гүн гүнээс
Намайг чи олж хараарай
Чамдаа би хэлж зүрхлээгүй үнэн үгээ
Харцнаас минь чи мэдрээрэй

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.09.11 7:13 pm
Бичсэн iHaLo
Болд - Гоо Амраг

Хорьдын саран мандаад ирэхээр
Хоргой дээлийнхээ ходорноор
Хоёр бие чанадын хол ч гэлээ
Холбоо сэтгэл минь хувирашгүй
Өндрийн саран голлоод ирэхээр нь
Өнийн явдал хацар ягааруулна
Хүнийх болоогүй амраг хайраа
Хүсэн суулаа ч очиж чадахгүйнээ
Салхин талаасаа яаран би чинь очиж явна даа

Гоо амрагын зүрхэнд
Хаврын яргуй шиг хайр дэлгэрнээ
Уулсын өвөр шиг халуун хайранд
Учиран зогсоход хоёр сэтгэл яруусна

Шинийн саран мэгшээд ирэхээр нь
Энгэр цээжээр гэзэг асгарна
Армаг хүлэг минь үүрсэхэд
Арван тавны сарыг дуулмаар
Энгэртээ тэврээд жарган суухад
Хүсэл тайтгарна

Гоо амрагын зүрхэнд
Хаврын яргуй шиг хайр дэлгэрнээ
Уулсын өвөр шиг халуун хайранд
Учиран зогсоход хоёр сэтгэл яруусна (3x)

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.09.11 7:23 pm
Бичсэн iHaLo
Болд - Би одоо ч хайртай

Би хааяа гэв гэнэт чамайг бодож эхэлдэг
Яагаад юм бүү мэд
Тэр нэгэн цэцэрлэгт чи надад эрхэлдэг
Дэндүү сайхан байждээ
Оюутан нас минь одож, чамайг авч одож
Хэзээ ч ирэхгүйгээр
Хэрвээ цаг хугацааны машин байдаг юм бол
Би тэр насандаа иргээд нэг очихсон
Би санах ёстой
Тэр хэдэн жил бидний хайр яг л гал шиг байсан
Чи санах ёстой
Би чамаас холдож чадахгүй үргэлж цугтаа байсан
Яаж би мартах юм бэ?
Яагаад бид 2 салсан юм бэ?
Дахиад ийм хайр ирэхгүйг мэдэхгүй

Би одоо чамдаа хайртай хэвээрэй
Би одоо чамайгаа бас хайсан хэвээрэй
Би одоо Чамайгаа хүлээсэн хэвээрэй
Чамайг гуйсан хэвээрэй, чамайг дуулсан хэвээрэй
Би одоо чамайг санаж нулимас унагаадаг
Бас тэр үедээ би үнэхээр атаархдаг
Хэрвээ дахиад нэг боломж надад олговол
Чамайг явуулахгүй ээ, би зөвшөөрөхгүй ээ

Би чадахгүй нь чамайг эргүүлж
Би чадахгүй нь өөр хүнд тэврүүлж
Би чадахгүй нь өөр хэн нэгнийг чамайг хайрлаж байсан шигээр
Би урьд нь халамжгүй, гэвч буцаах боломжгүй
Одоо бол өөр, өөр
Хэрвээ надаас асуух юм бол бирд гарч ирээд
Би зөвхөн чамайг эргүүлээд өгөхийг хүснэ
Тэр хэдэн жил бидний хайр яг л гал шиг байсан
Чи санах ёстой
Би чамаас холдож чадахгүй үргэлж цугтаа байсан
Яаж би мартах юм бэ?
Яагаад бид 2 салсан юм бэ?
Дахиад ийм хайр ирэхгүйг мэдэхгүй

Би одоо чамдаа хайртай хэвээрэй
Би одоо чамайгаа бас хайсан хэвээрэй
Би одоо Чамайгаа хүлээсэн хэвээрэй
Чамайг гуйсан хэвээрэй, чамайг дуулсан хэвээрэй
Би одоо чамайг санаж нулимас унагаадаг
Бас тэр үедээ би үнэхээр атаархдаг
Хэрвээ дахиад нэг боломж надад олговол
Чамайг явуулахгүй ээ, би зөвшөөрөхгүй ээ

Санаж байна уу бид хоёр хамт алахсан
Бараг гурван цаг тэгээд их ядарсан
Санаж байна уу бид сүүлчийнхээ мөнгөөрөө
Юу ч бодолгүй хоолонд ороод гарч билээ
Учир нь мөнгө чухал байгаагүй
Бидний байр гоё байгаагүй ээ
Гэвч хамгийн гоё
Яагаад гэвэл чи минь хамт байждээ

Би одоо чамдаа хайртай хэвээрэй
Би одоо чамайгаа бас хайсан хэвээрэй
Би одоо Чамайгаа хүлээсэн хэвээрэй
Чамайг гуйсан хэвээрэй, чамайг дуулсан хэвээрэй
Би одоо чамайг санаж нулимас унагаадаг
Бас тэр үедээ би үнэхээр атаархдаг
Хэрвээ дахиад нэг боломж надад олговол
Чамайг явуулахгүй ээ, би зөвшөөрөхгүй ээ

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 4-р сар.19.12 3:00 pm
Бичсэн Жавхлан
КАМЕРТОН 2 ДЭЭР ЭНЭ НӨХӨР НЭЛЭЭН ХАТУУ ҮЗЭЖ БАЙНАА

Re: ♫♪♫ Дуучин Болд ♫♪♫

Бичигдсэн: 1-р сар.05.13 10:05 am
Бичсэн ecko_saihnaa
тэр үүлэн домог нь их гоё болсон байлеед дууны үг ая эдр нь тэрийг бичээч