★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Манай 1-ийн Я-гийнхан хаажицгаав?
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Чи юм бичихгүй болохоор хүмүүс алга болчихоод байна ш дээ.
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
За залуусаа ер нь ингээд хараад байсан чинь нэг нэгнийгээ хараад санаачлагаараа юм бичдэг хүн нь ховор болсон бололтой. Энэ сэдвийг анх нээж байсан "СЭНПАЙ"-ууд нь ч одоо юу хийцгээдгийг сайн мэдэхгүй юм. Ямартай ч өмнөх хуудсуудыг гүйлгэж харахнээ Япон хэлийг сурах сонирхолтой, сурч эхэлж байгаа эсвэл өмнө нь сурж байсан ч аль хэдийн мартсан зэрэг янз бүрийн хүмүүс энэ сэдэвт бичсэн байх юм. Тийм болохоор энэ сэдвийг цааш нь үргэлжлүүлэн Япон хэлний хэдэн хичээл оруулая гэж бодлоо. Би зааж, бусад нь сурах аргаар бус мэддэг нь мэддэггүйдээ заах зарчмаар хамтдаа ярилцан, ойлгомжгүй үг, дүрэм дээр анализ хийж, хэл сурч байсан туршлагуудаа ч бие биетэйгээ хуваалцацгаая. Миний хувьд Японд жил орчим япон хэл сурсан удаатай ч огт давталгүй, жил хагасын хугацаанд нилээд мартжээ. Энэ үндсэн дээр мартсан зүйлсээ сэргээхийн зэрэгцээ мэдлэгээ цааш нь улам сайжруулах зорилгоор энэ сэдэвт идэвхитэй оролцоё гэж бодлоо. Мөн энэ сэдвээр орж ирдэг гишүүд өөрсдийн саналаа бас нэмэрлэх биз.
Япон хэлийг сурч байсан хугацаанд мэдэрсэн зүйл нь монголчууд бидний хувьд Япон хэлийг сурахад хамгийн хүнд бөгөөд чухал хэсэг нь "ХАНЗ" юм гэдгийг сайн ойлгосон юм. Нэг ангид сурч байсан Хятад, Солонгос хүүхдүүдийн хувьд маш богино хугацаанд бичгийн Япон хэлийг эзэмшиж байсан ч бидний хувьд багаасаа ямар ч ойлголтгүй өссөн "ХАНЗ" гэдэг зүйлийг цээжлэхээс эхлүүлээд л бас л багагүй хугацаа шаардагдаж байсан юм. Харин Олон орны хүүхдүүд дундаас бидний давуу байдал нь "ДУУДЛАГА", "ДҮРЭМ", "ОЙЛГОЛТ" байсан юм. Монгол Япон хэлний дүрэм, дуудлагын төстэй байдал, хялбар ойлгох чадвар маань ихээхэн тус дэм болж байсан юм. Тиймээс юуны түрүүнд хамгийн хүнд хэсэг болох "ХАНЗ"-аас эхлэх нь зөв бол уу гэж бодон хэрхэн хялбар аргаар цээжилж болох тухай хамтдаа ярилцая гэж бодлоо.
Жич: Япон хэлийг анхлан суралцагчдын хувьд Хирагана, Катаканагаас эхлэх ёстой боловч өмнөх хуудсуудад нилээд яригдсан байсан учир энд орхив.
"ХАНЗ" цээжлэнэ гэдэг бас амаргүй ажил. Миний хувьд сургуульд байхдаа 500 орчим ханз үзэж байсан ч одоо хэдийг нь санаж байгаагаа ч хэлэхэд хэцүү болжээ. Хүн бүрийн хувьд ханз сурах арга өөр өөр байгаа байх. Зарим хүмүүс нэг ханзыг хэд хэдэн хуудас давтаж бичих хэрэгтэй гэж байхад зарим нь тангад ном шиг олон дахин давтаж цээжлэх хэрэгтэй гэж үзнэ. Энэ сэдвийн гишүүд ч гэсэн өөр өөрийн сурах арга барилтай байгаа байх. Аль аль арга нь мэдээж хэрэгтэй ч гэсэн Япон хэлний байнга хэрэглэх 2000-3000 ханзыг хэд хэдэн хуудсаар нь бичие гэвэл хичнээн хугацаа орох бол? Яахав үнэхээр хичээл зүтгэлтэй нь хийж чадах ч бас тэгж чадах нь бас тийм ч олон биш биз. Энэ үндсэн дээрээс "JapanTimes"-аас гаргасан хамгийн өргөн хэрэглэгддэг 512 Ханзны номыг санал болгон хамтдаа энэ номноос сурцгаая гэж бодлоо. Хөгжилтэй зураг, дүрслэл, тайлбартай энэ ном нь ханзыг хялбар цээжлэхэд ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. "Japantimes"-аас гаргадаг номнууд нь нилээд сайн номнууд гэж боддог. Ялангуяа "GENKI I, II" номнууд нь анхлан суралцагчидад зориулсан нилээд сайн ном.
2011 онд Дэлхийн ой тогтоолтын тэмцээнд маш амжилттай оролцож багаараа 3-р байрт шалгарсан Хатанбаатар багшийн UB palace-д ярьж байсан лекцийг одоогоос 4-5 жилийх өмнө сонсож байсан санагдаж байна. Тэрхүү лекцийн хэлж байсан гол санаа нь маш олон үгийг богино хугацаанд цээжлэх буюу үр дүнтэй тогтоохын тулд хөгжилтэй байдлаар цээжлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн хөгжилтэйгээр, инээж баясаж хийсэн зүйлсээ огт мартдаггүйтэй адил тэгж юмыг цээжилвэл дараах нь хялбархан санадаг гэсэн юм. Тиймээс "ХАНЗ"-ыг тийм аргаар цээжлэх нь үр дүнтэй төдийгүй дараа нь санахад ч хялбар байх юм.
http://www.youtube.com/watch?v=U24MGDYlXZ0&sns=em
Энэхүү номыг нэрээр нь хайгаад Google-ээс хялбархан олж авч болно шүү. Хайгаад олохгүй бол над руу pm-дээрэй.
За гишүүд маань өөрсдийн санаа бодлоо бичицгээгээрэй. Ямар аргаар, ямар хугацаанд хэдэн ханз үзэх үү гэх мэт. 7 хоногт 16 ханз үзэхээр явбал хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна. Би чадах чинээгээрээ тайлбарыг нь орчуулаад, зураг хөрөгтэй нь оруулаад, нэмэлт тайлбар хийгээд явна. Бусад мэддэг нь боломжоороо нэмэлт тайлбар хийгээд, өөрсдийн мэдлэгээ хуваалцаарай. Хамгийн гол нь өөр өөрсдийнхөө төлөө л сурч байгаа учраас идэвхитэй санаачлагатай оролцож энэ сэдвийг "CHAT"-ны самбар болгохгүй байгаасай гэж хүсэж байна.

Нийтдээ 3 хэсгээс бүтсэн дараах 512 ханз байна. Анхан шатнаас дунд шат хүртэлх өргөн хэрэглэгддэг ханзууд байгаа. 7 хоногт 16 ханз үзэж, хамтдаа ярилцаж, хамтдаа цээжилцгээе гэж бодлоо. 32 долоо хоногийн дараа бүгдийг нь үзэж дууссан байх болно гэж найдаж байна.
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Хараад байсан чинь ханзны тухай сэдэв байхгүй бололтой. Мөн тусгайлан сэдэв болгож нээх нь хүмүүст илүү хүрэх болов уу гэсний үндсэн дээр "ЯПОН ХАНЗ СУРЦГААЯ" гэсэн сэдэв нээсэн байгаа шүү. Цаашид тэр сэдэв дээр бичээд явах учраас сонирхож байгаа нь идэвхитэй оролцоорой.
ЛИНК >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> http://forum.asuultserver.com/viewtopic.php?t=189131
ЛИНК >>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>> http://forum.asuultserver.com/viewtopic.php?t=189131
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Их гоё санаачилга гаргаж.
Би ч гэсэн дэмжээд явах болно.
Япон хэл мэддэгүүд нь япон хэл суралцагчдадаа тус болцгооё.

- Dark princess
- Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

- Бичлэгүүд: 48
- Нэгдсэн: 4-р сар.10.05 8:37 am
- Байршил: Утаанбаатартаа
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Kenkyusha's new japanese-english dictionary zarna. Dembereliin toli bas bgaa. Sonirhson hun PMdeerei
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Гүүглд л дээ.ПИНОККИО написал:Япон хэл сурчих дажгүй сайт юу байна
Хүмүүсээ
Хар мянган юм байгаа ш д.
Хамгийн гол нь чи англи хэлтэй бол боломж өндөр.
Харин англи хэлгүй бол монгол сайт ховор байх.
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Харин тэгээд тэр олон юмнаас ер нь энэл дажгүй гэснийг нь бичээд өглдөө
Анхлан суралцагч болохоор юугаач мэдэхгүймөө

WHERE IS MY HERO?
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Минна но нихонго л хамгийн дажгүй нь ш д.ПИНОККИО написал:Харин тэгээд тэр олон юмнаас ер нь энэл дажгүй гэснийг нь бичээд өглдөө
Анхлан суралцагч болохоор юугаач мэдэхгүймөө
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Гүүглэдсэн чинь Minna no nihongo I гээд ном олдлоо
Мөнүү
Мөнүү
WHERE IS MY HERO?
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Мөн мөн.ПИНОККИО написал:Гүүглэдсэн чинь Minna no nihongo I гээд ном олдлоо
Мөнүү
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Ганц юм гуйяө
Үсгүүдийг нь бичихэд жоохон эвгүймаа
Мэддэг хүмүүс нь дөрвөлжин дэвтэр дээр хэдэн үсэг бичээд зургийг нь тавиад өг
Тэхүү
Бас энэ хэдэн үсгүүдийг нь яавал хурдан цээжлэх вэ
Үсгэн дунд нь манараад болдоггүй ээ

Үсгүүд нь тодорхой дарааллаар бичигддэг.ПИНОККИО написал:Ганц юм гуйяө
Үсгүүдийг нь бичихэд жоохон эвгүймаа
Мэддэг хүмүүс нь дөрвөлжин дэвтэр дээр хэдэн үсэг бичээд зургийг нь тавиад өг
Тэхүү
Бас энэ хэдэн үсгүүдийг нь яавал хурдан цээжлэх вэ
Үсгэн дунд нь манараад болдоггүй ээ
Гүүглдээд хайхад яаж бичдэг видео нь олдох байлгүй дээ.
Ялангуяа, Youtube-ээс.
- Ahula
- Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

- Бичлэгүүд: 47
- Нэгдсэн: 2-р сар.17.10 12:24 pm
- Байршил: Mongolia UB
- Contact:
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Үсгээ сурах гэж бгаа бол монгол японы төв дээр сардаа нэг ч билүү япон үсгийн танилцуулах сургалт болдын тэрэнд очоод үсгүүдээ яаж зурхаа заалгаад авчихсан дэнр бх аа үнэгүй байдаг болхоор зарыг нь харж бгаад эртхэн очоод бүртгүүлж бгаад суучих тэгээд дараа дараачийн юмыг үзсэн др бх тэгэхгүй бол шууд үсгээсээ эхлээд өөрөө сурна гэхээ учираа олохгүй хэцүү юм бна лээ
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Япон үсгийн нэг хэцүү нь 1-рт олон буюу 52 ширхэг байдаг.Ahula написал:Үсгээ сурах гэж бгаа бол монгол японы төв дээр сардаа нэг ч билүү япон үсгийн танилцуулах сургалт болдын тэрэнд очоод үсгүүдээ яаж зурхаа заалгаад авчихсан дэнр бх аа үнэгүй байдаг болхоор зарыг нь харж бгаад эртхэн очоод бүртгүүлж бгаад суучих тэгээд дараа дараачийн юмыг үзсэн др бх тэгэхгүй бол шууд үсгээсээ эхлээд өөрөө сурна гэхээ учираа олохгүй хэцүү юм бна лээ
Бас катакана гээд 52 юм байна.
Бас үсгээ бичихдээ тодорхой дарааллаар бичдэг.
Үсгээ дарааллаар нь бичээд сурчихвал ханзаа дарааллаар бичиж сурахад дөхөм болдог.
Япон хэл цагаар заавал хэр олон хүн хамрагдах бол...
Ажлынхаа хажуугаар хэдэн хүнд заадаг юм уу гэсэн хэхэ.
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Зааж өгвөл сурна шүү :)
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Үнэ ханш нь хэдтэй байна?_dudu.g_ написал:Зааж өгвөл сурна шүү :)
Ямар орой хариу өгөв өө.
Re: ★☆Япон хэлний 1-ийн Я анги ☆★
Бид 2-ын нэгийг сонгож дээ.