Уг нь Samsung-ын монитор авна гэж төлөвлөж байсан боловч сонголт байсангүй. Samsung Nvidia хоёр 3D мониторны тал дээр яагаад ч юм хоорондоо тохиролцоо байдаггүй/муутай юм шиг байна аль дээр үед гарсан 1680x1050 нягтшилтай SyncMaster 2233RZ-аас өөр 3D Vision ready монитор байдаггүй юм байна.
Энэ VG278H тун давгүй эд байна шүү. Өнгө, brightness, contrast ярих юм алга. LED back-lit, 2ms (GTG), Built-in Speakers, 120Hz, NVIDIA 3D Vision 2, 3D Lightboost г.м сүүлийн үеийн бүх л ололтуудыг өөртөө багтаасан юм байна.
Өөлөх юм нь LED хэрнээ их зузаан юм бас ганцхан HDMI-тай.
Power brick нь дотроо байхаар илүү зузаан болдог гэж ойлголоо.












