АН сонгуульд давхар ялагдлаа (2016.06.29-2016.10.19 лхагва)

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн funk31 »

baaksi написал:
funk31 написал:
baaksi написал:МАН-ы үед зэс алт аймаар үнэтэй бсн л гэх юм Маш богино хугацаанд өсөөд л жаахан мөнгөтэй болж бсн ш дээ Хэдэн зуун сая доллар 12 онд ман ан-д засаг өгөхдөө мөнгөгүй л өгсөн угаасаа бхгүйм чинь Харин ан чингис бонд нтр гээд л гэнэт тэобжм доллартой болсон Монгол улс анх удаа ийм их мөнгөтэй болж үзсэн нь энэ Тгд л жил бүр зээлээд л бсн Гтл яаахаараа эз хямардын энэ их мөнгөтэй бхд Ямар ч хэрэггүй юмандкүрсэн учраас Ухаандаа ан 15 мян км зам тавих мөнгөөр 3 мян хүрэхгүй км зам тавьсан гээл бгашдээ Иым л бн Гхдэ би ман сайн гээгүй шүү
1km асфалтан зам тавих өртөг Европын холбоонд 10сая евро байдаг, хурдны олон эгнээ нтр болвол бүр 40сая ш.франк ч хүрдэг юм.

Дэлхий дээр хамгийн хямд замыг Монголд л тавьдаг юм даа, юмаа мэдэж бурж бай л даа, дэлхийн зах зээлийн үнээс 10-20 дахин бага үнээр хийж байхад идэж уух юм үлдэх үү? за байлаа ч тэгтлээ идэх ямар ч бололцоогүй гэдгийг 4аргын тоо мэддэг хүн ойлгоно доо уг нь
Замын зэрэглэл гэж мэдэхүү үхэр минь Манайх 3-р зэргийнх илжиг минь Хурдны зам тавих өртөг нэг газраас сонсчоод эргүүтээд бгарай чи Европт газар ямар үнэтэй цалин хэд болохыг төсөөлөхүү Заза баахан иожиг үхэр гэчлээ өршөөнө биз
чи бичсэн юм гүйцэд унш, доод зэрэглэлийнх нь юмыг доод зэрэглэлийнх нь үнээр хийхэд мөнгө унах уу маанагаа
Хэрэглэгчийн аватар
caakinfo
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 456
Нэгдсэн: 5-р сар.04.07 8:51 pm
Байршил: Гэртээ гэртээ
Contact:

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн caakinfo »

Ziak odoo zahaas ni tuugeed shorondoo hii hii. Bayartsogt enkhsaikhan ........ bas elbegeed urguushuu 1metr urtaashaa 1.5metr nuh uhah heregtei.
ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ
Хэрэглэгчийн аватар
AMERICAN'S NIGHTMARE
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 587
Нэгдсэн: 2-р сар.15.08 2:01 am

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн AMERICAN'S NIGHTMARE »

Mongol uls ulam l dordoh n oilgomjtoi bolloodoo. Iim archaagui songolt hiiheer chn yaaj uls shig uls bolohiim boloo. Odoo 4 jiliin daraa harj bgaaraa ta nar. Ardii. Nam n yag odoo ene ardchilsan nam shg ard tumenii durguitseliig hurgene tegeed butsaad ardchilsan nam n garaad irne. Ene 2 namiig ingeel eeljileel gargaj iduuleed bhiin bol mongol uls oiriin zuun jild yag bahi baidgaarai baijiih bhda.smh
Beast mode
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Za yutai ch harjil baiydaa, ardchilsan nam yamartai ch ungursun 4jild ulsiig mash muu udirdsan ni bol vnen
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

eRoTiKa написал:Za yutai ch harjil baiydaa, ardchilsan nam yamartai ch ungursun 4jild ulsiig mash muu udirdsan ni bol vnen
Хамгийн муу зүйл нь АН-ыг хэдхэн хүн өмчилж аваад дураараа дургиж байсан явдал..Мөн бие биенээ байсхийгээд түгжилдэж дүлзэнддэг байсан явдал..Угаасаа шинжааны хунхууз гаралтай худал чалчдаг улсыг Тэнгэр ивээхгүй байгаа нь харагдлаа.Мөн Монгол улсыг Хятадын Монгол гэж доромжлуулсан.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Odoo uursduduu l gomdhoos, ndd bol altanhuyag ba tvvnii ger bvliig yaj shorond hataah bol grj bodhoos bayrlaad bhin, olon ch engiin irgediin ajil orlogoos ni salgaj ulmun zelmvvn amidruulsandaa
baaksi
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3127
Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Байршил: Байдаг газраа л байна

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн baaksi »

Funk мэтийн дүнхүү гөлчгийнүүд бхд энэ улс орон ийм бхаас яахав Тгд ашиггүй юмны төлөө хувиа өгөөд л замын тэндэрлүү зүтгэнд бхуу усан толгойтой дудран минь
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ
Хэрэглэгчийн аватар
Naked Angel
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Бичлэгүүд: 225
Нэгдсэн: 4-р сар.22.10 2:57 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн Naked Angel »

Batchimeg bish SU gartsan geheer haramsaad baihiin nuguu nam bish hund in ugnu barina geed bsndaa :crysad:
Хэрэглэгчийн аватар
td_davka
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 11-р сар.12.08 10:40 am
Байршил: around the world...

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн td_davka »

Nara ardchilsan nam luu shurgalaa da, nice2
I think, I am the one.
Хэрэглэгчийн аватар
Galaa039
Гишvvн
Бичлэгүүд: 3419
Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Contact:

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн Galaa039 »

Naked Angel написал:Batchimeg bish SU gartsan geheer haramsaad baihiin nuguu nam bish hund in ugnu barina geed bsndaa :crysad:
Batchimeg nuuts zadruulsan geed ner muutai baisan.
Монгол Улсын төлөө зүтгэе
Walder Frey
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 128
Нэгдсэн: 5-р сар.01.16 7:40 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн Walder Frey »

Дээрэмчдийн бүлэг ээлжилж төр барьдаг болчихсон цөвүүн цаг юм даа.
Газрын наймаачин энхболд хаан болно гэхээр хамаг сэжиг гоожоод байх юм, ой гутаж байна новш гэж.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Walder Frey написал:Дээрэмчдийн бүлэг ээлжилж төр барьдаг болчихсон цөвүүн цаг юм даа.
Газрын наймаачин энхболд хаан болно гэхээр хамаг сэжиг гоожоод байх юм, ой гутаж байна новш гэж.
001 and yagaad neree uurchiluv?
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

eRoTiKa написал:
Walder Frey написал:Дээрэмчдийн бүлэг ээлжилж төр барьдаг болчихсон цөвүүн цаг юм даа.
Газрын наймаачин энхболд хаан болно гэхээр хамаг сэжиг гоожоод байх юм, ой гутаж байна новш гэж.
001 and yagaad neree uurchiluv?
001 нэг бишээ..001 өдийд салют буудуулаад архи нь гараагүй согтуу хэвтэж байгаа биз. :hihi:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Shine UIH-g tangarag urguhiig ni zogsooh gej vzeed barsangvidee, 6 honog duugvi bj bgad yagaad yag umnuh udur ni gent esergvvtsev? Ene nootoi shv? Magadgvi idej uusan ul muruu bvren arilgaj amjaagvin bolvu kkk
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн cellat »

huuli ni yamar bsiin bol doo? songuuliin khoroo eronhiilogchtoi niileed jaahan hujinedeed hayachihlaa. ug ni omnoh jiluuded shuuhed bgaa toiroguudaa tangarag orguuldeggui sanagdah yum.

Z.Enkhbold, N.Enkhbayar 2 ch bas jaahan hachin hachin yum yariad novshroh geed chadaagui. yalagdalaa huleechih l bsiin.
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн NCA_D »

АН ынхан өөрсдөө бас булхайцсан бхгүй юу. Тэгээд юу ч хэлж чадахаа болицон. Нөгөөхүүл нь та нар дээр баримт бгаа шүү гэсэн янзтай. Хулгайн бүлэглэлүүдийн бохир өрсөлдөөнөөс хэн илүү заваартсан нь хожлоо л доо.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн cellat »

eRoTiKa написал:Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн NCA_D »

NCA_D написал:АН ынхан өөрсдөө бас булхайцсан бхгүй юу. Тэгээд юу ч хэлж чадахаа болицон. Нөгөөхүүл нь та нар дээр баримт бгаа шүү гэсэн янзтай. Хулгайн бүлэглэлүүдийн бохир өрсөлдөөнөөс хэн илүү заваартсан нь хожлоо л доо.
Би хэлээгүй юу. Нүгэл бага амьдрахын сайн тал энэ. Нүгэлтэй хүн бусдын нүглийг буруушаах эрхгүй.

Х.Баттулгын шаардлага ямар ч утгагүй гэх бөгөөд тэр бүү хэл "Царцаа"-гүй сонгууль явуулах уриалгыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Л.Элдэв-Очир гаргасан ч Х.Баттулга өөрөө хүлээж аваагүй аж.

http://www.sonin.mn/news/politics-economy/64929
Хэрэглэгчийн аватар
td_davka
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 11-р сар.12.08 10:40 am
Байршил: around the world...

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн td_davka »

cellat написал:
eRoTiKa написал:Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
ta hed ch buruu l hunee shogloj bn da :whip:
I think, I am the one.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

td_davka написал:
cellat написал:
eRoTiKa написал:Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
ta hed ch buruu l hunee shogloj bn da :whip:
Kkk yagaad?
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн eRoTiKa »

td_davka написал:
cellat написал:
eRoTiKa написал:Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
ta hed ch buruu l hunee shogloj bn da :whip:
Kkk yagaad?
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн cellat »

td_davka написал:
cellat написал:
eRoTiKa написал:Ene odoo alialaad bgan bhda?
ImageUploadedByАсуулт Самбар1467860926.053885.jpg
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
ta hed ch buruu l hunee shogloj bn da :whip:
Zi ta 2 yahiin? Zi twitter-iinhee bio-g unen t*n*g bolgotson bna lee haha. onigootoi *bad word*.
Хэрэглэгчийн аватар
td_davka
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 458
Нэгдсэн: 11-р сар.12.08 10:40 am
Байршил: around the world...

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн td_davka »

cellat написал:
td_davka написал:
cellat написал:
haha tenegtej l baihgui yu. Altanhuyagaas namiin dargiig ni bulaaj avahdaa zasgaa avaagui bj odoo yu genem hehe
ta hed ch buruu l hunee shogloj bn da :whip:
Zi ta 2 yahiin? Zi twitter-iinhee bio-g unen t*n*g bolgotson bna lee haha. onigootoi *bad word*.
ter bio ntr yahav de, gol ni eldev asuudalgui ajlaa hiideg tsoohon uls torchdiin neg. MAN-iinhan zi ntr geed nileen har PR yavuulsaar bgaad unagachihlaa. odoo yay gehev, duuchid bujigchdeeree huulia batluultsgaahaas.
I think, I am the one.
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн cellat »

Zi duugai ajilaa hiideg bsan gene uu? jijig asuudal deer ch tailbar taviad unen yadargaatai shd.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: АН сонгуульд ялагдлаа (2016.06.29 лхагва)

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Сонгуулийг “ХӨТЛӨСӨН” Америк “ДОХИУР” буюу МАН, АН-аас бусдыг зөвшөөрч үл болно




Монголд 6 сарын 29-нд юу болоод өнгөрчихөв өө?!

“Юу болох вэ дээ, сонгууль л болсон. Харин ч ард түмэн АН-д сүрхий сургамж өглөө”. “Ард түмэн ч нэг эргэхээрээ айхавтар юм аа”. “Ер нь ард түмэн аль нэг том намд л хуйлардаг юм байна л даа!” “Ёстой хэний ч санаанд ороогүй юм боллоо шүү!” “Монголын төрөөс хамаг муу муухайг нь овоо сэгсэрч өгөх шив”. “Монголын ард түмэн тун мэргэн сонголт хийлээ!”

Олны дунд иймэрхүү яриа явж, энэхүү сонголтыг “ивээсэн” дээд тэнгэртээ бишрэн баярлана.

Энэ үнэхээр Монголын ард түмний сонголт байв уу?!

Нөгөө МАНАН-гаас Монголын төрийг салгая гэж ярьцгааж байсан нийгмийн олонхийн тэр хүсэл сонгуулийн тэр өдөр л замхран арилчихлаа гэж үү?! Өөрсдийнх нь судалгааны байгууллагуудын судлагаагаар МАН, АН хоёр нийлээд ч нийгмийн 30 хувийн дэмжлэг авч чадахгүй болчихоод, бачимдан сандарч байсан, өнөөдөр ч МАН ялалтандаа, АН ялагдалдаа итгэж ядан гайхаж байгаа тэр өөрчлөлтийг хэн бий болгов?! Үнэхээр дээд тэнгэрийн хүч сонгуулийн үр дүнг алга урвуулах шиг өөрчилж орхив уу?!

Үүнийг үнэлж цэгнэж, судалж шинжилж үзэх нь хэн нэг улс төр судлаачийн сонирхлын төдий хэрэг биш юм. Учир нь улс орны хувь заяа хаашаа яаж эргэх гэж байгааг ойлгож ухаарахад хэрэгтэй юм.

Нийгмийн санаа бодолд хэн түгшив

Монголын нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөн, итгэл сэтгэл алдран нийтээрээ АН, МАН-ыг жигшин зэвүүцэж, МАНАН-гаас салах өдөр хоногийг тоолон хүлээж байсан тэр үед, гадны нэгэн Жон биднээс ч илүү үүнд түгшиж байсан гэвэл олон хүн энэ юугаа худлаа яриад унав гэх байх. Тэгээд ч үүнийг анзаарах, тэр тусмаа ойлгох хүн манайд өнөөдөр цөөхөн. Мэдээж жирийн ард иргэдэд энэ огт хүртээлгүй мэт санагдаж болох юм.

Гэвч энэ бол улс орныхоо төлөө санаа зовдог хэн бүхний хувьд уг нь анхаарч үзэх ёстой л зүйл. Тиймээс л энэ тухай эхнээс нь нурших хэрэгтэй болж байна.

Олон улсын банк санхүүгийн байгууллагууд, гадны янз бүрийн судалгааны байгууллагуудаас манай нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, олон түмний санаа бодлыг байнга хянаж, судалгаа дүн шинжилгээ /прогноз/ хийж, Засгийн газар болоод эрх баригчдад ч элдэв зөвлөгөө, зөвлөмж өгсөөр ирснийг бишгүй л сонссон байх.

Тухайлбал Дэлхийн банк, “Moody’s” зэрэглэл тогтоогч агентлаг зэрэг газруудаас өнгөрсөн онд манайд

- Төсвийн гадуур хийгдэж байгаа буюу Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтуудыг төсөвт нэгтгэх.
- Төсвийн алдагдлыг бодитой бууруулахын тулд төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах.
- Мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлүүлэх.
- Хагас төсвийн (quasi-fiscal) шинжтэй бодлогын арга хэмжээнээс аль болох татгалзах.
- Банкуудын хяналт, шалгалтыг сайжруулж, системийн тогтвортой байдлыг хангах.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд дорвитой сэргээх гэх мэт “удирдамж” өгч байсныг эдийн засгийн хүрээнийхэн бүгдээрээ мэдэх байх.

Нийтэд ил өгч байсан судалгааны зөвлөмж нь энэ. Харин тэдний жинхэнэ судалгаа болон санааг нь зовоосон зүйл нь огт өөр юм байлаа. Эрх баригч намуудын, тэр тусмаа АН-ын удирдах бүлгийн увайгүй үйл ажиллагаа олон нийтийн жигшил зэвүүцлийг туйлд нь хүргэж, түүнээс болоод “ардчилал”-ын талаарх үзэл санаа, түүнийг сурталчлагч АНУ-ын нэр хүнд Монголын олон нийтийн дунд эрс унасан нь судалгаагаар илэрчээ.

Үнэндээ ч эрх мэдэл олж авснаар олонхиороо хүч түрэн хулгай луйвар хийж, “хар” мөнгөө офшор дансанд байршуулж, ямар ч хууль цаазаас айх явдалгүйгээр дураараа туйлж болох амьдралын хэв маягийг “ардчилал” гэдэг юм байна гэсэн ойлголт нийгэмд сууж, монголыг ази дахь жишиг ардчилал хэмээн магтан хөөргөгч гадны улс төрчдийн үг үүнийг улам батлан лавшруулж байсан нь жигшил зэвүүцэл төрүүлэхээс ч яах вэ!

Ардчилсан гэгддэг аль ч улс оронд ядахдаа өнгөц хуурмаг төдий ч болов хариуцлага хүлээдэг, огцордог, шүүхийн өмнө очдог жишиг мөрдөгддөг бол манайд хариуцлага хүлээх гэдэг ойлголт ор тас орхигдсон нь “ардчилсан” төрийн “стандарт” гэгчийн нууц далд бүхнийг арай дэндүү ил цагаан дэлгэн гутаасан хэрэг байлаа.

Нэг үгээр хэлбэл эрх мэдэл, гадаад эздийнхээ дэмжлэгт сагасан бардамнал, балайрал нь хэтэрч, цаашид тэднээс даруй салах цаг болсон нь “гадаад эзэнд” нь ойлгомжтой болжээ.

Дээр нь бас АН-ыг зайлуулахаас аргагүй өөр шалтгаанууд байсан нь хариуцлага гэдгийг ойлгодоггүй хэрээрээ гадаад эздийнхээ үгийг ч ойшоох шинжгүй “том толгойнууд” болсон байв.

Мөн өөр хоорондоо эрх мэдлээ булаалдан уралцах болсон нь гүйцэтгэлийн чадамжаа алдсан байлаа. Өөрөөр хэлбэл Монгол дахь тулгуур нь нуран унаж байгаа нь Америк Жоныг айлгасан хэрэг байв. Иймээс дахин шинэ тулгуур босгох хэрэгтэй болжээ. Үүний тулд ...

Сонгуулийн бэлтгэлийг хэн хангав

2015 оны сүүлчээр Америк Монголын Зөвлөлдөх уулзалт гэх мэт идэвхитэй ажиллагаанууд өрнөв. АНУ-ын сенатын 8 гишүүн ирж сонгуулийн хуулиа өөрчлөх талаар зөвлөж, сонгуулиар өөр ямар нэг нам хүчин гаргахгүйгээр МАН, АН хоёр л өрсөлдөх талаар эрх баригч намуудад зааж зааварласан тухай ч яригдаж байлаа.
Тэр яриа ортой болохыг удаах хэрэг явдлууд тодорхой харуулав.

Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, жижиг намууд болон бие даагчдыг эдийн засгийн талаас нь хавчих бодлогын заалтуудыг чамгүй тусгасан байв. Гэвч байдал өөрчлөгдөх шинжгүй. Тэгмэгц саналын тоогоор намын жагсаалтаар УИХ-д ордог саналын квот гэгчийг хасах шийдвэрийг Америк Жон өгөв.

Өөрсдийн бэлтгэсэн зарим нэг мэдээлэгчийг нэр дэвшүүлэхийг МАН-д санал болгож, бас сонгуулийн штабыг нь удирдуулахаар төлөөний хүнээ нааш илгээв. Сонгуулийн санал тоолох “хар” машинаас айн болгоомжилж байсан МАН-ын айдас ч арилав.

Сонгогч иргэдийнхээ эсэргүүцлийг үл тоон, улайран зүтгэж авч үлдсэн заалтаа АН, МАН хоёр гэнэт үгсэн хуйвалдаж авч хаяв. Мэдээж үүнийгээ Үндсэн хуулийн цэцээр дамжуулан гүйцэтгэснийг иргэд ҮХЦ хийчихлээ гэж андуурав.

Сонгуулийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлан ирж “бэлтгэлээ шалгаад” явснаар МАНАН-гийн түгшүүр намдав.

Намын жагсаалтыг авч хаяснаар сонгогчдын өгсөн санал тухайн тойрогт нэг л нэр дэвшигчийг ялагч болгодог болохоор аль нэг нам хүчин дийлэнх болон гарч ирдэг нь нэгэнт тогтоогдсон. Тэр тусмаа 76 жижиг тойрог үүнийг баталгаажуулна.

Гэтэл Монголын ард түмний дунд нэр хүнд нь шалдаа буутал унаснаа мэдсээр байж АН-ынхан “бид 100 хувь ялна” хэмээн сагсалзан бардамнаж байсан нь “хар машин” өөрсдөд нь үйлчилнэ гэдэгт тун их найдаж байсныг илтгэнэ.

Уг нь жаахан ухаан сэхээтэй, юм эргэцүүлдэг байсан бол Америк эзэд нь МАН-ын сонгуулийн штабыг удирдуулахаар С.Баярыг илгээснийг хараад л “биднээс Жон салахаар шийджээ” гэдгийг АН гадарлаж болох л байлаа.

Гэвч тэдний дунд тийм сийрэг ухаантай “амьтан” байсангүй. “Та хоёр л өрсөлд. Бусдыг бол ганц нэг төлөөллөөс илүү оруулж болохгүй. Харин хоорондоо өрсөлдөөд ялагдсан нь ялагдлаа үг дуугүй хүлээх хэрэгтэй” гэсэн захиас, богино хугацаанд суурилуулсан саналын дүнг харуулах цахим самбар гэх мэт сонгогчдыг хуурах арга хэрэгсэл зэрэг нь эрх мэдлийн суудалд урт удаан сууцгаах баталгаа шиг санагдсан биз ээ.

Сонгууль гэж юу болов

Ингээд сонгууль гэгч үр ашиггүй их хөрөнгө зарах уралдаан, хууль завхруулах уралдаан эхлэв. Зөвхөн хоорондоо л өрсөлдөхөөр гадаад эздээсээ “эрхээ авсан” АН, МАН хоёр ёстой л хуулийг яаж завхруулдгаа харуулав.

Төрийн байгууллагын ажиллагсад, эрх мэдлийн сүлжээг ашиглан сонгуулийн луйвар хийдэг аргуудаа эрээ цээргүй үзүүлцгээв. Хороо хэсгүүдэд айл өрхийн ам бүл дээр нэмээд огт оршин суудаггүй хүний нэр бүртгэсэн өдий төдий булхай илэрч, яригдаж байсан ч тэр талаар огт хайхарсангүй.

Намуудын нэр дэвшигчид өөрт нь санал өгөх сонгогчдыг хэдэн мянгаар нь шилжүүлэн, зохион байгуулалттайгаар зөөвөрлөж байлаа. Магадгүй дараагийн удаа бол өөрийг нь дэмждэг сонгогчдоо тойрог тойрогтоо шилжүүлж аваад, хэн олон дэмжигч шилжүүлж авснаар нь “ялагчийг” тодруулдаг заалтыг хуулиндаа оруулах биз ээ.

Санал авах хэсгийн хороодыг дамжин гарынхаа хээг уншуулж хэдэн удаа санал өгсөн баримт ч дэлгэгдэв. “Канондсон” санал авах хуудсаар санал өгүүлсэн яриа ч гарав.

Засаг баригчид нь сонгуульд хориотой “албан ёсны мэх” хэрэглэж, иргэдийнхээ 1072 ш хувьцааны 300-г нь худалдаж авах гэнэтийн шийдвэр гарган иргэдийг бужигнуулж ч үзэв. Сонгуулийн сурталчилгаандаа гаднаас их хэмжээний санхүүжилт авсан байж болзошгүй гэх яриа ч гарав.

За тэгээд эд мөнгө тараасан, мөнгө, ажил амласан, японд дадлагажигч гаргах бүртгэл явуулсан, элдэв “судалгаа” авч урамшуулал хүртээсэн гээд аль янз бүрийн арга хэрэглэснийг тэр гэх вэ! Нэр дэвшигчийн ухуулагчид нэрээр залуусыг бөөн бөөнөөр нь худалдан авч өөрийн дэмжигчид болгож байв.

Гэвч аль нэг нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзахаар зарласан цуглаан уулзалтад иргэд сонгогчид тэр бүр ирэхгүй, “хэн нэгний цуглаанд очвол нөгөөх нь дараа нь ажил амьдралаар нь оролдоод унана” /бүр тэр санаагаа хэлэх хүн ч таарч байсан/ гэж айсан мэт дөлцгөөж байлаа.

Сонгогчдод үзүүлсэн “илбэ”

Эцэст нь санал хураалт дуусаж, төдхөн сонгуулийн дүн гарав. Монголын нийт сонгогчид сонгуулийн дүнг сонсоцгоов. Сонсох ч гэж дээ биржийн дуудлага худалдаанд оролцогч хувьцааны наймаачид шиг гэрэлт самбар дээр жирэлзэн гарах “тоо”-г харж амжихгүй шахам нүд гүйлгэцгээж байв.

Гэхдээ эндээс нэг л юм тодорхой харагдаж байсан нь үнэхээр АН, МАН-ы нэр дэвшигчид л бүх самбарын эхний хоёр нүдийг эзлэж, бусад нэр дэвшигчид тусдаа бүлэг үүсгэн тодорхой хязгаараас дээш гарахгүйгээр хашигдсан /блоклогдсон/ мэт үзэгдэнэ. Тэгээд ч тэр бүрийг нүд гүйцэж харахын аргагүйгээр хурдан хурдан сольж байлаа.

Дараа нь сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулахдаа зөвхөн “ялагчдын” саналын тоо, авсан хувийг хэлж бусдыг ор тас орхив. Хэвлэл мэдээллээр ч нийт нэр дэвшигчийн авсан саналын бүрэн дүн мэдээ гарсангүй. СЕХ-ны цахим хуудсанд ч тавигдсангүй, нууцлагдав.

Тэгэж хичнээн далдалсан ч “зөвхөн ганц тойрог дээр гэхэд л 200 гаруй саналын хуудасны тоо зөрлөө”, “техникийн тооллого хийсэн 7 хэсэгт саналын хуудасны дүн машиныхаас зөрлөө” гэх мэт мэдээлэл ганц нэгээрээ гарч эхэлсэн ч олны анхааралд өртүүлэлгүй тэр дор нь нам дарав.

Хамгийн гол нь олон нийтийн үзэн ядалтын гол бай болж байсан АН-ын удирдах бүлгийнхэн бүгд төрийн “тавцангаас” зайлуулагдсан нь сонгогч олныг гэнэтийн их тайвшралд оруулж, өөр бусад зүйлсийг анхаарах сөхөөгүй болгов. Нийгмийн сэтгэл зүйгээр тоглож сурсан гадаад эздийн тооцоо алдсангүй.

Мэдээж бас сонгогчдын саналыг өөрчилж, бүхнийг гаднаас удирдан гүйцэтгэж байгаа аргаа олон нийтэд мэдэгдэхгүйн тулд бие даагч болон МАХН-ын ганц ганц төлөөлөл гаргахыг ч мартсангүй. Тэдгээр нь үнэхээр өөрсдийнхөө чадлаараа өрсөлдөөд гараад ирлээ гэдэгт хэн ч эргэлзэхгүйгээр хийгдлээ.

Тэгснээр санал тоолох “хар машинд” үл итгэгчдийг няцаах болно. Гэхдээ тэдгээр төлөөллийг ч гэсэн өөрсдийн бодлогодоо ашиглаж болох талаас нь нарийн сайн шилж сонгож гаргасныг сонгуулийн ажлын үйл явцаас анзаарч болно.

Тухайлбал 4 дүгээр сарын 20-нд багтаан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн бие даан нэр дэвшигчдийн дотор С.Жавхлангийн нэр байгаагүйг дурьдах хүн олон. Тиймээс ч дуучин С.Жавхлан маань намаас нэрээ дэвшүүлэхээр нэлээн хэдэн намуудад очиж тохиролцоо хийж яваа тухай мэдээлэгдэж байсан.

Гэтэл сүүлдээ гэнэт бие даан нэр дэвшихээр болсныг нь зарласан нь түүнийг сонгуульд нэрийг нь дэвшүүлэн оролцуулах сонирхолтой, эрх мэдэл бүхий бүлгийн дэмжлэг зөвлөмж байжээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэдэг юм.

МАХН-ын ганц “ялагч” Баасанхүүгийн хувийн шинж чанар ч гадныханд ач холбогдолтой байсан нь ойлгомжтой. Монголын ард иргэдийг чонын амнаас гаргаж барын ам руу чулуудан, өөрсдийн тулгуураа шинэчлэн “зоож авах” Америк Жоны төлөвлөгөө ийнхүү амжилттай хэрэгжив.

Хөөрхий муу АН-ын дарга “хар машин”-д араараа тавиулснаа өнгөрсөн хойно л ухаарч, олигтойхон ган хийж ч амжсангүй суудлаасаа холбирон унав.

Сонгуулийн “хар машин”-ы гүйцэтгэлийг хөнгөвчлөхөд эрх баригч намуудын сонгуулийн олон талын луйврын ажиллагааны зохион байгуулалт ч ихээхэн тус болсныг орхигдуулж дүгнэх аргагүй.

Ийнхүү зээл авч, өр тавих бодлогыг “амжилттай” хэрэгжүүлсэн АН-ын үе дуусаж, одоо гадны хөрөнгө оруулалтыг шүтэгч МАН-ын мөрийн хөтөлбөр тээг саадгүй “сайхан” хэрэгжиж, Монголын үнэ цэнэтэй бүхнийг гадныхан өмчлөн эзэлж авах “шинэ үе” ирэв.

Монголын ард иргэдийн олонхи ухаан сууж, хэрсүүжих арай болоогүй байгааг ч энэ явдал харуулав. Одоо яая гэхэв. Арай илүү зовж зүдэрч үзэх л болж дээ!

Үүнийг л ард түмний үйлийн үр гэж хэлээд байгаа юм шүү дээ!

О.Лхагвадорж
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах