25 хуудас 26
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.10.13 1:22 pm
Бичсэн GaNBaYaR
хууль мэдэхгүй байдлыг чинь ашиглаж дээ.
дараагийн удаа бодолтой байгаарай.
ер нь халагдахдаа аль болох цомхотгол гэж байвал хэрэгтэй.
төрд өгсөн юмаа буцаад авах боломж бүрийг сайн ашиглаж байх хэрэгтэй.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.10.13 2:09 pm
Бичсэн Саруул
Ганбаяр мэдүүштэй мэдээлэл оруулжээ. Талархав
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.10.13 2:19 pm
Бичсэн Business.woman
Тушаал нь гараагүй байгаа, харин цомхотгол нтр гэж бичүүлчих гээд л хүлээгээд суугаад байна. Уг нь ч тэр хууль нтрээ мэдээд байгаа юм.
Харин намайг өргөдөл өгөөгүй байхад өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гэсэн тушаал гаргачихаад тэнэгтээд байвал яадгийм билээ гэж бодоод л байжийн....
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.10.13 2:29 pm
Бичсэн Саруул
Захирал бацаандаа шууд хэлкү юү до
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.10.13 3:51 pm
Бичсэн mmiracle
Тэр дикриттэй байгаа хүний оронд ажилласан бол наад цомхотгол нтр-д ордоггүй санагдаж байсан. Өөр тохирох ажлын байр олж өгнө л нтр гсн байдаг санагджийна.
Визнесвүмэн өөрийн саналаар гэчихсэн байвал захиралдаа хэлэхгүй юу би өргөдлөө өгөөгүй шд гээд. Тэхдээ захирлаа харж байгаад хэлчихсэн нь л дээр дээ. Ямар компаниас юм унахын биш нийгмийн даатгалаас гарах юм чинь чамайг хорлох гээгүй л бол нээх асуудалгүй бичээд өгөх байлгүй
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.25.13 7:18 pm
Бичсэн Business.woman
Өөрийн түүхээ бүтээ
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.27.13 5:15 am
Бичсэн YesYesYes01
shildeg n bolohguin temtsliin blog.
Hi
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.27.13 12:06 pm
Бичсэн tse123
Business.woman написал:Тушаал нь гараагүй байгаа, харин цомхотгол нтр гэж бичүүлчих гээд л хүлээгээд суугаад байна. Уг нь ч тэр хууль нтрээ мэдээд байгаа юм.
Харин намайг өргөдөл өгөөгүй байхад өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гэсэн тушаал гаргачихаад тэнэгтээд байвал яадгийм билээ гэж бодоод л байжийн....
Тэмцээрэй :)
Дажгүй блог байнаа.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 11-р сар.29.13 11:34 pm
Бичсэн Downloads
Интернэтийн орчин дах зар сурталчилгааны үр ашигтай шилдэг шийдлийг санал болгож байна. НЭГ ДАРАЛТ НЭГ ХЭРЭГЛЭГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ! Интернэтээр зардлын хяналттай үр дүнтэй зар сурталчилгаа хийх, өөрийн вэб, блогтой хүмүүс тухайн байгууллага, компани, бараа, бүтээгдэхүүний үгэн болон эсвэл зурган баннер заруудыг байрлуулсанаар орлого олох боломжийг
http://www.xypax.com/ олгох болно.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 12-р сар.07.13 8:33 pm
Бичсэн Business.woman
За мэдээж би үхээгүй амьд байгаа гэдгээ дуулгахад таатай байна.
Ойрдоо сонин сайхан ихтэй байгаа учраас найз нартаа бас үзэн ядагч нартаа дуулгахаар шийдлээ.
Би ажлаасаа гараад яг сар болж байна. Энэ нь намайг их зүйл бодогдуулахад хүрлээ. За би яг юу хийх вэ? гээд л эхлэнэ шүү дээ. Хүний нөөцийн чиглэлээр хэдэн газраас ажиллах санал ирсэн боловч бүгдэд нь татгалзсан хариу өглөө.....Би мөнгөнд дуртай л даа гэхдээ арай өөр аргаар мөнгө олмоор байна. Яагаад вэ? гэж үү?
1. Монголд хүнээ боддог компани их цөөхөн юм. Хүний нөөцийнхөн нэг талаасаа байгууллагаа төлөөлдөг ч гэсэн нөгөө талаасаа ажилчдынхаа сайн сайхныг давхар бүрдүүлэх учиртай харин энэ хүслийг минь биелүүлэхгүй бол байгууллагад хүний нөөц гэж ажиллаад ч яах юм.
2. Хүний нөөц бүх газарт жигдрээгүйгээс болоод шинэ орсон компанидаа дахиад л эхнээс нь суботник хийх гээд байна
3. Би үлгэр жишээ байх ёстой. Яс ажлын цагаа баримталдаг. Ийш тийшээ дэмий тэнээд гараад явчихдаггүй цэвэр оффисийн 8 цагийн ажилтан........... Хараал ид, би цаганд баригдахыг үзэн яддаг шүү дээ......
За дахиж хүний нөөцөөр ажиллахгүй гэж шийдлээ, дахиж удирдлагын түвшинд хагас эрх мэдэлтэй 2ын хооронд ажиллахгүй гэж шийдлээ, дахиж байгууллагын төлөө хуруу хумсаа зулгалахгүй гэж шийдлээ, дахиж 8 цагийн оффисийн эрлэг байхгүй гэж шийдлээ.............
Сайхан байна өө. Үнэнийг хэлэхэд би яг юу хүсч байгаагаа огт мэддэггүй байсан. Харин зарим зүйлийг хийгээд эхлэхээр би ядаж яг юуг хүсэхгүй байгаагаа ойлгож эхэлж байна.
Би дараах нөхцөлтэйгөөр ажил хийнэ.
1. Би оффисд 8 цаг заавал байх албагүй ажил хийнэ----- Энэ бол хамгийн чухал зүйл. Миний цаг миний хөрөнгө.
2. Надад шууд утгаараа ашигтай байх.------Би нэг ажиллаад эхлэхээрээ ухаан мэдрэл, хувийн амьдрал, эрүүл мэнд бүгдийг нь жийчихдэг сул талтай. Гэтэл энэ бүхний эцэст хэн өөдлөн дээдлэв? Компани? Удирдлагын баг? Тонил цаашаа, дахиж би хэн нэгний төлөө цус, хөлсөө зориулахгүй. Би хувийн компани байгуулаад нэг юм хийнээ гээд л бодоод байна гэхдээ яг юуг вэ? гэдгээ олоогүй л байна
3. Надад таалагддаг байх------ Би аз жаргалтай байвал л болоо... Бусад нь
4. Мөнгө их олдог байх
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 12-р сар.07.13 9:51 pm
Бичсэн Саруул
Business.woman написал:
... дахиж удирдлагын түвшинд хагас эрх мэдэлтэй 2ын хооронд ажиллахгүй гэж шийдлээ, дахиж байгууллагын төлөө хуруу хумсаа зулгалахгүй гэж шийдлээ, дахиж 8 цагийн оффисийн эрлэг байхгүй гэж шийдлээ.............
Би дараах нөхцөлтэйгөөр ажил хийнэ.
1. Би оффисд 8 цаг заавал байх албагүй ажил хийнэ----- Энэ бол хамгийн чухал зүйл. Миний цаг миний хөрөнгө.
2. Надад шууд утгаараа ашигтай байх.------Би нэг ажиллаад эхлэхээрээ ухаан мэдрэл, хувийн амьдрал, эрүүл мэнд бүгдийг нь жийчихдэг сул талтай. Гэтэл энэ бүхний эцэст хэн өөдлөн дээдлэв? Компани? Удирдлагын баг? Тонил цаашаа, дахиж би хэн нэгний төлөө цус, хөлсөө зориулахгүй. Би хувийн компани байгуулаад нэг юм хийнээ гээд л бодоод байна гэхдээ яг юуг вэ? гэдгээ олоогүй л байна
3. Надад таалагддаг байх------ Би аз жаргалтай байвал л болоо... Бусад нь
4. Мөнгө их олдог байх
Ай даа, ердөө л наадах чинь шүү дээ

Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 4:55 pm
Бичсэн Business.woman
Саруул написал:Business.woman написал:
... дахиж удирдлагын түвшинд хагас эрх мэдэлтэй 2ын хооронд ажиллахгүй гэж шийдлээ, дахиж байгууллагын төлөө хуруу хумсаа зулгалахгүй гэж шийдлээ, дахиж 8 цагийн оффисийн эрлэг байхгүй гэж шийдлээ.............
Би дараах нөхцөлтэйгөөр ажил хийнэ.
1. Би оффисд 8 цаг заавал байх албагүй ажил хийнэ----- Энэ бол хамгийн чухал зүйл. Миний цаг миний хөрөнгө.
2. Надад шууд утгаараа ашигтай байх.------Би нэг ажиллаад эхлэхээрээ ухаан мэдрэл, хувийн амьдрал, эрүүл мэнд бүгдийг нь жийчихдэг сул талтай. Гэтэл энэ бүхний эцэст хэн өөдлөн дээдлэв? Компани? Удирдлагын баг? Тонил цаашаа, дахиж би хэн нэгний төлөө цус, хөлсөө зориулахгүй. Би хувийн компани байгуулаад нэг юм хийнээ гээд л бодоод байна гэхдээ яг юуг вэ? гэдгээ олоогүй л байна
3. Надад таалагддаг байх------ Би аз жаргалтай байвал л болоо... Бусад нь
4. Мөнгө их олдог байх
Ай даа, ердөө л наадах чинь шүү дээ

Удаан уулзаагүй хайртууд минь сайн уу?
Би та нарт дуулгах мэдээтэй
Би хөтлөгч болсон. тэгээд л тэр хихи
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 5:22 pm
Бичсэн Dondogoo
аль тв*д вээ ккк
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 5:26 pm
Бичсэн Business.woman
Тв намайг мэргэжлийн биш гээд тоогоогүй ээ. Хувийн студид нэг нэвтрүүлэг хийгээд цацах л санаа байна шд. Одоо бол зөвхөн төлөвлөх шатан дээрээ л байна
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 5:31 pm
Бичсэн Dondogoo
чи чинь ууг нь овоо нуруу туруу царай зүстэй юм чинь тв үнэхээр сонирхож байгаа бол нэвтрүүлэгч хөтлөгчийн курсуудад суугаад л бүх юм ок юм бишүү
Удахгүй цаг агаарын мэдээг чамайг харж үздэг ч болох юм билүү ккк за амжилт
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 5:32 pm
Бичсэн GaNBaYaR
ямар сэдвээр түлхүү нэвтрүүлэг хийх Юм?
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 5:42 pm
Бичсэн pcd
Би нэг ажиллаад эхлэхээрээ ухаан мэдрэл, хувийн амьдрал, эрүүл мэнд бүгдийг нь жийчихдэг сул талтай.
Энэ сул талыг чинь тонил цааша гэж хэлмээр байна. ямар ч ажил хийсэн, өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. :р тэгэж чадахгүй бол эзэн биенд өөрт нь асуудал байна гэсэн үг шдээ.
Шинэ ажилд нь амжилт хүсье.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 3-р сар.31.14 6:12 pm
Бичсэн Business.woman
Бүгдэнд нь баярлалаа бас ямар төрлийн нэвтрүүлэг үзмээр байгаагаа хэлж болно шүү. Ялангуяа линктэй нь явуулбал бүр сайн. Тэгээд та нартайгаа эргэх холбоотой ажиллана аа... Бас ПСД-д баярлалаа. Би өөрийгөө хайрлах болно оо.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 9-р сар.21.17 7:58 pm
Бичсэн Business.woman
Хараал идсэн блогоо ямар их санаа вэ? Би сүүлийн үед аймар эмороод эхлэв. Надад зүрхийг минь ойлгодог, толгойг минь ойлгодог тийм хүмүүс л хэрэгтэй. Зүрх сэтгэлээ нээхээс айдаггүй, зүгээр л дэлгээд хаячдаг нэг тийм..... Хуучин би яаж болдог байлаа???? Гэсэн чинь хөөрхий минь блогоо мартчихсан байж байгаад саналаа шд. Миний паян ямар дуусах бишдээ!! Дараа бичнээ ккк
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 9-р сар.22.17 1:11 am
Бичсэн Spring_snow
Business.woman написал:Хараал идсэн блогоо ямар их санаа вэ? Би сүүлийн үед аймар эмороод эхлэв. Надад зүрхийг минь ойлгодог, толгойг минь ойлгодог тийм хүмүүс л хэрэгтэй. Зүрх сэтгэлээ нээхээс айдаггүй, зүгээр л дэлгээд хаячдаг нэг тийм..... Хуучин би яаж болдог байлаа???? Гэсэн чинь хөөрхий минь блогоо мартчихсан байж байгаад саналаа шд. Миний паян ямар дуусах бишдээ!! Дараа бичнээ ккк
Хүлээж байя...
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 9-р сар.22.17 7:30 pm
Бичсэн kill zone
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 10-р сар.13.17 7:35 pm
Бичсэн Business.woman
За надад байгаа сонингоосоо дуулгая
1. Би найз залуутай болсон
2. Би урьд нь хүсээд байсан цагт баригдадгүй, даргад дээрэлхүүлдэггүй, орлого хэд дахин сайтай ажил хийж байгаа.
3. Хүн давруу цус юм. Одоо цагт баригдадгүй, даргад дээрэлхүүлдэггүй, орлого дахиад хэд дахин сайн, ирээдүйтэй, имиджтэй ажил хайж байгаа хахах. Яагаад вэ? гэвэл одоогийн ажил минь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, дандаа халтайж хултайж явдаг болохоор эмэгтэй хүн чинь тэрэндээ их эмзэглэнэ. залуу хүн байна дахиад хүчээ өөр зүйлд сориод үзье гэж бодож байна.
4. Би умайн хүзүүний хоргүй хавдартайгаа мэдсэн. Эмчилгээний шатанд явж байгаа.
5. Анхны хайртайгаа лифтэн дотор тааралдаад жоохон юм ярьсан чинь золтой л үхчихээгүй. Фак
6. Оройн ангиар давхар мэргэжил эзэмшсэн.
7. Олон нийтийн сүлжээгээр миний талаар аймар буруу ойлголт өгсөн мэдээлэл цацагдаад 6 жил болж байна. ОУ байгууллага ядаж байхад тэр нь. Шүүхдэх үү байхуу? гэж бодоол байгаа сачий хүркү бол хэцүү дэ
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 10-р сар.14.17 11:40 pm
Бичсэн Business.woman
За урьд нь мөнгө олдог, цагт баригдадгүй, даргад дарамтлуулдаггүй ажилтай болохыг хүсч байснаа авчихлаа.
Одоо харин өөр хүсэлтэй байна. Миний хүсч буй ажил
1. Залуу хүний цог жавхааг чимсэн
2. Олон нийтэд хүндлэгддэг.
3. Мэдээж их мөнгө бага цагт хийдэг
4. Олон жилийн ирээдүйтэй хөгширтлөө хийж болохоор
5. Чадвал тэрүүхэн тэндээ алдар нэр авчирдаг
6. Мэдээж би дуртай байх тийм л ажил хиймээр байна
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 10-р сар.15.17 12:15 am
Бичсэн Business.woman
Цалин сайтай байхын сайхныг сүүлийн 2 жилд мэдэрсээн. Хамгийн түрүүнд гэртээ засвар хийсэн. Ихэнх тавилгаа шинэчилсэн. Манайх гэдэг айл гэртээ гадны ямарч хүнийг оруулдаггүй хатуу дүрэмтэй байлаа шд. Энэ их хөөрхөн цэмбийсэн сэмбгэр охидууд ийм навсгар овоохойд амьдардаг гэж хэн ч хэлэхээргүй дээ. Хүмүүс яагаад танайд орж болохгүй гэж? гэдэг асуултанд худлаа шалтаг олох ямар зовлонтой гээч.
Дараа нь хийж үзэхийг хүссэн зүйлсээ ер нь л хийсэн. Бас мөрөөдлийн амьдралын хэв маягаар амьдарч нэлээд л маяглалаа. Уг нь маньдаа л мөрөөдлийн болохоос зарим хүнд байдаг л зүйл байх л даа. Өглөө босоод кафе шопд дажгүй өглөөний цай захиалж, кофе уунгаа ном сонин уншиж, нөтбүүкээ балбаад л .....
Бас эргэн тойрныхондоо тусалсан. Том дүүгийн төгсөлт энэ жил болно. Тэрэнд өөрийнхөө ч мөрөөдөж зүрхэлж байгаагүй гоё салоны гоё дээл захиалж хийлгэж өгсөн. 2 дахь дүү маань гадаадад сурч байгаа тэрний онгоцны зардал, онлайн сургалтын мөнгө, эхний сарын амьжиргааны мөнгө нэлээдийг өгсөн.Бага дүүгийнхээ гоо сайханд л хичнээнийг зарчивдаа. Мань хүн өсвөр насных арьсан дээр нь батга гараад эмчлүүлсийн. Бас дүү нараа туршилтын журмаар ажиллуулсан. Муусайн нусан буунууд хүн нугасалхаа дөхсөн.
Өөртөө дулаахан хувцас авсан, хавдарын эсрэг эм нь аймар үнэтэй, мөнгөгүй байсан бол би тэгээд даамжруулсаар байгаад хортой хавдар болгох байсынмуу хайшаан?
Мөнгөтэй байхын сайхныг мэдрэхийн зэрэгцээгээр мөнгөөр юуюу авч болдоггүйг ойлгосон.
Манай гэр өөдлөн дэвжээд л байгаа мөртлөө байнга л хэрүүлтэй байдаг. Сайхан харьцаа гэдэг ямар чухал зүйл юм бэ? гэдгийг мэдэлгүй өссөн юм байна гэдгийг ойлгож байна. Бас арчаатай байдал. Манайхаас өчнөөн ядуу, өчнөөн нялх хүүхэдтэй айлууд цэмбийгээд л байж болдог. Манай гэр л халтайсан, навсайсан гэрт нэг л ажил хийдэггүй хэрүүл хийсэн том дуутай хүүхдүүд. Би дүү нартаа зөндөө мөнгө хөрөнгө зарцуулсан мөртлөө ёстой талархал гэж мэдэхгүй шүү дээ. Намайг зүгээр л мөнгөний үнээ гэж хардаг. Авах болохоороо сайхан аашилчихаад, эргүүлээд тус гуйхаар нь шазав татав гээд л явчихна. Өөр хүн байсан бол ЗАЙЛ харьцах албагүй шд. Гэтэл яг өөрийн дүү нар дээр ирэхээр цаана нь ээж, аав байгаа гэж бодогдоод туслахаас өөр аргагүйд хүрэх юм. Заримдаа бүр цус нөж болтолоо зодолддог. Охидууд шд.
Яагаад ч юм мөнгөтэй болох тусмаа би нэг тийм crappy хувцасламаар санагдаад байдаг болчихсон шд. Хуучны нөгөө аль болох хүн амьтныг гоё гутлаар алмайруулах сонирхол яагаад ч юм буурчихсан. Аль болох хүн надад яаж хандахнуу гэж туршсан шээг, халаасандаа гараа хийсэн алхсан л хүн болсон.
Өөрөө олж байгаагаас хойш хүнд бас туслая гэж бодоод найзууддаа бүгдэнд нь л дэмжлэг үзүүллээ. Сүүлдээ мань нөхдүүд намайг харах гэж биш мөнгө гуйх гэж залгадаг л болчдог юм байна лээ
Одоо амьдралын илүү үнэ цэнэтэй байдлыг хүсч байна. Амьдралын баталгаа, халуун дулаан уур амьсгал, хувийн ололт амжилт, итгэл даах хүмүүсийг л илүү хайж байна даа
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 10-р сар.16.17 12:36 am
Бичсэн Business.woman
би 1 мэргэжлийн ном бичиж байгаа.
Re: Шилдэг нь болох тэмцлийн блог
Бичигдсэн: 10-р сар.16.17 12:51 am
Бичсэн croft
Олсон мөнгөө хурааж болдоггүй юм уу. Яагаад дандаа зарлагадаад байдаг юм. Мөнгө дандаа олдоно гэж байхгүй шд

.