Тансаг, чамин, хээнцэр, гоёмсог, аз жаргалтай, баяр хөөртэй холхих, хөгжилдөх хүмүүс, хурц тод, өнгөлөг, хөвсгөр зөөлөн, саглагар мододтой үдшийн дуу шуугиан...
Гринчээс бусад нь ийм мэдрэмжийг сайхан, гэрэл гэгээтэй талаас нь хардаг нь сайхан юмдаа.
Шинэ он гарах дөхөхөөр л бүжиг цэнгээн, ихэмсэг бүсгүйчүүд улам их анхаарал татдаг юмдаа золиг гэж... Сайн гүйцэтгэлтэй бүжиглэсэн санагдлаа. /мэдээж би мэргэжлийн бас олны танил мэргэн шүүгч биш шүү дээ/
Бас сайхан нэвтрүүлэг /гайхалтай эерэг хандлагатай бас үнэхээр ашигтай төсөл гэдэг талаас нь яриад илүүц биз, үнэхээр гайхалтай/ байнаа байна Extreme Makeover Home Edition.
Нэвтрүүлгээ амьдруулж чаддаг залуу л даа
Бурхан бус хүмүүс бие биедээ туслах, дэмжих, олны хүчийг харуулах... ямар гайхалтай үр дүнд хүрч, ямар их сэтгэл хөдлөл, урам зориг, эрч хүчийг бусдад мэдрүүлж чадаж байгааг харах, ухаарах сайхан байдаг.
Жаахан бухимдуу хэрүүлтэй байсан хос хоёр нэвтрүүлгийг үзээд суухдаа ямар их хайртайгаа ойлголцож, асар ихийг багахан үгээр илэрхийлж чадсанаа нэвтрүүлгийн төгсгөлд гэнэт мэдэрч, тэр үдэш хайрын үдэш болсон тохиол bemgx миний амьдралд их ойрхон болж өнгөрч байсан. Бас сонирхолтой, сайхан л санагдсан.
Хүн муу явж болно, хүн сайн явж болно, хүн бухимдуу явж болно, хүн баяртай явж болно, хүн чинээлэг явж болно, хүн дутмаг явж болно... очиж очиж хорвоогийн хамгийн ховор, ганцхан тохиох тохиол тохиолдчихсон мэт зөвхөн өөрийгөө эсвэл тэр хэн нэгнийг дүгнэж, цэгнэх хэрэггүй ээ. Та үнэн голоосоо бодсон л бол илэрхийлээгүй байхад тань ойлгогдоно.



