Хувьцаа болон Бонд

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“МАХИМПЕКС” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙНХЭЭ ЭЭЛЖИТ ХУРЛАА ЗАРЛАЛАА


“Махимпекс” ХК нь 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 14.00 цагт компанийн байран дээрээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулахаар болжээ.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Компанийн 2012 оны үйл ажиллагааны тайлан
Компанийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
Бусад
Бүртгэх өдөр: 2013 оны 03 сарын 26-ны өдөр.

Холбоо барих утас: 98555575, 98110955
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ДАРХАН НЭХИЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

“Дархан нэхий” ХК нь 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 14 цагт өөрийн байрандаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа нийт 77.16 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус компани нь 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 9.90 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн борлуулж, 1.60 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны цэвэр ашгаас 1.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэлийн хувьд том ширний үйлдвэрлэлийг нэмэдүүлэхэд гол анхаарч ажилласан бөгөөд нийт 1.40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 40.71 хувийг нь ширний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулж, 4.30 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэж, үйл ажиллагааны зардлаа 32 хувиар бууруулсан үр дүнтэй ажиллажээ.

Түүнчлэн “Дархан нэхий” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчиддээ 2012 онд ногдол ашиг тараахгүй гэж шийдвэрлэсэн ба компанийн ТУЗ-ийн хараат гишүүнд Э.Батсайхан, Х.Золжаргал, Д.Батжаргал, Б.Гэрэлмаа, Б.Түвшин, Р.Сумбанхүү нар, хараат бус гишүүнд Ж.Баярсайхан, Р.Бямбадорж, Д.Нацагдорж нар тус тус сонгогджээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2012 ОНЫ НОГДОЛ АШГАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЖЭЭ

“Гермес Центр” ХК нь 2012 оны үйл ажиллагааны ашгаасаа нэгж хувьцаанд 4.57 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд уг мөнгийг байршуулсан байна.

Эх сурвалж: ҮЦТТТХТ ХХК
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ


“Улаанбаатар зочид буудал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 4 сарын 11-ний өдрийн 15 цагт нийт хувьцаа эзэмшигчдийн 86%-ийн ирцтэйгээр компанийнхаа байранд хуралдлаа.
Тус компанийн борлуулалтын орлого нь өмнөх оноос 8%-иар өсч нийт 6.12 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 0.7%-иар буурч 2.28 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2011 онд борлуулалтын орлогын өсөлт 37% байсан бол энэ онд 8% болж өсөлт буурсан шалтгааныг компанийн удирдлагууд маркетингийн үйл ажиллагаа муу, гадаад аялал, жуулчлал багассан, шинэ зочид буудлууд нээгдэж өрсөлдөөн нэмэгдсэн зэрэгтэй холбон тайлбарлаж байв.
Буудлын өрөө ашиглалт дунджаар 47%-тай байдаг ба өрөөний ашиглалт, орлогыг нэмэгдүүлэхийн тулд 2013 онд буудлын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөн, Франц улсын барилга, архитектурын компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг ажлын өртөг өндөр, нийслэлээс хотын төвд шинээр дэд бүтэц, эрчим хүчний шугам өгөхгүй байгаа зэргээс шалтгаалан өргөтгөлийн ажил удааширч, саатах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 300 төгрөг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь цэвэр ашгийн 4.37%-ийг эзэлж байна.

Тооллогын комисын дүн:

1. Хуралд оролцогсдын 100 хувийн саналаар 2012 оны үйл ажиллагаа, 2013 оны зорилтот ажлыг дэмжив.
2. Аудитын хорооны тайланг 100 хувийн саналаар хангалттай гэж дүгнэв.
3. Хурлын 100% саналаар нэгж хувьцаанд 300 төгрөг олгохыг зөвшөөрөв.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ХЯЛГАНАТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
“Хялганат” ХК-ийн 2013 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 04 сарын 15-ны 10 цагт Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд өөрийн байранд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 83,88 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
“Хялганат” ХК нь 1957 онд хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн үндэс суурь тавигдсан. 1975 онд 250,000 шоо метр мод бэлтгэх хүчин чадалтай аж ахуй нэгж болж ашиглалтанд орсон. 1992 онд хувьчлагдан “Хялганат” ХК болсон. Одоо мод бэлтгэл, зүсмэл үйлдвэрлэлт, үржүүлэг ойжуулалт, нөхөн сэргээлт, төмөр замаар ачаа ачиж буулгах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн 2012 оны үйл ажиллагааь санхүүгийн үзүүлэлтүүд:

Компани 2012 онд 103 975.4 мян/төгрөгийн борлуулалт хийж 102 805.1 мян/төгрөгийн зардал гаргаж 1 140.3 мян/төгрөгийн ашигтай ажиллаа. Борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос 34.4 хувиар буюу 26 655.4 мян/төгрөгөөр өссөн байна. Улсын болон орон нутагт төлдөг татваруудыг бүрэн хуулинд заасан цаг хугацаанд нь төлж татварын ямарч өргүй гарсан ба ажилчдын цалин хөлсийг бүрэн төлсөн.

Авлага өнгөрсөн оныхоос 57.9 хувиар буюу 8 000.7 мян/төгрөгөөр буурч хугацаа хэтэрсэн авлагаас 6 000.0 мян/төгрөгийн авлагыг барагдуулсан.

Өглөг өнгөрсөн оныхоос 40 шахам хувиар буюу 4 579.1 мян/төгрөгөөр буурч төлөгдөх хугацаандаа байсан өглөгийн 78.2 хувиар багассан.

Өнгөрсөн оныхоос борлуулалт 34.4 хувиар илүү байгаа боловч цэвэр ашиг бага байгаа нь мод тээврийн зай холдсон, сэлбэг, шатахууны үнэ нэмэгдсэн зэргээс болж ашиг өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан хараат бус “Далай ван” аудитын байгууллагаар үндсэн хөрөнгөө дахин шинэчилсэн үнэлгээ хийлгэж үндсэн хөрөнгө 167 425.2 мян/төгрөгөөр нэмэгдсэн.

Ногдол ашгийн хувьд компанийн ТУЗ-өөс 2012 онд компани хэдий цэвэр ашигтай ажилласан ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ.

Компанийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын говил багийн нутагт байрлах оффисын барилга төмөр зам, газрыг бүрэн ашиглаж орлогыг нэмэгдүүлэх
- Мод тээврийн зай холдож өртөг зардал нэмэгдэж байгаа тул зүсмэлийн гарцыг нэмэгдүүлэх, үзүүр, зах, рекийг бүтээгдэхүүн болгон ашиглаж борлуулах, түлээ бэлтгэж орлого олох зэргээр орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж модны ашиглалтыг сайжруулах гэсэн үндсэн 2 зорилт тавин ажиллаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах нэр бүхий этгээдүүд компанийн ТУЗ-ийн гишүүдээр сонгогдон ажиллахаар боллоо.
Хараат гишүүдээр:
- С.Шаравдорж
- Б.Ууганбаяр
- А.Алтан
- Ш.Наранцацрал
- Д.Булганчимэг
Хараат бус гишүүдээр:
- М.Нэргүй
- В.Оюумаа
- Б.Мөнхжаргал
- Д.Сүхбаатар нар сонгогдон ажиллахаар боллоо.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

ААН-ҮҮД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГАА БУЦААХ БОЛОМЖТОЙ

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны 132 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авахаар төлбөр төлсөн аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргасан тохиолдолд уг төлбөрийг нь тухайн аж ахуйн нэгжийн дансанд буцаан шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг "ҮЦТТТХТөв” ХХК-д даалгасан байна.

Уг тогтоолын дагуу ААН нь хэрэв хүсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгаасаа татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авах боломжтой болжээ.

Захиалгаасаа татгалзах хүсэлтэй бол ААН нь ямар шалтгаанаар буцаах гэж байгаа тухай албан бичиг, нэхэмжлэхийн хамтаар “ҮЦТТТХТөв” ХХК-д хандах аж.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ТУЛГА” ХК-ИЙН НОГДОЛ ХУВИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА

СЗХ-ны 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 143 тоот тогтоолын дагуу “Тулга” ХК-ийн ногдол хувийн мөнгө болох нэгж хувьцаанд 14,311 төгрөгийг тараахаар шийдвэрлэсний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршууллаа.
Эх сурвалж: ҮЦТТТХТ ХХК
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
weareyoung
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 21
Нэгдсэн: 8-р сар.21.12 3:21 pm

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн weareyoung »

SA gishuun mash heregtei medeelluudiig oruulj bgad talarhaj bna. bi bas ene zakh zeel deer ajilladag. bukh hurald suuh bolomjgui uchraas chinii oruulsan medeelliig anhaaraltai unshij bna. amjilt husie.
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ТУЛГА” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

“Тулга” ХК нь хэлбэрээ өөрчлөн ХК-аас ХХК болох хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасны дагуу хороо 2013 оны 04 сарын 10-ны өдрийн 143 тоот тогтоолоор тус компанийн олон нийтэд санал болгон гаргасан нийт 131,620 /нэг зуун гучин нэгэн мянга зургаан зуун хорь/ ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан компанийн хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 24.1, 53.1 дэх заалтын дагуу компанийг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрх үүсч байгаа бөгөөд нэгж хувьцааг эргүүлэн худалдан авах үнийг 14,311/арван дөрвөн мянга гурван зуун арван нэг/ төгрөгөөр тогтоосон байна.
Уг эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн хувьцаа эзэмшигч та бүхэн өөрсдийн үйлчлүүлдэг брокер дилерийн компани дээрээ ирж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
linbold
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 609
Нэгдсэн: 6-р сар.24.09 9:22 pm

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн linbold »

Sa юм асууя хө.
Дээхэн үед өмч хувьчлал яваад хүмүүст нэг өнгө өнгийн тасалбар тараасандаа. Тэр үед л аавын дансанд хэдэн хувьцаа байсан юм шиг байгаан. тэгээд тэр үед мэдлэг мэдээлэл хомс тул хаячиж. Хэдэн жилийн өмнө сүртэй нэртэй ард иргэдэд тараах болж дансаа шалгатал нэг брокерийн пүүст аавын данс нь байна. Хэдэн ширхэг хувьцаа байна гэж гарч ирэвээ. өнөөх газарт нь уулзтал танийх өмнө өөр хувьцаа байгаад та зараад одоо /Могой гол ч гэл үү гэлээ байз/ нэг газарын хувьцаа болчиж гэхийн. Тэрийг одоо яаж шалгаж байгаа эсэхийг нь мэдэх вэ хө. өнөөх брокерийн пүүс нь одоо энэ чинь байхгүй дээ .. нтр гэсэн гэхийн байхгүй бол яахдаараа данс нээлттэй байдаг билээ
энийг нэг тайлбарлаад өгөөч хө..
Life is very nice, love it..
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Хөрөнгийн бирж дээр очоод дансны лавлагаа авч болох байх. Хаана ямар компани дээр хэдэн ширхэг ямар компаний хувьцаа байгаа нь гараад ирнэ. Өөрөө л зарах захиалга өгөөгүй бол дансандаа л байх ёстой.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“УВС ХҮНС” ХК- ИЙН НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДЭЭС ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЖЭЭ

“Увс хүнс” ХК-ийн нийт хувьцааны 99.84%-ийг эзэмшдэг нэгдмэл сонирхолтой этгээдүүдээс гаргасан тендер саналыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 134 тоот тогтоолоор зөвшөөрсөн байна.
Тус нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг нэг бүрийг нь худалдан авах үнийг 150 /нэг зуун тавь/ төгрөгөөс доошгүй байхаар тогтоосон ба уг саналын хүчинтэй хугацааг 2013 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоожээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 4-р сарын 20-ны өдрийн 12 цагт компанийн өөрийн байранд нийт 159,682 ширхэг буюу нийт хувьцааны 93 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
Компанийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
Компанийн аудитын хорооны тайлан
Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогоос нэгж хувьцаанд 9000 төгрөг олгох
2013 онд хувьцаа эзэмшигчдэд тараах ногдол ашгийг 500 төгрөг
ТУЗ-ийн хараат гишүүдээр Б.Мөнхдалай, Ж.Сайнжаргал, Ч.Тогтохбаатар, Б.Ганбат, Л.Цэцгээ, Г.Баттулга нарыг, хараат бус гишүүдээр Б.Мөнхзаяа, Д.Галбадрах, Б.Мөнгөн нарыг тус тус сонгогдлоо.
ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын 2013 оны зардлын төсвийг хэлэлцэн 3,116,887,723.79 төгрөгөөр тус тус батлав.
“Атар Өргөө” ХК нь тайлант онд нийт 10.70 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 842.76 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 57.53 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэлдээ 2012 онд 537.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, техникийн шинэчлэл хийн бүтээгдэхүүний гарцыг сайжруулах, түүнчлэн үйлдвэрлэлийн байраа засварлахад гол анхааран ажиллажээ.

Тус компанийн ТУЗ-ийн хурлаас 2012 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийн ногдол ашиг, үл хөдлөх хөрөнгө/агуулах болон гражын зориулалтаар ашиглаж байсан байгууламж/ худалдан борлуулсан орлогоос 9,000 төгрөг тараахаар шийдвэрлэсэн байна.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Uka_123
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 2-р сар.18.13 5:04 pm

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн Uka_123 »

Энэ хувьцаа бувьцаа буцаах албан бичиг, нэхэмжлэл загвар байвал олж өгөөч банкны хичээл дээр мэдээлэл бэлтгэх гэсийн. Тулаач
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“ДАРХАН ТЭЭВЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“Дархан тээвэр” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 04 сарын 24-ний өдрийн 14 цагт нийт хувьцаа эзэмшигчдийн 96.8%-ийн ирцтэйгээр “Монгол алт” ХК-ийн байранд хуралдлаа.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд :
1. Компанийн 2012 оны санхүүгийн тайлан
2. Санхүүгийн тайланд хараат бус гишүүдийн дүгнэлт
3. Ноогдол ашиг тараасан тухай
4. Ноогдол ашиг олгох тухай
“Дархан тээвэр” ХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа сэргээн, Дархан уул аймагт хүнс, барилгын материал, техникийн сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тайлант онд борлуулалтын орлого нь 1.93 тэрбум төгрөг, цэвэр ашиг нь 130.10 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 47.05 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн компанийн ТУЗ-ийн хурлаас 2012 онд нэгж хувьцаанд 400 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“МОНГОЛ НЭХМЭЛ” ХК –ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“Монгол нэхмэл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 04 сарын 26- ны өдрийн 15.00 цагт компанийн байранд нийт хувьцаа эзэмшигчдийн 80.68 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус компани нь 2012 онд ноос ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихээр гаргасан засгийн газрын бондын мөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг 7%-ийн хүүтэйгээр зээлснээр үйлдвэрт шаардлагатай байсан тоног төхөөрөмж худалдан авах, тоног төхөөрөмжийн их засвар хийх, түүхий эд худалдан авах зэрэгт зарцуулсан байна. Гэвч үйлдвэрийн барилга бүхэлдээ хуучирсан тул 2013 онд бүрэн засвар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд засварын ажлын өртөг өндөр байгаа нь асуудал болоод байна хэмээн тус компанийн удирдлагуудаас мэдэгдлээ.
Түүнчлэн “Монгол нэхмэл ХК” нь 2011 онд 14.38 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 211.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үр дүнтэй байна. Хэдийгээр ашигтай ажилласан боловч өр төлбөр , цаашид хийгдэх ажлуудад хөрөнгө санхүүжилт шаардлагатай байгаа тул 2012 онд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан байна.

Цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, чанар өнгө, дизайныг сайжруулахад анхаарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөснөөс гадна Засгийн газраас зарласан даавуу хийх төсөлд оролцохоор ажиллаж байгаа аж.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“МОНГОЛ АЛТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“Монгол алт” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны 04 сарын 24-ний өдрийн 11 цагт нийт хувьцаа эзэмшигчдийн 92.10% ирцтэйгээр компанийн байранд хуралдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- Компанийн 2012 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
- Компанийн ноогдол ашиг тараасан тухай
- 2012 онд ноогдол ашиг тараах тухай
- Санхүүгийн тайланд хараат бус гишүүдийн өгсөн дүгнэлт
‘’Монгол алт’’ ХК нь уул уурхай геологийн салбар, бүрэн дунд сургууль, зоогийн газар, ресторан үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тайлант онд 136.59 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 22.91 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Тус компанийн ТУЗ-ийн хурлаас 2012 онд нэгж хувьцаанд 150 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Компаниуд ийм ногдол ашиг өгчээ. Ард талд нь байгаа тоонууд ногдол ашиг нь шүү. Ремикон 1.27 төгрөг өгөөд балласан байна шд.

Зураг
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
hicheel
Жинхэнэ Бука Гишvvн
Бичлэгүүд: 2727
Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн hicheel »

SA написал:Компаниуд ийм ногдол ашиг өгчээ. Ард талд нь байгаа тоонууд ногдол ашиг нь шүү. Ремикон 1.27 төгрөг өгөөд балласан байна шд.

Зураг
WTF :xi:
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Дотоодын хувьцаанууд ёроолдоо тулчаад буцаж өсөөд байгаан биш үү. Индикатортай холбоогүй болохоор харах боломжгүй байна л даа. Гэхдээ бараг 3 жил уналаа. Одоо сэргэлт авах цаг нь болсон байж магадгүй шүү. Гадны хөрөнгө оруулалтын сангуудаар мөнгө орж ирж байгаа гэж дээр тв гээр яриад байсан. Ирэх жил хөрөнгийн биржийг олон улсын биржтэй холбоно гээд байгаа. Тэгэхээр тэсрэлт хийж болох юм. Монголчууд дангаараа биш гадны арилжаачид гэрээсээ Монголын хувьцаануудыг авах бололцоотой болох юм гэсэн. Тэгэхээр мэдэгдэхүйц үнийн савлагаа үүсэх байх.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
hicheel
Жинхэнэ Бука Гишvvн
Бичлэгүүд: 2727
Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн hicheel »

yag hezee gadnii birjtei holboh yum boloo? iluu nariin medee baival taviach.
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

2014 оны 1 сарын нэгнээс хууль хэрэгжиж эхэлнэ гэнэ лээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Сүүлийн үед төрийн мэдэлд байгаа бүх үйлдвэр, уурхайг үтэр түргэн хувьчлаад ард түмэндээ зар гэж их ярих болжээ. Гэхдээ 23 жил болж байхад одоо болтол хөрөнгийн бирж дээр арилжаанд идэвхтэй ордог хүн маш цөөн хэвээрээ л байна. Тийм тохиолдолд яг л 90 оны эхэн үе шиг нөгөө мөнгөтэй цөөнх нь үлдсэн үйлдвэр, уурхайнуудыг хуу хамах болно. Ирэх жилээс Монголын биржийг олон улсын биржтэй холбох гээд байна. Дотоодын хувьцаануудыг ч бас хуу хамах болно. Америкийн хоёрхон хөрөнгө оруулалтын сан орж ирээд үндсэндээ самраад хаячлаа шд сүүлийн хэдэн жил. Тэгэхээр бүхэл ертөнцтэй холбоод хаячихаар ч бүүр ноцтой юм болноодоо.
Хэдэн сая төгрөг барьж очоод хувьцаа авах нь битгий хэл хоногийн хоолоо авч дийлэхгүй иргэд олон мянгаараа байна. Тэдгээр иргэд бас л нөгөө гайхал өмч хувьчлалийн ард хоцрох болно. Өдий болтол хөрөнгийн бирж дээр данстай гэдгээ ч мэдэхгүй хүмүүс өч төчнөөнөөрөө байнаа. Тэгэхээр хувьчлалын хоёр дахь шуургийг эхлүүлэх хараахан болоогүй. Эртүүр нэг нөхөр ойрын 2-3 жилдээ багтааж төрийг өмчгүй болго ухааны юм ярьж байна лээ. Тэр хүнд хувьцаа авах мөнгө байгаад байдаг харин олон мянган энгийн иргэдэд нөгөө мөнгө нь байдаггүй. Энэ тэгэхээр маш хүч тэнцвэргүй тулаан болох нь тодорхой.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ луйвардаж, тэргүүн шүүгч Ц.Амарсайхан нь хамгаалж, хуулийг гууль болгож байна

“МАРАЛ ИНВЕСТ” БДК, “АЖНАЙ ИНВЕСТ” БДК-ИЙН БРОКЕР, ДИЛЛЕРҮҮД ХУЙВАЛДАН ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ТҮҮНИЙ ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Толгойгоороо хөрөнгө босгож чадахгүй бол бусдын эд хөрөнгийг луйвардан баяжиж дээшээ тэмүүлэх нь зарим нэгэн хүний өндөрлөгт хүрэх арга бололтой. Сүүлийн жилүүдэд иймэрхүү замаар даялж төрийн өндөрлөгт хүрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр “Ажнай” компани байгуулж энэ нийгэмд эрвийх дэрвийхээрээ хүч үзэж УИХ-д ч сонгогдож явсан нэгэн. Харамсалтай нь 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бараагүй. Одоо “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж буй. Бусдын өмч хөрөнгө манаж байгаа тэрбээр олон нийтэд арилжаалагдаж багагүй үнэд хүрсэн тус газрын хувьцаагаар их хөрөнгө босгож болохыг анзаарсан уу, эсвэл цэнхэр тасалбараар уурхайд хөрөнгө оруулаад мартсан иргэдийн хөрөнгийг өөрийн болгох гэж шунасан уу юутай ч Таван толгойн уурхайн хувьцааг захаас нь авахуулаад цуглуулж эхлэх ажлыг тойрон хүрээлэгчдээрээ эхлүүлжээ.

Мэдээж түүний хөрөнгөжих хүсэл, хууль бус аргаар хувьцааг өөрийн болгох зам тийм ч төвөгтэй байгаагүй биз. Хувьцааг цэцэг шиг л түүв. Цэнхэр тасалбараа уурхайн хувьчлалд зориулсан атлаа буцаж ногдол ашиг аваагүй олон жил болсон иргэдийн нэрс түүний эхний агнах “бай” болов. Ингэхдээ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаар нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан байх юм. Тэр нь гар дамжин борлуулагдсаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн халаасанд ордог байна. Иймэрхүү маягаар 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгоод байгаа нь хуулийнхны шалгалтаар батлагджээ. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэж үзэж буйгаа нуусангүй.

Тодруулбал “Ажнай инвест” БДК, түүнд ажиллаж байсан ажилтнууд дотоод мэдээллийг бусдад өгсөн байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт” Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно гэх мэтээр тус хуулийн олон заалтуудыг зөрчсөн болохыг тогтоожээ. Мөн “Анжнай инвест” БДК нь “Марал инвест” БДК-иар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Таван толгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг Д.Бат-Эрдэнэ өөрийн өмчлөлд шилжүүлж авчээ. Үүнд “Марал инвест” БДК-ийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн 15756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь “Марал инвест” БДК, “Ажнай инвест” БДК-ийн брокер, диллерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар нэр бүхий цөөн иргэд түүний дотор Д.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн байна.

ҮХСЭНИЙГ АМЬДРУУЛАГЧ

Тухайлбал, иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ 716214 гэсэн паспортын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ. Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал түүнийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байсан байх юм. Бас иргэн Д.Энхтайваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглөсөн байжээ. Иймэрхүү маягаар “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн халаасанд орсон иргэдийн хувьцаа хоёр гурван хүнээр бус нэг хэсэг хүний хөрөнгөөр гараа угааж, буяндаа бузар хураасан баримт байна.

“Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерийн пүүсүүд зөвшөөрөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж хувьцааг нь зарсан үйлдэлд Өмнөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгонтуяа, О.Бямбацогт, Ц.Баатарсүрэн Улаанбаатар хотын иргэн Б.Бэхбаатар, Баянхонгор аймгийн иргэн Ж.Эрдэнэдалай нар өртсөнөө саяхан олж мэдсэн байх юм. Дээр нэр дурдсан Н.Ганхуяг Д.Отгонтуяа нарын хувьцааг энэ оны тавдугаар сарын 25-нд өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн энэ луйварт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөн оролцсон баримт ч гарч ирж буй юм. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус үйдлийг дэлгэхээс өмнө Таван толгой нүүрсний уурхайн хувьцаа эзэмшигчдийн түүхийг сөхье.

ЦЭНХЭР ТАСАЛБАР ХАДАНД ГАРЧ БУСДЫН ШУНАЛЫГ ХӨДӨЛГӨСӨН НЬ

Анх буюу 1994 онд энэ уурхай хувьчлагдахад ажилчид нь хөрөнгө оруулжээ.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймагт амьдарч байсан иргэд. Тэд ард түмнээ өмчтэй болгох гэж төрөөс тараасан их хувьчлалын цэнхэр тасалбараа Таван толгойн нүүрсний уурхайдаа өгч. Харамсалтай нь шилжилтийн тэр он жилүүдэд борлуулалт байхгүй дөнгөж ажиллах, үгүйтэй байсан энэ уурхай хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг гэж тараадаггүй байв. Тараасан ч маш бага хэмжээний мөнгийг ногдол ашиг хэмээн өгдөг байжээ. Иймд хувьцаа эзэмшигчид тэр болгон ашиг хүртэнэ гэж хүлээж суудаггүй байсан байна.

Нэг ёсондоо цэнхэр тасалбарын гавьяаг ойлгодоггүй байсан үе. Бас хувьцаа эзэмшигчид нэгэнт хөрөнгө оруулагч хувь нийлүүлэгч учир хувьцаа байх ёстой газраа байж л байгаа гэж найддаг байсных биз. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн баялгаас хувь хүртэх тухай дор бүрнээ ярьж эхэлсэн. Удалгүй тэдний хувьцааг хадгалж хамгаалж, баталгаажуулж байсан Өмнөговь аймгийн “Далан” брокерийн пүүс татан буугдахад тус аймгийн нийт хувьцаа эзэмшигчдийг Улаанбаатар хотод байрлах үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл бүхий “Ажнай инвест” брокер диллерийн компани шилжүүлэн авсан байна. Үүнээс улбаалан “Ажнай” хэмээгддэг Д.Бат-Эрдэнийн луйврын ажиллагаа эхлэх суурь тавигдсан байх юм.

Тэгээд одоо 1999-2003 оны хооронд брокер диллерийн “Ажнай инвест” “Мөнхөд” зэрэг брокерын нэр бүхий диллерүүд “Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн тавин мянга гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл захиалгын гэрээгүйгээр хууль бусаар арилжаалж хэд хэдэн арилжаа дамжуулсны дараа өөрийн дансанд нэгтгэн авч байснаар энэ луйврын түүх эхлэж байгаа юм. Ингэхдээ Д.Бат-Эрдэнэ өөрийн хүмүүсийн дансанд хувьцааг байршуулж эхлэсэн нь тэр үеийн гүйлгээнүүдээс тод харагдана. Хувьцаа эзэмшигчид харин хувьцааг нь хулгайлж авсныг мэдээгүй байжээ.

ХУВЬЦАА ХУЛГАЙЛАГДАЖ ЭХЛЭВ

Тус уурхайд “Краз”-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг авснаар мэджээ. Бүтэн жил гаран Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансандаа буцаан байршуулж авчээ. Дараа нь иргэн Д.Энхтайван 3959 ширхэг хувьцаагаа алдсанаа мэдэж, УИХ-ын гишүүн Д.Арвинд ханджээ.Энэ явдлаас хоёрхон сарын дотор 2007 оны наймдугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тоот тогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувьцааг өмчлөх эрх сэргэх нь тэр. Дээрх хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа авсан сургаар бусад хувьцаа эзэмшигчид хоорондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна.

Гэтэл бүгд хувьцаагаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргав. Санхүүгийн зохицуулах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арваннэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувьцаа өмчлөх эрхийг сэргээжээ. Дараа нь иргэн Д.Отгонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэнэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувьцаагаа алдсанаа мэдэж Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна. Гэтэл тус газар “Та нарын хувьцаа итгэмжлэлээр зарагдсан байна. Хэрэв энэ итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өгчээ. Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ.

Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно шүүхийн шийдвэр шийдвэрүүдийг эргэж хянаад хүчингүй болгож өгөөч хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм. Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажиллагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн алинаар нь ч тус байгууллага оролцоогүй байв.

ДАРААЛСАН ДАРАМТ ХЭН МӨНГӨТЭЙД НЬ ҮЙЛЧИЛДЭГ ТОД ЖИШИГ

Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд дээрх хувьцааны талаарх шийдвэрүүдийг дахин хяна гэсэн заавар өгсөн баримт ч байгаа юм. Ц.Амарсайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх хурлыг даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэрийг ҮЦТТТХТ ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Харин ч тус газар хувьцаа эзэмшигчдийн өмчийг хадгалж хамгаалж чадаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөн нь буруу байна. Үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрхий бий гэж үү. Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж.

Тэгвэл энэ эрхийг сэргээсэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог. Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан локигоос үзвэл өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хулгайч, луйварчдыг дэмжиж өгөөч ээ гэсэнтэй агаар нэг юм. Юуны учраас хөндлөнгийн хүн энэ хэрэгт оролцож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг таахад ч бэрхтэй. Ц.Амарсайхан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаа зарж байх жишээтэй. Ингээд л “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн тоглох тоглоом, өөрийн болгох гэж улайрсан хувьцаа нь гарт нь гүйгээд ороод ирдэг гэнэ. Д.Бат-Эрдэнэ ч яахав, энэ зэргийн мөнгөөр бусдыг айлгаж байгаад хувьцаануудыг нь хумьж аваад болдог юм байж. Бүр хамаагүй 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг “Таван толгой” ХК-ийн хувьцааг бүгдийг нь авах их хүслээ гүйцээж гэж саная.

Гэхдээ төрөөс өгсөн тэр цэнхэр тасалбараараа хувьцаа эзэмшигчид хэдэн жилийн өмнө Таван толгойн уурхайд оруулахдаа Д.Бат-Эрдэнэд луйвардуулахын тулд өдий хүрсэн гэж үү. Мэдээж энэ уурхайтай тэдний амьдралын нэгээхэн хэсэг холбогдож байсан учир энэ уурхайгаа өнгөтэй өөдтэй яваасай хэмээн найдлага тавин энэ хүртэл явсан биз.

Г.ЯЛГУУН

http://www.shuurhai.mn/306.html
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Хувьцаа болон Бонд

Бичлэг Бичсэн SA »

Д.Баярсайханаас гурван тэрбум төгрөг нэхэмжлэх гэрээслэл үлдээжээ

Түгээх
Share on facebook
Share on twitter
2013-05-29 09:42:50 - Хууль
-ХАРАМСАЛТАЙГААР АМЬ НАСАА АЛДСАН "СИЛИКАТ" КОМДАНИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Д.ТУУЛ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАНААС ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛСЭН ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭЖЭЭ -
“Силикат” ХК нь 1965 онд байгуулагдсан цагаан тоосго, шохойны үйлдвэрлэл явуулдаг үндэсний томоохон компани билээ. Монгол Улсын бүтээн байгуулалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж, дотоодын тоосгоны хэрэгцээний 25 хувийг дангаараа хангаж байсан түүхтэй. Тэртээ 1965 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа “Силикат” компанийн үйлажиллагаа төрийн байгууллагаболон ашиг хонжоо хайсан хувийн компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас доголдож эхэлжээ. Бүр ямар ч хөрөнгө оруулалт хийж байгаагүй хувьцаа гаргахад туллаж байсан брокер дилерийн зуучлалын компанийн удирдлагууд “Силикат” ХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах гэж улайрч эхэлжээ. Санхүүгийн зохицуулах хороо болон “БИ ДИ СЕК” компанийн дарамт шахалтаас болж нэгэн иргэн харамсалтайгаар амиа алдсан гэнэ. Энэ талаар “Силикат” компанийн хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.
- Санхүүгийн зохицуулах хороо болон “БИ ДИ СЕК” компанийн хууль бус үйл ажиллагаа, дарамтаас болж хүний амь нас үрэгдсэн гэх мэдээлэл ирсэн юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-Үнэхээр харамсалтай зүйл болоод байна. Манай “Силикат” компанийн ТУЗ-ын дарга Д.Туул эгч минь ид хийх бүтээх насан дээрээ харамсалтайгаар амь насаа алдаж, бидэнд нөхөж баршгүй их гарз тохиолоо. Талийгаач маань энэ сарын 17-нд бурхан болсон. Жил гаруйн өмнөөс маш хүнд өвчинд нэрвэгдсэн байдаг юм. Хүнд өвчин тусах болсон шалтгаан нь сэтгэл санааны хүнд дарамтаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд удаадараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, брокер дилерийн зуучлалын компанийн хууль бус үйлдлүүд, тэдний хүнд дарамт шахалтаас үүдэлтэй юм. Төрийн байгууллага, хувийн компани хоёрын хамтарсан шахалт, дарамт, хууль бус үйл ажиллагаанаас болж хүний амь үрэгдсэнд үнэхээр их харамсч байна. Дээрх хоёр газрыг миний бие илт гүтгээд байгаа юм биш. Үүнийг баримттайгаар хэлж болно. Монголын нийт ард түмэнд Санхүүгийн зохицуулах хороо болон “БИ ДИ СЕК” компанийн хууль бус хүний мөс чанараа алдсан чанарыг дэлгэрэнгүйгээр хүргэх гэсэн юм.
-“Силикат” компанийн ТУЗ-ын дарга Д.Туул Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргахаар зэхэж байсан гэсэн?
-Тиймээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл өгөх гээд биччихсэн байсан юм. Даанч өргөдлөө өгч амжсанүй. Д.Туул дарга өргөдөлдөө Мэргэжлийн зуучлагч байгууллага гэгдэх “БИ ДИ СЕК” компани гэрээ байгуулж ажиллаж ирсэн цагаас төрийн байгууллагатай хуйвалдан, хууль тогтоомжийг илтэд санаатайгаар зөрчин манай компанийн эрхийг хууль бус аргаар авах гэж цаг үргэлж оролдон, биднийгсэтгэл санааны хүнд дарамтад оруулж ирсэн. Үүнээс болж миний бие илтэд доройтон өвдөж, зовж байна. Өнөөдөр би хэвтрийн байдалд орж маш хүнд байдалтай болоод байгаа бөгөөд үүнийгСанхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан болоод “БИ ДИ СЕК” компанийн захирал Д.Даянбилгүүн нартай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр эрх бүхий хүмүүсээс сэтгэл санааны болон өөрийн эмчилгээний зардал болох таван зуун сая төгрөг нэхэмжилж байна. Хэрэв миний амь нас үрэгдвэл нэр бүхий этгээдүүдээс гурван тэрбум төгрөг нэхэмжлэх болно хэмээн бичсэн өргөдөл байгаа. Мөн бурхан болохоос өмнө Д.Туул дарга нэгэн сэтгүүлчид ярилцлага өгсөн байсан юм. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагаа ч хэвлэгдэж амжаагүй байхад бурхан болчихсон. Иймд бидСанхүүгийн зохицуулах хороо болон “БИ ДИ СЕК” компанийн хуулийг уландаа гишгэж дураараа авирлаж байсныг баримттайгаар ярьсан ярилцлагыг ньхүргэхньхамгаас чухалюм. Талийгаач Д.Туулын өдөр тутмын сонины сэтгүүлчид өгч хэвлэгдэж байсан ярилцлагыг хүргэж байна.
- Д.ТУУЛ: БИДНИЙ ХӨЛС, ХӨДӨЛМӨРӨӨ ШИНГЭЭСЭН БҮХНИЙГ БИЧИГ, ЦААСНЫ АРГААР БУЛААХЫГ ОРОЛДОЖ БАЙНА-
-Санхүүгийн зохицуулах хороо хууль бус тогтоол үйлдэж, “Силикат” компанийн санхүүгийн үйл ажиллагаанд багагүй хохирол учруулсан тухай мэдээлэл сонин хэвлэлээр гарч байна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?
-Бүр эхнээс нь тайлбарлах хэрэгтэй байх. “Силикат” хувьцаат компанийн удирдлагаас 2008 онд шохойн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл боловсруулж, судалгаа тооцоо хийж, үүнд хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Ингээд Европын хөгжлийн банкнаас “Зоос” банкаар дамжуулан хоёр тэрбум төгрөгийн зээл авахаар болж, шугамын зээл нээлгэсэн. 2008 оны гурав, дөрөвдүгээр сард зээлийн шугамаас 700 сая төгрөг авч хөрөнгө оруулалт хийж байтал “Зоос” банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Зээлийн шугамаас нэмж 200 сая төгрөг олгоод тус банк зээл олголтыг зогсоосон. Ингэснээр бидний эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлууд талаар болж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад орох бэрхшээл тулгарсан. Хоёр тэрбумыг багцаар нь авч байж үр ашиг нь гарах ёстой учраас зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдсэн 1.1 тэрбум төгрөгөө үргэлжлүүлэн олгохыг Европын Хөгжлийн банк болон “Зоос” банкны удирдлагуудаас удаа дараа хүссэн.
-Ямар учраас үлдэгдэл зээлийг танайд олгоогүй юм бэ?
-“Зоос” банк 2009 оны арваннэгдүгээр сарын 20-нд дампуурч тус банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор бидний хүсэлт хэрэгжих бололцоогүй боллоо гэж бид ойлгосон. Санхүүгийн байдал хүндэрсэн 2010 оны гуравдугаар сард манай Улаанбаатар хотын салбар хариуцсан ажилтан “Үнэт цаасны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч андеррайтерийн компанитай хамтран “Силикат” компанийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр арилжиж, орлогоосоо өрөө төлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх боломж байгааг бидэнд хэлж, “Миний саналыг хүлээн авч дэмжээч, ингэж санхүүгийн хүндрэлтэй байдлаасаа түргэн гаръя” гэсэн. Санхүүгийн байдал төдийлэн сайнгүй байсан ч дээрх саналыг компанийн удирдлага зөвшөөрч өөрсдийн өмчлөлийн хувьцааны 30 гаруй хувийг хөрөнгийн зах зээлд гарган арилжаалж шаардлагатай мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд “Силикат” компанийн нэмэлт хувьцааг бэлтгэн гаргуулахаар 2010 оны дөрөвдүгээр сард зуучлагч компанитай “Андеррайтерийн гэрээ” байгуулан, тэдний шаардсан бүх мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгч байсан. Гэтэл 2010 оны долдугаар сард”Зоос” банкны бүрэн эрхт төлөөлөгч Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж,”Силикат“компаниас “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 1.8 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд шилжүүлсэн.
-Та нар бол “Зоос” банкны үйл ажиллагаа зогссон гэж үзэж байсан биз дээ. Тэгээд шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
-2010 ны наймдугаар сарын 9-ний өдөр шүүхээс 3539 тоот захирамжаар “Силикат” компанийн эд хөрөнгө болон 170126 ширхэг энгийн хувьцааг битүүмжлэх шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын 38 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан. Үүний дагуу есдүгээр сарын 13-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Н.Бадамханд “Эд хөрөнгө битүүмжлэх 38 дугаар акт үйлдэн “Силикат” компанийн эд хөрөнгө болон 170126 ширхэг энгийн хувьцааг битүүмжилсэн.
-Хэдий хугацаагаар битүүмжилсэн бэ. Энэ үеэс зуучлагч компанийн үнэн царай илэрч эхэлсэн үү?
-Шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд болон 170126 ширхэг энгийн хувьцааг 2010 оны наймдугаар сарын 9-нөөс 2011 оны тавдугаар сарын 9-нийг хүртэл битүүмжилсэн. Манай компани хугацаа хэтэрсэн өрийн асуудлаар шүүхэд шилжих болсон талаарх мэдээллийг зуучлагч компанийнханд мэдэгдэх гэтэл хариуцаж байсан ажилтан нь гэнэт ээлжийн амралтаа авснаар, тухайн ажлыг хариуцах эзэнгүй болсон байсан.
–Хэн нэгэн ажлыг нь орлох ёстой биш үү?
-2010 оны аравдугаар сард бид зуучлагч компанийнхантай холбогдон”Силикат” компани хугацаа хэтэрсэн өрийн асуудлаар шүүхэд шилжсэн тул андеррайтерийн гэрээг цуцлах шаардлагайтайг мэдэгдсэн. Гэтэл гэрээ үл буцах нөхцөлтэй байгуулагдсан тул гэрээг цуцлах боломжгүй гээд 2010 оны аравдугаар сарын 11-нд андеррайтерийн гэрээний үл буцах нөхцөлийг өөрчилж андеррайтерийн гэрээг шинээр байгуулахаар болсон. Бид өөрсдийн талаас “Хуульч, үнэт цаасаар мэргэшсэн зөвлөх оролцуулъя” гэтэл зуучлагч компани “Бид зуучлалын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж, та бүгдийг шаардлагатай мэдээллээр хангана. Зуучлалын үйл ажиллагаа нь компанийн нууцад хамаарах асуудал тул хуульч болон үнэт цаасны зөвлөх ажиллуулахгүй гэсэн.
-Хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулсан нь ямар учиртай юм бол?
-2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд зуучлагч компаниас “Хувь нийлүүлэгчдийн хурлыг яаралтай хуралдуулж, хурлын материалыг, “Нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлт”-ийн хамт яаралтай ирүүл гэсний дагуу тавдугаар сарын 1-ний өдөр хуралдуулж, хурлын материалыг “Нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл хүссэн хүсэлт”-ийн хамт 2-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл 4-нд хорооны хурал болжтүүнээс хоёр хоногийн дараа Хорооноос “Силикат” компанийн нэмэлт хувьцааны арилжааг Хөрөнгийн бирж дээр арилжих зөвшөөрлийг зуучлагч компанид олгосон 130 дугаар тогтоол гарсан байсан . Улмаар Хөрөнгийн биржээс зургадугаар сарын 28-нд СЗХороонд 1/388 дугаар бүхий “Тайлбар хүсэх тухай” албан тоот хүргүүлж, хувийг манай компанид ирүүлсэн. Түүнд “Бид холбогдох дүрэм, журмын дагуу уг компанийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны жагсаалтад бүртгэх эсэх асуудлаар шалгалт хийж байна. Бүртгэл, шалгалтын асуудлаар дараах зарим тодорхойгүй асуудал гараад байна. Үүнд, СЗХорооны “Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох, худалдах тухай журам”-ын дагуу нэмж хувьцаа гаргах компанийн хангавал зохих шаардлагуудаас журмын 2.5.1-р заалт буюу “Хугацаа хэтэрсэн өргүй байх”, 2.5.3-р заалт буюу “Хороо болон Хөрөнгийн бирж компанийн засаглалыг хангалттай гэж үнэлсэн ...” гэсэн шаардлагуудыг бүрэн хангаагүй байхад Хорооноос “Силикат” компанид олон нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргах зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн “Нэмж үнэт цаас гаргах”, “Үнэт цаасыг хөрвүүлэх” тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тус компанийн 2011 оны тавдугаар сарын 1-ний өдрийн ХНХурал нь зохих хууль, журмын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа тул энэ талаар нягтлан тайлбар яаралтай ирүүлэхийг хүсье” гэсэн байсан. Бид Хувь нийлүүлэгчдийн хурлаа дахин хуралдуулж, хуульд нийцүүлэх эсэх талаар зуучлагч компаниас тодруулахад “Дахин хуралдуулах шаардлагагүй, энэ асуудлыг удахгүй шийднэ” гэсэн хариу өгсөн.
-Энэ нь ямар учиртай юм бол. Асуудлыг тэд хэрхэн шийдсэн бэ?
-Хэсэг хугацааны дараа буюу улс төрийн хэллэгээр бол унтуулж байгаад 2011 оны наймдугаар сарын 9-нд”Силикат” компанийн нэмэлт хувьцааны арилжаа Хөрөнгийн бирж дээр явагдаж, хувьцааны арилжаанаас 3.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Улмаар “Силикат” компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг есдүгээр сарын13-нд хуралдуулахаар товлосон. Гэтэл есдүгээр сарын 3-нд манай компанийн удирдлагуудтай зуучлагч талаас хоёр залуу ирж уулзахдаа “Силикат” компанийн ТУЗ-ын есөн гишүүний зургаад нь манай хүмүүс байх болно, хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг манайх авах болно” гэж мэдэгдээд ТУЗ, Хяналтын Зөвлөлд орох хүмүүсийн нэрсийг манай компанийн удирдлагад өгсөн. Бидний мэдэлд компанийн хяналтын багц буюу нийт хувьцааны 65 хувь байгаа талаар сануулахад “Хяналтын гэж багц байхгүй болсон, танай эзэмшлийн 65 хувийн хувьцааны 34 хувь нь саналын эрхгүй, үлдэх 31 хувь нь саналын эрхтэй байгаа, бидний саналыг эс зөвшөөрвөл “Тендер санал зарла” гэж тулгасан байдаг.
–Зуучлагч компанид ийм эрх байхгүй биз дээ?
-Бид энэ асуудлыг нягталж үзэхээр үнэт цаасны мэргэшсэн шинжээчид хандсан. Тэр хүн манай материалыг судлаж үзээд “... та бүгд 2005 онд тендерийн санал зарлажээ. Тендер санал зарласан хугацаа 60 хоног үргэлжилжээ. Гэтэл түүнээс хойш гурван жилийн дараа 2008, 2011 онд танай хувьцаа хоёр удаа хөдөлгөөнд орж, шинэ хувьцаа эзэмшигчидтэй болсон байна. Зуучлагч компани зуучлалын үйл ажиллагаа явуулж байхдаа “Танай шинэ хувьцаа эзэмшигчдийг “тендер санал зарлуулж, нэгдмэл сонирхолтойэтгээд болгуулах” ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Иймээс та бүхний эзэмшиж байгаа 65 хувийн хувьцааны 34 хувь нь саналын эрхгүй, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, компанийн удирдлыг сонгох эрхгүй болжээ. Түүнээс гадна танай 2010 оны аравдугаар сарын 11-нд хийсэн зуучлалын гэрээнд “ТУЗ-ын бүрэлдэхүүн, Гүйцэтгэх удирдлага болон хөрөнгийн бүтцийг бүхэлд нь өөрчлөх” ...арилжаа явагдсны дараа компанийн удирдлага, эрх мэдлийг нөгөө талд шууд шилжүүлэх агуулга бүхий заалтыг хавсралт № 2-оор оруулсан байна. Зуучлагчийн эрх мэдэл бүхий ажилтан нь танай хувьцаа хариуцсан ажилтантай /анх, хөрөнгийн бирж дээр хувьцааны тодорхой хувийг арилжаалан шаардлагатай хөрөнгө босгож, өр болон бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх саналыг гарган биднээр зөвшөөрүүлсэн УБ хотын салбар хариуцсан манай ажилтан/ урьдчилан тохиролцож, гэрээний хавсралт үйлдэн хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан талаарх маш ноцтой хууль бус баримт андеррайтерийн гэрээнд байна” гээд “Энэ баримтаар бол анхнаасаа хөрөнгө оруулалт нэрээр танай компанийг булаан авах зорилготой, урьдаас төлөвлөж ийм нөхцөл бүрдүүлсэн нь харагдаж байна. 2011 оны есдүгээр сарын 13-нд хувь нийлүүлэгчдийн хурал болбол ТУЗ-ын бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх удирдлага болон хөрөнгийн бүтэц шууд өөрчлөгдөж, компанийн удирдлага нөгөө талд шилжих нөхцөл бүрэн бүрджээ” гэдгийг хэлсэн.
–Та нарын хэчнээн жил зовж байж босгосон үйлдвэр, хөрөнгийг цаас цуглуулж байгаад булааж авах гэсэн хүмүүсийг шүүхэд өгөх ёстой байсан биш үү?
-Үүссэн нөхцөл байдал нь компанийн 65 хувийн хувьцаа эзэмшигчдийн дотор зөрчилдөөн бий болгож, 2011 оны зургадугаар сарын 28-ний өдрийн МХБиржээс ирүүлсэн “Тайлбар хүсэх тухай” 1/388 тоотод дурдсан асуудлыг дахин хөндөхөд хүргэсэн. Улмаар нэр бүхий хувьцаа эзэмшигчид тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь хуульд заасан журмын дагуу хуралдсан эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг 2011 оны есдүгээр сарын 29-нд хянан шийдвэрлэж, шүүхийн 1334 дугаар шийдвэрээр “Силикат” ХК-ийн Хувь Нийлүүлэгчдийн 2011 оны тавдугаар сарын 1-ний хурлын “Хувьцаа хуваах тухай” 01 дугаар тогтоол, “Нэмэлт хувьцаа гаргах тухай” 02 дугаар тогтоол, “Зах зээлд үнэ тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, “Силикат” компанийн хувь нийлүүлэгчдийн 2011 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хурлын үйл ажиллагаа хууль бус болох хэмээн шийдвэрлэсэн. Шүүхийн 1334 дүгээр шийдвэр гарсан цагаас компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал болон нэр бүхий хувьцаа эзэмшигчид СЗХороонд хандан 130 болон 241 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар удаа дараа өргөдөл, хүсэлт, гомдол гаргасан. Гэтэл СЗХороо “130 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариу ирүүлсэн. Тус хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд 2011 оны арванхоёрдугаар сард нэр бүхий хувьцаа эзэмшигчид 130 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргахад “Нэр бүхий хувьцаа эзэмшигчдээс гаргасан хүсэлтэд дурдсан зүйлийг холбогдох нотлох баримтад тулгуурлан шалгаад 2012 оны нэгдүгээр сард багтаан хариу ирүүлэхийг Хороонд үүрэг болгов” гэсэн албан тоотыг СЗХороонд өгч нэг хувийг нь бидэнд ирүүлсэн. Гэтэл бас унтуулах арга хэрэглэж байгаад 2012 оны гуравдугаар сарын 23–нд Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлөөс “Гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хорооны шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэсэн тогтоол гаргуулж бидэнд хүргүүлсэн.
–Санхүүгийн зохицуулах хороо ийм маргааныг зохицуулахын тулд ажилладаг төрийн байгуулага биз дээ. Гэтэл яагаад та нарт “хойд эх”-ийн царай харуулаад байгаа юм бол?
-Хорооны дарга бидэнтэй удаа дараа уулзахдаа “Та нар ХНХурлаа хий, хоорондоо учраа ололцоод, цааш яв” гэсэн шаардлага тавьдаг. Бид хариуд нь “Тэгвэл, та 65 хувийн хувьцаа эзэмшигчид нэгдмэл сонирхолтой этгээд мөн гэсэн баталгаажуулсан бичиг хийж өгнө үү” гэхэд “Та нар эхлээд ХНХурлаа хийчих” гэж дахин дахин шаардаж байсан. Дахин уулзахдаа “Бид зуучлагч компанийнхантай уулзлаа, хүчингүй болгох аргуудыг тэд санал болгож байна, “ХНХурлаа хийгээд 130, 241 тоот тогтоолыг хүчингүй болгох шийдвэрээ гаргачих, тэр шийдвэрээ Хороонд ирүүлчих, бид тогтоолоо хүчингүй болгоод өгье” гэх. Хамгийн сүүлд уулзахад “Хорооны 130, 141 дугаар тогтолыг хүчингүй болгоё, эхлээд та нар хувьцааны арилжаанаас татан төвлөрүүлсэн бүх мөнгөө үнэт цаасны хадгаламжийн төв рүү шилжүүлчих, тэгвэл тогтоолыг хүчингүй болгоё” гэсэн.
-СЗХорооны дарга зуучлагч компанийн зуучлалын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгахын оронд яагаад зуучлагчдын үгийг дамжуулаад байдаг юм бэ?
-Уг нь бол зуучлагч компанийнхны амаар ажиллаж болохгүй. Гэвч СЗХ-ны дарга, ажилтнууд энэ мэтчилэн хууль бус үйлдэл хийсээр төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өдий хүрлээ. Нэр бүхий хувьцаа эзэмшигчид Хорооны 130, 241 тоот захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлсөн. Гэтэл өмгөөлөгч нь бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагыг “хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Шүүгч өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, “Силикат” компани хугацаа хэтэрсэн өргүй, СЗХороо хууль зөрчөөгүй байна гэж үзээд, Хорооны 241 тоот тогтоолыг хүчингүй болгож, 130 тоот тогтоолыг хэвээр үлдээж эсрэг талд шийдвэр гаргасан. Гэтэл “Силикат” компанитай холбогдуулан Дархан-Уул аймгийн шүүхээс гаргасан шүүгчийн 900 дугаар захирамж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 38 дугаар акт нь нэмэлт хувьцааны танилцуулга бэлдэн гаргах үед хүчин төгөлдөр байсан. Түүнчлэн компанийн ХНХуралтай холбогдуулан гарсан шүүхийн 1334 дугаар шийдвэр өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хүчин төгөлдөр байсаар байхад Захиргааны хэргийн шүүх манай гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хүчинтэй байгаа дээрх шийдвэрүүдийг огт харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргалаа. СЗХороо нь мэргэжлийн зуучлагч компани зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль, тогтоомжийн олон заалтыг зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг мэдсээр байж хууль бус үйлдлийг нь хөхиүлэн дэмжиж, найр тавьсаар өнөөдрийг хүргэж байгаад гайхаж байна.
-Та нар маш их зориг, тэвчээр, хөдөлмөр гаргаж энэ үйлдвэрийг хөл дээр нь босгосныг мэдэх хүн олон. Гэтэл дуртай нэг нь ирээд булаахыг оролдож байгаа нь инээдтэй хэрэг шүү дээ. Та нар одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн шилжилтийн үед эх орны хэдэн арван үйлдвэр, аж ахуйн газрууд зах зээлийн шуурганд өртөн зогсож, дампуурч устаж үгүй болсон түүхтэй. Үүний жишгээр одоогийн манай үйлдвэр үүд хаалгаа барин үйл ажиллагаа нь бүрэн зогссон байсан. Бид үйл ажиллагаа нь зогсоод олон жил болсон цагаан тоосгоны үйлдвэрийг өөрсдийн уйгагүй хөдөлмөр, өөрсдөдөө байгаа бүхий л хөрөнгө, бололцоогоо дайчлан барилгын материал үйлдвэрлэлийн үндэсний томоохон үйлдвэрлэгч, өнөөдрийн” Силикат” компанийг бий болгож чадсан. Гэтэл нэг ч эрэг, боолт чангалж үзээгүй хүмүүс бидний бүтээсэн юмыг булаах гээд байгааг ойлгохгүй байна. Бүр байгуулагдах үеэс хамтран ажиллаж байсан, итгэлт хүмүүс маань атгаг санаа агуулж, хууль бус зүйл олныг хийсэнд гайхаад барахгүй байна. Бид одоо 100 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж, улсад шууд болон шууд бусаар хоёр тэрбум орчим төгрөгийн татвар төлөөд байна. Гэтэл тэд энэ их хөдөлмөрийг маань зүгээр л бичиг, цаасны аргаар булаахыг оролдож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийнхөө гараар бүтээж, босгосон ширхэг тоосго бүрээ хамгаалахын тулд хийж чадах бүхнээ хийнэ. Үүний дээр Шинэчлэлийн Засгийн газар шударга бүхний талд байж, худал үнэнийг ялгахад бодлогоор бодитой дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байна. Мөн хууль хяналтын байгууллагынхан үнэн, мөнийг олж, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Х.Билгүүн

http://www.medee.mn/main.php?eid=31696
Inflation is hidden tax
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах