Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн LeRoy »

Begin написал:mongolchuudiin iim bolson n bas niigemteigee holbootoi l doo, niigem n sain saihan aj torj bagaas n zov humuujehed tulhets uzuulehgui bolhoor, demjleg, uls toriin zov bodlogo l heregtei bn daaa, bas deer n mongolchuudiin zalhuu zan, shiniig hiij buteeh husel ermelzel baga, gadaaduuiin hiij buteesniig shuteed heregleed l baysaad yvhaas oor id shid alga l bn l daa, gadaaduud chn bidnees hed iluu urd alhaad yvj bn, bid nar tednii hiij buteesniig hereglej duusagui bhad dahad shiniig butegeed bga yum chn....zovhon ed zuilsed shunaad bga bolhoor bas yduu bgaa,erdmeer bie chimhee bodohgui edeer bie chimeh ged bgaa uchraas arga ch ugui yum
Эрдэмээр бие чимж байгаанууд ч гэсэн эрдмийнхээ мөн чанарыг ойлгодоггүй, мэддэггүй юу...
Knowledge...
Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Begin »

tiim bol ter humuus erdmeer bie chimeegui l bn daa
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re:

Бичлэг Бичсэн SA »

Guy написал:Төрийн бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа гэж авах юмгүй болчихсон улсын ард түмэн харин ч энэ зэрэгтэй амьдарч байгаа нь их юм....

Одоогийн төр засгийн удирдлагуудыг үндсээр нь авч хаяад оронд нь эх орноо гэсэн сэтгэлтэй шинэ залуу хүмүүсийг томилох хэрэгтэй...
Энэ Guy тэгээд Дагвадорж болж таарсан уу?
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

үгүй
Би Монгол Эр Хүн.
Хэрэглэгчийн аватар
dlndolgion
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2116
Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Байршил: Ulaanbaatar
Contact:

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн dlndolgion »

Guy is back гэж бодлоо шд.
DEFCON: Everybody Dies
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Испани дахь нарны цахилгаан станц. 20000 өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай.

Зураг

Испани европын хамгийн нарлаг улс бөгөөд нийт хэрэглээний 12 хувийг нарны станцаас гаргаж байна. 2020 он гэхэд 10000 мегаватт эрчим хүч гаргаж авахаар төлөвлөж байна. Андасол нарны цахилгаан станц.

Зураг

АНУ - ын нарны эрчим хүчний хэрэглээ нийт хэрэглээний 1 хувьд ч хүрдэггүй байна. Abengoa компани 300 мегаватт буюу 220000 өрхөд хүрэлцэхээр эрчим хүч үйлдвэрлэх цамхагууд бүтээхээр ажиллаж байна. Зурган дээр харагдаж буй цамхаг бол өдөр бүр 6000 өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай. Севилла хотын ойролцоо байдаг.

Зураг

Усан ЦС барьж баахан хятад ажилчид оруулж ирнэ гээд л байгаа улс даа манайхан.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Пивыг жинхэнэ эрчүүдийн ундаа мэтээр рекламдах болсон. Үнэндээ нь пиво нь эр хүний гэх бүх шинжүүдийг үгүй хийдэг байна. Пиво эр хүний гормоны тэнцвэрийг алдагдуулах бөгөөд эстрогеныг ихэсгэнэ. Тэгсэнээр тааз хэвлийгээрээ тарган эрчүүд олноороо бий болно. Пиво эр бэлгийн эс буурахад ч нөлөөлдөг байна. Пиво уудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие эр ч биш эм ч биш төрхөнд орно.

Пиво тогтмол хэрэглэдэг эрчүүдийн бие яваандаа ийм хэлбэрт шилждэг байна. Пиво хэрэглэдэг эрчүүд бодисын солилцоо нь буурч хавчиг мөртэй, өргөн таазтай. Алкоголь их хэрэглэсэнээр эр хүний бэлгийн амьдрал хямрах бөгөөд яваандаа хөвчрөх чадвар нь буурна. Сэтэрхий уруултай эсвэл дебиль хүүхэд төрөх зам нээгдэнэ.

Зураг

Пиво хэрэглэдэг эмэгтэй хүн хэвлийгээрээ таргалах бөгөөд цээж, мөр нь эрэгтэй хүн шиг өргөн болно.

Зураг

Монголчууд түүхэндээ олон том тулаанд ялалт байгуулж байсан. Харин бид одоо бүх нийтээрээ архинд ялагдаж байна. Сэтгэлийн хатаа харуулах цаг болжээ. Хүйтэн дайн буюу мэдээллийн дайнд ялагдаж олон сайхан залуучуудаа алдмааргүй байна. Архичид, алкогольноос хараат болсон хүмүүс гэхээр нийтээрээ нөгөө гудамжны бөбө нараар ойлгоод байдаг. Гэтэл энэ эмгэг бүх давхаргад байна. Хүүхдүүд, оюутан, залуучууд, ажил эрхэлдэг хүмүүс гээл. Гол нь тийм давхаргын хүмүүс хэзээ ч хараат гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би ажилтай амьдралтай, гэр бүлтэй, өөрийн бизнестэй, байр сууриа олсон гэдэг бодлоор өөрийгөө хуурдаг. Үнэндээ согтууруулах бодис нь эздээ голохгүй бөгөөд аль ч давхаргын хүнийг өөрөөсөө бүрэн хараат болгох чадалтай юм.
Бас хүмүүсийн өөрсдийгөө хараат бус гэдгээ үгүйсдэг түгээмэл үг нь "зохистой хэрэглээ". Ямар ч хорны төрлийнг зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Аливаа хорны төрлийн зүйлс гагцхүү анагаах ухааны үүднээс л хэрэглэгддэг. Эрүүл байж л эм уугаад бие ээ муутгаад байгаатай архи уух нь яг ижил зүйл юм. Ер нь аливаа корпорацийн арга барил бол, бодит байдлыг ухамсарладаггүй зөвхөн өөрийгөө өмөөрдөг бүлэг хүмүүсийг бий болгох. Тийм тохиолдолд корпорациуд дандаа хөшигний ард үлдэх бөгөөд өөрсдийн зорилгоо хүмүүсээр өөрсдөөр нь биелүүлчиж байгаан. Өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар архи, вино, пивоны зохистой хэрэглээг сурталчлах бөгөөд хүмүүс мэргэжлийн хүмүүст итгэхээсээ илүүтэйгээр сонин сэтгүүлийн нийтлэл, цуу ярианд итгэх хандлагатай байдаг. Ингэж массын сэтгэл зүйг өөрийгөө өмөөрөгч болгоно. Ямар ч архичин хүн, эсвэл муу зуршилтай хүнийг хараад байгаарай. Өөрийгөө хамгаалах шалтаг заавал олж хэлж чаддаг.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Re:

Бичлэг Бичсэн SA »

001 написал:
SA написал:
Guy написал:Төрийн бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа гэж авах юмгүй болчихсон улсын ард түмэн харин ч энэ зэрэгтэй амьдарч байгаа нь их юм....

Одоогийн төр засгийн удирдлагуудыг үндсээр нь авч хаяад оронд нь эх орноо гэсэн сэтгэлтэй шинэ залуу хүмүүсийг томилох хэрэгтэй...
Энэ Guy тэгээд Дагвадорж болж таарсан уу?
Тиймээ.
Хэн гэдгийн хэлчихсэн чинь хамаг юмаа хаагаал таг болсон ш дээ.

iPhone-оо өгөхгүй юм байхдаа? :imhappy:
Хөрөнгө оруулалт зогссон нь худлаа гэж байгаа биз?
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Архинаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж, эрчүүдийн дийлэнх хувь нь тэтгэврийн насандаа ч хүрч чадалгүй хорвоогоос хальж байна. Архичин гэхээр таньд ямар хүн санаанд ордог вэ. Хүйс нь тэр гэхийн тэмдэггүй болсон, үмхий самхай, бохир заваан, хаа сайгүй хөглөрсөн хүн. Тийм хүнийг нийгэм хүнийх нь хувьд хэн ч гэж боддоггүй. Үндсэндээ нийгмийн тодорхой хүрээллээс гарчиж буй юм. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давбал үндэстэн мөхөх аюулд хүрнэ. Алкоголь хэрэглэдэг хүн хэрэглэдэггүй хүн хоёрын хооронд сонсгол, хараа, мэдрэмжийн асар их зөрүү гарч эхэлдэг. Оросын алдартай циркчин, амьтан сургагч үл ялиг архи ууснаасаа болж сургуульгүй бараа андууран очиж алагдсан байдаг. Согтууруулах ундаа нь хүний танин мэдрэх чадвар болон сэрэл мэдрэмжийг асар ихээр алдагдуулдаг байна.
Алькоголь нь хүний бодисын солилцоог алдагдуулахад хамгийн ихээр нөлөөлдөг бодис юм. Эхний балгалтаас л хүний систем доголдож эхлэнэ. Архи огт ууж байгаагүй хүн анх уухад дотор нь муухайрч бөөлждөг. Энэ нь организм өөртөө хэрэггүй бодисыг автоматаар гадагшлуулж хамгаалж буй үйл явц юм. Бидний бие организм гэдэг бол хэрэгтэй бодисыг шингээж, хэрэггүйг нь гадагшлуулахаар бүтээгдсэн байдаг. Харин бие организм эсэргүүцсээр байтал зориуд ахин дахин ууж дасгах юм бол ходоод муудаж эхлэнэ. Архи ууж сурлаа гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ архи ууж сурч буйдаа биш таны өөрийгөө хамгаалах механизм ажиллахаан больж дотор эрхтнүүдээ муутгах зам нээгдэж буй нь тэр юм. Олон дахин согтууруулах ундаа хэрэглэсэнээр таны ходоодны ханан дахь хамгаалагч бүрхүүл устаж спирт ходоодыг чинь шимж эхлэнэ. Нэгэнт ходоод өөрийгөө хамгаалж чадахаан больсоны дараа спирт цус руу маш хурдан очдог болно. Цусанд очно гэдэг бол биеийн эсэргүүцэл муудахийн эхлэл.
Алькоголийн зохисгүй хэрэглээнээс болж бөөрний дутагдал, ходоодны өвчин, элэгний өвчлөл тахлын хэмжээнд хүрч байна. Бөөрний аппаратнаас хараат, ажлын чадваргүй залуучууд хэдэн зуугаараа нэмэгддэг боллоо. Цэл залуугаараа эхнэр хүүхдээ орхиод үхэж байна. Спирт цусанд очсоноор цусан дахь хүчил төрөгчийг сорох бөгөөд хүн хүчил төрөгчөөр дутаж эхлэнэ. Согтууруулах ундаа цусанд очсоноор цусны эргэлт эмх замбараагаа алдаж уг эмх замбараагүй байдал юун түрүүнд тархинд очно. Бие организмын ажиллагаа эмх замбараагаа алдаж тархинд хүрсэнээр организмын гажуудал нь таны байгаа байдал, зан ааш, үг яриагаар илэрч эхэлдэг. Нэг үгээр хэлбэл таны гадны нөлөөнд автаагүй үедээ хэзээ ч хийхгүй тийм үйл хөдлөлүүдийг архи хийлгэж чаддаг юм. Архи хэрэглэдэг хүний оюуны чадамж буурч, мартамхай болж эхлэнэ. Хаалгаа түгжчээд эргэж очиж шалгаж буй бол санамж буурч буйн шинж юм. Архи, хар тамхи нь тархины баяр баясгаланг үүсгэдэг хэсэг рүү шууд нөлөөлдөг. Ингэснээр хүнд бүх зүйл сайхан буй мэт хийсвэр мэдрэмж бий болно. Гэхдээ энэ нь архи тайтгаруулж буй хэрэг биш харин тархийг сааталд оруулж буй хэрэг юм.
Архи хүний тархины төвийн удирдах чадварыг бууруулах бөгөөд хүн өөрийн хийж буй үйл хөдлөлөө хянаж чадахаан больж эхлэнэ. Ингэснээр өөрийн хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Архи уухад төрж буй сэтгэгдэл нь таашаал биш харин тархины эд эсээ үхүүлэх замаар олж буй мэдрэмж юм. Тархины эд эс үхэхэд бодит амьдральд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, аливааг бодитоор хүлээж авч чадахгүй. Нэг үгээр хэлбэл хүн өөрийн тархиа зогсонги байдалд оруулж буйгаа таашаал гэж андуурдаг. Гэтэл энэ нь тийм биш. Алкоголь хэрэглэж өндөр амжилт үзүүлсэн нэг ч тамирчин, хөгжимчин, их сэтгэгч, эрдэмтэн байхгүй. Алкоголь хэрэглэдэг хүн аливаа сонголтууд, шийдвэр гаргахдаа зөвийг нь сонгох чадвараа алдаж эхлэдэг. Тийм хүмүүсийг ажиглаад байгаарай дандаа бүтэлгүй эсвэл хувийн амьдрал нь азгүй эсвэл хэрүүл уруултай байдаг. Энэ нь ухамсартайгаар, оюун ухаанчаар ажиллаж амьдрах чадвараан алдаж нэг ёсондоо сэтгэхүйн хувьд эрэмдэг болж буй шинж юм.
Хүмүүсийн анзаардаггүй нэг том алкоголь бол вино юм. Түүний талаар хэн ч муу зүйл ярьдаггүй. Хамгийн чимээгүй дайснуудын нэг. Орчин үеийн хэрэглээний нийгэмд алкоголь нь бизнесын маш том байр суурь эзэлдэг. Корпорациуд виног хамгийн сайн бүтээгдэхүүн мэтээр сурталчилдаг. Үүнийгээ бас л өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар яриулж суртал ухуулаг хийдэг юм. Корпорациудын арга барил бол хэрэгтэй хэрэггүй зүйлээр хүмүүсийн дунд маргаан үүсгэх. Жишээ нь цагаан вино сайн, эсвэл улаан сайн гэх мэт. Гэтэл үнэн дээ сайн муугийн талаар биш харин таны далд ухамсарт нөлөөлөх арга юм. Хүмүүс тэдний бүтээгдэхүүнийг ярьж байнаа гэдэг чинь суртал ухуулга амжилттай хэрэгжиж буйн шинж.
Гэтэл алийг нь ч хэрэглэхгүйгээр аливаа амьд биет амьдарсаар л байх болно. Эрүүл мэндэд сайн гэх утгагүй яриануудаас болж та ч өөрөө цоо эрүүл байж хэрэглэж үзэх сэдэл төрнө. Таньд сэдэл төрнөө гэдэг чинь мөнгө чинь корпорацын дансанд орохын эхлэл юм. Зохистой хэрэглээ гэдэг үгээр бас л нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эхлэнэ. Үнэн гэвэл ямар ч хорны төрлийн зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Өдөрт 2 бакал вино сайн гэж цуу тараана. Сайн л юм байлгүй гэж бодох хүн өдөрт хоёрыг уухыг хичээх бөгөөд аажмаар тухайн бүтээгдэхүүнээс хараат болж эхлэнэ. Нэгэнт хараат болсон хүн байнгын худалдан авагч болно. Ер нь хаа явсан буцдаггүй болж эхлэнэ. Аливаа зүйлээс хараат болох ийм амархан.
Гэхдээ хүн хэзээ ч 2 бакал виногоор өөрийгөө хязгаарладаггүй юм. Цаашлан цаашилсаар улам л их ууж эхлэдэг. Өөртөө төрж буй тэр хийсвэр мэдрэмжүүдээ хараат болсон хүн зогсоохыг хүсдэггүй. Зогсоох л юм бол амьдрал хоосорчих гээд буй мэт сэтгэгдэл төрнө. Вино их хэрэглэсэнээр эмэгтэй хүн үргүйдэлд хүрэх эсвэл үр тогтохгүй байх магадлалтай болж эхэлдэг. Алкоголь хэрэглэдэг эмэгтэйгээс төрсөн хүүхдийн дотор эрхтэн муу байх магадлал ихэсдэг байна. Бас нэгэн худал суртал ухуулга бол спиртийн төрлийн зүйлс нь судасны ханыг тэлж даралт бууруулдаг гэх. Гэхдээ энэ нь яг тийм биш. Эхний мөчлөг нь судасны ханыг тэлэх бөгөөд харин дараагийн мөчлөг нь улам ч агшаадаг. Сайн анзаараад байгаарай бүтээгдэхүүнээ заавал хүний эрүүл мэндтэй холбож сурталчилдаг. Согтууруулах бодис хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн гэнэт цус харвадаг. Энэ чинь л судасны нарийсалттай холбоотой юм шүү дээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Монголын өнөөгийн нийгэм эдийн засгийн хямрал хэнээс болсон бэ гэж үү? Сүүлийн 24 жил төр барилцсан бүх хүний хамтын хөдөлмөр.

Эдийн засгийн алуурчны гол дүрэм бол улс орнуудын удирдагч нарыг та нар хөгжлөөр бусдаас хоцорсон гэж итгүүлээд санхүү эдийн засгийн салбарт өөрийн хүмүүсээ тавих. Дараа нь та нарт мөнгө байхгүй гэж итгүүлээд дэлхийн банк, олон улсын валютын сангаас зээл авхуулах. Дараагийн шат нь танай улс хөгжихийн тулд заавалчгүй манай компаниуд танай аж үйлдвэрийн салбаруудад орох хэрэгтэй гэж итгүүлэх. Шилжилт ихэнхдээ 20-30 жилийн турш шилжилт явагдана гэж итгүүлнэ. Эхэн үедээ их зовж зүдэрнэ гэж итгүүлнэ. Олон олон компаниуд танай улсад орсоноор ирээдүйд бид нар шиг баян хангалуун болно гэж итгүүлнэ.

Төвөвлөгөөт эсвэл зах зээлийн эдийн засаг гэж зааглах нь утгагүй юм. Ямар ч эдийн засаг төлөвлөгөөтэй байдаг. Харин зах зээл гэдэг чинь төлөвлөгөөндөө хүрэх зам юм шүү дээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Red Cloud »

SA tegeed chiniihaar bol yg tuluvlult gej yu yum?
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Ирээдүйд хүртэж болох байнгийн ашгаа л төлөвлөнө шүү дээ. Хэрвээ ирээдүйд ашиггүй гэж үзвэл ямар ч эдийн засгийн төслийг эхлүүлэх нь утгагүй. Жишээ нь сая атрын аян гээл баахан ногоо тариал сүүлдээ 50000 тонн төмс илүү гараад өмхийрүүллээ. Тэгэхээр анхнаасаа төслийн зорилго юу байсан бэ гэхээр дотоодынхоо хэрэгцээг хангах. Монголчууд нэгдээд юм хийвэл ард нь гарч чаддаг гэдгийн жишээ шүү дээ. Бүүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Харин одоо рапсын тариалалтыг нэмэгдүүлж буруу төлөвлөлт хийж байна. Үүнээс үүдээд нэгт хөрс алагдана, хоёрт дотоодын буудайн хэмжээ хүрэлцэхгүй, гуравт буудай хүрэлцэхгүйгээс шалтгаалж буудай импортлох шаардлагатай болж валют гадагшаа урсана. Тэгэхээр улс одоо хөдөө аж ахуйн салбарт буруу төлөвлөлт хийх зам руугаа шуударч байна гэсэн үг.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Red Cloud »

chinii yrij bgaa iimerhuu tuluvlultiig hiij l bgaa sh de uhaandaa ereenees hedeer oims avaad hedeer zarj yamar ashig oloh uu avah hun yu bilee gdeg shig yumiig zahiin naimaachin ch bodoj bgaa sh de, minii oilgosnoor chi chine buur ediin zasgaa tuluvluh yum yriaguimuu?
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Монгол улсын хувьд том том аж үйлдвэрүүдийн салбарт хөл тавьж л байж мөнгө орж ирнэ шүү дээ. Ядаж л салбар болгондоо эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байх хэрэгтэй. Одооных шиг түүхийгээр нь зөөвөл хэзээ ч өөдлөхгүй. Бас технологийн салбарт хүчтэй орж байж мөнгө орж ирнэ. Цөөн хүнтэй улсын нэг дутагдал нь олон том төслийг зэрэг эхлүүлэхэд хэцүү. Хятад, Энэтхэг бол хүний олноор дайраал орчиж байна. Гэтэл манайд хүн нь цөөдөөд байдаг. Зүгээр л нефтьтэй байж боловсруулах үйлдвэр бариал дотоодынхоо хэрэгцээг хангачиж чадахгүй байхаар ямар юмны улсын төлөвлөлт байх вэ дээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Red Cloud »

Technology, tom tom aj uildver mongold hugjluu yu usreel 1-2 hon salbar hugjuulj chadval ih yum za ylanguya technology hugjuulj hugjinu gej bhaar shuudriin us tsugluulaad tuugeer tsever us hiij delhiid exportlono gevel arai amar biz tgd ediin zasgiin tuluvlult genguutee arai l uur yum yrichih shig??
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуй чинь л өөрөө эдийн засаг шүү дээ. Эдэнгүйгээр эдийн засаг орших боломжгүй. Эдгээрийг л хөгжүүлж байж л улс орнууд хөгждөг. Бидний хийж чаддаг салбарууд гэвэл хөдөө аж ахуй, газар тариалан байна. Энэ салбараас дотоодынхоо хэрэгцээг бараг зуун хувь хангадаг. Энэ тал дээр санаа зоволтгүй. Аж үйлдвэр эрчим хүчний салбарт гэвэл бас л сайн зохион байгуулаад дотоодын хэрэгцээг хангах боломжтой. Юу л байна нүүрс байна. Тэгэхээр эрчим хүч бол проблем биш. Барилга байгууламж. Одоо баригдаж буй цементийн үйлдвэрүүд бүгд ашиглалтанд орохоор дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой болно. Монгол улс маш их төмөртэй. Төмөр цементээр баян манайх шиг улсад барилга байгууламж бол асуудалгүй гэсэн үг.
Тэгэхээр бидний өөрсдөө хэрэгцээгээ хангаж чадах салбарууд гэвэл хүнс, орон байраа, эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлээд дөнгөчиж байна. Хамгийн их орхигдоод буй салбар нь шинжлэх ухаан, технологи байгаа биз. Энэ салбар луу хүчтэй хойч үеээ бэлдэх хэрэгтэй. King гэж компани candy crush saga гэх мэтийн тоглоомууд хийгээд жилдээ 1.8 тэрбум долларын орлого олдог. Цэвэр ашиг нь 500 сая. Энэ тэгээд технологийн салбар мөн биз дээ тиймээ. Хамгийн энгийн жишээ гэхэд л ийм байна. Эндээс ямар дүгнэлтэнд хүрч байна гэхээр технологийн салбар хэзээд байгалийн баялагаас илүү ашигтай ажилладаг. Цөөн хэдэн хүн, сайн программистууд, хүчирхэг компьютерүүд байхад л хэдэн мянган тонн шороо ухаж, гүнийн ус юүлсэнээс илүү ашигтай байгаа биз тиймээ?
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Red Cloud »

technology-n salbaraar mungu olii gvel innovation hiideg bh heregtei haramsaltain mongold innovative company technology bna gdeg ulger yagaad gej asuuj bval delhiid innovation-r terguuleh ulsuudiig sonirhood uzeerei neg zuil l niitleg bgaa ter zuiliig demjye gvel SA shig ulsuud eserguutsee namaig uhsenii daraa l iim yum bolno ntr gene biz, candy crush gdeg bol m*ng*r olon humuusiin dundaas shalgarsan tuhain l tohioldol uls ornii huvid bol software engineer beldsen zorgoor king company shig company baiguulagdaad mungu olood bna gsen ug ogt bish
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Би яагаад инновацийг эсэргүүцнэ гэж. Хэрвээ чадалтай хүмүүс нь байгаад олон улсын зах зээлд гарч чадаж байвал тэгээл Монгол улсад ашигтай биз дээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
Red Cloud
Самбарын Хvндэт Тугчин
Бичлэгүүд: 2236
Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Байршил: Musée du Louvre, Paris, France

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн Red Cloud »

switzerlandaar jishee avahad sayhan bbc dr hevlegdsen negen niitleleer bol ene uls innovation delhiid terguuleh uls getsen bsan harin ene ulsiin hamgiin sain surguuli ETH Zürich-r jishee avahad faculty member-n 70 huvi Ph.D oyutnuudiin 65 huvin gadaad humuus bdag gejiiga yg ene chig handlaga innovation jagsaaltand bgaa buh ulsuudad niitleg ajiglagdaj bgaa zgr tuhain uls chadvarlag uls ulsdaa tataj avchirdag mungu amidraliin tav tuh ntriig in boliyo l do tegsen ch mongold iimerhuu baidliin tsagaachlaliin bodlogo yvuulna gvel huvisgal garna biz manlaid in SA :razz:
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Хэрэгтэй салбарт нь чаддаг хүмүүсийг нь хөлслөх хэрэгтэй гэж би ярьдаг даа уг нь.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Зурагтаар Бямбасүрэн гуайн хүү гээд хүн ярьж байна лээ сүүлийн 10 жил Дорноговьд нефть боловсруулах үйлдвэр барих гээд бүтэхгүй байна гээд. Монгол улс ер нь нефть боловсруулах үйлдвэр барих гэсэн хүн бүрийг л нухчин дардагаа болих цаг болсон мэтээ.

Энэтхэгүүд дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц барьж буй юм байна. 4 цөмийн реактортай тэнцэх хүчин чадалтай гэнэ. Энэтхэг улс цаашид нарны эрчим хүчний салбарт тэргүүлж Испаний урд гарах зорилготой юм байна. Энэтхэгийн нарны цахилгаан станц нэгэнт баригдсан тохиолдолд 25 жил ямар ч асуудалгүй ажиллах боломжтой. Зөвхөн технологийг нь л шинэчилнэ. Эхэн үедээ нарны эрчим хүчний зардал нүүрснээс үнэтэй тусдаг байсан бол ойрын жилүүдэд нүүрснээс илүү хямд болно гэнэ. Невадад барьсан 400 мегаваттын хүчтэй 140000 өрхөд хүрэлцэхүйц эрчим хүч гаргадаг нарны цахилгаан станцын өртөг 2.2 тэрбум доллар болжээ. Энэтхэгийн нарны цахилгаан станц 4.4 тэрбум доллараар босч буй юм байна. Ингэснээр жил бүр агаарт цацдаг 4 сая тонн хорт бодис алга болно. Невадад нээгдсэн нарны цахилгаан станцыг Google корпораци засгийн газрын дэмжлэгтэйгээр бариулжээ.
Inflation is hidden tax
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Чингис бондны 219 тэрбум төгрөгийг зам барихад зарцуулна.

Монгол улс валютын нөөцөө барчлаа гээд байх юм. Тэгээд тэр их ногоон яг хэний данс руу орсон юм бэ? Хүлээн авсан эзэн нь хэн байж таарах уу?
Inflation is hidden tax
LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн LeRoy »

SA написал:Чингис бондны 219 тэрбум төгрөгийг зам барихад зарцуулна.

Монгол улс валютын нөөцөө барчлаа гээд байх юм. Тэгээд тэр их ногоон яг хэний данс руу орсон юм бэ? Хүлээн авсан эзэн нь хэн байж таарах уу?
Гадагшаа хятад руу л урсана монголд юм хийж байгаа биш.
Knowledge...
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

LeRoy написал:
SA написал:Чингис бондны 219 тэрбум төгрөгийг зам барихад зарцуулна.

Монгол улс валютын нөөцөө барчлаа гээд байх юм. Тэгээд тэр их ногоон яг хэний данс руу орсон юм бэ? Хүлээн авсан эзэн нь хэн байж таарах уу?
Гадагшаа хятад руу л урсана монголд юм хийж байгаа биш.
Үнэ тогтворжуулна гэж компаниудад 3 их наяд төгрөг тараагаад үнэ тогтворжсон ч зүйл гарсангүй. Тэр компаниуд нь харин эрх баригчдын өөрсдийнх нь компаниуд байх. Тэр цемент оруулж ирсэн компаниуд бол өөр компаниар авхуулаад ирсэн нь хойно нь нугалж зарсан юм билээ шд. Эдийн засгийн хямрал гээл түүхий эдийн үнэ унаад байхад дотоодын баячуудын хөрөнгө улам их болоод байгаа нь ийм учиртай байж.
Inflation is hidden tax
LeRoy
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Бичлэгүүд: 563
Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Байршил: Улс төр, Нийгмийн Форум

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн LeRoy »

Бас монголд чөлөөт зах зээл гэж байхгүй. Үл үзэгдэх гар ч гэж байхгүй. Цөөхөн баячуудын гар, хятад гар л байгаа…
Knowledge...
Хэрэглэгчийн аватар
SA
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 3259
Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am

Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Бичлэг Бичсэн SA »

Зэсийн экспорт нийт экспортын 35 хувь болжээ. 349 сая доллар зэсийн экспортоос олсон байна. Нүүрсний экспорт 8.4 хувиар өсч, нүүрснээс олдог мөнгөн 1 хувиар буурсан байна. Оюу Толгой зэсийн баяжмал экспортлож эхлэсэнээр зэсийн баяжмалын экспорт 53 хувиар өсчээ.
Газрын тосны экспорт 68 хувиар өссөн байна. Алтны экспорт 110 хувиар өсчээ. Гадаад худалдааны 56 хувийг хятадтай хийсэн байна.

Чалко - д 130 сая долларын өр төлөх дутуу байна. Эрдэнэс таван толгой Шинхуатай нүүрс зарах гэрээ байгуулжээ. Тонн тутмыг нь 48.5 доллараар зарна гэнэ.

Оюу толгойн 34 хувийг зарна гэдэг ташаа мэдээ гэнэ. Бид Рио Тинто - д 2.4 тэрбум доллар төлөх ёстой юм байна.

Монгол улсын нефтийн баталгаат нөөц 43 сая тонн. 2014 онд 782000 тонн нефть олборлож 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Монголын бүх нүүрсийг хүмүүстээ хуваасан чинь хүн бүрт 6666 тонн нүүрс ногдож байна шүү. Маниус бол нээрээ лайтай баян айн. Монголын бүх нефтийг хүмүүстээ хуваахад хүн бүрт 118 тонн нефть ногдож байна. Оюу толгойн алт зэсний нөөц 350 тэрбум доллар гэж үзвэл Монголын хүн бүрт 128000 доллар ногдож байна.

Ливийн газрын тосны нөөц 70 тэрбум баррель. Монголынх 10 тэрбум баррель. Ливид литр бензин 12 цент. Монголд литр бензин 1660 төгрөг.

Оюу толгой жил бүр 650000 унци алт олборлоно. Түүнчлэн жил бүр 3 сая унци цагаан мөнгө олборлох юм байна.
Inflation is hidden tax
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах