29 хуудас 35
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.25.12 3:08 pm
Бичсэн Astrid_Maderly
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.25.12 6:27 pm
Бичсэн bemgx
Оройн мэнд...
Сайхан вид байна. Муухан эротик киноноос илүү өгүүлэмжтэй, илэрхийлэлтэй юмдаа. Шүүгчдийн сэтгэл хөдлөл, төсөөлөл ямар байсан болдоо гэж бодогдов.
Сайхан урин дулаан зун цаг, өнгө будагны хослол эхэлчихээд байна шүү дээ.
Болъёоо залуусаа

Сайхан хөгжилдөж бие мах бодиороо тайтгарал, сэтгэл ханамж авцгаая л даа
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.25.12 6:42 pm
Бичсэн MissNoGood
Райс апын видеог анх үзчихээд дээс тоглодог баатар болж зөндөө цементэн шалан дээр унаж билээ.
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.28.12 3:33 pm
Бичсэн bemgx
Өдрийн мэнд...
Miss: одоо тэгвэл дээсэнд нь гаргуун л юм байнаа...
Улаанбаатарын төвөөр хуурай шороо шуурсан, хүйтэн жихүүн салхитай Ням гариг өнгөрчээ. Баянзүрх уулын бэлээр жаал алхалт хийцгээв. Моддын дунд намуухан салхи, аагим наран, өгсүүр уруу бартаа, ам халаасан балга цагаан юм, тамир нөхсөн элдэв хоол унд зэргээс илүүтэй намуухан тайван, нам гүм амьдралын хэмнэл, хүмүүсийн дүр төрх үнэндээ атаархам байлаа...
Эмээ намайг хүлээ л дээ

Жам ёсоор эмээтэйгээ эн зэрэгцэж очих ч гэлээ одоо л эмээтэйгээ зэрэгцэээд явмаар...
Гэвч эмээ нь алхсаар л байсан алхсаар л байсан...
Жаалхүү бидний зүг ширтэн гайхаж хоцорсон...
Удалгүй эмээгийнхээ араас гүйхээрээ дэвхцэн одсон...
Хүмүүний амьдралын хэмнэл (залуус нас) ийм л нэгэн зураглал шиг байхдаа...
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.28.12 3:48 pm
Бичсэн Jintana
Овоо зурагчин болж яваа хүү байна гээд хэлчихвэл алуулдаг бол уу гэсэн хаха :)
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.29.12 10:08 am
Бичсэн Fred Durst
bemgx -д төрсөн өдрийн мэнд хүргэе!!! 
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.29.12 10:29 am
Бичсэн Dondogoo
Бимэксдээ төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе хайртай шүү үнжий
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.29.12 10:31 am
Бичсэн pcd
Төрсөн өдрийн мэнд мэнд хүргэе
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.29.12 12:30 pm
Бичсэн bemgx
За зүгээрээ залуусаа баярлалаа.
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.29.12 6:34 pm
Бичсэн orny
Happy birthday....
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 5-р сар.30.12 7:16 pm
Бичсэн bemgx
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.06.12 7:38 pm
Бичсэн bemgx
Оройн мэнд...
4 жилийн өмнөх бичлэгүүдээ нэг сөхөж харлаа, уншлаа сайхан байжээ. Ишлэл хийж авч ирэх гэсэн боловч арай эрт байна. Баярлах болоогүй ээ...
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.08.12 3:17 pm
Бичсэн bemgx
Өдрийн мэнд...
Агуулгатай л бүтээл байна...
Энэ жилийн шилдэг продюссерын өрсөлдөөн ч ширүүн болно байхдаа
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.12.12 3:34 pm
Бичсэн bemgx
Өдрийн мэнд...
Хэрхэн сонгуульд оролцох, урьд өмнөх сонгуулиудаас ямар онцлогтой болж байгаа, санал тооллого хэрхэн явагдах талаар мэдээлэл сайтар судалж ойлголттой байгаа залуусаа. Бужигнаан дундаас бөөн будлиан үүсэн магадлал багагүй байж болох.
http://www.youtube.com/user/youvoteyoudecide
https://www.facebook.com/Irgen12
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.12.12 7:19 pm
Бичсэн bemgx
Оройн мэнд...
Дайн ба Энх - Зогсолтгүй дууг шинэчилсэн байдлаар Жи болон Жонон хамтлаг хамтран бүтээсэн бүтээл.
Дүрсжүүлчихжээ, уг нь нэг юм бодсон явсан хоосон бодол төдий болж хувирах шивдээ.
Аялгууг нь жаахан өөрчлөөд тун аятайхан болсон санагдаад байдаг юм. Сонсдог нь сонсоно биздээ.
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.12.12 10:29 pm
Бичсэн orgil09
Жий шиг эрүүл сэтгэдэг залуучууд их цөөхөн болсон санагдаад байгаа,
ярилцлагыг нь сонсоод л тэгж бодсон доо,
бусад нь бөөрөнхий, худлаа гарууд л гэж бодсон, би эрт дүгнэсэн байж ч магад.
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.19.12 11:58 am
Бичсэн bemgx
Өглөөний мэнд...
Бузгай халж байна даа. Хажуугаар нь харин сайхан усан бороо орж тайтгарууллаа. Дархан, Сэлэнгий нутгаар өвс ногоо, тариа ногоо, ургац сайхан ургасан байна даа өнгө будаг нь донжтой гэж жигтэйхэн. Элдэв сонгуулийн бахираан, унаа тэрэгний шахцалдаан, чихцэлдээн, дуу авиа, хэрүүл уруул байхгүй... Нам гүм, тайван амгалан...
Өдрийн халахаас өмнө эртлэн босч замдаа гарахад сэтгэл хорогдоод эргээд унтаад өгмөөр л байлаа...

Яван явсаар эцэст нь улсын нийслэл тоост улаанбаатартаа ийн орж ирж байх юмдаа... Эргэж буцаад гэртээ харимаар ч санагдах шиг. Ийшээ ороод л бүгэнэ гэхээр хамаг урам зориг, итгэл найдвар унтарч, шалдаа буучих шахаад ирдэгийг хэлэх үү. Яах ийхийн зуургүй урдуур хойгуур машин шахаад л өнөө уур уцаар толгой дээр сандайлаад авдаг...

Уг нь сайхан 6 эгнээ бүхийн замтай болох гээд байгаа бололтой гэхдээ л их удаж байна. Өнрөсөн зун лав битүү улаан шороон дундуур манаргасаар орж ирж байсан. Сүүлийн 2 жил шахам улаан шороо, онхол донхол байсан даа. Энэ их боссон тоос, тортог салхины чигээр хотын төврүүгээ нүүдэллэсэн нь дамжиггүй.
Ядаж байхад яр гэгчээр сонгуультай таарсан энэ жил тэгээд сонгуулиас өмнө дорвитой явбал яваад үгүй бол тэгээд бас ирэх жилийг хүлээсэн заваан юм болно байхдаа харла гэж.
Залуус шөнө Евро үзчихээд шууд туусан юу эсвэл өглөө бүр ингэж бэлтгэл хийдэг үү мэдэхгүй ямартай ч нар ургахтай зэрэгцээд цэнгэг агаарт, сайхан тоглоцгоож байна лэ. Гоё санагдсан гэж...

Сонирхолтой сонирхолтой хүмүүс Дарханд маань нэр дэвшиж байх юм. М.Энхсайхан, С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, н.Хаянхярваа, Ж.Мөнхтөр... бас болоогүй ээ хэд хэдэн нөхөд байна лэ. Нээх элдвийг асууж лавлах шаардлага ч гарсангүй хувьдаа бол сонголтоо шууд хийчихээр санагдсан даа. Ж.Сүхбаатар, С.Ганбаатар 2 дөмөгхөн санагдав.
С.Ганбаатарыг яагаад Дарханд хүрч ирээд ингээд унав хэмээн Дархан руу явах зуураа таксинд хөөрөлдөж явахад мань хүн унаган Дарханы хүн болж таарсан. Намтарыг нь харин ч нэг хүүрнэн өгүүлдэг жолооч ах хүү байна лэ дээ.
Мөн л нөгөө хужаа хятадын ярианаас яаж холдох вэ. Зам зуур тааралдах сайхан том том тариан талбайнуудыг энэ бол хужаагийнх, энэ бол хужаагийнх, энэ ам тэр чигээрээ хужаагийнх болоод явчихав. Та яаж мэдсэн юм гэхээр... хааяа бид нараар дайвар дайлгадаг юм. Нэг бэнз унасан хужаа хүүхэн 176-р цэг дээрээ тосч авдаг гэсээр бас нарийн ширийн нэлээн зүйл ярилаа... Хараал идмэрүүд тэр хужаа бэлгэвчний гайгаар ингэж үржсэн юм уу яасан... Хүний юм руу хүүдэгнэхэд хэн ч хэзээ ч дургүйлхэж л таараа. Газраа олж авах юмсан.
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.20.12 11:11 am
Бичсэн bemgx
Элийрсэн мал жаалууд Богд ууланд зүрхэн хэлбэртэй гал асааж байгаад түймэрдэж байна гэнэ үү???
Гоё дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөмтгий байж болно л доо гэхдээ хажуугаар нь ухамсар, эх орон гэсэн ухаан, сэтгэл байх ёстой шүү дээ.
Дархан цаазат гэдгийг ер нь мэддэг үү?
Дархан цаазат бүс нутагт ямар дүрэм журам байдаг болохыг гадарладаг болов уу?
Арай л тэнэг мал ...

Яг энэ зураг тэр зүрхэн галнаас болсон шаталт биш. Дараа нь дахин гарсан түймрийн үр дүн... хэлэх муу үг, бодох муу бодол дуусах нь...
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.21.12 7:23 pm
Бичсэн bemgx
Оройн мэнд...
"Хамгийн сайхан ажил бол орлого/ашиг/цалин өндөртэй хобби юм" гэсэн зохиогч нь үл мэдэгдэх онч үг уншсан юм байна.
Дэлхийгээр тойрон аялж, олон улс үндэстний соёл, зан заншилтай танилцаж тэдний бүжгийн урлагаас сонирхож, бүжиглэсэн бүтээлүүдээ нэгтгээд сайхан вид хийсэн байна.
Үзээд урам авахаар, эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц юм байна. Хүн хүсэл мөрөөдөл байгаад түүнийгээ гүйцэлдүүлэхэд том алхам хийх хэрэгтэй л юмдаа. Мань эр компьютер тоглоом зохион бүтээгч гэж байх юм. Ажлаа хаяад л дэлхий тойроод эхэлсэн болж таардаг...
Зимбаб бүжиг ихэд сонирхолтой бөгөөд таалагдав
Манай эх орноор ч зочлоод гарсан байна лэ.[/color]
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.21.12 7:29 pm
Бичсэн Пират
bemgx написал:Өдрийн мэнд...
Энэ жилийн шилдэг продюссерын өрсөлдөөн ч ширүүн болно байхдаа
Хүрэлсүх өрсөлдөөнгүй авах биз

Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.22.12 12:52 am
Бичсэн Fred Durst
Пират, Ханновер Оргил гэсэн байхаа.
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.22.12 2:51 am
Бичсэн Пират
өөрөө хэн гэлээ
Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.22.12 12:37 pm
Бичсэн Dondogoo
хар жоннигоо авья

Re: 2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.22.12 7:40 pm
Бичсэн ochki
Dondgoo написал:хар жоннигоо авья

хаха өнөөдөр ав тэгээд мануусаа дууд
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.27.12 6:35 pm
Бичсэн bemgx
Оройн мэнд...
Энэ хаалгаар нь орвол эргээд хэзээ ч гарч ирэхгүй мэт сэтгэгдэл төрөх мөчид гараас хүч гарахгүй, сэтгэлээс тэнхээ гарахгүй ердөө нэг хаалганы бариулыг мушгиж дөнгөхгүй хэсэг зуур сааталд оров.
Новшийн мэдрэмж гээч л тэр байхдаа шит...
Энд нэг бүтэн тоглолт тууж явна...
2012 (Хоёр мянга арван хоёр)...
Бичигдсэн: 6-р сар.28.12 2:17 pm
Бичсэн bemgx
Өглөөний мэнд...
Нар ээсэн сайхан өдөр болж байна даа.
Энэ тун давгүй болж шүү. Аль болох явцын үр дүнгүүдийг ингээд ил байлгаад байвал дараа нь мэлзэх, булзайх юм гарахгүй амар байхгүй юу.
4 жилийн дараа уулзацгаая гэсээр хоосрон одлоо дөө нөхдүүд...
